| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2024/00030/Э/ |
| Дугаар | 2024/ШЦТ/00031 |
| Огноо | 2024-06-19 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/00031
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч ******* даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.*******
улсын яллагчаар хяналтын прокурор Б.*******
шүүгдэгч М.******* нарыг оролцуулан ******* аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******т холбогдох эрүүгийн 243600028003 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 11-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1968 оны 0 сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 6 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4 /3 хүүхдийн хамт/, дүүргийн дугаар хорооны б-ийн тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай ******* овогт *******ийн ******* /РД : /
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч М.******* нь ******* аймгийн ******* сумын Хажинга багийн нутаг дэвсгэрт байрлах “Талст ” ХХК-ны тэсэлгээний агуулахын харуулын гэрт 2023 оны 01 сарын 08-ны өдөр хохирогч Т.*******тай хуушуур идсэн тавгаа угаасангүй гэсэн шалтгаанаар маргалдах явцдаа түүний нүүрэн тус газар модоор цохиж баруун нүдийг нь хараагүй болгож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ./яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Үүнд:
Шүүгдэгч М.*******ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн ...Хохирогч Т.*******ыг сайн танина. Харуул хамгаалалтын ажилд байнга хамтдаа ажилладаг байсан. Тухайн өдөр хуушуур идсэн аяга тавгаа цэвэрлээгүй гэдэг шалтгаанаар зодож гэмтэл учруулсан миний буруу. Т.******* нь эхэлж миний зүүн нүдний хажуу талд гараараа цохиж цус гаргасан. Үүнээс болж маргаад би гаднаас мод оруулж гэдсэнд нь цохиход мод хугарч унасан. Тэгтэл Т.******* хутга бариад дайрахаар нь гарч зугтаад дахиж мод аваад буцаж орж ирээд бид хоёр хоёулаа модоор цохилцож байхад миний мод Т.*******ын баруун нүдэнд цохигдож цус гарсан. Нүд нь зүгээр болохгүй үзүүлэхээр яваад нүд гэмтсэн байна гэхээр нь эмчилгээний зардалд 1.31.000 төгрөг өгсөн. Би гэм буруугийн үйлдэлдээ маргахгүй. Хохирлыг сар болгон төлж өгнө гэх мэдүүлэг
Хохирогч Т.*******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн...******* аймгийн сумын Хөшөөтийн уурхайн постод хажуу талын монгол гэр дотор М.******* бид хоёр хуушуур идсэн аяга тавгаа цэвэрлэсэнгүй гэж маргаж над руу дайрахаар нь би дарж аваад жаахан байж байгаад босгоход М.******* уурлаад гарч явсан. Гаднаас 1 м урттай мод оруулж ирээд миний гэдэс элэг орчим цохиход модыг нь булааж авахад дахин мод оруулж ирээд миний баруун нүдний доод талд нэг удаа цохиход баруун нүднээс цус гарахад М.******* цохисон модоо гаргаад хаячихсан.
Улаанбаатар хотод гэртээ ирээд байж байхад нүднээс цус гараад байхаар нь 3 дугаар эмнэлэгт үзүүлж нүдний хагалгаанд орсон.Эмч хэлэхдээ хараа орох боломжгүй гэж хэлсэн. Би нүдэндээ хиймэл шариг хийлгэж одоогоор байнгын эмчийн хяналтад байгаа.Бид хоёрыг зодолдож байгааг харсан үзсэн хүн байхгүй бид 2 хоёулаа л байсан. Гомдолтой байна хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэх мэдүүлэг /хх-ийн 08-11 дүгээр хуудас/
******* аймаг дахь бүсийн шинжилгээний төвийн 2023 оны 12 сарын 19-ны өдрийн 03 дугаартай...Т.*******ын биед гэмтэл учирсан байна.Т.*******ын биед гэмтлийн дараах баруун нүдгүй болох, баруун нүдний шарх склерын урагдал,дээд ,доод зовхинд хаван, цус хуралт, доод зовхинд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэн цаг хугацааны хувьд хуучин гэмтэл байна. Т.*******ын баруун нүдгүй болох гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин баруун нүдний шарх, склерын урагдал, дээд, доод зовхинд хаван, цус хуралт, доод зовхинд зулгаралт, зөөлөн эдийн гэмтлүүд гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтад 6 хувь нөлөөлнө. Цаашид хэвийн байдалд эргэж орох боломжгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 14-16 дугаар хуудас/,
Сонгино хайрхан дүүргийн эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлсэн эмчилгээ хийлгэсэн талаарх бичвэр бүхий эрүүл мэндийн дэвтрийн хуулбар 20 ш гэрэл зургийн хамт /хх-ийн 17- 2 дугаар хуудас/
Гэрч С.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн...Манайх ахруул хамгаалалтын албанд Т.*******, М.******* нар ажилладаг байсан. Эдгээр хүмүүс “талст ” ХХК-д харуул хамгаалалтын ажилтнаар ажиллаж байсан. Т.******* нь ажлаас бууя Улаанбаатар хот орж нүдээ эмчлүүлэх шаардлагатай байна гэж хэлсэн. Т.******* нь өглөө болгон надад мэдээ өгдөг байсан. 2023 оны 01 сарын эхээр над руу М.******* залгаж мэдээ өгсөн. Т.******* яасан бэ гэхэд бид хоёр хоорондоо маргасан гэж хэлсэн. Энэ талаар Т.*******аас тодруулахад бид хоёр маргасан нь үнэн. М.******* намайг аяга тавгаа цэвэрлэсэнгүй гээд бургасаар нүүр лүү цохисон гэж хэлсэн. Би цагдаа болон эмнэлэгт хандах хэрэгтэй гэж хэлсэн. Эмнэлэгт хандахгүй байсаар байгаад 1 дүгээр сарын сүүлчээр над руу ярихдаа би эмнэлэгт нүдээ үзүүлмээр байна гэхээр нь би орны хүнийг нь явуулаад Т.*******ыг буулгасан.******* нь тухайн үедээ цагдаагийн байгууллагад хандаагүй юм байлаа. Надад хэлэхдээ М.*******тойгоо тохисон гэж хэлж байсан гэх мэдүүлэг /хх-ийн -8 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл 7 ш гэрэл зургийн хамт /хх-ийн 73-78 дугаар хуудас/,
2024 оны 0 сарын 30-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн86-89 дүгээр хуудас/,
Яллагдагчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах мөрдөгчийн тогтоол /хх-ийн 97 дугаар хуудас/,
М.*******ийн данснаас Т.*******ын дансанд 1.31.000 төгрөгийн гүйлгээ хийсэн ХААН банкны дансны хуулга /хх-ийн 1-126 дугаар хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас ял шийтгэлгүй гэх /хх-ийн 16 дугаар хуудас/
М.*******т холбогдох эрүүгийн хэргийн .31.000 төгрөгийн хохирлын тооцоо /хх-ийн 166 дугаар хуудас / зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй тул шүүх эдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үзэж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.******* нь ******* аймгийн ******* сумын Хажинга багийн нутаг дэвсгэрт байрлах “Талст консалтин” ХХК-ны тэсэлгээний агуулахын харуулын гэрт 2023 оны 01 сарын 8-ны өдөр хохирогч Т.*******тай хуушуур идсэн аяга тавгаа цэвэрлээгүй гэдгээр шалтаглан нүүрэн тус газар модоор цохиж баруун нүдийг хараагүй болгож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь гэрч С., П.Наранбаатар нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэл нь тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн үйлдлийн улмаас хохирогчид хүнд гэмтэл учирсан нь ******* аймгийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 12 сарын 19-ны өдрийн 03 дугаартай.... Т.*******ын биед гэмтэл учирсан байна.Т.*******ын биед гэмтлийн дараах баруун нүдгүй болох, баруун нүдний шарх склерын урагдал, дээд ,доод зовхинд хаван, цус хуралт, доод зовхинд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэн цаг хугацааны хувьд хуучин гэмтэл байна. Т.*******ын баруун нүдгүй болох гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин баруун нүдний шарх, склерын урагдал, дээд, доод зовхинд хаван, цус хуралт, доод зовхинд зулгаралт, зөөлөн эдийн гэмтлүүд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтад 6 хувь нөлөөлнө. Цаашид хэвийн байдалд эргэж орох боломжгүй гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий байтал хохирогчтой маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь цохиж хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэгт үйлдсэнд тооцно.
Иймд шүүгдэгч М.*******ийг хохирогч Т.*******ын нүүрэн тус газар цохиж хүний эрүүл мэндэд /баруун нүдийг хараагүй болгосон/ хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүхээс дүгнэлээ.
Хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлахад хохирогч Т.*******д эмчилгээний зардалд .31.000 төгрөгийг төлж өгсөн цаашид гарах хохирол төлбөр, нэхэмжлэх зүйлгүйг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.******* нь гэм буруугийн үйлдэлдээ маргахгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж өгнө цаашид гарах зардлыг төлнө гэж мэдүүлж байгаа нь гэм буруугийн үйлдэлдээ маргахгүй хохирогчид эмчилгээний зардалд .31.000 төгрөгийн хохирол төлсөн зэргээс дүгнэхэд хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзнэ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар:
Шүүгдэгч М.******* нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар нотлогдож байна.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Хэргийн нөхцөл байдлын талаар талууд мэтгэлцэхдээ маргаагүй бөгөөд улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар яллаж, шүүгдэгч гэм буруугийн үйлдлээ хүлээн зөвшөөрч хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлыг харгалзах, мөн шүүгдэгчийн хөнгөрүүлж шийтгэл оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг зэргийг үндэслэн ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч М.*******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, шүүхээс тогтоосон бодит хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шүүхэд шилжүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхэд энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ийг 1 /Нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******т оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаатай хорих ялыг ******* аймаг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хорих 47 дугаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч М.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21. дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдсугай.
6.Шүүгдэгч М.*******оос гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдсугай.
7. Хохирогч Т.******* нь хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8.Шүүгдэгч М.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
9.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ