| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2024/00060/Э/ |
| Дугаар | 2024/ШЦТ/00054 |
| Огноо | 2024-11-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/00054
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч ******* даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.*******,
Улсын яллагчаар хяналтын прокурор *******,
Шүүгдэгч Б. нарыг оролцуулан ******* аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэ, эх, дүүгийн хамт ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, овогт гийн . /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б. нь 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 20 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын Тахилт багийн нутаг дэвсгэрт байрлах И.*******гийн гэрт орж түүнийг гэрээс нь дагуулж гараад Амарааг зодсон гэх зэргээр үл ялих зүйлээр шалтаглан түүний толгой, нүүрэнд нь гараараа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зулгаралт “хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б. мэдүүлэхдээ: “ 2024 оны 09 сарын 19-ны өдөр И.*******гийн гэрт маргаж И.*******гийн нүүрэн тус газар цохисон. Миний найз Амрааг яагаад зодсон юм бэ гэж хэлэхэд надад миний асуудал чамд ямар хамаатай юм бэ гэж хэлэхээр нь би заамдаж авсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирлыг барагдуулж өгсөн. Хохирлын талаар бид хоёр тохиролцсон гэх мэдүүлэг
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч И.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2024 оны 09 сарын 19-ны орой 20 цагийн орчимд Б. гэрт орж ирээд та Амрааг шанаадсан байна гэхээр нь би ид хандан хүргэн ах хүр дүү хоёрын асуудал чамд хамаагүй гэж хэлэхэд чамайг ална гээд миний толгойд 3-4 удаа цохисон. Тухайн үед миний эхнэр, 2 хүүхэд, хүр дүү нар байсан. Надад 1 шүд унаж, уруул шалбарч, толгой шалбарсан гэмт эл учирсан. Хохиролд 448.100 төгрөгийн хохирол учирсан надад төлж өгсөн. Одоо санал хүсэлт гомдол байхгүй. Шүдээ он гараад эмчлүүлнэ гэх мэдүүлэг
Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2024 оны 09 сарын 19-ны өдөр би ******* ахынд байж байтал гаднаас орж ирээд ******* ах хоёулаа уулзаадахъя гээд дагуулаад гарсан.
******* ахын хүүхэд намайг дуудахаар нь гараад очиход тэр хоёр барилцаад зогсож байхаар нь би салгасан.Б. би гэрт ороод И.******* ахтай уулзчихаад явна гээд гэрт ороод дахиад барилцаад зогсож байхаар нь дахиж салгаад гаргасан. Яг зодолдох үед нь хажууд нь байгаагүй болохоор би цохисон талаар мэдэхгүй гэх мэдүүлэг
Шүүгдэгч Б.ид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан мөрдөгчийн тогтоол,
Хохирогч И.*******гийн биед учирсан гэмтлийн талаар ******* аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 955 дугаартай:И.*******гийн биед тархи доргилт, зулгаралт, гэмтэл тогтоогдсон. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр унах, цохигдох үед үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хохирлын хөнгөн зэрэгт хамаарна, эрүүл мэнд болон ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт нөлөөлөхгүй гэх дүгнэлт,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас
Гэмт хэргийн улмаас учирсан 448000 төгрөгийн хохирлын тооцоо зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б. нь 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 20 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын Тахилт багийн нутаг дэвсгэрт байрлах И.*******гийн гэрт орж түүнийг гэрээс нь дагуулж гараад Амрааг зодсон гэх зэргээр үл ялих зүйлээр шалтаглан түүний толгой, нүүрэнд нь гараараа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зулгаралт “ хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна. ******* аймгийн Булган сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Б.ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Б. нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэний улмаас хохирол хор уршиг учруулсан гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчийн биед учирсан гэмтэл, хор уршиг нь шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Б.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд.... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж хуульчилсан байна.гэмт хэргийн улмаас 448000 төгрөгийн хохирол төлөгдсөн байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Б.ид ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан зорилгыг хангаж шүүгдэгч Б.ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б. нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэргийн улмаас битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхэд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт гийн ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.ийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 /Найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.ид оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000/ Найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /Дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.ид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-******* дугаар /нээлттэй, хаалттай/ хорих ангид даалгасугай.
6. Шүүгдэгч Б. нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүхэд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ