Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 60

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж

Нарийн бичгийн дарга: Б.Дугармаа

Улсын яллагч: С.Мөнхтулга

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа

Шүүгдэгч: Ч.Цогтбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

           Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Санги Тойн овгийн Чойжавын Цогтбаярт холбогдох ... тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           Яллах дүгнэлтэд дурдсанаар

  Шүүгдэгч Ч.Цогтбаяр нь 2017 оны 01 дүгээр сарын 08-ны шөнө 21 цагийн орчимд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд байрлах “Магнай трейд” шатахуун түгээх станцын урд талын засмал зам руу өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай фургон маркийн автомашин жолоодон туслах замаас орохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.7-д заасан “Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө" гэх заалтыг зөрчсөний улмаас, төв замаар явж байсан улсын дугааргүй даюун-200 маркийн мотоцикльтой мөргөлдөж, Г.Сүхбатын биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                 Тодорхойлох нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

         Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Сүхбат мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Би 2017 оны 01 дүгээр сарын 08-ны шөнө 21 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд Сономдавга гэдэг найзындаа өөрийнхөө эзэмшлийн улаан өнгийн улсын дугааргүй Даюун-200 маркийн ява маркийн мотоциклоор ганцаараа очсон. Тэгээд Сономдавгын гэрт ...архинаас 3-4 удаа жижиг аягаар уусан. Тэгээд би гэрээс нь гараад мотоцикльтойгоо Болд гэдэг айлд очиход гэр нь эзгүй байсан. Тэгээд сумын урд талд байдаг “Магнай Трейд” ШТС-ын урд талын засмал замаар зүүн тийшээ гэрлүүгээ явж байтал “Магнай трейд” ШТС-аас цагаан өнгийн Фургон автомашин гарч ирээд засмал замруу орж байсан. Тэгээд цаашаа юу болсныг нь мэдэхгүй байна нэг сэрсэн чинь Гурвантэс сумын эмнэлэгт хэвтэж байсан. Миний хажууд Мөнхзул эгч байхаар нь би юу болоод эмнэлэгт хэвтэж байгаа юм бэ гэхэд намайг автомашинтай мөргөлдсөн гэж хэлсэн. Намайг засмал замаар зүүн тийшээ явж байхад тэр Фургон автомашин замын хойд талаас гарч ирээд намайг мөргөсөн байх. Би тухайн үед зөөлхөн явж байсан миний мотоциклийн миллийн гол тасарчихсан байсан. Миний барьж явсан мотоциклийн хөл, гар тоормос хоёулаа бүрэн ажиллаж байсан, мотоциклийн гэрэл мөн бүтэн гэрлээ асаагаад явж байсан. Би архи уусан байсан гэхдээ болсон зүйлийг санаж байна.  Жолооч нь Цогтбаяр байсан.  Гадаа харанхуй байсан гэхдээ засмал замын шонгийн гэрэл нь асаж байсан. Би тухайн үед төв замаар явж байсан тэр машин туслах замаар орж ирсэн.  Тэгэхээр тэр Фургон автомашиныг барьж явсан хүн нь буруутай. Тухайн үед миний зүүн хөлний шагай нь мултарсан, нүүр ам урагдсан, толгой дотор яс нь цуурсан байсан. Одоо миний биеийн байдал хүнд байна. Надад учирсан эмчилгээний зардлыг бүрэн барагдуулах юм бол санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй.

         ....Миний эмчилгээний зардалд одоогоор 3 сая гаруй төгрөг болсон. Би тухайн эмчилгээнд гарсан зардлуудыг нь баримтаар гаргаж өгнө. Одоогоор миний биеийн байдал гайгүй болсон. Гэхдээ хүзүү нуруугаар их өвдөж байна. Удахгүй Улаанбаатар хотруу явж эмчлүүлнэ. Би одоогийн байдлаар Цогтбаяраас 500.000 төгрөг авсан. Үлдсэн мөнгийг нь удахгүй өгнө гэсэн. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Үлдсэн мөнгөө бүрэн авчихвал нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 28-29-р хуудас/,

         Гэрч Б.Батболд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 01 дүгээр сарын 08-ны орой 20 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд “МТ” Шатахуун түгээх станц дээр жижүүртэй байж байхад Цогтбаяр саарал өнгийн Фургон автомашинтай хүрч ирээд бензин аваад явсан.Тэгээд удалгүй нэг эмэгтэй хүн хүрч ирээд эмнэлэг дуудаад өгөөч, энд машин мотоцикль хоёр мөргөлдчихлөө гэхээр нь би ява маркийн мотоциклоор сумын эмнэлэг рүү явж манай шатахуун түгээх станцын урд машин мотоцикль хоёр мөргөлдчихлөө гэж хэлсэн. Тэгээд би буцаад ажил дээр ирэхэд манай колонкийн зүүн урд талд засмал дээр фургон автомашин засмалруугаа орчихсон байдалтай зогсож байсан. Түүний урд талд нь нэг ява маркийн мотоцикль хажуу талаараа уначихсан байдалтай засмал зам дээр хэвтэж байсан. Би тэгээд сайн анзаарч хараагүй ажилруугаа ортол удалгүй сумын эмнэлгийн машин ирж байгаа харагдсан. Манай колонкоос бензин аваад явсан фургон автомашин байсан. Тэр осол гаргасан машины жолооч нь Цогтбаяр ах байсан. Нөгөө мотоцикльтой хүнийг таниагүй өөр мэдэх зүйл байхгүй. Тухайн үед тэр засмал замын урд талд байдаг гэрлийн шонгийн гэрлүүд асаж байсан засмал зам дээр зогсож байсан автомашин мотоцикль хоёр харагдахаар гэрэлтэй байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/,

           Гэрч Т.Цогзолмаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Би 2017 оны 01 дүгээр сарын 08-ны орой 21 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын гэр хороололд байдаг. Цохион усны 7-1 тоот гэрээсээ өөрийн нөхөр Цогтбаяртай саарал өнгийн 05-48 өмө улсын дугаартай фургон автомашинаар сумын төвд байдаг “МТ" нэртэй колонкоос бензин авах гэж гэрээс гарсан. Тухайн үед машиныг манай нөхөр Цогтбаяр жолоодож явсан. Би фургон автомашины арын суудал дээр хойшоо хараад явсан. Машины жолоочийн хажууд манай эгч Нансалмаа сууж явсан.Тэгээд гэрээс гараад “МТ” колонкийн хойд талаас очоод шатахуун түгээх станцын хажууд нь очоод зогссон. Тэгээд машиндаа 60000 төгрөгөөр бензин аваад колонкоос урагшаа шороон замаар ороод засмал замруу орох гэж баруун тийшээ эргэх гэтэл манай нөхөр мотоцикль гэж хэлтэл гэнэт тас гэх чимээ гарсан.  Машинаас Цогтбаяр буухаар би машинаас буугаад хартал машины өмнө талд нэг ява маркийн мотоцикль, мотоциклийн баруун талд Сүхбат засмал дээр дээшээ хараад хэвтэж байхаар Цогтбаяр очоод Сүхбатыг босгоод тэвэрч аваад Цогтбаяр намайг явж сумын эмч цагдаа дууд гэхээр нь би “МТ” колонкийн түгээгч дээр очоод энд машин, мотоцикль хоёр мөргөлдчихлөө осол гарчихлаа та нар эмч цагдаа дуудаад өг гэж хэлчихээд буцаад осол болсон газраа ирээд байж байхад сумын эрэгтэй эмч, сувилагчтайгаа ирээд Сүхбатыг эмнэлгийн машинд хоёр хүн тэвэрч аваад сумын эмнэлэгрүү аваад явсан.Тэгээд бид нар сумын цагдаа нарыг иртэл осол болсон газраар байж байсан удалгүй сумын цагдаа нар ирцгээсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/,

          Гэрч Г.Мөнхзул мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 01 дүгээр сарын 08-ны орой 21 цагийн үед байх намайг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын гэр хороололд байдаг Сүхбатын хашаанд гэртээ байж байхад Сүхбатын хүү нь орж ирээд аав машинтай мөргөлдсөн гэнэ ээ гэхээр би юу болсон юм бэ гэхэд мэдэхгүй колонкийн хавьд гэхээр би гэрээс гараад сумын “МТ” колонк дээр очиход колонкийн зүүн урд талд засмал дээр нэг саарал өнгийн фургон автомашин түүний урд талд Сүхбатын мотоцикль хажуу талаараа уначихсан байдалтай байсан. Тэр мотоциклийн урд талд Сүхбатыг Цогтбаяр гэдэг залуу толгойг өвөр дээрээ тэврээд сууж байхаар хүрч очоод юу болчихов та нар гэхэд Сүхбат ямар ч ухаангүй уруул нь цус болчихсон. Зүүн шанаанаас нь цус гарчихсан байдалтай байхаар сумын түргэн дуудсан юм уу гэхэд Цогтбаяр эмнэлэг дуудсан гэж хэлсэн. Тэгээд удалгүй сумын түргэний машин ирж эмч Рэнчин Сүхбатын биеийг үзээд сумын эмнэлэг рүү аваад явахад нь би хамт эмнэлэгрүү явсан. Тэгээд Сүхбатыг тарианы өрөөрүү оруулж эмчилгээ хийсэн. Тэгээд тэр шөнө 23 цагийн үед гэрээсээ буцалсан ус авчрахад Сүхбат ухаан орчихсон би яасан юм бэ гэсэн. Би Сүхбатыг машинтай мөргөлдсөн гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өглөө нь Сүхбатыг Өмнөговь аймгийн эмнэлэг рүү авч явсан. Тэр өдөр 13 цагийн үед Сүхбат гэртээ байж байгаад өөрийн эзэмшлийн ява маркийн мотоцикльтой гэрээсээ ганцаараа гараад явсан. Намайг очиход тэр фургон автомашин засмал замын хойд талд нь урагшаа хараад зогсож байсан машины өмнө талд мотоцикль засмал замын урд талд цагаан шугамын урд талд хажуу талаараа уначихсан байсан. Харин Сүхбат мотоциклийн цаад талд засмалын урд хөвөө хэсэг дээр хэвтэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/,

           Гэрч Ц.Рэнчин мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Би 2017 оны 01 дүгээр сарын 08-ны орой 21 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд гэртээ амарч байхад манай эмнэлгийн Лхагваа хүрч ирээд сумын МТ колонкийн засмал зам дээр машин мотоцикль хоёр хоорондоо мөргөлдсөн байна гэж хэлсэн. Би тэгээд яаралтай хувцаслаад машинтай “МТ” колонк дээр очиход уг колонкийн баруун талд засмал зам дээр саарал өнгийн фургон зогсчихсон. Түүний урд талд улаан өнгийн ява маркийн мотоцикль газар уначихсан хажууд Сүхбат газар хэвтчихсэн толгойг нэг хүн тэвэрчихсэн сууж байсан Тэгээд би Сүхбатын биеийг үзэхэд нүүр ам нь цус болчихсон, ухаангүй байдалтай амнаас архи үнэртэж байсан. Тэгээд сувилагч Лхагва бид хоёр Сүхбатыг машиндаа суулгаад сумын эмнэлэг дээр авчирч холбогдох эмчилгээг хийж Сүхбатын баруун талын нүүр хэсэгт нь 10 орчим оёдол тавьж, эмчилгээг хийсэн. Тэгээд маргааш өглөө нь Сүхбатын оношийг тодруулах зорилгоор Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний гэмтлийн тасагт 13 маягтаар илгээсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/,

          Гэрч Н.Түвшинжаргал мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...би 2012 оны 10 дугаар сард Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд энэ УАЗ-2260 маркийн 05-48 өмө улсын дугаартай саарал өнгийн фургон автомашиныг 10 сая төгрөгөөр зарсан. Би Цогтбаярт машинаа зарчихаад нэрээ шилжүүлээгүй байсан юм. Энэ машин одоо миний нэр дээр бүртгэлтэй явдаг” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас/,

         Гэрч Т.Нансалмаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 01 дүгээр сарын 08-ны орой 21 цагийн үед байх Өмнөговь аймгийн Гурвантэс сумын гэр хороололд байдаг Цохион усны 7-1 тоот Цогтбаярын гэрт нь байж байгаад Цогтбаяртай хамт урагшаа Шивээ хүрэн хилрүү явах ажилтай байсан. Тэгээд Цогтбаярын саарал өнгийн ... улсын дугаартай фургон автомашинд суугаад явсан. Тэгэхэд би машины өмнө нь талд сууж явсан. Харин арын заалны сандал дээр Цогтбаярын эхнэр Цогзолмаа сууж явсан. Гурвантэс сумын төвд байдаг “МТ” нэртэй колонкоос бензин авах гэж колонк дээр ирээд Цогтбаяр машиндаа бензин авсан. Тэгээд колонкоос урагшаа яваад шороон замаар ороод засмал замруу орох гэж баруун тийшээ эргэх гэж байтал өөдөөс нэг мотоцикльтой хүн хурдтай орж ирсэн. Тэгэхээр нь би Цогтбаярт өөдөөс мотоцикльтой хүн ирж байна гэсэн. Тэгээд Цогтбаяр машинаа зогсоотол тэр мотоцикльтой хүн ирээд машиныг мөргөтөл гэнэт тас гэх чимээ гарсан Тэгээд машинаас бид гурав буугаад хартал машины өмнө талд улаан мотоцикльтой хүн газар уначихсан дээшээ хараад хэвтэж байсан. Мотоцикль нь машины урд талд нь байсан. Цогтбаярын эхнэр түргэн дуудах гээд “МТ” колонкруу гүйгээд явсан.Тэгээд Цогтбаяр нөгөө хүний толгойг түшээд суухаар би очоод тэр хүний гарыг барьж үзэхэд судас нь цохилж байсан. Тэгээд удалгүй сумын эрэгтэй эмч, сувилагчтайгаа ирээд тэр осолд орсон хүнийг эмнэлгийн машинд хоёр хүн тэвэрч аваад сумын эмнэлэгрүү аваад явсан. Тэгээд бид нарыг байж байхад сумын цагдаа нар ирээд Цогзолмаа бид хоёрыг машинаар сумын эмнэлэгрүү хүргэж өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/,

        Шүүгдэгч Ч.Цогтбаяр мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 01 дүгээр сарын 08-ны орой 20 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд Цохион усны .... гэрээсээ өөрийнхөө эзэмшлийн .... улсын дугаартай фургон автомашиныг би өөрөө жолоодоод гэрээс манай эхнэр Цогзолмаа, эхнэрийн эгч Нансалмаа бид гурав урагшаа хил явах гэж сумын төвд байдаг “МТ”-ын шатахуун түгээх станц дээр ирэхэд түгээгч нэг залуу байсан. Бензин аваад зүүн тийшээ хөдлөөд колонкийн урд талын засмалын хойд талаас нь баруун тийшээ эргэх гээд машинаа баруун гар тал буюу буруу талруугаа рүлээ эргүүлээд засмал замруугаа ортол нэг мотоцикльтой хүн хүрч ирээд машины урд талаас мөргөтөл тас гэсэн чимээ гарсан. Тэгэхээр машиныхаа арааг мултлахад машин урагшаа өнхөрөхөөр нь би буцаагаад машинаа араандаа хийгээд машинаа унтраасан. Тэгээд машинаас буугаад иртэл машины өмнө талд нэг мотоцикльтой хүн мотоциклийнхоо цаад талд нь хажуу талаараа унасан байдалтай Сүхбат газар хэвтэж байхаар би хүрч очоод тэвэрч аваад өвөр дээрээ тэврээд автал ямар ч ухаангүй байсан.Тэгээд машинаас манай эхнэр Цогзолмаа, Нансалмаа хоёр бууж ирээд яанаа гэхээр би сумын эмнэлэг цагдаа дууд гэсэн. Тэгээд Нансалмаа цаашаа яваад МТ колонкруу явж цагдаа эмнэлгийн утсыг аваад эмнэлэг цагдаа дуудсан. Тэгээд удаагүй сумын эмч, сувилагч хоёр машинтай хүрч ирээд Сүхбатыг сумын эмнэлэгрүү аваад явсан. Тэгээд бараг зэрэг Сүхбатын эгч нар ирээд сумын эмнэлэгрүү явцгаасан. Энэ автомашин миний эзэмшлийн хөрөнгө байгаа юм. Харин машины гэрчилгээ дээр Түвшинжаргал гэдэг хүний нэр байгаа, би өөрийнхөө нэр дээр шилжүүлж амжаагүй байсан юм. Би Г.Сүхбатад одоогийн байдлаар 500.000 төгрөг өгсөн. Бусад мөнгийг нь өгч амжаагүй байгаа. Удахгүй Сүхбатад учирсан хохирлыг бүрэн барагдуулна. ....Надад сонсгосон ялыг би ойлгож байна. Хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 59-р хуудас/,

         Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 84 дүгээр дүгнэлтэд: Г.Сүхбатын биед баруун, зүүн чамархай, зулай ясны хугарал, баруун, зүүн зулай, баруун чамархай хэсгийн хатуу хальсан дээрхи цусан хураа, уруулын урагдсан шарх, баруун, зүүн дээд зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-р хуудас/,

  Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч цагдаагийн ахмад О.Чулуунбаатарын 2017.02.24-ний өдрийн №09 тоот дүгнэлтэд: 2017 оны 01 дүгээр сарын 08-ны орой 21 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд Магнай трэйд шатахуун түгээх станцын хажууд засмал зам дээр Ч.Цогтбаяр нь Уаз-2206 маркийн .. улсын дугаартай автомашин жолоодож яваад төв замаар чигээрээ явж байсан Гэндэн овогтой Сүхбатын жолоодож явсан Даюун-200 маркын улсын дугааргүй мотоциклийг мөргөж зам тээврийн осол гаргасан ба ослын улмаас Г.Сүхбатын биед Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 84 дүгээр дүгнэлтэнд гэмтлийн хүнд зэргийн дүгнэлт гаргасан байна. Уаз-2206 маркын ...улсын дугаартай автомашин жолоодож явсан Чойжав овогтой Цогтбаяр нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн дүрмийн 7.7-д “Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байна. Уг зам тээврийн осол гарахад Даюун-200 маркийн улсын дугааргүй мотоциклийг жолоодож явсан Гэндэн овогтой Сүхбатын буруутай үйлдэл байхгүй байна. Харин Даюун-200 маркийн улсын дугааргүй мотоциклийг жолоодож явсан Гэндэн овогтой Сүхбат нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн дүрмийн 2.3-ын “в”-д “мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтыг мөн дүрмийн 2.7-ын “а”-д “Жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Уаз-2206 маркийн ... улсын дугаартай автомашин жолоодож явсан Чойжав овогтой Цогтбаяр нь уулзвар гарц нэвтрэх журмыг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлсөн байна. Уаз-2206 маркийн ... улсын дугаартай автомашин жолоодож явсан Чойжав овогтой Цогтбаяр нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна. Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад С.Бат-Очирын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн зам тээврийн ослын акт үндэслэлтэй байна. /хх-ийн 47-р хуудас/,

  Замын цагдаагийн тасгийн дарга цагдаагийн дэд хурандаа Ц.Мягмаржав, Арвижих говь авто сургуулийн замын хөдөлгөөний хууль дүрмийн багш Ч.Очирбат, Тэнгэрийн хүрд авто сургуулийн замын хөдөлгөөний хууль дүрмийн багш Г.Ундармаа нарын 2017.04.07-ний өдрийн №19 тоот дүгнэлтэд: Зам тээврийн осол гарахад улсын дугааргүй Даюун-200 маркийн мотоциклийг жолоодож явсан Г.Сүхбат нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”-ыг хориглоно... 2.3.в-д мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэснийг мөн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь буруутай байна.  Жич: Улсын дугааргүй Даюун-200 маркийн мотоциклийг жолоодож явсан Г.Сүхбат согтууруулах ундааны зүйл хэрэглэж хөдөлгөөнд оролцож самбаачлах хугацаа ихэссэний улмаас зогсоох арга хэмжээ авч чадаагүй нь осолд нөлөөлсөн гэж үзэж байна. Самбаачлах хугацаа гэдэг нь "Жолооч аюул саадыг харсанаас тоормозны дөрөөн дээр гишгэх хүртэл хугацаанд туулсан замыг" хэлнэ.  Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч цагдаагийн ахмад О.Чулуунбаатарын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн №09 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна” /хх-ийн 106-р хуудас/,

           Цагдаагийн ерөнхий газрын Замын цагдаагийн албаны 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 183 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Уаз-22-06 маркийн ... улсын дугаартай автомашин жолоодож явсан Ч.Цогтбаяр нь Монгол улсын Замын хөдөлгөөны дүрмийн 7.7-д заасан “Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэлд зам таьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн, мотоцикль жолоодож явсан Г.Сүхбат нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-ийн “а, б”, 2.3-ын “в”, 2.7-ийн “а” зүйлүүдэд заасныг зөрчиж "мотоцикль жолоодох эрхгүй, мотоцикль нь улсын бүртгэлд бүртгүүлээгүй, мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөөгүй, мотоциклоо согтуугаар жолоодож явсан” байна. Зам тээврийн осол гарах үед Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хөдөлгөөнд оролцогчдын хөдөлгөөний дараалал алдагдсан байдаг. Дүрэм тухайн замын хэсэгт хэн зам тавьж өгөх ёстой, хэн давуу эрхтэй зорчих ёстойг тогтоодог. Энэ осол хэний буруутай үйлдлээс гарсан болохыг шүүх шүүгч тогтооно. Шинжээч гэм бурууг тогтоох боломжгүй. Шинжээчийн №09 тоот, шинжээчийн бүрэлдэхүүний №19 тоот дүгнэлтүүд нь үндэслэлтэй байна. Зөрчилдсөн хариулт байгаагүй. Дүгнэлтүүд үндэслэлтэй гарсан бөгөөд нэмж тайлбар хийх шаардлагагүй байна гэж үзэв гэжээ.

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 02-р хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-08-р хуудас/,

Автомашинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 09-14-р хуудас/,

Замын цагдаагийн газрын Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 15-18-р хуудас/,

Хураан авах тогтоол /хх-ийн 23-р хуудас/,

Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-25-р хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 26-р хуудас/,

Ашид билгүүн ХХК-ийн Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээнд: Даюун-200 маркийн мотоциклийн эвдрэлийн үнэлгээ 35.000 төгрөг гэжээ. /хх-ийн 40-р хуудас/,

Ашид билгүүн ХХК-ийн Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээнд: УАЗ Фургон маркийн автомашины эвдрэлийн үнэлгээ 390.000 төгрөг гэжээ. /хх-ийн 42-р хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61-р хуудас/,

Хохирол төлсөн баримт /хх-ийн 109-р хуудас/,

Эмчилгээ хийлгэсэн баримт зэрэг болно.

Шүүгдэгч Ч.Цогтбаяр нь 2017 оны 01 дүгээр сарын 08-ны орой 21 цагийн орчим Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд байрлах “Магнай трейд” шатахуун түгээх станцын урд талын засмал зам руу өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай фургон маркийн автомашин жолоодон туслах замаас орохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.7-д заасан “Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө" гэх заалтыг зөрчсөний улмаас, төв замаар явж байсан улсын дугааргүй даюун-200 маркийн мотоцикльтой мөргөлдөж, Г.Сүхбатын биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

          Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Сүхбатын:”...Би 2017 оны 01 дүгээр сарын 08-ны шөнө 21 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд Сономдавга гэдэг найзындаа өөрийнхөө эзэмшлийн улаан өнгийн улсын дугааргүй Даюун-200 маркийн ява маркийн мотоциклоор ганцаараа очсон. Тэгээд Сономдавгын гэрт ...архинаас 3-4 удаа жижиг аягаар уусан. Тэгээд би гэрээс нь гараад мотоцикльтойгоо Болд гэдэг айлд очиход гэр нь эзгүй байсан. Тэгээд сумын урд талд байдаг “Магнай Трейд” ШТС-ын урд талын засмал замаар зүүн тийшээ гэрлүүгээ явж байтал “Магнай трейд” ШТС-аас цагаан өнгийн Фургон автомашин гарч ирээд засмал замруу орж байсан. Тэгээд цаашаа юу болсныг нь мэдэхгүй байна нэг сэрсэн чинь Гурвантэс сумын эмнэлэгт хэвтэж байсан. Миний хажууд Мөнхзул эгч байхаар нь би юу болоод эмнэлэгт хэвтэж байгаа юм бэ гэхэд намайг автомашинтай мөргөлдсөн гэж хэлсэн. Намайг засмал замаар зүүн тийшээ явж байхад тэр Фургон автомашин замын хойд талаас гарч ирээд намайг мөргөсөн байх. Би тухайн үед зөөлхөн явж байсан миний мотоциклийн миллийн гол тасарчихсан байсан. Миний барьж явсан мотоциклийн хөл, гар тоормос хоёулаа бүрэн ажиллаж байсан, мотоциклийн гэрэл мөн бүтэн гэрлээ асаагаад явж байсан. Би архи уусан байсан гэхдээ болсон зүйлийг санаж байна.  Жолооч нь Цогтбаяр байсан. Гадаа харанхуй байсан гэхдээ засмал замын шонгийн гэрэл нь асаж байсан. Би тухайн үед төв замаар явж байсан тэр машин туслах замаар орж ирсэн.  Тэгэхээр тэр Фургон автомашиныг барьж явсан хүн нь буруутай. Тухайн үед миний зүүн хөлний шагай нь мултарсан, нүүр ам урагдсан, толгой дотор яс нь цуурсан байсан. Одоо миний биеийн байдал хүнд байна. Надад учирсан эмчилгээний зардлыг бүрэн барагдуулах юм бол санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй...

Гэрч Б.Батболдын:”...2017 оны 01 дүгээр сарын 08-ны орой 20 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд “МТ” Шатахуун түгээх станц дээр жижүүртэй байж байхад Цогтбаяр саарал өнгийн Фургон автомашинтай хүрч ирээд бензин аваад явсан.Тэгээд удалгүй нэг эмэгтэй хүн хүрч ирээд эмнэлэг дуудаад өгөөч, энд машин мотоцикль хоёр мөргөлдчихлөө гэхээр би ява маркийн мотоциклоор сумын эмнэлэг рүү явж манай шатахуун түгээх станцын урд машин мотоцикль хоёр мөргөлдчихлөө гэж хэлсэн. Тэгээд би буцаад ажил дээр ирэхэд манай колонкийн зүүн урд талд засмал дээр фургон автомашин засмалруугаа орчихсон байдалтай зогсож байсан. Түүний урд талд нь нэг ява маркийн мотоцикль хажуу талаараа уначихсан байдалтай засмал зам дээр хэвтэж байсан. Би тэгээд сайн анзаарч хараагүй ажилруугаа ортол удалгүй сумын эмнэлгийн машин ирж байгаа харагдсан. Манай колонкоос бензин аваад явсан фургон автомашин байсан. Тэр осол гаргасан машины жолооч нь Цогтбаяр ах байсан Нөгөө мотоцикльтой хүнийг таниагүй өөр мэдэх зүйл байхгүй. Тухайн үед тэр засмал замын урд талд байдаг гэрлийн шонгийн гэрлүүд асаж байсан засмал зам дээр зогсож байсан автомашин мотоцикль хоёр харагдахаар гэрэлтэй байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/,

           Гэрч Т.Цогзолмаагийн:”...Би 2017 оны 01 дүгээр сарын 08-ны орой 21 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын гэр хороололд байдаг. Цохион усны 7-1 тоот гэрээсээ өөрийн нөхөр Цогтбаяртай саарал өнгийн 05-48 өмө улсын дугаартай фургон автомашинаар сумын төвд байдаг “МТ" нэртэй колонкоос бензин авах гэж гэрээс гарсан. Тухайн үед машиныг манай нөхөр Цогтбаяр жолоодож явсан. Би фургон автомашины арын суудал дээр хойшоо хараад явсан. Машины жолоочийн хажууд манай эгч Нансалмаа сууж явсан.Тэгээд гэрээс гараад “МТ” колонкийн хойд талаас очоод шатахуун түгээх станцын хажууд нь очоод зогссон. Тэгээд машиндаа 60000 төгрөгөөр бензин аваад колонкоос урагшаа шороон замаар ороод засмал замруу орох гэж баруун тийшээ эргэх гэтэл манай нөхөр мотоцикль гэж хэлтэл гэнэт тас гэх чимээ гарсан  Машинаас Цогтбаяр буухаар би машинаас буугаад хартал машины өмнө талд нэг ява маркийн мотоцикль, мотоциклийн баруун талд Сүхбат засмал дээр дээшээ хараад хэвтэж байхаар Цогтбаяр очоод Сүхбатыг босгоод тэвэрч аваад Цогтбаяр намайг явж сумын эмч цагдаа дууд гэхээр би “МТ” колонкийн түгээгч дээр очоод энд машин, мотоцикль хоёр мөргөлдчихлөө осол гарчихлаа та нар эмч цагдаа дуудаад өг гэж хэлчихээд буцаад осол болсон газраа ирээд байж байхад сумын эрэгтэй эмч, сувилагчтайгаа ирээд Сүхбатыг эмнэлгийн машинд хоёр хүн тэвэрч аваад сумын эмнэлэгрүү аваад явсан.Тэгээд бид нар сумын цагдаа нарыг иртэл осол болсон газраар байж байсан удалгүй сумын цагдаа нар ирцгээсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/,

          Гэрч Г.Мөнхзулын:”...2017 оны 01 дүгээр сарын 08-ны орой 21 цагийн үед байх намайг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын гэр хороололд байдаг Сүхбатын хашаанд гэртээ байж байхад Сүхбатын хүү нь орж ирээд аав машинтай мөргөлдсөн гэнэ ээ гэхээр би юу болсон юм бэ гэхэд мэдэхгүй колонкийн хавьд гэхээр би гэрээс гараад сумын “МТ” колонк дээр очиход колонкийн зүүн урд талд засмал дээр нэг саарал өнгийн фургон автомашин түүний урд талд Сүхбатын мотоцикль хажуу талаараа уначихсан байдалтай байсан. Тэр мотоциклийн урд талд Сүхбатыг Цогтбаяр гэдэг залуу толгойг өвөр дээрээ тэврээд сууж байхаар хүрч очоод юу болчихов та нар гэхэд Сүхбат ямарч ухаангүй уруул нь цус болчихсон. Зүүн шанаанаас нь цус гарчихсан байдалтай байхаар сумын түргэн дуудсан юм уу гэхэд Цогтбаяр эмнэлэг дуудсан гэж хэлсэн. Тэгээд удалгүй сумын түргэний машин ирж эмч Рэнчин Сүхбатын биеийг үзээд сумын эмнэлэг рүү аваад явахад нь би хамт эмнэлэгрүү явсан. Тэгээд Сүхбатыг тарианы өрөөрүү оруулж эмчилгээ хийсэн. Тэгээд тэр шөнө 23 цагийн үед гэрээсээ буцалсан ус авчрахад Сүхбат ухаан орчихсон би яасан юм бэ гэсэн. Би Сүхбатыг машинтай мөргөлдсөн гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өглөө нь Сүхбатыг Өмнөговь аймгийн эмнэлэг рүү авч явсан. Тэр өдөр 13 цагийн үед Сүхбат гэртээ байж байгаад өөрийн эзэмшлийн ява маркийн мотоцикльтой гэрээсээ ганцаараа гараад явсан. Намайг очиход тэр фургон автомашин засмал замын хойд талд нь урагшаа хараад зогсож байсан машины өмнө талд мотоцикль засмал замын урд талд цагаан шугамын урд талд хажуу талаараа уначихсан байсан. Харин Сүхбат мотоциклийн цаад талд засмалын урд хөвөө хэсэг дээр хэвтэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/,

           Гэрч Т.Нансалмаагийн:”...2017 оны 01 дүгээр сарын 08-ны орой 21 цагийн үед байх Өмнөговь аймгийн Гурвантэс сумын гэр хороололд байдаг Цохион усны ... тоот Цогтбаярын гэрт нь байж байгаад Цогтбаяртай хамт урагшаа Шивээ хүрэн хилрүү явах ажилтай байсан. Тэгээд Цогтбаярын саарал өнгийн 05-48 өмө улсын дугаартай фургон автомашинд суугаад явсан. Тэгэхэд би машины өмнө нь талд сууж явсан. Харин арын заалны сандал дээр Цогтбаярын эхнэр Цогзолмаа сууж явсан. Гурвантэс сумын төвд байдаг “МТ” нэртэй колонкоос бензин авах гэж колонк дээр ирээд Цогтбаяр машиндаа бензин авсан. Тэгээд колонкоос урагшаа яваад шороон замаар ороод засмал замруу орох гэж баруун тийшээ эргэх гэж байтал өөдөөс нэг мотоцикльтой хүн хурдтай орж ирсэн. Тэгэхээр би Цогтбаярын өөдөөс мотоцикльтой хүн ирж байна гэсэн Тэгээд Цогбаяр машинаа зогсоотол тэр мотоцикльтой хүн ирээд машиныг мөргөтөл гэнэт тас гэх чимээ гарсан Тэгээд машинаас бид гурав буугаад хартал машины өмнө талд улаан мотоцикльтой хүн газар уначихсан дээшээ хараад хэвтэж байсан. Мотоцикль нь машины урд талд нь байсан. Цогтбаярын эхнэр түргэн дуудах гээд “МТ” колонкруу гүйгээд явсан.Тэгээд Цогтбаяр нөгөө хүнийг толгойг түшээд суухаар би очоод тэр хүний гарыг барьж үзэхэд судас нь цохилж байсан. Тэгээд удалгүй сумын эрэгтэй эмч, сувилагчтайгаа ирээд тэр осолд орсон хүнийг эмнэлгийн машинд хоёр хүн тэвэрч аваад сумын эмнэлэгрүү аваад явсан. Тэгээд бид нарыг байж байхад сумын цагдаа нар ирээд Цогзолмаа бид хоёрыг машинаар сумын эмнэлэгрүү хүргэж өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/,

         Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 84 дүгээр дүгнэлтэд: Г.Сүхбатын биед баруун, зүүн чамархай, зулай ясны хугарал, баруун, зүүн зулай, баруун чамархай хэсгийн хатуу хальсан дээрхи цусан хураа, уруулын урагдсан шарх, баруун, зүүн дээд зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-р хуудас/,

          Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч цагдаагийн ахмад О.Чулуунбаатарын 2017.02.24-ний өдрийн №09 тоот дүгнэлтэд: 2017 оны 01 дүгээр сарын 08-ны орой 21 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд Магнай трэйд шатахуун түгээх станцын хажууд засмал зам дээр Ч.Цогтбаяр нь Уаз-2206 маркийн ... улсын дугаартай автомашин жолоодож яваад төв замаар чигээрээ явж байсан Гэндэн овогтой Сүхбатын жолоодож явсан Даюун-200 маркын улсын дугааргүй мотоциклийг мөргөж зам тээврийн осол гаргасан ба ослын улмаас Г.Сүхбатын биед Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 84 дүгээр дүгнэлтэнд гэмтлийн хүнд зэргийн дүгнэлт гаргасан байна. Уаз-2206 маркын .... улсын дугаартай автомашин жолоодож явсан Чойжав овогтой Цогтбаяр нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн дүрмийн 7.7-д “Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байна.  Уг зам тээврийн осол гарахад Даюун-200 маркийн улсын дугааргүй мотоциклийг жолоодож явсан Гэндэн овогтой Сүхбатын буруутай үйлдэл байхгүй байна. Харин Даюун-200 маркийн улсын дугааргүй мотоциклийг жолоодож явсан Гэндэн овогтой Сүхбат нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн дүрмийн 2.3-ын “в”-д “мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтыг мөн дүрмийн 2.7-ын “а”-д “Жолооч согтууруулах ундааны зүйл хэргэлсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Уаз-2206 маркийн ... улсын дугаартай автомашин жолоодож явсан Чойжав овогтой Цогтбаяр нь уулзвар гарц нэвтрэх журмыг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлсөн байна. Уаз-2206 маркийн ... улсын дугаартай автомашин жолоодож явсан Чойжав овогтой Цогтбаяр нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна.- Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад С.Бат-Очирын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн зам тээврийн ослын акт үндэслэлтэй байна. /хх-ийн 47-р хуудас/,

         Цагдаагийн ерөнхий газрын Замын цагдаагийн албаны 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 183 дугаартай шинжээчийн: Уаз-2206 маркын ... улсын дугаартай автомашин жолоодож явсан Ч.Цогтбаяр нь Монгол улсын Замын хөдөлгөөны дүрмийн 7.7-д заасан “Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэлд зам таьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн, мотоцикль жолоодож явсан Г.Сүхбат нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-ийн “а, б”, 2.3-ын “в”, 2.7-ийн “а” зүйлүүдэд заасныг зөрчиж "мотоцикль жолоодох эрхгүй, мотоцикль нь улсын бүртгэлд бүртгүүлээгүй, мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөөгүй, мотоциклоо согтуугаар жолоодож явсан” байна гэсэн дүгнэлт,

  Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 02-р хуудас/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-08-р хуудас/, Автомашинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 09-14-р хуудас/, Замын цагдаагийн газрын Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 15-18-р хуудас/, Хураан авах тогтоол /хх-ийн 23-р хуудас/, Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-25-р хуудас/, Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 26-р хуудас/, Ашид билгүүн ХХК-ийн Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээнд: Даюун-200 маркийн мотоциклийн эвдрэлийн үнэлгээ 35.000 төгрөг гэжээ. /хх-ийн 40-р хуудас/, Ашид билгүүн ХХК-ийн Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээнд: УАЗ Фургон маркийн автомашины эвдрэлийн үнэлгээ 390.000 төгрөг...гэснээр /хх-ийн 42-р хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Ч.Цогтбаярыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно. 

 Зам тээврийн ослын улмаас хохирогч Г.Сүхбатын биед хүнд гэмтэл учирч шүүгдэгч  Ч.Цогтбаяр нь хохирогчийн эмчилгээний зардалд нийт 3.137.760 төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хохирогч Г.Сүхбат нь шүүхийн шатанд Улаанбаатар сонгдо эмнэлэгт нөхөн сэргээх физик эмчилгээ хийлгэж 20.000 төгрөг, 760.000 төгрөг, 306.000 төгрөг, нийт 1.086.000 төгрөгийг төлсөн баримтыг гаргаж өгсөн ба шүүгдэгч нь дээрх эмчилгээний зардлыг төлөөгүй байх тул шүүгдэгч Ч.Цогтбаярыг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөрөө барагдуулаагүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ч.Цогтбаяраас 1.086.000 төгрөг гаргуулан хохирогч Г.Сүхбатад олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.Цогтбаярын хувьд Эрүүгийн хуулийн 55 дугаар  зүйлийн 55.1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн 56 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.

Шүүгдэгч Ч.Цогтбаяр нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 61-р хуудас/,

         Шүүгдэгч Ч.Цогтбаярыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэж үзэж улсын яллагч болон өмгөөлөгч нарын зүгээс хорих ял оногдуулж тэнсэж, хянан харгалзаж шийдвэрлэх талаар ялын шүүмжлэл болон өмгөөллөө явуулж байх боловч дээр дурьдсан хохирол, төлбөр бүрэн арилаагүй байна гэж үзэв.

          Түүнчлэн хохирогч нь замын хөдөлгөөний дүрмийн 7 заалтыг зөрчсөн, шүүгдэгч 1 заалтыг зөрчсөн байна гэж өмгөөлөл явуулж байх боловч энэ нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй төдийгүй хохирогчийн биед хүнд гэмтэл учирснаар энэ гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бий болгож байна.

         Шүүх шүүгдэгч Ч.Цогтбаярыг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн дүрмийн 7.7-д “Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн нь энэхүү гэмт хэрэг гарах үндсэн шалтгаан болсон гэж дүгнэсэн бөгөөд энэ талаарх шинжээчдийн дүгнэлтийг үнэн зөвд тооцож нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно.

         Шүүгдэгч Ч.Цогтбаярыг баривчлах ялаар шийтгэсэн тул урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Ч.Цогтбаяр нь цагдан хоригдсон хоногүй болохыг дурдаж шийдвэрлэв.         

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигч Ч.Цогтбаярт буцаан өгч, №.... тоот жолоочийн үнэмлэхийг хураан Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэв.

          Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Санги Тойн овгийн Чойжавын Цогтбаярыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Ч.Цогтбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, шүүгдэгчид 3 /гурав/ сар 1 /нэг/ хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Цогтбаярт оногдуулсан баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж эдлүүлсүгэй.
  4. Шүүгдэгч Ч.Цогтбаяр нь хохирогч Г.Сүхбатад учирсан эрүүл мэндийн хохиролд 3.137.760 төгрөг төлсөн, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
  5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигч Ч.Цогтбаярт буцаан өгч, №315163 тоот жолоочийн үнэмлэхийг хураан Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Цогтбаяраас 1.086.000 төгрөг гаргуулан хохирогч Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 2-р багт оршин суух, Чонос овгийн Гэндэнгийн Сүхбат /РД:КГ80041115/-д олгосугай.
  7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Цогтбаярт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх болохыг мэдэгдсүгэй.
  9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, өмгөөлөгч, хохирогч нар  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Т.ДЭЛГЭРМАА