| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
| Хэргийн индекс | 128/2019/0124/З |
| Дугаар | 128/ШШ2020/0262 |
| Огноо | 2020-04-23 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 128/ШШ2020/0262
| 2020 оны 04 сарын 23 өдөр | Дугаар 128/ШШ2020/0262 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, шүүгч Д.Чанцалням, шүүгч О.Оюунгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар Н ХХК-ийн гомдолтой, Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Гомдол гаргагч: Н ХХК /******/
Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хороонд
Гомдлын шаардлага: Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн *********дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах,
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн өмгөөлөгч Э.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г, Д.Л шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Гомдол гаргагч Н ХХК нь шүүхэд гаргасан гомдолдоо: Н ХХК нь Монгол Улсын Компанийн тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдаж Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх эрх бүхий гэрчилгээ авч үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээд юм.
Гэтэл Н ХХК-д холбогдуулан Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Л.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 11.6, 11.10-ыг зөрчсөн байх магадлалтай хэмээн үзэж зөрчлийн хэрэг нээх 1801000030 дугаартай тогтоол гаргаж, зөрчлийн хэрэг нээсэн.
Үүний дараа 2018 оны 12 сарын 28-ны өдрийн 01 дугаартай зөвшөөрлийн дагуу үзлэг хийхэд саад учруулсан хэмээн Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалтын, зохицуулалтын газрын хянан шалгагч, Улсын байцаагч Ш.Г нь Н ХХК-ийг 1000000 /нэг сая/ төгрөгөөр торгох, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай *********дугаар бүхий шийтгэлийн хуудсыг 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр үйлдэж, манай компанид 2019 оны 01 дугээр сарын 14-ний өдөр гардуулсан..
Иймд Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу *********дугаар бүхий шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
Өмгөөллийн И ХХН нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу Н ХХК-д хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэн ажилладаг.
Энэ хүрээнд Новөл лизинг ХХК-д 1801000030 дугаартай зөрчлийн хэрэг үүсгэсэнтэй холбогдуулан Н ХХК-ийн зүгээс 2018 оны 12 дугаар сарын 17-ний өдөр гомдол хяналтын прокурор Л.Бад хандаж харьяаллын бус зөрчил шалгасан, хууль бусаар зөрчлийн хэрэг нээсэн гэх үндэслэлээ гомдол гаргасан. Улмаар тус гомдлыг тус албан тушаалтан хянаад I 2018 оны 12 дугаар сарын 27-ний өдөр 13\1 тоот Хариу мэдэгдэх хуудас-аар 1 хүлээн авах боломжгүй тухай манай компанид мэдэгдсэн. Уг хариунд тус прокурорын шийдвэрийг эс зөвшөөрч байвал ажлын 5 хоногийн дотор дээд шатны прокурорт гомдол гаргаж болох эрхийг олгосон. Тиймээс 2019 оны 01 сарын 08-ны өдөр И ХХН-ийн гүйцэтгэх захиралБ.Б нь 1/04 дугаартай гомдлыг Улсын ерөнхий прокурорын туслах прокурор Б. Жаргалсайханд хандан гаргасан бөгөөд 2019 оны 01 дүгээр сар 11-ний өдөр 1 хариу мэдэгдэх хуудсаар Гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг мэдэгдсэн байна.
Ийнхүү холбогдогчийн зүгээс хуулиар олгосон эрхийн дагуу Зөрчлийн хэрэг нээсэн шийдвэрт гомдол гаргаж, хянан шийдвэрлэж байх хугацаанд буюу I 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 01 дугаартай Прокурорын зөвшөөрлөөр манай компанийн байранд үзлэг хийхээр 2019 оны 01 дугаар сарын 03-ны өдөр ирсэн. Бидний зүгээс дээрх байдлаар гомдол гаргаснаа тайлбарлаж, зөрчлийг нээсэн асуудал нь маргаантай, эцсийн байдлаар шийдвэрлэгдэж дуусаагүй байгаа талаар мэдэгдэж, үзлэг хийлгэхээс татгалзсан боловч Н ХХК-д *********дугаар бүхий 1000000 /нэг сая/ төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан нь үндэслэлгүй юм. 2018 оны 12 сарын 28-ны өдөр Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын итгэмжил зөвлөх Л.Б Н ХХК-ны орон байранд үзлэг хийх прокурорын зөвшөөрөл олгосон. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.3-р зүйлийн 1 дэх хэсэгт Эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг тогтоох зорилгоор үзлэг хийнэ, уг зүйлийн 8 дахь хэсэгт Үзлэг хийх үед хуулиар хориглосон зүйл илэрвэл хураан авч, тэмдэглэлд тусгана. К Мөн 4.5- р зүйлийн 1 дэх хэсэгт эд зүйлийг хураан авахаар бол прокурорын зөвшөөрөл авна, хэмээн тус тус заажээ.
Гэтэл үзлэг хийх зөвшөөрөлтэй байхад прокурорын зөвшөөрөлгүй холбогдох зүйлсийг хурааж авна, битүүмжилнэ гэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.3-р зүйлийн 1 дэх хэсэг болон 4.5- р зүйлийн 1 дэх хэсгүүдийг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Мөн эдгээр хууль бус буюу эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа асуудлаар шийдвэрийг биелүүлэхээс татгалзсан нь үзлэг хийхэд саад учруулсан гэх үндэслэл биш юм.
Прокурор уг хэргийг шүүхэд санал гаргалгүй хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэжээ. Эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зөвхөн 6.6-р зүйлд заасан дараах үндэслэлээр хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэхээр зохицуулжээ. Үүнд:
3өрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэл явуулах шаардлагагүй бол; (2)зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол; (3) зөрчил үйлдсэн болох нь 1 стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон бол; 1 хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан.
Дээр дурдсанчлан үндэслэл бүхий нөхцөл байдлын улмаас татгалзсан үйлдэл нь үзлэг хийхэд саад учруулсан гэх үндэслэл болохгүй тул зөрчил биш бөгөөд хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж байна.
Уг *********дугаартай шийтгэлийн хуудасны холбогдогчийн нотлох баримт тогтоох хэсэгт ...үзлэг хийхэд саад учруулсан гэсэн нь саад учруулсан эсэхийг нотлох хангалттай нотлох баримт болж чадахгүй юм. Мөн олсон нь хэсэгт..."Зөрчлийн тухай хуулийн 11.6, 11.10-г зөрчсөн байх магадлалтай гэх үндэслэлээр үүсгэсэн 181000030 дугаартай зөрчлийн хэргийг зөрчил мэтээр бичсэнийг хуульд заасан зөрчил гаргасан эсэх нь тодорхойгүй байхад үндэслэлгүйгээр иш татан бичсэн гэж үзэж байна.
*********дугаартай шийтгэлийн хуудас нь 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр гарч 01 дүгээр сарын 4-ний өдөр шуудангаар ирсэн боловч уг хугацаанд Даваасүрэн овогтой Ангар миний бие Сөүл хотод байсан буюу 01-р сарын 12-ны өдөр Сөүлээс Улаанбаатарын онгоцны буудалд газардсан. Энэ өдөр нь амралтын өдөр байсан тул даваа гариг буюу 4-ний өдөр компанийн байранд ирж уг шийтгэх хуудсыг хүлээн авсан болно. Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу ... хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор эрүүгийн хэргийн шүүхэд гомдол гаргана. гэсний дагуу ийнхүү хүлээн авч, танилцаж мэдсэнээр гомдол гаргаж байгаа тул уг гомдлын хугацаа хоцроогүй гэж үзэж байна.
Иймд Н ХХК-д ногдуулсан *********дугаартай 1000000 /нэг сая/ төгрөгийн шийтгэлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 8.2.1.4-д заасны дагуу хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Новел лендинг ХХК болон Н ХХК-ууд нь үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй бусдад болон өөртөө хөрөнгө зуучлах, иргэдээс хөрөнгө татах, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө барьцаалан зээлийн үйл ажиллагаа явуулж байгаа нь Зөрчлийн тухай хуулийн 11.6, 11.10 дугаар зүйлд заасан зөрчлийг үйлдсэн байх магадлалтай учир 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1801000030 дугаартай зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.
Зөрчлийн хэрэг бүртгэлийн явцад Н ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Атай 99119364 дугаартай утсаар удаа дараа холбогдож ирж мэдүүлэг өгөхийг 1-хүсэхэд очно гэж хэлээд ирж мэдүүлэг өгөхгүй байсан учир, эрх бүхий албан тушаалтан нар 2018.12.12-ны өдөр тус компанийн байранд мэдүүлэг авахаар очиход танай Хороо компанийг шалгадаг газар биш бид барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий гэрчилгээ авсан, та нар ажлаа мэдэхгүй байна, та нарт шалгуулахгүй ямар ч тэмдэглэл дээр гарын үсэг зурахгүй гэж хэлээд өрөө рүүгээ орсон болно.
Ийнхүү мэдүүлэг өгөхөөс татгалзаж, зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий холбогдох бичиг баримтыг гаргаж өгөхгүй зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд саад учруулж байсан учир үзлэг хийх зөвшөөрөл авахаар прокурорт хандсан.
Тус компанийн Улсын Прокурорын Ерөнхий Газрын Хяналтын прокурор щ Л.Бад гаргасан гомдлыг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 13/1 тоотоор хүлээн авах боломжгүй гэж хариу өгсөн талаар прокуророос мэдэгдсэн учир, үзлэг хийх 01 тоот 1 зөвшөөрлийг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хяналтын прокуророос авч 2019 оны 01 г дүгээр сарын 03-ны өдөр тус компани дээр (Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, Их тойруу, Ө ХХК-ийн байр 000 тоотод байрлах байр) үзлэг хийхээр очсон.
Үзлэг хийхээр очиход тус компанийн гүйцэтгэх захирал Д.А нь Бүгд Найрамдах Солонгос Улсад байгаа, 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс нааш ирэхгүй талаар мэдэгдсэн ба Н ХХК-ийн үйл ажиллагааны захирал А.Ц, дотоод хяналт хариуцсан захирал Д.Т, харилцагчийн менежер эрхэлсэн ажилтай Б.Н нар нь дээрх прокурорын зөвшөөрлийн дагуу үзлэг хийхэд саад учруулсан тул Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1 -д төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, 1.3-т төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор хийсэн үйл ажиллагаанд нь саад учруулсан, эсхүл хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж тус тус заасны дагуу Н ХХК-д хялбаршуулсан журмаар *********дугаартай шийтгэлийн хуудсаар торгууль оногдуулсан.
Н ХХК нь торгууль оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүлээн авахаас татгалзсан тул шийтгэлийн хуудсыг 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр шуудангаар тус компанид хүргүүлсэн.
1. Эд зүйл, баримт бичиг хураан авах асуудлын тухайд: Үзлэг хийлгэхээс татгалзаж саад учруулсан тул ямар нэгэн эд зүйлсийг хураан авч битүүмжлээгүй. Зөрчил үйлдсэн эсэхийг нотлох баримтыг гаргуулах шаардлага байсан тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.5 дугаар зүйлд Эрх бүхий албан тушаалтан зөрчлийг шалган тогтоох зорилгоор зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлого, эд зүйл, зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, уналга, эсхүл зөрчил шалгах ажиллагаанд ач холбогдолтой эд зүйл, баримт бичгийг хураан авна гэж заасны дагуу дээр дурдсан зөрчлийн хэрэгт ач холбогдол бүхий баримт материалыг хураан авч болох талаар мэдэгдсэн болно. Харин хураан авах ажиллагаа хийгдээгүй.
2.Хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулсан тухайд: Дээр дурдсанчлан тус компани дээр үзлэг хийхээр очиход үзлэг хийлгэхээс татгалзаж зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд саад учруулсан нь илт тодорхой байсан тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасан журмыг баримтлан шийтгэл оногдуулсан. Д.А нь БНСУ-д явж байгаа, бусдад ямар нэгэн эрх мэдэл, чиг үүрэг өгөөгүй нь үндэслэл бүхий нөхцөл байдлын улмаас гэдэг үндэслэл болохгүй.
Үзлэг хийх зөвшөөрлийн дагуу үзлэг хийх нөхцөлийг хангаагүй, үзлэг хийгдээгүй, үзлэг хийхэд саад учруулсан нь хангалттай нотлох баримт гэж үзэж байна.
Иймд Н ХХК-ийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ
ҮНДЭСЛЭЛ:
Гомдол гаргагч Н ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн *********дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий гомдлыг гаргасан байна.
Шүүх дараах үндэслэлүүдээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч, улсын байцаагч Ш.Гийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №*********тоот шийтгэлийн хуудсаар Н ХХК-д үзлэг хийхэд саад учруулсан зөрчил гаргасан гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1, 1.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1-д Төрийн албан хаагч, эсхүл улсын байцаагчийн эрхтэй этгээдийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор, 1.1-д тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг бусдад уриалсан, 1.3-д хийсэн үйл ажиллагаанд нь саад учруулсан, эсхүл хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж тус тус заасан байна.
Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд хуулийн этгээдийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор хуульд заасан байна.
Гэтэл Н ХХК-ийг хуульд заасан торгуулийн хэмжээнээс хэтрүүлж 1000 нэгжээр буюу 1.000.000 төгрөгөөр торгосон нь хуульд нийцэхгүй.
Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үзлэг хийхэд саад учруулсан болон мэдүүлэг өгөхөөс зайлсхийсэн гэсэн 2 зөрчил гаргасан тул 1000 нэгжээр торгосон гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.
Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна, 40.2.3-д захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах; 40.4-д Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана гэж тус тус заасан ба маргаан бүхий №*********тоот шийтгэлийн хуудаст мэдүүлэг өгөхөөс зайлсхийсэн гэх зөрчлийг гаргасан гэж заагаагүй байна. Мөн тус Зөрчлийн хэрэгт авагдсан Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл болон бусад баримтуудад мэдүүлэг өгөхөөс зайлсхийсэн гэх зөрчлийг гаргасан талаар заагаагүй байна.
Өөрөөр хэлбэл маргаан бүхий №*********тоот шийтгэлийн хуудаст мэдүүлэг өгөхөөс зайлсхийсэн зөрчлийг гаргасан гэж заагаагүй буюу захиргааны акт гаргах үндэслэл болсон бодит нөхцөл байдлыг заагаагүй байна.
Иймд хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үзлэг хийхэд саад учруулсан болон мэдүүлэг өгөхөөс зайлсхийсэн гэсэн 2 зөрчил гаргасан тул 1000 нэгжээр торгосон гэсэн үндэслэлээр маргаж байгаа нь үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Мөн түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4-д Нэг үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна гэж заасан тул №*********тоот шийтгэлийн хуудсаар 1000 нэгжээр торгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Харин Н ХХК нь үзлэг хийхэд саад учруулсан зөрчил гаргасан болох нь зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №*********тоот шийтгэлийн хуудсын 500 нэгжид холбогдох хэсэг нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Тодруулбал маргаан бүхий №*********тоот шийтгэлийн хуудсаар хуульд заасан хэмжээнээс хэтрүүлж 1000 нэгжээр торгосон нь хууль зүйн үндэслэлгүй байх хэдий ч үзлэг хийхэд саад учруулсан зөрчил гаргасан болох нь нотлогдож байх тул тус шийтгэлийн хуудсын 500 нэгжид холбогдох хэсэг нь хуульд нийцсэн байна.
Иймд гомдол гаргагчийн гомдлын шаардлагын 500 нэгжид холбогдох хэсгийг хангаж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Гомдол гаргагч нь хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх ёсгүй байсан, тус зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байсан гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ, 1.1-д зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол гэж заасан байна.
Хариуцагч нь прокуророос үзлэг хийх зөвшөөрөл авч тус компани дээр очиход үзлэг хийхэд саад учруулсан үйлдэл гаргасан нь илт тодорхой байсан тул хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэсэн гэж тайлбарлаж байна.
Дээр дурдсан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-д зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол гэж заасан байх тул үзлэг хийхэд саад учруулсан үйлдэл гаргасан нь илт тодорхой байсан гэж тайлбарлаж байгаа хариуцагчийн тайлбар хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байсан гэсэн агуулгаар гомдол гаргагч тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт прокурор шаардлагатай гэж үзвэл гомдлыг шийдвэрлэх хүртэлх хугацаанд эрх бүхий албан тушаалтны шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж болно гэж заасан байна.
Зөрчлийн хэрэгт авагдсан баримтууд, хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд гомдол гаргагч прокурорт гомдол гаргасны улмаас прокуророос эрх бүхий албан тушаалтны шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсэн шийдвэрийг гаргаагүй болох нь тогтоогдож байна.
Иймд зөрчлийн хэргийг нээсэн шийдвэрт Н ХХК-ийн зүгээс гомдол гаргасны дагуу прокуророос эрх бүхий албан тушаалтны шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсэн талаар шийдвэр гаргаагүй байх тул тус компанийн байранд үзлэг хийхээр очсон хариуцагчийн үйлдэл хууль зөрчөөгүй байна.
Мөн Н ХХК-ийн зүгээс гомдол гаргасны дагуу прокуророос эрх бүхий албан тушаалтны шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсэн талаар шийдвэр гараагүй байсан тул прокурорт гомдол гаргасан учир уг гомдлыг шийдвэрлэж дуустал үзлэг хийх ёсгүй, манайх үзлэг хийлгэхээс татгалзах эрхтэй гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа гомдол гаргагчийн тайлбар үндэслэлгүй.
Дээрх үндэслэлүүдээр шүүх гомдол гаргагчийн гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.4-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Н ХХК-ийн гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч, улсын байцаагч Ш.Гийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай №*********тоот шийтгэлийн хуудсын 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгож, үлдэх гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагч Н ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Санхүүгийн зохицуулах хорооноос 70.200 төгрөгийг гаргуулж Н ХХК-д олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАТЗОРИГ
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ