Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/149

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын  прокурор Б.Хосбаяр, хохирогч Ц.******* /цахимаар/, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүгдэгч Ч.*******, түүний өмгөөлөгч Б.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Боржигон овогт Чимэддоржийн *******од  холбогдох 178/2024/0032/Э индекстэй эрүүгийн 2336003820013 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.                                   

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн Боржигон овогт Чимэддоржийн *******, 1987 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа автомашин засварын ажил эрхэлдэг, ам бүл-тав эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суудаг, урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгж буюу 550000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, регистрийн дугаар: *******.

                              Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  Ч.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 27-28- нд шилжих шөнө Ховд аймгийн ******* сумын Наран багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ховд аймгийн Цагдаагийн газрын нэг давхарт тодорхойгүй шалтгааны улмаас хохирогч Ц.*******ын нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн хацарт шарх зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

                      Нэг: Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

1.1 Ховд аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч А.Ариунболдын эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 09 дүгээр хуудас),

1.2 Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.*******ын өгсөн ... 2023 оны 10 дугаар сарын 27-ны шөнө талбайн хажуу талын таксины зогсоолоос такси аваад гэрлүүгээ харих гэж байсан. Барих гэж байсан таксинаас Ч.******* буугаад ирсэн. Тэгээд би таниад гар бариад мэндэлсэн. Тэгээд Ч.*******д хашаа руу орж бие засчихаад би Ч.*******оор машинаа засуулж байсан Ч.*******од өгөх 25000 төгрөгний өглөг байсан. Ч.******* надаас мөнгөө өгөөч гэсэн. Түүнээс болоод бид хоёр маргалдаад Ч.******* цагдаа оръё гэхээр нь тэгье гээд цагдаа руу орсон. Тэгээд цагдаагийн байран дотор байж байтал хажуу талаас гэнэт тас гээд явсан тэгтэл Ч.******* миний хацарлуу гараараа нэг удаа цохисон” ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11, 12-14 дүгээр хуудас),

1.3 Холбогдогч Ч.*******ын өгсөн " ... 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр би архи согтууруулах ундаан зүйл хэрэглэсэн байсан. Орой такси бариад талбайн зогсоол дээр буусан. Тэгээд зүс таних залуутай таарсан. Тэгээд надтай мэндлэхээр нь би хариу мэндлээд хажуугаар нь өнгөрөх гэтэл намайг явуулахгүй өдөөн хоргоосон. Би явъя гэхэд байж бай гээд явуулахгүй байсан. Тэгээд надад Ховдын бацаанууд том болжээ хүн зоддог болчихож гэж хэлж байсан. Тэгээд явуулахгүй болохоор нь би цагдаа руу дагуулаад явъя цагдаа нар салгах байлгүй гээд цагдаа дээр ирсэн. Тэгээд би цагдаа руу ороод энэ хүн намайг явуулахгүй байна салгаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд намайг зодсон гээд гүтгээд байхаар нь би ам хэсэгрүү нь цохисон. Тэгээд бид хочрыг эрүлжүүлэхэд оруулсан. Тэгэхэд Ц.******* миний идэш бэлдээд өгчихлөө чамаас идэш авч байж сална гээд байсан”... гэх (хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас),

1.4 Гэрч Ц.Адъяасүрэнгийн өгсөн " ... 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр би томилогдсон хуваарийн дагуу эрүүлжүүлэх саатуулах байранд 24 цагийн үүрэг гүйцэтгэсэн. Энэ хугацаанд буюу 27-28 нд шилжих шөнө 01:10 цаг өнгөрч байхад цагдаагийн ахлах дэслэгч Т.Батмөнх нэг залуу дагуулж орж ирээд согтолтыг нь тодорхойлсон. Тухайн хүний согтолтыг оодорхойлох зорилгоор драгер үлээлгэхэд нүүрэндээ барьж байсан хар өнгийн маскаа авахад зүүн хацар шалбарсан цус нөжиндөө хутгалдсан байсан. Тухайн иргнэ 2 хүнээр зодуулсан тухай хэлж байсан”... гэх (хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас),

1.5 Гэрч Т.Батмөнхийн өгсөн" ... Би 2023 оны 10 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Ховд аймгийн Цагдаагийн газар дээр хэрэг бүртгэгчийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Үүрэг гүйцэтгэж ажиллах хугацаанд 2023 оны 10 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын орчимд Ц.******* гэх залуу цагдаагийн газарт ирээд би хүнээр зодуулчих шиг боллоо гэхээр нь согтолтыг нь тодорхойлоод таны биед ил харагдах гэмтэл бэртэл байхгүй байна та хүлээж бай  гэж хэлчихээд дуудлаганд явчихаад буцаад иртэл хүнтэй зодолдсон гээд цагдаагийн газрын Б байранд байх манай өрөөнд ороод ирэхээр нь дагуулаад саатуулах байрлуу ороод юу болсон талаар тодруулахад Ч.******* гэх залуутай маргалдаад намайг цохиихлоо гэхээр нь Ч.******* гэх залуугаас юу болсон талаар асуухад надтай хэрүүл маргаан үүсгэсэн, хэл амаар доромжилоод байхаар нь 1 удаа гараараа цохичихлоо гэх тайлбар өгч  байсан тул Ч.*******, Ц.******* нарыг саатуулсан”... гэх (хавтаст хэргийн 38 дугаар хуудас),

1.6 Гэрч С.Цэрэнтогтохын өгсөн " ... Би 2023 оны 10 дугаар сарын 27-ны өрийн 08 цагаас 28-ны өдрийн 08 цагийн хооронд Ховд аймгийн Цагдаагийн газрын ерөнхий жижүүрийн үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд буюу 2023 оны 10 дугаар сарын 27-28-нд шилжих шөнийн 01 цагийн орчим амралтын өрөөнд байж байтал гэнэт хүмүүс маргалдах чимээ гарахаар нь гараад хартал Ч.******* гэх залуу Ц.Бямбабаря гэх хүний нүүр хэсэг рүү цохичихсон хамарнаас нь цус гарчихсан байдалтай байхаар нь зөрчлийн байцаагч Т.Батмөнх болон эргүүлийн цагдаа н6Лхагважав нарыг дуудаж Ч.*******ы саатуулах байранд хүлээлгэн өгсөн”... гэх (хавтаст хэргийн 40 дүгээр хуудас),

1.7 Гэрч Г.Батболдын өгсөн " ... Би 2023 оны 10 дугаар сарын 27-ны өрийн 08 цагаас 28-ны өдрийн 08 цагийн хооронд Ховд аймгийн Цагдаагийн газрын мэдээлэл хүлээн авагчийн үүрэг гүйцэтгэсэн Үүрэг гүйцэтгэж ажиллах хугацаанд 2023 оны 10 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын орчимд Ч.*******, Ц.******* гэх залуучууд хоорондоо аргалдсан байдалтай орж ирээд намайг юу болсон талаар асуухад Ч.******* гэх залуу нь гэнэт Ц.*******ын нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохиод авахаар нь ерөнхий жижүүр хошууч С.Цэрэнтогтох саатуулах байрлуу дагуулаад явсан”... гэх (хавтаст хэргийн 42 дугаар хуудас),

1.8 Гэрч Э.Лхагважавын өгсөн " ... Би 2023 оны 10 дугаар сарын 27-ны шөнийн 01 цагийн орчим эргүүлийн 4 дүгээр чиглэлээр үүрэг гүйцэтгэж  байхад ерөнхий жижүүр хошууч Цэрэнтогтох надруу залгаад ажил дээр яаралтай ир гэхээр нь цагдаагийн газар ирэхэд жижүүрийн постны урд хэсэгт Ц.******* гэх залуугийн хацар нь шалбарчихсан, хамарнаас нь цус гарчихсан хажууд нь Ч.******* гэх залуу зогсож байсан. Тухайн үед хошууч С.Цэрэнтогтох  наад Ч.******* гэдэг залуу чинь цохиод хаячихлаа , хоёулангийнх нь согтолтыг тодорхойлоод эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгэж өг гэж хэлсэний дагуу Ц.*******, Ч.Ганбодд хоёрын согтолтыг тодорхойлоод эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгэж өгсөн”... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дүгээр хуудас),

1.9 Хохирогч Ц.*******ын өгсөн ... “Би 2023 оны 10 дугаар сарын 27-ны шөнийн 23 цагийн орчимд Ховд аймгийн ******* сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт байрлах Баруун бүсийн төв үахын дээд талд байдан найз Отгонбаярын хамт 0.5 литрийн 1 шил архи хувааж уучихаад тэндээсээ салаад гэрлүүгээ явж байтал найз Одгэрэл үалгаад “Өгөөмөр” зоогийн газарт байна хүрээд ир гэхээр нь би алхаад Тамхи Со дэлгүүр өнгөрөөд явж байтал нэг залуу ирээд гал байна уу гэхээр нь байхгүй гэж хэлэхэд гал харамлаад байгаа юмуу гэж хэлээд миний хамар хэсэгрүү 1 удаа цохиж хамарнаас цус гаргаад зугтаачихсан. Тэгээд би шууд таксинд суугаад цагдаа дээр ирээд жижүүрийн алба хаагчид болсон хэрэг явдлын талаар хэлчихээд цагдаагаас гараад төв гудамжны таксины зогсоол дээр  такст барих гээд зогсож байтал миний зүс таньдаг Ч.******* гэдэг залуу таксинаас бууж ирээд мэндэлсэн. Би мөн хариу мэндэлсэн. Тэгтэл ч.******* Политехник коллежийн хашаа руу орж шээнэ дагаад яв гэхээр нь бт яагаад яамайг дагаж явдаг юм гэж хэлсэн. Тэгээд бид хоёр маргалдаад 2023 оны 10 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө 01 цагийн орчимд буцаж цагдаа дээр очсон. Тэгиэл Ч.******* миний нүүр хэсэгрүү гараараа нэг удаа цохитол миний хацар хэсэг язарч зүүн нүд тагларсан /хавдсан/. Тэгээд цагдаагийн алба хаагчид Ч.******* бид хоёрын согтолтыг тодорхойлж эрүүлжүүлэх саатуулах байранд хийсэн” ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дүгээр хуудас),

1.10 Шүүх шинжилгээний Ерөнхий газар, Ховд аймаг дахь баруун бүсийн  шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Б.Цэндхүүгийн Хүний биед хийсэн шүүх анагаах ухааны  шинжилгээгээр 2023 оны 11 сарын 09-ний өдрийн 1203 дугаартай "... Ц.*******ын биед гэмтэл учирсан байна. Ц.*******ын биед зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн хацарт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Ц.*******ын биед учирсан дэрх гэмтэл нь “гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ц.*******ын биед учирсан дээрх гэмтэл нь цаг хугацааны хувьд шинэ байна” ... гэх   дүгнэлт, гэрэл зураг (хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас),

1.11 Шүүгдэгч Ч.*******ын яллагдагчаар өгсөн... Би Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тооиод хашаандаа 2023 оны 10 дугаар сарын 27-ны орой гэртээ байж байтал манай найз Улаанбаатар хотоос ирчихсэн байна. “Өгөөмөр” гэх зоогийн газарт хүрээд ир гэсэн. Тэгээд би гэрээсээ гараад такси бариад 2023 оны 10 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө 01:00 цагийн орчимд төв гудманд ирээд буусан. Тэгтэл таксины зогсооол дээр Ц.******* зогсож байхаар нь мэндийг нь мэдчихээд Политехник коллежийн хашаа руу ороод бич касах гээд ортол Ц.******* миний араас дагаад ирэхээр нь би “ чи юу хийж яваа юм бэ” гтэл Ц.******* уучихсан явж байна хоёулаа ганц юм ууя  гэхээр нь би хүнтэй уулзах гэж байна гэхэд  Ц.******* миний цамцнаас барьж авчихаад тавихгүй болохоор нь тэгвл хоёулаа цагдаа дээр очъё гээд 01 цагийн орчимд цагдаагийн газрын жижүүр дээр ирсэн. Тэгтэл Ц.******* энэ намайг цохисон  гэхээр нь миний уур хүрээд Ц.*******ын нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохито цагдаагийн алба хаагч бид хоёрын согтолтыг тоорхойлоод  эрүүлжүүлэх саатуулах байранд оруулсан” ... гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас)

1.12  Боржигон овогт Чимэддоржийн *******ын  /пю87072174/-гийн урьд “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах”  хуудас  (хавтаст хэргийн  61 дүгээр хуудас)

1.13 Шүүх хуралдаанд хохирогч Ц.*******ын өгсөн ...

1.14 Шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэгийн өгсөн ...

1.15 Шүүх хуралдаанд шүүгдэгч Ч.*******ын өмгөөлөгч Б.Ганзоригийн өгсөн ...

1.16 шүүх хуралдаанд улсын яллагчийн ...

1.17 Шүүх хуралдаанд шүүгдэгч Ч.*******ын өгсөн ...  

... гэх хүсэлт   зэрэг болно.       

              Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх хууль зүйн дүгнэлт:

1. 1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бусад баримттай харьцуулан дүгнэж, үзэхэд: Шүүгдэгч Боржигон овогт Чимэддоржийн ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 27-28- нд шилжих шөнө Ховд аймгийн ******* сумын Наран багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ховд аймгийн Цагдаагийн газрын нэг давхарт тодорхойгүй шалтгааны улмаас хохирогч Ц.*******ын нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн хацарт шарх зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсанүйл баримт тогтоогдож байна.

2. Хохирогч Ц.*******ын  биед учирсан... зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн хацарт шарх зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь “гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй болох нь Шүүх шинжилгээний Ерөнхий газар, Ховд аймаг дахь баруун бүсийн  шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Б.Цэндхүүгийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1203  дугаартай  дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг болох нь тогтоогдсон.

3. Шүүгдэгч Ч.******* нь  хохирогч Ц.*******ыг нүүр хэсэгт гараараа цохиход гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж дээрхи шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон  ...  зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн хацарт шарх зөөлөн эдийн няцрал... бүхий хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

4. Шүүгдэгч Ч.******* нь  хохирогч Ц.*******ын нүүр хэсэгт гараараа цохиж  ...  зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн хацарт шарх зөөлөн эдийн няцрал... бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Ч.*******ын үйлдсэн дээрх гэмт хэрэгт Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

5. Мөн шүүгдэгч Ч.******* болон түүний өмгөөлөгч нарын хувьд хэргийн үйл баримт,хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж байгаа болно.

6.Иймд шүүгдэгч Ч.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

7. Шүүгдэгч нь олон нийтийн газарт архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн,  бусдыг хүндлэхгүй байгаа байдал нь  гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болсон.

   Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

1.Шүүгдэгч Ч.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон, шүүхээс түүнийг гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

3.Шүүгдэгч Д.Энхцэцэг нь  урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан нь  хэргийн 61 дүгээр хуудас дахь Боржигон овогт Чимэддоржийн *******  /ПЮ87072174/-гийн урьд “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах” хуудас, тус шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/50 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, гэрч П.Элбэгдоржийн өгсөн... Ч.******* нь 1987 онд төрсөн. Эцэг эхээс 3-уулаа, айлын том хүүхэд. Ерөнхий болосролын 2 дугаар сургуульд сурч 8 дугаар анги төгссөн. 2005 онд Баян-Өлгий аймгийн Хилийн цэргийн 0165 дугаар ангид цэргийн алба хаасан. О.Бүрэнзэвсэгтэй 2016 онд хуримаа хийсэн одоо 3 хүүхдүүдтэйгээ хамт амьдарч байгаа”... гэх мэдүүлэг, гэрч Т.Ууганбаярын өгсөн... Ч.******* бид нар багын найзууд. Ч.******* нь ажилсаг, сэргэлэндаруу төлөв зантай хүн байгаа. Эцэг эхээс 3-уулаа айлын том хүүхэд. 2005-2006 онуудад Баян-Өлгийн аймгийн Хилийн цэргийн 0165 дугар ангид алба хаасан. Одоо эхнэр 3 хүүхдүүдийнхээ хамт амьдардаг”... гэх ... мэдүүлэгээр тогтоогдож байна.   

Эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

4.Шүүгдэгч Ч.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, улсын яллагчаас шүүгдэгч Б.Эрхэмд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх дүгнэлт гаргасан тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ганбодод оногдуулсан 240 цагийн ийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ... ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино ... гэх журмыг шүүгдэгч Ч.*******од тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162, 163 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Учир нь: Шүүгдэгч Ч.*******  нь хэдийгээр өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй, гэм  буруугийн талаар маргаж байгаа  бөгөөд гэмт хэрэг үйлдэж хохирогч Ц.*******ын нүүр хэсэгт гараараа цохиж  ...  зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн хацарт шарх зөөлөн эдийн няцрал ... бүхий гэмтэл учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ... дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл  хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ... гэх эрүүгийн хариуцлагын хэмжээний дотор хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцнэ гэж үзсэн болно.

Гурав: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын  талаар:

1.Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.*******аас  1282350 төгрөг нэхэмжилсэнээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 514 дүгээр зүйлийн 514.1- дэх хэсгүүдэд зааснаар 1.100.000 төгрөгийг гаргуулж, 182350 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

2.Шүүгдэгч Ч.*******од холбогдох эрүүгийн 2336003820013 дугаартай  хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD-1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаагаар хадгалж, битүүмжилсэн эд хөрөнгүй,   шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн тул өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн   36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг,  36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт Чимэддоржийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  ..хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан ... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Чимэддоржийн *******од 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******од оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн 2336003820013 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD-1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаагаар хадгалж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 514 дүгээр зүйлийн 514.1- дэх хэсгүүдэд зааснаар 1.100.000 төгрөгийг гаргуулж, 182350 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан ... ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино … гэх журмыг шүүгдэгч Ч.*******од тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162, 163 , 185 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Боржигон овогт Чимэддоржийн *******од өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

                ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Т.ЦЭЦЭГМАА