Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/20

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Баясгалан даргалж,

нарийн бичгийн дарга Т.Батзориг,

улсын яллагч Г.Ганзориг /томилолтоор/,

шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овгийн *******ийн *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 2407000000264 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, тай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилтэй, , , *******ийн хамт *******,******* тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо *******, ******* тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,  ******* овгийн *******ийн ******* /РД:/,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.******* нь 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр шинэ суурьшлын бүсэд өөрийн эхнэр М. бусадтай хардсаны улмаас зодож эрүүл мэндэд нь “хамарт шарх, цээжинд зулгаралт, хүзүүнд цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар.

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл Шүүгдэгч Э.******* нь 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр шинэ суурьшлын бүсэд өөрийн эхнэр М. бусадтай хардсаны улмаас зодож, биед “хамарт шарх, цээжинд зулгаралт, хүзүүнд цус хуралт, зулгаралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.

1.2 Нотлох баримтын үнэлгээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах мэдүүлгийг өгсөн. Үүнд:

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.*******н өгсөн: “...2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр манай үеэл архитай ирсэн. Би урд нь малын эрэлд яваад ядарсан байсан болохоор авч ирсэн архийг нь уугаад би унтаад өгсөн. Эхнэртээ архи өгөөгүй. Манай бас нэг үеэл ирсэн байсан. Өглөө нь босоод хэлэхдээ , манай эхнэр хоёрыг хонинд явсан гэж хэлсэн. Би хаашаа явсан бэ гэж асуухад зүүн хойшоо явсан гэсэн. Тэгээд би хойноос нь яваад очсон чинь манай эхнэр хувцасгүй жолоочийн эсрэг талын суудал дээр хэвтэж байсан. тэй хамт байсан. Би юу болж байгаа юм бэ гэж асуухад манай эхнэр би санахгүй байна гэсэн. Тэрнээс болж маргаан үүсэж, би цохисон. Одоо эхнэртэйгээ эвлэрээд хамт амьдарч байгаа. Харилцаа хэвийн болсон. Эхнэр болон хүүхдүүдээсээ уучлалт гуйсан. Би өөрийн малаа маллаад дээр нь хүний мал маллаж цалин авдаг. ” гэв.

Улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн шинжлэн судалсан нотлох баримтууд болон дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тодруулбал:

- мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М. өгсөн: “...2024 оны 08-р сарын 29-ний орой нөхөр 2 хүүхэд, нөхрийн дүү нарын хамт байж байхад 17 цагийн үед нөхрийн хамаатан , гэх ахтай хамт ирсэн. Тэд 0.75 литрийн 2 шил Экс нэртэй архи авч ирээд *******, , , нар шөнө 3 цаг хүртэл уусан. Тэгээд манай нөхөр согтоод, тасраад унтаад өгсөн. ах гэр рүүгээ явсан. зүүн талын орон дээр унтсан. намайг пиво ууя гээд 2.5 литрийн Сэнгүр нэртэй пиво 2 савыг уусан. Шөнө дунд хонь бэлчээд явсан. Үүрээр 7 цагийн үед бид хоёр хонио олоод ирье гээд гэрээсээ хойшоо явсан. Тэгээд нэг мэдсэн чинь 10 цаг болсон, ******* машины хажууд ирээд зогссон намайг загнаад байж байсан. Би өөрийгөө харсан чинь шалдан байсан. байхгүй байсан. Тэгээд манай нөхөр уурлаад чи болиоч дээ тэй унтсан байна ш дээ гээд нүүр хэсэгт 2-3 удаа цохисон. Миний баруун нүд болон хамар өвдөж цус гарсан. Намайг зодож байхыг харсан. Гэртээ ирсэн чинь ******* уурлаад над руу орилоод байсан. ******* охин руу уурлаж чи эхийгээ дуурайсан янхан болно чи хот руугаа зайлаач гэж орилсон. Тэгсэн охин гэрээс гараад гүйсэн. Би араас нь гараад явах гэсэн чинь намайг явуулахгүй бариад авсан. Манай гэр замаас 200 метр орчим зайтай байдаг. 5-10 минутын дараа гараад зам руу харсан чинь охин алга болсон байсан. ******* охиныг зодсон цохисон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг  /хавтас хэргийн 08-09 дэх тал/,

- мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.ын өгсөн: “...2024 оны 08 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө над руу залгаад ахаа хаана байна ******* ахын гэрт ах согтуу агсам тавиад дайраад байна гэж хэлсэн. Би цагдаа дуудаач гэж хэлээд унтаад өгсөн. Өглөө 8 цагийн үед юу болсон юм бол гээд санаа зовоод очсон чинь ******* ах согтуу унтсан, машинд эрүүл, бага зэргийн согтолттой 2 хүүхэдтэйгээ гэр орноо цэвэрлэсэн байдалтай байсан. , нар согтуу унтаж байсан. Гэрт нь 0.5 литрийн тал архийг гаргаж асгаад хоосон шилийг нь гэрт нь оруулаад тавьсан. Болордариас дахиад архи байна уу гэхэд орны доор нэг пиво байгаа гэж хэлэхээр нь гаргаад ир асгая гэхэд би асгая чи явж бай гэхээр нь гараад явсан..” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 12 дахь тал/,

- мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.ийн өгсөн: “...2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ахын том охин г Улаанбаатар хот руу нь сургууль руу нь авч явахаар ирсэн. 2024.08.29-ний 17 цагийн үед буцах гээд байж байтал , нар Багахангай дүүргээс ирсэн. Тэд ирэхдээ 0.5 литр, 0.75 литрийн хэмжээтэй 2 шил архи, 2.5 литрийн хэмжээтэй 2 пиво авч ирсэн. Тэгээд бид шөнө 3 цаг болтол уусан. архи уу гээд шахаад эхэлсэн. ******* ах миний эхнэрт битгий архи өгөх гээд бай гээд уурласан. Тэгээд би гэрийн гадаа машин дотор унтаад өгсөн. , тай хамт 2 сав пиво уусан байсан. Би өглөө 8:30 гээд сэрсэн чинь их муудсан, согтуу байсан. намайг хоёулаа хонинд яваад ирье гээд жолооны ард суусан чинь гарч ирээд чи буу, би сууна гэсэн. Тэр хоёр яваад 2 цаг орчим болсон. Машин гэрээс гараад зүүн хойшоо 1 км зайтай жалганд ороод дээвэр нь харагдаад байсан. Санаа зовоод ******* ахыг сэрээгээд та очоод ирээч гэсэн чинь ******* ах явсан. Удалгүй ирээд ахтай хамт портер машинаа унаад яваад өгсөн. Би санаа зовоод ******* ахын хойноос очсон чинь ******* ах явж бай ах нь жаахан ярьж байгаад очно гэсэн. хувцастайгаа жолооны ард сууж байсан. 1 цагийн дараа ******* ах машинтайгаа ирсэн. ******* ах уйлсан байдалтай та нар намайг доромжилж ханахгүй байна уу гэж орилсон. би явлаа саллаа гээд хувцсаа гаргаж шидсэн. ******* ах та нар зайлцгаа гэж уурласан. Тэр үед охин засмал зам руу гүйсэн. Араас нь явах гэсэн чинь ******* ах чамайг явуулахгүй гээд гэрээс гаргаагүй. Би 30 минутын дараа гийн араас явсан чинь байхгүй байсан. г цохисон зүйл байхгүй. өглөө хонинд явахдаа биед нь гэмтэл байгаагүй. ******* ахтай цуг буцаж ирэхдээ хамар нь гэмтсэн байдалтай ирсэн. Би энэ талаар хараагүй. Харин ******* ах яв зайлцгаа гэж орилж байхыг харсан...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 15 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээч эмч Р.Ням-Осорын хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №448 дугаартай:

1. ын биед хамарт шарх, цээжинд зулгаралт, хүзүүнд цус хуралт, зулгаралт гэмтэл  тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн цохих, үрэх, зурах үйлдлээр үүснэ.

2. Тухай хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна.

4.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. гэх дүгнэлт /хавтас хэргийн 60-61 дэх тал/.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.3.Эрх зүйн дүгнэлт.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Э.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Э.******* нь хохирогч М. эрүүл мэндэд хамарт шарх, цээжинд зулгаралт, хүзүүнд цус хуралт, зулгаралт шарх бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Р.Ням-Осорын хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №448 дугаартай дүгнэлт, хохирогч гэрч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч Э.******* нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд Э.******* нь хохирогч М. бусадтай хардсаны улмаас цохиж эрүүл мэндэд нь “хамарт шарх, цээжинд зулгаралт, хүзүүнд цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.*******, хохирогч М. нар нь хамтран амьдраад 3 жил болж байгаа, дундаасаа 1 хүүхэдтэй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх ба Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д заасан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд боловч хохирогчийг бусадтай хардсанаас үүссэн тохиолдлын шинжтэй нэг удаагийн үйлдэл байна гэж дүгнэв.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.4. Хохирол, хор уршиг.

Хохирогч М. эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, мөрдөн шалгах ажиллагааны шатанд эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 106.990 төгрөгийг шүүгдэгч төлсөн, хохирогчоос баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй талаараа мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

2.1. Талуудын санал, дүгнэлт.

Улсын яллагчаас “...Шүүгдэгч Э.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна......” гэх,

Шүүгдэгч Э.*******: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм үйлдэл гаргахгүй” гэх санал, дүгнэлт гаргав.

2.2. Эрүүгийн хариуцлага.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6 дугаар зүйлд тус тус зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох санал болгосныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн бөгөөд эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой тул торгох ял оногдуулах боломжтой, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт иргэний бичиг баримт болон хураан авсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овгийн *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.     

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 4 /дөрөв/ сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.*******д сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            П.БАЯСГАЛАН