Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 61

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Дугармаа,

Улсын яллагч:  Д.Мөнхтуяа,

Шүүгдэгч: Б.Азжаргал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн  99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Мянган хоньт овгийн Батчулууны Азжаргалд холбогдох ... тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 24-ний хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч Б.Азжаргал нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7-р багийн Оюутын .... тоотод 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Н.Энхжаргалтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний бие эрх чөлөөнд халдаж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                 Тодорхойлох нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           Хохирогч Н.Энхжаргал мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 02 дугаар сарын 13-нд орой цэцэрлэгээс хүү Дөлгөөнийг авч гэртээ оруулчихаад урд хашаанд байдаг найз Энхцэцэгийн гэрт нь ороход Энхцэцэг, Азжаргал бас нэг танихгүй залуу пиво ууцгааж байсан. Тэгээд би гэрийн зүүн талын орон дээр суухад Азжаргал надад жижиг аяганд пиво хийж өгсөн. Тэр пивыг нь би уугаад буцааж өгсөн. Тэгээд Азжаргал, Энхцэцэг бид гурав бор савтай пивыг хувааж уугаад дуусгасан. Тэр үед хэн хэн нь халцгаасан байсан. ...Энхцэцэг миний хоёр гарыг хөдөлгөхгүй бариад байсан. Тэгэхэд би гэрийн хоёр баганы голд дээшээ хараад хэвтэж байсан. Тэгсэн Азжаргал зуухны дэгээгээр миний зүүн гарын бугуйг түлээд амандаа юм хэлээд байсан. Дараа нь дахиад Азжаргал галын дэгээгээр дух хацранд хүрээд байсан. Надад халуун юм мэдрэгдээд байсан. Тэгээд юу болсныг санахгүй нэг сэрэхэд газар хэвтэж байсан. Гэнэт намайг араас түлхэж унагаасан Тэгээд эргээд харахад Энхцэцэг, Азжаргал хоёр зогсож байсан тэр хоёр намайг хоёр талаас татаж босгоод хашааруугаа оруулаад Энхцэцэг надад чи ийм согтуу гэрлүүгээ очиж яах гээд байгаа юм манайд жаахан хэвтэж байгаад яв гэж хэлсэн. Тэгэхээр нь би үгүй одоо явахгүй бол болохгүй гэж татгалзаж хэлсэн. Тэгэхэд Энхцэцэг намайг орхиод гэрлүүгээ орсон Азжаргал миний хажууд үлдээд хоцорсон. Тэгээд л гэнэт миний гэдэс нуруу нүүр амруу өшиглөөд зодсон. ...Энхцэцэг гарч ирээд надад туслахгүй миний хамарлуу цохиод цус гаргасан. Би өөрийгөө хамгаалаад тэр хоёрлуу шороо цацсан. Тэгсэн хажуу талын айлын хашааны завсраар нэг эмэгтэй хүн болиоч цагдаа дуудлаа гэж байсан. ...одоо миний биеийн байдал бол толгой тархи хааяа хүчтэй өвдөнө, заримдаа хөлийн шилбээр хатгаж өвдөнө. Нуруу өвдөнө ер нь бол бие султай болчихоод байна. ...миний биед учирсан гэмтлийг Азжаргал учруулсан гэхдээ Энхцэцэг гэрт миний гарыг бариад нуруун дээр суугаад байсан. Тэгээд намайг гадаа байхад гэрээс гарч ирээд миний нурууруу өшиглөсөн. Азжаргал, Энхцэцэг хоёрт гомдолтой байна. Гоо сайхны эмчилгээнд орно нүүрэнд үүссэн соривоо арилгуулахад гарсан зардлыг нэхэмжлэнэ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 09, 11-р хуудас/,

        Гэрч Г.Нэргүй мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 02 дугаар сарын 13 -ны шөнө бие засах гээд гарсан чинь манай баруун хашаанд дотор согтуу хүүхнүүд хашхиралдаад хоорондоо ноцолдоод байгаа бололтой чимээ сонсогдсон. Тухайн үед гадаа харанхуй болчихсон байсан. Тэгээд би баруун талынхаа хашаан дээгүүр харахад айлын жоохон хүүхдүүд гэрэл тусгасан зогсож байхад нь хальт гэрэлд нь харсан чинь намхан биетэй эмэгтэй манай ар талд байдаг Нацаг гэж хүний охины нуруун дээр нь өвдөгөөрөө дараад суучихсан нөгөө Нацаг гэж хүний охин нь доошоо хараад хэвтчихсэн байгаа харагдсан. Тэгэхээр нь би та нар яаж байгаа юм больцгоо гэж хэлэхэд тэр хоёр хоёулаа босч ирсэн. Тэгээд арай өндөр нуруутай хүүхэн нь манай арын хашааны Нацаг гэж хүний охин мөн байсан. Би чи энд юү хийж яваа юм гэртээ хариач гэж хэлсэн. Тэгсэн миний өмнөөс энэ хоёр намайг утсаар дуудсан гэж хэлж байсан. Тэгээд тэр хоёр хүүхэн гэрлүү яваад орцгоосон. Би өөрөө ч гэрлүүгээ орсон. Тухайн үед Нацаг гэдэг хүний охины хамарнаас нь цус гарчихсан өмсөж байсан хувцас хунар нь нил шороо тоос болсон байгаа харагдсан. Нөгөө жижиг биетэй хүүхэн нь ил юм харагдаж мэдэгдээгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/

          Гэрч Э.Энхцэцэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 02 дугаар сарын 13-ны үдээс хойш би цэцэрлэгээс хүүхдээ авах гэж яваад цэцэрлэг дээр Азжаргалтай тааралдаад замдаа дэлгүүрээс 1.5 литрийн Нийслэл пиво аваад гэрт очиход манай нөхрийн найз Эрхэмбаатар 0.5-н Ерөөл архийг ганцаараа уугаад сууж байсан. Тэгээд Азжаргал бид хоёр авсан пивоноос нэг нэг уучихаад сууж байтал манай хашааны хаалга дуугарахаар нь ууж байсан пиво нуучихсан Тэгсэн Энхжаргал ороод ирсэн. Эрхэмбаатар өөрийнхөө ууж байсан архинаас Энхжаргалд аяганд хийж өгөхөд архийг нь уучихаад өгсөн. Тэгээд Эрхэмбаатар Азжаргал бид хоёрт архинаас хийгээд өгөхөөр нь бид хоёр уухгүй гэж хэлээд аваагүй. Тэгсэн өөрөө нэг удаа хийж өгчихөөд дахиад Энхжаргал архи хийж өгөхөд архийг нь хоёр, гурван удаа уучихаад дахиад Эрхэмбаатараас архи нэхээд тэр архиа Эрхэмбаатар Энхжаргал хоёр хувааж уугаад дуусгасан. Тэр үед Энхжаргал согтчихсон байсан болохоор Энхжаргалыг гэрт унтаж амарчихаад гэртээ харь гэхэд үгүй би гэртээ харьлаа гээд босоод явахдаа тэнцвэр алдаад зуухруу ойчих гэж байхад нь би нүүрнээс нь тосож түшиж барьсан Тэгсэн Энхжаргалын хамарнаас цус гарсан. Тухайн үед би Энхжаргалын хамарнаас гарсан цусыг нь тогтоох гэж дээш нь харуулаад хэвтүүлчхээд гэдэс дээр нь дараад хажууд нь сууж байхад Энхжаргал унтмаар болохоор нь зүүн талын орон дээр очоод сууж байхад Энхжаргал босоод ирсэн. Тэр үед Азжаргал чи унтчихаад яваач гэхэд та нар намайг унтуулж яах гээд байгаа юм муу сайн янхан банзал гичийнүүд минь гээд босоод явахдаа Энхжаргал Азжаргалыг зуухруу унагах шахсан. Тэгсэн Азжаргалыг чи намайг зуухруу унагаж аллаа ш дээ гээд зуухны хажууд байсан галын дэгээг аваад Энхжаргалын гарлуу нь 3-н удаа цохьсон. Тэгсэн Энхжаргал чи муу банзал янхан гичий хэлчихээд гэрээс гараад явсан дараа араас нь Азжаргал нь дагаад гарсан удаагүй Ээгий эгчээ намайг авраарай гэж Энхжаргал хашгарсан. Тэгээд гараад очиход гэрийн зүүн талд жорлонгийн хойно тэр хоёр  үсдэлцчихсэн Энхжаргал доор нь газар хэвтэж байсан. Азжаргал дээр тонгойгоод зогсож байхад нь би очоод боль боль гээд салгачихаад байж байхад зүүн хашааны Нэргүй эгч та нар болиоч Нацаг ахын хүүхэд байна ш дээ болиоч дандаа энд тэнд архи дарс уугаад хэрүүл зодоон хийгээд явж байдаг. Гэртээ харь гэж хэлсэн. Тэгээд гэрт орцгоосон би Энхжаргалын гарыг угааж өгөөд явуулсан. Дараа Азжаргал гэрлүүгээ харьлаа гээд явсан юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,

          Шинжээч Б.Ганшагай мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Түлэгдсэн шарх бүхий гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Мохоо зүйлээр үүсгэгдсэн гэмтэл нь цохиулах, мохоо зүйлд цохигдох үед үүснэ. Хамрын нуруунд үүсэн гэмтэл нь хавдсан хөхөрсөн зүйл байгаагүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,

         Гэрч Э.Эрхэмбаатар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...орой 17 цаг өнгөрөөгөөд найзынхаасаа гараад замдаа 0.5-н архи аваад Хархүүгийнд /Энхцэцэгийн нөхөр/ очиход Энхцэцэг гэртээ байхгүй байсан. Тэгээд байж байхад удаагүй Энхцэцэг цэцэрлэгээс хүүхдээ аваад нэг танихгүй намхан хүүхэнтэй хамт нэг савтай пиво аваад ирсэн. Тэгээд би авсан архинаасаа тэр хоёрт хийж өгөхөд тэр хоёр уухгүй амсаад буцааж өгсөн. Тэр үед Энхцэцэг тэр намхан эмэгтэй хоёр авчирсан пиво задлаад ууж эхэлж байхад гаднаас нэг танихгүй хүүхэн гэрт ороод ирсэн. Дараа би тэр сүүлд орж ирсэн хүүхэнд архинаасаа хийж өгөхөд уугаад л байсан. Тэгээд сүүлдээ надаас архи нэхээд надад архи хийж өгөөч гээд надаас архи нэхэж уугаад байсан. Би өөрөө ч архинаас хийж уугаад гэрийн баруун хойно сууж байснаа санаж байна. Тэгээд согтоод тасраад унтчихсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,

          Шүүгдэгч Б.Азжаргал мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 02 дугаар сарын 13-ны орой 17 цагийн үед би цэцэрлэгийн хүүхдээ авах гээд 9-р цэцэрлэгийн үүдэн дээр найз Энхцэцэгтэй тааралдсан. Тэгээд Энхцэцэг бид хоёр тэдний гэрлүү явсан. Тэгээд замдаа Мөнхжин дэлгүүрээс 1.5 литрийн Нийслэл пиво нэгийг Энхцэцэг худалдаж авсан. Тэгээд бид хоёр Энхцэцэгийн гэрт очиход Эрхэмбаатар 0.5-н Ерөөл архийг ганцаараа уугаад сууж байсан. Тэгээд би Энхцэцэгийн худалдаж авсан пивыг задлаад жижиг мөнгөн аяганд хийгээд нэг, нэг удаа уусан. Тэгээд гэрт байж байхад гадаа хашааны хаалга дуугарах чимээ гарсан. Тэгэхээр нь бид хоёр нөгөө ууж байсан пиво орны араар нуусан. Тэгсэн гэрт Энхжаргал ганцаараа орж ирсэн. Тэр үед Эрхэмбаатар Энхжаргалд ууж байсан архинаасаа нэг удаа хийж өгсөн. Энхжаргал тэр архийг нь уугаад өгч байсан. Тэгээд байцгааж байхад манай ээж надруу утсаар яриад гэртээ ир гэж хэлсэн Тэгээд би гэрлүүгээ цэцэрлэгээс авсан хоёр хүүхдээ аваад хариад гэрээ цэвэрлээд байж байхад Энхцэцэг надруу байн байн залгаад ирэх болж байна уу гээд байхаар нь гэрээс гараад буцаад Энхцэцэгийн хашааны үүдэнд очиход Энхцэцэг, Энхжаргал хоёр намайг очиж авна гэчихсэн хашааны үүдэнд зогсож байсан. Тэгээд бид гурав Энхцэцэгийн гэрлүү ороод би нөгөө нуусан пиво гаргаж ирээд тойруулаад ууцгаасан. Тэгсэн Энхжаргал надаас пиво нэхээд надад хийж өгөөч гээд байхаар нь би ууж байсан пивоноос хийж өгсөн бас Эрхэмбаатарын хийж өгсөн архинаас уугаад согтчихсон. Тухайн үед Энхжаргал уурлаад янз бүрийн авир гаргаад байсан. Тэр үед нь би чимээгүй л байсан. Тэгээд Энхцэцэг бид хоёр пиво хувааж уугаад дуусгасан. Дараа Энхжаргал согтчихоод явлаа гээд авирлаад байхаар нь авдарны өмнө Энхжаргалыг дараад хэвтүүлээд унтчихаад яв миний найз согтсон байна гэхэд Энхжаргал Энхцэцэгийг хөөе гичий минь гар тавь гэхэд нь Энхцэцэг хамарлуу нь гараараа нэг удаа цохьсон чинь Энхжаргалын хамарнаас цус гарсан. Тэгээд Энхжаргал босч ирэхээр нь би Энхжаргалыг болиоч гэхэд намайг гичий янхан минь дугуй бай гэхээр нь чи намайг янхан байхыг хаанаас харсан юм гэхэд би чамайг угаасаа мэднэ гээд намайг шууд зуухруу түлхсэн. Тэгэхэд Энхцэцэг миний гарнаас барьж татсан. Тэгээд намайг унах шахаад босоод ирэхэд намайг мөрлүү нэг удаа цохихоор нь биеэ хамгаалахын тулд зуухны хажууд байсан галын дэгээг аваад Энхжаргалын нүүрлүү хоёр удаа цохьсон. Энэ үед би галын дэгээг халуун байсныг мэдээгүй. Тэгсэн Энхжаргал гэрээс гараад гүйсэн Энхцэцэг араас нь гарсан дараа нь би тэр хоёрын араас гараад очиход Энхжаргал миний нүүрлүү шороо цацаад байсан. Энхжаргал миний үснээс татаад би доошоо газар давхралдаад хамт унасан. Тэгж байхад хажуу айлын эгч хашааны дээгүүр хүүе болиоч гээд гэрэл тусгасан. Нацагийн охин байна шдээ яагаад агсан гавиад согтуу яваад байгаа юм наад хүнийхээ үснээс нь тавиач болиоч гэж байсан. Тэгээд босч ирээд би буцаж Энхцэцэгийн гэрлүү орчихоод гэрлүүгээ ганцаараа яваад харьсан юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/,

          Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 124 дүгээр дүгнэлтэд: Н.Энхжаргалын биед духны зүүн хэсэг, эрүүний зүүн тал, баруун, зүүн сарвууны ар хэсэг, баруун бугуйны түлэгдсэн шарх, баруун, зүүн хацар шанааны зөөлөн эдийн няцрал, бүсэлхийн хэсэг, баруун ташааны цус хуралт духны баруун хэсэг, баруун хацар, хамрын нуруу, эрүүний баруун тал, баруун зүүн ташааны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.Түлэгдсэн шарх бүхий гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хх-ийн 23-р хуудас/,

       Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/,

 Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 33-р хуудас/,

 Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36, 75-р хуудас/,

 Хураан авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 55-57-р хуудас/,

 Эмчилгээ хийлгэсэн талаархи баримт /хх-ийн 70-73-р хуудас/,

 Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 78-р хуудас/,

 Өмнөговь аймгийн Прокурорын газрын 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 18 дугаартай эрүүгийн хэргээс зарим үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол /хх-ийн 95, 98, 101-р хуудас/ зэрэг болно.

        Шүүгдэгч Б.Азжаргал нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7-р багийн Оюутын .... тоотод 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Н.Энхжаргалтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний бие эрх чөлөөнд халдаж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

         Хохирогч Н.Энхжаргалын:”...2017 оны 02 дугаар сарын 13-нд орой цэцэрлэгээс хүү Дөлгөөнийг авч гэртээ оруулчихаад урд хашаанд байдаг найз Энхцэцэгийн гэрт нь ороход Энхцэцэг, Азжаргал бас нэг танихгүй залуу пиво ууцгааж байсан. Тэгээд би гэрийн зүүн талын орон дээр суухад Азжаргал надад жижиг аяганд пиво хийж өгсөн. Тэр пивыг нь би уугаад буцааж өгсөн. Тэр танихгүй залуу согтуу байдалтай пиво уухгүй гэрийн баруун талын орон дээр сууж байсан. Тэгээд Азжаргал, Энхцэцэг бид гурав бор савтай пивыг хувааж уугаад дуусгасан. Тэр үед хэн хэн нь халцгаасан байсан. ...Энхцэцэг миний хоёр гарыг хөдөлгөхгүй бариад байсан. Тэгэхэд би гэрийн хоёр баганы голд дээшээ хараад хэвтэж байсан. Тэгсэн Азжаргал зуухны дэгээгээр миний зүүн гарын бугуйг түлсэн. Тэр үед Азжаргал ямар ч байсан амандаа юм хэлээд байсан. Тэрийг нь би ойлгох чадваргүй байсан. Дараа нь дахиад Азжаргал галын дэгээгээр дух хацранд хүрээд байсан. Надад халуун юм мэдрэгдээд байсан. Тэгээд юу болсныг санахгүй нэг сэрэхэд газар хэвтэж байсан. Энхцэцэг, Азжаргал хоёрын явж байгаа чимээ сонсогдож байсан. Гэнэт намайг араас түлхэж унагаасан Тэгээд эргээд харахад Энхцэцэг, Азжаргал хоёр зогсож байсан тэр хоёр намайг хоёр талаас татаж босгоод хашааруугаа оруулаад Энхцэцэг надад чи ийм согтуу гэрлүүгээ очиж яах гээд байгаа юм манайд жаахан хэвтэж байгаад яв гэж хэлсэн. Тэгэхээр нь би үгүй одоо явахгүй бол болохгүй гэж татгалзаж хэлсэн. Тэгэхэд Энхцэцэг намайг орхиод гэрлүүгээ орсон Азжаргал миний хажууд үлдээд хоцорсон. Тэгээд л гэнэт миний гэдэс нуруу нүүр амруу өшиглөөд зодсон. Тэр үед би болиоч ээ ямар сонин юм бэ Энхцэцэг эгчээ туслаач гэж дуудсан тэр үед гарч ирээгүй удаагүй Энхцэцэг гарч ирээд надад туслахгүй миний хамарлуу цохиод цус гаргасан. Би өөрийгөө хамгаалаад тэр хоёрлуу шороо цацсан. Тэгсэн хажуу талын айлын хашааны завсраар нэг эмэгтэй хүн болиоч цагдаа дуудлаа гэж байсан. ...одоо миний биеийн байдал бол толгой тархи хааяа хүчтэй өвдөнө, заримдаа хөлийн шилбээр хатгаж өвдөнө. Нуруу өвдөнө ер нь бол бие султай болчихоод байна. ...миний биед учирсан гэмтлийг Азжаргал учруулсан гэхдээ Энхцэцэг гэрт миний гарыг бариад нуруун дээр суугаад байсан. Тэгээд намайг гадаа байхад гэрээс гарч ирээд миний нурууруу өшиглөсөн. Азжаргал, Энхцэцэг хоёрт гомдолтой байна. Гоо сайхны эмчилгээнд орно нүүрэнд үүссэн соривоо арилгуулахад гарсан зардлыг нэхэмжлэнэ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 09, 11-р хуудас/,

        Гэрч Г.Нэргүйн:”...2017 оны 02 дугаар сарын 13 -ны шөнө бие засах гээд гарсан чинь манай баруун хашаанд дотор согтуу хүүхнүүд хашхиралдаад хоорондоо ноцолдоод байгаа бололтой чимээ сонсогдсон. Тухайн үед гадаа харанхуй болчихсон байсан. Тэгээд би баруун талынхаа хашаан дээгүүр харахад айлын жоохон хүүхдүүд гэрэл тусгасан зогсож байхад нь хальт гэрэлд нь харсан чинь намхан биетэй эмэгтэй манай ар талд байдаг Нацаг гэж хүний охины нуруун дээр нь өвдөгөөрөө дараад суучихсан нөгөө Нацаг гэж хүний охин нь доошоо хараад хэвтчихсэн байгаа харагдсан. Тэгэхээр нь би та нар яаж байгаа юм больцгоо гэж хэлэхэд тэр хоёр хоёулаа босч ирсэн. Тэгээд арай өндөр нуруутай хүүхэн нь манай арын хашааны Нацаг гэж хүний охин мөн байсан. Би чи энд юү хийж яваа юм гэртээ хариач гэж хэлсэн. Тэгсэн миний өмнөөс энэ хоёр намайг утсаар дуудсан гэж хэлж байсан. Тэгээд тэр хоёр хүүхэн гэрлүү яваад орцгоосон. Би өөрөө ч гэрлүүгээ орсон. Тухайн үед Нацаг гэдэг хүний охины хамарнаас нь цус гарчихсан өмсөж байсан хувцас хунар нь нил шороо тоос болсон байгаа харагдсан. Нөгөө жижиг биетэй хүүхэн нь ил юм харагдаж мэдэгдээгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/

          Гэрч Э.Энхцэцэгийн:”...2017 оны 02 дугаар сарын 13-ны үдээс хойш би цэцэрлэгээс хүүхдээ авах гэж яваад цэцэрлэг дээр Азжаргалтай тааралдсан. Бид хоёр цэцэрлэгээс хүүхэд авчихаад чигээрээ яваад замдаа дэлгүүрээс 1.5 литрийн Нийслэл пиво худалдаж аваад манай гэрт очиход манай гэрт манай нөхрийн найз Эрхэмбаатар 0.5-н Ерөөл архийг ганцаараа уугаад сууж байсан. Тухайн үед хөдөөнөөс ирээд түр байж байсан. Тэгээд Азжаргал бид хоёр авсан пивоноос нэг нэг уучихаад сууж байтал манай хашааны хаалга дуугарахаар нь ууж байсан пиво нуучихаад байж байхад Энхжаргал гэрт ганцаараа орж ирээд суухад нь Эрхэмбаатар өөрийнхөө ууж байсан архинаас Энхжаргалд аяганд хийж өгөхөд архийг нь уучихаад өгсөн. Тэгээд Эрхэмбаатар Азжаргал бид хоёрт архинаас хийгээд өгөхөөр нь бид хоёр уухгүй гэж хэлээд аваагүй. Тэгсэн өөрөө нэг удаа хийж өгчихөөд дахиад Энхжаргал архи хийж өгөхөд архийг нь хоёр, гурван удаа уучихаад дахиад Эрхэмбаатараас архи нэхээд тэр архиа Эрхэмбаатар Энхжаргал хоёр хувааж уугаад дуусгасан. Тэр үед Энхжаргал согтчихсон байсан болохоор Энхжаргалыг гэрт унтаж амарчихаад гэртээ харь гэхэд үгүй би гэртээ харьлаа гээд босоод явахдаа тэнцвэр алдаад зуухруу ойчих гэж байхад нь би нүүрнээс нь тосож түшиж барьсан Тэгсэн Энхжаргалын хамарнаас цус гарсан. Тухайн үед би Энхжаргалын хамарнаас гарсан цусыг нь тогтоох гэж дээш нь харуулаад хэвтүүлчхээд гэдэс дээр нь дараад хажууд нь сууж байхад Энхжаргал унтмаар болохоор нь зүүн талын орон дээр очоод сууж байхад Энхжаргал босоод ирсэн. Тэр үед Азжаргал чи унтчихаад яваач гэхэд та нар намайг унтуулж яах гээд байгаа юм муу сайн янхан банзал гичийнүүд минь гээд босоод явахдаа Энхжаргал Азжаргалыг зуухруу унагах шахсан. Тэгсэн Азжаргалыг чи намайг зуухруу унагаж аллаа ш дээ гээд зуухны хажууд байсан галын дэгээг аваад Энхжаргалын гарлуу нь 3-н удаа цохьсон. Тэгсэн Энхжаргал чи муу банзал янхан гичий хэлчихээд гэрээс гараад явсан дараа араас нь Азжаргал нь дагаад гарсан удаагүй Ээгий эгчээ намайг авраарай гэж Энхжаргал хашгарсан. Тэгээд гараад очиход гэрийн зүүн талд жорлонгийн хойно тэр хоёр  үсдэлцчихсэн Энхжаргал доор нь газар хэвтэж байсан. Азжаргал дээр тонгойгоод зогсож байхад нь би очоод боль боль гээд салгачихаад байж байхад зүүн хашааны Нэргүй эгч та нар болиоч Нацаг ахын хүүхэд байна ш дээ болиоч дандаа энд тэнд архи дарс уугаад хэрүүл зодоон хийгээд явж байдаг. Гэртээ харь гэж хэлсэн. Тэгээд гэрт орцгоосон би Энхжаргалын гарыг угааж өгөөд явуулсан. Дараа Азжаргал гэрлүүгээ харьлаа гээд явсан юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,

          Шүүгдэгч Б.Азжаргал мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 02 дугаар сарын 13-ны орой 17 цагийн үед би цэцэрлэгийн хүүхдээ авах гээд 9-р цэцэрлэгийн үүдэн дээр найз Энхцэцэгтэй тааралдсан. Тэгээд Энхцэцэг бид хоёр тэдний гэрлүү явсан. Тэгээд замдаа Мөнхжин дэлгүүрээс 1.5 литрийн Нийслэл пиво нэгийг Энхцэцэг худалдаж авсан. Тэгээд бид хоёр Энхцэцэгийн гэрт очиход Эрхэмбаатар 0.5-н Ерөөл архийг ганцаараа уугаад сууж байсан. Тэгээд би Энхцэцэгийн худалдаж авсан пивыг задлаад жижиг мөнгөн аяганд хийгээд нэг, нэг удаа уусан. Тэгээд гэрт байж байхад гадаа хашааны хаалга дуугарах чимээ гарсан. Тэгэхээр нь бид хоёр нөгөө ууж байсан пиво орны араар нуусан. Тэгсэн гэрт Энхжаргал ганцаараа орж ирсэн. Тэр үед Эрхэмбаатар Энхжаргалд ууж байсан архинаасаа нэг удаа хийж өгсөн. Энхжаргал тэр архийг нь уугаад өгч байсан. Тэгээд байцгааж байхад манай ээж надруу утсаар яриад гэртээ ир гэж хэлсэн Тэгээд би гэрлүүгээ цэцэрлэгээс авсан хоёр хүүхдээ аваад хариад гэрээ цэвэрлээд байж байхад Энхцэцэг надруу байн байн залгаад ирэх болж байна уу гээд байхаар нь гэрээс гараад буцаад Энхцэцэгийн хашааны үүдэнд очиход Энхцэцэг, Энхжаргал хоёр намайг очиж авна гэчихсэн хашааны үүдэнд зогсож байсан. Тэгээд бид гурав Энхцэцэгийн гэрлүү ороод би нөгөө нуусан пиво гаргаж ирээд тойруулаад ууцгаасан. Тэгсэн Энхжаргал надаас пиво нэхээд надад хийж өгөөч гээд байхаар нь би ууж байсан пивоноос хийж өгсөн бас Эрхэмбаатарын хийж өгсөн архинаас уугаад согтчихсон. Тухайн үед Энхжаргал уурлаад янз бүрийн авир гаргаад байсан. Тэр үед нь би чимээгүй л байсан. Дараа Энхжаргал согтчихоод явлаа гээд авирлаад байхаар нь авдарны өмнө Энхжаргалыг дараад хэвтүүлээд унтчихаад яв миний найз согтсон байна гэхэд Энхжаргал Энхцэцэгийг хөөе гичий минь гар тавь гэхэд нь Энхцэцэг хамарлуу нь гараараа нэг удаа цохьсон чинь Энхжаргалын хамарнаас цус гарсан. Тэгээд Энхжаргал босч ирэхээр нь би Энхжаргалыг болиоч гэхэд намайг гичий янхан минь дугуй бай гэхээр нь чи намайг янхан байхыг хаанаас харсан юм гэхэд би чамайг угаасаа мэднэ гээд намайг шууд зуухруу түлхсэн. Тэгэхэд Энхцэцэг миний гарнаас барьж татсан. Тэгээд намайг унах шахаад босоод ирэхэд намайг мөрлүү нэг удаа цохихоор нь биеэ хамгаалахын тулд зуухны хажууд байсан галын дэгээг аваад Энхжаргалын нүүрлүү хоёр удаа цохьсон. Энэ үед би галын дэгээг халуун байсныг мэдээгүй. Тэгсэн Энхжаргал гэрээс гараад гүйсэн Энхцэцэг араас нь гарсан дараа нь би тэр хоёрын араас гараад очиход Энхжаргал миний нүүрлүү шороо цацаад байсан. Энхжаргал миний үснээс татаад би доошоо газар давхралдаад хамт унасан. Тэгж байхад хажуу айлын эгч хашааны дээгүүр хүүе болиоч гээд гэрэл тусгасан. Нацагийн охин байна шдээ яагаад агсан гавиад согтуу яваад байгаа юм наад хүнийхээ үснээс нь тавиач болиоч гэж байсан. Тэгээд босч ирээд би буцаж Энхцэцэгийн гэрлүү орчихоод гэрлүүгээ ганцаараа яваад харьсан юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/,

          Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 124 дүгээр дүгнэлтэд: Н.Энхжаргалын биед духны зүүн хэсэг, эрүүний зүүн тал, баруун, зүүн сарвууны ар хэсэг, баруун бугуйны түлэгдсэн шарх, баруун, зүүн хацар шанааны зөөлөн эдийн няцрал, бүсэлхийн хэсэг, баруун ташааны цус хуралт духны баруун хэсэг, баруун хацар, хамрын нуруу, эрүүний баруун тал, баруун зүүн ташааны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.Түлэгдсэн шарх бүхий гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хх-ийн 23-р хуудас/, Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/,  Хураан авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 55-57-р хуудас/, Эмчилгээ хийлгэсэн талаархи баримт /хх-ийн 70-73-р хуудас/,  Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 78-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Б.Азжаргалыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

         Шүүгдэгч Б.Азжаргал нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 75-р хуудас/,

          Шүүгдэгч Б.Азжаргалын үйлдсэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөрийг барагдуулж, шүүгдэгч хохирогч нар нь хоорондоо сайн дураараа эвлэрсэн болох нь иргэд хоорондын эвлэрлийн гэрээ байгуулснаар нотлогдож байна.

          Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэх үндэслэлээр Б.Азжаргалын үйлдсэн  гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Азжаргалыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр шийдвэрлэв.

           Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан галын дэгээ төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

          Шүүгдэгч Б.Азжаргал нь бусдад төлөх төлбөр хохиролгүй, биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.

         Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Мянган хоньт овгийн Батчулууны Азжаргалыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1, 248.1.2, 208 дугаар зүйлийн 208.1, 208.1.3 дахь хэсэг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэх үндэслэлээр шүүгдэгч Б.Азжаргалын үйлдэлд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.Азжаргалыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй. 
  4. Б.Азжаргал нь бусдад төлөх төлбөр хохиролгүй, биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Н.Энхжаргалд 1.000.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
  5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан галын дэгээ төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
  6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар Б.Азжаргалд урьд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 
  7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх болохыг мэдэгдсүгэй.
  8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, өмгөөлөгч, хохирогч нар  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Т.ДЭЛГЭРМАА