Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2020/0402

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А

Хариуцагч: К******** б***** ХХК дахь Банкны эрх хүлээн авагч

Нэхэмжлэлийн шаардлага: К******* б****ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн 2019 оны А/6* дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын А /цаашид А гэх/-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, А-ыг Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.8-д заасан төлбөрийн дараалалд бүртгэсэн нь хууль бус болохыг тогтоож, Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.5-д заасан төлбөрийн дараалалд бүртгэхийг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, өмгөөлөгч Э.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэл гаргагч Анагаах ухаан шинжлэх ухааны их сургууль шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Банкны тухай хуулийн 68 дугаар 68.1-Д заасны дагуу Мон***********Капитал банкийг албадан татан шийдвэр гарсан даруй банкны эрх хүлээн авагчийг томилсоанхны үйлдэл нь нийтэд ил мэдээлэл байгаа. Энэ утгаараа Капитал дахь банкны эрх хүлээн авагчийг томилсонтой холбоотой нэхэмжлэгч нэгэн байдлаар маргаагүй ба шүүх уг асуудалтай холбоотой ямар нэгэн тайлбар шаардаагүй учир энэхүү үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байснаар шаардаагүй учир энэхүү үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна.

К******* б****ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь захиргааны байгууллага болох үндэслэл нь: а/ Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжийн шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно" гэж заасан байдаг.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино" гэж зааснаас үзвэл Захиргааны хэргийн шүүх хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсвэл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршихоор байна.

Захиргааны байгууллага гэдгийг тус хуулинд захиргааны байгууллага гэж Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан байгууллага гэж заасан ба дээр дурдсанчлан Захиргааны ерөнхий хуулийн 5.1.1-ээс 5.1.5-д заасныг ойлгодог. Нэхэмжлэлийн шаардлагаас К******* б****ХХК-ийн банкны эрх хүлээн авагч нь дээрх ойлголтын аль нь хамаарахаар байгааг тайлбарлахын өмнө дараах зүйлийг тодруулах нь зүйтэй байна.

Монголбанк нь захиргааны байгууллага мөн эсэхэд дүгнэлт өгөх зайлшгүй шаардлага гарж ирнэ Учир нь К******* б****ХХК-ийн банкны эрх хүлээн авагчийг буюу хариуцагч этгээдийг хэн хаанаас томилсон нь чухал ба Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан захиргааны байгууллага гэсэн ойлголтод хамаарахгүй этгээд томилсон тохиолдолд захиргааны хэргийн шүүх уг асуудлыг шийдвэрлэх боломж хуулиар олгогдоогүй болно.

Энэ ч утгаараа захиргааны байгууллага гэсэн ойлголтод Монголбанк. хамаарч байгаа эсэхийг тайлбарлавал. Төв банкны тухай хуулийн 3 дугаар зүйлд Төв банк/Монголбанк/-ны эрх зүйн байдал-ыг тодорхойлж өгсөн байдаг. Тус хуулийн 3.1-д Монгол Улсын хэмжээнд төрийн мөнгөний бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагыг Монгол Улсын Төв Банк гэнэ. Монгол Улсын Төв Банкийг Монголбанк гэж нэрлэнэ. М************* төв нь Монгол Улсын нийслэлд байрлана, 3.2-т Монголбанк нь төоөөс үүсгэн байгуулсан хуулийн этгээд бөгөөд тогтоосон загвараар хийсэн тамга,тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ. Монголбанк өөрийн билэгдэл тэмдэгтэй байж болно гэж тус тус заасан байдаг.

Дээрхээс үзвэл Монголбанк нь төрийн буюу үндэсний мөнгөн тэмдэгт болон түүнтэй холбоотой санхүүгийн оролцогч байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих, үндэсний эдийн засгийн тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх Засгийн газраас хараат бусаар чиг үүргээ хэрэгжүүлдэг онцгой байгууллага юм. Монголбанк нь банкны тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу К******* б****ХХК-ийн банкны эрх хүлээн авагчийг хуульд заасан үндэслэл журмын дагуу томилсон ба ийнхүү томилсонтой холбоотойгоор банкны эрх хүлээн авагч нь Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр хуульчилсан байгаа. Банкны эрх хүлээн авагч нь Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан эрхийнхээ хүрээнд 73 дугаар зүйлд заасан төлбөр барагдуулах дарааллыг тогтоох эрхээ хэрэгжүүлсэн байдаг. Энэхүү эрхээ хэрэгжүүлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т ХУУЛЬ тогтоомжийг биелүүл.ж захиоамжилсан шийдвэр гаргадаг Засгийн газрын 6УС бие даасан агентлаг. түүнтэй адилтгах нийтийн эох зүйн бусад байгууллагагэж заасанд хамаарч байгаа нь Монголбанк нь Төв банкны тухай хуулийн буюу хуулиар тусгайлан Монгол улсын мөнгөний бодлогыг хэрэгжүүлэгч Засгийн газраас хараат бус бие даасан байгууллага болох нь харагдаж байна. Учир нь Төв банкны тухай хуулийн 26.1-д Монголбанкийг Улсын Их Хурлаас томилогдсон Ерөнхийлөгч толгойлж үйл ажиллагаагаа Улсын Их Хурлын өмнө хариуцан тайлагнана. М************* Ерөнхийлөгчийг Улсын Их Хурлын даргын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно гэж заасан байдаг. Тиймээс Монголбанк нь хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, захирамжилсан шийдвэр гаргах эрх бүхий Засгийн газрын бус бие даасан агентлаг болох нь харагдаж байна.

Монголбанк хуульд заасан эрх хэмжээгээ хэрэгжүүлэх үүднээс Бакны тухай хуульд заасны дагуу банкны эрх хүлээн авагчийг томилсон үйлдэлд нэхэмжлэгч ямар нзган байдлаар гомдол санал гаргаагүй, мөн шүүхээс уг асуудалтай холбоотой ямар нэгэн тодруулгыг асуугаагүй учир Банкны эрх хүлээн авагч нь эрх зүйн байдлын хувьд К******* б****ХХК-ийн нийт хадгаламж эзэмшигч, харилцагч нарын төлбөр барагдуулах ажиллагааг М************* нэрийн өмнөөс хийж гүйцэтгаж байгаа тул түүний гаргасан хадгаламж эзэмшигчдэд чиглэсэн аливаа ^үйлдэл, эс үйлдэхүй болон шийдвэрүүдийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс К******* б****ХХК-ийн банкны эрх хүлээн авагчийн үйлдэл нь Банкны тухай хуулийн холбогдох заалтыг буруу хэрэглэж нэхэмжлэгчид хохирол учруулж болзошгүй байдал үүсгээд байгаатай холбоотой нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан байдаг.

Иймд банкны эрх хүлээн авагчийн аливаа үйлдэл, эс үйлдэхүй болон шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 37.1-д "Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодоохой нзг тохиолдлыг зохииуулахаао нийтийн эох зуйн хуоээнд аадаеш чиглэсэн. эох зуйн шууд ур дагавао бий болгосон амаао. бичгээр гаргасан захиоамжилсшн шийдөэо болон уйл ажиллагааг ойлгоно гэж заасан нь гадагш чиглэсэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гаргасан эрх зүйн шууд үр дагавар бий болгосон захирамжилсан шийдвэр байгаа тул Захиргааны байгууллагаас гаргасан захиргааны акт-ын хэлбэрийг бүрэн хангаж байна. Тиймээс тус маргааныг нэхэмжлэгч нь Захиргааны хэргийн шүүхэд хуульд заасны дагуу нэхэмжлэлээ гаргасан болно.

Захирамжийн Үндэслэх хэсэгт /захирамжийн 4 дугээр тал/ Захиргааны хэрэг шүүхэд Хянан шийдвэрлэх тухай хуулийн 112-р зүйлийн 112.1-д Дараах төрлийн маргааныг давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ: 112.1.5-д1 "хуулиар тусгайлан заасан бусад маргаан, Банкны тухай хуулийн 75-р зүйлийн 75.1-д Банканд албадлагын арга хэмжээ авах тухай М************* шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл холбогдогч этгээд шүүхэд гомдол гаргах эрхтэй, 75.3-т Шүүх энэ хуулийн 75.1-т заасан гомдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112.1-т заасан тусгай журмаар хянан шийдвэрлэнэ гэж тус тус заасан тул дээрх хуулийн зохицуулалтууд тус маргаанд хамаарахгүй үндэслэлүүдийг нэхэмжлэлдээ тайлбарлах шаардлагатай байна.

Дээрх асуудлыг дараах байдлаар тайлан хүргүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Үүнд: а/ Банкны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан Банканд албадлагын арга хэмжээ авах тухай М************* шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл холбогдогч этгээд шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж заасан ойлголт нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай ямар нэгэн байдлаар давхцаагүй болохыг тодорхойлохын тулд Банканд тавих албадлагын арга хэмжээ гэдэгт юуг ойлгохыг нэн тэргүүнд тайлбарлах хэрэгтэй болно. Банкны тухай хуулийн зургадугаар бүлэг /Албадлагын арга хэмжээ7-т тусгайлан зааж өгсөн 5 дэд бүлэг бүхий арга хэмжээг албадлагын арга хэмжээ гэж үзнэ. Уг арга хэмжээнд банкны тогтворжуулалт, бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөө", урьдчилан сэргийлэх арга хэмжээ, банкны нөхцөлт удирдлага, банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ, банкийг татан буулгах гэсэн ойлголтуудын хүрээнд Мон***********хэрэгжүүлж буй албадлагын арга хэмжээнүүд байдаг. Энэхүү арга хэмжээг Монголбанк Банкны тухай хуулийн 3.1.1-д заасан хуулийн этгээдэд хэрэгжүүлдэг.

б/ Банкны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 -д заасан ойлголт нь дээр дурдсан таван албадлагын арга хэмжээний аль нэгийг нь авсан Мон***********гаргасан шийдвэрийг Банкны тухай хуулийн 3.1.1-д заасан хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч этгээдүүдийн хэн нэгэн эсвэл бүгдээрээ эс зөвшөөрсөн тохиолдолд шүүхэд гомдол гаргах эрхийг зааж өгсөн байх ба ийнхүү эрхээ хэрэгжүүлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д 112.1-д заасны дагуу давж заалдах шатны шүүхэд тусгай журмаар нэхэмжлэл гаргана гэсэн ойлголт байна. Харин нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Нэхэмжлэлийн шаардлага нь Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.6 дахь хэсэгт заасан төлбөрийн дараалалд бүртгэсэн нь хууль бус болохыг тогтоолгож, Банкны тухай хуулийн 73.1.5 дахь хэсэгт заасан төлбөрийн дараалалд бүртгэхийг даалгах тухайКаттал банк ХХК-ийн банкны эрх хүлээн авагчийн шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгож хуульд заасны дагуу төлбөрийн дараалалд бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг.

Иймээс Банкны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 -д заасан ойлголтод нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хамааралгүй болох нь тодорхойлогдож байна гэж үзэж байна.

Захирамжийн Үндэслэх хэсэгт /захирамжийн 4 дүгээр тал/ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.3.1- 106.3.11-д заасан захиргааны хэргийн шүүхээс гарах шийдвэрүүдийн төрлүүдээс аль шийдвэрийг гаргуулахыг хүсэж байгаагаа нэхэмжлэлдээ тодорхой заах шаардлагатай байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ... ойлгомжтой тодорхой томьёолох, тодорхойлох, тайлбарлах шаардлагатай байна.

Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна.

Нэхэмжлэлийн шаардлага: К******* б****ХХК-ийн банкны эрх хүлээн авагч нь Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.8 дахь /73.1.8 Засгийн газарт төлөх өр төлбөр, албан татвар;/ хэсэгт заасан төлбөрийн дараалалд нэхэмжлэгч байгууллага болох А"-ийн холбогдох хадгаламжуудыг бүртгэсэн үйлдэл /шийдвэр/ нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүсэж байх тул тус банкны эрх хүлээн авагчийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулах,

Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1- т захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох; заасан нөхцөл шаардлагыг хангаж байгаа билээ.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно гэж заасан, мөн 37 дугаар зүйлийн 37.5-дСөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно гэж тус тус зааснаас үзвэл Банкны эрх хүлээн авагчийн дарааллыг буруу тогтоосон шийдвэр нь Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлд заасан шаардлагад нийцээгүй эрх зүйн зөрчилтэй буюу уг шийдвэрийн үр дагавар нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан, мөн зөрчиж болзошгүй нөхцөл байдлыг бий болгосон Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа дээрх байдлаар томьёолж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-д заасан шийдвэрийг гаргуулахаар нэхэмжлэлээ гаргасан болно гэжээ.

 Хариуцагч К******* б****ХХК дахь банкны эрх хүлээн авагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараа: ...К******* б****ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид холбогдох Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

 М************* Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А-96 дугаар тушаалаар К******* б****ХХК-ийг албадан татан буулгахаар шийдвэрлэж, мөн өдрийн А-97 дугаар тушаалаар Банкны эрх хүлээн авагчийг томилсон. Банкны эрх хүлээн авагч нь Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2.2 дахь хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд банкнаас үүргийн гүйцэтгэл шаардах эрх бүхий этгээдийн шаардлагын хэмжээг тодорхойлж, хуульд заасны дагуу Банкны эрх хүлээн авагчийн 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А-6* дүгээр тушаалаар нэхэмжлэлийн дарааллыг тогтоосон.

Төлбөр барагдуулах дараалал тогтоосон тушаалаар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулиас К******* б****ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлүүдээр Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.8 дахь хэсэгт заасан дараалалд бүртгэсэн. Үүнд:

Аливаа хуулийн этгээдийг төлбөрийн чадваргүйд тооцох, энэ ажиллагааны хүрээнд төлбөр барагдуулах процесс ажиллагаа нь коллективд буюу хамтын ажиллагаа байдгаараа нэг хэргийг хянан шийдвэрлэх шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанаас ялгаатай байдаг. Өөрөөр хэлбэл, олон тооны үүрэг гүйцэтгүүлэгчдийн шаардлагыг хамтад нь хянан шийдвэрлэж, хэн нэгний эрх ашгийг бусад этгээдийн эрх ашгаас илүүд тавилгүйгээр тэгш байдлыг эрхэмлэн, хамтад нь төлбөрийг барагдуулж, үүргийн гүйцэтгэлийг хангадгаараа ганцаарчилсан үүргийн гүйцэтгэлийн талаар хэрэгждэг захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанаас төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа явагддаг.

Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлд зохицуулсан төлбөр барагдуулах дарааллыг тайлбарлахын тулд нэн тэргүүнд үзэл баримтлалыг авч үзэх ёстой. Европын төв банкны банкийг татан буулгах болон Түүнтэй холбоотой шийдвэрүүдийн тухай 2016 оны зөвлөмж/дүгнэлтийн 1.6 дахь хэсэгт тэтгэврийн сан, тэтгэврийн компаниудын хадгаламж, улсын төсвийн шууд болон шууд бус хэрэглэгч болох засгийн газар, төв банк, аж ахуйн нэгжүүдийн хадгаламж, түүнчлэн орон нутгийн төсвийн шууд болон шууд бус хэрэглэгчид хамаарах орон нутгийн байгууллагуудын хадгаламж нь эрх бүхий мөнгөн хадгаламжид тооцогдохгүй гэж заасан. Засгийн газрын хадгаламж нь олон улсын жишгийн хувьд бусад хувь хүн, хуулийн этгээдийн мөнгөн хадгаламжтай адилтгагдахгүй бөгөөд банк татан буугдсан тохиолдолд төлбөр барагдуулах дарааллын хувьд хадгаламж гэх хэсэгт багтдаггүй.

 Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйл /даатгалд үл хамаарах нөхцөл/-ийн 7.2.2 дахь хэсэгт төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага-ьт хадгаламжийн даатгалд хамруулахгүй байхаар зохицуулжээ. Үүний дагуу иргэн, хуулийн этгээдэд олгосон 20.0 хүртэх сая төгрөгийн нөхөн төлбөрийг Ад олгоогүй. Үүнээс үзэхэд иргэн, хуулийн этгээд /хувийн ХЭВШИЛ/-ИЙН нэхэмжлэлийн шаардлагыг төр, түүнийг төлөөлсөн байгууллагын нэхэмжлэлийн шаардлагаас тусдаа байхаар зохицуулсан.

Банкны санхүүгийн тайлан нь нягтлан бодох бүртгэлээр хөрөнгө, өр төлбөрөөс бүрддэг. Уг өр төлбөрийг барагдуулах дарааллыг Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт хуульчилсан байдлаас үзэхэд банкны бүтээгдэхүүнээр бус тухайн бүтээгдэхүүн эзэмшиж буй субъектээр нь төлбөр барагдуулах дарааллыг ялгамжтай зохицуулсан байдаг.

Хууль тогтоогчоос Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт Яг дараалалд орсон хэд хэдэн төлбөрийг нэгэн зэрэг барагдуулах боломжгүй бол тухайн төлбөр бүрийн хэмжээндхувь тэнцүүлэх замаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж болно гэж төлбөр барагдуулах аргыг хуульчилж өгсөн нь иргэн, байгууллага /хувийн хэвшлийн/-ын хадгаламжийн /үлдэгдлийг, төрийн байгууллагын хадгаламжийн үлдэгдэлтэй нэг дараалалд оруулан төлбөр барагдуулах нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад холбогдох хууль тогтоомжоор иргэдэд олгосон өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болно. Тодорхой зохицуулалт бүхий хуулийн хэм хэмжээ, эсхүл төсөөтэй харилцааг зохицуулсан хэм хэмжээ, эсхүл Үндсэн хуулийг дангаар нь хэрэглэх аль ч тохиолдолд шүүх Үндсэн хуулийн үзэл баримтлал, зарчмыг сахин биелүүлэх үүрэгтэй гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар К******* б****ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн 2019 оны А/69 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын А /цаашид А гэх/-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, А-ыг Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.8-д заасан төлбөрийн дараалалд бүртгэсэн нь хууль бус болохыг тогтоож, Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.5-д заасан төлбөрийн дараалалд бүртгэхийг даалгах гэж тодруулсан болно.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

К******* б****ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн 2019 он 09 дүгээр сарын 19-ний өдрийн Төлбөр барагдуулах дарааллыг үргэлжлүүлэн тогтоох тухай А/69 дугаар тушаалын 1 дэх заалтад Банкны эрх хүлээн авагчийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А-47 дугаар тушаалын дагуу Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.6, 73.1.7, 73.1.8, 73.1.з дэх хэсэгт тус тус заасан 447,909,518,106.61 төгрөгийн төлбийг нэгдүгээр хавсралтаар баталж, төлбөр барагдуулах дарааллыг тогтоосугай гэж зааж, тус тушаалын 1 дүгээр хавсралтаар А-ыг Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.8-д заасан төлбөр барагдуулах дараалал, жагсаалтад хамааруулсан байна.

Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д Банкны хөрөнгийг худалдан борлуулсны орлогоос нэхэмжлэлийн шаардлагыг хангахад доор дурдсан дарааллыг баримтална:,

         73.1.1.бусдын амь нас, эрүүл мэндэд учруулсан гэм хорыг арилгуулах тухай шүүхийн шийдвэрийг үндэслэн тухайн банкнаас гаргуулж байсан төлбөр;

         73.1.2.М************* болон эрх хүлээн авагчийн үйл ажиллагааны зардал;

         73.1.3-д Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлага болон хувьцаа эзэмшигч нарын хадгаламжаас бусад Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд заасан даатгагдсан хадгаламж, даатгагдсан хадгаламж эзэмшигчийн шаардах эрхийг шилжүүлсэн авсан Хадгаламжийн даатгалын корпорацийн шаардлага;

         73.1.4.Хадгаламжийн даатгалын сангийн хөрөнгө;

         73.1.5 даатгагдаагүй хадгаламжийн төлбөр;

         73.1.6.банкны эрх бүхий албан тушаалтнаас бусад ажилтнуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлснээс хэтрэхгүй цалин хөлс;

         73.1.7.М************* шаардах эрх бүхий төлбөрийн шаардлага;

         73.1.8.Засгийн газарт төлөх өр төлбөр, албан татвар;

         73.1.9.үүргийн гүйцэтгэлийг хангах аргаар баталгаажаагүй бусад өр төлбөр;

         73.1.10.хоёрдогч өглөг гэж тус тус хуульчилсан байна.

К******* б****болон А-ийн хооронд 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 22*********дугаартай Хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 22********* дугаартай Хугацаатай мөнгө хадгаламжийн гэрээ, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 21********** дугаартай Хугацаатай мөнгө хадгаламжийн гэрээ, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 2112002831 дугаартай Хугацаатай мөнгөн хадгаламж-ийн гэрээнүүд тус тус байгуулагдсан байна.

А-ийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн №00********** тоот бүхий улсын бүртгэлийн гэрчилгээ болон А-ын дүрмээс үзэхэд тус сургууль нь төрийн өмчит хуулийн этгээд буюу төрийн өмчит дээд боловсролын сургалтын байгууллага байна.

Боловсролын тухай хуулийн 40.4-д Төрийн өмчийн боловсролын сургалтын байгууллагын санхүүжилт дараахь эх үүсвэрээс бүрдэнэ, 40.4.4-д их сургууль, дээд сургууль, коллеж, ... сургалтын төлбөр, эрдэм шинжилгээний төсөлт ажлын болон өөрийн үйл ажиллагааны орлого; гэж заасан байна.

А-ийн Удирдах зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 005 тоот тогтоолоо батлагдсан тус их сургуулийн дүрмийн 7 дахь хэсгийн 7.2-ын 7.2.1-7.2.7-д заасан санхүүжилтын эх үүсвэрээс үзэхэд оюутны сургалтын төлбөр санхүүжилтийн эх үүсвэрийн дийлэнхи хувийг эзлэхээр байх ба тус сургууль нь улсын төсвөөс санхүүждэг хуулийн этгээд биш юм.

Иймд А/6* дугаар тушаалаар А-ийг Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.8-д заасан төлбөрийн дараалалд бүртгэсэн нь хуульд нийцэхгүй буюу Засгийн газарт төлөх өр төлбөр, албан татвар гэсэн дараалалд хамааруулан А-ийг бүртгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

Учир нь А-ийн санхүүжилтын эх үүсвэрийн дийлэнхи хувийг оюутны сургалтын төлбөр эзэлдэг нь тодорхой бөгөөд тус сургуулийн хадгаламжийг Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.8-д заасан Засгийн газарт төлөх өр төлбөр, албан татвар гэсэн дараалалд бүртгэсэн нь тус сургуулийн нийт оюутнуудын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж болзошгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Харин Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.5 даатгагдаагүй хадгаламжийн төлбөр гэж заасан ба хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд А-ийн хугацаатай мөнгөн хадгаламж нь даатгагдаагүй хадгаламжийн төлбөр гэсэн дараалалд хамаарахаар байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь К******* б****ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь захиргааны байгууллага биш тул энэ маргаан нь захиргааны хэргийн шүүхийн харъяалан шийдвэрлэх маргаан биш гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т захиргааны чиг үүргийг хууль болон нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээд, 5.2-т Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна гэж заасан байна.

Банкны тухай хуулийн 68 дугаар зүйийн 68.1-д Монголбанк нь дараахь үндэслэлээр банкийг албадан татан буулгах шийдвэр гаргаж, банкны эрх хүлээн авагч томилно:

68.1.1-д энэ хуульд заасан албадлагын арга хэмжээний хүрээнд банк байгуулах тусгай зөвшөөрлийг цуцалсан

68.1.2-т банкинд энэ хуульд заасан бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ хэрэгжүүлэх боломжгүй тухай М************* шийдвэр гарсан гэж тус тус заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд К******* б****ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь захиргааны байгууллага гэсэн ойлголтод хамаарч байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн банкны эрх хүлээн авагч нь захиргааны байгууллага биш гэх тайлбар үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.5, Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, К******* б****ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Төлбөр барагдуулах дарааллыг үргэлжлүүлэн тогтоох тухай А/6* дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын А-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, А-ийг Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.8-д заасан төлбөрийн дараалалд бүртгэсэн хариуцагчийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, А-ийг Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.5-д заасан төлбөрийн дараалалд бүртгэхийг К******* б****ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч А-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, К******* б****ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАТЗОРИГ