Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2019/01740

 

 

 

 

 

 

2019 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2019/01740

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: А.Э нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.Н холбогдох,

Эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Ч.Түмэнбаяр, нэхэмжлэгч А.Э оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Эшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартааМиний бие 2012 онд Швед улсад ажиллаж байхдаа Мөнхсайханы Нямбаяртай танилцсан бөгөөд 2012 оноос хойш хамтран амьдрсан. Биднийг хамтран амьдрах хугацаанд 2013 оны 08 дугаар сарын 22-ны өдөр охин Н.Нтөрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. Бид Швед улсын Стокгольм хотод амьдарч байсан ба визээ мэдүүлэх шаардлагатай болсон тул М.Нохин М.Нэцэг мөн болохыг тогтоож өгнө үү. Охиныхоо эцгийг тогтоолгосноор охин НМонголоос Швед руу авч явах виз гаргуулах шаардлагатай байна. Нөхөр бид хоёр 2 хүүхдийнхээ хамт Швед улсад ажиллаж, амьдарч байгаа тул том охин Нвизэнд оруулахад Нэцэг М.Нмөн гэдгийг тогтоосон байх шаардлагатай гээд байна. Охин маань энэ жил 6 настай болсон 1-р ангид орох тул яаралтай авч явж сургуульд оруулна гэв.

Хариуцагч М.Ншүүхэд гаргасан хариу тайлбартаа: А.Энэхэмжлэлийг зөвшөөрч байна. Би А.ЭШвед улсад ажиллаж амьдарч байх хугацаанд 2012 онд танилцаж, улмаар бид хоёр гэр бүл болж хамтран амьдарсан бөгөөд 2013 оны 08 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Нэцэг надаар овоглож төрсний гэрчилгээг нь Швед улсын Стокгольм хотын Элчин сайдын яамнаас авсан. Гэтэл Швед улсын Цагаачийн албанаас Н охин мөн гэсэн баталгааг шаардаад байгаа учраас бид Монгол улсдаа ирж гэр бүлээ батлуулаад, охин Н эцэг М.Нболохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд улмаар биологийн шинжилгээг хийлгэж, тогтоолгохыг хүсэж байна гэв.

Шүүх, талуудын нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Энь хариуцагч М.Н холбогдуулан, хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч М.Ннь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн.

Шүүх хэргийг хянан хэлэлцээд, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв. Учир нь:

Нэхэмжлэгч А.Э, хариуцагч М.Ннар нь Швед улсын Стокгольм хотод ажиллаж, амьдарч байхдаа 2012 онд танилцаж, улмаар хамтран амьдарсан бөгөөд тэдний дундаас 2013 оны 08 дугаар сарын 22-ны өдөр охин Ш ургийн овогт Н Нтөрсөн болох нь зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан хүүхдийн төрсний 0000733960, Г-092 дугаартай гэрчилгээнд: Швед улсын Стокгольм хотын Солна дүүргийн эмнэлэгт төрснийг Стокгольм дахь ЭСЯ Г-092 төрсний бүртгэлд 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгов гэсэн баримтаар тогтоогдож байна.

Түүнчлэн, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хариуцагчийн хүсэлтээр Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнг шинжээчээр томилсон ба тус хүрээлэнгийн шинжээч 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 4480 дугаартай дүгнэлтийг гаргасан бөгөөд уг дүгнэлтэд: ДНХ-ийн шинжилгээний үр дүнгээс харахад хүний геномын микросателлит D3S1358, THO1, D21S11, D5S818, D13S317, D7S820, D16S539, vWA, D8S1179, TPOX, FGA локусын аллериар М.Ннь Н.Нбиологийн эцэг байх боломжтой байна. М.Ннь Н.Нбиологийн эцэг байх магадлал нь 99,99% байна гэснээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч А.Эболон хариуцагч М.Ннар нь Гэр бүлийн тухай хуулийн 7, 8 дугаар зүйлд заасан журмын дагуу гэрлэлтээ бүртгүүлэлгүйгээр хамтран амьдарч байгаад 2013 оны 08 дугаар сарын 22-ний өдөр охин Н.Нтөрүүлсэн байх бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч, эсхүл хүүхдийн эцэг, эх болох нь тогтоогдоогүй эцэг буюу эх өөрөө өргөдөл гаргасан бол иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага эцэг, эхийг тогтооно гэж заасны дагуу охин Н эцэг Н нь овоглон төрсний бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон нь энэхүү хуулийн заалтад нийцсэн байна.

Охин Н эцэг М.Н, эх А.Энар нь 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гэр бүл болсныг Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн ............... дугаарт бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэл байгаа болохыг нотолсон гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа хэрэгт нотлох баримтаар авагджээ.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан журмын дагуу 2013 оны 08 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Нэцгийг захиргааны журмаар тогтоосон байх тул шүүхийн журмаар дахин тогтоох хууль зүйн үндэслэлгүй гэж үзэх тул нэхэмжлэгч А.Этус шүүхэд гаргасан хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т заасныг баримтлан хариуцагч М.Н холбогдуулан гаргасан, 2013 оны 08 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Н.Нэцгийг тогтоолгох тухай нэхэмжлэгч А.Энэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлин 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.Эулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ТҮМЭНЦЭЦЭГ