| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 172/2024/0151/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/185 |
| Огноо | 2024-12-04 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., 27.11.1., |
| Улсын яллагч | Б.Мөнхдөл |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/185
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч Б.Мөнхдөл,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Д, түүний өмгөөлөгч И.Оюунгэрэл,
Шүүгдэгч Р.Б, түүний өмгөөлөгч Ц.И, Д.З,
Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овгийн Р-ын Б-ид холбогдох 2428001400177 тоот эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Холбогдсон гэмт хэрэг:
Шүүгдэгч Р.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэр Баяндалай сумын чиглэлийн хатуу хучилттай замын “Тэс Петролиум” шатахуун түгээх станцын хойд зам дээр “Land Cruiser-80” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ”, а/ “тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх” б/ “осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх” г/ “тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах”, 3.7-д “Жолоочид дараахь зүйлийг хориглоно” а/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Х.Э-ийг мөргөж зам тээврийн осол гарган хүний амь нас хохирсон,
Мөн Р.Б нь хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Р.Б-ийг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Р.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргаж хүний амь нас эрсдүүлсэн гэм буруугаа хүлээж байгаа. Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйл байхгүй гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Д шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Манай дүү эхээс арван гурвуулаа. 7 хүүгийн хамгийн бага хүү нь байсан. Өөрөө ам бүл 7, эхнэр, 5 охинтой. 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр зам тээврийн ослоор өнгөрөхөд 3 насанд хүрсэн хүүхэд, 1 өсвөр насны хүүхэд, 1 бага насны хүүхэд үлдсэн. Эдгээр хүүхдүүдэд сэтгэл санааны хохирол төлбөрийг нэхэмжилж байна. Мөн зээл төлбөр ихтэй хэцүү үлдсэн, Р.Б-ид энэ тухай хэлсэн. Энэ хүн үр, хүүхдүүд дээр нэг ч удаа очиж уулзаагүй. Утсаар нэг ч удаа яриагүй, сэтгэлгүй хүн чанаргүй байгаа. Р.Б-ид ядаж энэ хүүхдүүдийн өр зээлийг төлөөд өгчих гэж хэлсэн тоохгүй яваад байсан. Тэгээд өмгөөлөгч авсан гээд өмгөөлөгч нь надтай 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр уулзаад 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 20,000,000 төгрөг шилжүүлье гэсэн. Тэгвэл нэг ч гэсэн зээлийг нь даръя гэдэг яриа өмгөөлөгчтэй нь хийсэн. Түүнээс огт уулзалдаагүй байж байгаад шүүх хуралдаан дээр таарч байна. Хохирогчийн зүгээс нийт 160,411,180 төгрөгийг нэхэмжилж байгаа. Үүнээс 20,000,000 төгрөг төлсөн, үлдэх 140,411,180 төгрөгийг нэхэмжилж байгаа. Энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660,000 төгрөгөөр бодоод үүнийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр бодоход 99,000,000 төгрөг болж байна. Үүнийг сэтгэцэд учирсан хохирол гэж нэхэмжилж байгаа. Манай дүү 2,000,000-3,000,000 төгрөгийн цалинтай байсан. Манай дүүгийн 1-3 сарын цалинг дундажлаад 2,120,000 төгрөгөөр бодоод ам бүлийн 5 хүнд хуваахад нэг хүнд ногдох хувь нь 424,000 төгрөг болж байгаа. Хоёр хүүхэд нь улсаас тэтгэмжийн 540,000 төгрөг авдаг. Үүнийг хасахад нэг хүнд ногдох хувь нь 308,000 төгрөг гарч байна. 7 настай, 13 настай 2 хүүхэд үлдсэн байгаа. 7 настай хүүхдийг 8 нас хүртэл нь тэжээгчээ алдсаны тэтгэмж 4,664,000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн зээлийн нийт зардал 31,976,349 төгрөг, оршуулгын зардалд 24,770,000 төгрөг, нийт 160,411,180 төгрөг болж байгаа. Үүнээс 20,000,000 төгрөгийг хасаад 140,411,180 төгрөг нэхэмжилж байна. Насанд хүрээгүй 2 хүүхдийг 18 нас хүртэл сар бүр 308,000 төгрөгөөр тооцож үзэж байгаа. Үнэндээ энийг тооцоолох боломжгүй. Гэхдээ багцаалдаж энэ дүнг гаргасан гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 20 цагийн орчимд манай төрсөн ахын хүү И.Б залгаад манай дүүг осолд орсон байна яаралтай хүрээд ир гэж хэлсэн. Түүний дагуу ах дүү бид нар яваад очиход манай ах зам дээр хэвтэж байсан эмнэлэг ирээд явсан гэж хэлсэн, цагдаагийн алба хаагч нар үзлэг хийж байсан. Даланзадгад сумын Гурвансайхан хороололд байх Ө-ы гэрт оччихоод буцаад явж байгаад осолд орсон юм байна лээ... Тухайн өдрийн үдээс өмнө бага зэрэг ууж байгаад гэртээ очоод хэсэг унтаж байгаад тэр айлд хүргүүлсэн юм байна лээ. Дүүгээ алдсандаа маш их гомдолтой байна. Хүн чинь бага ч гэсэн амьтан дайраад яана аа ийнэ ээ гээд зогсоод арга хэмжээ авдаг биз дээ гэтэл энэ хүмүүс манай дүүг дайрчихаад хэргийн газрыг орхиж зугтаасанд гомдолтой байна. Мөн осол болсон үед шууд түргэн дуудсан бол яах ч байсан юм бол гэж л бодож байна. Хуулийн дагуу шийдүүлэхийг хүсэж байна. Талийгаач нь гэртээ ганцаараа ажил хийдэг байсан. Талийгаач цалингийн зээл, машины лизинг, газар барьцаалсан зээл гэх мэт зээлүүд байсан эдгээрийг төлүүлэхийг хүсэж байна. Мөн оршуулгын зардал, сэтгэл санааны хохирол гэх мэт зүйлүүдийг нэхэмжилнэ... Энэ хэргийг үйлдсэн хүн хохирол, төлбөр барагдуулахаа байг гэхэд яагаад ганц удаа эхнэр, хүүхдүүдийг нь яаж байна гэж асууж болдоггүй юм, тоохгүй байгаад гайхаж байна. Үнэхээр их гомдолтой байна. Ямар нэгэн төлбөр төлөөгүй. Төлбөр төлөх нь байтугай нэг ч уулзахгүй байгаа. Оршуулгын зардал болон сэтгэл санааны хохирлыг нэхэмжилж байна.” (1 дүгээр хавтаст хэргийн 54-55, 56-57 дахь тал)
Гэрч Э.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 04 дүгээр сарын 07-ны орой гэртээ байж байхад манай хамаатны ах У залгаад аав чинь хаана байгаа юм гэж асуухаар нь мэдэхгүй байна гэсэн тэгээд би утсаа таслаад аавын дугаар руу залгасан чинь утас нь гэрт байсан. Тэгээд байж байхад У залгаад аавыг хэзээ гэрээсээ гарсан юм бэ гээд асуугаад байсан, би мэдэхгүй байсан учраас мэдэхгүй гэсэн чинь аав чинь осолд орсон байна гэж хэлсэн. Тэгээд би хэргийн газарт очсон чинь манай аав Баяндалай явдаг засмал зам дээр нас барсан байсан... Манай аав өнгөрсөн 5 дахь өдөр буюу 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ажлаасаа бууж ирсэн бөгөөд ажлаасаа ирээд төрсөн ахын хүүхэд болох Д /жинхэнэ нэрийг нь мэдэхгүй байна/ болон манай ээж Н.Н нар нийлж архи ууцгаасан, түүнээс хойш 3 өдөр архи уусан. Манай аав, ээж хоёр нийлээд гэртээ архи уугаад байдаг юм. Өчигдөр буюу 2024 оны 04 дүгээр сарын 06-ны орой аав, ээж хоёр болон Дэлгээ ах нарыг манай нөхөр М нэг айлд хүргэж өгсөн яг хэнийд хүргэж өгснийг нь нарийн мэдэхгүй байна. Би өнөөдөр буюу 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өглөө 07 цаг гээд ажилдаа гарахад манай аав, ээж гэртээ ирж хоноогүй байсан.” (1 дүгээр хавтаст хэргийн 58-59 дэх тал)
Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Х.Э бид хоёр “...” ХХК-д цугтаа дамп оператороор ажилладаг. Харин Х.Э нь өнөөдөр буюу 2024 оны 04 дүгээр сарын 07-ны орой 18 цагийн үед намайг гэртээ эхнэр М болон 4 хүүхдийн хамт байж байхад гаднаас ганцаараа нэг шил архи /ямар архи байсан талаар мэдэхгүй байна/ бариад ороод ирсэн. Тэгээд Х.Э ах ахдаа нэг аяга өгөөч энэ архийг цуг балгаадахъя гээд задалсан. Тэгээд Х.Э нь өөртөө хоёр надад нэг удаа аяганд хийж өгөхөөр нь би сэржим мөргөөд уулгүй буцаагаад өгсөн. Тэгээд Х.Э нь намайг манай найз Өгийнд хүргээд өг гэхээр нь 19 цагийн үед би өөрийн Alphard загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр Х.Э-өөр заалгуулж Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Гурвансайханд /хаягийг нь мэдэхгүй, машин тэрэг зардаг газар байсан/ нэг хашааны гадаа очиход Х.Э нь за ах нь одоо энд буугаад үлдье найзынд ирлээ баярлалаа дүүд гээд машинаас буугаад тухайн хашаа руу буюу хашаан дотор байсан монгол гэр рүү яваад орсон.” (1 дүгээр хавтаст хэргийн 62-65 дахь тал)
Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2024 оны 04 дүгээр сарын 07-ны орой эмээ Нгийн /Гурвансайхан ... тоот/ гэрээс 19 цаг 55 минутын үед /88128376/ гэх дугаарын утсанд залгаж дуудлагын такси дуудаад Баяндалай гарах засмалаар уруудаж яваад тэс “Петролиум” шатахуун түгээх станцын хойд талын засмал зам дээр хүн хэвтэж байхыг таксины жолооч ах эхэлж харсан. Тэгээд намайг таксины жолооч ах согтуу хүн байгаа байх очоод сэрээгээд хүрээд ир гэхээр нь би таксинаас буугаад очиход дээшээ харсан байдалтай уг хүний хамар амнаас нь цус гарсан байсан тул шууд 7053103, 7053102 гэх дугаарын гар утсанд Баяндалай тэс “Петролиум” шатахуун түгээх станцын хойд талд хүн машинд дайруулсан юм шиг байдалтай хэвтэж байна гэсэн дуудлага мэдээлэл өгсөн. Тэгээд байж байхад цэнхэр өнгийн суудлын машин ирээд /ямар загварын машины талаар мэдээгүй юм/ эрэгтэй, эмэгтэй хоёр хүн бууж ирээд гараараа заагаад халз урд талын уулзвар дээр саарал өнгийн Ланд круйзер 80 загварын ... улсын дугаартай машин зогсож байгаад дотор талаас нь эрэгтэй хүн гарч ирээд бид нарын чигтээ алхаж байгаад чамайг машинаас буухад эргээд алхсан гэж надад хэлсэн. Тэгээд цагдаагийн хүмүүс шууд ирсэн... Машины мөр гэхээсээ илүү машины бололтой хугарсан хуванцар куперийн хэлтэрхий бололтой зүйл засмалын баруун доод хэсэгт нэг, тухайн хүний хажууд нэг гэх мэт байсан.” (1 дүгээр хавтаст хэргийн 66-69 дэх тал)
Гэрч Ц.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 19:30 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сум 9 дүгээр баг Гурвансайханд /хаягийг нь тодорхой мэдэхгүй/ байрлах айлд Ө гэдэг хүнийг сурч орж ирсэн. Ө нь тус хашаанд амьдардаг, тухайн үед эзгүй гараад явсан байсан. Би тэр хашаанд байрлаж барилга дээр ажилладаг бөгөөд тухайн үед ажлаа хийж байсан. Э гэх хүн орж ирээд миний утсаар Ө ахтай ярьчхаад гараад явсан. Э гэдэг хүн нэлээд согтуу байгаа бололтой байсан, би тухайн үед барилгын шатан дээр зогсоод барилгын ажил хийж байсан юм.” (1 дүгээр хавтаст хэргийн 71 дэх тал)
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр би эхнэр, хүүхдүүдийн хамтаар Даланзадгад сумын 10 дугаар баг ... тоотод байх гэртээ байж байхад орой 18-19 цагийн үед Б, Т хоёр архи уусан байдалтай ирсэн. Манайд ирэхдээ манай хүүхдүүдэд чихэр, боорцогтой надад 1 шил 0,75 граммын экс нэртэй архитай ирсэн. Б, Т бид гурав авч ирсэн архийг нь хувааж уугаад юм яриад хэсэг суусан. Тэгээд 21 цагийн үед архи дууссан, тэгсэн тэр хоёр явахаар болсон. Тэр үед би Т-ыг манайд хоноод явахгүй юу даа гэсэн чинь Т ажил дээрээ очиж хонохгүй бол болохгүй гээд тэр хоёр гэрээс гарахаар нь би араас нь гараад тэр хоёрыг гаргаж өгөхөд Б машиныг жолоодоод Т хажууд нь суугаад тэр хоёр хашаанаас гараад хашааны баруун талаар тойроод явсан, тэгээд би гэртээ орж амарсан ийм зүйл болсон... Тэр хоёр саарал өнгийн “Ланд круйзер-80” загварын машинтай ирсэн. Манай хашаанд ирэхдээ хэн машин барьж ирсэн талаар мэдээгүй. Тэр хоёр манай гэрт ирэх гэж байна гэж хэлээгүй ирсэн бөгөөд гэнэт манай гэрт ороод ирсэн.” (1 дүгээр хавтаст хэргийн 75-77 дахь тал)
Гэрч Э.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 1072 хувьцааны мөнгө миний дансанд орж ирсэн тул дэлгүүр явж 0,33 граммын Хараа архи авч ганцаараа барилгын хашаан дотор байх манаачийн гэртээ уусан. Тэгчихээд дахин дэлгүүр явж 0,75 граммын Хараа архи авч ирсэн. Би дэлгүүр явж ирсний дараагаар Б руу залгаад хаана байна гэсэн чинь гарааш дотор гагнуур хийж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь архи уух уу гэсэн чинь ууя гээд гэрт ороод ирсэн. Тэгээд бид хоёр миний авч ирээд задлаад 1, 2 татсан байсан 0,75 граммын Хараа архийг хувааж уусан, тэр архийг уучихаад бид хоёр ярилцаж байгаад Хавцгайт хороололд байх манай нутгийн танил Б-ийн гэрт очихоор болсон. Тэгээд хашаанд байсан "...” ХХК-ийн захирал Б-ийн худалдаж авсан “Ланд круйзер 80” загварын ... улсын дугаартай машиныг Б жолоодоод Б-ийн гэр рүү явсан. Бийн гэр рүү явж байх замдаа гэр хороололд байх нэг хүнсний дэлгүүр орж 0,75 граммын архи 1 ширхэг, хүүхдүүдэд нь чихэр, ундаа авсан мөн Б-ийн хүүхдүүдэд чихэр, ундаа авсан тэгээд Хавцгайт хороололд байх Б-ийн гэрт очиход Б эхнэр, хүүхдүүдийн хамтаар байсан бөгөөд бид хоёр ороод хүүхдүүдэд нь чихэр, ундаагаа өгөөд Б-той нийлж авч ирсэн архиа задалж хувааж уусан. Тэр архийг ууж байгаад би тасарсан байсан нэг ухаан ороход Б-ийн гэрт оччихсон сууж байсан, удалгүй цагдаагийн хүмүүс орж ирээд Б бид хоёрыг цагдаагийн газар руу аваад явсан. Цагдаагийн газар дээр авч ирээд драгер багаж үлээлгэхэд 1.93 гарсан, тэгээд бид хоёрыг эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлсэн ийм зүйл болсон. ” (1 дүгээр хавтаст хэргийн 78-80 дахь тал)
Гэрч О.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Манай нөхөр Б 2023 оны 11 дүгээр сарын үеэс эхлэн “...” ХХК-д туслах ажилтнаар ажилд орсон бөгөөд 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өглөө 08 цагийн үед ажилдаа явсан өдөр 14 цагийн үед төвд уулзахад нөхөр ажлаа хийж байгаад явж байна гээд явж байсан би ажлаа амжуулж байгаад гэртээ 17 цагийн үед хариад хоол ундаа хийгээд байж байхад Б 21 цаг өнгөрөөгөөд хамт ажилладаг Т гэх хүний хамтаар согтуу гэртээ ирсэн. Б, Т нар ирсний дараагаар Т нь бид хоёр явж байгаад хэвтэж байсан хүн дээгүүр гарчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би согтуу толгой нар архи уусан юм бол яах гэж машин барьдаг юм бэ гээд загнаад эхлэх гэж байхад “...” ХХК-ийн инженер Н залгаад Б, Т хоёр ирсэн үү гэж асуухаар нь энэ хоёр согтуу ирээд хүн дайрсан гэх зүйл яриад байна гэсэн чинь би цагдаа нарын хамтаар очлоо гэж хэлсэн. Тэгээд удаагүй цагдаагийн хүмүүс болон Н ирсэн, тэгээд цагдаа нар Б, Т нарыг аваад явсан.” (1 дүгээр хавтаст хэргийн 81-82 дахь тал)
Гэрч Х.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн өдөр би “...” ХХК-ийн барьж байгаа барилга дээр ажиллаж байгаад өдөр Б-ийн хамтаар гадуур явсан. Хэсэг явж байгаад 16 цагийн үед ажил дээр ирсэн. Тэгээд ажлаа хийж байгаад би Бийг арматур тасдаад ир гээд хойд хашаа руу оруулсан. Би ажлаа хийж байгаад орой 20 цаг өнгөрч байхад цонхоор харсан чинь хашаанд хүн байх шинжгүй байхаар нь гараад барилгын хашаанд байх манаач Т-ын гэрт ороход Т, Б нар байхгүй байсан. Тэгээд хашаанаас гарсан чинь хашааны гадаа миний унаж ирсэн “Ланд круйзер-80” загварын машин хашааны гадаа байхгүй байхаар нь Т руу залгахад утсаа авахгүй байсан. Б руу залгахад мөн утсаа авахгүй байсан. Тэгээд хайгаад Б-ийн гэрээр очиход Б-ийн эхнэр, хүүхдүүд байсан Б ирээгүй гэж хэлсэн. Тэгээд хайгаад явж байхад цагдаагаас залгаад намайг хаана байна гэхээр нь би гадуур машинаа хайгаад явж байна гэсэн чинь Монсуль шатахуун түгээх станц дээр уулзъя гэхээр нь явж очоод цагдаа нартай уулзсан чинь хамт Б-ийн гэрт очно гэсэн. Б-ийн гэрт очиход Б, Т нар байж байсан, тэгээд цагдаа нар Б, Т нарыг аваад явсан, ийм зүйл болсон. ... улсын дугаартай “Ланд круйзер 80” загварын машин байсан. Тухайн машиныг “...” ХХК-ийн захирал Б ах Н гэдэг хүнээс худалдаж авсан байсан бөгөөд намайг ойр зуурын ажилдаа унаж бай гэсэн байсан юм. Тэр хоёр надтай машин унах талаар хэлсэн зүйл байхгүй.” (1 дүгээр хавтаст хэргийн 84 дэх тал)
Гэрч Г.Ня мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “... улсын дугаартай “Ланд Круйзер” загварын автомашин миний эзэмшилд байдаг бөгөөд 2023 оны 10 дугаар сард Б гэдэг хүнд 7 сая төгрөгөөр зарсан. Б надад машины мөнгөний үлдэгдэл хэдэн төгрөг өгөх дутуу байгаа тэрийгээ өгөөд машинаа нэр дээрээ шилжүүлж авна гэсэн боловч мөнгөө өгөөгүй байгаа тул машин миний нэр дээр бүртгэлтэй байгаа юм... Б надаас аваад явсан, түүнээс хойш Б-ийн эзэмшлийн машин болсон учраас би анхаараагүй.” (1 дүгээр хавтаст хэргийн 86 дахь тал)
Шүүгдэгч Р.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “Би Даланзадгад сумын 3 дугаар багт баригдаж байгаа Андууд барилга дээр туслахаар ажилдаг бөгөөд 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өглөө ажил дээрээ очиход манай ажил дээр харуул Т, сангийн инженер Н нар байсан. Би ажил дээр очоод гарааш дотор ажил хийж байхад 14 цагийн үед манаач Т залгаад хаана байна гэхээр нь би гарааш дотор байна гэсэн чинь харуулын гэрт ороод ир гэж хэлсэн. Тэгээд ороод очсон чинь Т хувьцааны мөнгө орсон гээд 1 шил 0.75 граммын Хараа архи авчихсан байсан. Тэр архийг Т бид хоёр задлаад юм ярьж сууж ууж дуусгасан. Тэр архийг ууж дуусгаад хоёулаа ярьж байгаад Хавцгайт хороололд байх Б-ийн гэрт очихоор шийдсэн. Тэгээд хашаанд байсан барилгын ажилд хэрэглэдэг “Ланд круйзер-80” загварын машиныг би жолоодоод Хавцгайт хороолол руу явсан. Замаараа Гурвансайхан хороололд байх нэг хүнсний дэлгүүр орж Б-ийн хүүхдүүдэд чихэр тэгээд 1 шил 0.75 граммын архи авсан нэрийг нь санахгүй байна. Бид хоёр яваад Б-ийн гэрт очоод Б бид гурав Б-ийн гэрт нөгөө шилтэй архиа задлаад уусан. Б-ийн гэрт очиход гадаа нартай байсан. Б, Т бид гурав нөгөө архийг ууж сууж байгаад би тасарсан байсан нэг мэдэхэд цагдаад баригдаад цагдаагийн газарт ирж байсан. Тэгээд Цагдаагийн газрын эрүүлжүүлэхэд хоноод маргааш нь эрүүлжүүлэхээс гарсан. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан гэж цагдаад баригдлаа гэсэн чинь хүн машинаар дайрч амь насыг нь хохироосон асуудалд орсон.” (1 дүгээр хавтаст хэргийн 73-74 дэх тал)
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Өмнөговь аймаг дахь салбарын 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн дүгнэлт: “Хариулт а/. Уг автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд болон хойд хоёр дугуйнуудын тоормосны хүчний зөрүү, дугуйн хээний гүний хэмжээ зэрэг нь стандартын шаардлага хангаж байна. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ хэвийн байна. Нэг тэнхлэг дээрх дугуйнуудын марк, хэмжээс, хээ ижил зэрэг нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна. Харин зүүн болон баруун гар талын их гэрлийн тусгалын чадал хол, ойр дээрээ стандартын шаардлага хангахгүй, зогсоолын тоормос зогсохгүй зэрэг гэмтэлтэй байна. Уг автотээврийн хэрэгсэл нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: Баруун урд буферийн булан байхгүй, баруун гар талын хойд оврын гэрлийн ламп, баруун гар талын урд дохионы гэрлийн ламп, зүүн гар талын холын гэрлийн ламп асахгүй, моторын тос бага зэрэг хөлөрч гоожсон зэрэг эвдрэл гэмтэлтэй байна. Иж бүрдэл бүрэн бус. Хариулт б/. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгын ABS бүхий тоормосны системтэй. Автотээврийн хэрэгслийн урд болон хойд хоёр дугуйн ажлын тоормос бүрэн ажиллагаатай байна. Зогсоолын тоормос зогсоогүй. Уг автотээврийн хэрэгслийн урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ хэвийн, жолоодлогын систем хэвийн байна. Баруун гар талын хойд оврын гэрлийн ламп, баруун гар талын урд дохионы гэрлийн ламп, зүүн гар талын холын гэрлийн ламп зэрэг нь асахгүй байна. Хариулт в/. Уг зам тээврийн осол 2024 оны 04 дүгээр сард болсон гэх тул баруун гар талын хойд оврын гэрлийн ламп, баруун гар талын урд дохионы гэрлийн ламп, зүүн гар талын холын гэрлийн ламп асахгүй зэрэг гэмтлүүд тухайн зам тээврийн осолд нөлөөлсөн эсэхийг тодорхойлох боломжгүй байна.” (1 дүгээр хавтаст хэргийн 115-118 дахь тал)
Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 26 дугаартай шинжээчийн дүгнэлт: “Шинжилгээнд ирүүлсэн 10 ширхэг хар өнгийн хуванцар хэсгүүд нь нэг бүхлийг үүсгэнэ. Үүссэн бүхэл нь ... улсын дугаартай “Toyota Land Griuser-J80” загварын автомашины урд талын гүперийн баруун урд талын хажуу хэсэгт бэхлэгдэж байсан нь тохирч байна. Шинжилгээнд ирүүлсэн эд ангиуд нь хэмжээ болон углуурга, түгжээ зэргүүдээрээ хэсгээс нэг бүхлийг үүсгэн харилцан тохирч байна.” (1 дүгээр хавтаст хэргийн 95-102 дахь тал)
Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 28 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1. Шинжилгээнд ирүүлсэн “Toyota Land Cruiser-J80” загварын ... улсын дугаартай автомашинд үзлэг хийх явцад тээврийн хэрэгслийн зүүн ар талын хаалганы бариул дээрээс илрүүлсэн мөр нь Э овогтой Т-ын баруун гарын эрхий хуруутай, баруун урд талын крилан дээрээс авсан мөр нь Р овогтой Б-ийн баруун алганы хээтэй, баруун урд талын карлан дээрээс авсан мөр нь Э овогтой Тын зүүн алганы хээтэй тохирч байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан гарын хээний мөр нь Булган аймгийн Булган суманд 1980.04.17-ны өдөр төрсөн, Э овогтой Т-ын баруун гарын эрхий хурууны хээтэй, гарын хээний битүү гэх ерөнхий шинж тэмдэг болон гарын хээний папилляр шугамын 1. салаалат, 2. Салаалат 3. Салаалалт, 4. Салаалалт 5. Эхлэл 6. Нийлэлт, 7. Нийлэлт, 8. Салаалалт гэсэн хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна. Шинжилгээнд тэнцсэн 3 гэж дугаарласан гарын хээний мөр нь Улаанбаатар хотод 1983.03.07-ны өдөр төрсөн, Р овогтой Бийн баруун гарын алганы ерөнхий шинж тэмдэг болон гарын хээний папилляр шугамын 1. Нийлэлт, 2. Салаалат, 3. Нийлэлт, 4. Нийлэлт, 5. Салаалалт, 6. Нийлэлт, 7. Салаалалт, 8. Нийлэлт, 9. Салаалалт, 10. Салаалалт, 11. Салаалалт, 12. Салаалалт, 13. Салаалалт гэсэн хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна. Шинжилгээнд тэнцсэн 4 гэж дугаарласан гарын хээний мөр нь Булган аймгийн Булган суманд 1980.04.17-ны өдөр төрсөн, Э овогтой Т-ын зүүн гарын алганы ерөнхий шинж тэмдэг болон гарын хээний папилляр шугамын 1. Нийлэлт, 2. Нийлэлт т, 3. Нийлэлт, 4. Нийлэлт, 5. Салаалалт, 6. Салаалалт, 7. Салаалалт, 8. Салаалалт, 9. Нийлэлт, 10. Салаалалт, 11. Нийлэлт, 12. Салаалалт, гэсэн хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна.” (1 дүгээр хавтаст хэргийн 105-111 дэх тал)
Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 71 дугаартай шинжээчийн дүгнэлт: “Талийгаач Х.Э-ийн биед олон хавирганы хугарал, баруун уушгины хатгагдсан шарх, дотуур цус алдалт, тархины эдийн няцрал хурц, баруун хөмсөг, дээд уруул, эрүүнд шарх, баруун хөмсөг, хамрын нуруу, дээд уруул, зүүн мөр, зүүн бугалга, зүүн бугалга дотор дээд хэсгээс зүүн шуу дотор дунд хэсэг үргэлжилсэн, цээжний зүүн ар хэсэг, зүүн гуя, зүүн сарвуу, зүүн шагай, баруун шуу, баруун гуя, баруун өвдөгөнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Талийгаач Х.Э-ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хүчтэй цохилт, цохигдлын үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн гэмтэл. 3. Талийгаач Х.Э-ийн биед учирсан нь дээрх гэмтлүүд нь үхлийн шалтгаанд шууд нөлөөлсөн байна. 4. Талийгаач Х.Э-ийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин үгүй байна. 5.Талийгаач Х.Э нь олон хавирганы хугарал, уушгины хатгагдсан шархны улмаас хурц цус алдалт, амьсгалын хурц дутагдалд орж нас барсан байна.” (1 дүгээр хавтаст хэргийн 89-92 дахь тал)
Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 18 дугаартай шинжээчийн дүгнэлт: “Хариулт-1. Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Баяндалай сум руу явдаг засмал зам “Тэс петролиум” шатахуун түгээх станцын ертөнцийн зүгээр хойд талд 100 м зайд иргэн Х.Э нь 2024 оны 04 дүгээр сарын 07-ны орой Toyota Land Cruiser-J80 загварын ... улсын дугаартай автомашинд мөргүүлж нас барсан нь зам тээврийн осол мөн. Хариулт-2. Хавтаст хэрэгт авагдсан оролцогч нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг (хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, цогцосны гадна үзлэг болон өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, драгер багажаар шалгасан зураг, криминалистикийн шинжээчийн 26 дугаартай дүгнэлт, үзлэгийн инженер, шинжээч Н.Отгонбаярын дүгнэлт, шинжээч эмч Т.Насанжаргалын 71 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар Toyota Land Cruiser-J80 загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Р.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; 6/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах; 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна; гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Хариулт-3.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Р.Б-ийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох боломжгүй байна. Хариулт-4.Хавтаст хэрэгт авагдсан оролцогч нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, цогцосны гадна үзлэг болон өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, криминалистикийн шинжээчийн 26 дугаартай дүгнэлт, үзлэгийн инженер, шинжээч Н.Отгонбаярын дүгнэлт, шинжээч эмч Т.Насанжаргалын 71 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар явган зорчигч Х.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.1. Явган зорчигч нь явган хүний замаар, тийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна. Явган хүний зам, хөвөө байхгүй буюу түүгээр явах боломжгүй тохиолдолд явган зорчигч нь унадаг дугуйн зам, эсхүл зорчих хэсгийн захаар (тусгаарлах зурвастай замд зорчих хэсгийн гадна талын захаар) цуварч явна; Явган зорчигч зорчих хэсгийн захаар явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чигийн эсрэг, харин хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцэртэй буюу мотоцикл, мопед, унадаг дугуй хөтөлж яваа хүн хөдөлгөөний чигийн дагуу явна; гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Хариулт-5. Toyota Land Cruiser-J80 загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Р.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 12.3 дахь заалтууд, явган зорчигч Х.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.1 дахь заалтыг тус тус зөрчиж замын хөдөлгөөнд оролцсон нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар осол гарахад зам замын байгууламж нөлөөлсөн эсэх нь тогтоогдохгүй байна. Хариулт-6. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй.” (1 дүгээр хавтаст хэргийн 127-129 дэх тал)
“Вендо” хөрөнгө, үнэлгээний компанийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 30396750 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Үнэлгээгээр тогтоогдсон дүн 370,900 төгрөг...” (1 дүгээр хавтаст хэргийн 122-124 дэх тал)
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хавтаст хэргийн 21-27 дахь тал)
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 30-34 дэх тал)
Цогцосны гадна үзлэг болон өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 35-41 дэх тал)
2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 42-43 дахь тал)
Хохирол төлбөртэй холбоотой баримтууд (1 дүгээр хавтаст хэргийн 154-210 дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн 29-49 дэх тал)
Мөрдөгчийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 51 дэх тал)
Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 143 дахь тал)
Өмнөговь аймаг Даланзадгад сумын Ерөнхий боловсролын Гуравдугаар сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 231 дугаартай албан тоот (2 дугаар хавтаст хэргийн 23 дахь тал)
Төрсний гэрчилгээний хуулбар (2 дугаар хавтаст хэргийн 24-25 дахь тал)
Амь хохирогч Х.Э-ийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (2 дугаар хавтаст хэргийн 26-28 дахь тал)
Зээлийн гэрээ (2 дугаар хавтаст хэргийн 50-54, 58-65 дахь тал)
Фидуцийн гэрээ (2 дугаар хавтаст хэргийн 55-57 дахь тал)
Санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээ (2 дугаар хавтаст хэргийн 66-70 дахь тал)
“...” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 24/14 дугаартай албан тоот (2 дугаар хавтаст хэргийн 73 дахь тал)
Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас (2 дугаар хавтаст хэргийн 74-75 дахь тал)
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Р.Б-ид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Р.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, шүүгдэгчээс мөрдөн байцаалтын шатанд 24,770,832 төгрөгийг нэхэмжилсэн байсан. Шүүхийн шатанд өмгөөлөгчийн оршуулах зан үйлтэй холбоотой, мөн сэтгэцэд учирсан хохирол төлбөртэй холбоотойгоор нийт 182,411,181 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс мөрдөн байцаалтын шатанд 20,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. Үүнээс үлдсэн хохирол төлбөр болох 162,411,181 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнээс хэрэгт авагдаагүй нотлох баримт буюу цалингийн зээлийн 22,000,000 төгрөгийг хасаад 140,411,181 төгрөг, тэжээгч алдсаны тэтгэмж сар бүр төлүүлэх 308,000 төгрөгийг 11 сараар тооцоход 3,888,000 төгрөг гарч байгааг нэмж гаргуулах үндэслэлтэй байна. Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 тоот тушаалаар батлагдсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг зэрэглэлийг тогтоох журмыг баталсан байгаа. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцох нь үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 660,000 төгрөгөөр тогтоосноор тооцоход 99,000,000 төгрөг болж байгаа. Тиймээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэл үндэслэлтэй байна гэж үзэж байна гэх дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нь шүүгдэгч Р.Б-ийн хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ зам тээврийн осол гаргаж хүний амь нас хохироосон гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрөө мэдүүлж байна гэж ойлгож байна. Эрүүгийн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлгүүдээр хангалттай нотлогдон тогтоогдож байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Бгийн мэдүүлгээр хөдөлбөргүй тогтоогдож байна. Тийм учраас энэ зүйл ангиудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Хохирол төлбөрийн тухайд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг бусдын амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж хуульчилсан. Мөн Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 дахь хэсэгт хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцна гэж заасан байдаг. Р.Б-ийн хувьд тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Нн мэдүүлгээр тогтоогддог. Тиймээс Иргэний хуулийн 497, 499 дүгээр зүйлийн 499.3 дахь хэсэгт заасны дагуу хохирол, хор уршгийг шүүгдэгч Р.Б хариуцах хууль зүйн үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй гэж хуульчилсан байгаа. Үүнээс үндэслээд оршуулах зан үйлтэй холбоотой зардал болох 24,770,832 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна... Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр шүүхээс тогтооно гэж хуульчилсан. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 660,000 төгрөгөөр тогтоосон. Үүнийг 150 дахин нэмэгдүүлэхээр 99,000,000 төгрөг болж байгаа. Ийм учраас талийгаачийн ар гэрийнхний сэтгэцэд учирсан гэм хорын хохирлын 99,000,000 төгрөгийг Р.Б төлөх эрх зүйн үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2, 508.3, 508.4.1, 508.4.4-д заасны дагуу тэжээгч алдсаны тэтгэмжийг нэхэмжилж байна. Мөн Иргэний хуулийн 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан буюу хөдөлмөрийн чадвараа алдсантай холбогдсон төлбөрийг сар тутам төлнө” гэж заасан байдаг. Талийгаач нь “...” ХХК-д 2023 оны 08 дугаар сараас хойш ажил хөдөлмөр эрхэлж байсан ба нэг өдрийн цалин 159,000 төгрөг байна. 2024 оны 01 дүгээр сард 2,040,000 төгрөгийн цалин, 02 дугаар сард 1,800,000 төгрөгийн цалин, 03 дугаар сард 2,520,000 төгрөгийн цалин авсан. Талийгаачийн 2024 онд авсан цалингийн дундаж нь 2,120,000 төгрөг гарсан ба үүнийг талийгаачийн ам бүлийн 5 гишүүнд хуваахад нэг хүнд ногдох дүн нь 424,000 төгрөг гарч байна. Насанд хүрээгүй 2 хүүхдийн мөнгө нийлээд 848,000 төгрөг болж байна. Тэжээгчээ алдсаны тэтгэмжид төрөөс авдаг 540,000 төгрөгийг хасахад зөрүү тэжээгчээ алдсан насанд хүрээгүй хүүхдэд сар бүр 308,000 төгрөгийг хамгийн бага хүүхэд болох 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төрсөн Эыг 18 нас хүртэл гаргуулахаар нэхэмжилж байгаа. Мөн хамгийн бага хүүхэд нь талийгаачийг нас барахад 7 нас 1 сартай байсан. 8 нас хүрэхэд 11 сар дутуу байсан. Тиймээс эхнэр нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, 11 сарын хугацаанд бага хүүхэд Э-ыг 8 нас хүртэл нь буюу 11 сарын хугацаанд 424,000 төгрөгөөр тооцож нийт 4,664,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Талийгаач нь тухайн гэр бүлээс ганцаараа ажил хөдөлмөр эрхэлж гэр бүлийн гишүүдээ тэжээн тэтгэх, өөрийн амьдрах байшинг барих зэрэг ажлуудыг ганцаараа эрхэлж байсан учраас зээл авсан. Тухайн зээлүүд ар гэрт нь маш их дарамт учруулж байгаа. Хэрвээ талийгаач нас бараагүй байсан бол өөрөө ажил хөдөлмөр эрхлээд цалин орлогоороо зээлээ төлөөд явах бүрэн боломжтой байсан. Энэ нь хүн нас барснаас үүсэж байгаа хор уршиг учраас зээлийн төлбөрт 31,976,349 төгрөг, мөн цалингийн 22,000,000 төгрөгийг тооцоонд оруулж зээлд 53,976,349 төгрөг, нийт 182,411,181 төгрөг нэхэмжилж байна. Үүнээс мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн төлсөн 20,000,000 төгрөгийг хасаж, үлдэх 162,411,181 төгрөгийг нэхэмжилж байна гэх дүгнэлтийг ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.И-ын зүгээс миний үйлчлүүлэгч гэм буруу болон хэргийн зүйчлэлийн талаар маргахгүй байгаа. Өмгөөлөгчийн хувьд миний үйлчлүүлэгч Р.Б-ид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 хэсэгт заасан гэмт хэргийг мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж улсын яллагчийн яллах дүгнэлтийг бүхэлд нь няцаах замаар дүгнэлтээ гаргана. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд согтуурсан этгээдийн согтуурлын зэргийг хэрхэн шалгах талаар журамласан хууль зохицуулалт байхгүй. Согтуурсан буюу мансуурсан байдлыг одоогийн байдлаар Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2016 оны А/108, А/131 тоот тушаалаар батлагдсан журмаар согтуурсан, мансуурсан этгээдийг шалгаж байгаа. ...Уг журмын 1.6-д гэмт хэргийн шинжтэй зам тээврийн осол гарсан үед жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зөвхөн цусан дахь агууламжаар тогтооно гэж заасан. Гэтэл хуулийн байгууллага цуснаас шинжилгээ авахгүйгээр драгер үлээлгээд зургийг нь авсан байдаг. Үүнээс хууль зүйн үр дагавар нь яаж гарч байгаа вэ гэхээр өнөөдөр Р.Б-ийн согтуурлын зэргийг хуульд зааснаар нэг мөр шийдэж чадаагүй. Өөрөөр хэлбэл Р.Б-ийг прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 буюу согтуурсан буюу мансуурсан үедээ гэж хүндрүүлэх нөхцөлтэйгөөр бүрэлдэхүүнийг яллах дүгнэлт дээр зааж өгөөд байгаа. Яллах дүгнэлтэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэдэг үг 8 удаа давтагдсан байна. Тэгэхээр энэ журам зөрчигдсөн байна. Мөн хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаагүй байна. Мөн энэ журмын 2.4-д зам тээврийн осолд холбогдсон согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээд нь шалгуулах чадваргүй, шалгуулах багажаар шалгуулахаас татгалзсан тохиолдолд цус, шээснээс дээж авч шүүхийн шинжилгээ хийлгэх байгууллагад тогтоолын хамт хүргүүлнэ гэж заасан байхад энэ ажиллагаа хийгдээгүй. Тэгэхээр Р.Б-ийг согтуурсан гэж үзэх хууль зүйн үндэслэл няцаагдаж байна гэсэн үг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй гэдгийг хоёрдмол утгагүйгээр хууль тогтоогчийн зүгээс нэг мөр хуульчилсан байгааг дурдъя. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дараах ноцтой зөрчлүүд гарсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Нэгдүгээрт Р.Бийн согтуурлын зэргийг шалгахдаа зөвхөн драгер багажаар үлээлгэж тэмдэглэл үйлдсэн. Тэмдэглэлд хоёроос доошгүй хөндлөнгийн гэрч оролцуулна. Хэрэв оролцуулах боломжгүй бол тухайн ажиллагааны явц, үр дүнг дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ гэсэн заалт ноцтой зөрчигдсөн. Үүнд зураг гэж байхгүй байгаа. Өөрөөр хэлбэл нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам ноцтой зөрчигдсөн байна. Хоёрдугаарт хохиролтой холбоотойгоор иргэний хариуцагчийг татаагүй. Үүнийг гомдолдоо агуулгаар нь дэлгэрэнгүй тайлбарласан. Мөн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоогоогүй. Тэгэхээр хохирол бодитойгоор гарч ирэх ямар ч үндэслэлгүй болж байна гэсэн үг. Энэ хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллагаар заавал тогтоож дүгнэлт гарсан байх ёстой. Энэ нь хууль зүйн хувьд ямар үр дагавар тодорхойлдог вэ гэхээр гэмтлийн зэрэг тогтоолгосон зэрэглэл нь шинжээчийн дүгнэлтийн нэгэн адил адилтгаж үзнэ гэж заасан байгаа. Мөн Улсын дээд шүүхээс баталсан хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх жишиг аргачлалыг баримтлаагүй. Энэ аргачлалын 3.8 дугаар зүйл дээр шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмын дагуу баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл гээд хохирогчийн гэм буруутай байдал гэдгийг мөн гэм хор учруулагчийн гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар зэргийг харгалзан үзнэ гэж заасан. Мөн доод болон дээд хэмжээгээр нөхөн төлбөр олгох эсэхийг шийдвэрлэнэ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 46-149 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээг шүүх тогтооно. Гэтэл өнөөдөр хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоогдоогүй... Тэгэхээр дүгнэлт юу гэж гарч байна вэ гэхээр Р.Б-ийг согтуурсан байх үедээ зам тээврийн осол гаргасан гэдгийг мөрдөгч болон прокурор тогтоож чадаагүй гэдгийг хэлье. Иймд Эрүүгийн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийг зүйлчлэх боломжтой. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулахыг мөрдөгчид даалгаж хэргийг буцааж өгнө үү гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.З нь хэргийн зүйчлэлийн хувьд Ц.И өмгөөлөгчтэй санал нэг байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх нотлох баримтууд байна. Гэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан ноцтой зөрчил болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг харвал согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож гэмт хэрэг үйлдсэн гэдэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан зүйлчлэл нотлогдохгүй байна гэж үзэж байна. Ямар үндэслэлээр нотлогдохгүй байна вэ гэхээр сая Ц.И өмгөөлөгчийн дурдсан зөвхөн гэрч нарын мэдүүлгийг үндэслэл болгоод яллах дүгнэлтийг бичээд байгаа. Үүнийг хуулиар тайлбарлаад хэлсэн. Мөн ямар ч шаардах эрхгүй хүн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр орж ирчхээд хохирол төлбөр шаардаад байна. Шаардах эрх яаж үүссэн юм бэ гэдэг дээр би ярина. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг томилох тухай байгаа. Хавтаст хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч томилсон тухай тогтоол дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-г бариад томилсон байгаа заалт дотор төрсөн эгч гэдэг нэршил байхгүй. Шүүх, прокурор маргаантай асуудлыг тогтоох ёстой гэтэл 1.3-г бариад тогтоосон байхад энэ хуулийн заалтыг бид нар байгаа чигээр нь ойлгож хэрэглэх ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д хохирогч нас барсан, эсхүл сэтгэцийн, эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлж чадахгүй тохиолдолд түүний төрсөн, үрчилж авсан эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигч гэж зааж өгсөн байгаа. Гэтэл хууль ёсны төлөөлөгчөөр төрсөн эгч нь ороод ирсэн байгаа. Төрсөн эгч гэсэн нэршил огт байхгүй. Тэгэхээр энэ хүн ямар үндэслэлээр хууль ёсны төлөөлөгчөөр томилогдож байгаа нь тодорхойгүй байна. Хууль ёсны төлөөлөгчөөр томилогдоод ямар үндэслэлээр 180,000,000 төгрөгийг нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй байна. Прокурор үүн дээр ийм үндэслэлээр эцэг, эх, эхнэр, нөхөр байхгүй байгаа тохиолдолд энэ хүнийг томилсон юм гэсэн үндэслэл бүхий тайлбарыг хавтаст хэрэгт хавсаргаагүй байна. Тухайн гэр бүлээс 4 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай хүн байсаар байхад ямар үндэслэлээр төрсөн эгчийг нь томилоод байгаа юм бэ? энэ нь практикт маргааны гол зүйл болдог. Хохирогч нас барсан тохиолдолд өөрийнх нь төрөл төрөгсдийн зүгээс маргаан маш их гардаг. Энэ маргаанаас улбаалаад хөрөнгө мөнгө, хохирол төлбөр төлсөн тохиолдолд маргаан үүсэх үндэслэлтэй. Яагаад ингэж хэлээд байна вэ гэхээр эхнэр нь орж ирээд өөрөө байр сууриа илэрхийлээд үйл баримтаа ярих байтал хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр орж ирээд хохирол төлбөр 180,000,000 төгрөгийг нэхэмжлэхдээ хэдэн удаа хувирч байна. Шаардах эрхгүй хүн орж ирээд хохирол төлбөр нэхэмжлээд байна. Манай зүгээс хохирол төлбөрөө төлмөөр байна, гэм буруугаа хүлээмээр байна. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хууль ёсны төлөөлөөгч томилсон байдлаар хэргийг шийдвэл манай үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал дордоно. Ямар зүйлийг нотлох баримт гэж хэлэх вэ гэдгийг хуульдаа заагаад өгсөн байгаа. Үүнийг мөрдөгч болон прокурор эргэлзээгүй байдлаар нотлох үүрэгтэй. Гэтэл ямар ч нотлох баримтын шаардлага хангаагүй зүйл дээр гэрчийн мэдүүлгийг иш татаж ярьчхаад тэр мэдүүлгээр зүйлчлээд ороод ирж байгаа нь хууль зөрчсөн байна. Бид нар хохирол төлбөрөө төлмөөр байгаа боловч шаардах эрхгүй этгээд шаардаад байна. Хоёрдугаарт энэ зүйлчлэл дээр эргэлзээгүй байдлаар нотлогдохгүй байгаа тул энэ хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцаагаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг арилгаад тодорхой асуудлуудыг шийдвэрлэсний дараагаар энэ хэргийг шийдвэрлэсэн нь зүйтэй байх гэсэн саналтай байна. Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдлыг авч үзвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг буюу тухайн зам тээврийн ослыг үйлдсэн гэдэг дээр маргахгүй байгаа. Хохирол төлбөрийг шаардах эрхгүй этгээд нэхэмжилж байгаа учраас үүн дээр мэтгэлцэхэд хүндрэлтэй байгаагаа илэрхийлье гэх дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Д-гийн зүгээс би биш эхнэр, хүүхэд нь байсан ч яг энэ нэхэмжлэлийг тавина. Би төрсөн эгч нь байтал яагаад огт хамааралгүй юм шиг яриад байгааг ойлгохгүй байна. Хохирогчийн хохирол төлбөрөөс намайг авна гэж ингээд байгаа юм уу, тийм асуудал огт гарахгүй. Миний дансаар дамжаад энэ хүүхдүүдийн дансанд орно гэдгийг ойлгох хэрэгтэй. Би тэр дундаас нь нэг төгрөг ч авахгүй. Би сэтгэлээрээ энэ хүүхдүүдийг чиглүүлэх үүрэгтэй. Яагаад намайг тэс хөндлөнгийн хүн шиг үзээд байгааг ойлгохгүй байна. Та нарын төлөх хохирол төлбөр миний дансаар дамжихаас өөр зүйл байхгүй гэж бодож байгаа. Би хөндлөнгийн биш гэдгийг хэлмээр байна. Бид нар эхлээд сэтгэл санааны хохирол төлбөрийг нэхэмжлээгүй байсан. Зөвхөн өр зээлийг нь дараад өгчих энэ хүүхдүүдэд хэцүү байна гэж Р.Б-ид хэлэхэд тоохгүй явж байгаад эхний хурал болоход 20,000,000 төгрөг өгсөн. Мөнгөндөө гол нь биш цаана нь амьдрал явж байгаа. Энэ хүүхдүүдэд хэцүү байгаа. Энэ бүхнийг та нар яагаад бодолцдоггүй юм. Бид нар гомдолтой байна. Бидний нэхэмжилж байгаа бүх зүйл баримттай байгаа. Зээл авсан бүх газруудтай нь бид нар очиж уулзахад ганцхан “Хаан банк” эргээд хариу өгье гээд одоог хүртэл хариу өгөөгүй байна. Бүх зүйл баримттай бид нар илүү зүйл нэг ч өгөөгүй. Үүнийг харгалзаж үзээрэй гэх,
Шүүгдэгч Р.Б нь хэлэх зүйл байхгүй гэх тайлбарыг тус тус гаргав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Р.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэр Баяндалай сумын чиглэлийн хатуу хучилттай замын “Тэс Петролиум” шатахуун түгээх станцын хойд зам дээр “Land Cruiser-80” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ”, а/ “тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх” б/ “осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх” г/ “тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах”, 3.7-д “Жолоочид дараахь зүйлийг хориглоно” а/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Х.Э-ийг мөргөж зам тээврийн осол гарган хүний амь нас хохирсон,
мөн Р.Б нь хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б-ийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Д-гийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 54-55, 56-57 дахь тал), гэрч Э.Г-ийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 58-59 дэх тал), гэрч Б.О-ын мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 62-65 дахь тал), гэрч Д.Бгийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 66-69 дэх тал), гэрч Б.Бийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 75-77 дахь тал), гэрч Э.Тын мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 78-80 дахь тал), гэрч О.Н-ийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 81-82 дахь тал), “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Өмнөговь аймаг дахь салбарын 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 115-118 дахь тал), Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 26 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 95-102 дахь тал), Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 28 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 105-111 дэх тал), Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 71 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 89-92 дахь тал), Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 18 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 127-129 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шинжээчийн дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн үхлийн шалтгааныг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтүүдийг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болголоо.
Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 18 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Хариулт-2. Хавтаст хэрэгт авагдсан оролцогч нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг (хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, цогцосны гадна үзлэг болон өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, драгер багажаар шалгасан зураг, криминалистикийн шинжээчийн 26 дугаартай дүгнэлт, үзлэгийн инженер, шинжээч Н.Отгонбаярын дүгнэлт, шинжээч эмч Т.Насанжаргалын 71 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар Toyota Land Cruiser-J80 загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Р.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; 6/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах; 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна; гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна... Хариулт-5. “Toyota Land Cruiser-J80” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Р.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 12.3 дахь заалтууд, явган зорчигч Х.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.1 дахь заалтыг тус тус зөрчиж замын хөдөлгөөнд оролцсон нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна...” (1 дүгээр хавтаст хэргийн 127-129 дэх тал) гэх тул шүүгдэгч Р.Бийг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Р.Б-ийн гэм буруутай үйлдлийн улмаас талийгаач Х.Э нь олон хавирганы хугарал, уушгины хатгагдсан шархны улмаас хурц цус алдалт, амьсгалын хурц дутагдалд орж нас барсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 71 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 89-92 дахь тал)-ээр тогтоогдож байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч Р.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон үйлдэл байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж үзэв.
Шүүгдэгч Р.Б-ийн Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас бусдад хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хүний амь нас хохирсон гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” бол гэж шинжийг тодорхойлсон байх ба тус гэмт хэргийн гэм буруугийн хэлбэр нь шууд санаатай, идэвхтэй үйлдлээр илэрдэг.
Зам тээврийн осол гаргасан жолооч өөрийн осол гаргаснаа сайтар мэдэж байх боловч бусдад харагдаагүй, түргэн хугацаанд ослын газраас явсан тохиолдолд баригдахгүй өнгөрөх боломжтой гэж бодож тооцоолон зугтах санаагаа хэрэгжүүлэх нь буруу гэдгийг мэдэж байдаг хэдий ч өөрөө хүсэж зугтах үйлдэл гаргаж буй нь гэм буруугийн санаатай үйлдэл юм.
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн жолооч Р.Б нь хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан, хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлж эмнэлгийн байгууллагад хүргээгүй, мөн цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон болно.
Шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.И-ын зүгээс шүүгдэгчийн согтуурлын зэргийг тогтоохдоо Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаартай хамтарсан тушаалаар баталсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ын 1.6-д заасан үндэслэлээр жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг цусан дахь агууламжаар тогтоогоогүй, мөн Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл үйлдэхдээ хөндлөнгийн хоёр гэрч оролцуулаагүй ба хөндлөнгийн гэрч оролцох боломжгүй бол тухайн ажиллагааны явц үр дүнг дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлээгүй буюу нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журам зөрчсөн, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоохдоо амь хохирогчийн эхнэр бус түүний эгч Х.Д-г тогтоож мэдүүлэг авсан нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн, түүний эрхийг хууль бусаар хязгаарласан, мөн “Land Cruiser-80” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Г.Ня-г иргэний хариуцагчаар тогтоож мэдүүлэг аваагүй, иргэний нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг танилцуулаагүй нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэх,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.З нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан хэрэг нь бүрэн нотлогдоогүй, хууль ёсны төлөөлөгчөөр амь хохирогчийн төрсөн эгчийг томилж, хохирол төлбөр нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй, мөн тухайн зам тээврийн осол болсон хэргийн газарт амь хохирогч босож байсан уу, гэнэт гарч ирсэн үү, зогсоох арга хэмжээ авах боломжтой байсан уу, тухайн хүн ямар байдалтай ослын газарт гарч ирсэн юм бэ гэдгийг тогтоолгох туршилт хийлгүүлэх тухай хүсэлтүүдийг тус тус гаргаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх агуулга бүхий дүгнэлтийг тус тус гарган маргаж мэтгэлцэв.
Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаартай хамтарсан тушаалаар баталсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ын 1.3-т “Согтууруулах ундааны зүйл, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зориулалтын багаж ашиглаж хувь хэмжээг тодорхойлох, эсхүл шүүх эмчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай эсэхийг зориулалтын тандагч багаж ашиглан тандалт хийж болно.”, 1.6-д “Гэмт хэргийн шинжтэй зам тээврийн осол гарсан үед жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зөвхөн цусан дахь агууламжаар тогтооно.”, 2.4-т “Зам тээврийн осолд холбогдсон, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээд нь шалгуулах чадваргүй, согтуурал шалгах багажаар шалгуулахаас татгалзсан тохиолдолд цус, шээснээс дээж авч, Шүүхийн шинжилгээний байгууллагад шинжилгээ хийлгэх тогтоолын хамт хүргүүлнэ.”, 2.5-д “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промиль (%o), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж тус тус зааснаас гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгохоор хууль тогтоогчид аутентик тайлбар хийжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Р.Б-ийн хувьд гэмт хэрэг үйлдэгдэх үед өөрийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгуулах чадваргүй, согтуурал шалгах багажаар шалгуулахаас татгалзсан нөхцөл байдал тогтоогдоогүй ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг түүний цусан дахь агууламжаар тогтоогоогүй боловч энэхүү ажиллагааг нөхөн гүйцэтгүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь:
Эрх бүхий албан тушаалтны зүгээс шүүгдэгч Р.Б-ийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг драгерь багаж буюу зориулалтын багаж ашиглаж хувь хэмжээг тодорхойлж гаргасан болох нь Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 42-43 дахь тал)-ээр тогтоогдож байна.
Хэдийгээр Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлийг үйлдэхдээ хоёр гэрчийг байлцуулаагүй боловч “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ын 2.3-д “Цагдаагийн алба хаагч жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг согтуурал шалгах багажаар тогтоохдоо хөндлөнгийн гэрчийг байлцуулна. Хэрэв боломжгүй бол дуу дүрс бичлэг, гэрэл зургаар баталгаажуулна.” гэж заасантай нийцүүлэн гэрэл зургаар бэхжүүлсэн нь энэхүү журмыг зөрчөөгүй байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Мөн хавтаст хэрэгт авагдсан гэрч Б.Б-ийн “...Б, Т хоёр архи уусан байдалтай ирсэн... Б, Т бид гурав авч ирсэн архийг нь хувааж уугаад юм яриад хэсэг суусан...” (1 дүгээр хавтаст хэргийн 75-77 дахь тал),
гэрч Э.Т-ын “...Би дэлгүүр явж ирсний дараагаар Б руу залгаад хаана байна гэсэн чинь гарааш дотор гагнуур хийж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь архи уух уу гэсэн чинь ууя гээд гэрт ороод ирсэн. Тэгээд бид хоёр миний авч ирээд задлаад 1, 2 татсан байсан 0,75 граммын Хараа архийг хувааж уусан... хашаанд байсан “...” ХХК-ийн захирал Б-ийн худалдаж авсан “Ланд круйзер 80” загварын ... улсын дугаартай машиныг Б жолоодоод Б-ийн гэр рүү явсан... бид хоёр ороод хүүхдүүдэд нь чихэр, ундаагаа өгөөд Б-той нийлж авч ирсэн архиа задалж хувааж уусан. ... Цагдаагийн газар дээр авч ирээд драгер багаж үлээлгэхэд 1.93 гарсан, тэгээд бид хоёрыг эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлсэн... ” (1 дүгээр хавтаст хэргийн 78-80 дахь тал),
гэрч О.Н-ийн “...Б 21 цаг өнгөрөөгөөд хамт ажилладаг Т гэх хүний хамтаар согтуу гэртээ ирсэн. Б, Т нар ирсний дараагаар Т нь бид хоёр явж байгаад хэвтэж байсан хүн дээгүүр гарчихлаа гэж хэлсэн...” (1 дүгээр хавтаст хэргийн 81-82 дахь тал) гэх мэдүүлгүүд болон зориулалтын согтуурал шалгах багажаар шалгахад согтолтын хэмжээ нь 2.62 (%o)-тай болох нь жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зураг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
“Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ын 2 дахь хэсгийн 2.5-д “...Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промиль (%o), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж заасан бөгөөд шүүгдэгч Р.Б-ийн амьсгал дахь спиртийн агууламж 2.62 (%o)-тай болох нь тогтоогдсон тул түүнийг согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д “Хохирогч нас барсан, эсхүл сэтгэцийн, эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлж чадахгүй тохиолдолд түүний төрсөн, үрчилж авсан эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг” хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр мөрдөгч, прокурор тогтоохоор заасан ба уг зүйлийн 3 дахь хэсэгт “Хууль ёсны төлөөлөгчийг тогтоохтой холбоотой маргааныг шүүх, прокурор шийдвэрлэнэ.” гэж хуульчилжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр амь хохирогч Х.Э-ийн төрсөн эгч болох Х.Д-г тогтоосон нь хууль зөрчөөгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тогтоохтой холбоотой хохирогч талаас ямар нэгэн маргаан гаргаагүй буюу хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн, түүний эрхийг хууль бусаар хязгаарласан эсэх талаарх холбогдох нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг мөрдөгч, прокурор буруу тогтоосон гэх дүгнэлтийг хангах үндэслэлгүй байна гэж үзэв.
Түүнчлэн тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр (1 дүгээр хавтаст хэргийн 143 дахь тал) “Land Cruiser-80” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Г.Ня байгаа хэдий ч мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Ня “... улсын дугаартай “Ланд Круйзер” загварын автомашин миний эзэмшилд байдаг бөгөөд 2023 оны 10 дугаар сард Б гэдэг хүнд 7 сая төгрөгөөр зарсан. Б надад машины мөнгөний үлдэгдэл хэдэн төгрөг өгөх дутуу байгаа тэрийгээ өгөөд машинаа нэр дээрээ шилжүүлж авна гэсэн боловч мөнгөө өгөөгүй байгаа тул машин миний нэр дээр бүртгэлтэй байгаа юм... Б надаас аваад явсан, түүнээс хойш Б-ийн эзэмшлийн машин болсон учраас би анхаараагүй.” (1 дүгээр хавтаст хэргийн 86 дахь тал),
гэрч Б.Б “...Тэр хоёр саарал өнгийн “Ланд круйзер-80” загварын машинтай ирсэн. Манай хашаанд ирэхдээ хэн машин барьж ирсэн талаар мэдээгүй. Тэр хоёр манай гэрт ирэх гэж байна гэж хэлээгүй ирсэн бөгөөд гэнэт манай гэрт ороод ирсэн...” (1 дүгээр хавтаст хэргийн 76-77 дахь тал),
гэрч Э.Т “...манай нутгийн танил Бийн гэрт очихоор болсон. Тэгээд хашаанд байсан “...” ХХК-ийн захирал Бийн худалдаж авсан “Ланд круйзер 80” загварын ... улсын дугаартай машиныг Б жолоодоод Бийн гэр рүү явсан.” (1 дүгээр хавтаст хэргийн 78-80 дахь тал),
гэрч Х.Н “Тухайн машиныг “...” ХХК-ийн захирал Б ах Н гэдэг хүнээс худалдаж авсан байсан бөгөөд намайг ойр зуурын ажилдаа унаж бай гэсэн байсан юм. Тэр хоёр надаас машин унах талаар хэлсэн зүйл байхгүй.” (1 дүгээр хавтаст хэргийн 84 дэх тал) гэж тус тус мэдүүлсэн байна.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 дахь хэсэгт “Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй.”, мөн зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.” гэж тус тус хуульчилсан ба Г.Ня болон Б.Б нарын зүгээс тухайн тээврийн хэрэгслийг шүүгдэгч Р.Б-ид ашиглуулахаар түүнийг томилсон, түүнд уг тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн, мөн шүүгдэгч нь тухайн тээврийн хэрэгслийг ашиглаж болох талаар тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгчөөс зөвшөөрөл авсан нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг үндэслэн Г.Ня, Б.Б нарыг иргэний хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй нь хууль зөрчөөгүй гэж үзэв.
Түүнчлэн гэмт хэрэг 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр үйлдэгдсэн ба өнөөдрийн байдлаар гэмт хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, үзэгдэх орчныг тохируулан туршилтыг нөхөн хийж гүйцэтгэх боломжгүй бөгөөд хохирогчийн амь нас хохирсонтой холбоотой хэргийн оролцогчдын зүгээс ямар нэгэн маргаан гаргаагүй, мөн амь хохирогчийн ослын газарт ямар байдалтай байсан эсэх дээр туршилт хийх нь хэрэгт ач холбогдолгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч Д.З-гийн туршилт хийлгүүлэх тухай хүсэлтийг хангах үндэслэлгүй байна.
Иймд шүүгдэгч Р.Б-ид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх журам зөрчигдсөн, оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан тухай зөрчил тогтоогдоогүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг хангах үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Р.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан согтуурсан үедээ тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” хэмээн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчийн үйлдэл, холбогдол нь уг гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Р.Б-ийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.З-гийн зүгээс шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “сүүлд хохирогчийн зүгээс гаргаж өгсөн нотлох баримттай албан ёсоор танилцаагүй” гэх боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нь тухайн нотлох баримтуудыг өмнө нь хэрэгт хуулбар байдлаар гаргаж өгснийг хуульд заасан шаардлага хангасан хэлбэр болох эх хувиар нь гаргаж өгсөн талаар тайлбарласан бөгөөд энэхүү нотлох баримтуудтай шүүгдэгчийн өмгөөлөгч нар өмнө танилцсан болохоо илэрхийлж байх тул оролцогчийн эрхийг хязгаарласан, хассан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Д, түүний өмгөөлөгчийн зүгээс зээлийн төлбөрт 53,976,349 төгрөг, оршуулах зан үйлтэй холбоотой 24,770,832 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 99,000,000 төгрөг, хүүхдээ асарч буй төлбөрт 4,664,000 төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү сар бүр 308,000 төгрөг, нийт 182,411,181 төгрөг нэхэмжилсэн болно.
Шүүх хавтаст хэрэгт авагдаж, нотлох баримтаар тогтоогдсон оршуулах зан үйлтэй холбоотой 24,770,832 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт нэхэмжилсэн 99,000,000 төгрөг, нийт 123,770,832 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, шүүхийн шатанд шүүгдэгч Р.Б-ийн зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Д-д 20,000,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хохирол төлбөр төлсөн баримт (2 дугаар хавтаст хэргийн 04 дэх тал)-аар тус тус тогтоогдож байх тул уг төлбөрийг нийт хангаж шийдвэрлэсэн 123,770,832 төгрөгөөс хасаж, үлдэх 103,770,832 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Д-д олгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.И-ын зүгээс сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг шүүх шинжилгээний байгууллагаар дүгнэлт гаргуулаагүй гэх агуулга бүхий дүгнэлтийг гаргаж мэтгэлцэв.
Монгол Улсын Их хурал 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд заасан эдийн бус гэм хор арилгах тухай заалтад гэмт хэргийн улмаас бүтэн өнчин болсон бага насны хүүхдийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг насанд хүрсэн хүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж тогтоох; гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтоохоор тус тус өөрчлөлт оруулсан бөгөөд энэхүү нэмэлт, өөрчлөлтийг Шүүх шинжилгээний тухай хууль (шинэчилсэн найруулга) хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан байна.
Шүүх шинжилгээний тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж дагаж мөрдөх тусгайлсан хугацаа тогтоожээ.
Мөн дээрх хуулиудад дагалдуулан Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт заалт оруулж, Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хамтарсан А/268, А/275 дугаартай тушаалын 2 дугаар хавсралтаар “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ыг тус тус баталсан байна.
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж, Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3.3-т хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж тус тус заажээ.
Дээрх Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд заасан эдийн бус гэм хор арилгах тухай заалтад орсон нэмэлт, өөрчлөлт болон “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”, “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-д зааснаар гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасан хоёр аргачлалын аль ашигтайгаар нь шүүхээс шууд тогтоохоор заасан байх тул шүүх шинжилгээний байгууллагаар дүгнэлт гаргуулаагүй гэх шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт үндэслэлгүй байна.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон бөгөөд энэхүү тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байх үед буюу 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гэмт хэрэг гарсан байх тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660,000 төгрөгөөр тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Р.Б-ийн гэм буруутай үйлдлийн улмаас Х.Э-ийн амь нас хохирсон ба түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож тогтоох нь илүү ашигтай байх тул энэхүү аргачлалын дагуу сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 99,000,000 төгрөгийг хангаж шийдвэрлэв.
Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан “Нэткапитал эс ти эйч” ХХК-тай байгуулсан автомашины зээл (2 дугаар хавтаст хэргийн 50-57 дахь тал), “Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК-тай байгуулсан гэр ахуйн бараа худалдаж авах зээл (2 дугаар хавтаст хэргийн 58-65 дахь тал), “Хэрэглээний лизинг” ХХК-тай байгуулсан лизингийн зээл (2 дугаар хавтаст хэргийн 66-70 дахь тал) зэрэг гэрээний үндсэн зээлдэгчээр амь хохирогч Х.Э, хамтран зээлдэгчээр Н.Н гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
“Нэткапитал эс ти эйч” ХХК, “Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК, “Хэрэглээний лизинг” ХХК нарын зүгээс зээлийн гэрээнд заасан үүргийн гүйцэтгэлийн талаар болон компанийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Д-д олгоогүй байх тул зээлийн төлбөр 53,976,349 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхээр нь хангаж шийдвэрлэв.
Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс амь хохирогчийн эхнэр нь бага насны хүүхдээ асарч ажил хөдөлмөр эрхлэхгүй байгаа тул хүүхдээ асарч буй төлбөрт 4,664,000 төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү сар бүр 308,000 төгрөг нэхэмжилсэн ба Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (2 дугаар хавтаст хэргийн 26-28 дахь тал)-оор амь хохирогч Х.Э нь 2010 оны 04 дүгээр сараас 2023 оны 08 дугаар сар хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн болох нь тогтоогдож байгаа боловч 2023 оны 08 дугаар сараас хойших нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, цалин хөлсийг тодорхойлох бусад нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Хэдийгээр “...” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 24/14 дугаартай “Х овогтой Э /.../ агсан нь “...” ХХК /.../-нд 2021 оны 08 дугаар сараас эхлэн оператороор ажиллаж байсан бөгөөд 2024 оны 03 дугаар сарын байдлаар 1 өдрийн цалин нь 159,000 төгрөг байсан болно. “...” ХХК-ийн 2024 оны нийгмийн даатгалын тайланд тусгагдсан Х.Э-ийн цалин нь: 2024 оны 1 сар 2,040,000 төгрөг, 2024 оны 2 сар 1,800,000 төгрөг, 2024 оны 3 сар 2,520,000 төгрөг тус тус байгаа болно. (2 дугаар хавтаст хэргийн 73 дахь тал) гэх албан тоотыг шүүхэд ирүүлсэн байх боловч энэхүү албан тоотыг давхар нотолсон 2023 оны 08 сараас хойших нийгмийн даатгалын шимтгэл болон орлогын албан татвар төлж байсан талаарх лавлагаа, тодорхойлолт хэрэгт авагдаагүй байх тул амь хохирогчийн цалинг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн нэхэмжилсэн хэмжээгээр тогтоох үндэслэлгүй байна. Амь хохирогчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээг тогтооход хэрэгт авагдсан нотлох баримтууд хүрэлцээгүйтэй холбоотойгоор тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү сар бүр 308,000 төгрөг, бага насны хүүхэд асарсны төлбөр 4,664,000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхээр нь хангаж шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Р.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 9 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын нэг хоногоор сольж, 5 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан хорих ялд нэмж нэгтгэн шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 9 жилийн хугацаагаар хасаж, 4 жил 5 сарын хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна гэх дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн хувьд шүүхээс шүүгдэгч Р.Б-аас 103,770,832 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн зүгээс 5 хоногийн завсарлага авч хохирол төлбөрийг төлнө гэсэн боловч завсарлага авсан 5 хоногийн хугацаандаа хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байна. Өнөөдрийн байдлаар нэг ч төгрөг төлөөгүй. Тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь тохирох ял шийтгэлийг оногдуулж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Өмгөөлөгчийн зүгээс ял шийтгэлийн талаар тусгайлан хэлэх санал байхгүй тул улсын яллагчийн гаргасан саналыг дэмжиж байна гэх дүгнэлтийг ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.И-ын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шүүхийн шийдвэрийн үндэслэлд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг зайлшгүй тусгаж өгдөг. Прокуророос 4 жилийн хорих ял оногдуулах саналаа шүүхэд гаргаж байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалт буюу хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн гэсэн хоёр хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байна. Учир нь шинжээчийн дүгнэлтээр гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлд амь хохирогчийн буруутай үйл ажиллагааны улмаас осол аваар гарах үндсэн шалтгаан болсон гэдгийг дүгнэсэн байгаа учраас хөнгөрүүлэх нөхцөл байдалд орж байгаа гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн. Өөрөөр хэлбэл тухайн амь хохирогчийн амь насыг хохирооё гэсэн санаатай үйлдэл байгаагүй. Архи дарс уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох ёсгүй, жолоодсон тохиолдолд бусдад гэм хор хохирол учруулах боломжтой байсан. Гэхдээ бусдад гэм хор учруулахгүй байж чадна гэсэн сэдэлтэйгээр энэ гэмт хэрэг үйлдэгдсэн байгаа нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад тодорхой яригдсан. Үйлчлүүлэгчийн хувийн байдлын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн. Үүнийгээ бодит үйлдлээрээ харуулж 20,000,000 төгрөгийг хохирогчийн ар гэрт төлсөн байгаа. Мөн хийсэн үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа. 4-16 насны гурван хүүхэд ард нь үлдэж байна. Өөрөө эрүүл мэндийн хувьд бөөрний архаг дутагдалтай, энэ гэр бүлийн амьдралын эх үүсвэр болсон эд хөрөнгийн эрх болон гэр бүлийн орлого тасалдаж хохирол нөхөн төлөгдөхгүй байх нөхцөл бүрдээд байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ хүн ганцаараа ажил хийж гэр бүлээ тэжээж явдаг. Орлого олдог, амьдралын эх үүсвэр нь энэ хүний л өөрийнх нь орлого байдаг. Цаашид энэ гэр бүл ямар орлогоор яаж амьдрах вэ? гэдэг нь эргэлзээтэй, хохирлоо нөхөн төлөхөд хүртэл маш хүнд цагдан хоригдох тохиолдолд үүсэж байгаа юм. Иймд өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлаж хамгийн бага ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.З-гийн хувьд Р.Б нь 5 хоногийн хугацаанд хохирол төлбөрөө барагдуулах гээд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон эхнэртэй нь уулзсан. Хохирол төлбөр дээр Б өөрөө ажил хийж байгаа компаниасаа мөнгө төгрөг авах, бартераар хохирол төлбөрийг барагдуулах зүйлүүд яригдаж явж байгаа. Энэ 5 хоногийн хугацаанд амжсангүй. Өөрөө хохирол төлбөрөө төлөхөө бүрэн илэрхийлсэн байдаг. Хууль ёсны төлөөлөгчтэй ярилцаагүй, эхнэртэй нь ярилцсан. Өөрөө хохирол төлбөрөө бүрэн барагдуулна гээд илэрхийлсэн байгаа. Одоо шууд гаргаад өгөх амьдралын боломж, мөнгө цаас нь байхгүй байгааг шүүхээс харгалзан үзнэ үү. Сая И өмгөөлөгчийн ярьсан амь хохирогчийн буруутай үйлдэл байгаа. Шүүхийг хохирол төлбөр дээр нь анхаарах байх гэж бодсон. Тийм учраас манай үйлчлүүлэгчид аль болох хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Өөрөө хохирол төлбөрөө барагдуулах боломж нөхцөлийг нь олгож өгнө үү гэсэн байр суурьтай байна гэх дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Д-гийн зүгээс миний дүүгийн буруутай юм шиг дүгнэлт гарсан байна. Миний дүү бага зэргийн согтолттой байсан. Гэхдээ тэр үед гэр рүүгээ хөл нүцгэн явж байсан учраас зам дагаад явж байсан. Зураг дээр нь байгаа. Яах аргагүй архичин хүн байгаагүй. Архичин хүн байж байгаад зам дээр хэвтэж байгаад дайруулсан юм шиг яриад байна. Би үүнийг эсэргүүцэж байна. Найзындаа оччихоод буцаад найзаараа хүргүүлэхдээ гутлаа машинд нь орхиж буучхаад эргээд очиход айл нь эзгүй байсан учраас буцаад гэр рүүгээ алхаж байсан. Хөл нүцгэн явж байсан учраас замынхаа ирмэгийг нь дагаад алхаж байсан. Энэ хүн надтай уулзаагүй, яриагүй. Түрүүний шүүх хурлын дараа би хаана, ямар дансанд мөнгө хийх юм бэ?, эхнэр нь бид нарын дансанд хий гээд хийлгэсэн гэхээр нь би яах вэ? болно, өмгөөлөгчөөр дамжуулаад хий гэсэн шаардлага тавьсан. Би гомдолтой байна гэх,
Шүүгдэгчийн зүгээс би яаж ийж байгаад хохирол төлбөрийг барагдуулна гэх тайлбарыг тус тус гаргав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Р.Б-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 18 дугаартай шинжээчийн дүгнэлтээр явган зорчигч Х.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.1 дахь заалтыг зөрчиж замын хөдөлгөөнд оролцсон нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна...” (1 дүгээр хавтаст хэргийн 127-129 дэх тал) гэж дүгнэснийг үндэслэн шүүгдэгч Р.Б-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Р.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул тус зүйлүүдэд заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 9 (ес) жилийн хугацаагаар хасаж, 3 (гурав) жил 5 (тав) сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 (тав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б-ид оногдуулсан 5 (тав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногт дүйцүүлэн 5 (тав) сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 (гурав) жил 5 (тав) сарын хорих ялд нэмж нэгтгэн шүүгдэгч Р.Б-ийн нийт эдлэх хорих ялын хэмжээг 3 (гурав) жил 10 (арав) сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч Р.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.И-ын гаргасан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлаж хамгийн бага ял оногдуулах тухай дүгнэлтийг шүүх хангах үндэслэлгүй байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл нь шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байхаас гадна гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байхыг хуульчилсан байна. Гэмт хэргийн улмаас бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүргийн дагуу гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх эсхүл, учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх байдлаар илэрхийлэх учиртай.
Энэхүү гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон нь нөхөх, гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх боломжгүй хохирол бөгөөд уг хохирлоос шалтгаалж үүссэн хор уршгийн шинж чанар, шүүхээс тогтоосон хохирол, төлбөрийг төлөөгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гэм хор арилаагүй гэх тайлбараас үзэхэд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Р.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 9 (ес) жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн ба мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа хугацааг тоолно” гэж заасны дагуу шүүгдэгчид оногдуулсан 3 (гурав) жил 10 (арав) сарын хорих ялыг эдэлж дууссанаас хойш тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг тоолохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдэж шийдвэрлэв.
Бусад асуудлаар.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тээврийн хэрэгслийн эд ангиуд болох 2, 3, 4, 5, 7, 9, 10 дугаарласан хар өнгийн хэсгүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгав.
Шүүгдэгч Р.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Д-д 20,000,000 (хорин сая) төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгчид шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овгийн Р-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан согтуурсан үедээ тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Р.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 9 (ес) жилийн хугацаагаар хасаж, 3 (гурав) жил 5 (тав) сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 (тав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б-ид оногдуулсан 5 (тав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногт дүйцүүлэн 5 (тав) сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 (гурав) жил 5 (тав) сарын хорих ялд нэмж нэгтгэн шүүгдэгч Р.Бийн нийт эдлэх хорих ялын хэмжээг 3 (гурав) жил 10 (арав) сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б-ид оногдуулсан 3 (гурав) жил 10 (арав) сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б-ид оногдуулсан хорих ялыг эдэлж дууссанаас хойш тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын эдлэх хугацааг тоолохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б-аас оршуулах зан үйл болон сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт нийт 103,770,832 (нэг зуун гурван сая долоон зуун далан мянга найман зуун гучин хоёр) төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Д-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Д-гийн нэхэмжлэлээс зээлийн төлбөр 53,976,349 (тавин гурван сая есөн зуун далан зургаан мянга гурван зуун дөчин ес) төгрөг, тэжээгч алдсаны тэтгэмжийн зөрүү сар бүр 308,000 (гурван зуун найман мянга) төгрөг, бага насны хүүхэд асарсны төлбөр 4,664,000 (дөрвөн сая зургаан зуун жаран дөрвөн мянга) төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тээврийн хэрэгслийн эд ангиуд болох 2, 3, 4, 5, 7, 9, 10 дугаарласан хар өнгийн хэсгүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
8. Шүүгдэгч Р.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Д-д 20,000,000 (хорин сая) төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгчид шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Р.Б-ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ