| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2024/00028/Э/ |
| Дугаар | 2024/ШЦТ/00028 |
| Огноо | 2024-06-07 |
| Зүйл хэсэг | 17.4.1., 17.4.2.2., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 2024/ШЦТ/00028
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч ******* даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******
Улсын яллагчаар хяналтын прокурор *******
Шүүгдэгч Б. нарыг оролцуулан ******* аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, 1992 оны 07 сарын 06-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн. 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2 /эхийн хамт/ ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, хувиараа хөдөлмөр эрхлэх, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх ******* овогт *******гийн /РД :/
1.Холбогдсон хэргийн талаар:Яллагдагч Б. нь 2023 оны 12 сарын 04-ны өдөр өөрийн эзэмшлийн 07-93 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хохирогч ын тооны адууг ******* аймаг руу оруулж худалдах явцдаа, хохирогч ын эзгүйд түүний түр хугацаагаар хариуцуулж үлдээсэн 1.200.000 төгрөгөөр үнэлэгдсэн нэг тооны адууг бусдад худалдаж эд хөрөнгийг нь завшсан.
Мөн 2023 оны 12 сарын 06-ны өдөр ******* аймгаас ******* сум руу хохирогч ыг гэрт нь хүргэж ирчхээд адуугаа туугаад ир чамаас 4 адуу авчхаад дараа нь мөнгийг нь өгье эсхүл адуу зарсан мөнгөнөөс 4.000.000 төгрөг зээлчих гэхэд хохирогч нь “мөнгө зээлэх боломжгүй гэхэд” түүний баруун гарын шууны доод хэсэг рүү 2-3 удаа цохиж хоолойг нь боож, хоол идэж байсан хутгаараа дээлийнх нь хормойг сэтэлж адуу зарсан 4 сая төгрөг байршуулсан ХААН банкны картаа өг кодыг нь хэл, картаа өгөхгүй бол алчихна шүү гэх зэргээр айлган сүрдүүлж түүний эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж, хохирогчийн данснаас 2023 оны 12 сарын 06-ны өдөр 122000 төгрөг, 2023 оны 12 сарын 07-ны өдөр 2.880.000 төгрөг буюу нийт 3.002.000 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэрэг тус тус үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Б.Энх-амгалангийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн...Би үйлдсэн хэргийнхээ талаар мэдүүлэг урьд өгсөн учир мэдүүлэг өгөхгүй. нь 10 адуу зарна адууны мөнгийг нь чи аваад хэрэглээрэй гэж хэлж байсан.
ын зарж байгаа адуунаас нэг адуу зараад мөнгийг нь авчхаад шатахууны мөнгөө өгөөч гэхээр өгөхгүй байснаас болж бид хоёр маргасан. Энэ мөнгийг би өгөөгүй байгаа. Харин картаас 2 удаа гүйлгээ хийсэн нь үнэн. Маргаснаас болж хутга барьж байгаад картаа өг гэхээр нь надад өгсөн. Картыг нь авч АТМ дээр очиж мөнгө гаргаж авсан. Миний буруу. Дахиж би хэрэг зөрчил гаргахгүй байж чадна. Урьд нь бид хоёр нэг нэгнээ таньдаг хүмүүс. Би бензиний мөнгөө аваагүй гэх мэдүүлэг
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, 4ш гэрэл зургийн хамт /хх-ийн 06-09 дүгээр хуудас/
Эд зүйл тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /виза карт/ /хх-ийн 10-11 дүгээр хуудас/
ын дээлийг зүссэн гэх бор өнгийн иштэй нийт урт 17 см урттай ажлын хэсэг нь 7 см, бариул нь 10 см хэмжээтэй хутга, цоохор өнгийн дотортой ногоон өнгийн хуучирч гандсан монгол дээл зэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг 3ш /хх-ийн 12-1 дугаар хуудас/
Э д мөрийн баримтаар бор өнгийн иштэй нийт урт 17 см урттай ажлын хэсэг нь 7 см, бариул нь 10 см хэмжээтэй тонгорог хутга,ХААН банкнаас гаргуулан авсан дүрс бичлэг бүхий СD 1ш зэргийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 20 дугаар хуудас/,
ын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга адууны үнэ 930000 төгрөг гүйлгээ хийгдсэн, зарлага 2.880.000 төгрөг авсан талаарх баримт /хх-ийн 21 дүгээр хуудас/
Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн...2023 оны 12 сарын 0-ны өдөр гарал үүслийн гэрчилгээтэй өөрийн эзэмшлийн тооны адууг иргэн Б.гийн машинд ачиж ******* аймаг руу оруулж зарсан. Энх-амгалан нэг тооны адууг надад хэлэхгүйгээр дур мэдэн зарж мөнгийг дансандаа хийж авсан байсан. гаас мөнгөө нэхэхэд адууг чинь нэг сая төгрөгөөр зарсан. Мөнгийг чинь өгөхгүй гэж хэлсэн би бодохдоо мөнгийг минь өгчих болов уу гээд ******* сумандаа хүргүүлж ирээд хамтдаа хоол идээд сууж байтал надад 4.000.000 төгрөг зээлчих гэхээр нь би өр зээлтэй мөнгө зээлж чадахгүй гэхэд мах идэж байсан хутгаа над руу чиглүүлэн алаад хаячихна шүү гээд миний гуя руу хатгах гэхэд би хөлөө татаж миний дээлийн хормой сэтэлсэн.
Дараа нь миний гар луу хутгалах гэтэл би гараа татахад дээл зүсээд өнгөрсөн. Дараа нь намайг заамдаж аваад хоолой боогоод хана руу шахаж картаа гаргаж ир гэж хэлэхээр нь би айсандаа кодыг хэлж өгсөн. Би гэрээс гарч зугтаад харж байтал Б. гэрээс гарч ирээд мөнгийг чинь дараа өгнө гэж хэлээд машинаа унаад явсан. Би 2023 оны 12 сарын 26-ны өдөр утас руу нь залгаж мөнгөө нэхэх гэтэл намайг блок хийсэн байлаа. Тухайн үед нь би нутаг усны хүн гэж бодоод цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй гэх мэдүүлэг,
Хохирогч аас мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин мэдүүлсэн...Миний картыг авч яваад миний дансанд байсан мөнгөнөөс 2023 оны 12 сарын 06-ны өдөр 122000 төгрөг, 12 сарын 07-ны өдөр 2.880.000 төгрөг авсан байсан. Б. надад хэлэхдээ чиний картыг Баатарсүрэнгийн эхнэр Ганаа эгчид ногоон куртикний халаасанд хийгээд өгсөн гэж хэлэхээр нь очиж авсан. Би Б.д гомдолтой байна. Миний мөнгийг надад өгөөгүй мөнгөө гаргуулж авмаар байна гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
Гэрч ы мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн...2023 оны 12 сард би хүнээс адуу худалдаж авсан. Тэр хүнийг танихгүй адууны үнэ 1.000.000 төгрөгийг манай эхнэр Алмагүль дансанд нь шилжүүлж өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/,
Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн... нь малын гарал үүслийн гэрчилгээ 2023 оны 12 сарын 03-ны орой 20 цагийн үед Б.гийн хамт -ХОЕ дугаартай тээврийн хэрэгсэлтэй ирээд авч явсан гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/,
Эд зүйлийн үнэлгээ 8,9,10 настай адууны зах зээлийн үнэлгээ /хх-ийн 6 дугаар хуудас/,
******* аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 01 сарын 19-ны өдрийн 17 дугаартай ....ын биед гэмтэл тогтоогдоогүй гэх шинжээчийн дүгнэлт,
******* аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 01 сарын 22-ны өдрийн 24 дугаартай....Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн дээл шинжилгээнд тэнцэнэ. Дээлний урд энгэрийн дотор талын доод хэсэгт байх 8х4 мм хэмжээтэй зүсэлт бүхий шинэ гэмтэл байна. Ногоон өнгийн мэт дээлийн дотор хормойн доод талын гадна хэсэгт байх х2 мм хэмжээтэй тэгш зүсэлт бүхий шинэ гэмтэл байна. Дээлний баруун ханцуйны ар талд байх 6х2 мм хэмжээтэй тэгш зүсэлт бүхий шинэ гэмтэл, уг ногоон өнгийн мэт дээлд үүссэн байх зүсэгдсэн гэмтлүүд нь хурц иртэй, зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 73-74 дүгээр хуудас/,
Б.д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан мөрдөгчийн тогтоол /хх-ийн 91-92 дугаар хуудас/,
АТМ-ийн дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн хамт /хх-ийн 9-100 дугаар хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 13 дугаар хуудас зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй тул шүүх эдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үзэж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б. нь 2023 оны 12 сарын 04-ны өдөр өөрийн эзэмшлийн 07-93 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хохирогч ын тооны адууг ******* аймаг руу оруулж худалдах явцдаа 1.200.000 төгрөгийн 1 тооны адууг бусдад худалдаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших, мөн 2023 оны 12 сарын 06-ны өдөр ******* аймгаас ******* сум руу хохирогч ыг гэрт нь хүргэж өгөхдөө адуу зарсан мөнгөнөөсөө зээлчих гэхэд мөнгө зээлэх боломжгүй гэхэд түүний баруун гарын шууны доод хэсэг рүү 2-3 удаа цохиж хоолойг нь боож, хоол идэж байсан хутгаараа дээлийн нь хормойг сэтэлсэн, мөн ХААН банкны виза картаа өг өгөхгүй бол ална шүү гэж айлган сүрдүүлж түүний эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж 3.002.000 төгрөгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан баримтууд болон шүүгдэгч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, гэрч , нарын гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг,болон хохирогч ын хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, ХААН банкны АТМ-ээс хийсэн бичлэг, зураг эд мөрийн баримтаар хураагдсан тонгорог хутга зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17,4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээрэмдэх болон хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Шүүгдэгч Б.гийн дээрэмдэх болон хөрөнгө зөвших гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн үйлдэл нь тус тусдаа идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Б. гийн хөрөнгө завших гэмт хэргийн үйлдэл нь хохирогч ын морийг худалдаж өртгийг өөрийн болгон иргэдийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийг зөрчсөн үйлдэл, бөгөөд мөн дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ хохирогчид 3.002.000 төгрөгийн хохирол учруулсан байна.
Хэрэгт хохирол хор уршгийг арилгуулах зорилгоор битүүмжилсэн хөрөнгө орлого байхгүй болохыг дурдаж, хохирогч нь хохирол хор уршигт учирсан 600.000 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч тухайн 600.000 төгрөгийн зардал болон баримт нь хавтаст хэрэгт байхгүй байх тул хохирогч хохирлоо жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар:
Шүүгдэгч Б. нь урьд ял шийтгэгдэж байсан болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар, нотлогдож байна.
Шүүгдэгч Б. нь гэмт хэрэг үйлдэх үедээ эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. Шүүгдэгчийн гэм буруугийн үйлдэлд шүүхээс дүгнэлт хийж эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуульд заасан хууль ёсны зарчмыг баримтлан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Хэргийн нөхцөл байдлын талаар талууд мэтгэлцэхдээ маргаагүй бөгөөд улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллаж, шүүгдэгч гэм буруугийн үйлдлээ хүлээн зөвшөөрч хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан хөнгөрүүлж шийтгэл оногдуулж өгнө үү гэх мэдүүлгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж оногдуулна гэх хуулийн заалттай нийцэж байх тул хэрэглэх боломжтой гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн хувийн байдал, шүүхээс тогтоосон бодит хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Эд мөрийн баримтаар бор өнгийн иштэй нийт урт 17 см урттай ажлын хэсэг нь 7 см, бариул нь 10 см хэмжээтэй тонгорог хутгыг устгаж, ХААН банкнаас гаргуулан авсан дүрс бичлэг бүхий СD 1ш-ийг хавтаст хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.******* овогт *******гийн Энх-амгаланг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар 1 /Нэг/ жил 2 /Хоёр сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /Зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар
шүүгдэгч Б.Энх-амгаланд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар оногдуулсан 1 /Нэг/ жил 2 /Хоёр/ сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /Зургаа/ сарын хорих ялыг ******* аймаг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хорих 47 дугаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Энх-амгалан нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21. дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн иштэй нийт урт 17 см урттай ажлын хэсэг нь 7 см, бариул нь 10 см хэмжээтэй тонгорог хутгыг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, ХААН банкнаас гаргуулан авсан дүрс бичлэг бүхий СD 1ш-ийг хавтаст хэрэгт хавсаргасугай.
6. Шүүгдэгч Б.д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 3-д зааснаар нэмж нэгтгэн нийт 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
7.Хохирогч нь зардалд төлсөн гэх 600.000 төгрөгийн хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8.Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
9.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ