| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважавын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 154/2024/00041/Э/ |
| Дугаар | 2024/ШЦТ/00036 |
| Огноо | 2024-07-01 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/00036
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн ******* дахь Сум шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Түв*******жаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин ,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Оюун*******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* /цахимаар/
Шүүгдэгч М.Олзвой нарыг оролцуулан ******* аймгийн ******* дахь Сум прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ******* аймгийн Цэцэг анд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Жиу ******* ******* ХХК-д даампны оператор ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт ******* аймгийн Цэцэг ын Хажинга багт ор******* суух, ******* аймгийн ******* дахь Сум шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, ******* аймаг дахь Сум Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2021/ШЦТ/38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 8 сарын хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдаж байсан, Говь-Алтай аймаг дахь Сум Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял шийтгүүлж, торгох ялыг бүрэн төлж барагдуулсан, Хоньчин овогт Мандалбаярын Олзвой. / /
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
1.Шүүгдэгч Хоньчин овогт Мандалбаярын Олзвой нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 00 цагийн орчимд ******* аймгийн Цэцэг ын Цагдаагийн хэсгийн байранд хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас *******жлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг *******жлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Олзвойн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “…Тухайн өдөр ажлынхаа хоёр хүнтэй архи уусан. Би архи уусны улмаас ийм асуудал гаргасандаа гэмшиж байна. Архинаас л боллоо. Согтуу байсан болохоор л цагдаагийн албан хаагчийг эсэргүүцсэн байсан. Миний буруу...” гэх мэдүүлэг,
Хохирогч Х.Бүркитбайгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ”...Миний бие 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 21 цагийн үед 94674501 дугаарын утаснаас “******* аймгийн Цэцэг ын Хөшөөт багийн нутаг дэвсгэрт байрлах Чулуунхүүгийн гэрт хүргэн болох М.Олзвой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн гэрт асгам тавьж байна” гэх дуудлагыг хүлээн авч Батмөнх гэх хүн ирэхээр тухайн иргэний ма*******д сууж очсон. Очиход монгол гэр дотор М.Олзвой нь Даваажаргал гэх эмэгтэй рүү дайрч давшилсан янхан, банзал гэх зэргээр хэл амаар доромжилсон, цээж нүцгэн, баруун гар талдаа цагаан өнгийн подволк ороосон. Нүүр хэсэг нь шалбарсан, гар нь цус болсон байдалтай байсан. Тэгээд М.Олзвойд цагдаагийн хэсэг дээр очих шаардлага тавиад гараас нь хөтлөөд авч яваад ма*******д суулгаад цагдаагийн хэсгийн байранд авч ирж, согтолтыг тодорхойлох гэсэн боловч драгер багаж үлээхээс татгалзахаар, яагаад шалгуулахгүй байгаа талаар асуухад ээжийгээ байлцуулж, хөндлөнгийн гэрч байлцуулж байж үлээнэ гэж хэлээд гараад бөөлжиж ирсэн. Би дуудлага мэдээлэл гаргасан хүнээс дуудлага мэдээллийг хүлээж аваад, М.Олзвой ирэхгүй удаад байхаар нь гадаа гарч харахад алга болсон байсан. Чи хаана явж байгаа юм бэ? гэхэд чамд хамаагүй, амрах гээд ээжийн гэрт ирж байна гэж хэлсэн. Тэгээд буцаад цагдаагийн хэсэгт очих талаар хэлж шаардлага тавихад явахгүй, чаддаг юм бол аваад яв гэхээр нь очиж хэвтүүлээд гав зүүгээд авч яваад цагдаагийн хэсэгт авч ирж суулгаж байхад 30-40 минут орчим болоод гар өвдлөө, толгой өвдлөө гээд байхаар гарыг очиж шалгахад гавны ором гарсан, тайвшираад дуулгавартай болж ирэхээр нь гавыг нь тайлж суулгахад шууд над руу дайраад энгийн иргэнд хүч хэрэглэдэг чи хэн бэ? хоёулаа гадаа гараад үзье гээд эхэлсэн. Намайг савхин куртикнээс барьж хаалга руу түлхээд, гараа далайж цохих гээд дайрч байхад гаднаас Даваажаргал, Гомбосүрэн нар орж ирсэн. Тэгтэл тэр хоёрыг хараад тэр хоёрт та нарыг маргааш ална, надад гомдол гаргадаг хэн бэ? янхан, банзал зэргээр доромжилж эхэлсэн. Тэгэхээр нь чи дуугүй сууж бай, хүн доромжилж болохгүй зэргээр шаардлага тавьсан боловч танхайрч надад салаавч өгч, савхин куртикийн захнаас барьж боохоор нь үйлдлийг таслан зогсоох гээд хөлнөөс нь татаж унагаагаад гавлах гэсэн боловч гавлуулаагүй, намайг эргүүлж дарж аваад, 2 захнаас бариад сэгсрээд хаалга руу чирээд, гадаа гарч үзье гээд, гараа далайгаад цохих гээд үзээд байсан. Тэгээд арай гэж салгаад гарт нь гав зүүж суулгасан. Тэрний дараа драгер багажаар үлээлгэхэд 2.50%-ийн согтолттой гарсан юм. Надад учирсан гэмтэл алга, зүүн гарын долоовор хурууны араар шалбарсан, энгэрийн камерийн суурь хугарсан, зүүн мөрдөсний эмжээр буюу саа салсан. Баруун хацар болон зүүн гуянд өвчин орсон байсан. Албаны энгэрийн камерыг нэхэмжилж байна. Үнэлгээ 600.000 төгрөг байгаа юм...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч М.Олзвойгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2024 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 2 найзтайгаа ******* аймгийн Цэцэг ын Цэцэг-нуур багийн нутаг дэвсгэрт өдөржин архи уусан. Тэрнээс хойш юу болсоныг мэдэхгүй байна. Маргааш өглөө ухаан ороход хадам ээжид агсам тавьсан. Цагдаагийн алба хаагчийн шаардлага эсэргүүцсэн талаар сонссон. Цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерыг Улаанбаатар хотоос 200.000 төгрөгөөр худалдаж авсан. Одоо авч ирж өгнө...” гэх мэдүүлэг,
Ш.Даваажаргалын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...2024 оны 05 дугаар сарын 12-ны орой 20 цагийн үед нөхөр Б.Батмөнх бид хоёр Сүхээ гэх айлд сууж байхад хадам ээж Чулуунхүү утсаар залгаж М.Олзвой согтуу ирээд янз бүрийн авир гаргаад байна та нар хүрээд ирээч гэж хэлсэн. Тэгээд нөхөр бид хоёр хүрээд ирэхэд бай*******д хадам ээж уйлаад суучихсан урд талд нь Олзвой ташаагаа тулчихсан, ма*******ы түлхүүр нэхээд зогсож байсан. Манай хадам аав өнгөрөөд 1 сар 15 хоног болж байсан ба зураг, зулнаас холдооч гэж түлхэхэд намайг янхан,банзал гэж хэл амаар доромжилсон. Манай нөхөр цагдаа авч ирсэн. Тэгээд М.Олзвойг цагдаа аваад явсан. Цагдаа авч яваад удалгүй бид нарыг дуудахаар яваад очиход Олзвойн ээж ирсэн байсан. М.Олзвой намайг янхан банзал, гичий жингэрээр дуудаад доромжилсон. Тэгтэл цагдаа чи дуугүй суу гэж шаардлага тавихад чи муу гөлөг яадаг юм, чи аль талд нь үйлчилдэг юм. Хахууль авсан юм уу? чи ийм гөлөг ш дээ гэх зэргээр доромжилж, хэлэх хэлэхгүйгээр хэлж эхэлсэн.Тэгээд цагдаа М.Олзвойг чи цааш суу гээд очиход ам руу нь салавч өгөөд чи муу гөлөг хэзээ ийм болсон гээд заамдаж барьж аваад боож унагаасан. Цагдаа босч ирээд дахиж ноцолдож байгаад арай хийж гавласан. М.Олзвой нь намайг заналхийлж, хэл амаар янхан гичийгээр дуудаж, зодох гэхээр нь үйлдлийн таслан зогсоож гавлах гэж оролдсон. Ил харагдах шарх сорив байгаагүй, энгэрийн камер нь шаланд унаад зүүлт хугарсан байсан...” гэх мэдүүлэг,
Д.Гомбосүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...Би 2024 оны 05 дугаар сарын 12-ны орой 21 цаг 30 минутын үед гэртээ байж байхад манай үеэлийн эхнэр Даваажаргал 99308245 дугаарын утсаар залгаж М.Олзвой намайг зодоод алах гэж байна. Чи хурдан хүрээд ир гэж дуудахаар яваад очсон. Намайг очиход Даваажаргал, Даваажаргалын хадам эх Чулуунхүү, багийн эмч Мягмарсүрэн нар байсан. М.Олзвойг авга ах нь ирээд аваад явсан байсан. Тэгээд бид хоёрыг маргалдаж байхад цагдаагийн алба хаагч, хэсгийн мөрдөгч хүрч ирээд хэсэг рүү авч явсан. Тэгээд байж байтал Цэцэг ын хэсгийн мөрдөгч Даваажаргал бид хоёроос мэдүүлэг авахаар дуудсан. Бид хоёр яваад очиход Олзвойн ээж охинтойгоо ирсэн гадаа зогсож байсан. Тэгээд цагдаагийн байр луу ороход М.Олзвой нь Даваажаргалыг доромжилж намайг 4 үеэлээрээ алуулна, зүрхэнд чинь хутга шаана, гэж хэл амаар доромжилсон. Тэгтэл цагдаа М.Олзвойг байрандаа суу, чимээгүй суу гэсэн шаардлага тавихад чи муу том болсон байна гээд маргалдаад цагдаагийн алба хаагчид ам руу нь салавч хийгээд, заамдаж барьж авахаар нь гавлах гээд тэр хоёр дээгүүр доогуур ороод ноцолдсон. Би гадаа гарч ээжид нь та холдчих, хүүгээ дэвэргээд байна гэж хэлсэн чинь Олзвойн ээж нь Даваажаргалыг янхан банзал гэж бас л доромжилсон, явахгүй зогсоод байсан бид хоёрыг та хоёр яах гэж ирсэн юм бэ? гэж доромжлоод байсан юм...” гэх мэдүүлэг,
Хохирогч Х.Бүркитбайгийн биед учирсан гэмтлийн талаар ******* аймгийн Шүүх *******жилгээний албаны *******жээч эмчийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 523 дугаартай: Х.Бүркитбайгийн биед гэмтэл тогтоогдсонгүй гэх дүгнэлт,
Шүүгдэгч М.Олзвойгийн биед учирсан гэмтлийн талаар ******* аймгийн Шүүх *******жилгээний албаны *******жээч эмчийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 527 дугаартай:
1. М.Олзвойгийн биед баруун, зүүн шанаа, шууны хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой *******э гэмтэл,
2. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Иргэн М.Олзвойгийн биед үүссэн гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт,
- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,
- архи согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх, согтолтын зэрэг шалгасан тухай тэмдэглэл,
- дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,
- гэрэл зургийн үзүүлэлт,
- эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл,
- цагдаагийн албан хаагчийн дүрэмт хувцас, ялгах тэмдгийн үнэлгээ,
- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ. Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч М.Олзвой нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 00 цагийн орчимд ******* аймгийн Цэцэг ын хэсгийн байранд хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн *******жийг агуулсан байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч М.Олзвой нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 00 цагийн орчимд ******* аймгийн Цэцэг ын хэсгийн байранд хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Х.Бүрхитбайн “...шаардлага тавьсан боловч танхайрч надад салаавч өгч, савхин куртикийн захнаас барьж боохоор нь үйлдлийг таслан зогсоох гээд хөлнөөс нь татаж унагаагаад гавлах гэсэн боловч гавлуулаагүй, намайг эргүүлж дарж аваад, 2 захнаас бариад сэгсрээд хаалга руу чирээд, гадаа гарч үзье гээд, гараа далайгаад цохих гээд үзээд байсан. Тэгээд арай гэж салгаад гарт нь гав зүүж суулгасан. Тэрний дараа драгер багажаар үлээлгэхэд 2.50%-ийн согтолттой гарсан юм” гэх мэдүүлэг, гэрч Ш.Даваажаргалын “...Тэгээд цагдаа М.Олзвойг чи цааш суу гээд очиход ам руу нь салавч өгөөд чи муу гөлөг хэзээ ийм болсон гээд заамдаж барьж аваад боож унагаасан. Цагдаа босч ирээд дахиж ноцолдож байгаад арай хийж гавласан. М.Олзвой нь намайг заналхийлж, хэл амаар янхан гичийгээр дуудаж, зодох гэхээр нь үйлдлийн таслан зогсоож гавлах гэж оролдсон” гэх мэдүүлэг, гэрч Д.Гомбосүрэнгийн “...Тэгтэл цагдаа М.Олзвойг байрандаа суу, чимээгүй суу гэсэн шаардлага тавихад чи муу том болсон байна гээд маргалдаад цагдаагийн алба хаагчид ам руу нь салавч хийгээд, заамдаж барьж авахаар нь гавлах гээд тэр хоёр дээгүүр доогуур ороод ноцолдсон” гэх мэдүүлэг, ******* аймгийн Шүүхийн *******жилгээний албаны *******жээчийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 523, 527 дугаартай дүгнэлт, шүүгдэгч М.Олзвойгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
******* аймгийн ******* дахь Сум прокурорын газраас М.Олзвойгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна. Шүүгдэгч М.Олзвой хохирогч Х.Бүркитбайд учруулсан хохиролыг нөхөн төлсөн, шүүгдэгчээс хохирол нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
Иймд шүүгдэгч М.Олзвойг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч М.Олзвойд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн *******ж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан түүнийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч М.Олзвой нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч М.Олзвойд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчид эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, улсын яллагч 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүх хуралдаанд тус тус гаргасан. Шүүхээс шүүгдэгч М.Олзвойн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн *******ж чанар, гэмт хэргийн *******ж, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Олзвой нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD-г хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хоньчин овогт Мандалбаярын Олзвойг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Олзвойд 3000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Олзвойд оногдуулсан 3000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Олзвой нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хүргүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч М.Олзвойд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ