Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/205

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батзориг,

Улсын яллагч Г.Ганзориг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,

Хохирогч А.*******,

Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхцэцэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2024 оны 09 дугаар сарын 06-ны өдрийн 177 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******т холбогдох эрүүгийн 2407000000134 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *******,*******,*******,*******,,,,,,,, тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй,

******* овогт ******* ******* //

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "" хүнсний дэлгүүрийн гадна иргэн А.*******тай маргалдаж, толгой, нүүр рүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь "баруун нүдний эвэрлэгт шарх, баруун нүдний бүрэн сохрол, баруун нүдний ухархайн дотор, доод ханын хугарал, баруун дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал" гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “... 2024 оны 04 дүгээр сарын 26-ний өдөр өглөө Хаан банкны хажуудах таксины буудал дээр найзтайгаа зогсож байсан. Тэгтэл манай найзыг хохирогч энд тамхи татаж болохгүй хол очиж тат гээд хөөсөн. Би тухайн үед тамхи татаагүй байсан учир энд зүгээр зогсож байна гээд маргалдаад хохирогч нүүрээ өгөөд цохь гээд дайрах үед нь би түлхэж холдуултал хохирогч намайг зөрүүлээд түлхээд миний баруун нүдэнд нэг удаа цохих үед би зөрүүлээд нэг удаа цохиод зугтааж Хаан банкны хажуугаар зам гарсан. Зам гараад буцаад зам гарах гэтэл хохирогч гартаа чулуу бариад цохих гээд хөөж байсан. дэлгүүрийн гадна ирэхэд манай найз гар нь байсан чулууг салгаж авах гээд зууралдах үед нь хохирогчийг унагааж шүүрэн тус газар цохисон...”гэв

 

              Хохирогч А.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...: Тухайн өдөр ын дэлгүүрийн үүдэнд бараанд явах гээд зогсож байтал шүүгдэгч найзтайгаа, найз нь тамхи татсан зогсож байсан. Би хэллэгийн зарчмын хувьд та нар яагаад энд тамхи татаад байгаа юм бэ гээд хамаатуулаад хэлсэн нь үнэн. Шаардлага тавихад хөдлөхгүй явахгүй байсан...”гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

Улсын яллагчийн зүгээс: Иймд хавтаст хэргээс камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-91-92/, хохирогчийн мэдүүлгүүд /хх-6-7, 10-11/, гэрч н.Жавхлангийн мэдүүлэг /хх-18-19/, яллагдагч Б.*******ын мэдүүлэг /хх-48-50/, хүний биед хийсэн шүүх шинжилгээний 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 235 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-22-23/, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний 2024 оны 08 дугаар сарын 13-ний өдрийн 839 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-108-110/, яллагдагч Б.*******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх шалгах хуудас /хх-53/,    

шүүгдэгчийн өмгөөлөгч зүгээс гэрч н. мэдүүлэг, иргэний нэхэмжлэгчид төлбөр төлсөн баримт /хх-76-77/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-34, 55-62, 82-83, 87-88/,

хохирогчийн өмгөөлөгч зүгээс хавтаст хэргээс /хх-1/, /хх-5-7/, /хх-10-11/, /хх-14-15/, /хх-18-19/, /хх-22-23/, /хх-26/, /хх-48-50/, /хх-16-77/, үүнтэй холбоотойгоор шүүхийн шатанд шинээр гаргаж ирүүлсэн баримтууд, /хх-91-92/, /хх-108-110/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч, хохирогчийн зүгээс нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "" хүнсний дэлгүүрийн гадна иргэн А.*******тай маргалдаж, толгой, нүүр рүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь "баруун нүдний эвэрлэгт шарх, баруун нүдний бүрэн сохрол, баруун нүдний ухархайн дотор, доод ханын хугарал, баруун дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал" гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

1.  Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор А.******* өгсөн: “...2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 09 цагийн орчимд 2 хүүхэд миний ажиллуулдаг “” нэртэй хүнсний дэлгүүрийн гадаа тамхи татаж байхаар нь боль гээд хөөтөл миний үг сөрж муудалцсан. Тэгэхээр нь та нар Зориулалтайн газар нь очоод тат гэтэл чиний газар юм уу гэхээр нь би тиймээ миний газар гэж хэлтэл эсэргүүцсээр байсан. Тэгээд аргагүйн эрхэнд хөөж түлхсэн гэтэл намайг түлхээд цаашаа гүйхээр нь би араас нь гүйсэн. Нөгөө хоёр залуу гэнэт зогсож "", "Холбоо мэдээллийн төв”-ийн голд намайг хоёулаа унагааж байгаад дээрээс зодсон. Тухайн үед зодуулж байгаад нэг харахад л нөгөө хоёр хүүхэд яваад өгсөн харин миний ухаан балартсан баруун нүднээс цус гоожсон байсан.....” гэх мэдүүлэг,

/хх-6-7 дугаар тал/

 

2.  Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б. өгсөн:“... 024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр найз *******ын хамт биконы зогсоол дээр би тамхи татаад манай найз ******* миний хажууд зогсож байсан. Тэгтэл нэг ах гарч ирээд "Энп тамхи татахгүй хол явж тат" гээд хөөсөн. Тэгэхээр нь би хогийн савны ойролцоо очиж тамхиа татсан. Тэгэхэд эргээд хартал тухайн ах *******тай маргалдаад байх шиг байсан. Тэгээд эргээд хартал тухайн ах *******ыг хөөгөөд байх шиг байсан. Тэгээд би тамхиа татаж дуусгаад очтол тухайн ах чулуу барисан *******руу далайгаад байж байсан. Тэгээд би очтол ******* шууд тэврээд газар унагасан. Тэгээд би салгах гэтэл ******* тухайн******* хүний нүүррүү 2-3 удаа цохисон. Би яг хаана нь цохисон гэдгийг хараагүй. Тэгэхэд нэг эгч бас ирсэн салгалцаад би *******ыг салгаад аваад явсан. Би *******тай машиндаа суугаад ******* намайг ажилруу хүргэж өгсөн. Тэгээд салсан. Түүнээс хойш юу болсон талаар мэдээгүй.....” гэх мэдүүлэг,

/хх-18-19 дүгээр тал

3.  Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 235 дугаар: “А.*******ы биед баруун нүдний эвэрлэгт шарх, баруун нүдний бүрэн сохрол, баруун нүдний ухархайн дотор, доод ханын хугарал, баруун дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр үүснэ.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад их хэмжээгээр нөлөөлөх тул гэмтлийн хүнд зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт,

/хх-22-23 дугаар тал/

 

4.  Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас

/хх-39 дүгээр тал/

 

5.  Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-34-38 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт, тайлбар:

Улсын яллагчаас: “... Б.*******ын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрийн гадна иргэн А.*******тай маргалдаж түүний толгой нүүрэнд гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний ирлэгч шарх, баруун нүдний дөрвөн сохор баруун нүдний ухархайн дотор доод хананы хугарал баруун дээд доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцалт зэрэг хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийгээ зориуд үйлдсэн санаатай гэмт хэрэгт тооцно хэмээн хуульчилсан бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.******* нь өөрийн үйлдлийн улмаас учрах хор уршгийг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэм буруутай этгээдийн санаатай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсан бол шалтгаант холбоо, шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч А.*******ы эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн тухайд хохирогчийн зүгээс гэмт хэргийн улмаас учирсан гэмтэл хохирол хор уршиг, эмнэлгийн үйлчилгээтэй холбоотойгоор баримтаар нэхэмжилсэн зүйл байхгүй. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 6.008.319 төгрөгийг шүүгдэгч нь нөхөн төлсөн байна. Мөн шүүхэд хохирогчийн зүгээс гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн шинжээчийн дүгнэлтийг гаргуулсан. Уг дүгнэлтээр хохирогчийн сэтгэцэд 3 дугаар зэрэглэлийн гэм хор учирсан байх тул улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны тогтоолоор баталсан аргачлалын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 дахин нэмэгдүүлсэн буюу 9.900.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах саналтай гэх дүгнэлтийг гаргаж байна...”,

 

Хохирогчийн өмгөөлөгчөөс: “...Бодит хохиролтой холбоотой баримтыг гаргаагүй. Яагаад гэвэл шүүгдэгчийн ар гэрийн зүгээс идэвхийлэн эмчилгээ сувилгаанд оруулах, хохирогчийн сэтгэл санааг тогтвортой байлгах, эрүүл мэндийн тогтвортой байдлыг хангах үүднээс удаа дараа идэвхийлэн оролцсон үйл явдлыг хохирогчийн зүгээс талархууштай хүлээж авдаг. Үүнтэйгээ холбоотойгоор баримт гаргаж өгөөгүй. Бодит хохиролтой холбоотой баримт байхгүй учраас гомдол санал байхгүй. Эрүүл мэндийн даатгалд төлөгдсөн хохирлын талаар өмнөх шүүх хуралдаанд яригдаад асуудал бүрэн төлөгдөөд дууссан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлээр шүүгдэгчийг зүйлчилсэн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна. Өөрөөр хэлбэл хийсэн үйлдэл болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байгаа учраас гэм буруутайд тооцох үндэслэл харагдаж байна. Шүүх хуралдаанд хавтаст хэргийн 110 хуудсанд гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон зүйлчлүүлэлд 3 дугаар зэрэглэл тогтоогдож байсан. Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь нь өөрөө миний үйлчлүүлэгчийн хувьд 15 хувьтай тогтоогдож байгаа. Хараад үзэх юм бол 3 дугаар зэрэг гэхэд дотроо баланс 9-15 хувь гээд байдаг. Гэмтлийн үндсэн хувь хэмжээг тогтоож өгч байгаа. Үүнээс шалтгаалаад хэд дахин нэмэгдэх үү гэдэг асуудал яригдана. Тийм учраас хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс өндөр хэмжээнд тэр дундаа нэг нүдээ алдчихсан нөгөө нүдэнд нөлөөлж байгаа нөхцөл байдал үйл явдал харагдаж байгаа. Мөн өндөр настай хүн байгаа учраас 22.09 дахин үржүүлсэнтэй тэнцэн хэмжээний буюу 14.579.400 төгрөгийн сэтгэл санааны хохирлыг тооцож өгнө үү гэсэн саналтай дүгнэлтийг гаргаж байна...”,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Б.******* нь анхнаасаа гэм буруутай дээрээ маргаж оролцдоггүй. Хохирогчийн биед хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна. Хохирол төлбөрийн хувьд тухайн хэрэг 2024 оны 04 дүгээр сарын 26-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл удаа дараа сард хоёр удаа эмчилгээнд явдаг. Мөн энэ хугацаанд хоёр удаа хагалгаанд орсон. Гэмтэлд гарсан бүх зардал эмнэлэг, эм тариатай холбогдуулсан зардлуудыг Б.*******ын зүгээс тухай бүрд нь гаргасан баримтуудаа хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Тухайн үедээ гаргаж өгсөн 2.200.000 төгрөгийн баримт байгаа. Нийгмийн даатгалын санд 6.008.319 төгрөг, нийт эмчилгээний зардалд 8.208.319 төгрөгийн эмчилгээний зардал гарсан байна. Энэ нь цэвэр эм тариатай холбогдуулаад авсан зардал. Мөн машинаар авч явсан төлбөрийг нарийн тооцож оруулаагүй. Хохирогчийн өмгөөлөгчийн ярьж байгаа сэтгэл санааны хохиролд манай зүгээс маргах зүйл байхгүй. Уг саналыг хүлээж авахад бэлэн байгаа. Цаашид гарах зардлыг төлж барагдуулна гэдгийг илэрхийлж байгаа тул цаашид гарах эмчилгээний зардлыг нээлттэй орхиж өгнө үү гэсэн саналыг өмгөөлөгчийн зүгээс гаргаж байна...”гэх тайлбар, дүгнэлтийг тус тус гаргав.

 

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогчийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлээр 1 дэх хэсэгт заасан “хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг шинжийг бүрэн хангасан байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.******* нь хохирогч А.******* биед халдаж цохин, зодсон болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 235 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Тиймээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1  дүгээр зүйлийн 1 дэх дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Б.******* нь хохирогч А.******* биед халдаж хөнгөн хохирол учруулсан ба хохирогч нь “...учирсан хохирол хор уршгийн тухай хохирогч нь  гэм буруугийн хуралдаанаар бол шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн хэр хэмжээг бол  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 18 дахин буюу 11.808,000 төгрөгөөр тогтоосныг шүүгдэгч нь нөхөн төлсөн нь шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар:

Улсын яллагч...Б Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үүссэнийг бол хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож харин мөн хуулийн 6.6 зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал бол тогтоогдоогүй байна. Шүүгдэгчийн хувийн байдал буюу******* насны байдал өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа байдал мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд биеэ авч явж буй байдал хүний эрүүл мэндэд хүнд хохирлыг санаатай учруулсан гэмт хэрэг уг гэмт хэргийн шинж нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд эрүүгийн хуулийн тусгай ангийн арван нэг нэгдүгээр зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар 1200 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах уг торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг гаргаж байна гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн тухай хохирогч нь гэм буруугийн хуралдаанаар шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн. Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн хэр хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 18 дахин буюу 11.808,000 төгрөгөөр тогтоосныг шүүгдэгч нь нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй...”гэх  дүгнэлт,

 

Хохирогчийн өмгөөлөгч: “...Улсын яллагчийн зүгээс нөхцөл байдлыг тодорхойлоод, тайлбарлаад ялын саналаа хүргүүлж байна. Ялын саналыг хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс хэтрүүлэхгүй дэмжиж байна. Учир нь 20 настай залуу цаашдаа ажил хөдөлмөр эрхлээд олсон орлогоороо цаашдын эмчилгээнд нэмэр болоод явсан нь илүү үр өгөөжтэй байх. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйл 6.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хариуцаг нь өөрөө нийгэмшүүлэх хохирогчийн эрхийг сэргээх ойлголт байдаг. Тийм учраас энэ нөхцөл байдлыг харгалзаад торгуулийн ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байх гэсэн саналтай...” гэх дүгнэлт

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд зааснаар гэм буруутайд тооцсонтой холбогдуулаад хохирол төлбөрийн асуудлыг шүүхийн хэлэлцүүлгийн шатад төлж барагдуулсан. Мөн Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагч болон хохирогчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.*******ыг тухайн хэрэг хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал, хохирогчоос уучлалт гуйсан, учирсан хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзэж, Б.******* нь Хөдөө аж ахуйн их сургуулийн 4 дүгээр курсийн, хичээлийн хажуугаар ажил хийж хохирогчид тухай бүрд зардлуудыг барагдуулж байгаа өнөөдрийн байдлаар сэтгэл санааны хохирлын төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө. Мөн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хохирогч нь нөгөө нүдэндээ бруцеллёз хийлгэх цагийн хуваарьтай байгаа. Бруцеллёзыг хийлгэсний дараа нөгөө нүднийхээ эмчилгээг дэмжих үүднээс бруцеллёзоо хийлгэнэ. Хохирогч нь сахартайн асуудлаас болж нөгөө нүдний болор суулгах асуудлыг эмчийн зөвлөсний дагуу хийж явна. Энэ тал дээр манай зүгээс бүх эмчилгээнд нь авч явж, цаашдаа нүдийг нь хэвийн байдалд оруулах, болор суулгах, нөгөө нүдэнд нөлөөлөлгүй байх тал дээр анхаарна гэдгийг Б.*******ын ар гэрийн зүгээс хохирогчид энэ тухайгаа илэрхийлсэн байдаг. Улсын яллагчийн саналыг манай зүгээс хүлээн зөвшөөрч байна...” гэх тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ:

Мөрдөн шалгах ажиллагаанд прокурор нь “торгох ял оногдуулах” санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид тухайн зүйл ангид зааснаар торгох ял шийтгэх нь үндэслэлтэй байна.

 

Иймд  шүүгдэгч  Б.*******ыг Эрүүгийн  хуулийн  тусгай  ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож 1,100 нэгж буюу 1,100,000 төгрөгөөр торгох ял оногдуулж 2 жил 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг сидиг хэрэг хадгалагдах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалах, битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.*******ыг 1100 /нэг мянга нэг зуу/ нэгжтэй  тэнцэх  хэмжээний  буюу 1,100,000 /нэг сая нэг зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг 2 жил 5 сар /хоёр жил таван сар/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг биелэгдээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч А.******* цаашид гарах хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг сидиг хэрэг хадгалагдах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, шүүгдэгч нь битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ