| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2024/00021/Э/ |
| Дугаар | 2024/ШЦТ/00021 |
| Огноо | 2024-04-17 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Баярмагнай |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 2024/ШЦТ/00021
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч ******* даргалж,
Нарийн бичгийн дарга
Улсын яллагчаар ерөнхий прокурор *******
Шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Ховд аймгийн ******* сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч ******* овогт *******ийн *******т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн ******* суманд оны сарын -ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3 /2 хүүхдийн хамт/ Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, хувиараа хөдөлмөр эрхлэх, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, РД:ПБ ******* овогт *******ийн *******
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч С.******* нь оны 12 сарын 16-ны орой Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутагт байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр тай маргалдаж, улмаар “дува сохор” нэртэй гэрэл шидсэний улмаас хохирогчийн нүүрэн тус газар онож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан “гэр бүлийн хүчирхийлэл” үйлдэж гэх хүндрүүлэн үзэх нөхцөл байдалтайгаар гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч С.*******ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн:
Бидний хооронд гэр бүлийн маргаан гардаг байсан. Манай том хүү мөрийтэй тоглоом тоглож түүнээс болоод эхнэр бид хоёрын дунд маргаан үүсдэг. Заримдаа танихгүй хүнтэй хардах зэрэг байдлаас болж хэрүүл маргаан гардаг гэхдээ би эхнэрээ зодож цохиж байгаагүй. оны 12 сарын 16-ны орой эхнэр гэртээ орж ирэхдээ “хүн үхэж чаддаггүй юм байна” гэж хэлээд орилоод байхаар нь би ширээн дээр байсан чийдэн аваад шидэхэд нүүрэн хэсэгт нь онож уруул нь гэмтсэн. Эхнэрээ дагуулаад эмнэлэг орж оёдол тавиулсан.
Бид хоёр хоорондоо асуудлаа зөвөөр шийдэж чадаагүйдээ харамсаж байна гэх мэдүүлэг
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн хамт /хх-ийн 06-10 дугаар хуудас/
Эд мөрийн баримт үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн хамт /хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж өгсөн чийдэн, хэргийн газраас хураан авсан 00-ын цаас/,хх-ийн 35-36 дугаар хуудас,
Эд мөрийн баримтаар хэргийн газрын үзлэгийг бэхжүүүлсэн CD 1ш, 00 цаасны тасархай, 2.5х3.5 хэмжээтэй шил, цогцост үзлэг хийж хураан авсан 2м 90 см-ийн урттай мяндсан олс, иргэн ээс хураан авсан бичгийн цаасанд бичсэн гэрээслэл, “Дува сохор” нэртэй чийдэн 1 ширхэг зэрэг эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн...Миний дүү хүргэн С.******* нар 2008 онд гэр бүл болж 16--насны 2 хүүхэдтэй амьдарч байсан. Энэ гэр бүл сүүлийн 2 жилийн хугацаанд сална гэдэг ярьдаг болсон.Нөхөр С.******* нь Улаанбаатар хотод амьдарна гэж хэлдэг, мөн том хүүхэд нь тоглоомд донтсон зэргээс болж хоорондоо маргалддаг болсон. Хамгийн сүүлд уулзахад би өөрийгөө мэднэ, 1 дэх өдрөөс эхлэн ажилдаа явна гэж хэлсэн. Түүнээс хойш уулзаагүй. Манай хүргэн манай дүү нар хоорондоо маргаантай байдаг болохоос нэг нэгийгээ зодож цохиж байгаагүй. Миний дүү надад амиа хорлох талаар юу ч яриагүй би өөрийгөө мэдэж байгаа та нарт их дараа болохгүй гэх аястай зүйл ярьдаг байсан. Шинжээчийн дүгнэлтийг танилцууллаа надад санал хүсэлт алга гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс дахин мэдүүлэг авахад....Би хүргэн болох С.*******аас асуухад талийгаач нь оны 12 сарын 16-ны өдөр манайд ирж буцаад гэртээ очих үеэр бид хоёр маргалдаж би чийдэн авч шидэхэд уруулд нь онож язраад эмнэлэгт очиж оёдол тавиулсан гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 57 дугаар хуудас/,
Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн ...Би оны 12 сарын 16-ны орой ******* сумын нэгдсэн эмнэлэгт ажилтай явж байхад цаг 40 минутын үед жижүүр эмч эмч хайж явж байгаад эмнэлгийн 3 давхарт надтай тааралдахад яасан бэ гэхэд уруулдаа оёдол тавиулах гэсэн юм гэхээр нь жижүүр эмч эх төрүүлж байсан болохоор мэс заслийн өрөөнд дагуулж ороод уруулд нь 3 оёдол тавьж өгсөн.
Яаж байгаад гэмтсэн талаар асуухад бүдэрч унаад хаалганд уруулаа цохиод гэмтээсэн гэж хэлсэн. Бие нь өөр янз бүрийн зовуурь илрээгүй тэгээд гараад явсан. Тухайн үед ганцаараа явж байсан. Архи дарс уусан асуудал байгаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 59 дүгээр хуудас/,
Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн...С.*******ын хүү оны 12 сарын 13-ны өдөр манайд жаахан маргаан гараад би танайд хонож байхаас гэж хэлэхэд тэг гэж хэлсэн. Дүү нь амиа хорлох талаар юм ярьж байгаагүй. Талийгаач хүүхдэдээ их санаа зовдог хүн амьтнаас мөнгө аваад тоглоод байна гэж хэлдэг, дээрээс нь нөхөр нь гэр бүлээс гадуур харилцаатай гээд сэтгэл санаа нь гутралын байдалтай байсан гэх мэдүүлэг /хх-ийн 74-75 дугаар хуудас/,
Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн...А.тэмүүлэн талийгаач нас барахаас 7 хоногийн өмнө хотоос ирсэн. Гэртээ ирээд ээж аавтайгаа маргаж агсам тавихад гэрээс хөөж гаргахад ээжийнхээ эгчийн гэрт очсон байсан. Дүү С.******* надад хэлэхдээ талийгаачийг нас барахаас өмнөх шөнө хүү ээс болж эхнэр бид хоёр маргаж байгаад юм аваад шидсэн чинь уруул хэсэгт оногдож язарч эмнэлэгт очиж 2 оёдол тавиулсан гэж надад хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 89 дүгээр хуудас/,
Гэрч Г.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн...Би талийгаач тай цуг ажилладаг байсан бид нарт гэр бүлийнхээ талаар юм ярьдаггүй байсан. Нөхөр Улаанбаатар хотод газар аваад мод тарих гэж байгаа ярьж байсан. Ажлаа тасалж байгаагүй. оны 12 сард нас барахаасаа өмнө эмчээс чөлөө авсан гээд ажилдаа ирээгүй би З.Цэвэлсүрэнгийн хамт гэрт нь очиход бие өвдөөд очиж чадаагүй гэж хэлж байсан. Гэр бүлийн таарамжгүй харилцааны талаар юм яриагүй царай зүс нь зүгээр байсан гэх мэдүүлэг /хх-ийн 98 дугаар хуудас/,
Ховд аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн оны 12 сарын 27-ны өдрийн 03 дугаартай....ын цогцост хүзүүнд дарагдлын ором, доод уруулд 2 ширхэг мэс заслын оёдол бүхий шарх гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтлээс хүзүүн дэх дарагдлын ором нь хагас зөөлөн эд буюу уяа гогцоогоор, доод уруулд үүссэн хоёр ширхэг мэс заслын оёдол бүхий шарх, тус бүрдээ нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. Хохирогчийн доод уруулд үүссэн хоёр ширхэг мэс заслын оёдол бүхий шарх нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 104-105 дугаар хуудас/ ,
Ховд аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн оны 12 сарын 27-ны өдрийн 08 дугаартай....ын биеэс авсан гэх шингэн цус шинжилгээнд тэнцэнэ. Цусанд этилийн спирт илрээгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 111-112 дугаар хуудас/,
С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэн үзэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн үйлдэл нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн туёсгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 24 оны 03 сарын 11-ны өдрийн дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 136-138 дугаар хуудас/,
С.*******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 144-1 дугаар хуудас/,
С.*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 146 дугаар хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 157 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд, улсын яллагчийн дүгнэлт зэргийг шүүх хуралдаанд шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй тул шүүх эдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой хамааралтай гэж үзэж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч С.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн үйлдэлдээ маргахгүй байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөргүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, шүүхэд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хэргийн газрын үзлэгийг бэхжүүүлсэн CD 1ш, ээс хураан авсан бичгийн цаасанд бичсэн гэрээслэлийг хавтаст хэрэгт хадгалах, 00 цаасны тасархай, 2.5х3.5 хэмжээтэй шил, цогцост үзлэг хийж хураан авсан 2м 90 см-ийн урттай мяндсан олс, “Дува сохор” нэртэй чийдэн 1 ширхэг зэргийг эд мөрийн баримт устгах комисст устгахыг даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас гаргаж байгаа санал дүгнэлт болон хэргийн нөхцөл байдал, учруулсан хохиролгүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С. *******ыг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1500.000/Сая таван зуу мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.*******т оногдуулсан 1.500.000 төгрөгийн торгох ялыг 3 /Гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******т оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
5.Шүүгдэгч С.******* хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, хохиролгүй болохыг дурдсугай.
6.Шүүгдэгчид оногдуулсан торгох ял биелүүлэхийг Ховд аймаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хорих 7 дугаар нээлттэй хаалттай хорих ангид даалгасугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шүүхэд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хэргийн газрын үзлэгийг бэхжүүлсэн CD 1ш, ээс хураан авсан бичгийн цаасанд бичсэн гэрээслэлийг хавтаст хэрэгт хадгалах, 00 цаасны тасархай, 2.5х3.5 хэмжээтэй шил, цогцост үзлэг хийж хураан авсан 2м 90 см-ийн урттай мяндсан олс, “Дува сохор” нэртэй чийдэн 1 ширхэг зэргийг эд мөрийн баримт устгах комисст устгахыг даалгасугай.
8. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ