Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 42

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Одхүү даргалж,

Улсын яллагч: М.Батзаяа

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: М.Алтанчимэг, Н.Энхжаргал, Г.Энхбаяр

            Хохирогч: Г.Бямбацогт

            Шүүгдэгч: Б.Мөнхжаргал, Р.Сосорбарам, Н.Эрдэнэсайхан, Ч.Баасанбат

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дархан овгийн Баяраагийн Мөнхжаргал, Зузаан овгийн Рэнцэнгийн Сосорбарам, Малчин овгийн Чулууны Баасанбат, Монгол овгийн Нямзундуйн Эрдэнэсайхан нарт холбогдох 201603000329 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Булган сумын Тамир багийн нутаг Баруун хар чулуут гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2014 оны 12 сарын 31-ний өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн Дархан овгийн Баяраагийн Мөнхжаргал /РД:АЮ91100613/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р багийн Бортолгойн 50-06 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 103 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дугаар зүйлийн 1231.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан Зузаан овгийн Рэнцэнгийн Сосорбарам /РД:АЯ73102576/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн Их зам хороолол гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдөр суллагдсан, Малчин овгийн Чулууны Баасанбат /РД:АО89111815/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Төвшүүрэх сумын 1 дүгээр багийн Хөх сүм гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,  Монгол овгийн Нямзундуйн Эрдэнэсайхан /РД:АИ91101810/

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.Мөнхжаргал, Р.Сосорбарам, Н.Эрдэнэсайхан, Ч.Баасанбат нар нь үгсэн тохиролцож, бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан, шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар 2016 оны 07 дугаар сарын 25-ны орой Архангай аймгийн Батцэнгэл сумын Дэл багийн Овоот гэх газраас хохирогч Д.Мэндбаярын 2 тооны морийг хулгайлж, Д.Мэндбаярт 1.400.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Б.Мөнхжаргал, Р.Сосорбарам, Н.Эрдэнэсайхан, Ч.Баасанбат нар нь давтан үйлдлээр үгсэн тохиролцож, бүлэглэн, шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар 2016 оны 07 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө Архангай аймгийн Батцэнгэл сумын Дэл багийн Ар хужирт гэх газраас хохирогч  Г.Бямбацогтын  эр хонь 45 толгой нас нийлсэн, эр хонь 52 толгой шүдлэн хязаалан, эм хонь 90 толгой, төлөг 114 толгой эр, эм, хурга 45 толгой, эр ямаа 14 толгой нас нийлсэн, эм ямаа 10 толгой, борлон 5 толгой, ишиг 5 толгойг хулгайлж Г.Бямбацогтод 21.845.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдад нийт 23.245.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдаанд:

Шүүгдэгч Б.Мөнхжаргалын мэдүүлсэн: ...Би Р.Сосорбарам, Н.Эрдэнэсайхан Ч.Баасанбат нартай нийлж хулгай хийсэн. Би хулгайлсан малаа эзэнд нь эргүүлээд өгсөн бөгөөд замдаа зарж борлуулсан, үхэж үрэгдсэн зүйл байхгүй, тоо ёсоор нь хүлээлгэж өгсөн гэв.

          Шүүгдэгч Р.Сосорбарамын мэдүүлсэн: ...Хонь, ямаа, морь хулгайлсан нь үнэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

          Шүүгдэгч Н.Эрдэнэсайханы мэдүүлсэн: ...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу гэв.

          Шүүгдэгч Ч.Баасанбатын мэдүүлсэн: ... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу гэв.

          Хохирогч Г.Бямбацогтын мэдүүлсэн: ...Хэрэг болсон гэх цаг хугацааг сайн санахгүй байна. Тухайн үед 26-27-ны үед 380 тооны малнаас 34 тооны ямаа, 346 тооны хонь алга болсон талаар би ааваасаа сонссон бөгөөд 25-26-нд шилжих шөнө тухайн хонь, ямаагаа алдсан гэж хэлж байсан. Тухайн үед буюу 26-ны орой 16-17 цагийн үед хонь алга болсноо мэдсэн бөгөөд яг тэр үед манайх малнаасаа аймаг руу оруулж зарах гэж байгаад мэдсэн. Тухайн үед хонь, ямаагаа тасарсан юм уу эсхүл ойр орчмын айлын хоньтой нийлсэн юм болов уу гээд тухайн шөнөдөө яваад хайгаад олоогүй, тэгээд маргааш нь буюу 27-ны өдрийн үдээс өмнө хайгаад олоогүй учраас надад хэлэхээр нь би үдээс хойш цагдаагийн байгууллагад мэдэгдээд, эндээс бүрэлдэхүүн явсан. Тэгээд бид нар араас нь хайж байгаад, 29-ний өдөр Архангай аймгийн Булган сумын Цагаан толгой гэх газар буюу хүн тавьдаг газрын урд өлөн дотор Б.Мөнхжаргал туучихсан явж байхад нь олсон. Би хохиролд 5.400.000 гаруй төгрөг авсан бөгөөд одоо надад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.  Б.Мөнхжаргалын мэдүүлснээр манай малнаас дутаагаагүй гэж байгаа бөгөөд тухай үед манай малыг туугаад явж байхад нь асуухад хэсэг хонь, ямаа тасарч үлдсэн гэж хэлж байсан. Би тэр хавиар эргэж, тойрч үзэхэд модон дундуур маш их бартаа саадтай, хад цохио ихтэй, шигүү газраар явсан байсан учраас тасарч үлдсэн байх боломжтой гэж үзэж байна. Миний хувьд алдсан гэх хонь, ямааны тоог худлаа ярьж, дээр нь нэмсэн зүйл байхгүй, эдгээр хүмүүсээс хохирол төлбөрөө авсан, гомдол саналгүй болсон. Шинжээчийн дүгнэлтүүдтэй танилцсан гэв.

          Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Г.Бямбацогтын мэдүүлсэн: ...2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр аав Гантулга над руу утсаар яриад манай хониноос 346 тооны хонь, 34 тооны ямаа тоогоор дутаж байна гэж хэлсэн бөгөөд хонь дутсан гэдгийг 2016 оны 07 дугаар сарын 26-ны орой мэдээд, тэр хавиараа хайгаад сураг гаргаж чадалгүй надад хэлсэн байсан. Харин 2016 оны 07 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө манай хонь гэрийн гадаа хонолгүй хээр хоносон байсан гэсэн. Би өөрөө аймгийн төвд байсан учир болсон асуудлын талаар нарийн сайн мэдэхгүй байна. Тэгээд хонио алга болсон гэж мэдээд цагдаад мэдээлэл өгч алдсан хонио хайж эхэлсэн. Гэтэл хонио 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Булган сумын Тамир багийн нутаг Цагаан толгойн урд талаас олж авсан, нийт 310 тооны хонь, 11 тооны ямаа байсан. Дансаар дутсан хониноос 36 тооны хонь, 23 тооны ямаа байхгүй байсан. Тэгээд хонио буцааж Батцэнгэл сум руу туугаад авч очсон, хонио хүлээж авахдаа нас хүйсээр нь ялгаж чадаагүй, тоолоод л аваад явсан. Нийт 346 тооны хонь дутсан, үүнээс нас нийлсэн эр хонь 45 толгой, эр хонь нэгийг нь 120.000 төгрөг, шүдлэн хязаалан эр хонь 52 толгой /шүдлэн эр хонь хэд, хязаалан эр хонь хэд гэдгийг нарийн ялгаж хэлж мэдэхгүй/, шүдлэн хязаалан эр хонь нэгийг нь адилхан 90.000 төгрөг, 90 тооны эм хонь, нэг нь 80.000 төгрөг, төлөг 114 толгой, нэг нь 60.000 төгрөг, хурга 45 толгой, нэг нь 25.000 төгрөг, эр ямаа 14 толгой, нэг нь 80.000 төгрөг, эм ямаа 10 толгой, нэг нь 70.000 төгрөг, борлон 5 толгой, нэг нь 40.000 төгрөг, ишиг 5 толгой, нэг нь 20.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Манайхаас яг хэдэн толгой ямар насны хонь алдагдсан талаар аав малладаг учир аав мэднэ, би мэднэ, өөр мэдэх хүн байхгүй. Манайх 2016 оны 07 сарын байдлаар 1326 толгой хоньтой байсан чинь 980 толгой хонь үлдсэн, нийт 214 ямаа байхаас 180 толгой ямаа үлдсэн байсан. Манай хонь, ямаа баруун талынхаа чихэнд зүрх имтэй, зүүн талынхаа чихэнд гол цуулбар имтэй, өөр содон гэх зүйл байхгүй, нэг бүрчлэн зүслэх боломжгүй. Булган суманд хонио олж авахад Мөнхжаргал гэдэг хүн ганцаараа туусан явсан. Хэн хэнтэй хамт хулгай хийсэн талаар асуухад Сосорбарам, Эрдэнэсайхан, Баасанбат нарын хамт хулгай хийсэн гэж ярьж байсан. Хонио хайгаад араас нь мөрийг нь хөөж явахад дандаа уулаар, хад асгаар модон дундуур туусан байсан. Ойролцоогоор 50 орчим километр газар уулаар туусан болохоор хонь тасарч уул хад, модоор үлдсэн байж магадгүй гэж бодож байна. Тэрнээс биш манайх алдсан хониныхоо тоогоо ямар нэгэн байдлаар өсгөж, худал хэлсэн асуудал огт байхгүй. Надад гомдол санал байхгүй. Нийт алдсан малынхаа хохирол болон малаа хайсан шатахууны зардал болох 5.480.000 төгрөг авсан. Нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 хуудас/

Гэрч О.Гантулгын мэдүүлсэн: ...2016 оны 07 дугаар сарын 26-ны үдээс хойш 17-18 цагийн үед өөрийнхөө хониноос хэдэн хонь гаргаж аймгийн төв оруулж зарахаар хашсан чинь хашаандаа өмнө багтдаггүй байсан чинь хашаан дотор бүгд багтаад орчихоор нь бүртгэсэн чинь дутуу байсан. Тэгэхээр нь тоолсон чинь нийт 346 тооны хонь, 34 тооны ямаа тоогоор дутсан. Тэгээд бүртгэлийн дэвтэр гаргаж ирээд нас хүйсээр нь тоог нь шахсан чинь нас гүйцсэн эр хонь 45 толгой, шүдлэн, хязаалан эр хонь 52 толгой байсан бөгөөд яг хэд хэд байсан гэдгийг ялгаж хэлж мэдэхгүй байна. Эм хонь 90 эр, охин төлөг 114,  хурга 45 дутсан. Тэгээд буцаад нийт 310 хонь очиж, 36 тооны хонь дутсан бөгөөд дутсан хонь нь дандаа төлөг байсан, нас нийлсэн эр ямаа 14, эм ямаа 10, борлон 5, ишиг 5 толгой дутсан. 11 тооны ямаа буцаж очоод 23 тооны ямаа дутсан. 1 ишиг, 6 эм ямаа, 4 эр ямаа буцаж очсон учир хүлээж авсан. Би хонь, ямаагаа олсондоо баярлаад нийт тоог нь тоолсон нас, хүйсээр нь ялгаагүй учир нарийн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ би алдсан хонь ямааны тоог ямар нэгэн байдлаар буруу зөрүү хэлээгүй. Би 2016 оны 05 сарын 19-ний өдөр хамгийн сүүлд тоолж бүртгэсэн бүгд бүрэн байсан. ...Хонь алдсан талаар манай ойр хавын хүмүүс бүгд мэдэж байгаа. Харин эр хонь, хурга, төлөг, эм хонь, эм ямаа, эр ямаа яг хэдэн тооны мал алдсан гэдгийг манай гэр бүлийнхэн мэдэж байгаа, өөр нарийн мэдэх хүн байхгүй. Манай хоёр хүү малаа малладаг, гэхдээ сургууль соёлоор яваагүй учир тоонд маруухан сайн мэдэхгүй. Нас гүйцсэн эр хонь нэг нь 120.000 төгрөг, шүдлэн, хязаалан эр хонь адилхан нэг нь 90.000 төгрөг, төлөг нэг нь 60.000 төгрөг, эм хонь нэг нь 80.000 төгрөг, хурга нэг нь 25.000 төгрөг, нас гүйцсэн эр ямаа нэг нь 80.000 төгрөг, эм ямаа нэг нь 70.000 төгрөг, ишиг нэг нь 20.000 төгрөг гэж үнэлж байна, үнэлгээг нь одоогийн зах зээлийн ханшаар тооцож үнэлсэн. ...2016 оны 07 дугаар сарын 25-ны орой манайх хонь, ямаагаа 22 цагийн үед  хотлуулсан, гадаа задгай хонодог. Би өөрөө тэр шөнө 00 цаг өнгөрч байх үед унтсан бөгөөд унтах үед хонь гаднаа байсан, ямар нэгэн байдлаар хээр очиж хонож байгаагүй. Гэтэл тэр шөнө манай гэрийн баруун хойшоо хөтөл даваад 2 км орчим зайтай Дайжуу гэх газар гэх газар очиж хоносон байсан учир өглөө нь тэндээс олж авсан. Манай хонийг гэрийн гаднаас тууж хээр аваачаад, тасдаж туусан байх гэж бодож байгаа. Тэрнээс биш шөнө бэлчиж байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 хуудас/

Гэрч Б.Бямбасүрэнгийн мэдүүлсэн: ...2016 оны 07 дугаар сарын 25-ны орой 22 цагийн үед хонио хотлуулаад хоносон чинь 26-ны өглөө 05 цаг 30 минут болоод гарахад бүх хонь, ямаа байхгүй байхаар нь хүү Мягмар-Очирыг босгоод хониндоо явуулсан. Гэтэл манай хонь, ямаа хээр хоносон байсан. Манай хонь, ямаа гэрийн гадаа хонодог бөгөөд манайх хонио хашдаггүй задгай хонодог. Тухайн үед хонь, ямаа алга болсныг мэдээгүй бөгөөд 26-ны орой мал зарахаар хашихад хашаанд багтдаггүй байсан хонь, ямаа бүгд хашаандаа ороод зай гараад байхаар нь тоолсон чинь тоогоор 346 тооны хонь, 34 тооны ямаа дутсан байсан. Манай 1326 тооны хониноос 980 тооны хонь үлдсэн, 214 тооны ямаанаас 180 тооны ямаа үлдсэн байсан. Манай хонь, ямааны тоо болон нас, хүйсийн талаар нөхөр Гантулга, хүү Бямбацогт нар сайн мэднэ, өөр мэдэх хүн байхгүй. ...Манай 2015 оны жилийн эцсийн байдлаар 1113 тооны хонь, 251 тооны ямаа тоолуулсан. Тэгээд 2016 оны хаврын төл зарсан, идсэн зэргээ хасаад малын тоогоо гаргадаг. Манайх хамгийн сүүлд 2016 оны 05 сарын эхээр тоолсон. Нийт 310 тооны хонь, 11 тооны ямаа буцаж ирсэн, өөр хонь, ямаа ирээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 37-39 хуудас/

Гэрч Г.Мягмар-Очирын мэдүүлсэн: ...2016 оны 07 сарын 26-ны өглөө унтаж байтал ээж босоод хонь, ямаа гадаа байхгүй байна, яв гэхээр нь хайтал, манай хонь, ямаа “Дайжаа” гэх газарт хээр хоносон байхаар нь ойртуулаад бэлчээрт нь орхисон. Тэгээд тэр орой мал зарахаар хонь, ямаагаа хашсан чинь хашаанд багтдаггүй байсан хонь бүгд ороод зай гараад байхаар нь хонь, ямаагаа тоолтол 346 тооны хонь, 34 тооны ямаа дутсан байсан бөгөөд эм хонь, хурга, ишиг, эр ямаа, эм ямаа тус бүр хэд алга болсон талаар би сайн мэдэхгүй, аав ээж хоёр л мэднэ. Тэгээд хонь, ямаагаа 29-ний өдөр буюу 3 хоногийн дараа Булган сумаас олж авсан. ...Манай хонь, ямаа хээр гадаа хонож байгаагүй бөгөөд задгай хонодог байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 хуу/

Гэрч Г.Дүгэрсүрэнгийн мэдүүлсэн: ...2016 оны 07 сарын сүүлээр хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна, хонь ямаа алга болсон гээд ойр хавийн айлуудын хонийг шүүгээд, хайгаад яваад байсан. Тэгээд 2-3 хоногийн дараа Булган сумын Гурвын даваа гэх газар буюу хүн тавьдаг газрын ойролцоогоос олсон сураг гарсан. Яг хичнээн тооны хонь, ямаа алга болсон талаар мэдэхгүй байна, ямар ч байсан 300 гаруй хонь, ямаа олж ирсэн гэж ярьж байсан, хэн хэн хулгай хийсэн талаар мэдэхгүй байна. Бямбацогтынх яг хичнээн тооны хонь, ямаатай болохыг сайн мэдэхгүй байна, гэхдээ 1000 нилээн гарсан хонь, ямаатай айл байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 хуу/

            Гэрч О.Отгонсүрэнгийн мэдүүлсэн: ...Би Сосорбарамыг танина. 2016 оны 07 сарын 26-ны орой Гантулга ахынх хонь гаргаж зарна, гаргалцаад өг гэхээр нь яваад очтол хонь нь тасраад байхгүй байсан, тоолоод гаргасан чинь 300 гаруй тооны хонь, ямаа дутсан байна гэж ярьж байсан. Тэгээд л ойр хавиар хайж, айлуудын хониор шүүгээд олоогүй. ...3 хоногийн дараа хонь, ямаагаа дутуу олж ирлээ гэж ярьж байсан бөгөөд хичнээн тооны хонь, ямаа олж ирсэн талаар мэдэхгүй байна, Булган сумаас олж ирсэн гэж ярьж байсан. Энэ айл бол хонь, ямаа нийлээд 1400-1500 толгой хүрэх байх...гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 хуу/

            Гэрч Д.Отгондагвын мэдүүлсэн: ...2016 оны 07 сарын сүүлээр байсан шиг санагдаж байна, би адуугаа хайгаад Гантулга ахынхаар ороод асуух гэтэл цагдаа нар ирсэн хонь, ямаа алдсан гээд байж байсан, намайг очиход хонио алдаад 2 хонож байна гэж байсан. Бямбацогтынх бол 1500-1600 орчим хонь, ямаа байгаа байх. Гэхдээ яг хэн гэж хүн хэрхэн хулгай хийсэн талаар сайн мэдэхгүй байна. Тэгээд дараахан нь хонь, ямаагаа Булган сумаас олсон гэж ярьж байсан бөгөөд хонь, ямаа нь нийлээд 300 гаруй тооны хонь, ямаа ирсэн дутуу байгаа гэж ярьцгааж байсан. Хонио алдсаны дараа ойр хавийн айлуудын хониор шүүгээд, хайгаад л явсан бөгөөд уул, хадаар тасарсан хонь тухайн үед малын эрэлд явж байхад таараагүй. Хонь, ямаа хотлуулснаас хойш шөнөөр бэлчээд байдаггүй бөгөөд тасраад бэлчээд хээр хоноод байсан асуудал огт байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 хуу/

            Гэрч М.Цэнджавын мэдүүлсэн: ...2016 оны 07 сарын 27-нд Гантулга ахын хониноос 300 гаруй тооны хонь алдсан талаар сонссон. ...Ер нь Гантулга ахын хонь, ямааны тоог нь нарийн сайн мэдэхгүй бөгөөд 1000 хол гарсан хонь, ямаатай бөгөөд яг ямар зүсний хэдэн тооны хонь, ямаа алдсан талаар мэдэхгүй байна. Бямбацогт нь Гантулга ахын том хүү бөгөөд тусдаа гараагүй учраас хэн хэний мал гэж ялгах боломжгүй, нэг айлын мал байх гэж бодож байна. Хонь, ямаа шөнө хэвтрээсээ босоод тасраад бэлчээд байх асуудалгүй байх гэж бодож байна... гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 хуу/

            Гэрч Л.Алтантуяагийн мэдүүлсэн: ...Р.Сосорбарам нь миний нөхөр байгаа юм. Тэрээр намайг байхгүй хойгуур гэрээсээ эмээл, хазаар аваад хөдөө явна гээд гарсан байна, эмээл, хазаар авч гарсан гэдгийг нь мэдэх хүн байхгүй. Тухайн үед Сосорбарам согтуу явсан гэсэн. Гэтэл 2-3 хоноод ирсэн, яг хэдний өдөр яваад хэдний өдөр ирсэн гэдгийг санахгүй байна, тэр хойгуур хулгайн хэрэгт орсон байна, хэн хэнтэй хэрхэн хулгай хийсэн талаар би мэдэхгүй. ...Сосорбарам нь гэр бүлдээ дуугүй, томоотой, хааяа архи уучихдаг, гэрээсээ гардаггүй, зун нь хот руу явж барилгын ажил хийдэг, өвөл нь гэртээ байдаг бөгөөд тогтвор суурьшилтай ажил байхгүй, хийж байгаа ажилдаа идэвхи санаачлага сайтай, олондоо нэр хүндтэй ажилладаг хүн байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 хуу/

            Хохирогч Д.Мэндбаярын мэдүүлсэн: ...Би 2016 оны 07 сарын 24-ний өдөр Улаанбаатар хот руу явсан бөгөөд намайг хотод байсан чинь манай 2 тооны морь байхгүй байна гэж гэрээс утсаар хэлсэн. Тэгээд морио хайгаад олоогүй, цагдаад мэдэгдсэн чинь 2 морины сураг гарч, цагдаа нар манай алдсан 2 морийг олсон байсан. Манай 2 тооны морийг хэн, хэн, ямар газраас хэрхэн хулгайлсан талаар мэдэх зүйл байхгүй байна. ...Манай алдсан 2 морь зөв талын гуяндаа саран дэвсгэртэй чандмана тамгатай, цагаан бор морь, им тамга адилхан улаан хээр бор морь байсан. ...Өөр ямар нэгэн содон гэх шинж тэмдэг байхгүй, хүч тарга сайтай огт унадаггүй морьд байсан. Би нэг морио 1.000.000 төгрөгөөр үнэлсэн, нийт 2.000.000 төгрөг болж байгаа бөгөөд хээр морийг уядаг байсан, ямар нэгэн амжилт үзүүлж байсан баримт байхгүй. ...Үнэлгээний комисс нэг морийг 750.000 төгрөгөөр, нийт 1.500.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээтэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. ...Би 2 морио Дэл багийн малчин Гантулга гэх айлаас очиж авсан бөгөөд тэр айлын хонь бас алга болсон гэсэн. ...Би алдсан 2 адуугаа олоод авсан учраас одоо ямар нэгэн гомдол санал огт байхгүй. Харин алдсан адуугаа хайхад гарсан зардал болох 400.000 төгрөгийг нэхэмжилнэ.

... Надад хохиролд Сосорбарам нь 200.000 төгрөг өгсөн. Мөн 2 адуугаа олоод авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 68-70, 2хх-ийн 05 хуу/ 

            Гэрч Х.Баяржаргалын мэдүүлсэн: ...Би нөхөр Д.Мэндбаярын хамт 2016 оны 07 сарын 24-ний өдөр Улаанбаатар хот руу явсан, гэтэл маргааш нь буюу 2016 оны 07 сарын 25-ны орой манай 2 тооны морь хулгайд алдагдсан гэж араас утсаар хэлсэн, манай тэр хавиар хайгаад сураг гараагүй, тэгээд хэд хоногийн дараа цагдаагаас утсаар ярьж 2 морь олдсон талаар хэлсэн. ...Гантулга гэх хүний хоттой хониноос алдагдсан талаар сүүлд нь морь олдсоны дараа сонссон, манай 2 морийг хулгайлаад замдаа айлын хонь хулгайлсан гэж дуулсан, яг хичнээн тооны ямар хонь алдагдсан талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Манай хоёр морь нэг хээр, нөгөө нь цагаан бор морь байсан бөгөөд малд тааруу болохоор им тамга, содон шинжийн талаар нарийн сайн мэдэхгүй. Манайх 2 морио хулгайд алдсан талаар манай тэр хавийн айлууд бүгд мэднэ...гэх мэдүүлэг /хх-ийн 71-72 хуу/

            Гэрч Э.Шаравжамцийн мэдүүлсэн: ...Би 2016 оны 07 сарын 24, 25-ны үеэр Дэл багийн нутаг Нуурын урд тал гэх газраас орой адуугаа бөөгнүүлээд гэр рүүгээ явж байхад манай нутгийн Лхагваа гэдэг хүний малын байранд адуу хашчихсан хажууд нь хоёр хүн байхаар нь очтол Сосорбарам нэг танихгүй залуугийн хамт байсан. Тэгээд би тэр хоёртой мэндлээд та хоёр хаа хүрч яваа юм гэж асуухад Сосорбарам энэ зуур явна гээд ярьж байтал манай адуу намаг руу орох гээд байхаар нь би яараад яваад өгсөн юм. Би хэний адуу байсан талаар нь мэдээгүй харанхуй шөнө болчихсон байсан юм. Би Лхагваа гэдэг айлын малын байрны ойролцоо адуугаа туугаад явж байхад Лхагваа ахын малын байранд адуу унгалдахаар нь очиж харсан юм. ...Тэр хоёр мотоцикльтой явж байсан бөгөөд нэг мотоцикль данхраадчихсан байсан би ямар маркын мотоцикль байсныг таниагүй...гэх мэдүүлэг /хх-79-80 хуу/

            Гэрч М.Өсөхбаярын мэдүүлсэн: ...Мөнхжаргал манай хамгийн бага хүү байгаа юм, гэртээ болон аймгийн төвд байдаг байсан, 8 дугаар анги төгссөн, цэрэгт яваагүй, цэргийн албыг дүйцүүлэн хаасан бөгөөд ер нь гэртээ байж байгаад, 2015 онд эхнэр авч тусдаа гарсан, одоо эхнэр, хүүхдийн хамт Булган сумын Тамир багт мал малладаг. Манай хүү 2 хүүхэдтэй, том хүүхэд нь 1 нас, 8 сартай, бага хүүхэд нь 3 сартай, эхнэр нь гэртээ хүүхдээ хараад байж байдаг. Манай хүү өмнө нь 2-3 удаа хэрэгт холбогдон шалгагдаж байсан, Мөнхжаргалд өөрт нь мал тасдаж өгсөн асуудал байхгүй, гэхдээ малын тоогоор Мөнхжаргалын нэр дээр цөөхөн хэдэн мал тоолуулсан, албан ёсны малыг нь удахгүй тасдаж өгнө. Тэрээр зан байдлын хувьд дуугүй, томоотой, хүний үгэнд оромтгүй, ажилд сайн хүүхэд юм. Манай бүх малыг Мөнхжаргал малладаг бөгөөд хүн дагаж хэрэгт орсон байна гэж бодож байна, хулгай хийгээд олоод авч ирээд байгаа зүйл байхгүй, өмнө нь хэрэгт шалгагдахад нь хэлж яриад байсан, дахиад ийм асуудалд орчихлоо. Сосорбарамтай хамт өмнө нь хэрэгт шалгагдаж байсан бөгөөд Сосорбарамыг хүүхэд уруу татаад гэж хэлсэн чинь дуугүй л байна лээ, тэрээр насаар хамаагүй ах хүн болохгүй гэж хэлэлгүй хамт хулгай хийсэн байна... гэх мэдүүлэг /хх-ийн 81-82 хуу/

            Гэрч Ч. Ням-Очирын мэдүүлсэн: ...Баасанбат миний төрсөн дүү. Баасанбат бол томоотой, архи дарс хэрэглээд байдаггүй, бид нар эцэг эхээсээ наймуулаа бөгөөд Баасанбат  дээрээсээ 4 дэх хүүхэд, 2015 онд эхнэр авч тусдаа гараад гэр бүл болсон, Баасанбат сургууль төгсөөгүй Цэнхэр сумын сургуульд сурч байгаад гарчихсан, цэрэгт явж ирээд хөдөө мал дээр байдаг байсан, эхнэр авснаасаа хойш сумын төвд амьдарч байгаа, ер нь бол тогтвор суурьшилтай ажил хийж байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 83-84 хуу/

            Гэрч Н.Аюушжавын мэдүүлсэн: ...Эрдэнэсайхан бол миний нөхрийн төрсөн дүү байгаа юм. Эрдэнэсайхан нь архи дарс уугаад байдаггүй, даруу төлөв зантай, тамхи татдаг бөгөөд ямар нэгэн ямар нэгэн байдлаар агсан согтуу зан гаргаж байхыг хараагүй. Тэрээр ажилсаг бөгөөд ах нарынхаа үгнээс гардаггүй, хий гэсэн зүйлийг нь хийчихдэг, дээд боловсролтой, хөдөө аав, ээж дээрээ өсч Төвшрүүлэх сумын дунд сургуулийг төгсөөд, Архангай аймгийн төвд “Гурван тамир” дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсөөд, Өгийнуур сумын “Хаан” банкинд теллер хийж байгаад гэрээсээ хол гээд ажлаасаа гарсан. Тэгээд одоо хөдөө мал маллаж, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Түүний том охин нь 3 настай, бага охин нь 2 настай бөгөөд эхнэр нь ажилгүй мал малладаг. Эрдэнэсайхан өмнө нь ямар нэгэн хэрэг зөрчилд холбогдож байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 222-223 хуу/

            Гэрч Э.Эрдэнэбатын мэдүүлсэн: ...Мөнхжаргалын тууж явсан хонийг нас хүйсээр нь ялгаагүй, шууд тоолоод хүлээлгэж өгсөн. Тийм учраас эр хонь, эм хонь, төлөг, ямаа хэд байсан талаар ялгаж мэдэх хүн нэг ч байхгүй бөгөөд ямар ч байсан нийт 300 гаруй тооны хонь, ямаа байсан. Тухайн үед 380 орчим хонь, ямаа алдагдсан байсан боловч тоондоо хүрээгүй, хаана, яасан талаар мэдэхгүй, хайж сураглаад мөрөөр нь явж байхад тасарсан, үлдсэн хонь, ямаа таараагүй. Ер нь бол уулаар болон мод, хад гэх мэт бартаан дундуур явсан байсан бөгөөд хайж байсан хүмүүс Донгийн даваан дээрээс мөрийг нь дагасан, харин тасарсан гэхээр мөр мэдэгдээгүй, их бартаатай болохоор тасарсан байхыг үгүйсгэх аргагүй гэхээр газраар явсан байсан. Хохирогчийн хүлээж авсан хонины нас, хүйсийг мэдэх хүн байхгүй бөгөөд нас насны хонь, ямаа байсан, ялгаж тоолоогүй болохоор мэдэх боломж байхгүй. Хулгайлагдсан хонийг дагаж явахад хонь хэвтсэн гэхээр газар модон дотор бор морь уяатай байсан, тэр морь хулгайн морь байж таарсан... гэх мэдүүлэг /хх-ийн 232-233 хуу/

            Гэрч У.Амгаланбаатарын мэдүүлсэн: ...Мөнхжаргалын тууж явсан хонийг нас, хүйсээр нь ялгаагүй, шууд байгаагаар нь тоолоод малыг эзэнд нь хүлээлгэж өгсөн. Тийм учир эр хонь хэд байсан, шүдлэн хязаалан эр хонь, эм хонь, төлөг, хурга, эр ямаа, эм ямаа, ишиг хэд байсан гэх мэтээр тоолсон асуудал байхгүй, малын шүд мэддэг хүн байгаагүй. Бид нар харин хонийг тоолж, нийт 310 тооны хонь, 11 тооны ямаа байсан. Тухайн үед 380 тооны хонь, ямаа алдсан гэж хохирогч хэлж байсан ч 380 хүрэхгүй байсан бөгөөд тасарсан, үлдсэн эсэхийг мэдэхгүй. Бид нар хайгаад замаар явж байхад дандаа уул хадаар, модон дундуур бартаатай замаар явсан байсан учир тасарч үлдсэн байж магадгүй гэж бодож байна. Гэхдээ тасарсан малтай таараагүй. Хохирогчийн хүлээж авсан хонины нас, хүйсийг мэдэх хүн байхгүй, нас насны хонь, ямаа байсан бөгөөд ялгаж тоолоогүй учраас мэдэх боломж байхгүй, хэн ч мэдэхгүй, мөн нас насны хонины шүдийг мэддэг хүн байгаагүй. Би тухайн хэрэг гардаг өдөр Цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд мөрдөн байцаагчийн үүрэг гүйцэтгэж байсан. Би гомдол мэдээллийн дагуу очиж шалгасан. Тухайн үед тоолж ялгах боломж байгаагүй учраас тоогоор нь хүлээлгэж өгсөн. Би малын нас, шүд мэдэхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 234-235 хуу/

            Гэрч Ж.Лхамсүрэнгийн мэдүүлсэн: ...2016 оны 07 дугаар сарын хонь, ямааны зах зээлийн зарагдаж байсан бодит үнэлгээгээр комиссын гишүүдийн хамт ярилцаж байгаад гаргалаа. Эр хонийг 110.000 төгрөг, шүдлэн хязаалан хонийг 75.000 төгрөг, эм хонийг 60.000 төгрөг, төлөгийг 45.000 төгрөг, хурга 20.000 төгрөг, эр ямаа 60.000 төгрөг, эм ямаа 50.000 төгрөг, борлон 30.000 төгрөг, ишиг 15.000 төгрөг байхаар үнэлсэн. Багийн засаг дарга нараас үнэлгээний судалгаа авч сумын хэмжээнд зах зээлийн дунджаар гаргадаг. Иргэд хоорондоо худалдан авах, наймаа хийж байгаа байдлын ханшаар үнэлсэн. Манай сумын хэмжээнд малын ханш Улаанбаатар хотын ханшаас бага зэрэг өндөр үнэтэй байх шиг байдаг, гэхдээ нэг их зөрүү байхгүй байх... гэх мэдүүлэг /2хх-ийн 06-07 хуу/

            Гэрч Д.Уранчимэгийн мэдүүлсэн: ...Архангай аймгийн хүнсний захын үнэ ханшийн дундаж, үнэлгээний комисстой ярилцаж байгаад үнэлгээ гаргалаа. Үнэлгээний комиссын гишүүдтэй ярилцаж байгаад сумын хэмжээнд хамгийн доод үнээр буюу эр хонийг 110.000 төгрөг, шүдлэн хязаалан насны хонийг 75.000 төгрөг, эм хонийг 60.000 төгрөг, төлөгийг 45.000 төгрөг, хурга 20.000 төгрөг, эр ямаа 60.000 төгрөг,  эм ямаа 50.000 төгрөг, борлон 30.000 төгрөг, ишиг 15.000 төгрөгөөр үнэлсэн. Ер нь бол статистик үнэлгээг багуудын ханш, худалдаа хийж байгаа худалдаачдын ханш, сумын хэмжээнд мах зарж байгаа ханш зэргийг үндэслэж дунджаар гаргадаг учир үндэслэлтэй гардаг. Зах зээлийн ханшийг иргэд худалдаачдын наймаа хийж байгаа ханшаар дундаж ханшийг тогтоодог... гэх мэдүүлэг /2хх-ийн 08-09 хуу/

            Гэрч Ш.Нэргүйбаатарын мэдүүлсэн: ...Би тухайн үнэлгээнд өөрийн саналаа оруулсан. Эр хонийг сумын хэмжээнд тухайн үеийн бодит байдалд өөрөөр хэлбэл би өөрөө иргэдээс худалдан авбал 100.000-110.000 төгрөгөөр авах байсан учир комиссын гүшүүд ярилцаж байгаад үнэлгээг гаргалаа. Манай суманд тухайн үед эр хонь 110.000 төгрөг, шүдлэн хязаалан эр хонийг 75.000 төгрөг, эм хонийг 60.000 төгрөг, төлөг 45.000 төгрөг, хурга 20.000 төгрөг, эр ямаа 60.000 төгрөг, эм ямаа 50.000 төгрөг, борлон 30.000 төгрөг, ишиг 15.000 төгрөгийн ханштай байсан. Наймаа хийж байгаа хүмүүс тохирч үнэ ханшаа тогтоодог, бид дундаж ханшаар үнэлсэн. Манай сумын статистикийн судалгаа ерөнхий байдлаар багуудын судалгааг гаргаж байгаад үндэслэлтэй гардаг. Зах зээлийн ханшийг бид нар худалдаж авбал хэдэн төгрөгөөр худалдаж авах, иргэд хоорондоо хэдэн төгрөгөөр наймаа хийж зарж байсан байдлыг үндэслэж гаргасан. Зах зээлд малаа нийлүүлж байгаа иргэд өөрсдөө тохирч л үнэ ханшаа тохирдог. Манай сумын малын ханш аймгийн ханшаас арай өндөр үнэтэй байгаад байдаг... гэх мэдүүлэг /2хх-ийн 10-11 хуу/  

            Гэрч Т.Алтанцэцэгийн мэдүүлсэн: ...Энэ жил махны ханш их муу байгаа. 2016 оны 07 сарын сүүлээр эр хонь дээд тал нь 100.000 төгрөг, шүдлэн, хязаалан эр хонь дунджаар 60.000-70.000 төгрөг, эм хонь 55.000 төгрөг, төлөг 45.000-50.000 төгрөг, эр ямаа дунджаар 55.000-60.000 төгрөг, эм ямаа дунджаар 40.000 төгрөг, борлон 30.000 төгрөг орчим, ишиг, хурга ямар ханштай байсан талаар мэдэхгүй байна. Гэхдээ малын жингээс хамаарна. Миний хэлсэн энэ үнэ бол дундаж үнэ болно. Ер нь аймгийн төвд авч ирсэн малын ханш байгаа юм, хөдөө ямар ханштай байсан гэдгийг мэдэхгүй, аймагт авчирч байгаа мал бол хөдөөнөөс ирж байгаа мал байгаа юм. Мал бол амьдаараа ч ижил, гаргаад зарсан ч ойролцоо ханштай байсан... гэх мэдүүлэг /2хх-ийн 03-04 хуу/

Б.Мөнхжаргалын сэжигтнээр мэдүүлсэн: ...2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 13 цагийн орчим Архангай аймгийн Булган сумын Тарвуугийн гол гэх газраас өөрийн гэрээс гарч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төв рүү мотоцикльтой орж ирсэн. Тэгээд би нийтийн худалдааны төвийн хажууд мотоциклийн сэлбэг зардаг газраас сэлбэг авч байхад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвд амьдардаг Сосорбарам гэх залуу таарсан. Тэгээд надтай тааралдаад ах нь мотоциклио алдчихлаа, унаатай болмоор байна доошоо уруудъя, хулгайлах боломжтой зүйл байвал авъя гэж тохиролцсон. Тэгээд зах дээр байж байхдаа Эрдэнэсайхантай Сосорбарам утсаар яриад уруудмаар байна гэж ярихыг нь би сонссон. Тэгээд Сосоо ах бид хоёр 13 цагийн орчим ногоон өнгийн Мустанг-5 маркийн мотоциклиор Цэнхэр сумын гүүрэн дээр очиж Эрдэнэсайхантай уулзацгаасан. Тэгээд Сосоо ах бид хоёр Цэнхэрийн гүүрэн дээр үлдээд бургасны сүүдэрт байж байсан. Тэр хооронд Эрдэнэсайхан  Цэнхэр сумын төвөөс Бааскаг авч ирсэн. Тэгээд бид нар 2 мотоциклиор Архангай аймгийн төв рүү орж ирцгээсэн, тэр үед 15 цаг болж байсан. Тэгээд Бааска, Эрдэнэсайхан хоёр адуу тааралдвал авна, эмээл хазаар хэрэгтэй байна гэж хэлэхэд Эрдэнэсайхан явж айлаас монгол эмээл, хазаар авч ирсэн. Бид дөрвүүлээ 2016 оны 07 сарын 25-ны өдөр 17 цагийн орчим Донойн дэлгүүрээс Нийслэл нэртэй 2.5 литрийн пиво авч Архангай аймгийн Цагаан хаалганы цаана гарч 18 цагийн орчим хувааж ууцгаасан. Дараа нь Батцэнгэл сум руу хулгай хийхээр явсан. Эрдэнэсайханы мотоциклийн ард Сосоо суусан, миний унаж явсан мотоциклийн ард Бааска сууж явсан. Тэгээд Батцэнгэл сумын урд талын гүүрэн дээр оччихоод, эргээд наашаагаа яваад Батцэнгэл сумын гүүрнээс хойш айлын өвлийн хашаа руу явъя гэж Сосоо хэлсэн. Уг хашаан дээр ирээд Эрдэнэсайхан мотоциклио унаад Сосоотой хамт яваад унах морь олоод ирье гэж яваад удалгүй Эрдэнэсайхан, Сосоо 2 хээр азаргатай 30 гаруй тооны адуу хөөж ирсэн. Тэгээд Эрдэнэсайхан хашаанд орсон морин дотроос хээр болон бор зүсмийн хоёр морь барьж авсан бөгөөд би хээр морийг унаад, Эрдэнэсайхан бор зүсмийн морийг унаад цаашаа явахад Сосоо ах бид нарт хандан Ойжоо гэх хүний хонийг аваарай, олон хоньтой болохоор наад хүн чинь мэдэхгүй, хонио алдсанаа мэдсэн ч араас нь явах ч үгүй гэж хэлсэн. Батцэнгэл сумын Дэл баг руу ороход замын ард талд хонь майлаад байхаар нь очоод Эрдэнэсайхан наад хониноосоо тасдаад аваад явъя гэсэн. Тэгээд Эрдэнэсайхан бор морио унаад, би хээр мориороо хонины дундуур ороод 300 гаруй тооны хонь тасдаад 02 цагийн орчим хойд талын уулын орой дээр тууж ирсэн. Бид хоёр удалгүй модтой өндөр уулын дээр очоод Сосоотой утсаар ярьсан. Хонио хулгайлж авсан өдрөө Эрдэнэсайхан бид хоёр туугаад хөшөө болон овоотой даваан дээр хонио хөөж гаргахад үүр цайж байсан бөгөөд тэнд бүгд уулзацгаасан. Тэрнээс цаашаагаа Сосоо ах болон Бааска хоёр хонио туугаад утсаар яръя, та 2 аймаг дээр байж бай гэж хэлсэн. 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр бид 2 аймаг руу орж ирсэн. Тэгээд би Мөөгөө ахынд очоод унтаж амарсан. 07 дугаар сарын 27-ны өдөр Эрдэнэсайхантай утсаар ярьсан гэж хэлээд над дээр ирээд Донойн хонхорын тархин дээр очоод 15 цагийн орчимд би Сосоо ахтай хонио тууж Ар Халзангийн даваа руу аваачих зорилготой хонио модон дундуур туусан. 2016 оны 07 сарын 28-ны өдөр Ар Халзангийн даваа руу давуулсан, тэгээд тэндээ хоносон. Тэр оройноо би харъя Булган сум руу явлаа гэсэн чинь битгий маяглаад байгаарай нэг мөсөн дуусгаад яв гэж хэлсэн. Тэгээд тэр оройноо Сосоо, Бааска, бид 3 тэндээ хоносон. 2017 оны 07 сарын 29-ний өглөөний 10 цагийн орчимд Архангай аймгийн төв орж цагдаа нарыг хараад ирье гэж хэлээд, тэр хоёр явсан. Би хонио цааш нь туугаад ганцаараа өдрийн 12 цагийн орчимд Гурвын давааны ам руу бууж тэндээ хонио харж хоносон. Тэгээд 2017 оны 07 сарын 30-ны өглөө Булган сумын нутаг руу тууж өөрийн хоньтойгоо нийлүүлээд тэд нарыг ярьтал байлгаж байя гэж бодоод хулгайлсан хонио туугаад хулгайлсан хээр морио унаад явж байтал цагдаа нартай таарч баригдсан. Анх хулгай хийх санааг Сосорбарам гэх залуу санаачилсан бөгөөд тэрээр мотоцикль авч унана, манай хүүхэд оюутан болж байгаа, төлбөрийн мөнгө хийнэ гэж хэлж байсан мөн өмнө нь Батцэнгэл суманд байж байсан болохоор газар нутаг сайн мэддэг болохоор Ойжоо гэх айлыг арвин хоньтой гээд сайн мэддэг гэж байсан, бүх санааг Сосорбарам гаргаж удирдаж явсан. Би хонь туусан. Ихэнхи газар уул хадыг Сосорбарам сайн мэддэг болохоор газраа заагаад хонио тууж байсан, бид нар Сосорбарамд хань болоод ээлжлээд хонь туугаад байсан...Шаравжаму гэх залуу ямар ч хамаа байхгүй, Сосорбарам ах бид 2-г адуу хашсан байхад ирээд Сосорбарам ахтай уулзаад явсан...

...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна, миний үйлдэлд тохирч байна... гэх мэдүүлэг /хх-ийн 107-109, 2хх-ийн 14 хуу/

            Н.Эрдэнэсайханы сэжигтнээр мэдүүлсэн: ...2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Өргөөтийн талд ирээд, аймгийн морины наадмыг үзээд, наадам дуусаад маргааш өглөө нь Цэнхэр сумын төвд найз Баасанбатын гадаа 12 цагийн үед мотоциклио засаад байж байтал Мөнхжаргал нь Баасанбат руу утсаар яриад Цэнхэр суманд ирсэн байна гэж хэлээд Баасанбатын гэрт ирээд уулзсан бөгөөд Мөнхжаргал ирэхдээ Сосоо гэдэг залуугийн хамт ирсэн, тэр залуу нь хаана байдаг талаар сайн мэдэхгүй, аймгийн төвд байдаг юм шиг байна лээ, би тэр залууг сайн танихгүй. Мөнхжаргал, Сосоо хоёр тухайн үед нэг мотоцикльтой ирээд Батцэнгэл сум руу хүргээд өг гэж Баасанбатаас гуйсан. Тэгээд миний мотоцикльтой Баасанбат бид хоёр сундлаад, Мөнхжаргал Сосоо хоёр өөрсдийнхөө мотоцикльтой, бид нар дөрвүүлээ 2 мотоцикльтой Батцэнгэл сум руу 13 цагийн үед яваад Батцэнгэл сумын төв орчихоод буцаад Баасанбат бид хоёр гарч Цэнхэр суманд 17 цаг өнгөрч байхад ирсэн. Тэгээд орой гэгээ тасраагүй байхад Мөнхжаргал дахин Баасанбат руу утсаар яриад, бид хоёрыг ирээд мотоцикль аваад яваадах гэхээр нь Батцэнгэл сумын төвийн баруун талаас очиж Мөнхжаргалын мотоциклийг авсан. Мөнхжаргал, Сосоо хоёрын байсан газрыг би мэдэхгүй, Мөнхжаргал, Сосоо хоёр нь морьтой үлдсэн бөгөөд морийг хаанаас авсан талаар мэдэхгүй. Баасанбат бид хоёр буцаад явахдаа Баасанбат Мөнхжаргалын мотоциклийг унаад, би өөрийнхөө мотоциклийг унаад явж байтал Мөнхжаргалын мотоциклийн гинж Цэнхэрийн гүүрний ард тасарчихаар нь хаясан. Тэгээд маргааш өглөө нь Мөнхжаргал нь Баасанбат руу дахин утсаар яриад, Донгийн даваан дээр хүрээд ир гэхээр нь Баасанбат бид хоёр миний мотоцикльтой яваад очсон чинь хонь, ямаа туучихсан явж байгаад бид хоёрыг туулцаадах гэхээр нь туулцаж явж байгаад ямар учиртай хонь болох талаар асуусан чинь Мөнжаргал нь гэртээ аваачих гэж байгаа гэж байсан, харин Сосоо нь юм ярихгүй байсан. Бид хоёр хамт явж байгаад Онгоны амны хойд талын ууланд ирээд их олон хонь байна, бэл рүү туу, хэрэгт орно гэж хэлээд Баасанбат бид хоёр орхиод явсан. Би Баасанбатыг гэрт нь хүргэж өгөөд Хоршоолол руу эмээгийнхээ гэрт очсон. Түүнээс хойш юу болсон талаар надад мэдэх зүйл байхгүй. ....Сосоо, Мөнхжаргал нарын унаж явсан морины им тамгыг анзаараагүй бөгөөд бор болон бор хээр морь байсан. ...Тухайн 2 морийг хулгайн адуу гэж багцаалдсан. ...Тэр хоёрын тууж явсан хонь, ямаа хичнээн тооны хонь, ямаа байсан талаар мэдэхгүй байна, ямар ч байсан хургатай хонь, төлөг, эр хонь гэх мэт нас насны хонь байсан, хэдэн тооны ямаа харагдаж байсан бөгөөд холимог байсан байх гэж бодож байна, ямааг нь сайн анзаараагүй. ...Баасанбат бид хоёр Донгийн даваанаас Онгоны амны энгэр хүртэл туусан. Мөнхжаргал, Сосоо хоёр хулгай хийсэн талаар яриагүй. Мөнхжаргал тэр хонь, ямааг тууж явсан бөгөөд боль гэхээр болихгүй байсан болохоор хулгай хийх санааг гаргасан байх гэж бодож байна. Хонь, ямаа хулгайлсан талаар Мөнхжаргал, Сосоо, Баасанбат бид дөрвөөс өөр мэдэх хүн байхгүй, тухайн үед хүнтэй таараагүй. Би тухайн үед хонь, ямааг тууж явахад нь очсон бөгөөд очоод асуусан чинь бэлчээрээс нь туусан гэж ярьж байсан санагдаж байна. Би сайн санахгүй байна. Донгийн даваанаас баруун тийш дандаа модтой уулын нуруу барьж туусан. ...Донгийн даваанаас Онгоны ам хүртэл туулцсан болохоор Баасанбат бид хоёр оролцсон гэж бодож байна, тэгээд ирж хэргээ хүлээж байна. Донгийн даваан дээр ирээд Мөнхжаргалын гэр нь Булган суманд байдаг хэрнээ олон хонь туусан, морьгүй үлдээд морьтой болсон байхаар нь хулгайнх гэж сэжиглээд дэмий гэж бодоод хэлсэн. Би олон хонь дэмий бэл рүү буулга гэж олон удаа хэлсэн, мөн Мөнхжаргалд хандаж хэлсэн, Мөнхжаргал зүгээр гэртээ аваачаад хоньтойгоо нийлүүлнэ, би мэдэж байна гэж хэлж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 120-122 хуу/

            Ч.Баасанбатын сэжигтнээр мэдүүлсэн: ...2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 17-18 цагийн үед Мөнхжаргал над руу утсаар яриад хөгшнийгөө Батцэнгэл сум руу хүргээд л өгчих гээд байхаар нь за за гэж хэлсэн. Тэгээд манайд Мөнхжаргал ганцаараа ирээд Эрдэнэсайхан манайд байсан болохоор уулзсан. Тэгсэн чинь Мөнхжаргал Батцэнгэл сум руу хүргүүлнэ гээд Эрдэнэсайханы мотоцикльд бензин хийж өгөөд явсан. Тэгээд бүрэнхий арай болоогүй байхад Мөнхжаргал Батцэнгэл суманд Эрдэнэсайхан бид хоёрыг дуудахаар нь харанхуй болсон байхад яваад очтол Мөнхжаргал, Сосоо 2 сумын төвийн баруун талын байранд 2 морь бариад авсан байж байсан. Тэгээд Эрдэнэсайхан бид хоёрыг мотоцикль аваад явчих гэхээр нь мотоциклийг нь аваад Цэнхэр сум руу гэртээ ирэхээр явж байтал гүүрний хойд талд гинж нь тасарчихаар нь танихгүй айлын гадаа үлдээсэн бөгөөд гэрт нь орсон чинь сэрэхгүй байхаар нь хэлэлгүй орхичихоод яваад өгсөн. Тэгээд Эрдэнэсайхан бид хоёр манайд очиж унтчихаад өглөө босоод байж байтал 09 цагийн үед Мөнхжаргал утсаар яриад Донгийн даваан дээр хүрээд ир гэхээр нь Эрдэнэсайхан бид хоёр яваад очсон чинь Мөнхжаргал, Эрдэнэсайхан 2 хонь туучихсан явж байсан. Тэгээд Эрдэнэсайхан бид хоёрыг жаахан туулцаад өг гэхээр нь яах гэж байгаа юм гэж асуусан чинь гэртээ аваачих гэж байгаа гэхээр нь тухайн үед боль гэж хэлсэн боловч туугаад байсан, тэгээд Эрдэнэсайхан бид хоёр туулцсаар Онгоны амны арын ууланд ирээд буцсан. Эрдэнэсайхан намайг 17 цагийн үед гэрт хүргэж өгөөд эмээгийн бие муу гээд Хоршоолол руу явсан. Би тэр орой буюу 26-ны орой Цагаан давааны ар руу аав, эхнэр, дүү нарын хамт жимсэнд яваад 4 хоноод харьсан. 2016 оны 08 сарын 02-ны өглөө Эрдэнэсайхан ах цагдаа дээр очиж уулз гээд хамт ирсэн. ...Бид хоёрыг очиход 2 морь бариад авсан байсан бөгөөд хэний ямар адуунаас барьж авсан гэдгийг мэдэхгүй, нэг бор, нэг хээр морь байсан бөгөөд им тамга байхгүй байсан байх гэж бодож байна. Гэхдээ сайн хараагүй. Харин эмээл, хазаарыг хаанаас авсан, хэний эмээл, хазаар болохыг мэдэхгүй байна, хээр морь нь эмээлтэй, бор морь нь эмээлгүй байсан. Тэр 2 тооны морийг хулгайн морь гэж мэдсэн. Бид нар хулгай хийх талаар ярьж тохирсон зүйл байхгүй бөгөөд Сосоо, Мөнхжаргал хоёр л санаачилсан байх. Бид хоёрыг мотоциклийг аваад явчих гэж гуйгаад байхаар нь аваад явсан, яах гэж 2 морь хулгайлсан талаар мэдэхгүй байна. Яг хичнээн тооны хонь, ямаа байсан талаар мэдэхгүй байна, багцаагаар 10 гаруй ямаа байсан байх, тоолоогүй цөөхөн л ямаа харагдаж байсан. Эм тэмдгийнх нь талаар болон нас хүйсээр нь хэлж мэдэхгүй байна. Донгийн давааны зүүн талаас Онгоны амны арын уул хүртэл багцаагаар өглөөний 09 цагаас оройн 17 цаг хүртэл уулын хяраар Мөнхжаргал, Сосоо, Эрдэнэсайхан бид 4 хамт туусан. ...Би хонь, ямааг хулгайлахад оролцоогүй, хулгайн мал гэдгийг мэдсэн... Хонь, ямаа туулцаад өг гээд байхаар нь хамт явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 126-129 хуу/

            Р.Сосорбарамын яллагдагчаар мэдүүлсэн: ...Яллагдагчаар татсан тогтоолтой холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй, гэхдээ хонь, ямааны тоо илүү байна гэж бодож байна, Мөнхжаргал хүлээлгэж өгөхөд 310 тооны хонь, 11 тооны ямаа хүлээлгэж өгсөн гэж ярьж байсан. Бид нар туусан хонио бүрэн бүтнээр хүлээлгэж өгсөн бөгөөд замдаа тасдаж үлдээсэн болон үрэн таран хийсэн асуудал огт байхгүй. Бид нар хулгай хийж туусан нь үнэн, гэхдээ ихэнхи нь хургатай хонь, төлөг байсан, эр хонь цөөхөн байсан, ямаа нь 1-2 ишиг харагдаж байсан, 10 гаруй ямаа анхнаасаа байсан, замдаа тасдаж алдсан асуудал байхгүй. Хонь, ямаанаас бид нар салаагүй, тоо нь буцааж хүлээлгэн өгсөнтэй тохирох ёстой гэж бодож байна. Өөр ямар нэгэн тайлбар байхгүй байна. 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр үдийн алдад /цаг хараагүй болохоор мэдэхгүй байна/ зах дээр согтуу явж байсан чинь Мөнхжаргалтай таарсан. Мөнхжаргал надад хөдөө доошоо уруудах уу, айлд очих уу гэхээр нь тэгье гээд мотоциклийн ард суугаад архи уух юм бодоод явсан. Тухайн үед хулгай хийх талаар ямар нэгэн зүйл яриагүй. Тэгээд Мөнхжаргал бид хоёр Цэнхэр сум ороод Баасанбат, Эрдэнэсайхан хоёртой Мөнхжаргал уулзаад байсан бөгөөд би тухайн үед согтуу байсан учраас юу ярьсан талаар мэдэхгүй байна. Тэгсэн чинь Мөнхжаргал буцаж гүүр гараад Батцэнгэл сумын чиглэлд шууд гараад давхисан, би ямар нэгэн зүйл асуугаагүй, ард нь суугаад л явж байсан. Баасанбат, Эрдэнэсайхан хоёр араас дагаад явсан. Тэгээд Батцэнгэл сумын төвийн урд талын гүүр хүрээд сумын төв оролгүй буцаад эргэж аймгийн төв ордог замаар явж байгаад замын хойд талын хашаан дээр очиж ойролцоо байсан 20 гаруй тооны адууг хашиж цагаан бор морь, хээр морь хоёрыг барьж аваад аймгийн төв рүү явсан. Аймгийн төвөөс гарахдаа би гэрээсээ 2 хазаар, эмээлээ аваад гарсан. Би согтуудаа авчихсан байсан бөгөөд тэр адуу хэний адуу гэдгийг мэдээгүй. Би бор морийг унаад, Мөнхжаргал хээр морийг унаад, Баасанбат, Эрдэнэсайхан хоёр мотоциклиудаа унаад салсан. Тэгээд Мөнхжаргал бид хоёр мориороо Дэл багийн Ар хужирт гэх газар руу орж ирээд явж байтал овгор толгой дээр хонь байхаар нь тэр хонийг бүгдийг нь туусан бөгөөд ямар нэгэн байдлаар хонийг тасдаагүй, ойр хавьд айл харагдаагүй. Харин зүүн зүгт нохой хуцах чимээ гарч байсан. Тухайн үед цаг хэд болж байсан гэдгийг мэдэхгүй байна, тэр айлын хонь байх гэж бодож байна. Тэгээд хонио туугаад шөнө явсаар байгаад Донгийн даваан дээр ирэхэд үүр цайж өглөө болсон. Донгийн даваан дээр Мөнхжаргал утсаар ярьж Эрдэнэсайхан, Баасанбат хоёрыг дуудахад, тэр хоёр хоол, цай авчирч өгөөд хэсэг туулцаж байгаад явсан. Тэрнээс хойш Мөнхжаргал бид хоёр тууж явсаар аймгийн төвийн хойд талд Тоймын таг дээр нэг хоноод маргааш нь буюу 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр уулаар модон дундуур туусаар Халзангийн давааны хойд эхэнд орой ирээд дахиж хоносон. Би 28-ны өглөө эрт бүтэхгүй юм байна, ийм их олон хонийг яаж шингээх юм гэж хэлээд Мөнхжаргалыг ганцааранг нь орхиод явсан. Би анхнаас нь болих гэж Мөнхжаргалд хэлээд нэмэр болоогүй. Тэрнээс хойш Мөнхжаргал яасан гэдгийг мэдэхгүй, ямар ч байсан 2 хоногийн дараа баригдсан байсан. Анхнаасаа Мөнхжаргалтай таараад морь хулгай хийхээр эмээлээ аваад гарсан, Эрдэнэсайхан, Баасанбат хоёрыг би танихгүй, харин Мөнхжаргал таньдаг юм байна лээ. Тэр хоёртой би юу ч яриагүй. Морь хулгай хийгээд явж байхад хонь таарахаар нь Мөнхжаргал бид хоёр туух уу гээд л туусан. Шаравжамцыг би өмнө нь танина, Мөнхжаргал бид хоёрыг адуу хашсан байхад морьтой хүн хүрээд ирэхээр нь урдаас нь яваад очтол Шаравжамц байсан бөгөөд намайг хаа хүрч яваа юм гэхээр нь би холдохгүй гэж хэлсэн, тэгээд өөр юм ярилгүй Шаравжамц яваад өгсөн бөгөөд хулгайн хэрэгт ямар ч хамаагүй. Би Шаравжамцтай ярьж тохирсон асуудал байхгүй. Хонь, ямааг ер нь бол тоолоогүй, тоолох боломж гараагүй, уул модоор туусаар байгаад л таарсан, хойд уул ч их бартаатай, хад асга ихтэй байсан, гэхдээ бага мал, төлөг, хургатай хонь ихтэй байсан. Харин буцааж өгөхдөө Мөнхжаргал тоолсон гэсэн, би тухайн үед байгаагүй болохоор нарийн сайн мэдэхгүй байна. Тухайн үед Мөнхжаргалын унаж явсан мотоцикль Мөнхжаргалын өөрийнх нь мотоцикль байгаа юм. Бид нарыг хулгай хийсэн талаар мэдэх хүн байхгүй, тухайн үед адуу хашсан байхад Шаравжамц таарсан, гэхдээ хулгай хийсэн гэж мэдээгүй байх. Тухайн үед Мөнхжаргал цаана нь байсан бөгөөд уулзаагүй. Тэр үед гадаа бүрэнхий болж байсан. Хулгай хийсэн 2 морь адилхан зөв талын гуяндаа тамгатай байсан, тамгыг нь санахгүй байна, улаан хээр, цагаан бор зүсмийн 2 морь байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 142-144 хуу/

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05 хуу/

            Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14, 22, 26-27хуу/

            Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 19, 23, 28 хуу/

            2014 оны 10 сарын 01-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 20, 24 хуу/

            Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 21, 25 хуу/

            2016 оны 09 сарын 29-ний 281 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 54 хуу/

            Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 135, 162, 163, 164,  

            Багийн засаг даргын тодорхойлолтууд /хх-ийн 152-157, 175, 205 хуу/

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 166-171, 173-174 хуу/

            Шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 177-199, 210-218 хуу/

            2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Батцэнгэл сумын эд зүйлийн үнэлгээний комиссын малын үнэлгээ /2 хх-ийн 12 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Мөнхжаргал, Р.Сосорбарам нар нь үгсэн тохиролцож, бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан, 2016 оны 07 дугаар сарын 25-ны орой Архангай аймгийн Батцэнгэл сумын Дэл багийн Овоот гэх газраас хохирогч Д.Мэндбаярын 2 тооны морийг хулгайлж 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан, давтан үйлдлээр 2016 оны 07 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө Архангай аймгийн Батцэнгэл сумын Дэл багийн Ар хужирт гэх газраас хохирогч  Г.Бямбацогтын  380 тооны хонь, ямаа буюу олон тооны мал хулгайлж Г.Бямбацогтод 21.845.000 төгрөгийн хохирол учруулж бусдад нийт 23.245.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд мөн шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын үед болон шүүх хуралдааны үед өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Гэрч Э.Шаравжамц нь... Би 2016 оны 07 сарын 24, 25-ны үеэр Дэл багийн нутаг Нуурын урд тал гэх газраас орой адуугаа бөөгнүүлээд гэр рүүгээ явж байхад манай нутгийн Лхагваа гэдэг хүний малын байранд адуу хашчихсан хажууд нь хоёр хүн байхаар нь очтол Сосорбарам нэг танихгүй залуугийн хамт байсан. Тэгээд би тэр хоёртой мэндлээд та хоёр хаа хүрч яваа юм гэж асуухад Сосорбарам энэ зуур явна гээд ярьж байтал манай адуу намаг руу орох гээд байхаар нь би яараад яваад өгсөн юм. Би хэний адуу байсан талаар нь мэдээгүй харанхуй шөнө болчихсон байсан юм. Би Лхагваа гэдэг айлын малын байрны ойролцоо адуугаа туугаад явж байхад Лхагваа ахын малын байранд адуу унгалдахаар нь очиж харсан юм. ...Тэр хоёр мотоцикльтой явж байсан бөгөөд нэг мотоцикль данхраадчихсан байсан би ямар маркын мотоцикль байсныг таниагүй...гэх мэдүүлэг /хх-79-80 хуу/ шүүгдэгч Н.Эрдэнэсайханы сэжигтнээр мэдүүлсэн: ... Тэгээд орой гэгээ тасраагүй байхад Мөнхжаргал дахин Баасанбат руу утсаар яриад, бид хоёрыг ирээд мотоцикль аваад яваадах гэхээр нь Батцэнгэл сумын төвийн баруун талаас очиж Мөнхжаргалын мотоциклийг авсан. Мөнхжаргал, Сосоо хоёрын байсан газрыг би мэдэхгүй, Мөнхжаргал, Сосоо хоёр нь морьтой үлдсэн бөгөөд морийг хаанаас авсан талаар мэдэхгүй. Баасанбат бид хоёр буцаад явахдаа Баасанбат Мөнхжаргалын мотоциклийг унаад, би өөрийнхөө мотоциклийг унаад явж байтал Мөнхжаргалын мотоциклийн гинж Цэнхэрийн гүүрний ард тасарчихаар нь хаясан. Тэгээд маргааш өглөө нь Мөнхжаргал нь Баасанбат руу дахин утсаар яриад, Донгийн даваан дээр хүрээд ир гэхээр нь Баасанбат бид хоёр миний мотоцикльтой яваад очсон чинь хонь, ямаа туучихсан явж байгаад бид хоёрыг туулцаадах гэхээр нь туулцаж явж байгаад ямар учиртай хонь болох талаар асуусан чинь Мөнжаргал нь гэртээ аваачих гэж байгаа гэж байсан, харин Сосоо нь юм ярихгүй байсан. Бид хоёр хамт явж байгаад Онгоны амны хойд талын ууланд ирээд их олон хонь байна, бэл рүү туу, хэрэгт орно гэж хэлээд Баасанбат бид хоёр орхиод явсан. ...Тухайн 2 морийг хулгайн адуу гэж багцаалдсан. ...Донгийн даваан дээр ирээд Мөнхжаргалын гэр нь Булган суманд байдаг хэрнээ олон хонь туусан, морьгүй үлдээд морьтой болсон байхаар нь хулгайнх гэж сэжиглээд дэмий гэж бодоод хэлсэн. Би олон хонь дэмий бэл рүү буулга гэж олон удаа хэлсэн, мөн Мөнхжаргалд хандаж хэлсэн, Мөнхжаргал зүгээр гэртээ аваачаад хоньтойгоо нийлүүлнэ, би мэдэж байна гэж хэлж байсан. /хх-ийн 120-122 хуу/ шүүгдэгч Ч.Баасанбатын сэжигтнээр өгсөн ... ...Бид хоёрыг очиход 2 морь бариад авсан байсан бөгөөд хэний ямар адуунаас барьж авсан гэдгийг мэдэхгүй, нэг бор, нэг хээр морь байсан бөгөөд им тамга байхгүй байсан байх гэж бодож байна. Гэхдээ сайн хараагүй. Харин эмээл, хазаарыг хаанаас авсан, хэний эмээл, хазаар болохыг мэдэхгүй байна, хээр морь нь эмээлтэй, бор морь нь эмээлгүй байсан. Тэр 2 тооны морийг хулгайн морь гэж мэдсэн. Бид нар хулгай хийх талаар ярьж тохирсон зүйл байхгүй бөгөөд Сосоо, Мөнхжаргал хоёр л санаачилсан байх. Бид хоёрыг мотоциклийг аваад явчих гэж гуйгаад байхаар нь аваад явсан, яах гэж 2 морь хулгайлсан талаар мэдэхгүй байна. Яг хичнээн тооны хонь, ямаа байсан талаар мэдэхгүй байна, багцаагаар 10 гаруй ямаа байсан байх, тоолоогүй цөөхөн л ямаа харагдаж байсан. Им тэмдгийнх нь талаар болон нас хүйсээр нь хэлж мэдэхгүй байна. Донгийн давааны зүүн талаас Онгоны амны арын уул хүртэл багцаагаар өглөөний 09 цагаас оройн 17 цаг хүртэл уулын хяраар Мөнхжаргал, Сосоо, Эрдэнэсайхан бид 4 хамт туусан. ...Би хонь, ямааг хулгайлахад оролцоогүй, хулгайн мал гэдгийг мэдсэн.../ хх-ийн127-129 хуу/ шүүгдэгч Р.Сосорбарамын яллагдагчаар өгсөн... Морь хулгай хийгээд явж байхад хонь таарахаар нь Мөнхжаргал бид хоёр туух уу гээд л туусан. Шаравжамцыг би өмнө нь танина, Мөнхжаргал бид хоёрыг адуу хашсан байхад морьтой хүн хүрээд ирэхээр нь урдаас нь яваад очтол Шаравжамц байсан бөгөөд намайг хаа хүрч яваа юм гэхээр нь би холдохгүй гэж хэлсэн, тэгээд өөр юм ярилгүй Шаравжамц яваад өгсөн бөгөөд хулгайн хэрэгт ямар ч хамаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 142 хуу/ зэргээс үзэхэд шүүгдэгч Малчин овгийн Чулууны Баасанбат, Монгол овгийн Нямзундуйн Эрдэнэсайхан нар нь дээрх 2 морь, 380 хонь, ямааг хулгайлсан хэрэгт оролцсон болох нь тогтоогдохгүй байх бөгөөд тэдний үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байна гэж үзлээ.

Дээрх бусдын эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэгт шүүгдэгч Ч.Баасанбат, Н.Эрдэнэсайхан нар нь хэрхэн оролцсон талаар шүүгдэгч Ч.Баасанбат, Н.Эрдэнэсайхан, Б.Мөнхжаргал, Р.Сосорбарам нарын өөрсдийнх нь мэдүүлгээс өөр нотлох баримт авагдаагүй байх бөгөөд тэдний мөрдөн байцаалтын үед болон шүүх хуралдаан дээр өгсөн Ч.Баасанбат, Н.Эрдэнэсайхан нар нь уг хэрэгт оролцоогүй гэсэн мэдүүлгийг няцаах, үгүйсгэх нотлох баримт байхгүй байна.

Иймд шүүгдэгч Малчин овгийн Чулууны Баасанбат, Монгол овгийн Нямзундуйн Эрдэнэсайхан нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэг болгон зүйлчилж хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.Баасанбат, Н.Эрдэнэсайхан нарыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдэхээр бэлтгэж байгаа буюу үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдээгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Ч.Баасанбат, Н.Эрдэнэсайхан нарт холбогдох Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр буюу хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байх тул тус тус хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй  гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн болно.

Шүүгдэгч Дархан овгийн Баяраагийн Мөнхжаргал, Зузаан овгийн Рэнцэнгийн Сосорбарам нарыг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, давтан үйлдлээр машин механизм хэрэглэн бусдын олон тооны малыг хулгайлж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдалд тохируулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулах  үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Р.Сосорбарам, Б.Мөнхжаргал нарын хувийн байдал, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирлын хэр хэмжээ зэргийг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулах шаардлагагүй гэж үзэв.

            Шүүгдэгч Р.Сосорбарам, Н.Эрдэнэсайхан, Ч.Баасанбат нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч Б.Мөнхжаргал нь энэ хэрэгт нийт 4 хоног цагдан хоригдсон байх бөгөөд түүний цагдан хоригдсон хоногийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасны дагуу түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хазаар 2 ширхэг, эмээл 1 ширхэг зэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар устгах, Б.Мөнхжаргалын эзэмшлийн улсын дугааргүй ногоон өнгийн Мустанг-5 маркийн 1.200.000 төгрөгийн үнэлгээ бүхий мотоциклийг хурааж улсын орлого болгож,  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт заасны дагуу Н.Эрдэнэсайханы эзэмшлийн хар өнгийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, уг мотоциклийг Н.Эрдэнэсайханд буцаан олгож  шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.Баасанбат, Б.Мөнхжаргал нар нь өмнө нь хулгайн гэмт хэрэгт ял шийтгүүлж ялтай байх хугацаандаа дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн байх боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацаа нь хэрэгсэхгүй болсон байх тул тэднийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Шүүгдэгч нар нь бусдад учруулсан хохирлоо сайн дураараа төлсөн, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                         

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Малчин овгийн Чулууны Баасанбат, Монгол овгийн Нямзундуйн Эрдэнэсайхан нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэг болгон зүйлчилж хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Ч.Баасанбат, Н.Эрдэнэсайхан нарыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдэхээр бэлтгэж байгаа буюу үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Шүүгдэгч Ч.Баасанбат, Н.Эрдэнэсайхан нарт холбогдох Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгосугай.

4. Шүүгдэгч Дархан овгийн Баяраагийн Мөнхжаргал, Зузаан овгийн Рэнцэнгийн Сосорбарам нарыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, давтан үйлдлээр, машин механизм хэрэглэн бусдын олон тооны малыг хулгайлж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхжаргалыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Сосорбарамыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

6. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт дахь хэсэгт заасны дагуу Б.Мөнхжаргалд оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих, шүүгдэгч Р.Сосорбарамд оногдуулсан 2 /хоёр/ жил 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

7. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.Мөнхжаргалын эзэмшлийн улсын дугааргүй, ногоон өнгийн Мустанг-5 маркийн, LXYPCKLO4F0387155 рамын дугаартай, 162FMJFD055993 моторын дугаартай, 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий мотоциклийг хурааж улсын орлого болгосугай.

8. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

9. Шүүгдэгч Б.Мөнхжаргалын  цагдан хоригдсон 4 /дөрөв/ хоногийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасны дагуу түүний эдлэх ялд нь оруулан тооцох, шүүгдэгч Ч.Баасанбат, Н.Эрдэнэсайхан, Р.Сосорбарам нар нь цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.

10. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт заасны дагуу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг хазаар, 1 ширхэг эмээлийг устгасугай.

11. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт заасны дагуу Н.Эрдэнэсайханы эзэмшлийн хар өнгийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц уг мотоциклийг Н.Эрдэнэсайханд буцаан олгосугай.

12. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасны дагуу Б.Мөнхжаргалд оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих, Р.Сосорбарамд оногдуулсан  2 /хоёр/ жил 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялуудыг тэнсэж, тус тус 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэдгээрт хяналт тавихыг Архангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

13. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

14. Тогтоолд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Э.ОДХҮҮ

­