| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважавын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 154/202/00032Э/ |
| Дугаар | 2024/ШЦТ/00032 |
| Огноо | 2024-06-20 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 2024/ШЦТ/00032
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагчаар хяналтын прокурор Б.Оюунцэцэг, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар ******* аймгийн ******* сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 03 дугаар сарын 05-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ******* ******* ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт ******* аймгийн ******* сумын багт оршин суух, овогт Гансүхийн . /РД:/
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт орших цагдаагийн хэсгийн байранд 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 16-17 цагийн үед Б.Сүлд-эрдэнийг түр саатуулж, түүний унаж явсан мотоциклийг журамласан гэх шалтгаанаар ******* аймгийн ******* сумын хэсгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүний хоолойг нь боож, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч нь ******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт орших цагдаагийн хэсгийн байранд 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 16-17 цагийн үед Б.Сүлд-эрдэнийг түр саатуулж, түүний унаж явсан мотоциклийг журамласан гэх шалтгаанаар ******* аймгийн ******* сумын хэсгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүний хоолойг нь боож, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-н 1 дүгээр хуудас/, хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /хх-н 3,4 дүгээр хуудас/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5 дугаар хуудас/, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-г 11 дүгээр хуудас/, эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-н 15-17 дугаар хуудас/, хохирогч И.Төгсбаярын мөрдөн шалгах ажиллгаанд өгсөн мэдүүлэг /хх-н 25-26 дахь хуудас/, гэрч мэдүүлэг, /хх-ийн 28-29 хуудас/, гэрч мэдүүлэг /хх-н 31-32 дугаар хуудас/, гэрч мэдүүлэг /хх-33 хуудас/, хохирогчийн өмсөж явсан гэх цагдаагийн подволконд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 12-14 хуудас/, ******* аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн ахмад 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 495 дугаартай “...******* /28 настай, эрэгтэй/-ийн биед гэмтэл тогтоогдоогүй гэх дүгнэлт, ******* аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн ахмад 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 494 дугаартай “...Цагдаагийн албан хаагч И.Төгсбаяр /28 настай, эрэгтэй/-ийн биед гэмтэл учиржээ. Хүзүүний хэсэгт зулгаралт гэмтэл тогтогдлоо. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цагдаагийн албан хаагч И.Төгсбаярын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй, учирсан гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна ” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн дугаар зүйлийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч И.Төгсбаярт учирсан 300000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч ******* төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700,000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн
4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700,000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар тооцогдсон эд зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч *******од урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт Гансүхийн ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700,000 төгрөгөөр торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч *******од оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
6. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар тооцогдсон эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ