| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2024/0150/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/176 |
| Огноо | 2024-07-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Х |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн
2024 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/176
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяр, шүүгдэгч Г.*******, түүний өмгөөлөгч Ж.Жаргалбаяр /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ирүүлсэн шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн ******* холбогдох эрүүгийн 24360030100204 дугаартай, 178/2024/0150/Э индекстэй хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол усын иргэн, 1980 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй ,малчин, ам бүл гурав, эхнэр, хүүхдийн хамт Ховд аймгийн ******* сумын Зэрэг гол багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт *******гийн *******, регистрийн дугаар *******.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн ******* нь 2024 оны 05 дугаар сарын 15-ны орой 21 цагийн орчимд Ховд аймгийн ******* сумын Зэрэг гол багийн нутаг дэвсгэрт архи согууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “ахаар ямаа самнууллаа” гэх шалтгаанаар бэргэн эгч Б.Бадамгэрэлийг сандлаар баруун гарны эрхий хуруунд цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн ******* нь 2024 оны 05 дугаар сарын 15-ны орой 21 цагийн орчимд Ховд аймгийн ******* сумын Зэрэг гол багийн нутаг дэвсгэрт архи согууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “ахаар ямаа самнууллаа” гэх шалтгаанаар бэргэн эгч Б.Бадамгэрэлийг сандлаар баруун гарны эрхий хуруунд цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал), хохирогч Б.Бадамгэрэлийн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дэх тал), яллагдагаас авсан мэдүүлэг (хавтаст хэргийн 45-48 дахь тал), Ховд аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч Д.Тогтохын 2024 оны 05 дугаар сарын 30-ний өдрийн 568 дугаартай ... Б.Бадамгэрэлийн биед баруун гарын нэгдүгээр хурууны хоёрдугаар үений дотор хэсгийн шарх, зөөлөн эдийн няцрал, баруун гарын эрхий хурууны алсын үений мултрал гэмтэл тогтоогдлоо ... Уг гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон гол хугацаанд үүссэн байх боломжтой. Б.Бадамгэрэлийн биед учирсан дээрх гэмтэл нь цаашид еренхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Б.Бадамгэрэлийн биед учирсан дээрх гэмтэл нь "гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Б.Бадамгэрэлийн биед учирсан дээрх баруун гарын нэгдүгээр хурууны хоёрдугаар үений дотор хэсгийн шарх, зөөлөн эдийн няцрал, баруун гарын эрхий хурууны алсын үений мултрал зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна"…гэх дүгнэлт, гэрэл зураг (хавтаст хэргийн 10-13 дахь тал), яллагдагч Г.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол (хавтаст хэргийн 40 дахь тал), яллагдагч Г.******* хэргээ хүлээн мэдүүлсэн яладагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 45-48 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 59 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлуулснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай,хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Шүүгдэгч нь Г.******* нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч хохирогчтой эвлэрсэн талаараа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокуророос яллагдаг Г.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчид 700000 төгрөг төлсөн, хор уршиг нэхэмжлээгүй, цаашид нэхэмжлэхгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн еренхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2- т заасан эрүүгийн хариулагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, шүүгдэгчид оногдуулах 500000 төгрөгний торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар төлүүлэх, Эрүүгийн хуулийн еренхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдэхгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.*******д мэдэгдэж ирүүлжээ.
Иймд шүүгдэгч Г.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн еренхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.*******д мэдэгдэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 500000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн 246003010204 дугаартай хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн модон сандалыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хохирогчид хор уршигт тооцож 700000 төгрөг төлөгдсөн, хохирол хор уршиг нахэмжлээгүй болохыг дурдаж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шүүгдэгч Г.*******д торгох ял шийтгэсэн тул өмнө авсан хувийн баталгаа гаргах тухай авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан ... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Соёд-Эрдэнэд оногдуулсан 500000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн 2436003010204 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн модон сандалыг шийтгэх огтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хохирогч Б.Бадамгэрэлд 700000 төгрөг төлсөн болохыг дурдаж, цаашид хор уршиг нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хуулийн еренхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан... ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино ... гэх журмыг шүүгдэгч Г.Соёл-Эрдэнэд мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтед хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцог гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА