| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважавын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 154/2024/00018/Э/ |
| Дугаар | 2024/ШЦТ/00018 |
| Огноо | 2024-04-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/00018
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн ******* ******* дахь Сум******* шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Түвшинжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Оюунцэцэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан ******* аймгийн ******* ******* дахь Сум******* прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл *******анд төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны 12-5 тоотод оршин суух, Тайжылар овогт Батнасангийн Хишигзаяа. /РД:БЛ88012601/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч ******* нь 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас ******* аймгийн Алтай *******ын Бодонч багийн нутаг “Оцог ” гэх газарт STS-ийн хамгаалагч Э.Доржсүрэнгийн баруун шанаа тус газарт алгадсны улмаас түүний эрүүг мулталж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр кемп дээр очсон хүмүүст цай өгчихөөд буцаад орох гэтэл намайг оруулаагүй. Би нимгэн хувцастай байсан тул дотогшоо орно гээд маргасан. Маргаан болох явцад би дандаа бичлэг хийж байсан. Би тухайн үед хүн цохиогүй. Гэрчүүдийн мэдүүлэг бүгд худлаа байсан. Батбаяр гэдэг хүн надруу чи хүний эрүү мулт цохисон байна би аваад эмнэлэг явлаа гээд явсан. Доржсүрэн намайг өргөж явсан зүйл байхгүй. Доржсүрэн эмнэлэг явсан гэж сонссон. Маргааш нь эрүү толгой хэсгээрээ цагаан боолттой явж байгаад дараа нь авчихсан явж байсан. Тухайн маргаан болж байсан газарт Ганхуяг, Доржсүрэн, Батхаан, Орхон нар байсан. Баяраа миний ард зогсож байсан. Батхаан, Орхон нар тасралтгүй бичлэг хийж байсан. Экологийн мөрдөгч Болдбаатар очсон. Надаас мэдүүлэг авах гэхээр нь би ийм газар мэдүүлэг өгөхгүй гэдгээ хэлсэн. Эмэгтэй хүнээр алгадуулаад эрүү мултарна гэж байхуу гэсэн зүйл яригдаагүй. Тухайн үед хийсэн бичлэгээ би гаргаж өгсөн. Бичлэг дээр гарч байгаа шар хувцастай залууг Доржсүрэн гэдэг. Түүнээс хойш би Цоож, Баяраа, Алтангэрэл нарын хамт кемпийн гадна 7 хоносон” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд: Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ******* аймгийн Алтай *******ын Бодонч багийн нутаг дэвсгэрт байрлах “Оцог ”-ны уурхайгаас инженер Мөнхсайхан явж оронд ах солигдож ажиллахаар ирэхэд СТС-ийн хамгаалагч Б.Батбаяр нар ахыг оруулаагүй. Тухайн үед Б.Батбаяр хүнс бол оруулна, хүн оруулахгүй гэхээр нь хүнсээ оруулж авсан Тэгээд би 17 цагийн үед уурхайн кемпнээс г.Баяраагийн хамт гарч , Цоож ах хоёрт цай өгөх гээд зүүн пост буюу Өнчин Цагааны пост дээр очоод цай өгчихөөд ороод ирье гэж хэлэхэд Батбилэг гэх харуул тэг гэж хэлээд хаалга зааж өгөөд гаргасан. Би хоёр хүндээ цайгаа өгчихөөд 10 минут орчмын дараа буцаад орох гэхэд СТС-ийн хамгаалагч нар болох Б.Орхон, А.Батхаан, Б.Ганхуяг, Э.Доржсүрэн нар пост дээр ирчихсэн байсан бөгөөд Б Батбаяр хашаан гадна хүн гарсан бол буцааж оруулахгүй гэсэн гээд оруулаагүй. Тухайн үед би даараад байсан болохоор орж дулаан хувцасаа авья гэж хэлэхэд оруулаагүй. Тэгээд бүрэнхий болж байтал 21 цагийн үед Өнчин цагааны пост дээр байсан Э.Доржсүрэнг Б.Батбаяр дуудаж байна гэж хэлээд СТС-ийн нэг хамгаалагч мотоцикльтой ирээд аваад явсан. Хэсэг хугацааны дараа Б.Батбаяр над дээр ирээд чи намайг цагдаад уурхайн талбай дээр согтуу ажилчдаа зодож байна гэж мэдүүлэг өгсөн байна гэж дайраад бичлэг хийж эхэлсэн. Тэгээд дараа нь чи яагаад хүүхэд цохиод байгаа юм манай харуулын эрүүг мулт цохьчихсон байна гэж хэлээд бичлэг хийгээд би одоо тэр хүнийг чинь аваад явлаа гэж хэлээд явсан...” гэх мэдүүлэг,
Хохирогч Э.Доржсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Талст Молор ХХК-ны уурхайн кемпэнд байсан. ******* 20 цагийн үед уурхайн “Өнчин цагаан”-ны постоор уурхайн талбайн гадна зогсож байгаа Land cruzer-76 маркийн тээврийн хэрэгсэлтэй хүмүүстэй уулзахаар гарсан.Тэр хүмүүстэй уулзчихаад буцахаар нь уурхайн бүсэд гадны хүн оруулахгүй та дарга удирдлага руугаа танилцуулж ор гэж хэлсэн. Тэгтэл орно гэж дайраад гүйгээд явахаар араас нь гүйж очиж уурхайн кемп рүү дөхөж бай барьж аваад тэврээд дээш уурхайн пост руу авч ирж тавих үед ******* баруун шанаа руу цохисон. Тэрний дараа эрүү сонин болохоор хүнд үзүүлэхэд манай нэг хамгаалагч эрүү мултарсан байна гэхээр ******* ******* руу явж ******* *******ын нэгдсэн эмнэлэгт ирж үзүүлэхэд эрүү мултралттай байна гэж мултарсан эрүүг оруулж өгсөн. Намайг зодож байгааг Орхон, Батхаан гэгч хоёр хамгаалагч харж байсан. Уурхайн бүсээс гарсан бол шалганаар оруулаарай гэж хэлсэн. Тэгээд би *******д шалганаар шалгуулаад орчих эсхүл удирдлагатай яриад орчих гэж хэлсэн тэгтэл үг аваагүй юм, ажил үүргээ гүйцэтгэж бай намайг хэл амаар доромжилж, хариуцаж байсан обьект руу дайрч, танхайрч, биед гэмтэл учруулсанд гомдолтой байна...“ гэх мэдүүлэг,
Гэрч Б.Батбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 16 цагийн үед 89-89 гэсэн улсын дугаартай тээврийн хэрэгсэл ирэхэд постоор оруулаагүй тэгээд Хуягаа гэх залуу ирээд хоол хүнсгүй болчихлоо хүнсээ оруулмаар байна гэхээр нь би хүн оруулахгүй хоол хүнсээ оруул гэж хэлээд хоол хүнсийг нь оруулсан. Тэгсэн ******* гэх эмэгтэй постоор орно гэж дайраад байна гэж манай хамгаалагч нар надад хэлэхээр нь би уг пост дээр очоод хамгаалагч нарт хэрүүл үүсгэж болохгүй гээд үүрэг өгөх үед ******* нь та нар оруулахгүй юм бол би цагдаа дуудаж оруулна гэж хэлээд манай хамгаалагч Б.Доржсүрэнгийн эрүү хэсэгт хажуу талаас нь гараараа нэг удаа цохиж эрүүг нь мулталсан. Чи хүний эрүү мултлаад хаячихлаа гэхэд би эмэгтэй хүн шүү дээ зүгээр алгадсан гэж хэлээд инээгээд байсан. Би хамгаалагч Б.Доржсүрэнг аваад ******* ******* руу ирсэн. Б.Доржсүрэнгийн эрүү хэсэгт хажуу талаас нь гараараа нэг удаа цохиж эрүүг нь мулталсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Г.Ганхуягийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие STS ХХК-д хамгаалагч ба 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн оройхон тийшээ уурхайн бүсэд явж байсан Хишигзаяа хажуудаа нэг хүнтэй мотоцикльтой уурхайн бүсээс өнчин цагааны постоор гарсан. Манайхыг хариуцаж байсан Батбаяр захирал уурхайн бүсээс гадна хүн гарсан тохиолдолд оруулахгүй байх талаар үүрэг өгсөн болохоор Хишигзаяа гэдэг хүнийг буцааж оруулаагүй. Тэгтэл орно орохгүй гэх зэргээр маргаан болж байсан ба тухайн үед доошоо бууж кемп рүү ирсэн байсан. Тэгтэл удаагүй манай хамгаалагч Э.Доржсүрэн нь юм ярьж чадахгүй ам нь зуурсан байд ирсэн ба тухайн үед Батбаяр захирлыг дуудаад Э.Доржсүрэнг эмнэлэг рүү авч явсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Орхоны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 19 цагийн үед Талст Молор ХХК-ны кемпэд байж бай уг уурхайн зүүн талын “ Өнчин цагааны" постны тийшээ мотоцикпьтой 2 хүн явахаар нь Батхаан, Доржоо, Ганхуяг бид дөрөв очиход Хишигзаяа нь хажуудаа нэг хүнтэй байсан. Тухайн үед постны цаана Land-76 маркийн автомашин байсан ба *******д та нар уурхайн бүсээс гарсан тул дахиж оруулах боломжгүй гэсэн. Тэгтэл Хишигзаяа эгч нь орно гэж дайраад байсан ба бид хэд тухайн үед урд нь зогсож оруулаагүй. Тэгээд зогсож байтал Хишигзаяа нь манай хамгаалагч Доржоог гараараа нэг удаа алгадсан ба тэгээд орно орохгүй цагдаа дуудлаа гэж хэлээд постны гадна талд байгаа машиндаа очиж суусан...” гэх мэдүүлэг,
Гэрч Г.Батбилэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Миний бие уурхайн зүүн талын ууланд байх өнчин цагаан нэртэй постонд өглөө 09 цагаас 21 цагийн хооронд харуулын үүрэг гүйцэтгэсэн 17 цаг 35 минутын орчимд LAND-76 маркийн тээврийн хэрэгсэлтэй 2 хүн хоол хүнс авч ирээд хашаан дотроос Мөнхтөрийн талын 4 хүн очиж авцгаасан 18 цагийн орчим Хишигзаяа , Баяраа хоёр уурхайн хашаанаас дур мэдэн гарч яваад буцаж орох гэхэд Орхон, Батхаан, Доржсүрэн нар оруулаагүй би тухайн үед машинтай ирсэн хоёр хүнийг хараад хяналт тавиад байж байсан постондоо байж бай Э.Доржсүрэн амаа ангайлгаж ярьж чадахгүй байхаар нь Орхонд өгөөд уулнаас доошоо буулгасан дараа нь сонсоход Э.Доржсүрэн юм ярьж бай нь Хишигзаяа цохичихсон гэсэн...” гэх мэдүүлэг,
Гэрч А.Батхааны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Тухайн өдөр би ээлжнээс буугаад амарч бай оройхон цагийг нь сайн санахгүй байна. Уурхайн бүс рүү гадны гурван хүн оруулахгүй шүү гэж уурхайн дарга Батбаяр хэлэхээр Доржсүрэн, Орхон бид гурав очиход Хишигзаяа орох гээд Баяраа оруулахгүй гэхэд машиндаа очоод суучихсан тэгж байх зуур Хишигзаяа Доржсүрэнгийн нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон тэгэхэд Э.Доржсүрэнгийн эрүү мултарсан Э.Доржсүрэн цохиулчихаад шууд Орхон дээр очсон. Эрүү сонин болчихсон гээд хэлж ярьж чадахгүй байсан...” гэх мэдүүлэг,
Хохирогч Э.Доржсүрэнгийн биед учирсан гэмтлийн талаар ******* аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээч эмчийн 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 835 дугаартай:
1. Э.Доржсүрэнгийн биед эрүүний мултрал гэмтэл тогтоогдлоо. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл
2. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлэээр үүсгэгдэнэ.
3. Э.Доржсүрэнгийн биед үүссэн гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт,
******* аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч нарын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаартай:
1. ******* *******ын шүүх шинжилгээний хэсгийн шинжээч эмчийн 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 835 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
2. Э.Доржсүрэнгийн биед тухайн цаг хугацаанд баруун талын эрүүний мултрал тус хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна.
3. Э.Доржсүрэнгийн биед учирсан дээрх гэмтэл нь хатуу мохоо / ам ангайх үед цохих, цохигдох/ зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Э.Доржсүрэнгийн биед учирсан дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.21-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Э.Доржсүрэнгийн биед учирсан дээрх гэмтэл нь цаашид эрүүл мэнд болон ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт нөлөөлөхгүй гэх дүгнэлт,
- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,
- хохиролын тооцоо
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаар, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас ******* аймгийн Алтай *******ын Бодонч багийн нутаг “Оцог ” гэх газарт STS-ийн хамгаалагч Э.Доржсүрэнгийн баруун шанаа тус газарт алгадсны улмаас түүний эрүүг мулталж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна. ******* аймгийн ******* ******* дахь Сум******* Прокурорын газраас шүүгдэгч *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч *******гийн дээрх үйлдэл нь гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Доржсүрэнгийн өгсөн: "...******* миний баруун шанаа руу цохисон. Тэрний дараа эрүү сонин болохоор хүнд үзүүлэхэд манай нэг хамгаалагч эрүү мултарсан байна гэхээр ******* ******* руу явж ******* *******ын нэгдсэн эмнэлэгт ирж үзүүлэхэд эрүү мултралттай байна гэж мултарсан эрүүг оруулж өгсөн..." гэх мэдүүлэг, хохирогч Э.Доржсүрэнгийн биед учирсан гэмтлийн талаар ******* аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээч эмчийн 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 835 дугаартай, ******* аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч нарын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, гэрч Б.Батбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...******* нь та нар оруулахгүй юм бол би цагдаа дуудаж оруулна гэж хэлээд манай хамгаалагч Б.Доржсүрэнгийн эрүү хэсэгт хажуу талаас нь гараараа нэг удаа цохиж эрүүг нь мулталсан. Чи хүний эрүү мултлаад хаячихлаа гэхэд би эмэгтэй хүн шүү дээ зүгээр алгадсан гэж хэлээд инээгээд байсан. Би хамгаалагч Б.Доржсүрэнг аваад ******* ******* руу ирсэн...” гэх мэдүүлэг, гэрч Г.Ганхуягийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие STS ХХК-д хамгаалагч ба 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн оройхон тийшээ уурхайн бүсэд явж байсан Хишигзаяа хажуудаа нэг хүнтэй мотоцикльтой уурхайн бүсээс өнчин цагааны постоор гарсан. Манайхыг хариуцаж байсан Батбаяр захирал уурхайн бүсээс гадна хүн гарсан тохиолдолд оруулахгүй байх талаар үүрэг өгсөн болохоор Хишигзаяа гэдэг хүнийг буцааж оруулаагүй. Тэгтэл орно орохгүй гэх зэргээр маргаан болж байсан ба тухайн үед доошоо бууж кемп рүү ирсэн байсан. Тэгтэл удаагүй манай хамгаалагч Э.Доржсүрэн нь юм ярьж чадахгүй ам нь зуурсан байд ирсэн ба тухайн үед Батбаяр захирлыг дуудаад Э.Доржсүрэнг эмнэлэг рүү авч явсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Орхоны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Тэгээд зогсож байтал Хишигзаяа нь манай хамгаалагч Доржоог гараараа нэг удаа алгадсан ба тэгээд орно орохгүй цагдаа дуудлаа гэж хэлээд постны гадна талд байгаа машиндаа очиж суусан...” гэх мэдүүлэг, гэрч Г.Батбилэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...постондоо байж бай Э.Доржсүрэн амаа ангайлгаж ярьж чадахгүй байхаар нь Орхонд өгөөд уулнаас доошоо буулгасан дараа нь сонсоход Э.Доржсүрэн юм ярьж бай нь Хишигзаяа цохичихсон гэсэн...” гэх мэдүүлэг, гэрч А.Батхааны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...тэгж байх зуур Хишигзаяа Доржсүрэнгийн нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон тэгэхэд Э.Доржсүрэнгийн эрүү мултарсан Э.Доржсүрэн цохиулчихаад шууд Орхон дээр очсон. Эрүү сонин болчихсон гээд хэлж ярьж чадахгүй байсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсний улмаас хохирол хор уршиг учруулсан гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчийн биед учирсан гэмтэл, хор уршиг нь шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд.... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж хуульчилсан байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тооцоог мөрдөгч жагсаалтаар гаргаж нийт 1.209.758 төгрөгийн хохирол тооцсон байх боловч хэрэгт авагдсан хохирлын баримтыг тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцох боломжгүй, өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан хохиролын баримтыг шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байх тул хохирогч Э.Доржсүрэнгийн тухайн гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч *******д ял оногдуула эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан зорилгыг хангаж шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэргийн улмаас битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг СD-г хэрэгт хавсарган үлдээж, хохирогч Э.Доржсүрэнгийн энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тайжылар овогт Батнасангийн Хишигзаяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар /нээлттэй, хаалттай/ хорих ангид даалгасугай.
6. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж, хохирогчийн энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг CD-ийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ