Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 183/шш2020/01794

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2020/01794

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ø¿¿õèéí ø¿¿ã÷ Í.Ãýðýëòóÿà äàðãàëæ, òóñ ø¿¿õèéí òàíõèìä õèéñýí шүүх õóðàëäààíààð, 

Нэхэмжлэгч: О нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А холбогдох,

“Гэрлэлт цуцлуулах тухай” нэхэмжлэлийг 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.О , хариуцагч Н.А шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч Э.О  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Би эхнэр Н.А 2008 онд танилцаж, бидний дундаас 3 хүүхэд төрсөн. Би одоо өөр эхнэр, хүүхэдтэй болсон тул Н.А гэрлэлтээ цуцлуулахыг хүсч байна. Хүүхдүүдийг эх Н.А  асрамжид үлдээнэ. Мөн хүүхдүүдэд хуулийн дагуу тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй тул гэрлэлт цуцлаж өгнө үү” гэжээ.  

Хариуцагч Н.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Би гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Э.О  өөр эхнэртэй болсон нь хамаагүй. Би бидний дундаас төрсөн 3 хүүхдийн ирээдүйг бодож нөхөртэйгээ хамтран амьдрах хүсэлтэй байна” гэжээ.

Ø¿¿õ õóðàëäààíààð õýëýëöýãäñýí áîëîí õýðýãò àâàãäñàí íîòëîõ áàðèìòóóäûã øèíæëýí ñóäëààä

 

 

¯ÍÄÝÑËÝÕ ÍÜ:

 

Нэхэмжлэгч Э.О  нь хариуцагч Н.А  холбогдуулан “Гэрлэлт цуцлуулах тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Э.О нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч уг ажиллагаа амжилтгүй болж, тэрээр шүүхэд нэхэмжлэл гаргасан буюу Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэсэн байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Нэхэмжлэгч, хариуцагч нар 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 2010 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүү Баярлах овогтой Т, 2012 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүү Баярлах овогтой И, 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр охин Баярлах овогтой Олдохбаярын С нар төрсөн, хүүхдүүд эрүүл бойжиж байгаа нь гэрлэлтийн гэрчилгээ болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, өрхийн эмчийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

Гэрлэгчид хоорондын таарамжгүй харилцааны улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс тогтоосон эвлэрэн хэлэлцэх 3 сарын хугацаанд эвлэрээгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т зааснаар гэрлэлтийг цуцалж шийдвэрлэлээ.

Хэдийгээр хариуцагч “Гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн маргаж байгаа боловч шүүхээс тогтоосон хугацаанд эвлэрэн хэлэлцээгүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5-д зааснаар тухайн хугацаанд талууд эвлэрээгүй бол шүүх гэрлэлт цуцлах шийдвэр гаргахаар байна.

Нэхэмжлэгч хүүхдүүдээ ээжийнх нь асрамжид үлдээх тухайгаа дурдсан бөгөөд талууд хүүхдийн асрамжийн асуудлаар маргаан үүсгээгүй тул шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д зааснаар хүүхдүүдийн саналыг асуугаагүй, мөн хүүхдүүдийн сэтгэл санаа, сэтгэхүйд хохирол учруулахаас сэргийлж тэднээс санал асуух шаардлагагүй гэж үзсэнийг дурдах нь зүйтэй.

Хэдийгээр шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн боловч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдъя. 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Э.О улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.А  70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.О олгох нь зүйтэй.

 

Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 115 äóãààð ç¿éëèéí 115.2.1, 116, 118 äóãààð ç¿éë¿¿äýä çààñíûã óäèðäëàãà áîëãîí

ÒÎÃÒÎÎÕ íü:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т зааснаар Баярлах овогтой Эрдэнэхалиуны Олдохбаяр, Боржигон овогтой а нарын ãýðëýëòèéã öóöàëñóãàé.

2. Зохигчид нь эд хөрөнгийн болон бусад асуудлаар маргаагүй болохыг  дурдсугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Э.О улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.А 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.О олгосугай.

5. Ãýð á¿ëèéí òóõàé õóóëèéí 14 ä¿ãýýð ç¿éëèéí 14.9-т çààñíààð энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шèéäâýðèéí õóâèéã Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтанд õ¿ðã¿¿ëэхийг шүүгчийн туслах З.Баярцэцэг даалгасугаé.  

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ÄÀÐÃÀËÀÃ×, د¯Ã×                                             Í.ÃÝÐÝËÒÓßÀ