| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2017/0053/Э |
| Дугаар | 59 |
| Огноо | 2017-05-15 |
| Зүйл хэсэг | 145.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 59
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2017/0053/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга: Н.Энхзул,
Улсын яллагч: Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Л.Наранчимэг,
Шүүгдэгч: Л.Энхбаяр нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Л.Энхбаярт холбогдох 201723000087 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд 1994 оны 1 дүгээр сарын 19-ны өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 3, эх дүүгийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 13-15 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, 2014 оны 2 дугаар сарын 26-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 2 сарын хорих ялыг тэнсэж 3 жилийн хугацаагаар хянан харгалзагдаж байсан, 2015 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 2 сарын баривчлах ялаар шийтгэгдэж байсан Халиун овогт Лхамсүрэнгийн Энхбаяр /РД:ЛД94011913/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/:
Шүүгдэгч Л.Энхбаяр нь 2017 оны 3 дугаар сарын 28-ний өдөр иргэн Ж.Ариунтунгалагийн нэг хос монютан ээмгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ
Шүүгдэгч Л.Энхбаяр нь 2017 оны 3 дугаар сарын 28-ний өдөр иргэн Ж.Ариунтунгалагийн нэг хос монётан ээмгийг хулгайлсан болох нь:
Хохирогч Ж.Ариунтунгалагын мөрдөн байцаалтанд өгсөн: Би нөхөр Пүрэвсүхийн хамт 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ямаагаа самнуулахаар нөхөр Пүрэвсүхийн найз Бажаагийн дүү нар болох Энкүүлээ, Памбага, Тулгаа, Жоохоноо гэх залуучууд болон Жоохоноогийн найз хүүхэн Намуунаа нарыг гэрээс нь авч Хэнтий аймаг Бэрх сум 7 дугаар багийн нутаг Баруун харганатай гэх газар өвөлжиж буй өвөлжөөндөө жижиг гэртээ байрлуулж араваад хоног ямаа самнуулсан юм. Би 2017 оны 03 дугаар сарын чий орой чих өвдөөд байхаар ээмэгээ авч хооронд нь хэлхээд барьж байсан тэр нөхөр Пүрэвсүхтэй маргалдсан байсан учир ээмэгээ газар унагасан үгүйгээ анзаараагүй. Би удалгүй ээмэгээ газар унагасанаа санаж зогсож байсан газараа хайгаад олоогүй юм. Нөхөр Пүрэвсүх бид хоёрыг маргалдаж байхад гэрт Энкүүлээ гэх залуу утсаар яриад сууж байсан. Түүнээс хойш 5,6 хоног хайгаад олоогүй юм. Би ямаа самнах гэж ирсэн залуучуудаас бүгдэнгээс нь асуусан боловч бүгд мэдэхгүй гэж хэлсэн Тэгээд ямаагаа самнаад дуусч байсан өдөр Энкүүлээ би явлаа гээд зугтаагаад явчихаар нь нөхөр Пүрэвсүх араас нь машинтай яваад авч ирээд цамцыг нь сэгсэрэхэд миний ээмэгний нэг хос нь салчихсан гарч ирсэн юм. Би Энкүүлээ гэх залууг сэжиглэж эгч нь салан задгайгаасаа болж унагаад чи авсан бол өгчих гэж хэлэхэд намайг та хулгайд хардлаа. Та тэр шалгадаг газраар нь шалгуул. Би нэр төрөө сэргээж авна гээд байхаар нь цагдаад хандсан юм...” гэсэн мэдүүлэг. /хх-16-17 хуудас/
Гэрч Ч.Пүрэвсүхийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би эхнэр Тунгаанийн хамт 2017 оны 03 дугаар . арык 15-ны өдөр ямаагаа самнуулахаар найз Бажаагийн дүү нар болох Энхбаяр, оаярцогт. Тулгаа. Ганцүгт гэх залуучууд болон Жоохоноогийн найз хүүхэн Намуунаа нарыг гэрээс нь авч Хэнтий аймаг Бэрх сум 7 дугаар багийн нутаг Баруун харганатай гэх газар өвөлжиж буй өвөлжөөндөө жижиг гэртээ байрлуулж араваад хоног ямаа самнуулсан юм Би 2017 оны 03 дугаар сарын 19-ний орой эхнэр Тунгаа ээмэгээ олохгүй байна гээд бүгд гэр дотор эрсэн. Бид нар ээмэг унагасан газараа хайгаад олоогүй юм Түүнээс хойш 5 6 хоног хайгаад олоогүй юм. Эхнэр бид хоёр ямаа самнах гэж ирсэн залуучуудаас бүгдэнгээс нь асуусан боловч бүгд мэдэхгүй гэж хэлсэн Тэгээд ямаагаа самнаад дуусч байсан өдөр Энкүүлээ би явлаа гээд зугтаагаад явчихаар нь араас нь машинтай яваад авч ирээд цамцыг нь сэгсэрэхэд миний ээмэгний нэг хос нь салчихсан гарч ирсэн юм...” гэсэн мэдүүлэг. /хх-6-7 хуудас/
Гэрч Н.Баярцогтын мөрдөн байцаалтанд өгсөн: Би манай ах Баяржаргалын найз Пүүжээ гэх ахынд 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Бэрх сумаас баруун хойшоо 20 орчим километрт хаваржиж байхад нь найз Мөнхтулга, Ганцогт, Ганцогтын эхнэр Намуунцэцэг, Энхбаяр нарын хамт тэр Пүүжээ машинтай очиж 10 хоног нийтдээ 500 гаруй ямаа самнасан. Пүүжээ ахынд очоод 3 хонож байхад буюу 2017 оны 03 дугаар сарын 18-ны цэргийн баяр тэмдэглэх гэж гэрийн эзэн Пүүжээ ахыг Бэрх явуулж 5 шил 75л хэмжэтэй хараа нэртэй архи нэг блок тамхи захиж авчруулж ууцгаасан. Бид нар тэр өдөртөө ууж дуусаад унтацгаасан. Пүүжээ ах 2017 оны 03 дугаар сарын 19-ны өдөр бид нарыг өнөөдөртөө амарцгаа гэж хэлээд Бэрх сум найз руугаа утсаар 4 шил 75л хэмжээтэй хараа нэртэй архи захиж авчруулан ууцгаасан. Тэгээд бүгдээрээ архиа ууж байтал орой болсон мөн Пүүжээ ахын эхнэр Тунгаа эгч хамт архи уусан байсан болохоор нилээд согтсон Пүүжээ ах тэр 2 маргаад барьцалдаж авалцаад байсан. Тэр үед гэрт би жижиг гэрт нь байж байгаад муудалцаад чанга чанга бахиралдаад байхаар нь би ороход ээмэг алга болсон гээд хайцгааж байсан. Би ээмгийг нь хамт хайлцсан боловч олдоогүй. Маргааш өглөө нь Тунгаа эгч Энхбаярыг ээмэгээ авсан байх гэж сэжиглэж байсан. Тэгээд ээмэг алга болсоноос хойш хоёр хоног Энхбаяр ямаа самнаагүй. Мөн бид нар өөрсдөө нэгжүүлье гэж хэлээд нэгжүүлэхэд Энхбаяр уул руу гарч утсаар ярилаа гээд явчихсан. Энхбаярыг утсаар яриад ирлээ гэхэд нь Пүүжээ ах гэрийн жи мобайлын утас байсаар байхад заавал уул руу гарч утсаар ярьдаг нь ямар учиртай юм гэж мөн сэжиглэж байсан, Түүний дараа Энхбаяр Пүүжээ ахтай уулзаж би өглөө ээмгийг чинь гаргаад өгье гэж хэлсэн гэж Пүүжээ ах хэлсэн. Тэр өдөр Энхбаярыг нэгжтэл хувцаснаас нь ээмэгнийнх нь өрөөсөн нь гараад ирсэн Пүүжээ ах ээмэгний нөгөө хос нь хаана байгаа юм бэ гэж асуухад ууланд явж байгаад хэлхээсийг тайлаад халаасандаа хийсэн тэгэхдээ л унагаасан юм шиг байна гэж хэлж байсан. Тэр оройдоо ямаагаа самнаж дуусаад Пүүжээ ах бид нарыг Баянмөнхийн 9 дүгээр эгнээнд буулгасан. Тэр өдөртөө ямаа санмансасан хөлсөө авцгаасан. Тэр өдөр гэр гэртээ хариад амарцгаасан...” гэсэн мэдүүлэг. /хх-18 хуудас/
| *>П. |
Гэрч Б.Мөнхтулгын мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр өмнө 3 жил очиж ямааг нь самнаж байсан Хэнтий аймгийн Бэрх сумаас баруун хойшоо 20 орчим километрт байрлах Пүрэвсүрэнгийнх гэдэг айлд найз Баярцогт, Ганцогт, Ганцогтын эхнэр Намуунцэцэг, Энхбаяр нарын хамт тэр айлын машинтай очиж 10 хоног нийтдээ 500 гаруй ямаа самнасан. Тэр айлд очоод 3 хонож байхад буюу 2017 оны 03 дугаар сарын 18-ны цэргийн баяр тэмдэглэх гэж гэрийн эзэн Пүүжээ ахыг Бэрх явуулж 5 шил 0.75л хэмжэтэй хараа нэртэй архи нэг блок тамхи захиж авчруулж ууцгаасан. Бид нар тэр өдөртөө ууж дуусаад унтацгаасан. Пүүжээ ах 2017 оны 03 дугаар сарын 19-ны өдөр бид нарыг өнөөдөртөө амарцгаа гэж хэлээд Бэрх сум найз руугаа утсаар 4 шил 0.75л хэмжээтэй архи захиж авчруулан ууцгаасан. Тэгээд бүгдээрээ архиа ууж байтал орой мөн Пүүжээ ахын эхнэр Тунгаа эгч хамт архи уусан байсан болохоор нилээд Пүүжээ ах тэр 2 маргаад барьцалдаж авалцаад байхаар нь Ганцогт тэр хоёр салгаж байсан. Тэр үед гэрт би Энхбаяр, Ганцогт, Пүүжээ ах эхнэртэйгээ байсан. Тэгээд л удалгүй Тунгаа эгч би ээмгээ олохгүй байна. Хэн нэг нь авчихлаа гэж хэлсэн. Тэгээд л ээмэг алга болчихлоо гээд байж байтал Баярцогт гаднаас орж ирсэн. Түүний дараа бүгд ээмэг хайцгаасан боловч олоогүй юм. Маргааш өглөө нь Тунгаа эгч Баярцогт Энхбаяр хоёрыг ээмэгээ авсан байх гэж сэжиглэж байсан. Миний бодлоор Баярцогт сүүлд орж ирсэн болохоор Энхбаярыг л авсан юм болов уу гэж бодсон. Тэгээд ээмэг алга болсоноос хойш хоёр хоног Энхбаяр ямаа самнаагүй. Мөн бид нар өөрсдөө нэгжүүлье гэж хэлээд нэгжүүлэхэд Энхбаяр уул руу гарч утсаар ярилаа гээд явчихсан Энхбаярыг утсаар яриад ирлээ гэхэд нь Пүүжээ ах гэрийн жи мобайлын утас байсаар байхад заавал уул руу гарч утсаар ярьдаг нь ямар учиртай юм гэж мөн сэжиглэж байсан Түүний дараа Энхбаяр Пүүжээ ахтай уулзаж би өглөө ээмгийг чинь гаргаад өгье гэж хэлсэн гзж Пүүжээ ах хэлсэн. Тэр өдөр Энхбаярыг нэгжтэл хувцаснаас нь ээмэгнийх нь өрөөсөн нь гараад ирсэн Пүүжээ ах ээмэгний нөгөө хос нь хаана байгаа юм бэ гэж асуухад ууланд явж байгаад хэлхээсийг тайлаад халаасандаа хийсэн тэгэхдээ л унагаасан юм шиг байна гэж хэлж байсан. Тэр оройдоо ямаагаа самнаж дуусаад Пүүжээ ах бид нарыг Баянмөнхийн 9 дүгээр эгнээнд буулгасан. Тэр өдөртөө ямаа санмансасан хөлсөө авцгаасан. Бид нар 1 кг ноолуурыг арван мянган төгрөгөөр самнасан. Тэр өдөр гэр гэртээ хариад амарцгаасан...” гэсэн мэдүүлэг. /хх-20-21 хуудас/
Л.Энхбаярын мөрдөн байцаалтанд сэжигтнээр өгсөн: Би 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр найз Баярцогт, Мөнхтулга, Ганцогт, Ганцогтын найз охин Намуунаа нарын хамт манай ах Баяржаргалын найз Пүүжээ гэх ахынд ямаа самнахаар явцгаасан юм. Пуүжээ ах бид нарыг өөрийн хувийн унаагаар ирж авч явсан. Бид нар Хэнтий аймгийн Бэрх сумын нутагт Пүүжээ ахын өвөлжиж буй газар очиж ямаа самнасан. Бид нар Пүүжээ ахын илүү гэрт байрлаж ямаа самнаж байсан ба 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр цэргийн баярын өдөр байсан учир Пүүжээ ахтай ямаа самнасан мөнгөнөөсөө суутгана гэж тохиролцоод Бэрх сум руу 5 шил 0.75л хэмжээтэй хараа нэртэй архи захиж авчруулж тэр оройдоо Мөнхтулга, Пүүжээ ах, Баярцогт, Ганцогт бид нар хувааж ууцгаагаад унтацгаасан. Маргааш нь 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Пүүжээ ах өнөөдөр ямаагаа самнахаа больцгооё маргааш самнацгаая гэхээр нь бүгд самнах гэж барьсан байсан ямаануудаа тавьцгаасан. Тэр өдөртөө Пүүжээ ахын эхнэр Тунгаа эгч Бэрх сум руу найз руугаа утсаар ярьж 4 шил 0,75л хэмжээтэй хараа нэртэй архи захиж авчруулсан. Бэрх сумаас найз нь эхнэрийн хамт архи авчирч өгөхөд цаг 12:00 болж байсан байх. Пүүжээ ахын найзын авчирсан архийг Пүүжээ ах, Тунгаа эгч, Ганцогт бид нар ууцгаасан. Тэр өдөр Баярцогт, Мөнхтулга, Намуунаа нар архи уугаагүй. Бид нар архиа ууж дуусахад Тунгаа эгч согтоод унтаад өгсөн. Пүүжээ ах зүүн гэрт орж бид нартай яаж сум явах уу? Тунгаа эгчээс чинь яаж машины түлхүүр авах вэ гэж ярьж байтал Манай найз охин Цацрал Норовлинг сумаас ирж байна гэхээр нь би Бэрх сум дээр тосч авмаар байна гэж хэлтэл Пүүжээ ах би Тунгаа эгчээс машины түлхүүр аваад хамт Бэрх сум орж найз хүүхнийг чинь авчирцгаая гэж хэлээд баруун гэрт ороод Тунгаа эгчтэй муудалцсан байх. Би Пүүжээ ахын араас удалгүй ороход Пүүжээ ах, Тунгаа эгч хоёр маргалдаж байсан ба би утсаар ярих гээд баруун орны хойд талд зурагтны тавиур дээр байсан хар өнгийн жи мобайлын суурин утас байсныг авч найз охин Цацралын 89606335 дугаарын утсаар яриад сууж байхад Ганцогт, Мөнхтулга хоёр гаднаас орж ирээд Ганцогт Пүүжээ ах, Тунгаа эгч хоёр барьцалдаж аваад байсныг салгаж байгаа харагдсан. Би утсаар ярьж дуусаад гарах гэтэл зүүн баганы хойд талд хэлхээтэй монетон ээмэг байхаар нь би аваад өмднийхөө баруун халаасанд хийсэн. Тэгтэл Тунгаа эгч ээмэг алга болчлоо хэн нь авсан бэ? гаргаж ир гэхэд Пүүжээ ах чиний ээмгийг хэн авдаг юм нэгнийх нь хөлөөр өшиглөгдөөд юман завсраар орсон биздээ маргааш өглөө бол гэж хэлээд тэр өдөртөө амарцгаасан. Маргааш өдөр нь мөн ямаа самнаагүй бид нар зүүн гэртээ хөзөр тоглож өнжөөд маргаашнаас нь ямаагаа самнасан. Түүнээс хойш 2017 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Пүүжээ ах миний цамцыг сэгсэрэхэд ээмэгнийх нь нэг хос нь гарч ирсэн юм Тэгээд 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 12:00 цагийн үед бид нарыг Пүүжээ ах Тунгаа эпч хоёр өөрсдийн машинаар аймгийн төвд авч ирэн Хэрлэн сум 3 дугаар баг Баянмөнхийн 9 дүгээр гудамжинд найзынхаа гадаа буулгаж ямаа самнасаны цалингаа тараасан Миний цалинг өгөхгүй ээ ээмэгний учраа олж байгаад болно гэж хэлсэн. Тэр өдөртөө би хариад амарсан. Пүүжээ ах маргааш нь цагдаад мэдэгдсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-25-27 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Л.Энхбаярын бусдын эд зүйлийг хулгайлсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т заасан гэмт хэрэг байна.
Шүүгдэгч Л.Энхбаяр хулгайлсан ээмэгнийхээ нэг өрөөснийг нь хохирогч Ж.Ариунтунгалагт буцааж өгсөн байх тул үлдэх өрөөсөн ээмэгний үнэ 210.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь энэ хэргийг шууд санаатай үйлдсэн ба түүнд ял шийтгэл оногдуулахдаа согтуугаар гэмт хэрэг үйлдсэн, урьд ял шийтгэгдэж байсан боловч ялгүй болсон, хувьд ногдох эд хөрөнгийнх нь байдал зэргийг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 283, 286, 293, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Халиун овогт Лхамсүрэнгийн Энхбаярыг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Л.Энхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 2 сарын баривчлах ялаар шийтгэсүгэй.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Л.Энхбаяраас 210.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ж.Ариунтунгалагт олгосугай
5. Энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Л.Энхбаярт авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ