Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1344

 

 

 

 

 

 

 

  2024        12          04                              2024/ШЦТ/1344

                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранзаяа,

улсын яллагч М.Сумъяа,

хохирогч Б.Г,

шүүгдэгч П.П, түүний өмгөөлөгч Б.Цолмон нарыг оролцуулан тус шүүхийн Ё танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт Пийн Пыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн   дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:                                 

 

 

                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;

 

Шүүгдэгч П.П нь хохирогч Б.Гтай маргалдаж, улмаар биед нь халдаж баруун шаант ясны ил хугарал, тахилзуур ясны далд хугарал бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан:

 

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, хэрэг бүртгэлтийн хугацаа сунгах тухай, /хх-ийн 02-12/,

БЗДЦГ ЦХ-1, шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 15/,

Хохирогч Б.Гын гэмтлийн эмчийн үзлэгийн өвчний түүх /хх-ийн 39-48/,

Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хх-ийн 63/,  

Хохирол төлсөн талаарх П.Пы Хаан банкны ххх тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, банкны шилжүүлгийн баримт /хх-ийн 87-91, 101/,

 

Хохирогч Б.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Тухайн өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хххх бааранд 01 цагийн үед орсон юм. Тэгээд баарны тамхины өрөөнд орсон. Хэдэн залуучууд хоорондоо бужигнаад байсан. Тэр дунд байсан 2 залууг би иртүүз өмссөн хар гомо банди гэж хэлчихээд гараад явсан. Тэгээд би бааранд хэсэг байж байгаад тамхи авах гэж автобусны буудал руу явсан. Тэгтэл нөгөө 2 залуу араас гарч ирээд маргалдаад гомо гэлээ гэх зэргээр хэрүүл хийгээд байсан. Жижиг биетэй дүү нь гэх залуу надтай барьцалдаж авсан. Тэгтэл хажуунаас ах нь гэх бүдүүн том биетэй залуу миний хөлөөрөө тийрээд би газар унасан. Замын боржуурны хажууд жижиг нүх байсан бөгөөд уг нүхэнд баруун хөл түлхэгдэх явцдаа ороод миний хөл шагайнаас дээш хэсгээр бүтэн эргэж хугарсан. Тэгээд би хашхираад чи хөл хугалчихлаа гээд орь дуу тавихад яадаг юм бэ, хохино, хөлийг чинь төлөөд өгчихнө гээд миний дээрээс цохиод байсан. Тэгээд тэр хавийн таксины жолооч нар нэгийг нь барьж авсан. Нөгөөх нь зугатаагаад алга болсон. Тэгээд намайг татаж гаргаад эмнэлэг дуудсан. Гэмтлийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд миний баруун хөлний яс голоороо хугарсан байсан. Би баарны тамхины өрөөнд байхдаа 2 залуутай хальт ам мурийсан юм. Тэгээд тэрнээс болж нөгөө 2 залуу намайг дагаж гарч ирээд жижиг биетэй дүү нь гэх залуу нь надтай барьцалдаж аваад зогсож байх үед хажуунаас том биетэй ах гээд байсан залуу /нэр нь П гэсэн, би сүүлд нэрийг нь мэдсэн/ миний хажуунаас хөлөөрөө жийгээд намайг газар унагаасан. Эмнэлэгт хүргэгдэж эмчилгээ хийлгэсэн. Э, П нар нь надад хохирлын мөнгө гэж 20.000.000 гаруй төгрөг шилжүүлсэн. Намайг асарч байсан Г гэх хүний данс руу дээрх мөнгө орсон. Би одоо дахин хагалгаанд орно. Уг хагалгааны мөнгийг л тухайн цаг хугацаанд нэхэмжилнэ. Би сэтгэл санааны хор уршиг тогтоолгохгүй ээ. Намайг хэвтэрт эмчлэгдэж байхад энэ 2 хүн эргэж тойрч анхаарал тавьж байсан. Одоо хагалгаанд орох хххх төгрөгийг барагдуулвал гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,

 

Гэрч Э.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Миний бие хххх шилжих шөнө 00 цагийн үед ажлын ах Пы хамт Баянзүрх ххх эсрэг талын ххх орж дуу дуулсан. Ах бид хоёр 03 цаг орчимд тамхины өрөө ороод тамхи татаж байсан. Тамхины өрөөнд бид хоёроос гадна зургаан хүн байсан. Тэнд байсан ах нар бүгд намайг гоё байна гэхээр нь би бүгдтэй нь гар цохиод явж байтал цагаан футболка, хар жинсэн өмдтэй нэг хөгшин ах миний гарыг барьж аваад тавихгүй байсан. Тэгээд тэр ах миний гарыг үнссэн. Миний гарыг үнсээд над руу хараад энэ ёстой хөөрхөн залуу байна, би энийг шаачъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад чи гомо юм уу, би гомо биш шүү, өдөөд байгаарай гэж хэлсэн. Хажуу талаас П ах иймэрхүү юмнуудыг хая хоёулаа гаръя гэж хэлээд бид хоёр гарсан. Бид хоёр өрөөндөө ороод үргэлжлүүлээд дуулсан. Караокены цаг дуусаад бид хоёр харихаар болж байгаад бүжгийн талбай орж бүжиглэхээр болсон. Бүжгийн талбайн хажуу талын сандал дээр намайг гомо гэж хэлсэн ах сууж байхаар нь би яваад очсон. Банди минь намайг гомо гэсэндээ уучлалт гуйчих гэж хэлсэн. Тэгсэн нөгөө ах над руу салаавч гаргаад түй май гэж хэлсэн. Үүний дараа П ах бид хоёр гарахаар болсон. Гарч явах үед миний гарыг үнссэн ах шатан дээр зогсож байсан. Тэгээд намайг заамдаад гинжнээс татаад миний хүзүүг боож футболка урж хаясан. Тэр үед П ах намайг салгаад намайг заамдаж боосон ахыг цуг аваад гарсан. Бид гурав зам хөндлөн гарсан. Бид гурав түцний хажууд зогсож байхад П манай дүүг чи ингэхгүй гомо гэж хэлэхгүй ээ, эрэгтэй хүн байгаа биз дээ гэж хэлсэн. Гэтэл нөгөө ах П ахыг баруун гараараа цохиж авсан. Тэгэхээр нь манай ах зөрүүлээд цохисон. Салаад явж байхад нь П ах нөгөө ахыг араас нь жийсэн. Таксины жолооч намайг заамдаж аваад чи пизда минь хүн зодчлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би наадах чинь эхлээд намайг гомо гэсэн, миний гарыг үнссэн гэж хэлсэн. Гэтэл нөгөө жолооч ах чи үг даадаггүй пизда байна гэж намайг хараасан.

Уг гэмтлийн манай хуурай ах П учруулсан. Г гэдэг хүн түрүүлээд баарнаас гарсан. Тэгээд ах бид 2 бас гарч та гомо гэж хэлсэндээ уучлалт гуй гээд маргалдсан. Гэхдээ уг хүнтэй зодоон бол хийгээгүй. Би уг хүнтэй маргалдаад зогсож байх үед хажуунаас П ах орж ирээд Гыг 1 билүү 2 удаа цохиод зүүн хөл буюу гуя хэсэг рүү нь хөлөөрөө жийсэн. Тэгтэл Г гэдэг хүн жийгдсэн эрчиндээ газар унасан. Тэгтэл хажуунаас таксины жолооч нар гарч ирээд та нар хүн зодлоо гээд бужигнаад байхаар нь би айгаад зугтаасан. Тэгээд эргээд болсон газраа ирэхэд цагдаа нар ирсэн. Би бол Г гэдэг хүнтэй хэл амаар маргалдаснаас биш биед нь халдаж гэмтэл учруулаагүй ээ. П ах хажуунаас орж ирээд Г гэх хүнийг цохиод хөлөөрөө жийж газар унагасан. гэыых мэдүүлэг /хх-ийн 23, 25/,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч хххх дугаартай:

Б.Гын биед баруун шаант ясны ил хугарал, тахилзуур ясны далд хугарал гэмтэл топгоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна гэх дүгнэлт /хх-ийн 37-38/,

 

Шүүгдэгч П.Пы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Тухайн өдөр хуурай дүү Эын хамт цайзын ойролцоо баар караокед орсон. Тэгээд Э бид 2 тамхины өрөөнд тамхи татаад зогсож байтал үл таних хүн манай дүүг гомо бацаан шаана гэх зэргээр хэл амаар доромжилоод Этай маргалдаад байсан. Тэгэхээр нь би Г ахыг аваад баарнаас гарсан. Тэгтэл араас Э гараад ирсэн. Тэгтэл Г та 2 намайг зодох гэж байна уу гээд савсаганаж байгаад миний нүүр рүү нэг удаа цохьсон. Тэгэхээр нь би нүүр лүү нь нэг удаа цохиод түлхсэн. Тэгтэл зам дагуу байсан машинаас нэг хүн гарч ирээд намайг хүн зодчихлоо гээд бариад авсан. Тэгээд цагдаа сэргийлэх ирсэн. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Г гэдэг хүнийг эмнэлэгт эмчлүүлж байх үед нь Э бид хоёр ххх орчим төгрөг өгч байсан гэх мэдүүлэг /хх-ийн 48/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газарт шүүгдэгч П.Пы:

Миний бие П.П нь хххх шилжих шөнө Б.Гтай маргалдаж, түүний биед хүнд гэмтэл учруулсандаа туйлын их харамсаж, гэмшиж байна. Би Б.Гаас эр хүний ёсоор уучлалт гуйж, хохирол төлбөрт өөрийн санаачлагаар хххх төгрөг төлсөн бөгөөд одоо хохирогч гомдол саналгүй, нэмж нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Миний анх удаа гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөр төлсөн, хохирогч гомдол саналгүй гэсэн, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /хх-ийн 102/

 

Хавтаст хэргээс П.Пы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72/, эрүүл мэндийн даатгалын төлөлт ашиглалт /хх-ийн 75-78/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хх-ийн 80-81/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 82/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 83/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 84/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 85/, хувийн байдлын талаарх баримт /хх-ийн 98/ зэргийг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Гэм буруугийн талаар:

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас П.Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч П.Пы хохирогч Б.Гын эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Түүнчлэн шүүгдэгч П.П нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулсан, тэрээр хүлээн зөвшөөрснөөр П.Пд холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлжээ.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч П.Пы хохирогч Б.Гын биед баруун шаант ясны ил хугарал, тахилзуур ясны далд хугарал гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

 

Хохирогч Б.Гад гэмт хэргийн улмаас учирсан хохиролд ххх төгрөгийг төлсөн, тэрээр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжилнэ” гэдгийг илэрхийлж оролцсон учир шүүгдэгчийг нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

Иймд хохирогч Б.Гын уг гэмт хэргийн улмаас цаашид гарсан бусад  зардлын талаарх баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан 1-т “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” 2-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” 3-т “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” 4-т “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” 5-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх” гэсэн хуулийн шаардлагуудыг хангасан эсэхийг хянаж, дээрх шаардлага хангагдсан бол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан оногдуулсан ялыг эдлэх боломжтой байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргадаг хууль зүйн зохицуулалттай.

 

Шүүгдэгч П.П нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал шүүгдэгч П.Пы хувьд тогтоогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тусгайлан заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч П.Пд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл байдал, санаа сэдэл, арга хэрэгсэл, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл зэргийг тал бүрээс нь харгалзан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч П.П нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Пжийн Пыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Пыг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Пд оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Г нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарсан болон бусад хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэснийг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ