| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
| Хэргийн индекс | 154/2024/00056/э/ |
| Дугаар | 2024/ШТЦ/00050 |
| Огноо | 2024-10-17 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 2024/ШТЦ/00050
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн ******* сум дахь Сум ын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.*******, улсын яллагчаар хяналтын прокурор А.Оргилбаяр, шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар ******* аймгийн ******* сум дахь Сум ын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт ийн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг ******* оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны 05 дугаар сарын 05-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, ******* боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл , эцэг, эх, дүү нарын хамт ******* аймгийн ******* сумын багт оршин суух, РД:, овогт ийн *******.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч овогт ийн ******* нь ******* оны 0 дугаар сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах Э.ын гэрт найз нартайгаа архидан согтуурах явцдаа Б.г айлын гал голомтыг өшиглөсөн гэх зэргээр үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Б.гийн зүүн хацар орчимд гараараа цохиж, газар унагаан эрүүл мэндэд нь “эрүүний ясны ил хугарал гэмтэл” хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн. Одоо мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь ******* бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би ******* оны 0 дугаар сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө ын гэрт , , Батбулган бид нар ууж байгаад Батбулган, хоёр муудалцаж зодолдох гээд байхаар нь тэр хоёрыг салгах гээд очиход намайг хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би баруун гараараа эрүүнд нь нэг удаа цохисон. Өөр ямар нэг зүйл болоогүй. Би тай найз бусад хүмүүсийг нь танихгүй. Тэр үед л харсан. Бид нар тухайн үед нэлээн согтолттой байсан...” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ******* оны 05 дугаар сарын 30-ны өдөр ******* аймгаас найзтайгаа уулзахаар ******* сум руу явж очоод найз тай уулзаж хоноод 0 сарын 01-ний өдөр гадуур явж байгаад орой ын гэрт пиво ууцгаасан. ******* цагийн орчимд Б.******* гэх залуу архи уусан ирээд бид нартай хамт ууж байгаад би гадаа гараад орж ирэхдээ ын галыг хөдөлгөчихсөн. Тэгтэл Б.******* намайг чи яаж байна гээд миний зүүн талын эрүү хэсэг рүү 1 удаа цохисон. Б.******* нь хохиролд 2,000,000 төгрөг төлсөн. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг,
Гэрч Э.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* оны 0 дугаар сарын 01-ний өдөр ******* аймгаас найз Б., Л. нар ирээд, бид нар зугаалганд Ярант гэх газар луу яваад ирсэн. Тэгээд манай гэрт Б., Л. нарын хамт найз Б.*******г дуудаж, Б.тай танилцуулаад, бид нар хэдэн пиво уугаад сууж байтал шөнийн 01 цагийн орчимд нэг мэдэхэд Б., Б.******* нар маргалдсан байсан. Б.******* нь Б.г нэг удаа цохиж унагаасан, хаашаа цохисныг харж амжаагүй. Тэгээд гүйж очоод салгаж авсан. Б. бие өвдөж байгаа талаар ямар нэг зүйл хэлээгүй. Манайд хоноод маргааш нь ******* аймаг руу явсан. Б.гийн эрүү хугарсан талаар саяханаас мэдсэн. Тэр үед өглөө нь Б.Алташагайгийн зүүн хацар хэсгээр жаахан хавдсан байсан. Б. гадаа машин дотор утсаар ярьж сууж байгаад үйл явдал дууссаны дараа сүүлд орж ирсэн. Тухайн үед манайд Б.*******, Б. бид 3 байсан...” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.гийн биед учирсан гэмтлийн талаар ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.ийн ******* оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 32 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Б. /21 настай, эрэгтэй/-ийн биед эрүүний ясны ил хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
2. Б.гийн биед үүссэн гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна.
3. Хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт,
- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,
- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Б.******* нь ******* оны 0 дугаар сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах Э.ын гэрт архидан согтуурч үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Б.гийн зүүн хацар орчимд гараараа цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б., гэрч Э. нарын мэдүүлэг, ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч цагдаагийн ахмад Т.ийн ******* оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 32 дугаартай “Б.гийн биед эрүүний ясны ил хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Б.гийн биед учирсан эрүүний ясны ил хугарал гэмтэл бүхий хохирол нь шүүгдэгч Б.*******гийн хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, түүний хууль бус үйлдлийн улмаас гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг ******* хангасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Б.*******г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Шүүгдэгч Б.*******гийн хууль бус санаатай үйлдлийн улмаас Б.гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд шүүгдэгчээс хохирогчийн эмчилгээний зардалд 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд төлсөн болох нь ХААН банкны мөнгөн шилжүүлэгийн баримтаар тогтоогдож байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.
Харин хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарсан эмчилгээний зардалыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүх шүүгдэгч Б.*******д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 2,000,000 /хоёр сая/ төгрөг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.
Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйл, 3.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 3. дугаар зүйл, 3.7 дугаар зүйл, 3.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 3.10 дугаар зүйл, 3.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь
1. овогт ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******г 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
З. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь цаашид гарсан эмчилгээний зардалыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
5. Нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг ял шийтгүүлсэн этгээдийн байнга оршин суух хаягийн дагуу гүйцэтгэхийг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ