Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2020/0421

 

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2020/0421

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: С ХХК

Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч

Гомдлын шаардлага: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай ********* тоот Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О, нэхэмжлэгч өмгөөлөгч Ж.О, хариуцагч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.З, гэрч Б.Б,Б.Бнар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С ХХК-ийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Л нь 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр манай компанийн E-Март худалдааны төвийн мах борлуулах тасагт ирж тус компанийн ажилтанд шалгалтын хүрээнд мэдүүлэхдээ ямар ч үндэслэлгүйгээр үнэ нэмсэн байна ямар ч баримт материал шалгасан зүйлгүйгээр урьдчилсан байдлаар дүгнэлт гаргах замаар хууль зөрчсөн гэж буруутган видео бичлэг хийлгэж олон нийтийн сүлжээ болон бусад байдлаар олон нийтэд зарласан байдаг.

Мөн дээр дурдсанчлан дарга Б.Л ямар ч үндэслэлгүйгээр үнэ нэмсэн байна гэх урьдчилсан байдлаар гаргасан дүгнэлтийг үндэслэл мөн өдөр буюу 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Улсын ахлах байцаагч Б.А шийдвэр гаргаж, Махны үнийг үндэслэлгүйгээр нэмсэн үйлдлийг Зөрчлийн тухай хуулийн 10.7 дахь зүйлийн 4.7-д хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэснийг зөрчсөн гэж дүгнээд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасныг үндэслэн 20.000.000 төгрөгийн торгуулийг ногдуулсан нь Монгол Улсын хэдэн холбогдох хуулийг зөрчсөн гэж үзэж байна.

Манай компани нь Улсын ахлах байцаагчийн оногдуулсан шийтгэлийн хуудсанд дурдсанчлан Монгол улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж буй ямар нэг хуулиар хориглосон үйл ажиллагаа буюу махны үнэ нэмж хууль зөрчсөн үйл ажиллагааг явуулаагүй болно.

Тодруулбал Төрийн байгууллага, түүний албан тушаалтан зөвхөн хууль тогтоомжид заасан эрхийг хэрэгжүүлж хувийн хэвшилд буюу аж ахуй эрхлэгчид шаардлага тавих эрхтэйгээс гадна үүрэгтэй билээ. Энэ нь Үндсэн хуулийн Ардчилсан ёс, шударга ёс эрх чөлөө, тэгш байдал үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх төрийн үйл ажиллагаа үндсэн зарчимд тулгуурласан байдаг.

Зах зээлд борлуулж буй бараа бүтээгдэхүүнийхээ үнийг тогтоох, борлуулах, нэмэгдүүлэх хэм хэмжээг тогтоох эрх нь зөвхөн өмчлөгчид байдаг бөгөөд үүнийг нь Төр зөвхөн хуульд заасан үндэслэлээр хязгаарлах, бусад тохиолдолд хуулиар хамгаалахаар Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална., 3 дахь хэсэгт Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно гэснээр тодорхой заасан байна.

Үндсэн хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд өмчлөгчийн үнээ чөлөөтэй тогтоох эрхийг хязгаарласан хүчин төгөлдөр хуулийн зохицуулалтаас дурдвал: Монгол Улсын Өрсөлдөөний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.2-т зааснаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын нь зөвхөн тухайн зах зээлд зүй ёсны монополь гэж тогтоогдсон аж ахуй эрхлэгчийн зах зээлд нийлүүлж байгаа тухай бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээний өөрчлөлтийн талаар хүчин чадалтай нь уялдуулан хянан зохицуулах, бодит зардлыг нь харгалзан тухайн бараа бүтээгдэхүүнийг борлуулах үнийн өөрчлөлтийг хянан зөвшөөрөл олгох, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Давамгай байдалтай аж ахуй эрхлэгч дараах ноёлох үйл ажиллагаа явуулахыг хориглоно, 7.1.2-т бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоох" гэж заасан зохицуулалтыг хуульчилж өгсөн бөгөөд өөр бусад аргаар аж ахуй эрхлэгчийн борлуулалт болон үнийн асуудалд төрийн оролцоо байх учиргүй юм.

Манай компанийн хувьд мах худалдан борлуулах зах зээлд зүй ёсны монополь эсхүл давамгай байдалтайгаар тогтоогдоогүй тул Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар түүний албан тушаалтан төдийгүй, төрийн ямар ч байгууллагаас бараа бүтээгдэхүүний үнэ борлуулалтад хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хураасан учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнииг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгэн нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэснийг зөрчсөн гэж дүгнээд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасныг үндэслэн 20,000,000 төгрөгийн торгуулийг оногдуулсан нь Монгол Улсын хэд хэдэн холбогдох хуулийг зөрчсөн гэж үзэж байна.

Манай компани нь Улсын ахлах байцаагчийн оногдуулсан шийтгэлийн хуудсанд дурдсанчлан Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй ямар нэг хуулиар хориглосон үйл ажиллагаа буюу махны үнэ нэмж хууль зөрчсөн үйл ажиллагааг явуулаагүй болно.

Тодруулбал, Төрийн байгууллага, түүний албан тушаалтан зөвхөн хууль тогтоомжид заасан эрхийг хэрэгжүүлж хувийн хэвшилд буюу аж ахуй эрхлэгчдэд шаардлага тавих эрхтэйгээс гадна үүрэгтэй билээ. Энэ нь Үндсэн хуулийн Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимд тулгуурласан байдаг.

Харин хувийн аж ахуй эрхэлж буй манай компанийн хувьд зөвхөн хуулиар тусгайлан хориглосон үйл ажиллагаа явуулахгүй байх үүрэгтэй.

Гэтэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын ахлах байцаагч нь чөлөөт зах зээлийн тогтолцоонд харшилсан, аж ахуйн нэгжийн барааны үнийг тогтооход чиглэсэн бүдүүлэг шийдвэрийг гаргаж түүнийг биелүүлээгүй гэх үндэслэлээр торгуулаар дарамтлах үйлдэл гаргасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санааны эсрэг явдал юм.

Үндсэн хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд өмчлөгчийн үнээ чөлөөтэй тогтоох эрхийг хязгаарласан хүчин төгөлдөр хуулийн зохицуулалтаас дурдвал: Монгол Улсын Өрсөлдөөний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.2-т зааснаар ШӨХТГ нь зөвхөн тухайн зах зээлд зүй ёсны монополь гэж тогтоогдсон аж ахуй эрхлэгчийн зах зээлд нийлүүлж байгаа тухайн бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээний өөрчлөлтийн талаар хүчин чадалтай нь уялдуулан хянан зохицуулах, бодит зардлыг нь харгалзан тухайн бараа бүтээгдэхүүнийг борлуулах үнийн өөрчлөлтийг хянан зөвшөөрөл өлгөх, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Давамгай байдалтай аж ахуй эрхлэгч дараахь ноёлох үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 7.1.2.бараа бүтээгдэхүүид үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоох; гэж заасан зохицуулалтыг хуульчилж өгсөн бөгөөд өөр бусад аргаар аж ахуй эрхлэгчийн борлуулалт болон үнийн асуудалд төрийн оролцоо байх учиргүй юм.

Манай компанийн хувьд мах худалдан борлуулах зах зээлд зүй ёсны монополь, эсхүл давамгай байдалтайгаар тогтоогдоогүй тул ШӨХТГ, түүний албан тушаалтан төдийгүй, төрийн ямар ч байгууллагаас бараа бүтээгдэхүүний үнэ, борлуулалтад хөндлөнгөөс оролцох эрхийг хуулиар олгоогүй төдийгүй төрийн захиргааны байгууллагуудад энэ талаар шийдвэр гаргахыг хуулиар тусгайлан хориглосон болно.

Хууль зүйн талаас нь авч үзвэл Улсын ахлах байцаагч нь зөвхөн хуульд заасан эрх, үүргийн хүрээнд (ШӨХТГ-ын улсын байцаагчийн хувьд Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиар тусгайлан олгосон эрх, үүргийн дагуу) манай компанид шаардлага тавих эрхтэй, үүрэгтэй байхад Өрсөлдөөний тухай хуулийн ямар ч зүйл, заалтаар хориглоогүй үйлдэлд буруутган, үндэслэлгүйгээр үнийг нэмсэн гэж үзсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Улсын байцаагч нь дээрх байдлаар ямар нэг хууль зөрчсөн (Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжид үндэслэсэн) үйлдэл гаргасан болохыг тогтоогоогүй атал Зөрчлийн тухай хуулийн 10.7 дахь зүйлийн 4.7-д "хууль ёсны ашиг сонирхолд харишах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулсан хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн заалтыг үндэслэн 20,000,000 төгрөгийн торгууль оногдуулсан нь тухайн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байгаа юм.

 

Зах зээл дэх үнэ нь зах зээлийн өрсөлдөөний зарчмаар тогтдог бөгөөд энэхүү зүй ёсны чөлөөт зах зээлийн тогтолцоог хамгаалахад чиглэгдсэн Өрсөлдөөний тухай хуулийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллагын хувьд ШӨХТГ, түүний улсын байцаагч нь тухайн зах зээлд өрсөлдөж буй аж ахуй эрхлэгчдийн өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн шийдвэрийг гаргах үүрэгтэй билээ.

Гэтэл ШӨХТГ-ын улсын байцаагч нь Үндсэн хуулиар баталгаажиж хамгаалагдсан өмчлөгчийн эрхийнхээ хүрээнд мах худалдах үнийг өртөг, зардалдаа тулгуурлан тогтоож, борлуулах үйл ажиллагаа явуулж, бүтээгдэхүүнээ борлуулан шударгаар өрсөлдөж буй манай компанид 20 сая төгрөгийн торгууль оногдуулсан шийдвэрийг гаргасныг илтэд өрсөлдөөний үндсэн зарчмаас гажуудсан гэж бид үзэж байна.

Нөгөөтээгүүр Өрсөлдөөний тухай хууль нь 1.1-т зааснаар Энэ хуулийн зорилт нь аж ахуй эрхлэгчийн зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, гэсэнд чиглэгддэг бөгөөд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага хуульд зааснаас бусад тохиолдолд дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 13.2.4.бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахад, эсхүл нэг хэмжээд барихад чиглэсэн; гэсэн хориглолтын төрийн захиргааны байгууллага буюу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ч хориглосон байхад тухайн хуулиа сахин хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага нь өөрөө уг хуулийн заалтыг зөрчиж зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг хязгаарлаж, үнийг нэг хэмжээнд барихыг тушаан шаардаж байгаа нь илэрхий зах зээлийн чөлөөт өрсөлдөөний үндсэн зарчмыг гажуудуулсан ичгэвтэр үйлдэл болсон гэж үзэж байна.

3. ШӨХТГ-ын улсын ахлах байцаагч Өрсөлдөөний тухай хуулийг буруу ойлгон тайлбарлаж хэрэглэсний улмаас түүний оногдуулсан 00******* дугаар шийтгэл хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тухайд:

Улсын ахлах байцаагчийн торгууль оногдуулсан 00******* дугаар шийтгэлийн үндэслэл болгож хууль зүйн үндэслэл болгож буй Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:, 12.1.10-т хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх. гэснийг буруу ойлгон, тайлбарлан хэрэглэсэн, Өрсөлдөөний тухай хуулийг бүрэн гүйцэд цогцоор нь ойлгож тайлбарлан хэрэглээгүй байна.

Хууль тогтоогчийн үзэл баримтлалаар Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн хориглох зохицуулалт нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаанд хамаарах буюу зах зээл дэх шударга өрсөлдөөнийг бүрдүүлэхэд чиглэгдсэн байхад тус хуулийн тухайн нарийвчлан зохицуулсан заалтыг ерөнхий байдлаар хэрэглэсэн нь Улсын ахлах байцаагч нь зөрчил шалган шийдвэрлэхдээ мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасан зөрчлийн гол бүрэлдэхүүн хэсэг болох Өрсөлдөөнийг хязгаарласан байх шинжийг бүрэн гүйцэд тогтоогоогүй, энэхүү хэргийн хувь ийм үйлдэл гаргаагүй байдаг.ШӨХТГ-ын улсын байцаагч нь Өрсөлдөөний тухай хуулиар хориглосон зөрчлийг илрүүлэн тогтоохдоо Өрсөлдөөнийг хэрхэн яаж хязгаарласан гэх нөхцөл байдлыг тухайн махны зах зээлд өрсөлдөгчдийн өрсөлдөөний орчинд эдийн засгийн судалгаа хийж тогтоодог атал энэхүү хэргийн тухайд нэг ч энэ төрлийн ажиллагаа хийгдээгүй, өрсөлдөөнийг хязгаарласан үйлдэл, эс үйлдэхүйг бодитоор тогтоогоогүй, тогтоох ч боломжгүй. Учир нь манай компанийн хувьд хэн нэгнийг хохироосон хуулиар хориглосон ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, мах худалдаалж буй ямар ч өрсөлдөгчийн өрсөлдөөнийг хязгаарласан үйлдэл гаргаагүй болно.

Бусад улс, орнуудын өрсөлдөөний асуудал эрхэлсэн байгууллагууд нь зах зээлийн өрсөлдөөнийг зохицуулсан хуулийн хэрэгжилтэд хяиалт тавихдаа өрсөлдөөнд үзүүлэх үр дагавар-ыг тогтоох замаар өрсөлдөөнийг бодитоор хязгаарласан этгээдэд хуульд заасан хариуцлагыг хүлээлгэдэг. Гэтэл ижил чиг үүрэг хэрэгжүүлдэг Монгол Улсын ШӨХТГ нь энэхүү хэргийн тохиолдолд олон улсын онол, практикаас гажуудсан байдлаар Өрсөлдөөний тухай хуулийг хэрэгжүүлж байгаа нь цаашдын буруу чиг хандлагыг тогтоосон, эсрэгээрээ Захиргааны зүгээс өрсөлдөөний нөхцөлийг гажуудуулах үр дагавартай юм. Монгол Улсын шүүхээр шийдвэрлэгдсэн хэргүүдээс судалж үзвэл ШӨХТГ-ын улсын байцаагчийн Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасны хэрэглэж шийдвэр гаргахдаа Өрсөлдөөнийг хязгаарласан эсэхийг тогтоож чадаагүй байдлыг шүүхээс тогтоож тухайн шийдвэрийг нь хүчингүн болгосон хэд хэдэн тохиолдол байдаг хэдий ч өнөөдөр ШӨХТГ-ыг удирдах, гүйцэтгэх чиглэлээр ажиллаж буй албан тушаалтнууд нь энэхүү алдаагаа засахаас илүүтэй улам бүр даамжруулан хууль хэрэглээний буруу жишгийг тогтоохыг оролдсоор байгааг анхаарахыг хүсье.

 

Өрсөлдөөний тухай хуулийг цогцоор нь ойлгон тайлбарлан хэрэглэвэл, Өрсөлдөөний тухай хуулийн зарим хэсэг нь өрсөлдөөппйг боднтоөр хязгаарласан үйл ажиллагааг хориглосон буюу өрсөлдөөнд үзү\'лэх үр дагавар-ыг шаардсан байхад зарим хэсэг нь өрсөлдөөнд үзүүлсэн үр дагавар гарахаас үл хамааран шууд хориглон хязгаарласан зохицуулалттай байгаагийн цаад шал ггаант холбоог хууль хэрэгжүүлэгч нар нь нарийн анхаарч ойлгосон байх учиртай билээ

Тодруулбал, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн зохицуулалтнь Аж ахуй эрхлэгчийн үйл ажиллагаа өрсөлдөөний хязгаарласан тохиолдолд хориглосон буюу өрсөлдөөнийг хязгаарласан бодит үйл ажиллагаа түүний үр дагаврыг тогтоохыг хяналт тавигчаас шаардсан.

Зөрчлийн хэргийг удирдах албан тушаалтан болон эрх бүхий улсын ахлах байцаагч нар нь үйл ажиллагаандаа мөрдлөгө болгох ёстой процессын хуулийн зохицуулалтыг зөрчсөн талаар:

Дээр дурдсанчлан манай компанийн зүгээс Өрсөлдөөний тухай хуулиар хуулиар хориглосон нэг ч үйлдэл гаргаагүй тул махны үнэ нэмсэн гэх асуудал нь зөрчлийн шинжгүй байх тул улсын ахлах байцаагч нь зөрчлийи хэрэг нээхгүй байх ёстой.

Харин улсын ахлах байцаагч шийтгэлийг оногдуулахдаа хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн гэх боловч махны үнэ нэмсэн гэх асуудал нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх аль нэг тохиолдолд хамаарахгүй байхад улсын ахпан байцаагч нь даргынхаа урьдчилан дүгнэсний дагуу хүч түрэн шийтгэлийн хуудас бичсэн нь илэрхий хууль бус болсон. Манай компанийн зүгээс махны үнэ нэмсэн асуудлыг зөрчил гэж хүлээн зөвшөөрөхгүй байхад сайн дураараа зөрчил үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн мэтээр, зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчлийг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй гэж шийдвэрлэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Энэхүү гомдлын шаардлагын үндэслэл 3-т дурдсанчлан манай зүгээс Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасныг зөрчсөн өрсөлдөөнийг хязгаарласан үйл ажиллагаа явуулаагүй, энэхүү заалтыг зөрчсөн зөрчил үйлдсэн болохыг улсын ахлах байцаагч тогтоогоогүй болохыг дахин дурдъя.

Мөн түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх; тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх;-ийг тогтоосон байх хуулийн шаардлагыг тавьсан боловч энэ үүргээ улсын ахлах байцаагч биелүүлээгүй байдаг.

Харин улсын ахлах байцаагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар энэхүү зөрчлийн шинжгүй хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргах ёстой байсан.

Түүнчлэн ШӨХТГ-ын дарга Б.Л ямар ч үндэслэлгүйгээр үнэ нэмсэн байна гэх урьдчилсан байдлаар гаргасан дүгнэлтийг үндэслэн мөн өдөр буюу 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Улсын ахлах байцаагч Б.А Махны үнийг үндэслэлгүйгээр нэмсэн гэж дүгнээд, улмаар Зөрчлийи тухай хуулийн 10.7 дахь зүйлнйн 4.7-д заасныг зөрчсөн гэж буруутган торгуулийн шийтгэл оногдуулсан нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т Төрийн хяналт шалгалт хийхэд дараахь зарчмыг баримтална:, 4.1.2 хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах бөгөөд энэхүү хяналт шалгалт нь хараат бус, шударга байх;, 4.1.4. шалгуулагч этгээдэд адил тэгш хандаж, түүний хууль ёсны эрх, ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэн харилцах; 4.1 .б.хяналт шалгалтыг зоахон хууль болон нийтээр дагаж мөрдохөор б]ртгэгдсэн эрх зуйн актыг упдэслэн явуулах" гэж, 5 дугаар зүйлийн 5.4-т "Хяналт шалгалтыг холбогдох асуудлын талаар урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно.", 5.6-д Хяналт шалгалт эхлэхээс өмнө эрх бүхий албан тушаалтан шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг өгөх бөгөөд улсын байцаагч албаны үнэмлэхээ үзүүлнэ, 5.7-д "Хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ., 5.9-д "Хяналт шалгалтын явцад улсын байцаагч шалгалтын тэмдэглэлийг хоёр хувь үйлдэх бөгөөд нэг хувийг шалгуулагч этгээдэд өгөх ба шалгалтын тэмдэглэлд дараахь үндсэн мэдээллийг тусгана, 10 дугаар зүйлийн 10.9.10-т улсын байцаагч нь хууль тогтоомжийг чанд сахих, хөндлөнгийн нөлөөнд үл автан албан үүргээ үнэнчээр гүйцэтгэх, төр, байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтны хууль ёсны ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэх, өөртэйгээ болон эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, садан төрлийн хүмүүст холбогдох асуудлыг шалгахаас татгалзах, хяналт шалгалтыг бүрэн гүйцэд хийх үүрэгтэй гэж тус тус заасныг зөрчсөн.

 

Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.17-т Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол хяналт шалгалтын байгууллага хийсэн хяналт шалгалтынхаа дүнг эцэслэн гаргасны дараа ажлын 10 өдрийн дотор олон нийтэд нээлттэй болгоно. гэсэн зохицуулалттай байхад ШӨХТГ-ын дарга Б.Л 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр албан ёсны хяналт шалгалтын дүнг эцэслэн гаргаагүй байхад олон нийтийн сүлжээгээр манай компанийг хууль тогтоомж зөрчиж махны үнэ нэмсэн мэтээр буруутгаж мэдээлсэн нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т "шалгуулагч этгээдэд адил тэгш хандаж, түүний хууль ёсны эрх, ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэн харилцах, Өрсөлдөөний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т "Улсын байцаагч нь өрсөлдөөний тухай хууль тогтоомж зөрчсөн үйдлийг хянан шалгаж эцсийн шийдвэр гаргаагүй байхад аж ахуй эрхлэгчийи нэр хүндэд харш аливаа мэдээ мэдээллийг тараахыг хориглоно. Гэснийг тус тус зөрчсөн байна.

Иймд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Б.Агийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 00******* дугаар Шийтгэлийн хуудсаар оногдуулсан 20,000,000 төгрөгийн торгуулийг хүчингүй болгож, манай компанийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахыг хүсье гэжээ.

Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Б.А, улсын байцаагч Ш.З нарын хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1,-д Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:; 12.1.10.д хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны аргыг хэрэглэх-ийг хориглосон байдаг.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 78 дугаар тогтоолын 10-т Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдал, нөөц, үлдэгдлийн хөдөлгөөнд өдөр тутам хяналт тавьж, нийлүүлэлтийн болон үнийн түвшинг тогтвортой байлгах, үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэх, хэт нөөцлөх, дамлан худалдаалахаас сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт үүрэг болгосон.

2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсад анхны Ковид-19 халдвар бүртгэгдлээ гэх мэдээлэл олон нийтэд хүрсэн даруйд хэрэглэгчид сандарч хүнс, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн нөөцөлж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын өгсөн чиглэлийн дагуу тус газрын Өрсөлдөөний бодлого, зохицуулалтын газрын улсын ахлах байцаагч Б.А, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын улсын байцаагч Ш.З нар Баянгол дүүрэгт байрлах И-Март худалдааны төв, Оргил худалдааны төв, Дүүхээ захуудаар явж хүнсний гол бараа бүтээгдэхүүний үнэ, нөөцийн талаар шалгалт хийхэд И-Март дэлгүүрт үхрийн мах ангиллаасаа хамааран кг нь 13300-18300 төгрөг байсан.

Гэтэл иргэд, хэрэглэгчид сандарч хүнсний бараа бүтээгдэхүүн нөөцөлж, мах өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний эрэлт нэмэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсад анхны Ковид-19 халдвар бүртгэгдсэн өдрийн маргааш нь буюу 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс С ХХК-ийн И-Март худалдааны төв нь хонины махыг кг тутамд нь 1200-1350 төгрөг, үхрийн махыг кг тутамд нь 1300-1700 төгрөгөөр тус тус үндэслэлгүйгээр нэмж махны үнийг 20900 төгрөгт хүргэсэн.

Энэхүү хууль бусаар үнээ нэмэх асуудлыг даруй таслан зогсоохгүй бол бусад аж ахуй эрхлэгч дагаж үнээ нэмэгдүүлж, нийгэмд учруулах хохирол нь тооцоолошгүй их болох байсан.

Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7 дахь заалтад заасан "хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах заалтыг хэрэгжүүлэхэд хугацаа шаардлагатай болсон. Зөрчлийг шалган хялбаршуулан шийдвэрлэсэн өдөр нь 2020 оны 3 дугаар сарын 13-ны Баасан гариг байсан тул амралтын өдрүүд үргэлжилж махны үнийг хянаж, тогтвортой байлгахад хүндрэлтэй байдал үүссэн. 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр анх Монгол Улсад анхны Ковид-19 халдвар бүртгэгдлээ гэх мэдээлэл олон нийтэд хүрсэн даруйд тухайн компани махныхаа үнийг нэмэгдүүлсэн нь тухайн зах зээл дээр бусад аж ахуй эрхлэгчид дагаж махны үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн.

Улсын байцаагч миний бие Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10.д "хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны аргыг хэрэглэх гэж, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дахь зүйлийн 4.7-д хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. гэж заасныг үндэслэн С ХХК-д Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх; 6.1.-д Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ:; 6.1.1-д зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол;; 6.1.2.-д зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол; гэж заасны дагуу нэн даруй 20000 нэгжийн үндсэн торгууль ногдуулсны дараа хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах арга хэмжээг тооцож хохирлыг барагдуулахаар ажилласан. Яаралтай үндсэн торгуулийн арга хэмжээ авч бусад аж ахуй эрхлэгчдэд мэдээлэл хүргэснээр зах зээл дээр махны үнийг тогтвортой байлгаж чадсан.

Мөн түүнчлэн Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлд Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагаас өрсөлдөөнийг хязгаарлахыг хориглох; 13.3-т Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас учирсан хохирлыг нөхөх, эдийн засгийн хямралыг даван туулах, стратегийн гол бараа бүтээгдэхүүн тухайлбал, Улсын нөөцийн тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлаас тогтоосон бараа материалын эрэлт, нийлүүлэлтийн зохистой байдлыг бүрдүүлэн хэрэглэгчийн амьжиргааны түвшний тогтвортой байдлыг хангахад зориулж Засгийн газар, түүний эрх олгосон байгууллагаас зохицуулалт хийх, зээл олгох, тусламж үзүүлэхийг өрсөлдөөнийг хязгаарласанд тооцохгүй, 13.4-т Засгийн газраас нийтийн ашиг сонирхол, үндэсний аюулгүй байдлыг хангах, үр ашигтай өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх үүднээс зарим төрлийн аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлд тодорхой хугацаагаар хязгаарлалт хийж болно гэж тус тус заасан байдаг.

Иймд нэхэмжлэгчийн Шудараг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлд Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагаас өрсөлдөөнийг хязгаарлахыг хориглох, 13.2-т Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага хуульд зааснаас бусад тохиолдолд дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:, 13.2.4-т бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахад, эсхүл нэг хэмжээнд барихад чиглэсэн; гэж заасныг зөрчсөн гэж үндэслэлгүй байна.

Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1,-д Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:; 12.1.10.д хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны аргыг хэрэглэх-ийг хориглосон байдаг.

2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсад анхны Ковид-19 халдвар бүртгэгдлээ гэх мэдээлэл олон нийтэд хүрсэн даруйд хэрэглэгчид сандарч хүнс, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн нөөцөлж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын өгсөн чиглэлийн дагуу тус газрын Өрсөлдөөний бодлого, зохицуулалтын газрын улсын ахлах байцаагч Б.А, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын улсын байцаагч Ш.З нар Баянгол дүүрэгт байрлах И-Март худалдааны төв, Оргил худалдааны төв, Дүүхээ захуудаар явж хүнсний гол бараа бүтээгдэхүүний үнэ, нөөцийн талаар шалгалт хийхэд И-Март дэлгүүрт үхрийн мах ангиллаасаа хамааран кг нь 13300-18300 төгрөг байсан.

 

Гэтэл иргэд, хэрэглэгчид сандарч хүнсний бараа бүтээгдэхүүн нөөцөлж, мах өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний эрэлт нэмэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсад анхны Ковид-19 халдвар бүртгэгдсэн өдрийн маргааш нь буюу 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс С ХХК-ийн И-Март худалдааны төв нь хонины махыг кг тутамд нь 1200-1350 төгрөг, үхрийн махыг кг тутамд нь 1300-1700 төгрөгөөр тус тус үндэслэлгүйгээр нэмж махны үнийг 20900 төгрөгт хүргэж хэрэглэгчдийг хохироосон.

Хэрэглэгчдийг хохироосон баримт нь зөрчлийн хэрэгт хавсаргасан Фэйсбүүк цахим хуудасны хэрэглэгч иргэн Orgil Oogii-гийн нийтлэл, НӨАТ-ын баримт, TV4 телевизийн 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн шууд нэвтрүүлэг, С ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Жавзмаагийн гарын үсэгтэй 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр гаргаж өгсөн 2020 оны 03 дугаар сарын 10, 13-ны өдрийн барааны үнийн өөрчлөлтийн хуудас зэргээр тогтоогдсон.

Улсын байцаагч миний бие Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10.д "хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны аргыг хэрэглэх гэж, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дахь зүйлийн 4.7-д хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. гэж заасныг үндэслэн С ХХК-д Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх; 6.1.-д Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ:; 6.1.1-д зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол;; 6.1.2.-д зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол; гэж заасны дагуу нэн даруй 20000 нэгжийн үндсэн торгууль ногдуулсан.

Мөн түүнчлэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар нь Өрсөлдөөний тухай хуулийн 22 дугаар зүйлд Хяналт шалгалт явуулах, 22.1-д Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалтыг дараахь үндэслэлээр явуулна:, 22.1.2-т хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээлэл;, гэж тус тус заасныг удирдлага болгон тус хуулийн 20 дугаар зүйлд Улсын байцаагчийн эрх, үүрэг, 20.3-т Улсын байцаагч дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:, 20.3.5-т захиргааны шийтгэл ногдуулах тухай өөрийн болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг хангуулах, 24 дүгээр зүйлд Зөрчлийг хянан шалгасан улсын байцаагч дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана, 24.1.1-т зөрчил гаргасан этгээдийн гэм буруу нь нотлогдвол түүнд захиргааны шийтгэл ногдуулах гэж тус тус заасны дагуу С ХХКд торгууль ногдуулсан болно.

 

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Өрсөлдөөний тухай хуулийн 24 дүгээр зүйлд Хяналт шалгалтын дагуу авах арга хэмжээ, 24.3-т Улсын байцаагч нь өрсөлдөөний тухай хууль тогтоомж зөрчсөн үйлдлийг хянан шалгаж эцсийн шийдвэр гаргаагүй байхад аж ахуй эрхлэгчийн нэр хүндэд харш аливаа мэдээ, мэдээллийг тараахыг хориглоно гэж заасны дагуу 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 18 цаг 52 минутад С ХХК-д 00******* дугаартай торгуулийн хуудсан бичсэний дараа буюу 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 19 цаг 15 минутад байгууллагын цахим хуудсаар олон нийтэд мэдээлсэн болно.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.16 дахь хэсэгт зааснаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч 10.7 дугаар зүйлд зааснаар шийтгэл оногдуулна гэж заасан байдаг.

 

Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дахь зүйлийн 4.7-д хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасныг баримтлан шийтгэвэр оногдуулсан нь тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасныг баримтлан шийтгэвэр оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд улсын байцаагчийн С ХХК-д оногдуулсан торгуулийн хуудсыг хүчингүй болгох нь хууль зүйн үндэслэлгүй болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭЛ:

С ХХК нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай ********* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий гомдлыг гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого, зохицуулалтын газрын улсын ахлах байцаагчийн 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай ********* тоот шийтгэлийн хуудсаар С ХХК-ийг И-Март худалдааны төвд махны үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн гэх зөрчил гаргасан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 10.7 дахь зүйлийн 4.7-г зөрчсөн гэж үзэж 20.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Зөрчлийн тухай хуулийн 10.7 дахь зүйлийн 4 дэх хэсэгт Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн:, 4.7-д хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:, 12.1.10-д хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх гэж тус тус хуульчилсан байна.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа явуулсан бол хариуцлага хүлээлгэхээр тодотгон хуульчилсан байх ба махны үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн гэх зөрчил нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаанд хамаарахгүй байна гэж шүүх үзлээ.

Учир нь И-Март худалдааны төв махны үнээ нэмэгдүүдүүлж худалдаанд гаргаснаар бусад ижил төрлийн үйл ажиллагаа эрхлэгч хуулийн этгээдүүдийн зах зээлд өрсөлдөх эрхийг хязгаарлахгүй юм.

Иймд С ХХК-ийн махны үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн гэх үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дахь зүйлийн 4.7-д заасан зөрчлийн шинжийг агуулахгүй байх тул тус хуулийн 10.7 дахь зүйлийн 4.7-д заасны дагуу шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй.

Харин Гамшгаас хамгаалах тухай хуулийн 34.2-т Хуулийн этгээд нь өмчийн төрөл, хэлбэр үл харгалзан гамшгаас хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ:, 34.2.9-д гамшгийн үед бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх гэж заасан байна.

Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Гамшгаас хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байсан ба энэ хэсгийн дугаарт 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулж 4 дэх хэсэг болж өөрчлөгдсөн байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7-т гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 1, 3, 4, 5, 6, 5.17, 5.18 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил-ийг харьяалан шалгахаар гэж зохицуулсан байна.

Түүнчлэн Засгийн газрын 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 78 дугаар тогтоолын 10-т Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдал, нөөц, үлдэгдлийн хөдөлгөөнд өдөр тутамд хяналт тавьж, нийлүүлэлтийн болон үнийн түвшинг тогтвортой байлгах, үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэх, хэт нөөцлөх, дамлан худалдаалахаас сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, аймаг, нийслэлийн Засаг дарга, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт тус тус үүрэг болгосугай гэж заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд гамшгийн үед махны үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн гэх үйлдэл нь гамшгаас хамгаалах талаархи хууль, тогтоомж зөрчсөнтэй холбоотой эрх зүйн харилцаанд хамаарахаар байх тул махны үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн гэх үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт хамаарахаар байна.

Иймд шүүх дээр тайлбарласан үндэслэлүүдээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн ********* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.9, Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан С ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай ********* тоот Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагч С ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 70.200 төгрөгийг гаргуулж гомдол гаргагчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ