Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШТЦ/00042

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.*******, улсын яллагчаар ерөнхий прокурор Б.Баярмагнай, шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ы *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг ******* оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Ховд аймгийн Үенч суманд төрсөн, ******* настай, эмэгтэй, дээд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, “******* ” цайны газарт туслах ажилтнаар ажилладаг, ам бүл 2, хүүхдийн хамт Ховд аймгийн Булган сумын Баянсудал багт оршин суух, РД:, ******* овогт *******ы *******,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/

     1.   Шүүгдэгч М.******* нь бусдыг хуурч, “ " нэртэй зарыг фэйсбүүк цахим орчинд нийтэлж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч С.ээс оны 08 дугаар сарын 01-ний өдөр 425.000 төгрөг, оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 72.000 төгрөг, оны 08 дугаар сарын 02-ны өдөр 20.000 төгрөг, оны 08 дугаар сарын 15-ны өдөр 45.000 төгрөг, оны 08 дугаар сарын 29-ний өдөр 20.000 төгрөг, оны 08 дугаар сарын 17-ны өдөр 270.000 төгрөг, нийт 852.000 төгрөгийг өөрийн нөхөр М.ын дугаарын дансаар шилжүүлэн авч, залилсан гэмт хэрэг үйлдсэн,

           2.    Шүүгдэгч М.******* нь бусдыг хуурч, “ " нэртэй зарыг фэйсбүүк цахим орчинд нийтэлж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч  Ө.аас оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 180.000 төгрөг, мөн өдөр 85.000 төгрөг, 15.000 төгрөг, оны 11 дүгээр сарын *******-ны өдөр 130.000 төгрөг буюу нийт 410.000 төгрөгийг тус тус өөрийн нөхөр М.ын эзэмшлийн дугаарын дансаар шилжүүлэн авч, хохирогч Ө.т 410.000 төгрөгийн хохирол учруулж, залилах гэмт хэрэг үйлдсэн,

           3.    Шүүгдэгч М.******* нь бусдыг хуурч, “ " нэртэй зарыг фэйсбүүк цахим орчинд нийтэлж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч Л.аас оны 12 дугаар сарын 15-ны өдөр 56.000 төгрөгийг өөрийн нөхөр М.ын дугаарын дансаар шилжүүлэн авч, залилах гэмт хэрэг үйлдсэн,

           4. Шүүгдэгч М.******* нь бусдыг хуурч, “ " нэртэй зарыг фэйсбүүк цахим орчинд нийтэлж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч Т.аас оны 12 дугаар сарын 06-ны өдөр 100.000 төгрөг, оны 12 дугаар сарын 09-ний өдөр 680.000 төгрөг, оны 12 дугаар сарын 09-ний өдөр 55.600 төгрөгийг тус тус өөрийн нөхөр М.ын эзэмшлийн дугаарын дансаар шилжүүлэн авч, үүнээс 520.000 төгрөгийн г шилжүүлж, 315.600 төгрөгийн өгөхгүй залилах гэмт хэрэг үйлдсэн,

         5. Шүүгдэгч М.******* нь бусдыг хуурч, “ " нэртэй зарыг фэйсбүүк цахим орчинд нийтэлж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч Б.ас 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 145.000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 62.500 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр *******.000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 73.500 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 81.000 төгрөг, 2023 ны 01 дүгээр сарын 16-ны өдөр 25.000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 30.000 төгрөг, мөн өдөр 18.000 төгрөг, ******* оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 35.000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 30.000 төгрөгийг тус тус өөрийн нөхөр М.ын эзэмшлийн дугаарын дансаар шилжүүлэн авч, хохирогч Б.д 5*******.000 төгрөгийн хохирол учруулж, залилах гэмт хэрэг үйлдсэн,

        6. Шүүгдэгч М.******* нь бусдыг хуурч, “ " нэртэй зарыг фэйсбүүк цахим орчинд нийтэлж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч Ш.аас 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 1.530.000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 40.000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 48.000 төгрөгийг тус тус өөрийн нөхөр М.ын эзэмшлийн 5347376859 дугаарын дансаар шилжүүлэн авч, хохирогч Ш.д 1.618.000 төгрөгийн хохирол учруулж, залилах гэмт хэрэг үйлдсэн,

 7. Шүүгдэгч М.******* нь бусдыг хуурч, “ " нэртэй зарыг фэйсбүүк цахим орчинд нийтэлж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч Ж.оос 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 150.000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 148.500 төгрөг буюу нийт 298.500 төгрөгийг тус тус өөрийн нөхөр М.ын эзэмшлийн дугаарын дансаар шилжүүлэн авч, хохирогч Ж.д 298.500 төгрөгийн хохирол учруулж, залилах гэмт хэрэг үйлдсэн,

     8. Шүүгдэгч М.******* нь бусдыг хуурч, “ " нэртэй зарыг фэйсбүүк цахим орчинд нийтэлж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч Ж.аас 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 100.000 төгрөгийг өөрийн нөхөр М.ын дугаарын дансаар шилжүүлэн залилах гэмт хэрэг үйлдсэн,

     9. Шүүгдэгч М.******* нь бусдыг хуурч, “ " нэртэй фэйсбүүк цахим орчинд нийтэлж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч Р.гаас 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 105.000 төгрөгийг өөрийн нөхөр М.ын дугаарын дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн,

  10. Яллагдагч М.******* нь бусдыг хуурч, “ " нэртэй зарыг фэйсбүүк цахим орчинд нийтэлж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч Т.аас 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 650.000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 1.900.000 төгрөг, нийт 2.550.000 төгрөгийг өөрийн нөхөр М.ын эзэмшлийн дугаарын дансаар шилжүүлэн авч, үүнээс 1.300.000 төгрөгийн болон бэлэн мөнгийн буцаан өгч, 1.250.000 төгрөгийн өгөхгүй залилах гэмт хэргүүдийг тус тус үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: Би 2019 оноос хойш “ ” нэртэй фэйсбүүк хаяг ажиллуулж байсан ба гаа “ ” гэх нэртэй газраас гаа захиалдаг байсан. Тэр үед хүмүүсийн хэвийн ирдэг байсан. Данс эзэмшигч миний нөхөр байсан. 2020 оны 04 дүгээр сард данс нээлгээд тухайн үед миний утасны дугаарыг бүртгүүлсэн. Фэйсбүүкээр 10 орчим хүнтэй холбогдож хийсэн байх, сайн санахгүй байна. оны 01 дүгээр сард Ш.аас 1.618.000 төгрөг шилжүүлж аваад тухайн мөнгийг хувийн зүйлдээ хэрэглэсэн. оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Ө.аас 415.000 төгрөгийн авч 1 ширхэг халуун сав өгсөн, бусад г нь өгөөгүй. 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Ж.оос 298.500 төгрөг авч хувийн хэрэгцээндээ зарцуулсан. 2023 оны 10 дугаар сард Т.Кулжанаас 835.000 төгрөгийг шилжүүлж авсан нь үнэн тухайн мөнгийг өмнө мөнгө авсан хүмүүст хуваагаад шилжүүлсэн. оны 08 дугаар сарын 01-нээс 08 дугаар сарын 17-ны хооронд дугаарын дансаар 760.000 төгрөг авч урьд мөнгө авсан хүмүүсийн мөнгийг буцааж өгсөн” гэх мэдүүлэг

                 Хохирогч Б.Уянгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр " " нэртэй фэйсбүүк хаяг эзэмшигчтэй холбогдож "хүүхдийн үсний найранд зориулж таваг, алчуур гэх мэт ахуйн " захиалж 2023 оны 01 дүгээр сарын 02-ноос 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл нийт 5*******.000 төгрөгийн гүйлгээг хийсэн байна. Би хүүхдийн үсний найранд зориулж 01 дүгээр сарын 02-ны өдөр домбо цар 145.000 төгрөгөөр, 01 дүгээр сарын 04-ний өдөр стакан, 2 хос алчуур, таваг 62.500 төгрөгөөр, 01 дүгээр сарын 05-ны өдөр вискиний сет *******.000 төгрөгөөр, 01 дүгээр сарын 08-нд шилэн хоолны сав, үсний мини индүү, 2 жилтэй хундага 73.000 төгрөг, 01 дүгээр 14-ний өдөр 6 аяга, таваг цагаан 2 ширхэг, халбага сэрээний ком 4 ширхэг аягатай, цорготой аяга 81.000 төгрөг. 01 дүгээр сарын 16 нд 6-тай аяга, 6 тавагтай хос 25.000 төгрөгөөр, 01 дүгээр сарын 17-нд гутал, уурын индүү 30,000 төгрөгөөр, 01 дүгээр сарын 20-нд куртика 18,000 төгрөгөөр, 01 дүгээр сарын 24-нд хатаасан жимс, хоолны сав 35,000 төгрөгөөр, 01 дүгээр сарын 25-нд хутга хутгуурын ком 30,000 төгрөгийг шилжүүлж захиалсан. Би захиалсан гаа аваагүй. Би захиалсан мөнгө болох 5*******.000 төгрөгөө нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,

           Хохирогч Ш.ын “...Би 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт байх үедээ цагаан сар болох гэж байсан болохоор гэр ахуйн авах зорилготой фейсбүүк зар харж байтал “ ” гэх нэртэй фейсбүүк группэд нэгдэж гэр ахуйн авахаар тохиролцож

******* банкны тоот данс руу 3 удаагийн гүйлгээгээр 1.618.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би захиалсан гэр ахуйн гаа ирэх өдрийг хүлээсэн боловч гэр ахуйн ирээгүй. ...2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гэр ахуйн авах зорилгоор 1.530.000 төгрөгийг 5421081816 тоот данснаас шилжүүлсэн. 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр урт куртик авах зорилгоор 48.000 төгрөгийг 5420213391 тоот данснаас, 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2 ширхэг гутал авах зорилгоор 40.000 төгрөгийг 5302021670 тоот данснаас шилжүүлж, нийт 1.618.000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг,

   Хохирогч Ө.ийн “...Би Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багт байрлах Даниста худалдааны төвд ны лангуу хувиараа ажиллуулдаг юм. Тэгээд оны 11 дүгээр сарын 16-ны өдөр захиалах гээд фейсбүүкийн дотуур хувцасны эмэгтэй хүний 30 ширхэг цамц захиалахаар 2 удаагийн гүйлгээгээр өөрийн эзэмшдэг ******* банкны дугаартай данснаас түүний өгч байсан дугаартай данс руу 180.000 төгрөг, 185.000 төгрөгөөр тус тус 2 удаагийн гүйлгээгээр нийт 365.000 төгрөгийг гэсэн утгатайгаар Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Даниста худалдааны төвийн 35 дугаартай лангуун дээрээ сууж байхдаа интернэт банк үйлчилгээ ашиглан шилжүүлж байсан. Мөнгө шилжүүлэхээс өмнө БНХАУ-аас г нь захиалаад Монгол Улсад оруулж ирээд 7-14 хоногийн дотор хүргэлтээр өгүүлэх болно гэж хэлсэн боловч заасан хугацаандаа ирээгүй болохоор захиалсан гаа нэхтэл өгнө гэсээр одоог хүртэл г минь өгөөгүй байгаа. Би захиалсан ныхаа мөнгийг эргүүлж аваагүй. Миний 365.000 төгрөгийн хохирлыг барагдуулах юм бол гаргах санал, хүсэлт, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг

            Хохирогч Ж.ын “...Миний бие *******ы ******* буюу "******* ******* Кызы" гэх фэйсбүүк хаягтай иргэнийг бол танихгүй. Харин 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр " захиалах" гэх хуурамч хаягнаас нийтэлсэн зарын дагуу жимсний давхар тавга, хавар намрын гутал зэргийг худалдан авахаар ******* банкны 5547376859 тоот данс руу 2 удаагийн гүйлгээгээр 298.500 төгрөгийг шилжүүлсэн боловч өнөөдрийг хүртэл захиалсан эд зүйлсээ авч чадаагүй байна. Мөн тухайн данс эзэмшигч нь М. гэх хүн байсан ба тэр хүнтэй өнөөдрийг хүртэл холбогдож чадаагүй. Иргэн М. гэх хүнийг бол танихгүй хүн байна. Урьд өмнө харьцаж байгаагүй. Түүний ******* банкны тоот дансруу 2023 оны 01 дүгээр сарын 30, 2023 оны 02 дугаар  сарын 02-ны өдрүүдэд хоёр удаагийн гүйлгээгээр 298.500 төгрөгийг цахимаар , эд зүйл худалдан авахаар шилжүүлж байсан” гэх мэдүүлэг,

         Хохирогч Т.ы “...Би ******* овогтой ******* гэх хүнийг огт танихгүй. “******* ******* Кызы” гэх фейсбүүк хаягтай хүнтэй 2023 оны 10 дугаар сард фейсбүүк хаягаар буюу цахимаар танилцсан юм. Миний бие 2023 оны 10 дугаар сард овогтой ын ******* банкны дугаарын дансанд манай охин И.Зердегулийн Төрийн банкны дугаарын данс болон өөрийн ******* банкны 5189049206 дугаарын данснаас шилжүүлэн онолайнаар захиалахаар 835.000 төгрөгийн гүйлгээ хийж, үүнээс 520.000 төгрөгийн авсан. Би тухайн үед нийт 835.000 төгрөгөөр гэр ахуйн захиалсан ба 520.000 төгрөгөөр хүүхдийн пүүз болон бусад төрлийн авсан. Одоо М.*******гаас авах 315.000 төгрөгийн үлдэгдэл байгаа. Надад дугаарын дансанд гүйлгээ хийсэн баримт байхгүй. Тухайн үед мобайл банкаар шилжүүлсэн юм” гэх мэдүүлэг,

          Хохирогч Р.гийн “...Өнгөрсөн жилийн 2023 оны 03 дугаар сарын үед "Бөөний /оптом багамен/" гэх группд намайг оруулсан бөгөөд тухайн үед намайг хэн оруулсныг сайн мэдэхгүй байна. Уг группд админ М.******* гэх хүн байсан юм. М.*******г огт танихгүй харж байгаагүй хүн байсан. Тухайн үед "Бөөний / оптом багамен/" гэх групп дотор бөөний үнээр эмэгтэй хүүхдийн потинка 1 ширхэгийг 7.000 төгрөгөөр захиалах боломжтой гэхээр нь би өгье гэж бичихэд М.******* гэх фейсбүүк хаягаас миний хувийн чат руу ******* банкны дугаартай данс явуулсан ба би тухайн данс руу өөрийнхөө ******* банкны дугаартай данснаас 105.000 төгрөгийг интернэт банк ашиглан Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын төвд байхдаа гар утаснаас шилжүүлсэн юм. Би тухайн үед эмэгтэй хүүхдийн потинка захиалсан бөгөөд одоог хуртэл захиалсан болон шилжүүлсэн 105.000 төгрөгийг авч чадахгүй байна. Би захиалахаар М.ын ******* банкны данс руу шилжүүлсэн 105.000 төгрөгөө гэм буруутай этгээдээс нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,

        Хохирогч Т.ы “... оны 02 дугаар сарын сүүлээр Баян-Өлгий аймгийн нэгдсэн зарын групп дотор "Бөөний " гэх хаягаар зарна гэж зар явж байхад нь цахимаар зурвас бичиж холбогдсон. Тухайн үед миний бие Булган сумын төвд ны дэлгүүртэй байсан болохоор онлайнаар захиалж авахаар тухайн хүнтэй холбогдсон. Зурвас бичиж холбогдож захиалсан болохоос тухайн хүнийг өөрийг нь танихгүй байсан цахимаар харж нэрийг нь зурвасаар асууж мэдсэн. Миний бие оны 03 дугаар сарын 02-ны өдөр "Бөөний " гэх Фейсбүүк хаягт холбогдож онлайнаар захиалж өөрийн Төрийн банкны 290500066738 дугаартай данснаас 1.900.000 төгрөг, ******* банкны дугаартай данснаас 650.000 төгрөг, нийт 2.550.000 төгрөгийг овогтой ын ******* банкны дугаарын дансанд аас гэж утга бичиж явуулсан. Тухайн үед надад "Бөөний " гэх фейсбүүк хаягаас 22 хоногийн дотор орж ирэх талаар зурвас бичсэн ба 95848363 гэх дугаартай утсанд холбогдож асууж байгаарай гэж явуулсан. Тэгээд хугацаа болж тухайн гар утас руу холбогдож асуухад М.******* гэх хүн би өөрөө Ховд аймгийн Булган суманд байгаа Хятад улсаас одоо хүртэл орж ирээгүй орж ирэхээр явуулж өгнө, битгий санаа зовоорой гэж хэлсэн. Тэгээд хэд хэдэн удаа холбогдсон боловч ирэхгүй байгаа талаар хэлж байгаад оны 05 дугаар сарын сүүлээр ирсэн талаар утсаар холбогдож хэлсэн. Ховд аймгийн Булган сумаас манай сум руу гаа таксинд хийж явуулсан байсан ба ирсэн гаа задалж үзэхэд 600.000 төгрөгийн байсан. Бараа яагаад дутуу ирүүлсэн талаар асуухад Хятад улсаас дутуу ирсэн гэж хэлсэн. Тэгээд М.******* гэх хүнтэй хэд хэдэн удаа холбогдож үлдэгдэл гаа авах гэсэн боловч ирэхгүй байна гэж хэлээд би үлдэгдэл мөнгө явуулж өгье гээд миний данс авсан боловч одоо хүртэл явуулж өгөөгүй байна. Би ******* гэх хүнтэй онлайнаар нийт 2.550.000 төгрөгийн захиалсан байсан. М.******* нь 600.000 төгрөгийн явуулж өгсөн ба дансаар 700.000 төгрөг явуулж, нийт 1.300.000 төгрөг болсон. Одоо надад үлдэгдэл 1.250.000 төгрөгийн хохирол байгаа. Иймээс тухайн хүнээс миний үлдэгдэл мөнгө болох 1.250.000 төгрөгийг авч өгнө үү” гэх мэдүүлэг,

          Хохирогч Л.ын “...Би энэ фэйсбүүк хаягийг бол мэднэ. Хүнийг нь бол танихгүй. Гэр ахуйн бөөний гэсэн групп дотор ны авдаг хүний фэйсбүүк хаяг байна. Гүйлгээгээ оны 12 дугаар сарын 15-ны өдөр ******* банкны өөрийн эзэмшлийн данснаас 56.000 төгрөг 2 хүний хөнжил авахаар шилжүүлсэн. Би 2 хөнжил захиалсан. Захиалсан гаа авч чадаагүй. Бараагаа авах гэж зөндөө оролдсон боловч хариу өгдөггүй. Би гомдолтой байна. Мөнгөө зүв зүгээр хүнд өгчихөөд авч чадахгүй байна" гэх мэдүүлэг,

         Хохирогч Ж.Наранцацралын “...Би дээрх хүний данс руу 100.000 төгрөгийн гүйлгээ хийсэн. Гүйлгээгээ Өмнөдэлгэр сумаас интернет банкаар хийсэн. 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 100.000 төгрөг шилжүүлсэн байна. 3-н угсараа таваг авах гээд шилжүүлсэн байсан юм. Захиалсан гаа бол аваагүй” гэх мэдүүлэг,

        Хохирогч С.ийн "...Би тухайн үед захиалсан группэд нэгдээд оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 27-ны хооронд бэлэн хувцас захиалаад 5 удаагийн гүйлгээгээр 832.000 төгрөгний захиалж тоот ******* банкны данс руу шилжүүлсэн юм. Байшингийн обой, бэлэн хувцас захиалсан. Чатаар холбогдож төлнө гэж хэлдэг байсан тэрнээс хойш 2 жил болж байна. Маш их гомдолтой байна, шилжүүлсэн 832.000 төгрөгөө нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,

         Хохирогч Б. нь дугаарын данснаас гийн ын эзэмшлийн дугаарын дансанд 2023 оны 01 дүгээр сарын 02-нь өдөр “ ” гэх утгаар 145.000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр “ ” гэх утгаар 62.500 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “ ” гэх утгаар *******.000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр “” гэх утгаар 73.500  төгрөг, 2023 оны 01 дүгээр  сарын 14-ний өдөр “ ” гэх утгаар 81.000 төгрөг, 2023-ны 01 дүгээр сарын 16-ны өдөр “ ” гэх утгаар 25.000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр “ ” гэх утгаар      30.000 төгрөг, мөн өдөр       “ ” гэх утсаар 18.000 төгрөг, ******* оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “” “ ” гэх утгаар 35.000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр “” “ ” гэх утгаар 30.000 төгрөг буюу хохирогч Б.ас нийт 5*******.000 төгрөг шилжүүлсэн дансны дэлгэрэнгүй хуулга,

        Хохирогч Ш. нь гийн ын эзэмшлийн дугаарын дансанд 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Ш. гэр ахуйн ” гэх утгаар 1.530.000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 25- ны өдөр “2SН gutal 36 razmer Ш. ” гэх утгаар 40.000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “urt kurtik tsaiwar nogoon L RZ Ш. ” гэх утгаар 48.000 төгрөг, нийт 1.618.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга,

          Хохирогч Ө. нь өөрийн тоот данснаас гийн ын эзэмшлийн дугаарын дансанд оны 11 дүгээр сарын 16- ны өдөр “” гэх утгаар 180.000 төгрөг, мөн өдөр “” гэх утгаар 85.000 төгрөг, 15.000 төгрөг, оны 11 дүгээр сарын *******-ны өдөр “ егdenetees” гэх утгаар 130.000 төгрөг буюу нийт 410.000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга,

        Хохирогч Ж. нь тоот данснаас гийн ын эзэмшлийн дугаарын дансанд 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр “Jaubai Amanjol 994237******* 15 shirheg jimsnii tavag” гэх утгаар 150.000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр “Jaubai Amanjol 994237******* havar namriin gutal’ гэх утгаар 148.500 төгрөг буюу нийт 298.500 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга,

    Хохирогч Т. нь дугаарын данснаас гийн ын эзэмшлийн дугаарын дансанд оны 12 дугаар сарын 06-ны өдөр “guljan Zepter 6 ” гэх утгаар 100.000 төгрөг, оны 12 дугаар сарын 09-ний өдөр “guljain ” гэх утгаар 680000 төгрөг шилжүүлсэн. Мөн 291000073081 дугаарын данснаас оны 12 дугаар сарын 09-ний өдөр “guljain ” гэх утгаар 55.600 төгрөг шилжүүлсэн талаарх дансны дэлгэрэнгүй хуулга,

     Хохирогч Р. нь дугаарын данснаас гийн ын эзэмшлийн дугаарын дансанд 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр “94916159 jazira bnuur” гэх утгаар 105.000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга, 

     Хохирогч Т. нь дугаарын данснаас “” гэх утгаар 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 650.000 төгрөг, 290500066738 дугаарын данснаас 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр “85700627 Кhadamkhan” гэх утгаар 1.900.000 төгрөгийг тус тус гийн ын эзэмшлийн дугаарын дансанд шилжүүлсэн талаарх дансны хуулга,

    Хохирогч Л. нь дугаарын данснаас гийн ын эзэмшлийн дугаарын дансанд оны 12 дугаар сарын 15-ны өдөр “89116825 Л.аас хөнжил” гэх утгаар 56.000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга,

Хохирогч Ж.Наранцацрал нь дугаарын данснаас гийн ын эзэмшлийн дугаарын дансанд 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “Narantsatsral javzmaa 80036008” гэх утгаар 100.000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга,

Хохирогч С.Эрдэнцэцэг нь дугаарын данснаас оны 08 дугаар сарын 01-ний өдөр “99431215 sanjjaw erdenetsetseg baraanii une” гэх утгаар 42.500 төгрөг, оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “99431215 erdenetsetseg kargo” гэх утгаар 72.000 төгрөг, 111000125089 дугаарын данснаас оны 08 дугаар сарын 02-ны өдөр “99431215 sanjjaw erdenetsetseg baraanii une” гэх утгаар 20.000 төгрөг, 111000121072 дугаарын данснаас оны 08 дугаар сарын 15-ны өдөр “санжжав эрдэнэцэцэг 99431215” гэх утгаар 45.000 төгрөг, оны 08 дугаар сарын 29-ний өдөр “99431215 sanjjaw erdenetsetseg” гэх утгаар 20.000 төгрөг, 111000125089 дугаарын данснаас оны 08 дугаар сарын 17-ны өдөр 99431215 sanjjaw erdenetsetseg oboi” гэх утгаар 270.000 төгрөгийг тус тус гийн ын эзэмшлийн дугаарын дансанд шилжүүлсэн талаарх дансны хуулга,

Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт

Хохирлын тооцоо

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

     Шүүгдэгч М.******* нь үргэлжилсэн үйлдлээр

оны 08 дугаар сарын 01-ний өдөр “ " нэртэй зарыг фэйсбүүк цахим орчинд нийтэлж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч С.ээс 425.000 төгрөг, мөн оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 72.000 төгрөг, оны 08 дугаар сарын 02-ны өдөр 20.000 төгрөг, оны 08 дугаар сарын 15-ны өдөр 45.000 төгрөг, оны 08 дугаар сарын 29-ний өдөр 20.000 төгрөг, оны 08 дугаар сарын 17-ны өдөр 270.000 төгрөг, нийт 852.000 төгрөгийг өөрийн нөхөр М.ын эзэмшлийн дугаарын дансаар шилжүүлэн авч, залилсан,

оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “ " нэртэй зарыг фэйсбүүк цахим орчинд нийтэлж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч  Ө.аас 180.000 төгрөг, мөн өдөр 85.000 төгрөг, 15.000 төгрөг, оны 11 дүгээр сарын *******-ны өдөр 130.000 төгрөг буюу нийт 410.000 төгрөгийг өөрийн нөхөр М.ын эзэмшлийн дугаарын дансаар шилжүүлэн авч, залилсан,

оны 12 дугаар сарын 06-ны өдөр “ " нэртэй зарыг фэйсбүүк цахим орчинд нийтэлж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч Т.аас 100.000 төгрөг, оны 12 дугаар сарын 09-ний өдөр 680.000 төгрөг, оны 12 дугаар сарын 09-ний өдөр 55.600 төгрөгийг тус тус өөрийн нөхөр М.ын эзэмшлийн дугаарын дансаар шилжүүлэн авч, үүнээс 520.000 төгрөгийн г шилжүүлж, 315.600 төгрөгийн өгөхгүй залилсан,

оны 12 дугаар сарын 15-ны өдөр “ " нэртэй зарыг фэйсбүүк цахим орчинд нийтэлж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч Л.аас 56.000 төгрөгийг өөрийн нөхөр М.ын эзэмшлийн дугаарын дансаар шилжүүлэн авч, залилсан,

   2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “ " нэртэй зарыг фэйсбүүк цахим орчинд нийтэлж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч Б.ас 145.000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 62.500 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр *******.000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 73.500 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 81.000 төгрөг, 2023 ны 01 дүгээр сарын 16-ны өдөр 25.000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 30.000 төгрөг, мөн өдөр 18.000 төгрөг, ******* оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 35.000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 30.000 төгрөг, нийт 5*******,000 төгрөгийг тус тус өөрийн нөхөр М.ын эзэмшлийн дугаарын дансаар шилжүүлэн авч, залилсан,

2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “ " нэртэй зарыг фэйсбүүк цахим орчинд нийтэлж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч Ш.аас 1.530.000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 40.000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 48.000 төгрөг, нийт 1.618.000 төгрөгийг өөрийн нөхөр М.ын эзэмшлийн 5347376859 дугаарын дансаар шилжүүлэн авч, залилсан,

 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр “ " нэртэй зарыг фэйсбүүк цахим орчинд нийтэлж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч Ж.оос 150.000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 148.500 төгрөг, нийт 298.500 төгрөгийг өөрийн нөхөр М.ын эзэмшлийн дугаарын дансаар шилжүүлэн авч, залилсан,

2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “ " нэртэй зарыг фэйсбүүк цахим орчинд нийтэлж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч Ж.аас 100.000 төгрөгийг өөрийн нөхөр М.ын дугаарын дансаар шилжүүлэн авч, залилсан,

 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр “ " нэртэй зарыг фэйсбүүк цахим орчинд нийтэлж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч Т.аас 650.000 төгрөг, мөн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 1.900.000 төгрөг, нийт 2.550.000 төгрөгийг өөрийн нөхөр М.ын эзэмшлийн дугаарын дансаар шилжүүлэн авч, үүнээс 1,300,000 төгрөгийн болон бэлэн мөнгийг буцаан өгч, 1,250,000 төгрөгийг өгөхгүй залилсан,

2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр “ " нэртэй зарыг фэйсбүүк цахим орчинд нийтэлж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч Р.гаас 105.000 төгрөгийг өөрийн нөхөр М.ын дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь хохирогч нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн нөхөр М.ын дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд шүүгдэгч М.******* нь фэйсбүүк цахим орчинд “ " нэртэй зар оруулж, онлайн худалдааны үйлчилгээ үзүүлдэг мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч нартай цахимаар, утсаар холбогдох зэргээр итгэл төрүүлж, улмаар мөнгийг өөрийн нөхөр М.ын дансаар шилжүүлэн авч, хариу төлбөрийг хийгээгүй, зарим хохирогч нарын мөнгөн хөрөнгийн хариу төлбөрт хагасын хийж үлдсэн хөрөнгийг өөртөө захиран зарцуулсан талаар хохирогч нараас тодорхой мэдүүлж, энэ үйл баримт нь нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгчээс ийнхүү амар хялбар аргаар эд хөрөнгө, мөнгөтэй болж, хүсэл хэрэгцээгээ хангахын тулд өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа бусдын эд хөрөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр хийхгүй, эсхүл хагасын хийсэн нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Эрүүгийн хуульд заасан “залилах” гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний шинж нь гэмт этгээд бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух зэрэг замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг нь шилжүүлэн авч, захиран зарцуулах боломжийг бий болгосон байхыг ойлгодог.

Ийнхүү шүүгдэгчийн үйлдэл нь үргэлжилсэн залилах гэмт хэргийн шинжийг агуулж, түүний санаатай гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогч нарт учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч М.*******г үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

Хохирол төлбөрийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

Хохирогч нарт нийт 5,533,100 төгрөгийн хохирол учирч, үүнээс Т.д 1250,000 төгрөгийн хохирол учирсан, Ж.Наранцацралд 100,000 төгрөгийн хохирол учирсан, С.т 852,000 төгрөгийн хохирол учирсан, Ө.т 410,000 төгрөгийн хохирол учирсан, Ж.д 298,500 төгрөгийн хохирол учирсан, Т.д 315,600 төгрөгийн хохирол учирсан, Р.д 105,000 төгрөгийн хохирол учирч, үүнээс 50,000 төгрөгийг төлсөн, Л.д 56,000 төгрөгийн хохирол учирч, үүнээс *******,000 төгрөгийг төлсөн, Б.д 5*******,000 төгрөгийн хохирол учирч, үүнээс 238,000 төгрөгийг төлсөн, Ш.д 1,618,000 төгрөгийн хохирол учирч, үүнээс 100,000 төгрөгийг төлсөн ба нийт 5,117,100 төгрөгийн хохирол төлөгдөөгүй болох нь тогтоогдож байна. 

Иймд шүүгдэгч М.*******гаас 5,117,100 төгрөгийг гаргуулан хохирогч нарт олгох нь хуульд нийцнэ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

Шүүх шүүгдэгч М.*******г гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас “Шүүгдэгч М.*******гийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол бүрэн төлөгдөөгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” дүгнэлтийг гаргажээ.

  Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол бүрэн төлөгдөөгүй байдал, шүүгдэгчийн хувийн байдал, бага насны хүүхэдтэй, гэм буруугаа сайн дураар хүлээн мэдүүлж байгаа, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг нь харгалзан үзэж шүүгдэгч М.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор буюу 1 /нэг/ жил 5 /таван/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч М.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ы *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******г 1 /нэг/ жил 5 /таван/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3-д зааснаар шүүгдэгч М.*******д оногдуулсан нэг жил таван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх бүсийг Ховд аймгийн Булган, Үенч сумын нутаг дэвсгэрээр тогтоож, тогтоосон бүсээс эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гарахыг хязгаарлаж, зөрчвөл эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч М.*******д  мэдэгдсүгэй.    

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.******* нь хохирогч Б.д 238,000 төгрөг, хохирогч Ш.д 100,000 төгрөг, хохирогч Р.д 50,000 төгрөг, Л.д *******,000 төгрөг тус тус нөхөн төлсөн ба шүүгдэгчээс 5,117,100 /таван сая нэг зуун арван долоон мянга нэг зуу/ төгрөг гаргуулж, хохирогч Т.д 1250,000 /нэг сая хоёр зуун тавин мянга/ төгрөг, хохирогч Ж.Наранцацралд 100,000 /нэг зуун мянга/ төгрөг, хохирогч С.т 852,000 /найман зуун тавин хоёр мянга/ төгрөг, хохирогч Ө.т 410,000 /дөрвөн зуун арван мянга/ төгрөг, хохирогч Ж.д 298,500 /хоёр зуун ерэн найман мянга таван зуу/ төгрөг, хохирогч Т.д 315,600 /гурван зуун арван таван мянга зургаан зуу/ төгрөг, хохирогч Р.д 55,000 /тавин таван мянга/ төгрөг, хохирогч Л.д *******,000 /хорин найман мянга/ төгрөг, хохирогч Б.д 290,000 /хоёр зуун ерэн мянга/ төгрөг, хохирогч Ш.д 1,518,000 /нэг сая таван зуун арван найман мянга/ төгрөгийг тус тус олгосугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167, 189 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч М.*******д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

6. Шүүгдэгч М.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ

                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                Б.БАДРАХГЭРЭЛ