Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШТЦ/00039

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.*******, улсын яллагчаар ерөнхий прокурор Б.Баярмагнай, шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг ******* оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын 27-ны өдөр Ховд аймгийн суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, , мэргэжилтэй, сумын Ерөнхий боловсролын сургуульд ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн сумын багт оршин суух, РД:ПЭ75*******2714, ******* овогт *******ийн *******

            Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Яллагдагч Б.******* нь Ховд аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ ******* оны ******* дугаар сарын 06-наас *******-нд шилжих шөнө гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ш.г зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Батсуурийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...******* оны ******* дугаар сарын 08-ны орой ачаа буулгаад орж ирээд гэр бүлийн санхүүгийн асуудлаас болж өөрийн эхнэр болох Ш.г гэртээ утасны цэнэглэгч давхарлаж барьж байгаад нуруу, гуян дээр нь таван удаа цохиж, нүүрэн тус газар нь нэг удаа алгадсан...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ш.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...: ******* оны 06 дугаар сарын 28-ны  өдөр сумаас манай ангийн 30 жилийн уулзалтад орохоор Улаанбаатар хот яваад ангийн 30 жилийн уулзалтад оролцоод ******* оны ******* дугаар сарын 06-ны өдөр манай нөхөр Б.******* намайг Манхан сумаас тосож аваад сумын багт байдаг гэртээ ирээд нэг хоол идээд сууж байтал гадаа бараа ирлээ гэхээр нь нөхөр бид хоёр, хоёр жолоочтой цуг буулгаад 00 цаг өнгөрч байхад дуусаад хоёр жолооч гэрт ирээд нэг аяга цай уугаад за бид нар гадаа машиндаа хоноод өглөө эрт явна гэж хэлээд гартал манай нөхөр Б.******* манай охин Ариун-Одыг одоо унтаж амар гэж хэлээд хэвтүүлсэн. Тэгэхээр нь би хавцасаа тайлаад оронд ороод хэвтэж байтал манай нөхөр Б.******* миний утсанд авхуулсан зураг хараад энэ хэн юм гээд асуухаар нь хариулаад хэвтэж байгаад одоо би ядарч байна дараа нь үзэж болохгүй юм уу гэж хэлтэл чи тэгвэл хувцас хийж явсан цүнхээ аваад ир гээд цүнх онгойлгоод  дотор байсан хувцасыг нэг нэгээр нь шалгаад надад нэг дотор хувцас авч өгөөд өөрөө өмсөж байгаа наад дотуур хавцасаа тайлаад миний цүнхэнд хий би шинжилгээнд авч явна гээд миний өмсөж явсан дотуур хувцасыг цүнхэнд хий гэхээр нь хийж өгсөн. Тэгээд би одоо унтаж амаръя наана чинь олон зураг байгаа гэж хэлтэл чи яагаад утсаа унтраасан юм бэ гэхээр нь автобус дотор утас цэнэглэх боломж байхгүй байлаа гэтэл босоод цааш эргээд явж байгаад утасны цэнэглэгч аваад нуруу хэсэг рүү цохиод утасны цэнэглэгчийн толгой хэсэг нь тасартал тэрийг галын хажууд байсан галын дэгээ төмөр аваад цохиод байхаар нь би урьд нүүр хэсэг рүүгээ хөнжлөөрөө дараад одоо чи больчихдоо гэж хэлээд байтал хамраас цус гарахад болиод гоожуурт ус хийчихсэн байгаа тэнд очоод угаа гэж хэлэхээр нь угаагаад дуусаж байхад манай нагац эгч , Мөнхзаяа нар орж ирээд хэсэг сууж байгаад гараад явахаар нь би за одоо унтаж амрья гээд *******д хэлээд хоёр хүүхдийн хажууд ороод хэвттэл Б.******* чи бос чи унтахгүй гээд гутал аваад шидэхээр би гэрээс гараад зугтсан тэгтэл , Мөнхзаяа нар манай хашааны үүдэнд машинтайгаа хөдлөх гэж байхаар нь тэр машинд суугаад Мөнхзаяагийн гэрт 03 үед ирээд амарсан юм” гэх мэдүүлэг,

Гэрч Ш.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр миний бэргэн эгч над руу залгаад танай эгч Ш.г нөхөр Б.******* зодоод одоо Ш. босож чадахгүй байна гэж хэлэхээр нь би Дархан-Уул аймгаас гараад Ховд аймгийн суманд ******* оны ******* дугаар сарын 08-ны өдөр 13 цагт орж ирээд эгч байгаа Даваасүрэн гэх айлд очиход манай эгч Ш.гийн даралт ихэссэн нуруу битүү ором ороод хөхөрсөн, 3 газар шалбарсан хоёр гуяа нь битүү хөхрөлттэй, хамар нь дунд хэсгээрээ шалбарсан байсан болохоор бид нар цагдаа дууд гэж хэлсэн юм..." гэх мэдүүлэг,

Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* оны ******* дугаар сарын 06-наас *******-нд шилжих шөнө над руу 01 цаг өнгөрч байхад залгахаар нь чи хаана байна гэж хэлсэн чинь би гэртээ ирсэн байна. Та хурдан хүрээд ир гэхээр нь яасан бэ гээд асуутал Ш. болохгүй байна манай гэрт хурдан хүрээд ир гэсэн. Би бэргэн Мөнхзаяа руу залгаад Ш. намайг хурдан хүрээд ир гээд байна, хоёулаа цуг очьё чи хувцсаа өмсөж бай гэж хэлээд гэрийнхэн гадаа очоод Мөнхзаяаг аваад бид хоёр Батсуурийн гэрт ирэхэд Ш.гийн хамраас цус гарсан Ш. цус болсон хувцас болон цус болсон хөнжил угаагаад сууж байхаар нь юу болсон юм бэ яагаад шөнө хувцас угааж байгаа юм бэ гээд асуутал юм хэлэхгүй хувцас угаагаад сууж байсан юм. Ш.гийн баруун болон зүүн хөл нь нил цус болсон байсныг өмдөө дээш нь шууж байгаад өөрөө арчихаар нь юу болов яасан юм гэж асуутал ******* энэ мессеж унш гээд утсаа шидэхээр нь утасны аваад унштал шаврын үр хүүхдүүд гэсэн группэд “...Ш. эгчийг ангийн нийлгэнд явуулъя, хүн бүр зуун мянган төгрөг өгье” гэсэн мессеж байсан юм. Тэгэхээр нь энд хүн уурлаад байх юм алга гэж хэлтэл энэ мессеж намайг ядуу мэт харагдуулж байна. Миний данс Ш.д байгаа байхгүй юу гэж хэлтэл Ш. би чиний данснаас мөнгө аваад үрвэл чи аюул болно ш дээ гэж хэлсэн. Шөнө орой болсон байна та хоёр одоо унтаж амар хол явж ирээ биз дээ гэж хэлтэл Ш. намайг ******* утасны цэнэглэгчээр гараа ороож байгаад намайг цохиод байхаар би яаж тэвчих юм гэж хэлээд баруун болон зүүн гар дээр нь толбо үүссэн байсан. Тэгээд намайг бас галын дэгээгээр цохиод байсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би та нар одоо өвөө эмээ боллоо та хоёр хоорондоо эвтэй бай хол явж ирсэн одоо унтаж амар гэж хэлтэл Ш. баруун талын оронд хүүгийнхээ хажуугаар ороод хэвтсэн юм. Тэгэхээр нь Мөнхзаяа бид хоёр гараад хашааны үүдэнд зогсоод Ш.г аваад явах уу гээд яриад зогсож байтал гэнэт хаалга нь онгойж Ш.Бамбазаяа охинтойгоо гүйгээд гарч ирээд энэ над руу дахиад гутал шидлээ гэж Ш. хэлэхээр нь Ш.г охинтой цуг Мөнхзаяагийн гэрийнхэн гадаа буулгаад би гэртээ хариад маргааш өглөө нь Мөнхзаяагиин гэрт ирээд Ш.гийн хувцасыг тайлаад үзтэл нуруу, гуя, гар, мөр хэсэг нь бүгд хөхөрсөн байсан” гэх мэдүүлэг,

Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ******* оны 05 дугаар сард дэлгүүртэй сууж байтал Батсуурийн охин манай дэлгүүрт орж ирээд цагдаа нар байхгүй байна. Аав ээжийг зодоод байна та очоод өгөөч гэхээр нь би очтол ******* орондоо ороод хэвтсэн, эхнэр Ш. хоол хийх гээд мах хөшиглөсөн ямар нэгэн хэрүүл маргаан болсон шинжгүй сууж байсан тэгэхээр нь би гараад явсан юм ” гэх мэдүүлэг,

Хохирогч Ш.гийн биед учирсан гэмтлийн талаар Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Т.ийн ******* оны ******* дугаар сарын 16-ны өдрийн 698 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1.Иргэн Ш. /48 настай, эмэгтэй/-ийн биед гэмтэл тогтоогдлоо. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн шинэ гэмтэл, нурууны гол хэсэг баруун зүүн далны хэсэгт, мөн мөр, бугалга, гуя, хамрын хэсэгт зулгаралтууд.

2.Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Ш.гийн биед үүссэн хохирол нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан тул эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1 -т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна.

4.Хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй ” гэх дүгнэлт, хавсаргасан гэрэл зураг,

-        гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл

-        аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл,

-        гэрлэсний бүртгэлийн лавлагаа,

-        ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Б.******* нь Ховд аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ ******* оны ******* дугаар сарын 06-наас *******-нд шилжих шөнө гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ш.г зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ш., гэрч Ш., Б., Б. нарын мэдүүлэг, аюулгүйн зэргийн үнэлгээний тэмдэглэл, Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Т.ийн ******* оны ******* дугаар сарын 16-ны өдрийн 698 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.******* нь бусдыг зодож, цохих үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсч үйлдсэн, хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учруулсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн зодож, цохисон санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэх хүндрүүлэх шинжийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.

Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 23 дугаар зүйлийн 1-дГэр бүл бол нийгмийн жам ёсны үндсэн нэгж бөгөөд нийгэм, төрөөр хамгаалуулах эрхтэй” гэж тунхагласан бөгөөд Монгол Улс 1974 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр соёрхон баталснаар гэр бүлийн харилцаа, хүчирхийллийг төр хамгаалах үүрэг хүлээсэн.

Тухайлбал, Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “гэрлэлт” гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг ойлгох ба хохирогч Ш.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...1996 онд гэр бүл болж байсан. Бид хоёр гэр бүл болоод 28 жил болж байна. Дундаасаа 4 хүүхэдтэй...” гэх мэдүүлэг, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг мэдүүлэг, баримтаар гэр бүлийн харилцаатай нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Батсуурийн хохирогч Ш.гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Мөн шүүгдэгч Б.******* нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Батсуурийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

           

Хохирол, хор уршигийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Бямбазаягийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй учир шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан гэм буруугийн зарчимын дагуу шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Түүнчлэн шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах” гэх санал,

Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт “...надад торгуулийн ялыг багасгаж өгнө үү...” гэсэн тайлбарыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, бусдад учруулсан хохирлын хэмжээ (хүний эрүүл мэндэд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хөнгөн хохирол учруулсан), эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналыг хүлээн авч шийдвэрлэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Б.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон                                           

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн Батсуурийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батсуурийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1000,000 төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.*******т оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

6. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.   

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль  ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ

                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.БАДРАХГЭРЭЛ