Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 20234ШЦТ/00035

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            ******* аймгийн ******* дахь Сум шүүхийн шүүгч Ц.Энхжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин, улсын яллагчаар хяналтын прокурор Б.Оюунцэцэг, шүүгдэгч *******, *******, *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар ******* аймгийн ******* дахь Сум прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ******* аймгийн ******* анд төрсөн, 65 , эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  жолооч мэргэжилтэй,  ам бүл 6, эхнэр,хүүхдийн хамт ******* аймгийн ******* ын багт оршин суух, урьд ******* аймгийн ******* дахь Сум шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэж байсан, Гөлдөө овогт гийн . /РД:/

        Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн оны 08 дугаар сарын 30-ны өдөр ******* аймгийн ******* анд төрсөн, , эрэгтэй.бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр хүүхдийн хамт ******* аймгийн ******* ын багт оршин суудаг, урьд ******* аймаг дахь ******* дахь Сум шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай 181 дүгээр зүйлийн 181.2.5, 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт зааснаар 3 жил 2 сарын хугацаагаар хор ял шийтгүүлж байсан, овогт . //

         Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн оны 11 дүгээр сарын

 02-ны өдөр  *******  аймгийн  ******* анд төрсөн, 44 , эрэгтэй, бүрэн бус дунд

 боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, эхнэр 4 хүүхдийн хамт ******* аймгийн ******* ын Бүрэнхайрхан багт оршин суудаг, урьд ******* аймгийн ******* дахь Сум шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэж байсан, Бадаанхан овогт Дашнямын Гантулга./ /            

      Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн оны 06 дугаар сарын 17-ны өдөр мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт ******* аймгийн ******* ын багт оршин суудаг, урьд ******* аймгийн ******* дахь Сум шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хор ялаар, ******* аймгийн ******* дахь Сум шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 450 нэгжгэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялыг бүрэн эдэлж дууссан овогт ийн . //

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

           Шүүгдэгч  Я.. нь *******, *******, Ч. нартай бүлэглэн ******* аймаг ******* ын Баянсудал багийн нутаг дэвсгэр "Цоохор " гэх газар 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр алт олборлох зорилгоор паажуурын мотор ашиглан ашигт малтмал эрж хайж, олборлосон.

           2. Шүүгдэгч  Н. нь Б.Батзяаа, *******, ******* нартай бүлэглэн ******* аймаг ******* ын Баянсудал багийн нутаг дэвсгэр "Цоохор " гэх газар 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр алт олборлох зорилгоор паажуурын мотор ашиглан ашигт малтмал эрж хайж, олборлосон.

           3. Шүүгдэгч  ******* нь *******, *******, ******* нартай бүлэглэн ******* аймаг ******* ын Баянсудал багийн нутаг дэвсгэр "Цоохор " гэх газар 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр алт олборлох зорилгоор паажуурын мотор ашиглан ашигт малтмал эрж хайж, олборлосон.

           4. Шүүгдэгч  ******* нь *******, *******, *******, Я нартай бүлэглэн ******* аймаг ******* ын Баянсудал багийн нутаг дэвсгэр "Цоохор " гэх газар 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр алт олборлох эорилгоор паажуурын мотор ашиглан ашигт малтмал эрж хайж, олборлосон  гэмт хэргийг үйлдсэнд тус тус  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Гэм буруугийн талаар:

           Шүүгдэгч  Я..  *******, *******, Ч.  нар нь  бүлэглэн ******* аймаг ******* ын Баянсудал багийн нутаг дэвсгэр "Цоохор " гэх газар 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр алт олборлох зорилгоор паажуурын мотор ашиглан ашигт малтмал эрж хайж, олборлосон гэмт хэргийг  үйлдсэн болох нь шүүгдэгчийн  үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-н 2 дугаар хуудас/, зөрчлийн 130-д бүртгэлтэй материалд үзлэг хийсэн тэмдэглэл  /хх-н 4 дүгээр хуудас/, хохирогчийн мэдүүлэг /хх-5-7 дугаар хуудас/, гэрчийн мэдүүлэг /хх-11-21 дүгээр хуудас/, эрүүгийн 2437000300030 дугаартай хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 22 дугаар хуудас/,хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 23-26 дугаар хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 27-28 хуудас/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31 дүгээр хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-н 24 дүгээр хуудас/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл/хх-41-43 дугаар хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-48 эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-50 дугаар хуудас/, шинжээчийн дүгнэлт /хх-н 70 дугаар хуудас/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 83 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-н 141-143/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

            Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  24.2 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

            Шүүгдэгч Я..  *******, *******, Ч. нар  өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Энэ хэргийн улмаас байгаль орчинд хохирол учраагүй шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

            Эрүүгийн хариуцлагын талаар:

           Прокурорын санал болгож, шүүгдэгч *******, *******, ******* нар хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400,000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг шүүгдэгч *******10 /арав/,  шүүгдэгч *******, ******* нар 20 /хорин  сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан тусгай ангийн 24.2 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт  эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

            Иймд шүүгдэгч *******, *******, ******* нарт тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400,000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******д оногдуулсан торгох ялыг 10 /арав/, *******, ******* нарт оногдуулсан торгох ялыг 20 /хорин/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч  *******эд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан тусгай ангийн 24.2 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

             Шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн мотор, мулдакыг улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч   Гөлдөө овогт гийн ,    овогт , Бадаанхан овогт Дашнямын Гантулга,   овогт ийн . Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль  бусаар ашигт малтмал эрж хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарыг тус бүр 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т  заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд  ялыг оногдуулахгүйгээр 01 / нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400,000 төгрөгөөр торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд, шүүгдэгч *******, ******* нарт  оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400,000 төгрөгөөр торгох ялыг 20 /хорин/ сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд  зан үйлээ засах, хөдөлмөрлөх, дадал олгох сургалтанд хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавьж ажиллахыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хор ялаар солыг мэдэгдсүгэй.

           7. Шүүгдэгч  *******, *******, ******* нарт  оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хор ангид даалгасугай.

8. Шүүгдэгч *******, *******, *******. ******* нар  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг  тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан  ирсэн ASTRA гэсэн бичигтэй, 220 вольтын цахилгаан гаргадаг, хуучин шар өнгийн мотор, улаан өнгийн хошуутай  мулдакыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, *******, *******. ******* нарт  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

11. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бич эрхтэйг дурдсугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                  Ц.ЭНХЖАРГАЛ