| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 178/2024/0085/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/119 |
| Огноо | 2024-05-06 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Хосбаяр |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/119
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяр, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн **** дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяр “шүүгдэгч *******ийг: “2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” худалдааны төвийн ******* тоот лангуунаас Samsung A14, Red mi 12P, нугастай Nokia зэрэг загварын гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч хохирогч *******д 965’000 төгрөгийн хохирол учруулсан” гэж дүгнэн, уг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар;
- “2024 оны 01 дүгээр сарын 31-ний орой 21 цагийн үед Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******* *******” худалдааны төвд байх ******* тоот лангууны хаалганы цоожийг эвдлэн хууль бусаар нэвтэрч тухайн лангуунд байсан Iphone-******* pro max загварын гар утас 1 ширхэг, Iphone-13 загварын гар утас 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч хохирогч д 2’800’000 төгрөгийн хохирол учруулсан” гэж;
- “2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхыг эвдэн орж 626’000 төгрөг, LG G6 загварын 1 ширхэг гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч хохирогч т 626’000 төгрөгийн хохирол учруулсан” гэж тус тус дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
1. Шүүх хуралдаанд талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан байна. Үүнд:
- Улсын яллагч: Гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 1 дүгээр хуудас), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 3-6 дугаар хуудас), хохирогч ын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 10 дугаар хуудас), гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас), гар утсыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 16 дугаар хуудас), гэрч ийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 21 дүгээр хуудас), гэрч ын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 45 дугаар хуудас), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 62-63 дугаар хуудас), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 97-101 дүгээр хуудас), хохирогч *******ын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 105 дугаар хуудас), гэрч гийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 107-108 дугаар хуудас), гэрч ын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн *******0-*******1 дүгээр хуудас), ХХК-ийн гаргасан хөрөнгө ний тайлан (1 дэх хавтаст хэргийн *******5-*******8 дугаар хуудас), гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 128-133 дугаар хуудас), гар утсыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 134 дүгээр хуудас), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 188-192 дугаар хуудас), Ховд аймаг дахь Бүсийн шинжилгээний төвийн шинжээч, цагдаагийн ахмад ын 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 51 дугаартай дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 201-210 дугаар хуудас), хохирогч ын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 214-215 дугаар хуудас), гэрч ын мэдүүлэг (1-р хх-ийн 216-218-р хуудас), Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/08 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 166-171 дүгээр хуудас);
- Шүүгдэгчийн өмгөөлөгч: Гэрч ын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 72-73 дугаар хуудас), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 136 дугаар хуудас), иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 137 дугаар хуудас), иргэний нэхэмжлэгчид мөнгө төлсөн баримт (1 дэх хавтаст хэргийн 176-р хуудас) зэргийг тус тус шинжлэн судалсан, шүүгдэгч нотлох баримт шинжлэн судлаагүй болно.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
2.1. Шүүгдэгч ******* 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” худалдааны төвийн ******* тоот лангуунаас Samsung A14, Red mi 12P, нугастай Nokia зэрэг загварын гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч хохирогч *******д 965’000 төгрөгийн хохирол учруулсан нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан “...гээс гаргасан: Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ******* захаас гар утас хулгайд алдсан” гэх тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 96 дугаар хуудас);
- Хэргийн газарт үзлэг хийсэн “...Уг хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт байрлах баруун бүсийн төв захын дотор байрлах ******* худалдааны төвийн 2 дугаар давхрын ******* тоотод болсон байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 97-101 дүгээр хуудас);
- Хохирогч *******ын “...2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 15-16 цагийн үед ******* захын буюу манай худалдагч над руу залгасан байхаар нь буцаагаад залгахад “2 ширхэг гар утас алга болсон байна” гэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. ...лангуунаас А-14, Рэдми-12Р, нугастай нокиа гэсэн 3 утас алдагдсан байна. ...А-14 загварын гар утас 600’000 төгрөг, Рэдми-12Р загварын гар утас 550’000 төгрөг, нугастай нокиа загварын гар утас *******0’000 төгрөг нийт 1’260’000 төгрөгийн хохирол учирсан байна” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 105 дугаар хуудас);
- Гэрч гийн “...2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 10 цаг 30 минутын үед ******* худалдааны төвийн 2 давхарт гар утасны павильонд буюу ажил дээрээ байж байгаад орой 14 цаг 30 минутын үед лангуунаас 3 ширхэг гар утас алга болсныг мэдээд цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 107-108 дугаар хуудас);
- Гэрч ын “...би Ховд аймгийн Магсаржав багийн нутаг дэвсгэрт “” нэртэй ломбард ажиллуулдаг. Манайх 2016 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байна. ...******* гэх хүн 2024 оны 01 дүгээр сарын сүүл, 02 дугаар сарын эхээр Samsung А-14, Redmi note 12 маркийн гар утаснууд барьцаанд тавьсан санагдаж байна. Samsung А-14 маркийн гар утсыг 250’000, Redmi note 12 маркийн гар утсыг 300’000 төгрөгөөр барьцаалсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн *******0-*******1 дүгээр хуудас);
- ХХК-ийн гаргасан хөрөнгө ний “...Redmi-12R/шинэ-450’000₮, Samsung А-14 /шинэ/-430’000, нугастай Nokia 12pro /шинэ/ 85’000 төгрөг ...нийт 965’000 төгрөг” гэх тайлан (1 дэх хавтаст хэргийн *******5-*******8 дугаар хуудас);
- Эд мөрийн баримт хураан авсан “...Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Б.Хосбаярын шийдвэрээр о -ыг оролцуулан, бүртгэлтийн 308 дугаартай гомдол мэдээлэлд ач холбогдолтой дараах эд мөрийн баримтыг хураан авах ажиллагааг цагдаагийн газрын №308 тоот албан өрөөнд 15 цаг З0 минутад эхлүүлэв.
оос Samsung А-14 ногоон өнгөтэй зүүн дээд буландаа босоо 3 ширхэг камертай, арын доод хэсэгтэй Samsung гэсэн бичиглэлтэй, Redmi note 12 хар өнгөтэй, зүүн дээд буландаа гурван камертай зүүн доод буландаа Redmi 5G гэсэн бичиглэлтэй 2 ширхэг гар утсыг хураан авав” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 126-127 дугаар хуудас);
- Эд зүйл /гар утас/ хүлээлгэн өгсөн тэмдэглэл “..., о нараас хураан авсан Samsung А14, Redmi 12 note, I 12 pro маркийн гар утаснуудыг хохирогч *******д хүлээлгэн өгөв” гэх тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 134 дүгээр хуудас);
- Шүүгдэгч *******ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн “...Би Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 05-40 тоотод гэртээ 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ганцаараа байсан. ...Би гэртээ байж байгаад өдөр 15 цагийн үед гэрээсээ гараад ******* зах орохоор ганцаараа явсан. Тэр үед би гар утсандаа чихэвч авах гэж гарсан юм. ******* зах ороод утас зардаг хэсгээр чихэвч сонирхоод явж байхад эзэнгүй лангуу байхаар нь тухайн газарт эзнийг нь 5 минут хирээтэй хүлээж байгаад тухайн лангууг нь тойрч ороод Samsung А14 маркийн ногоон өнгийн 1 ширхэг гар утас, Redmi 12 note маркийн 1 ширхэг гар утас, i15 рrо маркийн 1 ширхэг гар утсыг аваад шууд гэртээ ирсэн. Би Redmi 12 note маркийн гар утсыг ашиглаад барьж байсан. Би 2024 оны 01 дүгээр сарын 28-29-ний өдөр нэртэй барьцаалан зээлдэх газарт А14 маркийн гар утсыг 250’000 төгрөгийн барьцаанд тавьсан. 2024 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Redmi 12 note маркийн гар утсыг 300’000 төгрөгийн барьцаанд тавьсан. 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр цагдаагийн алба хаагч надтай холбоо барьж болсон хэргийн талаар асуухаар нь би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гар утас хаана байгаагаа хэлж гаргаж өгсөн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 149-151 дүгээр хуудас) зэргээр хөдөлбөргүй нотлогджээ.
2.2. Шүүгдэгч ******* 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор орж 626’000 төгрөг, 100’000 төгрөгийн бүхий LG G6 загварын 1 ширхэг гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч хохирогч т нийт 726’000 төгрөгийн хохирол учруулсан нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан “...аас гаргасан: Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт байрлах дэлгүүрт хулгайч орсон байна” гэх тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 185 дугаар хуудас);
- Хэргийн газарт үзлэг хийсэн “...Хэрэг болсон гэх газар нь Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн –р гудамжинд байрлах нэртэй хүнсний дэлгүүр байв. ...Дэлгүүрийн хаалга цоож бүрэн бүтэн ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байв. Харин хаалганы хажууд цувж байрласан 2 ширхэг цонхны зүүн талын цонхны гадна ...төмөр хамгаалалтыг (сараалжин) 40х50 см хэмжээтэй тайрсан (дөрвөлжил хэлбэртэй) байв. Тухайн хамгаалалт сараалжин төмөр торны цаана байх вакум цонхны салхивч онгорхой байв. ...Тус цонхны дотор талын шилэн дээрээс (дээд талын өнцөг хэсгээс) 2 ширхэг гарын мөр илрүүлж, ...нунтаг ашиглан тунгалаг туузаар бэхжүүлэн авав. Дэлгүүр дотор тус цонхны доод талд байх шилэн хаалгатай хөргөгч дээрээс 1 ширхэг гарын алганы мөр илрүүлж тунгалаг туузаар бэхжүүлэн авав” гэх тэмдэглэл, гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн нотлох баримтууд (1 дэх хавтаст хэргийн188-192 дугаар хуудас);
- 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 51 дугаартай криминалистикийн шинжилгээний “...Шинжилгээнд ирүүлсэн урьд нь санд 2023-004-ХОВ дугаараар кодолж бүртгэгдсэн “1-3” гэж дугаарласан гарын 3 ширхэг мөр нь харьцуулах загвараар ирүүлсэн санд MN004810008988 дугаараар кодолж бүртгэгдсэн *******ийн зүүн гарын эрхий, баруун гарын чигчий, баруун гарын алганы дардаснуудтай тохирно” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 201-210 дугаар хуудас);
- Хохирогч ын “...Би Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байрлах “” нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулдаг юм. Тухайн дэлгүүртээ худалдагчаар гэх эмэгтэйг ажиллуулдаг. 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өглөө манай дэлгүүрийн худалдагч над руу утсаар яриад “манай дэлгүүрт хулгай орсон байна, дэлгүүрийн кассын орлого 700’000 орчим төгрөг, тэгээд дэлгүүрийн гүйлгээ, мөн захиалга авдаг LG G6 загварын гар утас алга болсон байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “өөр зүйл авсан байна уу? сайн нягталж үзээрэй, тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдээрэй” гэж хэлсэн. Манай дэлгүүрээс орлого болох бэлэн мөнгөөр 626’000 төгрөг, тэгээд дэлгүүрийн гүйлгээний дансны зарлагын мэдээлэл ирдэг, мөн захиалга авдаг LG G6 загварын 2 сим уншдаг гар утас 1 ширхэг зэрэг алга болсон байсан. Би энэ гар утсыг 2020 онд Мобикомоос 1’200’000 төгрөгөөр худалдан аваад өөрөө ашиглаж байгаад дараа дэлгүүр дээрээ байнга байлгаж ашигладаг байсан юм. Одоо энэ гар утасны үнэ нь хямдарсан байх, 300’000-400’000 төгрөгийн хооронд үнэтэй байгаа байх” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 214-215 дугаар хуудас);
- Гэрч ын “...Би 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өглөө 09 цаг 15 минутын үед ажилдаа ирэхэд манай дэлгүүрт хулгай орсон байна гэж манай байгууллагын ажилчид хэлж байсан юм. Дэлгүүрийн цонхны гадна талын торон хамгаалалт төмрийг тайраад цонхны салхивчаар хулгай орсон байсан. Дэлгүүрээс ямар бараа алдагдсан талаар хэлж мэдэхгүй байна. Бараанд тооллого хийж байж л мэдэх байх аа. Харин касс дээрээс 2023 оны 01 дүгээр сарын 28-ны орлого болох 660’000 орчим төгрөг алга болсон байсан. Мөн LG G6 загварын гар утас алга болсон байсан. Тухайн гар утас болохоор хэрчсэн гурилын захиалга авдаг юм. Мөн тухайн гар утсанд дансаар мөнгө шилжүүлсэн гүйлгээний мэдээлэл ирдэг гар утас байгаа юм. Би тэр гар утсыг оройд гэр лүүгээ явахдаа дэлгүүрт үлдээгээд явдаг юм. Тухайн гар утас ****** гэсэн дугаартай байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 217-218 дугаар хуудас);
- Гэрч ын “...Би Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт байрлах гэх хүнсний дэлгүүрт 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл худалдагчаар ажилласан. Тухайн хугацаанд буюу 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө дэлгүүрийн урд талын цонхны төмөр хамгаалалтыг төмрийн хөрөө юм уу? өөр ямар нэгэн тастагч багажаар дөрвөлжин хэлбэртэй тайраад, цонхны салхивчаар хулгайч орсон байсан. Дэлгүүрийн камерын утсыг таслаад камер ажиллагаагүй болгосон байсан. Манай дэлгүүрээс миний мэдэж байгаагаар нэг өдрийн бэлэн мөнгөний орлого 660’000 төгрөг дэлгүүрийн дансны орлогын мессеж ирдэг, захиалга хүлээн авдаг LG G6 загварын хар өнгийн гар утас нэг ширхэг тус тус алга болсон байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 219 дүгээр хуудас);
- ХХК-ийн гаргасан хөрөнгө ний “...LG G6 гар утас- нийт үнэ 100’000 төгрөг” гэх агуулгатай тайлан (1 дэх хавтаст хэргийн 238-239 дүгээр хуудас);
- Дээрх нотлох баримтаар давхар нотлогдсон шүүгдэгч *******ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн “...Би Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 05-40 тоотод гэртээ 2023 оны 01 дүгээр сарын 28-ний өдөр хоёр дүү Х.Алтандагва, Х.Болортунгалаг нарын хамт байж байгаад шөнө 03 цагийн үед гэрээсээ ганцаараа гараад явсан. Гэрээсээ гарах болсон шалтгаан нь нэртэй хүнсний дэлгүүрт очоод хүн байхгүй бол хулгай хийх бодолтой очсон юм. Тухайн дэлгүүрийн гадна явж очиход дэлгүүрт хүн байхгүй, дэлгүүрийн захын цонхны салхивч нь онгорхой байхаар нь тухайн цонхоор дотогшоо явж ороод дэлгүүрийн кассаас мөнгийг нь аваад, лангуун дээр байсан гар утсыг аваад цонхоор нь гараад гэртээ очсон. Би дэлгүүрээс авсан мөнгө, гар утсаа хоёр дүүдээ хэлээгүй, мэдэгдээгүй. Би дэлгүүрээс авсан мөнгөөрөө хүнсний бүтээгдэхүүн авсан, гар утсаа авч явж байгаад замдаа унагааж гээсэн. Тэр утас надад байхгүй” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 3-5 дугаар хуудас) зэргээр нотлогджээ.
2.3. Шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 31-ний орой 21 цагийн үед Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******* *******” худалдааны төвд байх ******* тоот лангууны хаалганы цоожийг эвдлэн нэвтэрч тухайн лангуунд байсан Iphone-******* pro max загварын гар утас 1 ширхэг, Iphone-13 загварын гар утас 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч хохирогч д нийт 2’800’000 төгрөгийн хохирол учруулсан нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...ээс гаргасан: Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэр “******* *******” захын гар утасны лангуунд хулгай орсон” гэх тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 1 дүгээр хуудас);
- Хэргийн газарт үзлэг хийсэн “...Үзлэгийг ******* ******* захын 1 давхрын ******* тоот лангууны үүдний хэсгээр орж харахад баруун хойшоо харсан гурван ширхэг модон тавиуртай шилэн тавцантай лангуу байлаа” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 3-6 дугаар хуудас);
- Хохирогч ын “...Би Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт байрлах “******* *******” гар утасны худалдааны төв дотор ******* дүгээр лангууд гар утасны худалдаа эрхэлдэг юм. 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нөхрийн хамтаар Улаанбаатар хот руу явсан. Тэгтэл 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр миний гар утасны лангуу руу хүн орсон талаар дохиолол ирсэн. Би хот руу явахдаа лангуундаа өөрийн дүү болох н.д хариуцуулж үлдээгээд явсан. Тэгэхээр нь би дүү н. руу залгаад “гар утасны павильонд хулгай орсон гэж дуудлага ирээд байна, очоод үзээдхээч” гэхэд манай дүү очоод “павильоны хаалга онгорхой байна 2 ширхэг гар утас алга болсон байна” гэж хэлсэн. ...Манай лангуунаас I phone 13 маркийн цагаан өнгийн гар утас 1 ширхэг, I phone ******* рrо max загварын ногоон саарал өнгийн гар утас 1 ширхэг тус тус алга болсон байсан. ...I phone 13 маркийн гар утас 2’100’000 төгрөг, нөгөө I phone ******* рrо max маркийн гар утас 1’800’000 төгрөгийн үнэтэй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 10 дугаар хуудас);
- Прокурорын 38 дугаартай “... овогтой Дагвадорж -оос ногоон саарал өнгийн I phone-13 маркийн гар утас 1 ширхэг, цагаан саарал өнгийн I phone-******* рrо max маркийн гар утас 1 ширхэг тус тус хураан авах прокурорын зөвшөөрлийг Ховд аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Гантөмөрт олгов” гэх зөвшөөрөл (1 дэх хавтаст хэргийн 12 дугаар хуудас);
- Шүүгдэгч *******оос гар утас хураан авсан “...Цагаан өнгийн I phone 13 маркийн гар утас-1 ширхэг, ногоон саарал өнгийн I phone-******* рrо max загварын гар утас-1 ширхэг тус тус хураан авав” гэх тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 13 дугаар хуудас);
- Шүүгдэгч *******оос хураан авсан гар утаснуудад үзлэг хийсэн “...Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын зөвшөөрлөөр хураан авсан 2 ширхэг гар утсанд үзлэг хийв.
1. I phone 13 маркийн цагаан өнгийн гар утас байв. Тухайн гар утас нь ар талдаа ямар нэгэн гэмтэлгүй, зүүн дээд талын булан хэсэгт диагналдсан хэлбэртэй 2 ширхэг камерын дурантай, нүүр хэсэгтэй тунгалаг өнгийн дэлгэцийн хамгаалалт бүхий наалттай байв. Тухайн гар утас нь асаалттай байх бөгөөд гар утасны Settings цэс рүү орж мэдээллийг харахад 256 GB багтаамжтай, батарей Health 98% хэмжээтэй, хэвийн ажиллагаатай гар утас байлаа.
2. I phone ******* рrо max маркийн саарал өнгийн гар утас байв. Тухайн гар утасны ар тал нь саарал ногоон өнгийн зүүн дээд талын булан хэсэгт гурван ширхэг камерын дурантай, нүүр хэсэгт тунгалаг өнгийн хамгаалалттай байлаа. Тухайн гар утас нь асаалттай байх бөгөөд гар утасны Settings цэс рүү орж мэдээллийг харахад 512 GB багтаамжтай, батарей Health 91% хэмжээтэй, хэвийн ажиллагаатай гар утас байлаа” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас);
- Гэрч ийн “...2024 оны 01 дүгээр сарын 31-ний орой гэртээ байтал манай эгч болох залгаад “өрөөний дохиолол дуу гараад байна, очоод яаралтай үзээд өг” гэсэн. Би ******* ******* зах руу орж үзэхэд лангууны хаалга онгорхой, лангууны бүтээлэг газарт унасан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн лангуу манай эгч болох гэдэг хүнийх юм. Манай эгч Улаанбаатар хот руу явахдаа намайг тухайн лангууг хараад, эд зүйлийг нь худалдан борлуулаад байж бай гэсэн юм. Нийт хоёр ширхэг гар утас алга болсон байна. I phone-13, I phone-******* рrо max алга болсон байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 21 дүгээр хуудас);
- ХХК-ийн гаргасан хөрөнгө ний “...I phone-13 /солонгос улсад барьж байсан гэх/ 1’500’000 төгрөг, I phone-******* рrо max /солонгос улсад барьж байсан гэх/ 1’300’000 төгрөг, нийт 2’800’000 төгрөг” гэх агуулгатай тайлан (1 дэх хавтаст хэргийн 34-37 дугаар хуудас);
- Гэрч ын “...Би Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт байрлах ******* ******* зах дотор гар утасны 2 давхар улаан худалдааны төв дотор байдаг ******* дүгээр лангуунд худалдагчаар 7 хоног ажилласан юм. Тэр гар утас худалдааны ******* тоот лангуу болохоор манай хамаатны эгч ын лангуу байгаа юм. 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр би тэр газарт өглөө 09 цаг 30 минутын үед очоод орой 16 цагийн үед лангуугаа хаагаад цоожлоод гэр лүүгээ явсан. Гэртээ байтал орой 20 цагийн үед манай хамаатны эгч буюу тухайн гар утасны худалдааны ******* тоот лангууны эзэн над руу утсаар залгаад “чи зах руу очоод лангуу үзээдхээч, дохиолол нь дугараад байгаа мэдээлэл миний гар утсанд ирээд байна” гэсэн. Би зах дээр очоод ******* тоот лангууг үзэхэд хаалга нь онгойсон, цоож нь доошоо унжсан, цоожны цүү нь цоожтойгоо хамт хаалганаас мултарсан, эвдэгдсэн байдалтай байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Манай тэр ******* тоот лангуунаас цагаан саарал өнгийн I phone 13, хар ногоон өнгийн I phone ******* рrо max маркийн 2 ширхэг гар утас алга болсон байсан. Би зах дотор байх лангуу руу гэх ахын хамтаар очсон. Манай ах болохоор бас тэр зах дотор гар утасны худалдаа эрхэлдэг лангуутай юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 45 дугаар хуудас);
- Хохирогч аас гаргаж өгсөн хэрэг болсон гэх лангууны камерын бичлэгт үзлэг хийсэн “...Үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал: хохирогч аас гаргаж өгсөн цэнхэр өнгийн 1 ширхэг DVD-д 23 секундийн бичлэг байх ба тухайн камерын бичлэг нь хар өнгийн дүрстэй гарч байв. Уг камерын он, сар, өдөр, цаг, минут, секунд нь 1/31 хятад бичигтэй 21:12:56 секундээс 21:13:18 секунд хүртэл бичлэг байв. Тухайн бичлэгт камерын тусгал нь хаалга, үйл ажиллагаа явуулдаг хэсгийг харуулж байв. Уг бичлэгт хар өнгийн малгай, куртиктэй эрэгтэй хүн лангууны хаалганы цоожийг хөшиж онгойлгоод дотогшоо орж лангуунаас ямар нэгэн зүйл авч гарч байгаа дүрс байсныг тусгаж тэмдэглэл үйлдэв” гэх тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 62-63 дугаар хуудас);
- Дээрх нотлох баримтаар давхар нотлогдсон шүүгдэгч *******ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн “...Би Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 05-40 тоотод гэртээ 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ганцаар байж байгаад орой 20-21 цагийн үед гэрээсээ гарсан. Ямар зорилготой гэрээсээ гарсан бэ гэхээр гар утсандаа чихэвч авах гэж гарсан юм. Төв бараан зах дээр ирээд ******* ******* зах руу ороход гадна хаалга нь онгорхой байсан. Тухайн зах дотор хэн нэгэн хүн байхгүй байхаар нь нэг давхарт нь үйл ажиллагаа явуулдаг гар утас зардаг вакум шилэн хаалгатай лангуу байхаар нь цоожны цүүг нь татаж гаргаад лангуун дотроос 2 ширхэг гар утас аваад шууд гэртээ ирсэн. Би тухайн гар утсыг ашиглаж, бариагүй, хэн нэгэн хүнд зарахгүйгээр гэртээ хадгалж байгаад өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч цагдаагийн алба хаагчид гаргаж өгсөн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 58-60 дугаар хуудас) зэргээр хөдөлбөргүй нотлогдсон байна.
3. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” хулгайлах гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.
3.2. Шүүгдэгч ******* 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” худалдааны төвийн ******* тоот лангуунаас Samsung A14, Red mi 12P, нугастай Nokia зэрэг загварын гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч хохирогч *******д 965’000 төгрөгийн хохирол учруулсан нь дээр дурдсан хулгайлах гэмт хэргийн обьектив болон субьектив талын шинжийг хангаж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив талын шинжүүдээс гадна учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Тухайлбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн хуульчилсан тайлбарт “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохгүй” гэж заажээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т зааснаар “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгох бөгөөд 301-ээс 9999 нэгж хүртэлх хэмжээг бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол гэж томьёолдог. Тодруулбал шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид 965’000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байх тул уг гэмт хэргийн шинж бүрэн хангагдсан гэж үзнэ.
3.3. Шүүгдэгч *******ийн 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” гэх хүнсний дэлгүүрийн цонхоор орж 626’000 төгрөг, 100’000 төгрөгийн бүхий LG G6 загварын 1 ширхэг гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч хохирогч т нийт 726’000 төгрөгийн хохирол учруулсан болон 2024 оны 01 дүгээр сарын 31-ний орой 21 цагийн үед Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******* *******” худалдааны төвд байх ******* тоот лангууны хаалганы цоожийг эвдлэн хууль бусаар нэвтэрч Iphone-******* pro max загварын гар утас 1 ширхэг, Iphone-13 загварын гар утас 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч хохирогч д нийт 2’800’000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл тус бүр нь дээр дурдсан хулгайлах гэмт хэргийн обьектив болон субьектив талын үндсэн шинжийг хангасан байна.
Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” гэх хүнсний дэлгүүр болон Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******* *******” худалдааны төвд байх ******* тоот лангуу нь үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хамаарна. Шөнийн цагаар уг дэлгүүрийн цонхны салхивчаар орсон, мөн лангууны цоожийг эвдэж орсон үйлдэл тус бүр нь хууль бус нэвтрэлт юм.
Тодруулбал үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байдаг бөгөөд шүүгдэгч энэхүү хоригийг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд буруутгах обьектив болон субьектив нөхцөл байдлын үндэслэл болно. Өөрөөр хэлбэл түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах нь үйлдлийн арга бөгөөд ******* шалгуур нь хориглосон цаг хугацаанд, шүүгдэгчийн хувьд нэвтэрхийг зөвшөөрөгдөөгүй орон зай байдаг.
Шүүгдэгч ******* нь “” гэх хүнсний дэлгүүр, “******* *******” худалдааны төвд байх ******* тоот лангуу зэрэгт буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хориглосон цаг хугацаанд хүчээр нэвтэрсэн байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн үйлдэл тус бүр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “Энэ гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэх хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангажээ.
3.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог. Мөн тус хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар уг хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд, харин тус зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тус тус тооцдог.
Өөрөөр хэлбэл энэхүү хуулийн үзэл баримтлал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй тус бүр гэмт хэргийн шинжийг агуулж байгаа тохиолдолд үйлдэл бүрийг нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэг, зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийг хэд хэдэн удаа үйлдсэн бол тус хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохоор, мөн цөөн хэдэн тохиолдолд тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон (тухайлбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалт, 2.7, 17.1, 17.2, 17.3 дүгээр зүйлүүдийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад) хуульчилжээ. Бусад тохиолдолд тохиолдолд тухайн үйлдэл тус бүрийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан болно.
Гэмт хэргийн олонлогийн нэгдсэн шинж бол хоёр ба түүнээс дээш тооны гэмт хэрэг үйлдсэн байх явдал юм. Гэмт хэрэг давтан үйлдэх нь нэг талаас гэмт хэргийн нийгмийн хор аюулыг үлэмж ихэсгэдэг онцлогтой.
Тодруулбал гэмт хэрэг давтан үйлдэх гэдэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйлийн нэг хэсэгт заасан гэмт хэргийг хоёр ба түүнээс дээш удаа биеэ даасан эхлэл, төгсгөлтэй үйлдсэн байх явдал юм. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан, эсхүл нэг зүйлийн өөр өөр хэсэгт заасан гэмт хэргийг хоёр ба түүнээс дээш удаа биеэ даасан эхлэл, төгсгөлтэй үйлдсэн бол нийлмэл гэмт хэрэгт тооцно.
Шүүгдэгч *******ийн гурван удаагийн гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн давтан үйлдлээр тус зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Шүүгдэгч *******ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хохирогч *******д 965’000 төгрөгийн хохирол, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн улмаас хохирогч т 726’000 төгрөгийн хохирол, хохирогч д 2’800’000 төгрөгийн хохирол тус тус учирсан байна.
4.1. 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 37 дугаартай прокурорын зөвшөөрөл (1 дэх хавтаст хэргийн 123 дугаар хуудас)-өөр хохирогч *******ын Samsung-A14 загварын, Redmi note-12 загварын гар утаснуудыг шүүгдэгч ******* нь иргэний нэхэмжлэгч од 550’000 төгрөгийн барьцаанд тавьсныг мөрдөгч хураан (1 дэх хавтаст хэргийн 126-127 дугаар хуудас) авчээ. Мөн 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдөр мөрдөгч хохирогч *******ын I 15 pro загварын гар утсыг шүүгдэгч *******оос хураан авсан (1 дэх хавтаст хэргийн 124-125 дугаар хуудас) байна.
Мөрдөгч хураан авсан Samsung-A14 загварын, Redmi note-12, I 15 pro загварын загварын гар утаснуудыг 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хохирогч *******д хүлээлгэн (1 дэх хавтаст хэргийн 134 дүгээр хуудас) өгчээ.
Хохирогч ******* 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр “...Хулгайд алдсан эд зүйлээ бүрэн бүтэн хүлээж авсан. Одоо надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч нөхөн төлсөн гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцдог. Шүүгдэгч нь хулгайлж авсан Samsung-A14 загварын, Redmi note-12 загварын гар утаснуудыг 550’000 төгрөгөөр иргэний нэхэмжлэгч од барьцаанд тавьсныг мөрдөгч хураан авсан байна. Тодруулбал энэхүү гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч од 550’000 төгрөгийн хор уршиг учирчээ.
Иргэний нэхэмжлэгч о “...Тухайн гар утсыг барьцаанд тавьсан залуу 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 300’000 төгрөг өгсөн. Одоо надад 250’000 төгрөг өгөх ёстой. Тухайн мөнгөө авчих юм бол надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн (1 дэх хавтаст хэргийн 156-157 дугаар хуудас). Мөн шүүгдэгч ******* 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 250’000 төгрөгийг Хаан банк дахь иргэний нэхэмжлэгч ын *** тоот данс руу шилжүүлсэн болох нь мөнгөн шилжүүлэг (1 дэх хавтаст хэргийн 176 дугаар хуудас) гэх баримтаар нотлогдсон байна. Иймд шүүгдэгчийг уг гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийг нөхөн төлсөн гэж үзнэ.
4.2. Шүүгдэгч ******* 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” гэх хүнсний дэлгүүрийн цонхоор орж 626’000 төгрөг, 100’000 төгрөгийн бүхий LG G6 загварын 1 ширхэг гар утас зэргийг хулгайлж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдэж хохирогч т нийт 726’000 төгрөгийн хохирол учруулсан байна.
Хохирогч 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр “...Хохирол мөнгөө бүрэн барагдуулж авсан. Одоо надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн (2 дахь хавтаст хэргийн 6 дугаар хуудас) тул шүүгдэгчийг уг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж дүгнэв.
4.3. Шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 31-ний 21 цагийн үед Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******* *******” худалдааны төвд байх ******* тоот лангууны хаалганы цоожийг эвдлэн хууль бусаар нэвтэрч тухайн лангуунаас 1’300’000 төгрөгийн бүхий Iphone-******* pro max загварын гар утас 1 ширхэг, 1’500’000 төгрөгийн бүхий Iphone-13 загварын гар утас 1 ширхэг зэргийг хулгайлж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдэж хохирогч д нийт 2’800’000 төгрөгийн хохирол учруулсан байна.
Мөрдөгч 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр шүүгдэгч *******оос уг хулгайлж авсан I phone 13 загварын, I phone-******* рrо max загварын гар утаснуудыг (1 дэх хавтаст хэргийн 13 дугаар хуудас) хураан авч хохирогч д (1 дэх хавтаст хэргийн 16 дугаар хуудас) хүлээлгэн өгчээ. Мөн хохирогч 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр “...Хулгайд алдсан эд зүйлээ бүрэн бүтэн хүлээж авсан. Одоо надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн (1 дэх хавтаст хэргийн 65 дугаар хуудас) тул шүүгдэгч гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг бүрэн нөхөн төлсөн гэж дүгнэлээ.
Б. Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн тус зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Мөрдөгч шүүгдэгчийн хувийн байдлын талаар иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 18 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 19 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтаст хэргийн 76 дугаар хуудас), Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/08 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 166-171 дүгээр хуудас), шүүгдэгч *******ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд (1 дэх хавтаст хэргийн 58-60, 149-151 дүгээр хуудас, 2 дахь хавтаст хэргийн 3-5 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.
Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эх, дүү нарын хамт амьдардаг, тодорхой эрхэлсэн ажилгүй, урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэнд тооцож, 1 жил 02 сарын хугацаагаар хорих ял, мөн тус хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэнд тооцож 1 жил 04 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялаас Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх заасныг баримтлан 2 жилийн хугацаагаар хорих ялыг хасаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 02 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хоёр дахин багасгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хугацаагаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын аprа хэмжээ авсан гэх хувийн байдал тогтоогдлоо.
2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Мөн шүүгдэгч нь нэг төрлийн гэмт хэргийг гурван удаагийн үйлдлээр үйлдсэн, урьд хулгайлах болон дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан тул энэхүү үйл баримтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцно.
3. Улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүнд оногдуулсан 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэх санал;
- Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* “...шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдлуудыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар улсын яллагчийн санал болгож байгаа 5 жилийн хорих ялыг багасгаж, оногдуулж өгнө үү” гэх санал;
- Шүүгдэгч “...Шүүхээс хамгийн бага ял оногдуулж өгөхийг хүсэж байна” гэх санал тус тус гаргасан болно.
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял, мөн тус зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хоёроос найман жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулдаг.
Улсын яллагч шүүгдэгчид зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар ял оногдуулах санал гаргаснаа “Энэ нь шүүхийн эрх хэмжээний асуудал учраас улсын яллагчийн хувьд тусгайлсан санал гаргаагүй. Ийм төрлийн хэрэг дээр би өмнө нь анхан шатны болон давж заалдах шатны шүүх хуралдаан дээр орсон. Энэ саналын хувьд өөр байдлаар хэрэглэж байгаа учраас тусгайлсан санал гаргаагүй. Хүнд ангилалд нь багтаана гэдэг ойл*******ттойгоор шийдсэн” гэж тайлбарлажээ.
Өмнө нь хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хууль (2022 оны)-ийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар тус хуулийн тусгай ангийн өөр өөр зүйлд болон нэг зүйлийн тус бүрд нь оногдуулж болох өөр өөр хэсгүүдэд заасан хоёр буюу түүнээс дээш гэмт хэрэг үйлдсэн этгээд тэдгээрийн алинд нь ч ял шийтгүүлээгүй бол шүүх гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь багтаах, эсхүл хэрэг тус бүрд оногдуулсан ялыг хамгийн хүнд ялтай зүйлийн ялын дээд хэмжээний дотор бүгдийг буюу заримыг нэмж нэгтгэн уг этгээдийн биечлэн эдлэх ялыг тогтоодог байсан.
Харин одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно. Өөрөөр хэлбэл одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуульд хөнгөн ялыг хүндэд нь багтаах гэх ойл*******т байхгүй юм.
Нөгөөтэйгөөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулсан нэг төрлийн ялыг нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ нь тухайн бүлэгт заасан хамгийн хүнд ялтай гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй гэж, мөн тус зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэд хэдэн бүлэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэсэн нийт хэмжээ нь хамгийн хүнд ялтай бүлгийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй гэж тус тус нэмж нэгтгэх ялын дээд хязгаарыг тогтоож өгсөн. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулахдаа дээр дурдсан журмаар оногдуулах ялын дээд хязгаарыг тогтоож өгсөн байна. Тухайлбал энэхүү хуулийн үзэл санаа нь эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмын хүрээнд гэмт хэрэг тус бүрд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр системчлэн хуульчилжээ. Иймд улсын яллагчийн дээрх тайлбар хууль зүйн үндэслэлгүй юм.
3.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж болохоор хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь хоёроос найман жилийн хорих ялтай, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэх дээр дурдсан урьдач нөхцөлүүд хангагдсан байна. Тодруулбал энэхүү тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр гэх хөнгөрүүлэх нөхцөлийг хэрэглэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгчийн тодорхой эрхэлсэн ажилгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн тус хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
3.3. Шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар болон тус зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар нэг төрлийн буюу хорих ял оногдуулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар тогтоох үндэслэлтэй.
3.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ буюу шүүгдэгч нь бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан, урьд хорих ял эдэлж байгаагүй гэх хувийн байдлыг нь харгалзаж шүүгдэгчид эдлүүлэхээр тогтоосон хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
4. Мөрдөгч 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр эрүүгийн *** дугаартай хэрэгт холбогдуулан шүүгдэгч *******ид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (1 дэх хавтаст хэргийн 55 дугаар хуудас) авсан байх ба энэ хэрэгт холбогдуулан шүүхийн зөвшөөрлөөр болон зөвшөөрөлгүй баривчлаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй байна. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулсан, улсын яллагч түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.
5. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 45 дугаартай зөвшөөрлөөр мөрдөгч 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдөр шүүгдэгч *******оос хар саарал өнгийн хуучин төмрийн хөрөө /ирийн хамт/, хар өнгийн дунд зэргийн урттай, хар өнгийн малгайтай, малгайны захаар ноосорхог үстэй, ар талдаа шар өнгөөр GEORGUOS гэх бичиглэлтэй өвлийн куртик зэргийг хураан авчээ. Шүүгдэгч дээрх төмрийн хөрөөг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эсэхийг мөрдөгч, прокурор бүрэн гүйцэт нотлон тогтоож чадаагүй тул буцаан олгох нь зүйтэй. Мөн шүүгдэгчийн хөр өнгийн куртик нь нотолгооны ач холбогдолгүй, тухайн хэрэгт хамааралгүй байх тул түүнийг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй.
Харин хохирогч аас гаргаж өгсөн лангууны камерын бичлэг бүхий сиди диск нь нотолгооны ач холбогдолтой тул хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон ургийн овогт ын Дагвадоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;
- Мөн давтан үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ийг: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар;
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр тус хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч ******* нь баривчлагдаагүй, цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн сиди дискийг хэргийн хамт хадгалж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн төмрийн хөрөө 1 ширхэг, хар өнгийн куртик 1 ширхэг зэргийг шүүгдэгчид буцаан олгосугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА