Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 0023

 

П.Л-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй Шүүх хуралдаанд:

Прокурор Г.Э Шүүгдэгч П.Л Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч П.Н Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б Нарийн бичгийн дарга Т.Баялаг нарыг оролцуулан хийж

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 33 дугаар тогтоолтой, П.Л-д холбогдох, эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, М-н овогт П-н Л.

Шүүгдэгч П.Л нь 2018 оны 10 сарын 15-наас 21-ний хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сум Даваат баг Манханы 8-34 тоотод онц харгис хэрцгийгээр, биеэ хамгаалж чадахгүй Д-н Р-г зодож алсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, сэтгэцийн хувьд засрал сайжралд орох хүртэл сэтгэцийн эрүүл мэндийн төвийн ердийн тасагт албадан эмчилгээ хийлгэхээр эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх саналыг шүүхэд ирүүлжээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 01 2 дүгээр сарын 25-ны өдрийн 33 дугаар шүүхийн тогтоолоор: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Л-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Орхон аймгийн Прокурорын газраас П.Л-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх санал ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, П.Л-г Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Сэтгэцийн эрүүл мэндийн төвд эмчлүүлэх, хууль ёсны төлөөлөгч П.Н-д халамжлуулахаар шилжүүлж, П.Л-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, П.Л нь 88 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж, Шүүхийн тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Г.Э эсэргүүцэлдээ: “... Аймгийн прокурорын газраас П.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн ба Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд, шүүгдэгч П.Л нь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн хийж буй үйлдлийг удирдан жолоодох, ухамсарлан ойлгох чадваргүй, үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй, гэмт үйлдлээ хариуцах болон эрүүгийн хариуцлага хүлээх чадваргүй байсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна гэж дүгнээд түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.7-д заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 3-т заасныг баримтлан шүүгдэгч П.Л-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай прокурорын саналыг хэрэгсэхгүй болгож, түүнийг Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн сэтгэцийн эрүүл мэндийн төвд эмчлүүлэх хууль ёсны төлөөлөгч П.Н-д халамжлуулахаар шилжүүлж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Үндэслэх нь: 3 Прокуророос шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ... П.Л нь үзлэгийн явцад зан төрхийн өөрчлөлт болон оюун ухааны хомсдлын догшролт шинжгүй байсан бөгөөд өвчин сэдрэх, зан төлөвийн өөрчлөлт, догшрол бухимдал илэрсэн үед албадан эмчилгээ хийлгэх шаардлагатай гэх дүгнэлт болон шүүгдэгчийн хувийн байдалд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан П.Л-н сэтгэцийн байдал нь бусдад аюул учруулахаар байна гэж дүгнэн түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх санал гарган хэргийг шүүхэд шилжүүлсэн. Гэтэл эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгчид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх эсэх асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдал буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 9-д заасан “... гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал”-д үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг зөрчсөн байна. Мөн шүүх шүүгдэгч П.Л-г ямар үндэслэлээр өөртөө болон бусдад аюул учруулахааргүй байна гэж дүгнэн үзсэн талаараа үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Анхан шатны шүүх шүүгдэгч П.Л-г сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй үедээ биеэ хамгаалах чадваргүй Д.Р-г зодож, амь насыг нь хохироосон үйл баримт тогтоогдож байна гэж тодорхойлох хэсэгтээ дүгнэсэн атлаа тогтоох хэсэгт түүнийг Эрүүгийн хуулийн ямар зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон болохыг дурьдалгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1-т заасныг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхээс тогтоосны эцэст түүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 4-т заасан албадлагын арга хэмжээ хэрэглэх эсэх шийдвэр гаргах нь хуульд нийцнэ. Иймд П.Л-д холбогдох Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 33 дугаар тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Э дүгнэлтдээ: “Эсэргүүцлээ дэмжиж оролцож байна. Шүүхийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б-н санал: “Анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Г нь шүүгдэгч П.Л-г 2018 оны 10 дугаар сарын 15-наас 21-ний өдрийн хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат баг Манханы 8-34 тоотод хамт амьдардаг байсан Д.Р-г онц харгис хэрцгийгээр, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж зодож алсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр 4 зүйлийн 2.1, 2.7.д зааснаар яллах дүгнэлт үйлдэн, П.Л-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулахаар хэргийг шүүхэд ирүүлжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.7.дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Л-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Орхон аймгийн прокурорын газраас П.Л-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх санал ирүүлснийг хэрэгсэхгүй болгон, П.Л-г Орхон аймгийн бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Сэтгэцийн эрүүл мэндийн төвд эмчлүүлэх, хууль ёсны төлөөлөгч П.Н-д халамжлуулахаар шилжүүлж шийдвэрлэжээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг давж заалдах шатны шүүх дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн хянан үзвэл: Шүүгдэгч П.Л-н сэтгэцийн байдлыг тогтоосон Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Сэтгэцийн эрүүл мэндийн тасгийн эмч нарын шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан шаардлага хангаагүй, мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.

Шүүгдэгчийн сэтгэцийн байдалд дүгнэлт гаргасан бүрэлдэхүүнд оролцсон шинжээч Ж.Д нь дүгнэлтэнд хувийн тэмдгээ дарж дүгнэлтийг баталгаажуулаагүй /хх 142/, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.д заасан “Шинжээчийн дүгнэлтийг шинжээчийн хувийн болон байгууллагын тэмдгээр баталгаажуулснаар хүчинтэйд тооцно” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй дүгнэлтийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Шүүх сэтгэц эмгэг судлалын дээрх дүгнэлтэнд шүүгдэгч П.Л-д сэтгэцийн өвчтэй бол албадан эмчилгээ хийлгэх шаардлагатай юу гэсэн асуултанд ... ...үзлэгийн явцад зан төрхийн өөрчлөлт болон оюун ухааны хомсдолын догшролт шинжгүй байсан бөгөөд өвчин сэдрэх, зан төлөвийн өөрчлөлт, догшрол бухимдал илэрсэн үед албадан эмчилгээ хийлгэх шаардлагатай ... гэж П.Л-д зөвхөн үзлэг хийх хугацаанд гаргасан зан байдлын хүрээнд дүгнэлт гаргасан байх бөгөөд шинжээчид өөрсдийн тусгай мэдлэгийн хүрээнд дээрх дүгнэлтийг гаргахдаа хамааралтай бүх асуудлыг хамруулан, хэрэгт ач холбогдолтой байж болох нөхцөл байдлыг шинжлэн дүгнээгүй байна.

Иймд П.Л-н сэтгэцийн байдалд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2.т зааснаар нэмэлт шинжилгээ хийлгэж, - П.Л-н зан төрхийн өөрчлөлт болон оюун ухааны хомсдолын догшролт цаашид илрэх боломжтой эсэх, -хэрэв илэрсэн тохиолдолд өөртөө болон бусдад аюул учруулах боломжтой эсэх -эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ заавал хэрэглэх шаардлагатай эсэх -шаардлагатай бол ямар төрөл, дэглэм, хугацаагаар эмнэлгийн чанартай 5 албадлагын арга хэмжээ хэрэглэх, эсвэл сэтгэцийн эрүүл мэндийн байгууллагад эмчлүүлэх боломжтой өвчин мөн эсэхийг нарийвчлан тогтоолгох шаардлагатай гэж үзлээ.

Мөн мөрдөгчийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн тогтоолоор П.Л-н хууль ёсны төлөөлөгчөөр түүний дүү П.Н-г тогтоосон байх боловч шинжилгээ хийлгэх, шинжээч томилох тухай тогтоолыг түүнд танилцуулаагүй /хх 140/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 4, 27.1 дүгээр зүйлийн 4, 27.2 дугаар зүйлийн 1.1-1.4-т заасныг зөрчсөнөөс гадна мөрдөн байцаалтын үеийн тодорхойлолтод П.Л-н ургийн овог, эцгийн нэр, өөрийн нэрийг буруу бичсэн /хх 99/ зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлүүд байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгосон тул дээд шатны прокурорын “... Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг зөрчсөн ... мөн Эрүүгийн хуулийн ямар зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон болохыг дурьдалгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1-т заасныг зөрчсөн...” гэсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.3, 39.9 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2. д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 33 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.

2. Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ 6 С.ЦЭЦЭГМАА