Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/202

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнебол,

Улсын яллагч Г.Ганзориг,

Шинжээч Р.Ням-Осор,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Саранчимэг

Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганзориг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 158 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Буянцогын *******д холбогдох эрүүгийн 2407001990188 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

******* улсын иргэн, *******,******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, Архитектор мэргэжилтэй, *******-д захирал ажилтай, *******,******* тоотод тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй

******* овогт Буянцогтын ******* /РД: *******/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 05 дугаар сарын 23-ны шөнө 01 цагийн үед Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "" амралтын газарт эр, эмийн хардалтын улмаас иргэн ийн нүүр хэсэгт гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “... Тухайн өдрийн маргааш нь очиход камерын бичлэгийг хохирогч нь цагдаагийн зөвшөөрлөөр аваад явсан гэж надад мэдүүлсэн. Тухайн үед би цагдаа дээр ирээд бичлэгийг шүүлгэх хүсэлт тавьсан чинь бид нар тийм бичлэг аваагүй гээд хохирогчтой утсаар ярихад би бичлэгийг нь цагдаа устга гээд хэлээд устгуулчихсан гэж яриад байгаа. Тэгэхээр нотлох баримт устгачихсан болохоор энэ гэрчийг хажууд байгаагүй гэдгийг нотлох аргагүй болчхоод байна. Тийм учраас гэрчийг өөрийг нь оролцуулах хүсэлт тавиад байгаа. Тухайн өдөр шөнийн 01 цагийн үед би амралтын газарт очсон. Манай эхнэр өдөр нь тэнд байгаа стори хийчихсэн байхаар нь очсон. Тэгээд очих үед гадаа шөнө 01 цагийн үед нэг залуутай хамт хөтлөлцөөд явж байсан. Тэгээд амралтын байр руу явчихсан. Би хойноос нь дагаад явж байхад хараагүй, нэлээн удаан явсан. Манай эхнэр тэнд хоёр хоносон байсан. Тэгээд хамт байсан юм байна гэж бодоод тухайн хүнийг зодож цохисон...”гэв

 

Шинжээч нь шүүхийн хэлэлцүүлэгт:“... 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ийн биед гэмтлийн зэрэг тогтоох үзлэг хийж, дүгнэлт гаргасан. Үзлэгийн үеэр ийн биед мэдрэлийн талаас ямар нэгэн өөрчлөлт байгаагүй, тархины гэмтэл, тархины мэдрэлийн талаас өөрчлөлт байгаагүй. Хэсэг газрын үзлэгт зүүн хацрын дотор салстад хөндлөн байрлалтай 2:01 см, 0.02:01 см, доод уруулын зүүн хэсгийн салстад 0.02:0.02, хэлний зүүн хэсэгт 0.03:0.02 см шаргал өнгийн зах ирмэг нь тэгш биш язарсан шархтай. Уг шархны ойр орчимд нь хүрэн улаан өнгийн цус хуралттай, баруун шууны урд дунд хэсэгт 10:7 см хэмжээтэй хөхөлбөр өнгийн цус хуралттай, түүний дунд хэсэгт нь хөндлөн байрлалтай 3:0.08 см ягаан өнгийн зулгаралтай, мөн ил харагдах гэмтэлгүй байсан. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих нидрэх үйлдлээр үүснэ, мөн шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна. Тэгээд ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэж дүгнэлт гаргасан байгаа...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

Улсын яллагчийн зүгээс: хохирогч ын мэдүүлэг /хх-10-11/, гэрч Э.ийн мэдүүлэг /хх-43-44/, яллагдагч Б.*******ын мэдүүлэг /хх-34-35/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 5 дугаар сарын 29-ий өдрийн 278 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-24-25/, яллагдагч Б.*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-41/,   

шүүгдэгчийн өмгөөлөгч зүгээс  хохирогчийн мэдүүлэг /хх-10-11/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-41/, 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хэргийн материал холбогдогчдод танилцуулсан тухай тэмдэглэл /хх-55/, 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хэргийн материалтай яллагдагч Б.*******д танилцуулсан тэмдэглэл /хх-57/, 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Налайх, Багахангай дүүргийн газарт Б.*******ын гаргасан гомдол хүсэлт /хх-61/, Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурорт Б.*******ын гаргасан гомдол зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн  зүгээс нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдөр шөнийн 01 цагийн үед Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "" амралтын газарт эр, эмийн хардалтын улмаас иргэн ийн нүүр хэсэгт гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж биед нь зүүн хацрын салст, доод уруул хэлэнд шарх, цус хуралт, баруун шуунд цус хуралт зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай хохирол санаатай учруулсан болох нь:

1.  Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 08 цагийн үед НД-ийн 6 дугаар хороо Green crown амралтын газарт очиж амарсан шөнийн 1 цагийн үед тамхи авах гээд машины зогсоол руу явах гэж байхад хажуу байшинд байсан нүдний шилтэй хар цувтай эмэгтэй бас доошоо бууж байсан тэгэхээр нь тэр эмэгтэйгээс гал асуугаад гал тогоо ажиллахгүй байна гэж хэлсэн чинь миний машинд печинь байгаа гээд хамт машин дээр очсон тэгээд надад гал болон идэх печинь өгсөн тэгээд буцаад дээшээ хамт очоод үүдэнд нь тамхи татаад сууж байсан чинь нөхөр нь бололтой 182 см-ийн өндөр нуруутай цагаан царайтай туранхай задгай цамцтай залуу ирээд намайг боогоод нүүр хэсэгт нэг удаа цохиж баруун хөлөөрөө нүүр хэсэгт нэг удаа өшиглөсөн. Тэгээд эхнэр нь болиоч гээд салгачхаад байж байсан чинь ресепшин эмэгтэй намайг утсаар дуудахаар нь доошоо буугаад очсон чинь намайг зоддог залуу гар утсан дээрээ бичлэг хийгээд байхаар нь боль гэж хэлсэн чинь чи манай эхнэртэй энд хоёр хоносон гэж хэлээд миний нүүр хэсэгт нэг удаа цохисон тэгэхээр нь би тэндээс гараад цагдаад дуудлага өгсөн. Тэгээд цагдаа нар ирэхэд тэр залуу явсан байсан....” гэх мэдүүлэг,

/хх-10-11 дугаар тал/

 

2.  Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр С. өгсөн:“...Би грийн кровн амралтын газар 2021 оноос ажиллаж байгаад саран гарангийн өмнө гарсан. 2024 оны яг хэдэн сарын хэдний өдрийг санахгүй байна. Намайг ресепшингээр гарч байхад нэг эмэгтэй ирж хоноод маргааш нь байж байгаад өдөр нь гараад буцаж орой ирэхээр нь нэг өрөөнд оруулсан. Тэгээд тэр эмэгтэй манай нөхөр ирчлээ намайг хардаад байна гээд байсан. Тэгээд төд удалгүй тэр эмэгтэйгийн нөхөр нь ирээд манай нэг амрагчийг эхнэртэйгээ хардаад зодсон. Тэгээд намайг доор сууж байхад нөгөө эмэгтэй нөхөртэйгөө болон зодуулсан залуутай ирээд маргалдаад нөхөр нь тэр залууг эхнэртэйгээ хардаад миний хажууд алгадсан. Тэгээд зодуулсан залуу цагдаад дуудлага өгөөд ирэхгүй болохоор нь зодуулсан залуу амарч байгаа өрөө рүүгээ ороод эхнэр нь явсан. Тэгээд нөхөр нь цагдаа ирэхийг хүлээж байгаад яваад өгсөн. Тэгээд цагдаа нар ирэхэд зодуулсан залуу гарч ирээд цагдаатай уулзсан....” гэх мэдүүлэг,

/хх-43-44 дүгээр тал

3.  Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 278 дугаар: “ийн биед зүүн хацрын салст, доод уруул хэлэнд шарх ,щ цус хуралт, баруун шуунд цус хуралт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих, нидрих үйлдлээр үүснэ.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт,

/хх-24-25 дугаар тал/

 

4.  Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас

/хх-41 дүгээр тал/

 

5.  Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-37-40 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт, тайлбар:

Улсын яллагчаас: “... шүүгдэгч Б.******* нь 2024 оны 5 дугаар сарын 23-ны шөнийн 01 цагийн үед Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг амралтын газарт эр эмийн хардалтын улмаас хохирогч ийн нүүр хэсэгт нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн тухайд хохирогч ийн зүгээс баримтаар нэхэмжилсэн зүйл байхгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэсэн дүгнэлтийг гаргаж байна...”,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Гэм буруугийн асуудал дээр шүүгдэгчийн өмгөөлөгч би дүгнэхгүй, энэ нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд эрх зүйн байдлаа дээрдүүлж оролцох хуулиар олгогдсон үүргийнхээ дагуу мэтгэлцэж оролцож байна гэж үзэж байна. Тухайлбал хохирогч болон Э.ийн мэдүүлгүүд хоорондоо эрс тэс зөрөөтэй, тухайлбал нүүр рүү нь өшиглөөгүй байхад өшиглөсөн гэж мэдүүлэг өгсөн гээд хохирогч гэрчүүдийн мэдүүлэг зөрөөтэй байхаар энэ дээр өөрийгөө хамгаалж мэдүүлгээ засаж өгч байна гэж миний хувьд үзэж байна. Нэмж хэлэхэд шалтгаан нөхцөлийн хувьд эхнэр нь 2 өдөр ирээгүй, тэр тусмаа шөнийн цагаар амралтын газар өөр эрэгтэй хүнтэй байсан хөтлөлцөөд явж байсан байгаа байдал нь залуу хүний хувьд эмзгээр туссан байдал гэж үзэж байна...” гэх тайлбар, дүгнэлтийг гаргав.

 

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогчийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг шинжийг бүрэн хангасан байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.******* нь хохирогч ийн биед халдаж цохин, зодсон болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 278 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Тиймээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Б.******* нь хохирогч ийн биед халдаж хөнгөн хохирол учруулсан ба хохирогч нь “...гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй, цаашид шүүх хуралд оролцохгүй” гэсэн, түүнчлэн 1,000,000 төгрөгийг өөрийн зүгээс хохирогчид гаргаж өгсөн нь шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар:

Улсын яллагч...Шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргаж байна...”гэх  дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, улсын яллагчийн гаргасан торгуулийн саналыг шүүх эрх хэмжээний хүрээнд бууруулан тогтоож өгөөч гэсэн саналтай байна...” гэх тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ:

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирол төлбөр төлөгдсөн байдал,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал, ажил хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан үзэв.

 

Харин шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд  заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнийг торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Бусад асуудлаар

Шүүгдэгч Б.*******ыг нь энэ хэрэгт эд  мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

******* Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* овогт Буянцогын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.ийг 700 /Долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /Долоон зуу мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ