| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2024/00029/Э/ |
| Дугаар | 2024/ШЦТ/00037 |
| Огноо | 2024-07-24 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Б.Баярмагнай |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 2024/ШЦТ/00037
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймгийн сум дахь сум ын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч ******* даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэцэгжаргал
Улсын яллагчаар ерөнхий прокурор Б.*******
Шүүгдэгч Я., Х., Х. нарыг оролцуулан аймгийн сум дахь сум ын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн оны 02 сарын 07-ны өдөр аймгийн суманд төрсөн. настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилгүй ам бүл- /эхнэр 2 хүүхдийн хамт/ аймгийн сумын багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан , хэрэг хариуцах чадвартай овогт гийн /РД :ПБ /
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1989 оны 08 сарын 2-ны өдөр Төв аймгийн Цээл суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхлэх, ам бүл 7 /эхнэр 5 хүүхдийн хамт/ аймгийн сумын багт оршин суух, аймгийн сум дахь сум ын шүүхийн 2023 оны 02 сарын 20-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдаж байсан овогт ын /РД: ,
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1998 оны 01сарын 18-ны өдөр аймгийн суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл /эхнэр 2 хүүхдийн хамт/ аймгийн сумын багт оршин суух, урьд аймгийн сум дахь сум ын шүүхийн 2022 оны 06 сарын 28-н ы өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэгдэж байсан. овогт гийн /ПБ 9801181/,
Яллагдагч Я. нь Х., Х. нартай бүлэглэн аймгийн сумын багийн нутаг дэвсгэр “******* *******” гэх газар 202 оны 03 дугаар сарын 25-ны өдөр алт олборлох зорилгоор паажуур мотор ашиглан ашигт малтмал эрж хайж, олборлосон,
Яллагдагч Х. нь Я., Х. нартай бүлэглэн аймаг сумын багийн нутаг дэвсгэр “******* *******” гэх газар 202 оны 03 дугаар сарын 25-ны өдөр алт олборлох зорилгоор паажуур мотор ашиглан ашигт малтмал эрж хайж, олборлосон,
Яллагдагч Х. нь Я., Х. нартай бүлэглэн аймаг сумын Баян судал багийн нутаг дэвсгэр “******* *******” гэх газар 202 оны 03 дугаар сарын 25-ны өдөр алт олборлох зорилгоор паажуур мотор ашиглан ашигт малтмал эрж хайж, олборлосон гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Я.гийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн...202 оны 0 сарын 03-ны өдөр ******* *******т алт ухахаар очоод алт гарч байгаа талаар асуухад мэдэхгүй гэж хэлээд бид хоорондоо маргасан. Надад ашигт малтмал эрж хайх тусгай зөвшөөрөл байхгүй. Бид маргаан болсны дараа учраа ольё гээд нааш сумын төв явж байгаад цагдаагийн албан хаагчтай таарсан гэх мэдүүлэг
Шүүгдэгч Х. мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Я. ах ******* ******* яваад ирье гэхээр нь явсан. Очоод 5 хүрз шороо гаргасан. Н, нар шороо гаргаж байсан. Алтны багаж мотор нь минийх. Надад алт ухах тусгай зөвшөөрөл байхгүй миний буруу гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Х. мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн....Тухайн өдөр би өвс ачуулах гээд хүн хайгаад явж байтал сумын төвд Я., Х. нар таарахаар нь өвс ачилцаад өг гэхээр ******* ******* явж ирээд ачаад өгье гэхээр нь ******* *******т хүргэж өгсөн. Машин миний машин би буруу үйлдэл хийсэн. Бид нар очоод 30 минут л болсон байх гэх мэдүүлэг,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг ширхэг /хх-ийн 0-08 дугаар хуудас/
УНН улсын дугаартай “портер” маркийн цэнхэр өнгийн үзэмж сайтай автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн хамт */хх-ийн 09-10 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар улаан өнгийн тог гаргах мотор 1ш, ногоон өнгийн мулдак 1 ш,паажуурын модон хөл ш, шар өнгийн хуванцар сав 1 ш, паажуурын мотор 1ш, паажуурын шороо баригч 1ш, хүрз 3, гаапуу 1ш, төмөр түмпэн 1ш, хар өнгийн тортой 800 грамм шороо зэргийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 16 дугаар хуудас/
Хохирогч овогт гын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн...******* ******* гэх газар нь иргэд хууль аар газар ухаж эвдэгдсэн газар их байдаг тул байгаль экологид учирсан хохирлыг үнэлэх боломжгүй учраас надад гомдол санал алга. Цаашид сумын Засаг даргын тамгын газраас ******* *******ын эвдэгдсэн газарт нөхөн сэргээлт хийхээр төлөвлөн ажиллаж байгаа.Хэрэгт авагдсан дүгнэлттэй танилцлаа.Дүгнэлттэй холбогдуулан санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн...******* *******т зодуулсан талаар дуудлага ирсэн гэхээр нь би албаны - ОРО улсын дугаартай авто машинтай тэй хамт явсан.Дуудлага өгсөн хэлэхдээ тэдгээр хүмүүс портер машинтай ******* *******аас хөдлөөд явсан.Замд таарах байх гэж хэлсэн. Бид тухайн машинтай таарч шалгахад машин дотор хар тортой шороо, алтны багаж хэрэгсэл байсан тул цагдаагийн жижүүрт хүлээлгэн өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 3 дүгээр хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн....”******* *******” гэх газар маргалдсан зодолдсон гэх дуудлага ирлээ гэж цагдаа жолооч ахлах ахлагч хэлээд явья гэхээр нь явсан. Дуудлага өгсөн дугаар луу залгахад тэдгээр хүмүүс портер машинтай явлаа гэж хэлсэн. бид хоёр ******* ******* явж байтал замд уг машин таарахад зогсоож шалгахад Я., Х., Х. нар явж байсан бөгөөд машины тэвшин дээр алтны багаж хэрэгсэл, машины кабин дотор хар тортой шороо байсан тул цагдаагийн хэлтэс дээр ирж дээрх хүмүүсийг хууль аар ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан байж болзошгүй гэж гомдол мэдээлэлд бүртгүүлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/
******* ******* *******-ны 202 оны 0 сарын 08-ны өдрийн №1/020 дугаартай ... аймгийн сумын Баян судал багийн нутаг дэвсгэр “******* *******” гэх газарт эвдэгдсэн газрын координатыг тогтоож зураглал гаргав. Тухайн газар нь Ойн тухай хууль, Усны тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан хамгаалалтын бүсэд давхцахгүй байна. Тухайн эвдэгдсэн газар нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн хил заагтай давхцаагүй, тус газар нь урд нь эвдрэлтэй газар байсан учир оролцогч нарт холбогдуулан хэмжих эвдсэн газар байхгүй байна. Ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулсны улмаас булгарсан, сүйтгэгдсэн мод ургамал байхгүй. Ашигт малтмалын эрэл хайгуул олборлолтын улмаас байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээг тогтоох боломжгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 0 дүгээр хуудас/,
Геологийн судалгаа шинжилгээний төвийн шинжилгээний дүн /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,
Эд зүйлийн үнэлгээ алтны багаж хэрэгслийн /хх-ийн дугаар хуудас/,
Шүүгдэгч нар хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан мөрдөгчийн тогтоол /хх-ийн 79-80 дугаар хуудас/,
Шүүгдэгч нарын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг
Шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /111-113 дугаар хуудас/
Шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан баримт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй тул шүүх эдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үзэж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Я., Х., Х. нар нь 202 оны 03 сарын 25-ны өдөр аймгийн сумын багийн нутаг дэвсгэр “******* *******” гэх газар алт олборлох зорилгоор тусгай зөвшөөрөлгүйгээр паажуур, мотор ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтууд болон шүүгдэгч нарын шүүх хуралдаанд хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл хохирогч иргэний нэхэмжлэгч Э.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Я., Х., Х. нарын ашигт малтмал эрж хайх, олборлох үйлдлийн улмаас байгаль орчин хохирол учраагүй болох нь ******* ******* *******-ны 202 оны 0 сарын 08-ны өдрийн №1/020 дугаартай....тухайн эвдэгдсэн газар нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн хил заагтай давхцаагүй, тус газар нь урд нь эвдрэлтэй газар байсан учир оролцогч нарт холбогдуулан хэмжих эвдсэн газар байхгүй байна.
Ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулсны улмаас булгарсан, сүйтгэгдсэн мод ургамал байхгүй. Ашигт малтмалын эрэл хайгуул олборлолтын улмаас байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээг тогтоох боломжгүй гэх шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль болох нь илэрхий байтал тусгай тоног төхөөрөмж болох паажуур, мотор, эд зүйл ашиглан ашигт малтмал эрж хайсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэгт үйлдсэнд тооцно.
Иймд шүүгдэгч Я.г Х., Х. нартай бүлэглэн, Х. нь Я., Х. нартай бүлэглэн, Х. нь Я., Х. нартай бүлэглэн хууль аар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэлээ.
Иргэний нэхэмжлэгч шүүгдэгч нараас нэхэмжлэх хохирол төлбөргүй гэж мэдүүлж байх тул гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг шүүгдэгч нараас гаргуулах шаардлагагүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар:
Шүүгдэгч Я., Х., Х. нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэх, хэргийн нөхцөл байдлын талаар талууд мэтгэлцэхдээ маргаагүй бөгөөд улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллаж, шүүгдэгч нар нь гэм буруугийн үйлдлээ хүлээн зөвшөөрч хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй зэргийг үндэслэн ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдгээрийн хувийн байдал, шүүхээс тогтоосон бодит хохирлыг шүүх хуралдааны явцад нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Я., Х., Х. нар нь гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг дурдаж хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан өнгийн тог гаргах мотор 1ш, ногоон өнгийн мулдак 1 ш,хүрз 3 ш-ийг улсын орлого болгож, паажуурын модон хөл ш, шар өнгийн хуванцар сав 1 ш, паажуурын мотор 1ш, паажуурын шороо баригч 1ш, гаапуу 1ш, төмөр түмпэн 1ш, хар өнгийн тортой 800 грамм шороо зэргийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36., 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. бэйс овогт гийн , овогт ын , овогт гийн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал, эрэл хайгуул, олборлолт ашиглалт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я., Х., Х. нарыг хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жил 2 сарын хугацаагаар тэнссүгэй.
З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Я., Х., Х. нарт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч нарт хяналт тавихыг аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1., 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан өнгийн тог гаргах мотор 1ш, ногоон өнгийн мулдак 1 ш,хүрз 3 ш-ийг улсын орлого болгож, паажуурын модон хөл ш, шар өнгийн хуванцар сав 1 ш, паажуурын мотор 1ш, паажуурын шороо баригч 1ш, гаапуу 1ш, төмөр түмпэн 1ш, хар өнгийн тортой 800 грамм шороо зэргийг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6.Шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ шийтгэх тогтоолоор дад төлөх хохирол төлбөргүйг тус тус дурдаж шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7.Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.
8.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 1 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ