Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн

2024 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/00045

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           ******* ******* Булган сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин

           Улсын яллагчаар хяналтын прокурор *******

           Шүүгдэгч Т.*******

           Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* /онлайн/, ******* /онлайн/ нарыг оролцуулан ******* ******* Булган сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******н *******д холбогдох эрүүгийн дугаартай хэргийг ******* ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ******* ******* ******* төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, бүл- 6 /эхнэр 4 хүүхдийн хт/ ******* ******* сумын багт оршин суудаг, урьд ******* ******* Булган сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журлан тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж үүрэг хүлээлгэж байсан гэх, ******* овогт *******н ******* РД:

1.Холбогдсон хэрэг: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Т.******* нь өөрийн эзэмшлийн маркийн 97-25 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 18 цагийн орчимд ******* ******* сумын багийн нутаг “ н ” гэх газраас хохирогч гийн эзэмшлийн хөх зүсний 6 настай сарлаг үхрийг бэлчээрээс хулгайлж, 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ./яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

           Шүүгдэгч Т.*******ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн:2023 оны 01 сарын 26-ны өглөө 11-12 цагийн орчимд ******* ******* сумын төвөөс 97-25 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй үхэр хайхаар явж ийн их н гэх газар ирэхэд 10-аад үхэр байсан.Тэдгээр үхрээс хөх зүсмийн зүүн талын чихэнд улаан даавуутай бага насны үхэр байхаар нь алж авсан. Миний үхрийн зүстэй болохоор өөрийн үхэр гэж бодож алж авсан. Үхрийн махны 2 хөлийг дэлгүүрийн худалдагчид 200.000 төгрөгөөр худалдсан. Мөнгө аваагүй цагаан сарын бараа эд зүйл авсан. Хохирогч г танина. Хохирлыг төлж өгсөн одоо төлөх зүйл байхгүй. Урд нь би хулгай хийж байгаагүй.Надад хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг.

       хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн...2024 оны 01 сарын 26-ны өдөр эхнэрийн хт үхрээ хураахад хөх зүсний 6 настай сарлагийн шар байхгүй байхаар нь том үхэр уулаар явсан байх гээд явсан. Маргааш нь үхрээ хайгаад явж байтал манай үхэр бэлчдэг газар миний үхрийг нядлаад аваад явсан байсан. Миний үхрийн чих нь он имтэй чихэндээ улаан даавуу уясан үхэр байгаа мэдүүлэг /хавтас хэргийн 40-41 дэх хуудас/,

       хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 3-7 дугаар хуудас

        Toyota Corolla маркийн 97-25 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 09-12 дугаар хуудас/,

        Эд мөрийн баримтаар гээс хураан авсан шар өнгийн хагас түрийт ботинк 1 хос, Т.*******өөс хураан авсан хар өнгийн цагаан ултай урт түрийтэй гутал 1 хос, Т.*******ийн баараас хураан авсан өвчүү 1, хүзүү бүхэл 1, сээр 1, нуруу 1,сүвээ хавирга 2 ш, цул мах нийт 7 ш 36 кг мах, хэргийн газрын үзлэгийг бэхжүүлсэн CD 1 ш зэргийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол хх-ийн 36 дугаар хуудас,

        Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн...Би дэлгүүр ажиллуулдаг, он сар өдрийг сайн санахгүй байна. Цагаан сарын өмнө зүс таних залуу /зургийг хараад таньсан/ орж ирээд мах авахгүй биз гэхээр үзье гэхэд үхрийн 2 хөл мах авч орж ирсэн. Махыг нь жижиг байна авахгүй гэхэд мөнгөний хэрэг гараад байна гурил будаа бараагаар авахгүй юу гэхээр нь 36 кг мах авсан Нийтдээ 200.000 гаруй мянган төгрөг болсон байх гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

          “DAMNO” ХХК-ны 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр эр шар сарлаг 6 настай үхэр 1.200.000 төгрөгийн үнэлгээтэй болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 53-57 дугаар хуудас/

         Иргэн Б.Адъяахүүгээс хураан авсан 1 хос буюу 2 ширхэг гуталд үзлэг хийсэн 2024 оны 02 сарын 07-ны өдрийн 35 дугаартай шинжээчийн дүгнэлт,

         2024 оны 02 сарын 07-ны өдрийн 36 тоот ... Т.*******өөс хураан авсан 1 хос буюу 2 ширхэг гутал адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн гутлын баруун өмсгөлийн мөр нь хэргийн газрын үзлэгийн шүүх гэрэл зургийн үзүүлэлтийн №6 дээрх гутлын улны мөртэй ерөнхий шинж тэмдгээрээ тохирно гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 73-76 дугаар хуудас/,

          2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 54 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 81-84 дугаар хуудас/,

        Вендо ХХК-ний 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ХВ01/24 дугаартай 97-25 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хийсэн 3.570.313 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-ийн 93-95 дугаар хуудас/,

        Toyota Corolla маркийн 97-25 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн прокурорын тогтоол /хх-ийн 100-103 дугаар хуудас,

        Т.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай 2024 оны 02 сарын 23-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /хх-ийн 121 дүгээр хуудас/,

       Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 166 дугаар хуудас/

        Хохирогч гийн хохирлоо барагдуулсан талаарх баримт /хх-ийн 168 дугаар хуудас/

            Toyota Corolla маркийн 97-25 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ийн эзэмшилд байгаа талаарх техникийн тодорхойлолт /хх-ийн 177 дугаар хуудас/

         Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2024 оны 03 сарын 22-ны өдрийн 09 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 189-192 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны жур, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хгаалагдсан эрхийг зөрчөөгүй тул шүүх эдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хааралтай гэж үзэж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

         Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

         Шүүгдэгч Т.******* нь маркийн 97-25 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 18 цагийн орчимд ******* ******* сумын багийн нутаг “ н ” гэх газраас хохирогч гийн эзэмшлийн хөх зүсний 6 настай сарлаг үхрийг  бэлчээрээс хулгайлж, 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан нь хэрэгт авагдсан баримтууд болон шүүгдэгч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, гэрч гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг,болон хохирогч гийн хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар машин механизм ашиглан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

         Шүүгдэгч Т.*******ийн машин механизм ашиглан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн үйлдэл нь идэвхтэй, ухсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий байхад, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.

        Шүүгдэгч Б.*******ийн мал хулгайлах гэмт хэргийн үйлдэл нь хохирогч гийн малыг хулгайлж өөрийн болгон иргэний хуулиар хгаалагдсан өмчлөх эрхийг зөрчсөн үйлдэл болно.

           Шүүх хуралдаанд улсын яллагч мал хулгайлах гэмт хэрэгт ашигласан гэх тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгохоор санал дүгнэлт гаргаж байгаа нь шүүгдэгч Т.*******ийн үйлдэлд хааралтай боловч тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь байх тул Эрүүгийн хэрэг хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхээр хуульчилсан нь шүүгдэгч Т.*******өөс тээврийн хэрэгслийн үнийн дүнгээс хохиролд төлсөн 1200.000 төгрөгийг хасаж тооцох үндэслэлтэй байна.

       Вендо ХХК-ний 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ХВ01/24 дугаартай 97-25 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 3.570.313 төгрөгөөр үнэлсэн үнэлгээнээс хохирлын үнэлгээг хасаж  Т.*******өөс 2.370.313 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулах нь зүйтэй гэж үзэв. Хохирогч Б: нь хохирлоо нөхөн төлүүлж авсан нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт хохирол төлөгдсөн талаарх баримтаа ирүүлсэн байх тул хохиролд 1200000 төгрөг төлөгдсөн шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

        Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар:

         Шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. Шүүгдэгчийн гэм буруугийн үйлдэлд шүүхээс дүгнэлт хийж эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгийг нөхөн төлж барагдуулсныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуульд заасан хууль ёсны зарчмыг баримтлан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

         Хэргийн нөхцөл байдлын талаар талууд мэтгэлцэхдээ маргаагүй бөгөөд улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллаж, шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн үйлдлээ хүлээн зөвшөөрч хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан хөнгөрүүлж шийтгэл оногдуулж өгнө үү гэх дүгнэлт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж оногдуулна гэх хуулийн заалттай нийцэж байх тул хэрэглэх боломжтой гэж үзлээ.

          Иймд шүүгдэгч Б.*******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн хувийн байдал, шүүхээс тогтоосон бодит хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журлан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

         Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан иргэн гийн шар өнгийн хагас түрийт ботинк 1 хосыг д буцаан олгох, хар өнгийн цагаан ултай урт түрийтэй гутал 1 хосыг шүүгдэгч Т.*******д буцаан олгох, Т.*******ийн баараас хураан авсан өвчүү 1, хүзүү бүхэл 1, сээр 1, нуруу 1,сүвээ хавирга 2 ш, цул мах нийт 7 ш 36 кг махыг устгах, хэргийн газрын үзлэгийг бэхжүүлсэн CD 1 ш-ийг хэрэгт хавсаргаж хадгалахаар шийдвэрлэв. 

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1.******* овогт *******н *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Т.*******ийг 1 /Нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар   

шүүгдэгч Т.*******д оногдуулсан 1 /Нэг/ жилийн хорих ялыг ******* аймаг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хорих 457 дугаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

        4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн хагас түрийтэй ботинк 1 хос гутлыг Б.Адъяахүүд, хар өнгийн цагаан ултай урт түрийтэй гутал 1 хосыг шүүгдэгч Т.*******д буцаан олгох, Т.*******ийн баараас хураан авсан өвчүү 1, хүзүү бүхэл 1, сээр 1, нуруу 1,сүвээ хавирга 2 ш, цул мах нийт 7 ш 36 кг махыг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах, хэргийн газрын үзлэгийг бэхжүүлсэн CD 1 ш-ийг хэрэгт хавсаргаж хадгалсугай.

        5. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Т.*******өөс 2.370.313 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

         6.Хэрэгт маркийн 97-25 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэн ирүүлсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.               

         7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Т.******* нь 75 /Далан тав/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

         8.Шүүгдэгч Т.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

          9.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                           

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ц.ЭНХЖАРГАЛ