Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 62

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Дугармаа

Улсын яллагч:  Б.Болор-Эрдэнэ

Шүүгдэгч: Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн  99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******ийн *******д холбогдох .... тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 30-ны хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч Э.******* нь 2017 оны 05 дугаар сарын 08-ны шөнө 03 цагийн үед Өмнөговь аймгийн ******* сумын ******* баг *******ийн ...тоотод иргэн Г.*******той хувийн таарамжгүй харилцаанаас бие эрх чөлөөнд нь халдаж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                             

Тодорхойлох нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           Хохирогч Г.******* хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр аймгийн харвааны тэмцээн болсон. Түүнд манай нөхөр ******* оролцсон. Маргааш нь 2017 оны 05 сарын 07 өдөр харвааны тэмцээнийг нь үзэхсонирхол байсан боловч ******* байж бай байж бай гэсээр байгаад орой гэнэт тэмцээн дуусчихлаа гэж хэлсэн. Тэгээд орой нь 19 цагийн үед гэрт ирэхээр нь усгүй болчихсон байна гэж хэлээд ус авчруулсан. ******* ус авчирч өгчихөөд машин аваад гараад явсан авчирч өгсөн усаар нь хүүхдийн хувцас угаагаад дуусчихсан угааж байсан хувцас дутуу үлдчихээд дахиад ус авчруулах хэрэг гараад утсаар нь залгаад байсан чинь эхлээд ******* харваачийд байна гэж байгаад сүүлдээ утсаа авах аа байсан. Тэгээд би уурлаад мессеж бичсэн тэгж маргаан болсон. Гэтэл шөнө 3 цагийн үед гадаа ирчихээд хаалга нүдээд байхаар нь орж ирээд бас хэрүүл болох байх гэж бодоод хаалгаа тавихгүй хэвтээд байсан. ******* би гэртэй орж унтмаар байна гээд хаалга нүдээд байсан болохоор нь ойр орчимын хүмүүсээс санаа зовоод бас хүүхдүүд сэрээд аав ирчихсэн байна оруулна гээд байхаар нь хаалга тавьж өгсөн чинь орж ирэхэд нь архи уусан бололтой үнэртэж байсан. Чи архи уусан юм уу шөнө орой болтол хаагуур яваад байгаа юм бэ гэж хэлсэн чинь уурлаад өөдөөс намайг түлхээд гуянаас базаад авахаар нь би түлхсэн. Тэгээд хоорондоо маргалдаж байх явцад намайг нэг удаа зүүн шанаанд алгадаад, хүзүүнээс боогоод байхаар нь өөдөөс нь самардсан тэгж байхад манай дүү ******* гэдэг 11 ангийн охин босоод та болиоч гэж хэлээд салгах гэтэл чамд хамаа байхгүй цаашаа байж бай гэж хэлчихээд надтай хэрүүл хийгээд давшлаад байсан. Тэгж байгаад хүүхдийн хажууд хэрүүл хийгээд яах юм гарч учраа олъё гэж хэлээд намайг гарнаас татаад гэрээс гаргаад пинд ороод хэрүүл маргаан хийсэн намайг хоёр тийш нь түлхээд пингийн хана мөргүүлээд байсан. Тэр үед манайд байсан манай дүү ******* бид хоёрыг бас салгасан чинь ******* манай дүүтэй маргалдаад байсан тэгэхээр нь боль гэж хэлээд салгаад *******ийг гаргаад хажуу талд манай аав, ээжийн гэр байдаг юм түүнд оруулж унтуулсан. Тэгээд эргэж орж ирээд унтацгаасан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,

         Шүүгдэгч Э.******* хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 05 дугаар сарын 6,7 ны өдрүүдэд аймгийн хэмжээнд сурын харвааны тэмцээн болоод түүнд оролцсон. 7 орой 19 цагийн үед тэмцээн дуусаад хөдөө сумдаас ирсэн хүмүүс *******ийн гэрт очно гэхээр нь гэрт очиж хувцсаа солих санаатай очсон чинь гэрт ус байхгүй байна гэхээр нь худгаас усыг нь авч өгчихөөд ******* ахыд очлоо гэж хэлээд гараад явсан. Орой 21 цагийн үед очсон гэтэл эхнэр ******* араас залгаад байхаар нь эхэндээ утсаа аваад яриад байсан. Сүүлдээ байнга залгаад байхаар нь утсаа аваагүй харин ******* ахын гэрт нь байж байхдаа 2 шил 0.75 л-тэй архи аваад тэнд байсан арав гаран хүн байсан тойруулаад хувааж уугаад дуусгасан. Би тэр архинаас нь нэг хундага уусан байх машин жолоодож яваа гээд уугаагүй шөнө 3 цагийн үед тараад гэртэй ирсэн чинь гэрийн хаалга цоожтой унтацгааж байхаар нь 30 орчим минут нүдэж байж гэртэй ороод амрах гэтэл эхнэр өөдөөс хэрүүл хийгээд түүнээс болоод маргалдсан. Тэгж байх явцад эхнэр *******ын зүүн хацарт нь нэг удаа алгадсан өөр цохиж зодсон юм байхгүй. Харин пинд гарсан хойно хэд хэдэн удаа өөдөөс самардах гээд дайрахаар нь түлхсэн өөр юм болоогүй. Хүзүүнд нь гарсан гэмтлийг унтлагын хувцастай байхад нь хувцаснаас нь барьж татаж түлхсэн байх” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24, 27-р хуудас/,

          Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 231 дүгээр шинжээчийн дүгнэлтэд: *******ын биед тархины доргилт, зүүн хацар, эрүү, цээжний зөөлөн эдийн няцрал, уруул, завжны салстын язрал зүүн мөр, бугалга, гуя, шилбэ, баруун өвдөг, шилбэний цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 14-р хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 04-р хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28-р хуудас/,

Иргэд хоорондын эвлэрлийн гэрээ /хх-ийн 31-р хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Э.******* нь 2017 оны 05 дугаар сарын 08-ны шөнө 03 цагийн үед Өмнөговь аймгийн ******* сумын ******* баг *******ийн ...тоотод иргэн Г.*******той хувийн таарамжгүй харилцаанаас бие эрх чөлөөнд нь халдаж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлдагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

        Хохирогч Г.******* хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр аймгийн харвааны тэмцээн болсон. Түүнд манай нөхөр ******* оролцсон. Маргааш нь 2017 оны 05 сарын 07 өдөр харвааны тэмцээнийг нь үзэх сонирхол байсан боловч ******* байж бай байж бай гэсээр байгаад орой гэнэт тэмцээн дуусчихлаа гэж хэлсэн. Тэгээд орой нь 19 цагийн үед гэрт ирэхээр нь усгүй болчихсон байна гэж хэлээд ус авчруулсан. ******* ус авчирч өгчихөөд машин аваад гараад явсан авчирч өгсөн усаар нь хүүхдийн хувцас угаагаад дуусчихсан угааж байсан хувцас дутуу үлдчихээд дахиад ус авчруулах хэрэг гараад утсаар нь залгаад байсан чинь эхлээд ******* харваачийд байна гэж байгаад сүүлдээ утсаа авах аа байсан. Тэгээд би уурлаад мессеж бичсэн тэгж маргаан болсон. Гэтэл шөнө 3 цагийн үед гадаа ирчихээд хаалга нүдээд байхаар нь орж ирээд бас хэрүүл болох байх гэж бодоод хаалгаа тавихгүй хэвтээд байсан. Хүрэл- Эрдэнэ би гэртэй орж унтмаар байна гээд хаалга нүдээд байсан болохоор нь ойр орчимын хүмүүсээс санаа зовоод бас хүүхдүүд сэрээд аав ирчихсэн байна оруулна гээд байхаар нь хаалга тавьж өгсөн чинь орж ирэхэд нь архи уусан бололтой үнэртэж байсан. Чи архи уусан юм уу шөнө орой болтол хаагуур яваад байгаа юм бэ гэж хэлсэн чинь уурлаад өөдөөс намайг түлхээд гуянаас базаад авахаар нь би түлхсэн. Тэгээд хоорондоо маргалдаж байх явцад намайг нэг удаа зүүн шанаанд алгадаад, хүзүүнээс боогоод байхаар нь өөдөөс нь самардсан тэгж байхад манай дүү ******* гэдэг 11 ангийн охин босоод та болиоч гэж хэлээд салгах гэтэл чамд хамаа байхгүй цаашаа байж бай гэж хэлчихээд надтай хэрүүл хийгээд давшлаад байсан. Тэгж байгаад хүүхдийн хажууд хэрүүл хийгээд яах юм гарч учраа олъё гэж хэлээд намайг гарнаас татаад гэрээс гаргаад пинд ороод хэрүүл маргаан хийсэн намайг хоёр тийш нь түлхээд пингийн хана мөргүүлээд байсан. Тэр үед манайд байсан манай дүү ******* бид хоёрыг бас салгасан чинь ******* манай дүүтэй маргалдаад байсан тэгэхээр нь боль гэж хэлээд салгаад *******ийг гаргаад хажуу талд манай аав, ээжийн гэр байдаг юм түүнд оруулж унтуулсан. Тэгээд эргэж орж ирээд унтацгаасан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,

         Шүүгдэгч Э.******* хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 05 дугаар сарын 6,7 ны өдрүүдэд аймгийн хэмжээнд сурын харвааны тэмцээн болоод түүнд оролцсон. 7 орой 19 цагийн үед тэмцээн дуусаад хөдөө сумдаас ирсэн хүмүүс *******ийн гэрт очно гэхээр нь гэрт очиж хувцсаа солих санаатай очсон чинь гэрт ус байхгүй байна гэхээр нь худгаас усыг нь авч өгчихөөд ******* ахыд очлоо гэж хэлээд гараад явсан. Орой 21 цагийн үед очсон гэтэл эхнэр ******* араас залгаад байхаар нь эхэндээ утсаа аваад яриад байсан. Сүүлдээ байнга залгаад байхаар нь утсаа аваагүй харин ******* ахын гэрт нь байж байхдаа 2 шил 0.75 л-тэй архи аваад тэнд байсан арав гаран хүн байсан тойруулаад хувааж уугаад дуусгасан. Би тэр архинаас нь нэг хундага уусан байх машин жолоодож яваа гээд уугаагүй шөнө 3 цагийн үед тараад гэртэй ирсэн чинь гэрийн хаалга цоожтой унтацгааж байхаар нь 30 орчим минут нүдэж байж гэртэй ороод амрах гэтэл эхнэр өөдөөс хэрүүл хийгээд түүнээс болоод маргалдсан. Тэгж байх явцад эхнэр *******ын зүүн хацарт нь нэг удаа алгадсан өөр цохиж зодсон юм байхгүй. Харин пинд гарсан хойно хэд хэдэн удаа өөдөөс самардах гээд дайрахаар нь түлхсэн өөр юм болоогүй. Хүзүүнд нь гарсан гэмтлийг унтлагын хувцастай байхад нь хувцаснаас нь барьж татаж түлхсэн байх” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24, 27-р хуудас/,

          Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 231 дүгээр шинжээчийн дүгнэлтэд: *******ын биед тархины доргилт, зүүн хацар, эрүү, цээжний зөөлөн эдийн няцрал, уруул, завжны салстын язрал зүүн мөр, бугалга, гуя, шилбэ, баруун өвдөг, шилбэний цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 14-р хуудас/, Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 04-р хуудас/, эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Э.Хүрэл-Эрдэнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

   Шүүгдэгч Э.******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 28-р хуудас/,

          Шүүгдэгч Э.Хүрэл-Эрдэний үйлдсэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөрийг барагдуулж, шүүгдэгч хохирогч нар нь хоорондоо сайн дураараа эвлэрсэн болох нь иргэд хоорондын эвлэрлийн гэрээ байгуулснаар нотлогдож байна.

        Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэх үндэслэлээр Э.Хүрэл-Эрдэний үйлдсэн  гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хүрэл-Эрдэнийг эрүүгийн хариуцлагаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэв.

       Шүүгдэгч Э.******* бусдад төлөх төлбөр хохиролгүй, биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

         Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлийн 418.1, 418.2, 418.5,  283, 284, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч ******* овгийн *******ийн Хүрэл-Эрдэнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Э.Хүрэл-Эрдэнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй. 
  3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 415 дугаар зүйл, 248 дугаар зүйлийн 248.1, 248.1.2, 208 дугаар зүйлийн 208.1, 208.1.3 дахь хэсэг, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Э.Хүрэл-Эрдэнийн үйлдэлд Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн  эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  4. Шүүгдэгч Э.******* нь бусдад төлөх төлбөр хохиролгүй, биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
  5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар Э.*******д урьд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
  6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх болохыг мэдэгдсүгэй.
  7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, өмгөөлөгч, хохирогч нар  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ДЭЛГЭРМАА