| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 178/2024/0279/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/277 |
| Огноо | 2024-11-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/277
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,
улсын яллагч З.Алтансолонго,
шүүгдэгч *******,
шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ******* ургийн овогт *******гийн *******т холбогдох дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ердийн журмаар хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 08 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн хувийн таарамгүй харилцааны улмаас хохирогч *******ын нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
2. дугаартай эрүүгийн хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),
2.2. Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Миний бие өчигдөр буюу 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 10:00 цагийн үед найз болох *******, ******* бид гурав прогрессын ар талын нарийн гудмаар гараад модон гүүрний дээд талд уусан. Бид нар тэнд сууж байхад танихгүй согтуу 2 хүн ирээд бид нартай хэрүүл маргаан үүсгэсэн. Бид нар тэр хүмүүстэй та нар хүн андуураад байна гэж хэлэхэд хэрүүл маргаан болж эв зүйгээ олоод тэр хүмүүсээс салсан. Тэгээд бид гурав *******ын гэрт нь очоод “Хараа” нэртэй архи хувааж уугаад сууж байтал би *******ын гэрээс гарч явсан. Би *******ын гэрт нь утсаа мартсан байсан болохоор эргэж очоод авах гээд явсан. Тэгээд гэрт нь ороод *******ыг гаднаас нь миний утас аваад гараад ирээч гэж дуудсан чинь чи миний охиныг дуудлаа гээд шууд намайг цохиод авсан. Намайг цохиод авахаар нь манай найз // салгаж авсан. Тэгээд би шууд такси барьж очоод байж байтал миний нүд өвдөөд байхаар нь эмнэлэг орсон...
...Намайг цохисон гээд байгаа хүн нь буюу ******* нэртэй хүн байгаа юм. Өмнө нь би гийн бүтэн нэрийн ******* юм болов уу гэж бодсон чинь ******* байсан байна лээ... Тэр хүн надад эмчилгээний тос, эм авч өгсөн. Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжилж байгаа зүй байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13, 28 дахь тал),
2.3. Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Өчигдөр буюу 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 10:00 цагийн үед би гэртээ байж байсан чинь /*******/ над руу залгаад чи майхнаа аваад гол дээр хүрээд ир гэхээр нь би майхнаа аваад *******ын байгаа газарт явж очсон. Намайг гол дээр очиход *******, ******* хоёр 0,7 литрийн архины шил байсан ба тэр хоёр халамцуу байсан. Тэгээд бид гурав *******ын гэр рүү явсан. *******ын гэрт нь ирээд *******, ******* бид гурав “Хараа” нэртэй 1,75 литрийн архи ууж байгаад би ыг одоо болно хоёулаа явъя гэж хэлээд гэрээс нь гараад явсан. ******* бид хоёр гэрээс нь гараад явж байтал ******* буцаж очоод би гар утсаа аваад ирье гэж хэлэхээр нь бид хоёр буцаж явсан. *******ын гэрийн гадна ирээд миний утсыг аваад гараад ир гэж хэлэхээр нь ******* чи миний охиныг дуудлаа гэж хэлээд *******ыг хавсарч унагаад нүүр хэсэг рүү нь цохисон. Тэгээд газар дээр тэр хоёр унасан байхаар нь би *******ыг салгаж аваад холдуулсан. Тухайн үед ******* босоод цусаа угааж дуусаад такси бариад яваад өгсөн. Би *******ыг тайвшруулаад гэр рүү нь оруулаад тэгээд яваад өгсөн....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал),
2.4. Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч, цагдаагийн ахмад гийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 871 дугаартай “...1. *******ын биед гэмтэл учирсан байна. 2. *******ын баруун нүдний дээд, доод зовхи болон алиманд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. *******ын биед учирсан дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтэл нь *******ын амь насанд аюул учруулахгүй. Цаашид эрүүл мэндэд удаан хугацаагаар нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 21-22 дахь тал),
2.5. Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр *******, // бид гурав гол дээр ууж сууж байсан. Тэгээд бид нарыг уугаад сууж танихгүй хүмүүс ирээд бид нартай ******* руу дайраад хэрүүл маргаан үүсгээд байсан. Тэгээд бид нар барилцах наагуур юм болоод ******* тэд нартаа хэл амаа оролцоод тэд нар яваад өгсөн. Тэгээд бид гурав манай гэр рүү явж “Хараа” нэртэй 0,75 литрийн архи хувааж ууж сууж байгаад , хоёр яваад өгсөн. Удалгүй ******* манай гэрийн гаднаас утас аваад гараад ир гэж орилсон. Тухайн үед би гэрийнхээ нойлд бие засаж байхад охин болох ыг аавыгаа гэр рүү аваад ороодох гэж дуудсан чинь манай найз *******, хоёрын нэг нь миний охиныг нааш ир гээд дуудахад нь миний уур хүрээд *******ыг цохисон байх гэж бодож байна. Би тухайн үед нэлээд согтуу байсан учраас зарим нэгэн зүйлийг санахгүй байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 49 дэх тал),
2.6. Хохирогч *******ын биед үзлэг хийсэн эмчийн үзлэгийн тэмдэглэл (хавтаст хэргийн 49 дэх тал) зэрэг нотлох баримтууд болно.
2.7. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:
- Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 29 дэх тал),
- Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 30 дахь тал),
-Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 51 дэх тал),
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 40 дэх тал),
- Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 43-46 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.
2.8. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар
3.1. Шүүх хэргийн бодит байдлыг тогтоохын тулд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн:
-Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “.... Би *******ын гэрт нь утсаа мартсан байсан болохоор эргэж очоод авах гээд явсан. Тэгээд гэрт нь ороод *******ыг гаднаас нь миний утас аваад гараад ирээч гэж дуудсан чинь чи миний охиныг дуудлаа гээд шууд намайг цохиод авсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал),
-Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...*******ын гэрийн гадна ирээд миний утсыг аваад гараад ир гэж хэлэхээр нь ******* чи миний охиныг дуудлаа гэж хэлээд *******ыг хавсарч унагаад нүүр хэсэг рүү нь цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал),
-Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч, цагдаагийн ахмад гийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 871 дугаартай “...1. *******ын биед гэмтэл учирсан байна. ... 4. *******ын биед учирсан дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 21-22 дахь тал),
-Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Удалгүй ******* манай гэрийн гаднаас утас аваад гараад ир гэж орилсон. Тухайн үед би гэрийнхээ 00-д бие засаж байхад охин болох ыг аавыгаа гэр рүү аваад ороодох гэж дуудсан чинь манай найз *******, хоёрын нэг нь миний охиныг нааш ир гээд дуудахад нь миний уур хүрээд *******ыг цохисон...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, харьцуулан үнэлэхэд шүүгдэгч ******* нь 2024 оны 08 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ охин О.ыг дуудсан гэх шалтгаанаар хохирогч *******ын нүүрэн тус газарт гараараа цохиж гэмтэл учруулсан, шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хохирлын хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь тогтоогдсон зэрэг үйл баримт эргэлзээгүй тогтоогджээ.
3.2. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримтыг хүлээн зөвшөөрч “...*******ыг зодсоноо хүлээн зөвшөөрч байна...” гэж мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлгийн эх сурвалж нь хохирогч *******, гэрч ******* нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
3.3. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх үйл баримтыг дүгнэвэл шүүгдэгч ******* нь хохирогч *******ын биед халдаж, хөнгөн зэргийн гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал хөдөлбөргүй нотлогдсон, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирч байна.
3.4. Шүүх үйл баримтыг сэргээн тогтооход үндэслэл болгосон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг тогтооход хүрэлцээтэй, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
4. Эрх зүйн дүгнэлт
4.1. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон шүүгдэгч *******ын хохирогч *******ын биед нь халдаж, эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй байх эрхэд халдаж, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
4.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэж, гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.
4.3. Хохирогч *******ын биед учирсан баруун нүдний дээд, доод зовхи болон алиманд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтлийг Монгол Улсын Эрүүл мэндийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын Ерөнхий прокурорын хамтарсан 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/225/А/153/А/85 дугаартай тушаалын хавсралтаар баталсан “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам"-ын 3.1.1 дэх заалтад зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамааруулсан шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэлээ.
4.4. Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан мэдсээр байж хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн учраас гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
4.5. Шүүгдэгч *******ын үйлдэл болон хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хооронд шалтгаан холбоотой буюу шүүгдэгч нь хохирогчийг зодож, эрүүл мэндэд хохирол учруулсан нь нотлох баримтуудаар нотлогдсон тул шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх хэргийн нөхцөл байдал нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
4.6. Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
4.7. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч, хохирогч нарын архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал, тухайн үед үүссэн таарамжгүй харилцаа, хууль эрх зүйн мэдлэг дутмаг зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.
5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар
5.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.
5.2. Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед “...******* надад эмчилгээний зардал гэж тос, эм авч өгсөн. Ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлж, хор уршиг нэхэмжилсэн нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй байна. Иймээс шүүгдэгчийг хохирогчид учирсан хор уршгийг төлж барагдуулсан, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар
2.1. Шүүхээс шүүгдэгч *******ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2.2. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* хувийн байдлын хувьд 30 настай, эцэг, эх, хүүхдүүдийн хамт амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Ховд аймгийн сумын багт оршин суух хаягтай, урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялаар шийтгүүлж байсан зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна. (хавтаст хэргийн 29, 30, 43, 46 дахь тал),
2.3. Шүүгдэгчийн үйлдлийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзээгүй бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдов. Мөн шүүгдэгч нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэв.
2.4. Улсын яллагчаас шүүх хуралдаанд “Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, өмнөх шийтгэл тогтоолоор оногдуулсан торгох ялыг тусад нь эдлүүлэх саналтай” гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан болно.
2.5. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч *******ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож, шүүгдэгчийг 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь эрүүгийн хариуцлагын гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
2.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагийн хугацаагаар эдлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг түүнд сануулав.
2.7. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон ялыг шүүгдэгч биелүүлээгүй болох нь улсын яллагчийн шүүх хуралдаан гаргасан өгсөн ялтны мэдээлэл, тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчид өмнөх шийтгэх тогтоолоор торгох ял, энэ шийтгэх тогтоолоор нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан буюу шүүх хэд хэдэн төрлийн оногдуулсан учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэснийг журамлан, дээрх шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ял болон энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоов.
Гурав: Бусад асуудлын талаар
3.1. Энэ хэргийн учир шүүгдэгч ******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.
3.2. Шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагаас баталсан жагсаалтад заасан байгууллагад гүйцэтгүүлэхийг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгаж, эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, шүүгдэгч ******* нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 280 (хоёр зуун ная) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 280 (хоёр зуун ная) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/-аас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч *******т Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ял болон энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч *******т сануулсугай.
6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир баривчлагдаж, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүгдэгч *******т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагаас баталсан жагсаалтад заасан байгууллагад гүйцэтгүүлэхийг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
8. 2436000000304 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн эд зүйлгүй, шүүгдэгч ******* нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК