| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2018/02604/И |
| Дугаар | 183/ШШ2018/02321 |
| Огноо | 2018-10-19 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 183/ШШ2018/02321
| 2018 оны 10 сарын 19 өдөр | Дугаар 183/ШШ2018/02321 | Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: СӨХ-ны нэхэмжлэлтэй,
/Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, хороолол, байр, давхарт байрлах, регистрийн дугаар/
Хариуцагч: Гарваа овогтой, Г.Дд холбогдох,
/Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Буян Ухаа 1 хороолол, ***************тоотод оршин суух, регистрийн дугаар /
Сууц өмчлөгчдийн холбооны засвар, үйлчилгээний зардалд 666.400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Болд-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Н.Бердигүл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Болд-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Д нь 2015 оны 6 дугаар сараас 12 дугаар сар, 2016 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар, 2017 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар, 2018 оны 01 дүгээр сараас 3 дугаар сар хүртэлх СӨХ-ны төлбөрт 666.400 төгрөгийг төлөөгүй тул Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.2.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-д зааснаар СӨХ төлбөрт 666.400 төгрөгийг Г.Дгээс гаргуулж өгнө үү гэв.
Шүүх нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
СӨХ-ны нэхэмжлэлтэй, Г.Дд холбогдох, нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээний зардалд 666.400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч СӨХ-ны “...Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Буян Ухаа 1 хороолол, **************тоотод оршин суух Г.Д нь 2015 оны 6 дугаар сараас 12 дугаар сар, 2016 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар, 2017 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар, 2018 оны 01 дүгээр сараас 3 дугаар сар хүртэлх СӨХ-ны төлбөрт 666.400 төгрөгийг төлөөгүй” гэсэн нэхэмжлэлийн шаардлагын тайлбар нь СӨХ-ны бүх гишүүдийн хурлын тогтоол, уг тогтоолын хавсралт, СӨХ-ны төлбөрийн тооцоолол зэрэг баримтаар тогтоогджээ.
Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлнө” гэж заасны дагуу хариуцагч Г.Дгээс 2015 оны 6 дугаар сараас 12 дугаар сар, 2016 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар, 2017 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар, 2018 оны 01 дүгээр сараас 3 дугаар сар хүртэлх сууц өмчлөгчдийн холбооны засвар, үйлчилгээний зардалд 666.400 төгрөгийг гаргуулан СӨХ-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхээс хариуцагч Г.Дд 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэлийг гардуулж, эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй бөгөөд түүнд шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Дгээс сууц өмчлөгчдийн холбооны засвар, үйлчилгээний зардалд 666.400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч СӨХ-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 20.580 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Дгээс улсын тэмдэгтийн хураамжид 20.580 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД