Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 53

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч Э.Одхүү даргалж

           Улсын яллагч: Н.Цогтбаяр

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ, А.Эрдэнэцогт, Б.Эрдэнэсувд

Хохирогчийн өмгөөлөгч: Ш.Ганбат

Хохирогч: Г.Амаржаргал

Шүүгдэгч: А.Эрдэнэбат, Г.Буянхишиг

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

            Архангай аймгийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халх боржигон овгийн Адилбишийн Эрдэнэбат, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Гөлөгийн Буянхишиг нарт холбогдох 201403000456 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1966 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 04 дүгээр багийн Өртөнт 04-03 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Ардын армийн тусгай шүүхийн 1987 оны 09 сарын 26-ны өдрийн 179 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 292 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 3 жил хорих ялаар шийтгэгдэж Улаанбаатар хотын шүүхийн 1989 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 44 дугаартай магадлалаар эдлээгүй үлдсэн 3 сар 11 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан Халх боржигон овгийн Адилбишийн Эрдэнэбат /РД:аи66111617/

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 01 дүгээр багийн Тамир хорооллын 02-03 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй Боржигон овгийн Гөлөгийн Буянхишиг /РД:аг77030317/

 

                                    Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                   

Яллагдагч А.Эрдэнэбат нь Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн нутаг дэвсгэр Хуурай гэх газар 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өөрийн эзэмшлийн 26-57 АРХ улсын дугаартай Ниссан пикап маркийн авто машин дотор иргэн Т.Чоёнжүрмэдийг Тигр маркийн буугаар болгоомжгүй буудаж алсан,

 

Яллагдагч Г.Буянхишиг нь яллагдагч А.Эрдэнэбатын Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн нутаг дэвсгэр Хуурай гэх газар 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өөрийн эзэмшлийн 26-57 АРХ улсын дугаартай Ниссан пикап маркийн авто машин дотор иргэн Т.Чоёнжүрмэдийг Тигр маркийн буугаар болгоомжгүйгээр буудаж алсан гэх хэрэгт мөрдөн байцаалтын шатанд 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр, 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр, 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдөр тус тус гэрчээр мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэг өгсөн гэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Эрдэнэбатын мэдүүлсэн: ...2014 оны 11 сарын 04-ний өдөр Буянхишигтэй утсаар ярихад тэрээр манай дүүгийнд очъё чоно, нохой үргээе гэсэн, тэгээд хамт явсан бөгөөд очоод шөнө нь гэрэлтүүлээд, дөрвөн удаа буу тавиад гурван үнэг буудсан. Тэгээд өглөө нь машины шалан дээр нэг хонгио байсныг Бууяа авч хаяахаар нь бид нар буугаа шалгаад бүгдийг нь аюулгүй болгоод явсан. Тэндээсээ Цэрэнсономын гэрт очсон. Цэрэнсоном орны толгойны дээрээсээ даавуунд боосон 8-9 ширхэг сум авсан бөгөөд харин мэдүүлэг өгөхдөө 3-4 сум авсан гэж мэдүүлсэн байсан. Буугаа авахдаа бага гэр рүүгээ орж авсан, тэгснээ бас мэдүүлэг өгөхдөө орныхоо толгой дээрээс авсан гэж мэдүүлэг өгсөн байсан, хэд дахин өөрчилж мэдүүлэг өгсөн байна лээ. Буугаа бага гэрээс аваад дүү Чоёнжүрмэдэд өгсөн. Тэр үед Банзрагч ах түлээ хагалаад сууж байсан чинь тэр хоёр тийшээ явсан. Би наагуур нь талийгаачтай бууны талаар яриад хиймэл бууг хараад, ярилцаж байхад талийгаач өөрөө гар дээрээ тавиад буундаа сумаа хийж байсан. Тэр сумыг нь би ажиглаад харахад дандаа шовх үзүүртэй сум байсан, хоёр нь үзүүр нь ногоон өнгийн, хоёр нь ногоон өнгийн сум байсан. Би харчихаад машины нөгөө талын хаалгыг онгойлгож орох гэснээ болиод түлээн дээр байсан  Банзрагч, Буянхишиг, Цэрэнсоном нарыг яриаг сонссон. Банзрагч гуай ертөнцийн зүгээрээ цаашаа харчихсан түлээгээ хагалаад сууж байсан. Би энэ гуравын юу яриад байгааг сонсоход бууны сум л яриад байсан. Тэгээд буу дуугараад тас хийгээд явчихаар нь машины хаалга онгойлгоод харахад машинд бөөн утаа болсон, урт бууны үзүүрээс утаа гарчихсан байсан. Тэгээд би энэ гурвыг дуудаад энд буу алдчихлаа гэж орилоод, дуудахад Буянхишиг, Цэрэнсоном хоёр ирсэн. Тухайн үед Банзрагч гуай ирээгүй, түлээгээ хагалж байгаад шууд гэр рүүгээ гүйгээд даавуу авчраарай гэж орилоод гэртээ орсон юм болов уу, наашаа машины тийшээ нэг ч удаа ойртоогүй.  Тэгээд давуу авчирч талийгаачийн толгойг боох болсон чинь Цэрэнсоном машины арын хаалгыг онгойлгохоор нь би түүнд хандаж за чиний бууг алдсан байна шүү гэхэд тэрээр зүүн талын арын хаалгаар буугаа аваад өө гай зэв гэж гээд буугаа аваад газарт савсан. Хаалга онгойлгож буугаа савахдаа Цэрэнсоном миний бууг алдчихлаа шүү дээ, А.Эрдэнэбат ахаа битгий хэлээрэй, наад буугаа хүнд хэлж болохгүй шүү гээд байхаар нь юун буу юм бэ, бууны учрыг дараа нь олъё, эхлээд дүүгээ барьж бай, цус нь гараад байна гэж хэлсэн. Бууяа машины нөгөө талын хаалгаар ороод өөрийнхөө бууг, талийгаачийн буутай хамт аваад газарт тавьсан. Тэгээд даавуу авчирч толгойг нь  боогоод талийгаачийн гэрийн гадаа ирээд, эхнэрт нь ороод хэл эмнэлэг явъя гэж хэлсэн чинь Буянхишиг, Цэрэнсоном хоёр эхнэрт нь хэлж чадахгүй, та орж хэл гээд байхаар нь би гэрт нь ороод нөхөр чинь буу алдчихлаа өөрийнхөө бууг татчихлаа, эмнэлэг явъя гэж хэлсэн. Тэрийг Г.Амаржаргал намайг биш Бууяа ах орж ирсэн гэж хэлээд байгаа юм. Би гэрт орж энэ тухай хэлсэн юм шүү. Тэр үед гэрт  нь Орхоогийн хүү, талийгаачийн өөрийнх нь хоёр хүүхэд, тэгээд эхнэр болох Г.Амаржаргал нар байсан. Тэгээд би бичиг баримтаа ав, хурдан явъя гэж хэлээд эхнэрийг нь машинд суулгаад  эмнэлэг явахаар явсан. Тэгээд наашаа явж байхдаа би машин дотор талийгаачийн эхнэрт миний буу ч байж магадгүй, өөр хүний ч буу байж магадгүй, миний дүү хамгийн гол нь тайван бай, ямар ч байсан эмнэлэг рүү хурдан явъя гэж хэлж байсан. Би тухайн үед газар дээр нь шууд цагдаад хэлье гээд утсаараа залгах гэсэн чинь Банзрагч хурдан явцгаа гээд орилоод, бүгд л сандарсан учраас машиндаа суугаад явцгаасан. Тэгээд засмал зам руу ороод цагдаа руу залгасан бөгөөд энд хүн буу алдчихлаа, тийм машинтай яваа, тийм хүн байна гэж өөрийгөө мэдэгдсэн. Тэгээд аймгийн эмнэлэг орж чадахааргүй боллоо, сумын төвд эгч дээрээ очъё гэж хэлэхээр нь шууд аймгийн эмнэлэг оръё наадах чинь болохгүй гэж хэлсэн чинь эгчийнд очъё гээд байхаар нь эгчийнд нь очсон бөгөөд тэнд очиход талийгаач бүр муудаж эхэлсэн. Эгчийнх нь гэрт оруулаад гараад ирэхэд үүдэнд цагдаа нар ирсэн байсан. Би түлээн дээр сууж байхад Цэрэнсоном над дээр ирээд тухайн үед ганцхан буу байсан шүү, миний бууг битгий хэлээрэй гэж маш их гуйсан. Цэрэнпэлжээ гэх дүүгээ Банзрагч ах дээр очоод миний бууг нуучих гээд хэлээд явуулчихлаа. Энэ талаар та л хэлэхгүй байх юм бол хэн ч мэдэхгүй гээд байсан. Тухайн үед би цагдаа нар чиний бууг хэзээ нэгэн цагт гаргаж ирнэ шүү дээ гэж хэд хэдэн удаа сануулсан. Цагдаагийн машинаас Цэвээнжав прокурор, байцаагч ахмад Очирбат, Мөнхбат нар ирсэн. Тэгээд болсон үйл явдлыг эхнээс нь авахуулаад хэлсэн.  Намайг машины гадаа зогсож байхад машин дотор буу дуугарсан би хаалгаар нь ороод гарч ирээд тэнд байсан хүмүүст буугаа татчихлаа, буу татсан шүү гэж хэлсэн. Мөн цагдаа руу би өөрөө мэдэгдсэн. Эмнэлэг явъя гэхэд явуулаагүй, энэ хэд өөрсдөө эгчийнд очъё гээд эмнэлэг явуулаагүй. Шүүх, цагдаа, прокурорын ажилтнууд бид нарыг салгаж аваачаад асуусан, байцаалт авсан, мэдүүлэг өгсөн. Би болсон явдлыг үнэн зөвөөр мэдүүлсэн. Буянхишиг, Цэрэнсоном бид гурвыг хоёр цагдаа ирээд хэргийн газар руу явъя гээд аваад явсан, тэнд очоод үзлэг хийе гэхэд Банзрагч гуай шал согтуу гэрээсээ гарч ирсэн, тэгээд бид нар руу шууд дайраад байсан. Надруу дайрахдаа цагдаа нараас хол зайтай зогсож байгаад буу хэлэх юм бол хоолойг чинь хэрчинэ шүү, хэлээд үзээрэй гэж дарамталсан. Ахмад Мөнхбат намайг дуудаад байрны араар дагуулаад явсан. Банзрагч ах, Цэрэнсоном,  Буянхишиг нарыг нэг цагдаа аваад явсан. Ахмад Мөнхбат намайг та л нэг юм нуугаад байна даа гэж хэлэхээр нь буу тийм буу байсан гэж хэлэх гэснээ хэлээгүй. Банзрагч намайг хэлвэл хоолойг чинь хэрчинэ гэсэн болохоор хэлээгүй. Банзрагч гуай тухайн үед тэр буунуудыг хэлсэн бол хэрэг хурдан шийдэгдэх байсан байх. 14 хоносоны дараа буу гарч ирсэн. Цагдаа нар 2-3 удаа хайгаад олоогүй, нилээн сүүлд Бууяаг эхнэртэй нь дагуулж яваад гэрээс нь олж ирсэн. Тухайн үед байцаалт авч байсан байцаагч нь хүртэл дарамттай байсан. Миний асуусан асуултанд хариул, битгий өөр зүйл яриад бай гээд миний хэлсэн зүйлийг бичихгүй байсан.  Тэр үед Г.Энхбаяр өмгөөлөгчийг аваад байцаалт өгөхөд Очирбат битгий олон юм яриад бай гэхэд Г.Энхбаяр өмгөөлөгч та энэ хүний хэлснийг буруу бичээд байна, нэг бол дутуу бичээд байна гэж хэлээд тэр хоёр нилээн хэрэлдсэн. Тэгсэн Очирбат надаас байцаалт авч байгаа мөртлөө намайг өрөөнөөс гарч бай, гадаа байж бай гэж хэлээд гаргасан. Намайг өрөөнөөс гарсны дараа Г.Энхбаяр өмгөөлөгчтэй юу ярьсныг би мэдэхгүй. Г.Энхбаяр өмгөөлөгч хүртэл байцаалт өгөхөд хэцүү юм байна гэж хэлж байсан. Би буунуудын талаар өмгөөлөгчдөө хэлье гэж бодоод очиход намайг гарч бай гэхээр нь хэлж чадаагүй. Би Очирбат ахлагч хошуучид бууны талаар хэлсэн, мөн Мөнхбат байцаагчид хүртэл хэлсэн. Цэрэнсоном талийгаачийн авгайд нь битгий хэлээрэй гэж Цэрэнсоном намайг гуйгаад байхаар нь хэлээгүй юм гэдэг байдлаар бүгдийг нь хэлсэн. Цагдаа нар ч Банзрагч гуайд хэлж байсан. Таныг ингэж худлаа яриад байх юм бол баривчлах арга хэмжээ авна шүү гэж сануулж л байсан. Банзрагч гуайн эхнэр хүртэл ирээд намайг миний хэлснээр хэлэхгүй бол зодно гээд нүд хөхөртөл цохьчихлоо гээд ирж л байсан бөгөөд эхнэрийг нь тэгж хэлэхэд миний хажууд Цэрэнсоном,  Буянхишиг нар байсан. Байцаалт бол үнэхээр хэцүү авагдсан. Хүн болгон л үнэн зөв мэдүүлэг өгөөд байхад хэлсэн ярьсанаар бичихгүй байна, гомдол гаргаж байж бичүүллээ гэдэг байдлаар бүгд ярьж байсан. Ганбаатар прокурорыг үзлэг хийх гээд ирэхэд Банзрагч гуай бол машинд ойртсон зүйл байхгүй, шууд түлээгээ хагалж байгаад гэр рүү орсон шүү гэж хэлсэн. Цагдан хорих байранд 3 хоног хоригдсоны дараа би үнэнээ хэлж, буунуудыг олуулсан. Намайг цагдан хоригдож байхад цагдаа, прокуроргүй хуйвалдсан гэж үзэж байна. Банзрагч гуай тухайн үед буунуудыг гаргаад өгсөн бол энэ асуудал ингэж их хугацаа зарцуулахгүй байсан гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Буянхишиг: мэдүүлэг өгөхгүй гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Амаржаргалын мэдүүлсэн: ...Намайг өглөө үнээгээ саагаад гараа угаагаад сууж байхад А.Эрдэнэбат, Г.Буянхишиг ах нар ирсэн. Манай гэрт Бууяа ах эхэлж орж ирсэн. Тэгээд би яасан, юу болсон юм гэж асуусан чинь баларсан юм болсон, буу алдсан гэж хэлэхээр нь гүйгээд гарсан чинь талийгаачийн толгойг нь боочихсон, маш их цус гарч байсан, эргээд харахад А.Эрдэнэбат ах нь даавуу бариад зогсож байсан. Тэгээд би гэртээ ороод нөхрийхөө хувцсыг нь аваад  гараад ирэхэд намайг машины урд сандал дээр суу гэхээр нь урд суугаад Тамир сумын эмнэлэг рүү явсан. Тээг хүртэл яваад миний нөхөр муудсан, тэр үед цагдаа дуудсан. А.Эрдэнэбат ах буцаагаад аваад явъя гэхээр нь би одоо яах юм бэ, эгчийндээ аваад оръё гэж хэлээд аваад орсон. Манай гэрээс гараад бууны замаг сольсон удаа байхгүй. А.Эрдэнэбат ах өөр, өөр зүйл яриад байна. Миний нөхөр архи дарс уудаггүй, хүн амьтантай муудалцаж, хэрүүл,  зодоон хийж байсан удаа байхгүй. Бид хоёр хамт амьдраад 12 жил болсон бөгөөд хөдөө малаа малладаг байсан. А.Эрдэнэбат өөрөө надад хэлэхдээ ахынх нь бууг талийгаач алдсан, өөрөө алдсан шүү гэж хэлснийг нь би үнэхээр өөрөө машинд байсан болоод харсан байх гэж бодож байгаа. Миний хувьд А.Эрдэнэбат ахыг л буугаа буруу ашигласнаас болсон гэж бодож байна. 2014 оны намар миний бага хүү 1 дүгээр ангид орсон байсан учраас хоёр хүүхэд маань амралтаараа ирсэн байсан.  А.Эрдэнэбат ахын буруугаас болж манай гэр бүл хохирол амссан гэж үзэж байгаа. Тэр 7-8 ширхэг сум байсан гэж яриад байна, тэр сум хаана байгаа юм, байсан бол хураагдаж ирсэн байх ёстой шүү дээ. Үнэхээр тэр Цэрэнсоном ахын буунд 6-7 ширхэг сум ордог юм уу, тэр хонгио гээд байгаа нь хаана байгаа юм, үнэхээр машин дотор буудагдсан бол тэр хонгио байх ёстой бөгөөд тэр нь байхгүй, олдохгүй байгаа гэв.

 

            Мөрдөн байцаалтын шатанд:

 

Хохирогч Г.Амаржаргалын мэдүүлсэн: ...Манайх Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн Ёл гэх газарт ганц гэрээрээ өвөлжиж байсан юм. 2014 оны 11 сарын 03-ны орой би Хан-Өндөр багийн хуралд 13 цагийн үед яваад орой 18 цагийн буцаж ирсэн. Намайг гэртээ ирэх үед нөхөр Чоёнжүрмэдийг мод үргээх гээд машинтай хүмүүс аваад явсан гэж байсан тэгээд шөнийн 23 цагийн үед манай гэрт цагаан өнгийн жип машинтай Эрдэнэбат, Буянхишиг, талийгаач Чоёнжүрмэд 3 ирээд гэрэлтүүлээд үнэг алаад ирсэн. Тэгээд өглөө Хуурай гэх газрыг үргээнэ гэж ярилцаад унтсан. Маргааш нь буюу 2015 оны 11 сарын 04-ний өдөр би 08 цагийн үед үнээгээ саах гэж гарчихсан байхад талийгаач Чоёнжүрмэд, Эрдэнэбат, Буянхишиг нар цагаан өнгийн жип машинтайгаа явсан. Би тэр үед мод үргээх гээд явж байна гэж бодсон. Тэгээд би үнээгээ саачихаад гэртээ орж ирээд гараа угаагаад сууж байтал цагаан өнгийн жип машин буцаад ирсэн бөгөөд намайг гэртээ байхад гаднаас Буянхишиг ах ганцаараа орж ирээд буу алдчихлаа гэж хэлсэн. Би талийгаач Чоёнжүрмэдийн хувцас болон эрүүл мэндийн дэвтэр зэрэг зүйлсийг авч гэрээс гараад Эрдэнэбатын жолоодож явсан цагаан өнгийн жип машинд суутал талийгаач Чоёнжүрмэдийг Цэрэнсоном ах машины хойд суудал дээр түшээд тэвэрсэн байсан, харин Эрдэнэбат машинаа жолоодож байсан. Би машины жолоочийн хажуугийн суудал дээр суугаад, Буянхишиг ах машины хойд суудал дээр суугаад Цэрэнсоном ахын хамт талийгаачийг түшиж явсан. Тэгээд машинд суугаад би юу болсон талаар асуухад Эрдэнэбат ах хэлэхдээ миний бууг талийгаач татаад буу алдчихлаа гэж машины урд 2 суудлын голд байсан дурантай бууг заасан. Тухайн үед машины урд талын 2 суудлын голд ганцхан дурантай урт буу байсан бөгөөд өөр буу машинд харагдаагүй. Тэгээд Ихтамир сумын төв рүү явж байх замдаа талийгаач нас барчихсан. Би талийгаачийг Ихтамир сумын төв рүү аваачиж байрлуулсан. Би өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон асуудлыг дэлгэрэнгүй ярьсан байгаа. ...Эрдэнэбат, Буянхишиг, талийгаач Чоёнжүрмэд нар шөнө ирж гэрт хонохдоо машинаасаа буугаа гэрт оруулж ирээгүй юм, бас талийгаачийг буудсан бууны сумны хонгио олдоогүй байгаад би гайхаж байна. Би хэргийн нийт хохирол болох 10.275.350 төгрөгийг нэхэмжилнэ. Би сүүлд гарсан зардлын тооцоог хэрэгт хавсаргуулах саналтай байна. Би 2 хүүхдийн хамт өрх толгойлсон эмэгтэй хүн үлдэж байна. Талийгаач нөхөр маань ухаан санаа саруул, бие эрүүл бөгөөд 1984 онд төрсөн сайхан залуу байхдаа нас барчихлаа. Хэргийн холбогдогч Эрдэнэбат гуай анх надад хэлэхдээ миний буугаар буу алдсан гэж хэлж байсан юм. Тухайн хэрэг болдог үеэр Эрдэнэбат машинтай, буутай манайд ирээд талийгаачийг дагуулж яваагүй байсан бол миний нөхөр өнөөдөр ямар ч өвчин зовлонгүй амьд байх байсан юм. Эрдэнэбатыг буу сумалж авч явж галт зэвсгийнхээ аюулгүй байдал, харуул хамгаалалтыг бүрэн хангаж яваагүй учраас уг хэрэг гарсан гэж бодож байна. Би Эрдэнэбат гуайг шоронд явуулчихъя гэж бодохгүй байна. Эрдэнэбат гуай галт зэвсэгтэй болгоомжтой харьцсан бол талийгаач амьд байх байсан. Би Эрдэнэбат гуайгаас хохирлыг мөнгөн дүнгээр нь нэхэмжилнэ. Мөн 2 хүүхдийнхээ 18 нас хүртэлх тэтгэмжийг гаргуулна гэж бодож байна. Хэрэв миний нэхэмжилж байгаа мөнгийг гаргаж өгвөл би гомдол саналгүй болно... гэх мэдүүлэг /2хх-ийн 54-55 хуу/

 

Гэрч Т.Цэрэнпэлжээгийн мэдүүлсэн: ...2014 оны 11 сарын 03-ны өдөр Цэрэнсономынхтой айл байдаг Банзрагч ахтай үнээ сольж авсан бөгөөд сольж авсан үнээгээ хашаанд хашсан байсан чинь хашаанаас гараад явсан байсан. 2014 оны 11 сарын 04-ний өдөр 09 цаг өнгөрч байхад үнээгээ асуухаар Цэрэнсономын хотонд очсон чинь цагаан өнгийн машин баруун хойд зүг руу харж зогссон байсан бөгөөд би баруун талаас ирсэн. Машины зүүн хойд хаалга бүхэлдээ цус болсон байсан бөгөөд би машины хойгуур нь тойроход Цэрэнсоном талийгаачийг түшсэн, харин хаалган дээр Буянхишиг зогсож байсан. Би мориноосоо буугаад очсон чинь талийгаачийн толгойг даавуугаар боосон байсан. Би тэр үед та нар хурдан яв гэж хэлсэн, харин хашааны тэндээс Банзрагч намайг хурдан явж аавдаа хэл гээд орилоод байсан. Харин Эрдэнэбат жолоочийн хаалганы тэнд зогсож байсан. Тэгээд би морин дээрээ мордох гэж байхад таг гээд төмөр дуугарсан, тэгээд би эргээд харсан чинь Эрдэнэбат жолоочийн талын хаалга онгорхой машины хажууд бууны магазиныг авч байсан газар нэг юм унасан бөгөөд тэрийгээ авсан. Тэгээд би морин дээрээ мордоод шууд явсан. Эрдэнэбат жолоочийн хаалганы тэнд зогсож байсан, Цэрэнсоном баруун талын хаалгаар орж суусан талийгаачийг түшсэн байсан. Буянхишиг баруун хойд хаалган дээр зогсож байсан, харин Банзрагч үхрийн хашаан дээр  байсан. ...Жолоочийн хажуу талын суудал дээр нэг буу байсан, өөр буу байгаагүй. Би машины зүүн хойд дугуйны тэнд мориндоо мордсон бөгөөд намайг мордох гэж байхад жолоочийн талын хаалга онгорхой, хагас суусан, бууны хошуу гишгүүр доогуур орсон байдалтай, бууны магазиныг авсан. Тухайн үед таг гэж дуугарахаар нь би харсан бөгөөд буунаас магазин авч байхад сум юм уу, хонгио аль нэг нь унасан, Эрдэнэбат газраас авсан, миний араас Цэрэнсономын хүүхэд Жанлавцогзол морьтой миний араас давхисан. Эрдэнэбат талийгаачийг өөрөө буу алдчихлаа гэж байсан бөгөөд өөр хүн юм яриагүй...гэх мэдүүлэг /1-хх-ийн 36-37 хуу/...Би морь унаад Цэрэнсоном ахын гадаа очиход цагаан жип машинаас жолооч Эрдэнэбат гарч ирээд өөрийнхөө дурантай бууныхаа амыг машины доогуураа чиглүүлж байгаад бууныхаа замгийг нэг удаа татсан. Тэр үед буунаас нэг юм унасан бөгөөд би бодохдоо хонгио унасан байх гэж бодсон. Одоо бодоход тэр унасан зүйл нь сум байсан байж ч магадгүй гэж бодож байна. Тэр газар унасан зүйл нь сум байсан ч байж магадгүй гэж бодож байна. Тэр газарт унасан зүйлийг жолооч Эрдэнэбат өөрөө авч байсан. Би харсан зүйлээ л хэлж байна...гэх мэдүүлэг /2-хх-ийн 68-69 хуу/

 

Насанд хүрээгүй гэрч Ц.Жанлавцогзолын мэдүүлсэн: ...2014 оны 11 сарын 04-ний өглөө би босоод морио эмээллэж байхад цагаан өнгийн машин манайд ирсэн. Би морио эмээллэж, морин дээрээ мордоод үхрээ бөөгнүүлээд ирсэн чинь манай гэрээс эхлээд талийгаач, араас нь жолооч Эрдэнэбат, мөн аав буу барьсан, Буянхишиг ах нар гарч ирсэн. Тэгээд би тэд нартай зөрөөд гэртээ орсон бөгөөд гэрээс бээлий аваад, цай уугаад ойролцоогоор 5 минут болсон, тэгээд том буу дуугарсан. Би санаад ороогүй, удалгүй гэрээс гарсан чинь цагаан машины жолоочийн талын хаалга мөн арын хаалга онгорхой, Эрдэнэбат талийгаачийн толгойноос барьсан, аав болон Буянхишиг ах нар Эрдэнэбат ахын хажууд байсан. Тэгээд аав наад буугаа оруул гээд өврөөсөө гурван сум гаргаж ирээд надад өгөхөөр нь би газар байсан аавын бууг авч гэрт оруулаад гарч ирэхэд Буянхишиг ах хоёр бууг гэр түшүүлээд тавьж байсан, харин жолооч даавуу аваад ир гэж орилсон... Намайг морь руу явах гэж байхад машины жолоочийн талын хаалга онгорхой Эрдэнэбат буугаа барьчихсан бууны магазиныг авч бууны замгийг хойш нь татаж байсан. Тухайн үед машины баруун хойд хаалга онгорхой, хаалган дээр Буянхишиг ах байсан, харин аав талийгаачийг түшсэн байсан. Цэрэнпэлжээ ах машины тэнд байснаа морин дээрээ мордоод явсан. Харин би морь руугаа явж Цэрэнпэлжээ ахын араас давхисан. Аав намайг буу оруул гэхээр нь аавын винтов маркийн бууг машины зүүн хойд хаалганы тэнд газарт байсныг би авч гэрт оруулсан бөгөөд гэрээс гарч ирэхэд Буянхишиг ах буу гэр түшүүлж тавьж байсан, харин жолоочийн хажуу талын суудал дээр Эрдэнэбатын дурантай буу байсан, хажууд нь өөр буу байгаагүй. Намайг машин дээр очиход Эрдэнэбат нь 2-3 удаа талийгаачийг буугаар оролдож байгаад буу алдчихлаа гэж байсан, өөр хэн нэгэн хүн юм яриагүй харин Эрдэнэбат толгой боох даавуу аваад ир гэж байсан бөгөөд талийгаачийг түшсэн байсан. Аав гэрээс даавуу авч талийгаачийн толгойг Эрдэнэбат ороогоод аавыг барьж бай гэж хэлсэн. Эрдэнэбат талийгаачийг буугаар оролдож байгаад буу алдчихлаа гэж ярьсан... гэх мэдүүлэг /1-хх-ийн 38-39 хуу/

 

Гэрч Г.Буянхишигийн мэдүүлсэн: ...Чоёнжүрмэд миний төрсөн дүүтэй суусан миний хүргэн байгаа юм. Харин Эрдэнэбат бид хоёр хуурай ах дүүгийн харьцаатай. 2014 оны 11 сарын 03-ны өдөр аймгийн төвд Эрдэнэбат ахтай уулзаад Хан-Өндөр рүү хамт явахаар болж 16 цагийн үед аймгийн төвөөс гараад талийгаач Чоёнжүрмэдийн гэрт 17 цагийн үед ирээд орой Чоёнжүрмэд, Эрдэнэбат бид гурав Цэрэнсономынд очиж гэрэлтүүлж 4 удаа буудаж 3 үнэг алсан. Тэгээд бид нар талийгаач Чоёнжүрмэдийн гэрт очиж хоноод талийгаач Чоёнжүрмэд өглөө үхрээ хурааж өгөөд бид ан хийхээр Хуурай гэх газарт Цэрэнсономын гэрт очсон. Тухайн үед 09 цаг болж байсан бөгөөд бид нар Цэрэнсономын гэрт орсон, би нарын араас Банзрагч орж ирсэн. Банзрагч ах удалгүй Цэрэнсономын гэрээс гарсан бөгөөд бид нар ч гэсэн удалгүй араас нь гарсан. Банзрагч ах түлээн дээрээ очсон түлээ хагалж байсан. Харин талийгаач Чоёнжүрмэд, Эрдэнэбат нар машиндаа суусан. Тэгээд Цэрэнсоном бид хоёр Банзрагч ах дээр очиход Банзрагч ах бид хоёр дээр 2-3 алхаж ирээд бид гурав юм ярьж байхад цагаан өнгийн Пикап маркийн машин дотор буу дуугарсан бөгөөд бид гурав юу болов гээд машин руу харсан. Тэгээд Цэрэнсоном түрүүлээд машин дээр очсон, харин би араас нь очсон чинь Цэрэнсоном машины хаалга онгойлгоод талийгаачийг түшсэн. Тэгээд би юу болов гэж асуухад Эрдэнэбат буу алдчихлаа, хойш нь татчихлаа гэсэн, өөр юм яриагүй. Тэгээд талийгаачийн толгойг нь боогоод талийгаачийн гэр рүү хөдөлж талийгаачийн эхнэрийг нь аваад сумын төв рүү явцгаасан. Харин талийгаач хорхирч дуугараад байсан бөгөөд замын дунд амьсгал хураалаа гэсэн, тэгээд нас барсан.../хх-ийн 40-42 хуу/...Эрдэнэбат бид хоёр аймгийн төвөөс гарахдаа хоёр буутай гарсан бөгөөд Эрдэнэбатын эзэмшлийн буу, миний өөрийн эзэмшлийн 7.64 маркийн буутай явсан. Талийгаачийнд очоод шөнө гэрэлтүүлэг хийхэд Эрдэнэбат машинаа жолоодож, би гэрэл тусгаж арын суудал дээр Чоёнжүрмэд, Цэрэнсоном хоёр сууж явсан. Миний бууг арын суудал дээр сандал налуулж тавьсан байдалтай явсан. Эрдэнэбат 3 үнэг алсан, маргааш өглөө нь талийгаачийн гэрээс явахад талийгаач өөрийн Тоз-8 маркийн буугаа авч миний бууны хамт арын суудал дээр налуулан тавьсан Эрдэнэбатын буу урд, миний сууж явсан суудлын хажуугаар ташуу байрлалтай налуулж тавьсан байсан. Тэгээд Цэрэнсономынд очсон гэрт байхад Цэрэнсоном өөрийн Винтов маркийн буугаа жижиг гэрээсээ оруулж ирээд шургуулганаасаа даавуунд боосон сумаа авсан тэгээд бид нар гарсан бөгөөд Цэрэнсоном бид хоёр Банзрагч дээр очсон, талийгаач Винтов маркийн бууг авсан. Цэрэнсоном Банзрагч ахаас Винтовны сум сурч байсан, тэгээд ойр зуур юм ярьж байхад машин дотор буу дуугарсан эргэж харахад Эрдэнэбат жолоочийн суудал дээр хойшоо харсан байдалтай байсан бөгөөд бид гурав буу алдчихлаа гэж ярьсан. Эрдэнэбат машинаас бууж машины зүүн хойд хаалгыг онгойлгохоор нь бид гурав очсон, Цэрэнсоном түрүүлж очсон, талийгаачийн нүүр цус болсон байсан, би юу болсон талаар асуухад талийгаачийг буу хойш нь татчихлаа, буу алдчихлаа гэж хэлсэн. Тэгээд би машиныг баруун талаар тойрч очиж хаалгыг онгойлгоод өөрийн 7.64 маркийн буу, талийгаачийн Тоз-8 маркийн хоёр бууг авч Цэрэнсономын гэрийг түшүүлж тавьсан. Талийгаачийн Тоз-8 маркийн хоёр бууг авч Цэрэнсономын гэрийг түшүүлж тавьсан. Буу дуугарсны дараа талийгаачийн төрсөн ах бид нар Мээтэн гэж дууддаг Цэрэнпэлжээ морьтой ирсэн бөгөөд бид нар аавдаа хэл дуулга гэж хэлсэн. Банзрагч хашаан дээрээс аавдаа хурдан очиж, хэл дуулга гээд орилоод байсан, Цэрэнпэлжээ явсан, бид нар талийгаачийг толгойг ороогоод эмнэлэг бараадахаар явсан. Миний 7.64 маркийн буу, талийгаачийн Тоз-8 маркийн буу машины арын суудал түшүүлж тавьсан байсан, Чоёнжүрмэдийн гаднаас Цэрэнсономын гадаа ирэхэд арын суудал дээр ирсэн. Би машины баруун талын хаалгаар хоёр бууг авч гэр түшүүлж тавьсан Тигр маркийн буу урд суудал дээр байсан. Цэрэнсономын буу хаана байсныг хараагүй бөгөөд сүүлд нь бууны асуудал яригдахад Цэрэнсоном өөрийн Винтов маркийн бууг талийгаачийн урд байсныг авч газар тавьсан болохыг мэдсэн. Тухайн үед би Винтов маркийн буу хаана байсныг мэдээгүй. Эрдэнэбатын Тигр буу миний сууж явсан суудал дээр байсан, урьд шөнө гэрэлтүүлэг хийж гурван үнэг алахад миний буу хойно суудал дээр Эрдэнэбатын буу байсан тэр байрлалаар явж байсан. Миний бууг урд суудал руу оруулж ирээгүй. Эрдэнэбатын бууг би суудал дээрээ барьж явсан. Эрдэнэбат ах буу дуугарсны дараа бид нарыг очиход талийгаач миний бууг хойш нь татчихлаа гэж хэлсэн, тэгээд Эрдэнэбатын буугаар буудлага үйлдэгдсэн гэж мэдсэн, тэрнээс Эрдэнэбатын буугаар буудлага үйлдэгдээгүй байсан бол Эрдэнэбат миний буугаар буудлага үйлдэгдсэн гэж ярихгүй, тэгээд буунуудаа яах уу гэсэн чинь хэн нь хэлснийг мэдэхгүй байна, буунуудаа үлдээчих гэсэн бөгөөд тэгээд бид нар явцгаасан. Эрдэнэбатын Тигр буу цэнэгтэй байсныг мэдэхгүй, магазиныг салгаж тавьсан байсан, гал хамгаалагч хаалттай, онгорхой байсан эсэхийг мэдэхгүй, бууны магазиныг Эрдэнэбат өөрөө авч надад өгсөн.../1-хх-ийн 43-44 хуу...Цэрэнсономын буу хаана байсныг мэдэхгүй, хэрэг гарсны дараа би өөрийн болон Чоёнжүрмэдийн бууг машины баруун талын хойд хаалгаар авч Цэрэнсономын гэрийг түшүүлж тавьсан. Урд суудал дээр Эрдэнэбатын буу байсан, өөр буу байгаагүй. ...11 сарын 04-ний өглөө талийгаачийн гэрийн гаднаас хөдлөхдөө Эрдэнэбатын машинаас нэг ширхэг Винтов маркын бууны хонгио авч хаясан, Тигр буунд Винтов бууны хонгио таардаг юм, уг хонгио урд шөнө үнэг буудахад гарсан хонгио байх. Эрдэнбат Тигр бууны магазиныг 11 сарын 04-ний өглөө талийгаачийн гаднаас хөдлөхөөс өмнө авч надад өгсөн. Би буу цэнэгтэй байсан эсэх, гал хамгаалагч хаалттай онгорхой байсан эсэхийг мэдэхгүй, бууг машинд хонуулсан, Эрдэнэбат бууны магазиныг авч өгсөн.../1-хх-ийн 45-46 хуу ...А.Эрдэнэбатын бууны магазиныг би барьж явсан болохоор магазинд сум байсан гэдгийг харж байсан. Магазины дээд хэсэгт 2 ширхэг сум ил байсан бөгөөд доошлоод яг хэдэг сум байгаа нь харагдахгүй байсан. Тийм болохоор би өмнө нь мэдүүлэгтээ яг хэдэн сум байсныг хараагүй гэж мэдүүлсэн. Яасан ч хоёроос дээш тооны сум Эрдэнэбатын бууны магазинд байсан. Буу дуугарч Эрдэнэбат машинаас бууж ирээд буу алдчихлаа гэж хэлэхээр нь Цэрэнсонм бид хоёр машины хоёр талаар очиж талийгаач Чоёнжүрмэдийн сууж байсан хэсэгт буюу машины хойд хаалган дээр очсон. Цэрэнсоном жолоочийн талаар буюу машины зүүн талаар очсон. Намайг машины баруун талын хаалга онгойлгоход миний 7.64 маркийн буу болон талийгаач Чоёнжүрмэдийн Тоз-8 маркийн буу талийгаачийн хажууд байгаа харагдсан. Мөн Эрдэнэбатын буу машины урд талын суудлын голоор хойшоо харсан байдалтай байсан. Цэрэнсономын буу яг хаана байсныг санахгүй байна. Би буу дуугарсны дараа машины баруун талаар очсон бөгөөд тэр үед машины гадна талд ямар ч буу ил харагдаагүй. Би буу дуугарч буу алдчихлаа гэж Эрдэнэбатыг хэлэхээр нь сандараад Цэрэнсономын буу хаана байсныг анзаарч хараагүй. Цэрэнсоном өөрийнхөө бууг талийгаач Чоёнжүрмэдэд өгч байхыг би харсан. Одоо бодоход талийгаач Чоёнжүрмэдийн цаад талд Винтов буу байсныг Цэрэнсоном авч машинаас гаргаж тавьсан байж магадгүй гэж бодож байна. Миний очсон тал буюу машины баруун талд Цэрэнсономын Винтов буу харагдаагүй...гэх мэдүүлэг /3 хх-ийн 15-16 хуу/

 

Гэрч Т.Цэрэнсономын мэдүүлсэн: ...Манайх Хан-Өндөр багийн Хуурай гэх газар Банзрагч гэдэг айлын хамт өвөлжиж байгаа. 2014 оны 11 сарын 04-ний өдөр намайг гэртээ байхад 09 цагийн үед Буянхишиг, Эрдэнэбат, Чоёнжүрмэд гурав цагаан өнгийн 26-57 АРХ улсын дугаартай “Пикап” маркийн машинтай манайд ирсэн, тэр араас нь Банзрагч ах орж ирсэн бөгөөд мод үргээж, ан хийх талаар ярьсан, Банзрагч ах удалгүй манайхаас гараад явсан, бид хэд манайд байж байгаад манайхаас гарсан. Талийгаач Чоёнжүрмэд машинд суусан, жолооч Эрдэнбат машинд суусан, Банзрагч ах түлээн дээр түлээ хагалаад байж байсан. Буянхишиг бид хоёр Банзрагч ахтай уулзахаар очиж явахад Банзрагч ах бид хоёрын өөдөөс 2-3 алхаж ирээд бид гурав ойр зуурын юм яриад зогсож байхад том буу цагаан өнгийн машин дотор дуугарсан, би машин руу гүйж очиж машины арын хаалгыг онгойлгоход талийгаачийн нүүр бүхэлдээ цус болчихсон, хамраас нь цус гарч байсан бөгөөд би болохоо байлаа гэж орилсон, гэрээс орж даавуу аваад толгойг нь ороож, талийгаачийг хажууд нь тулж суугаад бид нар талийгаачийн гэр рүү очиж, жолооч гэрт орж эхнэрийг нь дагуулж гарч ирсэн. Тэгээд сумын төв рүү хөдөлсөн. Замын голд явж байхад талийгаач урт амьсгаа аваад амьсгал нь зогссон, нас барсан. Тэгээд сумын төвд ирэхэд гар нь хөрчихсөн байсан. Талийгаачийн эхнэр Амраа сумын төв рүү орж ирээд өөрийнхөө эгчийнд очино гээд Гансүх гэдэг айлд талийгаачийн шарилыг аваачсан. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Манай гэрээс гараад талийгаач, Эрдэнэбат хоёр машинд суусан, Буянхишиг, бид хоёр Банзрагч ахыг түлээ хагалж байхад нь очсон бөгөөд бид гурав түлээний тэнд юм яриад зогсож байхад буу дуугарсан, машин руу харсан чинь жолооч Эрдэнэбат жолоочийн суудал дээр сууж байсан. Би машин дээр очиж зүүн талын арын хаалгыг онгойлгоход Эрдэнэбат машины хаалгыг онгойлгож Чоёнжүрмэдийг буу алдчихлаа, одоо яанаа, одоо яанаа гээд байсан бөгөөд бид нараас өөр хүн байгаагүй, манай эхнэр болон Банзрагч ахын эхнэр Наранчимэг хоёр үхрийн хашаанд үнээгээ сааж байсан. Банзрагч ах орилоод байсан. Талийгаач машины ард сууж байсан, Эрдэнэбат жолоочийн суудал дээрээ сууж байсан, бууг хэн алдсаныг мэдэхгүй байна, Эрдэнэбат ярихдаа талийгаачийг буу алдсан гэж байсан. Эрдэнэбат одоо яанаа, одоо яанаа гээд байсан, өөр зүйл яриагүй. Би Эрдэнэбатаас буугаа түгжихгүй яасан юм гэсэн чинь түгжсэн байсан гэж хариулсан, өөр юм яриагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 47-49 хуу/ ...Талийгаач Чоёнжүрмэд, Буянхишиг, Эрдэнэбат нар манайд орж ирээд бид нар ан хийхээр гарахдаа би жижиг гэрээсээ Винтов маркын буугаа авч гэртээ ороод гэрийн модон орны шургуулганаас гурван сум авч өөрийнхөө өвөрт хийсэн. Тэгээд бид нар манай гэрээс гарч талийгаач миний бууг авч машинд суусан. Эрдэнэбат машинд суусан... гэх мэдүүлэг /1-хх-ийн 50-51 хуу/ ...Би аав Түвдэннямын эзэмшилд байдаг Винтов маркийн бууг хэрэглэдэг бөгөөд хонь, мал руу чоно, нохой орсон үед хэрэглэх зорилготой байлгадаг байсан. Винтов буу аавын нэр дээр байдаг би өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваагүй байгаа. Манай гэрт Буянхишиг, Эрдэнэбат, талийгаач Чоёнжүрмэд, бид дөрөв байж байгаад гэрээс гарцгаасан. Би гэрээсээ гарахдаа өөрийнхөө Винтов маркийн бууг орны хөндийгөөс аваад, орныхоо шүүгээнээс 3 ширхэг Винтов бууны сум аваад сумаа цамцныхаа халаасанд хийгээд, буугаа сумлаагүй барьж гарсан. Тэгээд Буянхишигийн хамт Эрдэнэбатын машины хажуугаар гарч Банзрагч ахын хажууд очиж зогссон. Талийгаач Чоёнжүрмэд машин дотор орж суусан, жолоочийн суудал дээр Эрдэнэбат орж суусан байсан. Би Буянхишиг, Банзрагч нартай хамт юм яриад өөрийнхөө барьж байсан Винтов бууг урдаа барьж газар тулаад зогсож байтал машин дотор буу дуугарсан...Миний барьж байсан Винтов буу аавын нэр дээр холбогдох бичиг баримт нь байдаг...гэх мэдүүлэг /1-хх-ийн 152-154 хуу/

 

Гэрч Д.Банзрагчийн мэдүүлсэн: ...Би Хан-Өндөр багийн Хуурай гэх газар Цэрэнсономын хамт өвөлжиж байгаа. 2014 оны 11 сарын 04-ний өдөр намайг гэртээ байхад Буянхишиг, Чоёнжүрмэд, Эрдэнэбат нар Эрдэнэбатын машинтай ирсэн. Тухайн үед 09 цаг болж байсан. Буянхишиг, Чоёнжүрмэд, Эрдэнэбат гурав Цэрэнсономынд орсон бөгөөд би гадаа гарч түлээ хагалж байхад Буянхишиг, Цэрэнсоном хоёр над дээр ирсэн. Би өөдөөс нь алхаж Буянхишигтэй мэндлээд машин руу чиглээд алхаж байхад том буу дуугарсан бөгөөд би машин руу харсан, жолооч Эрдэнэбат бид гуравыг машин дээр ирэхэд машинаас буугаад талийгаачийн сууж байсан талыг хаалгыг онгойлгосон. Чоёнжүрмэд нүүр нь бүхэлдээ цус болсон байсан. Жолооч Эрдэнэбат өөрийгөө буудчихлаа гэж байсан. Би сандарч орилсон, тэгээд орны даавуугаар толгойг нь боогоод эмнэлэг гээд Цэрэнсоном хамт явсан. Буу дуугарахад нь би түлээ хагалж байгаад Буянхишиг, Цэрэнсоном хоёрын өөдөөс ирээд мэндлээд машин руу явж байсан. Бид гурав явж байсан гэх газраа зааж өгсөн. Миний явж байсан гэх газрыг нэг дугаарласан. Буу дуугарах үед талийгаач машины арын суудал дээр жолооч өөрийнхөө жолоочийн суудал дээр сууж байсан. Машины аль нэг хаалга онгорхой байгаагүй. Гэрийн гадаа бид нараас өөр хүн байгаагүй. Тэгээд машины зүүн арын хаалгаар цус гарч газар тогтсон байсныг нь би шороогоор булсан, тэд нарыг явсны дараа. 09 цагийн үед ирсэн, ирээд удаагүй богино хугацаанд уг асуудал болсон. Тэд нар манай гадна ирсэн, би гэрээсээ гарч Буянхишиг, Чоёнжүрмэд, Эрдэнэбат гуравтай Цэрэнсономынд орсон бөгөөд би удалгүй гарч түлээн дээрээ очиж түлээ хагалсан, миний араас Чоёнжүрмэд, Буянхишиг, Эрдэнбат,Цэрэнсоном нар гарч ирээд Чоёнжүрмэд, Эрдэнэбат хоёр машинд сууж, Буянхишиг, Цэрэнсоном хоёр над дээр очихоор нь би тосч ирсэн. Эрдэнэбат өөр рүүгээ бууны гох дарчихлаа гэж хэлсэн, өөр юм яриагүй. Ямар нэгэн хэрүүл маргаан огт гараагүй...гэх мэдүүлэг /1-хх-ийн 53-55 хуу/... Цэрэнсоном, Буянхишиг нар над дээр буугүй ирсэн, гэрээс хэн нэгэн хүн буутай гарсан эсэхийг хараагүй. Буудлага үйлдэгдэх үед Эрдэнэбат машинд жолоочийн суудал дээр сууж байсан бөгөөд бид нарыг очиход машинаас бууж ирсэн. Буу дуугарах үед машин руу харсан машины аль нэг хаалга онгорхой байгаагүй. ...Би буу байсныг мэдээгүй, сүүлд нь өөр буу байсан гэдийг мэдсэн. Эрдэнэбат өөр юм яриагүй, талийгаачийг буу алдчихсан гэж байсан. Талийгаачийн толгойг боосон эсэхийг мэдэхгүй байна, би машин руу дахиж ойртоогүй, тэд нарыг явсны дараа гэртээ орж эм уусан...гэх мэдүүлэг /1-хх-ийн 56-57 хуу/ ...Модны хажууд Цэрэнсоном, Буянхишиг, бид гурав зогсож юм ярьж байхад Цэрэнсоном урдаа нэг буу тулаад байсан. Тэр буу Калибраас арай урт, Винтов маркийн том буу байсан.../1-хх-ийн 150 хуу/ ...Буу дуугарахаас өмнө Цэрэнсоном нэг бууг бөгсөөр нь газар тулаад бариад зогсож байсан. Харин талийгаач машинд суухдаа гартаа ямар буу бариагүй явж байсан...гэх мэдүүлэг /2-хх-ийн 134-135 хуу/

 

Гэрч Г.Болорцэцэгийн мэдүүлсэн: ...Хэрэг болсон өдөр буюу 2014 оны 11 сарын эхээр би Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн Хужирт хорооллын 10-06 тоотод орших өөрийн гэртээ дүү Амаржаргал манай гэрт орж ирээд, би яанаа гээд орон дээр ухаан алдаад уначихсан. Би юу болсон талаар асуухад гадаа гээд байхаар нь гэрээс гараад хашааны гадна талд гартал цагаан өнгийн ачааны жип машинтай хүмүүс зогсож байсан. Тэгтэл талийгаач Чоёнжүрмэдийг Цэрэнсоном машины хойд талын суудал дээр тэвэрчихсэн, маш их цус гарч машин болон хүмүүсийн өмсөж яваа хувцаснууд цус болчихсон байсан. Би тэр зүйлийг хараад сандраад юу болоо вэ гэж хашгираад, Чоёнжүрмэдийг барьж автал нас барчихсан, ямар ч амьсгаагүй болчихсон байсан. Тэгэхээр нь цагдаа, эмнэлэгт хэлсэн. Тэгээд цагдаа ирэхгүй удаад байхаар нь талийгаачийг машин дотор суугаа байдалтай хөшиж магадгүй гэж бодоод өөрийнхөө гэрт ор засч талийгаачийг хэвтүүлсэн. Талийгаачийг машинаас зөөж манай гэрт оруулах гэж байхад цагаан өнгийн машины урд талын 2 суудлын голд дурантай нэг ширхэг том буу байсан. Талийгаачийг машинаас буулгах үед машины урд суудлын голд байсан буу тулаад байсан болохоор энэ бууг хөдөлгөж болох болов уу, талийгаачийг гаргахад буу тээглээд байна гэж хэлэхэд Эрдэнэбат, Буянхишиг, Амаржаргал, Цэрэнсоном нар ярилцаж байгаад бууг хөдөлгөж талийгаачийг машинаас гаргасан юм. Тэгээд цагдаа ирж хамгаалалт хийж ажиллаж байсан. Мээтэнг манай гэрт хэзээ ирж хэзээ явсныг дараа нь Цэрэнпэлжээ ирсэн байж магадгүй байх гэж бодож байна. Хэрэг болсны дараа сумны хонгио олдохгүй байна гэдгийг сонсчихоод би гэрийнхээ ойр орчмоор хонгио хайж үзэхэд жолооч Эрдэнэбатын сууж байсан газрын хашааг давуулан бөөрөнхийлсэн цустай ажлын бээлийг хаячихсан байсан. Өөр зүйл хайгаад олоогүй юм. Тэр бээлий хогон дунд байж байгаад шатчихсан. Би жолооч Эрдэнэбатын сууж байсан газрыг яагаад тод санаж байгаа вэ гэхээр би жолооч Эрдэнэбатын царай сонин болчихсон суугаад байхаар нь зүрхний эм гэрээс авч ирээд цайтай хамт өгч байсан юм...гэх мэдүүлэг /2-хх-ийн 136-137 хуу/

 

Гэрч С.Наранчимэгийн мэдүүлсэн: ...Би 2014 оны 11 сарын 04-ний өглөө 08 цаг 40 минутын үед үнээгээ саахаар гарсан. 09 цагийн үед цагаан өнгийн машинтай хүмүүс манай хотонд ирсэн. Цэрэнсономын эхнэр бид хоёр үнээн зэлэн дээр байсан, хэн ирснийг мэдээгүй. Тэгсэн машинтай хүмүүс ирсний дараа удалгүй том буу дуугарсан, удалгүй машин явсан. Банзрагч болохоо байлаа гээд орилоод байсан, машин явсны дараа буу алдчихлаа, Чоёнжүртэдийн толгойноос нь цус гарсан талаар ярьсан...гэх мэдүүлэг /1-хх-ийн 58-59 хуу/

 

  Гэрч Г.Амаржаргалын мэдүүлсэн: ...2014 оны 11 сарын 03-ны орой намайг хуралд суугаад гэртээ ирэхэд Буянхишиг, Эрдэнэбат хоёр ирсэн байсан. Тэгээд орой гэрэлтүүлж, ан хийнэ гээд талийгаачтай хамт явцгаасан, шөнө ирж манайд хоноод өглөө нь талийгаач үхрээ хурааж өгөөд, би үнээндээ гарсан. 08 цаг өнгөрч байхад талийгаач, Буянхишиг, Эрдэнэбат гурав ан хийхээр явсан бөгөөд 09 цаг өнгөрч байхад үнээгээ сааж дуусаад гэртээ орж ирээд байж байхад хувцсаа хурдан өмс, болохоо байлаа гэхээр нь гарч харахад машин дотор талийгаач цустайгаа холилдсон, ах нь болох Цэрэнсоном түшсэн байсан. Би орны даавуу авч толгойг нь ороогоод машинд сууж сумын төв рүү хөдөлсөн явж байхад замын дунд талийгаач хоёр хүчтэй амьсгаа аваад амьсгалахаа больсон. Сумын төв дээр ирэхэд гар нь хөрчихсөн байсан. Би өөрийн төрсөн эгчийнд авч очъё гээд эгчийнд очиж, хөшчих байх гээд талийгаачийн шарилыг гэрт нь оруулсан. Цагдаад дуудлага өгсөн. Би болсон хэргийн талаар асуухад буугаар оролдож байгаад буу алдсан гэж байсан, өөр юм асуугаагүй, намайг тайван бай гээд байсан. Талийгаач амьсгалтай байсан, хорхирч дуугараад байсан, тэгээд  замын дунд явж байхад хоёр хүчтэй амьсгал авч амьсгал хураасан. Талийгаачид ангийн буу байхгүй, ямар нэгэн буу эзэмшиж байгаагүй, анд дуртай, анд явахаараа үргээлэг хийдэг. Талийгаач хэн нэгэн хүнтэй хэрэлдэж, маргалдаагүй, хүнтэй эвсэг хүн... гэх мэдүүлэг /1-хх-ийн 60-61 хуу/        

           

Гэрч Д.Амаржаргалын мэдүүлсэн: ...Буянхишиг нь үг дуу цөөнтэй, томоотой, инээмсэглэж явдаг, нэг хөл нь хиймэл бөгөөд осолд ороод нэг хөлөө тайруулж байсан. Буянхишиг нь эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд хувиараа бизнес эрхэлдэг хүн юм. Буянхишиг нь буруу зөрүү зан аашгүй, хүнтэй нийцтэй байдаг бөгөөд гэр бүлдээ халамжтай хүн...гэх мэдүүлэг /3-хх-ийн 52-53 хуу/

 

 Шинжээч С.Хишигмаагийн мэдүүлсэн: ...Буудагдсан гэмтэл нь бусад механик гэмтлээс онцлог байдаг. Сум нь цоолох, шаантаглах буюу няцлах үйлчилгээтэй. Ясанд бяцлах, шингэнтэй эрхтэнд задлах гидродинамик /шингэн цалгиах/ үйлчилгээ үзүүлнэ. Сумны хошуу нь бууны гол төмрөөр гарахдаа бянтны тусламжтай эргэлдэх хөдөлгөөнд шилжиж маш хурдтай гардаг. Иймд сумны хошуу эрхтэнг цоолох, шаантаглах, няцрах, гидродинамик /шингэн цалгиах/ үйлчлэл, үйрүүлэх үйлчилгээ үзүүлнэ. Дээрх гэмтлийн хувьд сумны хошуу орсон шарх, суваг, сумны хошуу гарсан шарх байсан. Эдгээр сум орсон болон гарсан шарх, гавал болон суурь ясны хугарал, тархины няцрал, баруун чамархай, дагз хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт гэмтлүүд нь галт зэвсгийн дээрх үйлчлэл болно... гэх мэдүүлэг /3-хх-ийн 17-18 хуу/

 

А.Эрдэнэбатын сэжигтнээр мэдүүлсэн: ...2014 оны 11 сарын 03-ны өдөр манай эхнэр Улаанбаатар хот руу явах болоод би Буянхишигтэй утсаар ярьж Улаанбаатар хот руу явах машин байна уу гэж асуухад 14 цагийн шуудан байгаа гэсэн. Би эхнэр Уранчимэгийг Улаанбаатар хотын унаанд суулгаж өгөхөөр аймгийн төв рүү явах байсан, Буянхишиг хоёулаа Уранчимэг эгчийг суулгаж өгөөд Хан-Өндөр явж айлаар идэшний үхэр асуух ажил байна гэхээр нь би зөвшөөрч, өөрийн эзэмшлийн Тигр маркийн бууг гэрээсээ аваад гарсан. Тэгээд 13 цагийн үед Буянхишигийн гэрт очсон бөгөөд Буянхишиг бид хоёр манай эхнэрийг шууданд суулгаж өгөөд аймгийн төвөөс 16 цагийн үед Хан-Өндөр явахаар гарсан. Тэгээд орой Чоёнжүрмэдийн гэрт очсон. Буянхишиг нь Цэрэнсономтой уулзах ажилтай гээд бид гурав Цэрэнсономын гэр рүү явсан. Цэрэнсономын гэрт очих замдаа гэрэлтүүлсэн бөгөөд нэг үнэг гэрэлд орж ирсэн, Чоёнжүрмэд малгай хийж өмсье наад үнэгээ буудаад өг гэхээр нь буудсан, оносон. Тэгээд Цэрэнсономын гэрт очсон, энүүгээр чоно байгаа хоноод яв маргааш үргээе гэж байсан. Чоёнжүрмэд, Цэрэнсоном, Буянхишиг, бид дөрөв гарч айлд очих замаараа гэрэлтүүлж 2 үнэг буудаж алсан, тэгээд очсон айл эзэнгүй байсан учраас бид буцаад Цэрэнсономын гэрт буусан. Бид гурав Чоёнжүрмэдийн гэрт хоноод өглөө 09 цагийн үед ан хийхээр гарч Цэрэнсономынд ирсэн. Бид нар Цэрэнсономын гэрт орсон, ан хийх талаараа ярьсан. Цэрэнсономын хотны Банзрагч гэдэг хүн орж ирээд удалгүй гараад явсан бөгөөд араас нь удалгүй бид дөрөв гэрээс гарсан. Банзрагч түлээн дээр түлээ хагалаад зогсож байсан, Буянхишиг, Цэрэнсоном хоёр Банзрагч руу явсан. Чоёнжүрмэд машинд суусан, би машинд суух гэснээ болиод машины хаалганы хажууд суусан, гадаа ширүүн салхитай байсан, 3-4 минут болсон. Банзрагч, Цэрэнсоном, Буянхишиг нар түлээн дээр юм яриад зогсож байсан, машин дотор буу дуугарсан. Би машины хаалгыг онгойлгож ороход машинд бөөн утаа болсон талийгаач суугаа байдалтай байсан, толгойноос нь цус гарсан, би машинаас бууж тэр гурвыг дуудсан. Би машины арын хаалгыг онгойлгож байхад Буянхишиг, Цэрэнсоном хоёр ирсэн бөгөөд талийгаачийг Цэрэнсоном түшсэн тэгээд даавуу авчирч толгойг боож эмнэлэг явахаар болоод гэрээс нь эхнэрийг нь авъя гээд гэрийн гадаа бууж эхнэрт нь буу алдаад танай хүн өөрийгөө буудчихлаа гэж хэлсэн. Эхнэр нь орилж чарлаад эхэлсэн, тэгээд машинд суулгаж эмнэлэг явахаар явсан. Тэгээд засмал зам руу ороод аймгийн төв рүү орж чадахааргүй боллоо, сумын эмнэлэг оръё гээд явж байгаад сүлжээ орохоор нь цагдаа руу дуудлага өгсөн. Сумын төв рүү замаас салах үед Чоёнжүрмэдийг нас барчихлаа гэхээр нь би эмнэлэг оръё гэж хэлэхэд одоо эмнэлэг орж яахын бэ ахынд очъё, бие нь хөшихөөс нь өмнө гэхээр нь ахынд нь очсон, талийгаачийн шарилыг гэрт нь оруулсан. Эгч нь цагдаатай яриад оруулна гээд оруулсан. Би машинд байгаагүй, буун дуу гарах үед машинд жолоочийн талын хаалгаар орсон, талийгаач машины арын суудал дээр орж суусан, буу жолоочийн суудлын хажууд байсан. Буу цэнэгтэй байсан эсэхийг мэдэхгүй байна. Би бууны гал хамгаалагчийг хаасан эсэхээ мэдэхгүй байна, бууны магазиныг Буянхишиг авч надад өгсөн, би бууны хажууд тавьсан. Би машинд суугаагүй, буу дуугараад би машинд орсон, талийгаач буу татсан эсэхийг мэдэхгүй байна. Би талийгаачийг буугаар оролдож байгаад буу алдсан гэж ойлгож би машины гадаа сууж байсан гэдэг байдлаа хэлсэн. Тэгээд буу дуугарсны дараа машины жолоочийн талын хаалгыг онгойлгож орсон, юу болсон талаар харж байхад машины хаалга салхинд хаагдсан, болсон асуудал ийм байна. Бууны магазинд 10 ширхэг сум ордог, магазиныг дүүргээгүй санагдаж байна, хэдэн ширхэг сум байсны мэдэхгүй байна. Миний хувьд галт зэвсэгт хайнга хандсан асуудал байна, буу замаг болон хоолойд сум байгаа эсэхийг шалгаагүй нь миний буруу боловч буугаар буудлага үйлдэгдэх үед би машинд байгаагүй, би буу алдаагүй. Жолоочийн хажуу урд талын суудлын хажууд буу байсан, уг суудлын шалан дээр бууны доор гэрэлтүүлэгч чийдэн утастайгаа нэхий бүрээстэй байсан. Мөн суудлын бүтээлэг нэхээстэй байсан, гар кардаан татсан байсан. Би бодохдоо гар кардаан, гэрэлтүүлэгч чийдэнгийн утас, суудлын нэхмэл бүрээс аль нэгд нь гох тээгэлсэн байж магадгүй гэж бодож байна...гэх мэдүүлэг /1-хх-ийн 94-96 хуу/...Цэрэнсономын гэрт ороод бид нар гарахад талийгаачийн ах Цэрэнсоном гэрээсээ Винтов маркийн буу сумны хамт авч талийгаачид өгсөн. Талийгаач буу, сумыг авч машин руу явах замдаа бууны гүхээг рүү сум руу хийж байсан, тэгээд машинд суусан...Жолоочийн суудлын хажуу талын урд суудлын хажуугаар миний буу Тигр, Буянхишигийн буу 7.64 буу байсан. Мөн Цэрэнсономын Винтов буу байсан...би даавуу хайж суудал доогуур үзэхдээ Буянхишиг, Цэрэнсоном хоёрын бууг арын суудал дээр тавьсан...Тухайн үед би буудлага миний буугаар үйлдэгдсэн гэж бодсон, тэгээд Буянхишиг, Цэрэнсоном хоёр буу байсан талаар битгий хэлээрэй гээд байсан болохоор тэр талаар хэлээгүй. Одоо нөгөө буугаар буудлага үйлдэгдсэн байж болзошгүй учир шалгуулмаар. Буянхишиг, Цэрэнсоном хоёр гуйсан болохоор би өөрөө буу байсан талаар мэдүүлээгүй. Миний буугаар буудлага үйлдэгдсэн гэж бодсон, өөр хоёр буу байсан болохоор шалгуулмаар байна. Буянхишиг, бид хоёрын буу урд суудал дээр түшүүлээд тавьсан байсан, ард Тоз-8 буу байсан. Би буугаа шалгаад магазиныг авч гал хамгаалагчийг хаасан байсан...гэх мэдүүлэг /1-хх-ийн 97-98 хуу/

 

А.Эрдэнэбатын яллагдагчаар мэдүүлсэн: ...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Би хийсэн хэргийн талаар сэжигтнээр өгсөн мэдүүлэгт ярьсан, надад нэмж ярих зүйл байхгүй. Би өөрийн Тигр маркийн буугаар буудлага үйлдээгүй, талийгаач өөрөө Цэрэнсономын бууг сумалж байгаад буу алдсан гэж бодож байна.../1-хх-ийн 100 хуу/

 

Г.Буянхишигийн сэжигтнээр мэдүүлсэн: ...Би мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэг өгөөгүй. Би гэрчийн мэдүүлэг хэд хэдэн удаа өгсөн бөгөөд миний өгсөн мэдүүлэг бүр нэгэн адил  байсан. Надад хийсэн хэрэг байхгүй. Цэрэнсоном нь талийгаач Чоёнжүрмэдэд гэрийн гадаа гарч ирээд өөрийнхөө гартаа байсан Винтов бууг өгөөд өөрөө надтай хамт мод руу алхаж Банзрагч дээр очсон. Харин талийгаач Чоёнжүрмэд машинд суучихсан байсан. Харин Цэрэнсономоос авсан Винтов буугаа машинд авч суусан эсэхийг хараагүй, яасан ч талийгаач өөрөө машины хойд талын суудал дээр суучихсан байсан. Жолооч Эрдэнэбат машин дотор сууж байгаа харагдсан. Би үнэн зөвийг мэдүүлж байгаа. Би худал мэдүүлэг өгөөгүй учир надад холбогдуулан шалгаж буй худал мэдүүлэг өгсөн гэх үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэх мэдүүлэг /3-хх-ийн 57-58 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 75 дугаартай  дүгнэлт:

Шүүх физикийн шинжилгээний хариу:...сумны оролтын нүхнээс авсан гэх арчдасанд дарь тортогийн найрлагын элементүүд илэрч байна...

Шүүх эмнэлэгийн онош:...галт зэвсгийн гэмтэл: гавлын хөндий рүү гүйцэт биш тулган буудагдалт,

Дүгнэлт хэсэгт: 1. Талийгаач Т.Чоёнжүрмэдийн цогцост шүүх эмнэлгйн шинжилгээгээр, оношны 1-рт тусгагдсан галт зэсгийн гэмтлийн үед үүсэх, гавал тархины ил, хүнд хавсарсан гэмтлийн шинж тэмдэгүүд болон 2-рт тусгагдсан түүний хүндрэлүүд, 3-рт тусгагдсан биеийн гаднах шинэ гэмтлүүд тогтоодсон. 2. Гэмтлүүд нь галт зэвсгийн цөм цохиж задраах, шингэн цалгиах үйлчлэлээр үүснэ. 3. Талийгаач галт зэвсгийн буудагдалтын улмаас үүссэн гавал тархины ил, хүнд хавсарсан гэмтлүүд, түүний хүндрэлийн улмаас нас баржээ. 4. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч эмгэг тогтоогдоогүй. 5. Талийгаачийн цусанд этилийн спирт илрээгүй нь нас барах үедээ согтолтгүй байсныг харуулж байна...гэжээ. /1 хх-ийн 64-66 хуу/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 5465 дугаартай дүгнэлт:

Дүгнэлт хэсэгт: ...1. Шинжилгээнд нийт 166 см урттай, хайрцаг анги НО4500864 дугаартай, замаг 864 дугаартай, хараа самбар 300 метрийн хуваартай, 7.62х54 мм калибрийн гол төмөр бүхий, 2004 онд ОХУ-ын ИЖМАШ зэвсгийн үйлдвэрт ан агнуурын зориулалттай үйлдвэрлэсэн, хагас автомат ажиллагаатай, 10 сумны багтаамжтай магазин болон гэрэллэг дуран хараа угсарсан ТИГР загварын винтов бууг ирүүлжээ. 2. Шинжилгээнд ирүүлсэн буу нь хонгион хошууны бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдээгүй байна. 3. Уг галт зэвсгээр буудлага үйлдэж болно. Бууг цэнэглэж /сумлаж/, гал хамгаалагчийг буудлагын горимд шилжүүлсэн үед гох дарахаас бусад тохиолдолд доргилт, цохилтоос буудлага үйлдэхгүй. Энэхүү буудлага үйлдэхийн тулд эхлээд гал хамгаалагчийг буудлагын горимд шилжүүлэн нээгээд, дараа нь замгийг хойш татаж бууг цэнэглээд, замгийг урагш түлхэж сумын байрыг бүрэн түгжсэн хойно гохыг дарж буудлага үйлдэнэ. 4. Хэргийн газраас хурааж авсан 4 ширхэг сумаар шинжилгээнд ирүүлсэн ТИГР загварын буу буудлага үйлдэнэ. 5. Тухайн буугаар хүн өөрийгөө буудах боломжтой эсэхийг туршилтаар тогтооно уу... гэжээ. /1 хх-ийн 73-74 хуу/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10139 дугаартай дүгнэлт:

Дүгнэлт хэсэгт: ...1.Шинжилгээнд ирүүлсэн бууны гол төмөрт дарь тортогийн найрлагийн элементүүд илэрч байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн бууны гол төмөр болон сумны оролтын нүхнээс авсан гэх арчдасанд  дарь тортогийн найрлагийн элементүүд илэрч байна. 3. Гарын арчдасуудад дарь, тортогийн найрлагийн элементүүд илрэхгүй байна...гэжээ. /1 хх-ийн 77 хуу/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 1006 дугаартай дүгнэлт:

Дүгнэлт хэсэгт: ...1. Шинжилгээнд ирүүлсэн Тигр загварын галт зэвсэг нь буудлага үйлдсэний дараа замаг сумны байрнаас хонгиог гарган хаяж /үсэргэж/ байв. 2. Шинжилж буй Тигр загварын галт зэвсгийн сумны байранд 1 ширхэг сум, мөн магазинд 5 ширхэг сум багтана. 3. Шинжилж буй Тигр загварын галт зэвсгээр буудлага үйлдсэний дараа хонгио нь гацахгүй байна. Уг Тигр загварын галт зэвсгийн сумны байранд хонгио гацсан тохиолдолд замгийг гэдрэг татахад хонгио сумны байрнаас гарах боломжтой... гэжээ. /2 хх-ийн 165 хуу/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 3864 дугаартай дүгнэлт:

Дүгнэлт хэсэгт: ...1.Шинжилгээнд ирүүлсэн Тигр загварын галт зэвсэг нь буудлага үйлдсэний дараа дайз сумтай үед дарин цэнэгийн шаталтаас үүссэн хийн даралтын нөлөөгөөр бүлүүр бүхий замаг ухрахдаа хонгиог хаяж цохигчийг сойж, буцаах пүршний тусламжтайгаар буцахдаа дайзнаас сумын авч сумны байранд хийж цэнэглэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн автомашинд гарсан 0.7х3 см, 1.2х3 см, 1.3х3.6 см тус тус хэмжээтэй нүхнүүд, 2.5х1.6 см хэмжээтэй мөр, 4.2х9 см хэмжээтэй эвдрэл зэрэг нь шинжилгээнд ирүүлсэн 7.62 мм калибртай ТИГР загварын галт зэвсэг болон 7.62 мм калибртай гар хийцийн галт зэвсгүүдээр буудлага үйлдэхэд таарч тохирох 7.62х54 мм /хошуу зүрхэвчтэй/ калибртай сумын үйлчлэлээр үүссэн байх боломжтой...гэжээ. /3 хх-ийн 29-32 хуу/

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 хуу/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад авсан гэрэл зураг /1-хх-ийн 05-08, 18-19 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад авсан гэрэл зургууд /1-хх-ийн 09-14 хуу/

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1-хх-ийн 15-17 хуу/

2014 оны 11 сарын 06-ны өдрийн туршилт хийсэн тухай тэмдэглэл, уг ажиллагааны явцад авсан гэрэл зургууд /1 хх-ийн 20-25 хуу/

2015 оны 02 сарын 10-ны өдрийн туршилт хийсэн тухай тэмдэглэл, уг ажиллагааны явцад авсан гэрэл зургууд /1 хх-ийн 158-161 хуу/

2015 оны 06 сарын 25-ны өдрийн туршилт хийсэн тухай тэмдэглэл, уг ажиллагааны явцад  авсан гэрэл зургууд /1 хх-ийн 222-225 хуу/

2016 оны 08 сарын 18-ны өдрийн туршилт хийсэн тухай тэмдэглэл, уг ажиллагааны явцад авсан гэрэл зургууд /3 хх-ийн 41-44 хуу/

2016 оны 01 сарын 04-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /2 хх-ийн 50 хуу/

2016 оны 01 сарын 07-ны өдрийн илтгэх хуудас /2 хх-ийн 74 хуу/

2016 оны 02 сарын 19-ний өдрийн 08 дугаартай “Сэжигтэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоол /2 хх-ийн 149-150 хуу/

2016 оны 02 сарын 19-ний өдрийн 07 дугаартай “Сэжигтэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоол /2 хх-ийн 159-160 хуу/

2016 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /3 хх-ийн 25-26 хуу/

2015 оны 04 сарын 03-ны өдрийн өмгөөлөгч А.Эрдэнэцогтын хүсэлт /1 хх-ийн 187-188 хуу/

2015 оны 04 сарын 07-ны өдрийн 185 дугаартай “Хүсэлтийг хангахаас татгалзах тухай ”шүүгчийн захирамж /1 хх-ийн 189-190 хуу

2015 оны 11 сарын 13-ны өдрийн өмгөөлөгч А.Эрдэнэцогтын хүсэлт /2 хх-ийн 38 хуу/

2015 оны 12 сарын 14-ний өдрийн өмгөөлөгч А.Эрдэнэцогт, Ц.Бат-Эрдэнэ нарын хүсэлт /2 хх-ийн 107-108 хуу/

2015 оны 12 сарын 17-ны өдрийн “Хүсэлтийг хэсэгчилэн хангах тухай” тогтоол /2 хх-ийн 109 хуу/

2016 оны 01 сарын 19-ний өдрийн өмгөөлөгч А.Эрдэнэцогтын хүсэлт /2 хх-ийн 121-122 хуу/

2016 оны 01 сарын 27-ны өдрийн 06 дугаартай “Мөрдөн байцаагчийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгох тухай” тогтоол /2 хх-ийн 123-124 хуу

Хариу мэдэгдэх хуудас /2 хх-ийн 126 хуу/

2016 оны 02 сарын 04-ний өдрийн өмгөөлөгч А.Эрдэнэцогтын хүсэлт /2 хх-ийн 191-192 хуу/

            2016 оны 02 сарын 18-ны өдрийн 8 дугаартай “Байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчоос гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” прокурорын тогтоол /2 хх-ийн 193-195 хуу/

            Хариу мэдэгдэх хуудас /2 хх-ийн 195-196 хуу

2016 оны 03 сарын 11-ний өдрийн өмгөөлөгч А.Эрдэнэцогтын хүсэлт /2 хх-ийн 198 хуу/

2016 оны 03 сарын 16-ны өдрийн 33 дугаартай “Байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчоос гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” прокурорын тогтоол /2 хх-ийн 199 хуу/

Хариу мэдэгдэх хуудас /2 хх-ийн 200 хуу/

2016 оны 04 сарын 22-ны өдрийн өмгөөлөгч А.Эрдэнэцогтын хүсэлт /2 хх-ийн 229-230 хуу/

2016 оны 05 сарын 02-ны өдрийн 67 дугаартай Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал /2 хх-ийн 238-241 хуу/

2016 оны 04 сарын 12-ны өдрийн өмгөөлөгч А.Эрдэнэцогтын хүсэлт /2 хх-ийн 248-250 хуу/

Хариу мэдэгдэх хуудас /2 хх-ийн 139  хуу/

2016 оны 05 сарын 24-ний өдрийн 19 дугаартай “Прокурорын гаргасан шийдвэрийг хүчингүй болгох тухай” прокурорын тогтоол /3 хх-ийн 02 хуу/

Хохирогч Г.Амаржаргалын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Монгол Улсын Дээд шүүхэд гаргасан өргөдөл /3 хх-ийн 05-06 хуу/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /1-хх-ийн 103 хуу, 3-хх-ийн 73 хуу/

Буу эзэмшигчийн гэрчилгээ /1-хх-ийн 106 хуу/

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1-хх-ийн 107 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /1-хх-ийн 109-110, 3-хх-ийн 69-70 хуу

1987 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 179 дүгээр Таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар, БНМАУ-ын АИХТ-ийн Өршөөл үзүүлэх комиссийн 1987 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн тогтоолын хуулбар, Улаанбаатар хотын шүүхийн 1989 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 44 дугаартай магадлалын хуулбар/1-хх-ийн 112-119 хуу/

Иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтууд /1-хх-ийн 120-139, 2-хх-ийн 96-106 хуу/

Тэжээгчээ алдсаны тэтгэмжийн дэвтэрийн хуулбар /2-хх-ийн 94 хуу/ 

Ч.Баяржаргал, Ч.Баяржавхлан нарын төрсний гэрчилгээний хуулбарууд /2 хх-ийн 95 хуу/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /3 хх-ийн 07-09 хуу/ зэрэг болно.

Шүүгдэгч Г.Буянхишигийн өмгөөлөгч Б.Эрдэнэсувд түүнд холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж, шүүгдэгч А.Эрдэнэбатын өмгөөлөгч А.Эрдэнэцогт, Ц.Бат-Эрдэнэ нар нь А.Эрдэнэбатыг гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй гэж үзэн тус тус өмгөөллийн үг болон  тайлбар хэлсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд:

  1. Шүүгдэгч Г.Буянхишигийг нь мөрдөн байцаалтын үед зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэж үндэслэлгүй байна. Учир нь Г.Буянхишиг нь гэрчээр болон сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө талийгаач Т.Чоёнжүрмэдийг Т.Цэрэнсономыг бууг /1939 онд үйлдвэрлэгдсэн Маузер-98 бууны замаг бүхий сангийн ангид 72 см урттай 7.62 мм калибрийн гол төмөр залгаж хийсэн гар хийцийн буу/ авч автомашинд суусан талаар тогтвортой мэдүүлэг өгдөг, мөн гэрч Т.Цэрэнсоном нь 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр мэдүүлэг өгөхдөө...талийгаач миний бууг авч машинд суусан...миний винтов маркийн буу жолоочийн суудлын ард талийгаачийн зүүн талд хошуу нь дээшээ харсан байдалтай байсан...гэж /1-хх-ийн 50 хуу/, 2014 он 12 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлэг өгөхдөө...урд жолоочийн хажуу талын суудал дээр Эрдэнэбатын буу байсан...миний буу ч гэсэн арын суудал дээр байсан...гэж /1-хх-ийн 52 хуу/, гэрч Д.Банзрагч нь 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр...Буянхишиг, Цэрэнсоном 2 над дээр ирсэн...гэж /1-хх-ийн 53 хуу/ 2014 оны 11 дүгээр сарын 19-нйи өдөр мэдүүлэг өгөхдөө...Цэрэнсоном, Буянхишиг над дээр буугүй ирсэн..гэж /1-хх-ийн 57 хуу/ гэж мэдүүлэг өгсөн бөгөөд энэ нь шүүгдэгч Г.Буянхишигийн мөрдөн байцаалтын үед өгсөн мэдүүлэгтэй зөрүүгүй байдаг.

Харин гэрч Т.Цэрэнсоном, Д.Банзрагч нар нь гэрчээр 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр дахин байцаалт өгөхдөө Т.Цэрэнсоном нь...би Буянхишиг, Банзрагч ах нартай юм яриад өөрийнхөө барьж байсан винтов бууг урдаа барьж газар тулаад зогсож байтал... гэж /1-хх-ийн 152-153 хуу/, Д.Банзрагч нь...модны хажууд Цэрэнсоном, Буянхишиг бид 3 юм ярьж байхад Цэрэнсоном урдаа нэг буу тулаад байсан тэр буу калибраас арай урт винтов маркийн том буу байсан... гэж /1-хх-ийн 150 хуу/ өмнө өгсөн мэдүүлгээсээ зөрүүтэй мэдүүлэг өгсөн бөгөөд энэ шалтгаанаа хоёулаа / 2-хх-ийн 62 хуу/ “айж сандарсан” учраас гэж тайлбарлажээ.

Иймд шүүгдэгч Г.Буянхишигийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад гэрчүүдийн мэдүүлгээр батлагдаж байх тул түүнийг худал мэдүүлэг өгсөн гэж үзэх үндэслэлгүй  байх бөгөөд, гэрч Т.Цэрэнсоном, Д.Банзрагч нар нь өмнө өгсөн мэдүүлгээсээ зөрүүтэй мэдүүлэг өгсөн, тэдний сүүлд өгсөн хэрэг болох үед Т.Цэрэнсоном нь буугаа талийгаач Т.Чоёнжүрмэдэд өгөөгүй, өөрөө барьж байсан гэх мэдүүлэг нь хэрэгт цуглуулсан бусад нотлох баримтаар нотлогдохгүй, өөрөөр хэлбэл гэрч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй гэж үзлээ.

 

  1. Шүүгдэгч А.Эрдэнэбат нь Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн нутаг дэвсгэр Хуурай гэх газар 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өөрийн эзэмшлийн 26-57 АРХ улсын дугаартай Ниссан пикап маркийн авто машин дотор иргэн Т.Чоёнжүрмэдийг Тигр маркийн буугаар буудаж болгоомжгүй алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цуглуулсан дараахь нотлох баримтуудаар тогтоогдож байна.

А. Шүүгдэгч А.Эрдэнэбат нь хэрэг болох үед тухайн автомашинд байгаагүй гэж мэдүүлдэг боловч гэрч Г.Буянхишигийн...талийгаач Чоёнжүрмэд, Эрдэнэбат нар машиндаа суусан. Тэгээд Цэрэнсоном бид хоёр Банзрагч ах дээр очиход Банзрагч ах бид хоёр дээр 2-3 алхаж ирээд бид гурав юм ярьж байхад цагаан өнгийн Пикап маркийн машин дотор буу дуугарсан бөгөөд бид гурав юу болов гээд машин руу харсан.../ хх 1-ийн 40- хуу/ гэрч Т.Цэрэнсономын мэдүүлсэн...Банзрагч ах удалгүй манайхаас гараад явсан, бид хэд манайд байж байгаад манайхаас гарсан. Талийгаач Чоёнжүрмэд машинд суусан, жолооч Эрдэнбат машинд суусан, Банзрагч ах түлээн дээр түлээ хагалаад байж байсан. Буянхишиг бид хоёр Банзрагч ахтай уулзахаар очиж явахад Банзрагч ах бид хоёрын өөдөөс 2-3 алхаж ирээд бид гурав ойр зуурын юм яриад зогсож байхад том буу цагаан өнгийн машин дотор дуугарсан... гэх мэдүүлэг /1 хх-ийн 47-49 хуу/ гэрч Д.Банзрагчийн...Эрдэнэбат жолоочийн суудал дээр Чоёнжүрмэд машины арын суудал дээр баруун талын хаалгаар орж машинд сууж байсан тэгээд удалгүй машинд буу дуугарсан...гэх мэдүүлэгээр  /1 хх-ийн 56 хуу/ няцаагдаж байгаа буюу шүүгдэгчийн өгсөн хэрэг болох үед автомашинд би суугаагүй гэх мэдүүлэг хэрэгт байгаа бусад нотлох баримтуудаар батлагдахгүй байна.

Мөн шүүгдэгч нь болсон хэргийн талаар мөрдөн байцаалтын үед мэдүүлэхдээ... Буу цэнэгтэй байсан эсэхийг мэдэхгүй байна. Би бууны гал хамгаалагчийг хаасан эсэхээ мэдэхгүй байна, бууны магазиныг Буянхишиг авч надад өгсөн, би бууны хажууд тавьсан... Би машинд суугаагүй, буу дуугараад би машинд орсон, талийгаач буу татсан эсэхийг мэдэхгүй байна... Би өөрийн Тигр маркийн буугаар буудлага үйлдээгүй, талийгаач өөрөө Цэрэнсономын бууг сумалж байгаад буу алдсан гэж бодож байна... Миний хувьд галт зэвсэгт хайнга хандсан асуудал байна, буу замаг болон хоолойд сум байгаа эсэхийг шалгаагүй нь миний буруу боловч буугаар буудлага үйлдэгдэх үед би машинд байгаагүй, би буу алдаагүй... Би бодохдоо гар кардаан, гэрэлтүүлэгч чийдэнгийн утас, суудлын нэхмэл бүрээс аль нэгд нь гох тээгэлсэн байж магадгүй гэж бодож байна...гэх зэргээр мэдүүлэг өгсөн байх боловч 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хийсэн мөрдөн байцаалтын туршилт хийсэн / 1-хх-ийн 223 хуу/  тэмдэглэлд...туршилтанд оролцогч А.Эрдэнэбатаар автомашинд үүссэн сумны хошуу гарсан гэх цоорхой хэсгээр хатуу урт төмөр шургуулж буудлага үйлдсэн бууг заана уу гэхэд 2 гэсэн цифрээр тэмдэглэсэн Маузер-98 бууны замаг бүхий 7.62 мм калибрын гол төмөртэй гар хийцийн бууг зааж энэ 2 цифрээр тодорхойлсон бууг талийгаач өөрлүүгээ татаж байгаад буудлага үйлдэгдсэн гэв...гэж дурдагдсан байх бөгөөд энэ нь түүний автомашинд байгаагүй, буу татсан эсэхийг мэдэхгүй байна, буу сумлаж байгаад буу алдсан гэж бодож байна гэх мэдүүлгүүдээс зөрүүтэй байна.

Иймд хэрэг болох үед шүүгдэгч А.Эрдэнэбатыг автомашинд талийгаачтай хамт байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Б. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 3864 дугаартай дүгнэлтээр /хх-3-ийн 29-30 хуу/ автомашинд үүссэн 0.7х3 см, 1.2х3 см, 1.3х3.6 см тус тус хэмжээтэй нүхнүүд, 2.5х1.6 см хэмжээтэй мөр, 4.2х9 см хэмжээтэй эвдрэл зэрэг нь шинжилгээнд ирүүлсэн 7.62 мм калибртай ТИГР загварын галт зэвсэг болон 7.62 мм калибртай гар хийцийн галт зэвсгүүдээр буудлага үйлдэхэд таарч тохирох 7.62х54 мм /хошуу зүрхэвчтэй/ калибртай сумын үйлчлэлээр үүссэн байх боломжтой нь тогтоогдсон байна.

Хэрэг болох үед автомашинд  7.62х54 мм сумаар буудлага үйлдэх боломжтой  хоёр ширхэг буу байсан  нь гэрч Т.Цэрэнсономын...талийгаач миний бууг авч машинд суусан...миний винтов маркийн буу жолоочийн суудлын ард талийгаачийн зүүн талд хошуу нь дээшээ харсан байдалтай байсан.../1хх-ийн 50 хуу/ гэх мэдүүлэг, гэрч Г.Буянхишигийн...талийгаач винтов маркийн бууг авсан...Эрдэнэбатын буу урд миний сууж явсан суудлын хажуугаар ташуу байрлалтай налуулж тавьсан байсан...Цэрэнсономын бууг талийгаач өөрөө машинд авч орсон.../1 хх-ийн 43 хуу, 2 хх-ийн 133 хуу/ насанд хүрээгүй гэрч Ц.Жанлавцогзолын...машины жолоочийн хажуу талын суудал дээр Эрдэнэбатын дурантай буу байсан хажууд нь өөр буу байгаагүй.../ 1хх-ийн 39 хуу/ гэсэн мэдүүлгүүдээр нотлогдож байх бөгөөд тухайн буудлага нь ТИГР маркийн буугаар буудагдсан гэж үзлээ.

Учир нь  2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан  /1-хх-ийн 2 хуу/ тэмдэглэлд “ Иргэн Эрдэнэбатаас: Архангай Ихтамир сум Хан-Өндөр баг Хуурай гэх газар айлын гадаа байсан машин дотор Тегрь маркийн буугаар оролдож байгаад Т.Чоёнжүрмэд 30 настай эрэгтэй хүн буудагдаж нас барсан” гэж дурдагдсан, мөн талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээний 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 75 дугаар дүгнэлтэнд... баруун хөмсөгний гадна талд баруун нүдний булангаас баруун дээшээ 4 см зайд байрласан 1.3х1см орчиндоо 0.2 см хар хүрээ бүхий урдаас хойшоо зуувандууу хэлбэртэй сумны хошууны орсон нүхний шархтай... гэж дурдсан, тухайн үед автомашинд ТИГР маркийн буунаас гадна 7.62х54 мм сумаар буудлага үйлдэх боломжтой 1939 онд үйлдвэрлэгдсэн Маузер-98 бууны замаг бүхий сангийн ангид 72 см урттай 7.62 мм калибрийн гол төмөр залгаж хийсэн гар хийцийн буу нэг ширхэг байсан боловч гэрч Т.Цэрэнсономын...миний винтов маркийн буу жолоочийн суудлын ард талийгаачийн зүүн талд хошуу нь дээшээ харсан байдалтай байсан.../ 1 хх-ийн 50 хуу/,  Гэрч Г.Буянхишиг нь...Одоо бодоход талийгаач Чоёнжүрмэдийн цаад талд Винтов буу байсныг Цэрэнсоном авч машинаас гаргаж тавьсан байж магадгүй гэж бодож байна. Миний очсон тал буюу машины баруун талд Цэрэнсономын Винтов буу харагдаагүй... /3 хх-ийн 15-16 хуу/ гэж мэдүүлжээ. Талийгаачийн толгойд үүссэн сумны шарх нь толгойн баруун хэсэгт байх бөгөөд 1939 онд үйлдвэрлэгдсэн Маузер-98 бууны замаг бүхий сангийн ангид 72 см урттай 7.62 мм калибрийн гол төмөр залгаж хийсэн буу нь байрлалын хувьд талийгаачийн зүүн гар талд жолоочийн суудлын ард буюу талийгаачид үүссэн шархны эсрэг талд байсан, талийгаачийн биед үүссэн шарх болон буудлага үйлдэгдсэний дараахь гар хийцийн винтов маркийн бууны байрлал болон гэрч Т.Цэрэнсономын...гэрийнхээ модон орны шургуулганаас гурван сум авч өөрийнхөө өвөрт хийсэн.../1 хх-ийн 50 хуу/ гэрч Ц.Жанлавцогзолын...аав наадах буугаа гэрт оруул гээд өврөөсөө гурван сум гаргаж надад өгсөн.../ 1 хх-ийн 39 хуу/ гэж мэдүүлсэн зэргээс үзэхэд уг гар хийцийн буугаар буудлага үйлдэгдээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Эрдэнэбат нь шүүх хуралдааны үед талийгаачийг 8-9 сумны хамт Т.Цэрэнсономын бууг авч бууг цэнэглэж автомашинд суусан гэж мэдүүлж байгаа боловч цогцост үзлэг хийсэн тэмдэглэлээс үзэхэд / 1-хх-ийн 15-17 хуу/ талийгаачийн өмсөж байсан хувцаснаас ямар нэгэн сум, хонгио олдсон талаар дурдаагүй байх бөгөөд тухайн үед талийгаачид сум байсан, бууг сумласан болох нь хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

 

В. Буудлага үйлдэгдэх үед талийгаачийн биеийн байрлал болон бууны байрлалын хувьд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд: 166  см урттай ТИГР маркийн буу нь зөвхөн жолоочийн суудал болон урд зорчигчийн суудал хоёрын дундуур байрласан тохиолдолд сум тухайн автомашины бүхээгийг дээвэр хэсгийн дээд булангийн орчмоор нэвтэлж ачааны хамгаалалт хэсгээр дайрч гарах боломжтой нь мөрдөн байцаалтын туршилтаар /1 хх-ийн 20-25 хуу/ тогтоогдсон байх бөгөөд гэрч Т.Цэрэнсоном нь...жолооч Эрдэнэбатын бууны ам талийгаачийн сууж байгаа чигт харсан машины урд 2 суудлын голд суудал налж хэвтсэн байдалтай байсан...гэж / 2 хх-ийн 162 хуу/    насанд хүрээгүй гэрч Ц.Жанлавцогзолын...мөн машины урд 2 суудлын голоор хойд талруугаа ам хэсэг нь чиглэсэн дурантай урт буу ганцаараа харагдаж байсан...гэж /2 хх-ийн 60-61 хуу/ гэрч Г.Буянхишиг нь...Эрдэнэбат ахын дурантай буу машины урд талын суудлын дунд ам хэсэг нь талийгаачийн суугаа чиглэл буюу хойд чигт харчихсан байрлалтай байж байсан... /2 хх-ийн 155 хуу/ гэж мэдүүлжээ.

Хавтаст хэргийн 3 хавтасны 41-44 дүгээр хуудсанд 1939 онд үйлдвэрлэгдсэн Маузер-98 бууны замаг бүхий сангийн ангид 72 см урттай 7.62 мм калибрийн гол төмөр залгаж хийсэн гар хийцийн буугаар буудлага үйлдэгдсэн байх боломжийг харуулсан тэмдэглэл, гэрэл зургууд байгаа боловч уг туршилтыг хийж сумны чиглэлийг тогтоохдоо хатуу биет биш утас ашигласан, мөн талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 75 дугаартай / 1 хх-ийн 66 хуу/ дүгнэлтэнд ...гүйцэд биш тулган буудагдалт... гэж дурдагдсан байхад бууны ам хэсгийг туршилтанд оролцогчийн толгой хэсэгт хүргэлгүйгээр хол зайтайгаар бууг автомашины шал хэсэгт мөрлөгчөөр тулгаж бууны гох сандал болон бусад зүйлд хүрэлцэх боломжтойгоор байрлуулан / гэрэл зураг №9 3-хх-ийн 44 хуу/ туршилтыг явуулжээ.

 Энэ нь буудлага үйлдэгдэх үед талийгаач болон бууны байрлалыг зөв сэргээн дүрсэлсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10139 дугаартай / 1 хх-ийн 77 хуу/ дүгнэлтэнд ...сумны оролтын нүхнээс авсан гэх арчдасанд дарь тортогийн найрлагын элементүүд илэрч байна... гэсэн нь дээрх гүйцэд биш тулган буудалт гэснийг баталж байна.

Харин 1-хх-ийн 20-25, 1-хх-ийн 158-161 дүгээр хуудсанд байх туршилтаар тогтоогдсон нөхцөл байдал нь буудлага үйлдэгдэх үеийн талийгаачийн биеийн байрлал болон бууны байрлалыг үндэслэлтэй сэргээн дүрсэлсэн гэж үзэв.  Учир нь Эд зүйлд үзлэг хийсэн / 1-хх-ийн 9-11 хуу/ тэмдэглэлд...уг сумны оролтын мөрний орчимд 1-2.5 см урттай үс их хэмжээгээр наалдсан, мөн жижиг хэмжээний цус мэт дуслууд, тархины эд болон гавлын ясны жижиг хэлтэрхийнүүд доторлогооны материалд шигдсэн... гэж дурдсан байх ба үүнээс үзэхэд буудлага үйлдэгдэх үед талийгаачийн толгойн хэсэг тухайн ул мөр үлдсэн зүйлтэй / автомашины бүхээгийн арын хана, дээвэр хэсэг / ойрхон буюу талийгаач босоо байрлалтай сууж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Эрдэнэбатын шүүх хуралдааны үед анхны мөрдөн байцаалтын туршилтын ажиллагааны тэмдэглэл дээр зурсан гарын үсэг минийх биш гэж мэдүүлэг өгсөн болон түүний өмгөөлөгч А.Эрдэнэцогтын уг ажиллагааны тэмдэглэл дээрх гарын үсэг өөр байгаа талаар өмгөөллийн үгэндээ дурдсаныг  хэрэгт байгаа бусад нотлох баримтуудтай харьцуулж үзэхэд уг мөрдөн байцаалтын туршилтын ажиллагааг 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр / 1хх-ийн 20 хуу/ явуулсан байх бөгөөд тэмдэглэлд...сэжигтэн А.Эрдэнэбат нарыг байлцуулан...гэж дурджээ. Уг тэмдэглэлийн эхлэл болон төгсгөл хэсэгт оролцогчдоос гадна А.Эрдэнэбат гэх нэрийн өмнө үл уншигдах байдлаар гарын үсэг зурагдсан байх бөгөөд үүнийг А.Эрдэнэбатын гарын үсэг мөн эсхүл биш талаар тогтоосон ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй байна. А.Эрдэнэбат нь дээрх туршилтанд оролцсон болохоо үгүйсгээгүй бөгөөд туршилтын үр дүнг няцаах ямар нэгэн үндэслэл тогтоогдохгүй байна.

А.Эрдэнэбат нь дээрх туршилтанд оролцсон болохоо үгүйсгээгүй бөгөөд сэжигтний гарын үсэг өөр байгаа эсэх нь туршилтын үр дүнг үгүйсгэх үндэслэл болохгүй юм гэж үзэв.

Иймд буудлага үйлдэгдэх үед бууны ам хэсэг талийгаачийн толгой хэсэгт хүрсэн, талийгаач босоо байрлалтай сууж байсан гэж үзлээ.

 

Г. ТИГР маркийн буунд галт зэвсгийн шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 5465 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд... Уг галт зэвсгээр буудлага үйлдэж болно. Бууг цэнэглэж /сумлаж/, гал хамгаалагчийг буудлагын горимд шилжүүлсэн үед гох дарахаас бусад тохиолдолд доргилт, цохилтоос буудлага үйлдэхгүй. Энэхүү буудлага үйлдэхийн тулд эхлээд гал хамгаалагчийг буудлагын горимд шилжүүлэн нээгээд, дараа нь замгийг хойш татаж бууг цэнэглээд, замгийг урагш түлхэж сумын байрыг бүрэн түгжсэн хойно гохыг дарж буудлага үйлдэнэ... /1 хх-ийн 73-74 хуу/ гэж дурдсан байх бөгөөд мөн мөрдөн байцаалтын туршилтаар талийгаач дээрх буугаар өөрийгөө буудах боломжгүй болох нь тогтоогдсон байна.

Мөрдөн байцаалтын туршилтын үед хийсэн тэмдэглэл болон уг ажиллагааны явцад авсан гэрэл зургуудаас үзэхэд / гэрэл зураг № 7/ /1 хх-ийн 20-25 хуу буудлага үйлдэгдэх үеийн ТИГР маркийн бууны байрлалаас харахад хүний гарын гох дарах үйлдлээс өөрөөр бууны гохонд хүрч татагдах, гогодох, тээглэх гэх мэт үйлчлэлийн улмаас буудлага үйлдэгдэх боломжтой эд зүйл тухайн автомашинд байхгүй болох нь харагдаж байна.

Иймд шүүгдэгч А.Эрдэнэбат нь дээрх буудлагыг үйлдсэн  байна гэж үзэв.

Хавтаст хэрэгт цуглуулсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзлээ.

Хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Г.Буянхишигийн үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байх тул түүнд холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй  байна.

Прокуророос А.Эрдэнэбатад холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь зөв, хэргийн бүрдэл хангагдсан байх тул түүнийг бусдыг болгоомжгүй алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцож, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдалд тохируулан ял оногдуулах нь үндэслэлтэй байна.

А.Эрдэнэбат нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь түүний ял шалгасан хуудсаар тогтоогдсон байх бөгөөд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан ялыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Эрдэнэбатын 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 3 хоногийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасны дагуу түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гол төмөр НО 4500864, замаг 864 дугаартай, дуран хараатай, ТИГР маркийн буу нэг ширхэг, ТОЗ-8М маркийн гол төмөр м24317, замаг 2491 дугаартай буу нэг ширхэг, 7.64 мм-ийн гол төмөр 725243002, замаг 023 дугаартай ZKK-600 маркийн буу нэг ширхэг, 1939 онд үйлдвэрлэгдсэн Маузер-98 бууны замаг бүхий сангийн ангид 72 см урттай 7.62 мм-ийн калибрийн гол төмөр залгаж хийсэн гол төмөр 9609, замаг ямар нэгэн дугааргүй буу нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.2 дахь хэсэгт заасны дагуу Архангай аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлэх, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн тогтоолыг Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт заасны дагуу хүчингүй болгож, 2657арх улсын дугаартай PICKUP маркийн 9 сая төгрөгийн үнэ бүхий автомашин нэг ширхэг, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 4-р баг Урангийн толгой хорооллын 3-4 тоот 1726 м2 талбайтай 5 сая төгрөгийн үнэ бүхий газар, 300 м2 талбайтай хувийн үйлчилгээний зориулалттай 12 сая төгрөгийн үнэ бүхий барилга зэрэг эд зүйлсийг иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор Архангай аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхийг шийтгэх тогтоолд тус тус  дурдах нь зүйтэй байна.

 

Хавтаст хэргийн 1-хх-ийн 123,124,125,126,129,131-137 хуу, 2-хх-ийн 96-104 дүгээр хуудсанд хавсаргагдсан нийт 5.953.755 төгрөгийн  санхүүгийн баримтуудыг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэн Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасны дагуу гэм хор учруулсны төлбөрт шүүгдэгч А.Эрдэнэбатаас 5.953.755 /таван сая есөн зуун тавин гурван мянга долоон зуун тавин тав/ төгрөг гаргуулж Архангай аймгийн Эрдэнэбулган сум 2 дугаар баг Арслан цохионы 10-21 тоотод оршин суух Гөлөгийн Амаржаргалд олгуулж, нотлох баримтын шаардлага хангахгүй /гараар бичсэн, санхүүгийн тэмдэг дарагдаагүй, бичвэр нь мэдэгдэхгүй гэх мэт/ баримтууд болон өмгөөлөгчид төлсөн хөлс, тэжээгчээ алдсаны төлбөр зэрэг нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хангахгүй орхиж, Г.Амаржаргал нь баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

Шүүгдэгч Г.Буянхишиг нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 284, 285, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                       ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Боржигон овгийн Гөлөгийн Буянхишигийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
  2. Шүүгдэгч Халх боржигон овгийн Адилбишийн Эрдэнэбатыг бусдыг болгоомжгүй алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар А.Эрдэнэбатыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасны дагуу А.Эрдэнэбатад оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  5. Шүүгдэгч А.Эрдэнэбатын цагдан хоригдсон 3 хоногийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасны дагуу түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
  6. Шүүгдэгч Г.Буянхишиг нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
  7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гол төмөр НО 4500864, замаг 864 дугаартай, дуран хараатай, ТИГР маркийн буу нэг ширхэг, ТОЗ-8М маркийн гол төмөр м24317, замаг 2491 дугаартай буу нэг ширхэг, 7.64 мм-ийн гол төмөр 725243002, замаг 023 дугаартай ZKK-600 маркийн буу нэг ширхэг, 1939 онд үйлдвэрлэгдсэн Маузер-98 бууны замаг бүхий сангийн ангид 72 см урттай 7.62 мм-ийн калибрийн гол төмөр залгаж хийсэн гол төмөр 9609, замаг ямар нэгэн дугааргүй буу нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.2 дахь хэсэгт заасны дагуу Архангай аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлсүгэй.
  8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн тогтоолыг Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт заасны дагуу хүчингүй болгож, 2657арх улсын дугаартай PICKUP маркийн 9.000.000 сая төгрөгийн үнэ бүхий автомашин нэг ширхэг, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 4-р баг Урангийн толгой хорооллын 3-4 тоот 1726 м2 талбайтай 5.000.000 сая төгрөгийн үнэ бүхий газар, 300 м2 талбайтай хувийн үйлчилгээний зориулалттай 12.000.000 сая төгрөгийн үнэ бүхий барилга зэрэг эд зүйлсийг иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор Архангай аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.
  9. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасны дагуу гэм хор учруулсны төлбөрт шүүгдэгч А.Эрдэнэбатаас 5.953.755 /таван сая есөн зуун тавин гурван мянга долоон зуун тавин тав/ төгрөг гаргуулж Архангай аймгийн Эрдэнэбулган сум 2 дугаар баг Арслан цохионы 10-21 тоотод оршин суух Гөлөгийн Амаржаргалд олгуулж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хангахгүй орхиж, Г.Амаржаргал нь баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  10. Шүүгдэгч А.Эрдэнэбатад оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасны дагуу өршөөн хэлтрүүлсүгэй.
  11. Шүүгдэгч А.Эрдэнэбат, Г.Буянхишиг нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
  12. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор  эсэргүүцэл бичих эрхтэйг   дурдсугай.
  13.  Тогтоолд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Э.ОДХҮҮ