| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2024/00034/Э/ |
| Дугаар | 2024/ШЦТ/00033 |
| Огноо | 2024-06-20 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 2024/ШЦТ/00033
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймгийн сум дахьСу м дундын шүүхийн шүүгч ******* даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэцэгжаргал, улсын яллагч хяналтын прокурор *******, шүүгдэгч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар аймгийн сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 270000040 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 06-ны өдөр аймгийн суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ХХК-д машинист ажилтай, ам бүл 4 /эхнэр, 2 хүүхдийн хамт/ аймгийн сумын багт оршин суух, РД:, ******* овогт *******ын *******
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Яллагдагч О.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт - улсын дугаартай, цэнхэр өнгийн бэрс нэртэй тээврийн хэрэгсэл /мотоцикль/ жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “А”-д жолоочид дараах зүйлийг хориглоно. Тухайн ангиллын тээврийн хэрэгсэлийг согтууруулах ундаа хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. Мөн дүрмийн 12.3 дахь хэсгийн жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчиж, урдаас ирж явсан *******-******* улсын дугаартай Toyota premio маркийн тээврийн хэрэгслийн жолооч талын хаалганы хойд хэсгийг мөргөж, замын хажуу тал руу унаж зорчигч *******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.******* нь согтуурсан үедээ 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт - улсын дугаартай, цэнхэр өнгийн бэрс нэртэй тээврийн хэрэгсэл /мотоцикль/ жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “А”-д жолоочид дараах зүйлийг хориглоно. Тухайн ангиллын тээврийн хэрэгсэлийг согтууруулах ундаа хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. Мөн дүрмийн 12.3 дахь хэсгийн жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчиж, урдаас ирж явсан *******-******* улсын дугаартай Toyota premio маркийн тээврийн хэрэгслийн жолооч талын хаалганы хойд хэсгийг мөргөж, замын хажуу тал руу унаж зорчигч *******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтас хэргийн 25-26 дахь хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 4-7 дахь хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 11-13, 17, 20-21 дэх хуудас/, гэрч Б.Ариунаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтас хэргийн 28 дахь хуудас/, гэрч С.Батзоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтас хэргийн 30 дахь хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан 5646 дугаартай “*******ийн биед зүүн шаант ясны дээд төгсгөл зөрүүтэй далд хугарал, зүүн дээд зовхинд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 34-35 дахь хуудас/, аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Т.Энэбишийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан 448 дугаартай “О.*******ы биед хөмсөгний дээд хэсэг, шанаа, хацар, эрүүний хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. О.*******ы биед үүссэн гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 41-42 дахь хуудас/, аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн химийн шинжээч, цагдаагийн ахлагч Б.Цогтгэрэлийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гаргасан 65 дугаартай “D52589495 хуруу шилний дугаартай шингэн цус нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “D52589495” хуруу шилний дугаартай цусанд 1.8 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 1.8 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 49-******* дахь хуудас/, аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн химийн шинжээч, цагдаагийн ахлагч Б.Цогтгэрэлийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гаргасан 66 дугаартай “О.******* гэж хаягласан, D52589499 хуруу шилний дугаартай шингэн цус нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн О.******* гэж хаягласан, D52589499 хуруу шилний дугаартай цусанд 1.8 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 1.8 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 56-57 дахь хуудас/, эрх бүхий албан тушаалтны магадлагаа /хавтаст хэргийн 61-62 дахь хуудас/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 85-87 дахь хуудас/, аймаг дахь Цагдаагийн газрын сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Зоригтын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн магадлагаанд: “Улсын дугааргүй цэнхэр өнгийн бэрс маркийн мотоциклийн жолооч О.******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 А жолоочид дараах зүйлийг хориглоно. (А) тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн. Мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, аймгийн бүсийн шүүх шинжилгээний төвийн О.*******ы цусанд шинжилгээ хийсэн дүгнэлтээр дунд зэргийн согтолттой гарсан. 12.3 жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөнөөс тус зам тээврийн осол гарсан байна гэж тогтоов” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч О.******* нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд шүүгдэгчээс хохирогч *******д 3*******,000 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд төлсөнийг дурдав.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч О.******* нь тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа (хавтаст хэргийн 89 дахь хуудас)-аар тогтоогдож байна.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч О.*******ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил, 1 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 2 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч О.*******ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил, 1 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 2 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил, 1 сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолуулж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч О.*******д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-******* дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч О.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч О.*******ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн нэг жил зургаан сарын хугацаанд шүүгдэгч О.*******д “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч О.*******д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-******* дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жил, 1 сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч О.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч *******т 3*******,000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд төлсөн болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ