| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2024/0082/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/83 |
| Огноо | 2024-11-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.8.1., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/83
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,
Улсын яллагч П.Даваасүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,
Шүүгдэгч *э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дулам, нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт******* овогтой *д холбогдох эрүүгийн * дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 22-ний өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 19* оны * дугаар сарын *-ны өдөр * аймгийн * суманд төрсөн, * настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, * аймгийн * сумын *дугаар баг, *гэх газар оршин суух хаягтай, */РД:*/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.*нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар баг ширээ нуруу гэх газарт 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хохирогч *ийн эзэмшлийн приус 20 маркийн * ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн салхины шил, толь, жолоочийн эсрэг талын цонх зэргийг хаглаж бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 1,146,200 төгрөгийн хохирол учруулсан,
түүнчлэн *нь согтуурсан үедээ хохирогч *тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний биед баруун зүүн нүдний дээд зовхи, зүүн мөрөнд цус хуралт, баруун нүдний алиманд цус хуралт, дух цээж хүзүүний баруун хажууд зулгаралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал, гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүрэн дүүрэн шинжлэн судалсан болно.
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.*нь согтуурсан үедээ Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар баг “Ширээ нуруу” гэх газарт 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хохирогч *тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас бие эрх чөлөөнд нь халдаж зодсоны улмаас түүний биед баруун зүүн нүдний дээд зовхи, зүүн мөрөнд цус хуралт, баруун нүдний алиманд цус хуралт, дух цээж хүзүүний баруун хажууд зулгаралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал, гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
-Мөн өдөр хохирогч *ийн эзэмшлийн Приус 20 маркийн * ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн салхины шил, хаалганы шил, борооны хаалт, тольны гадна хэсэг зэргийг хаглаж бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 1,146,200 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч *э: ...Би өмнө нь мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Мөрдөн байцаалтад:
1.Хохирогч *ийн өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар баг ширээ нуруу гэх газарт оршин суух найз *ийн гэрт очсон юм. Найзтайгаа 2 пиво хувааж уучихаад унтлаа гээд би машиндаа ороод хойд суудал дээр унтаж байсан чинь *гэх залуу машины хаалга онгойлгоод ах айлын гадаа юу хийж унтаж байгаа юм бэ гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд хэсэг байж байгаад * буцаж ирээд таныг * дуудаж байна гэхээр нь би яваад очсон чинь хойноос Баагий гарч ирээд намайг өшиглөж унагаагаад *, *, *4 намайг дээрээс дэвсэлж зодсон. Манай найз * эхнэрийн хамт гарч ирээд салгасан. Би тэгээд найз *ын гэрлүү нь зугтаагаад орсон. Тэгээд тэнд байж байтал манай найзын ах *орж ирээд чамайг ална гэх зэргээр айлган сүрдүүлсэн би тэгээд тэр гэрээс гарч чадахгүй цагдаад хандсан юм аа. Ер нь бол танина морь мал уядаг болохоор тэр шугамаар л явж байгаад танилцсан хүмүүс яг яагаад нийлж дайрсныг нь мэдэхгүй байна би ууг нь тэд нартай нийлж ууж идээгүй манай найзын яг хажууд байрлах * /баагий/ гэх айлд нийлж архи ууж байгаад намайг зодсон.. ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 8-10-р хуудас/,
2. Гэрч *ийн өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр манай найз * шинө 23 цаг болж байхад манайд ирээд бид 2 том пиво уугаад унтахаар болоод манай найз машиндаа орж амарлаа гээд гарсан. Тэгээд гэртэй унтаж байсан чинь манай эхнэр Алтанхишиг босооч ээ гадаа зодоон болоод байна гээд байхаар нь гарсан чинь манай найз *ийг унагаацан зодож байсан юм. Тэнд манай ах * *, *, * /чапи/ гэх хүмүүс байсан. Би тэгээд очоод найзыгаа татаж босгоод гэрлүүгээ оруулсан. Тэгсэн чинь манай ах *хойноос орж ирээд ална гэх зэргээр сүрдүүлж байсан. Би тэгээд цагдаа дуудсан гээд хэлж байж тайвшруулсан... Намайг гарахад манай ах *л дээр гарсан барьцалдсан байдалтай байж байсан. Бусад нь зууралдаад байж байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/
3. Гэрч *ийн өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 13-ны орой 23 цаг өнгөрч байхад манайд * ирээд манай нөхөртэй нийлж 2 том пиво уусан болохоор машиндаа амарчаад өглөө явна гээд гарч амарсан. Тэгсэн чинь шөнө 2 цаг болж байхад * гэрт орж ирээд надаас улаан машины эзэн хаана байгаа бол гэхээр би машиндаа байгаа гэж хэлсэн. Тэгээд гадаа Төмрөөг дуудаад байсан. Тэгээд нөгөө залуу дуудсаар байгаад орж гаргаж ирсэн. Тэгээд * манай гэрт орж ирээд манай найз зүгээр байна гээд гэрээс гархад л гэрийн гадаа зодоон болсон. Би тэгээд нөхрөө дуудаад гаргаж ирээд зодооныг салгуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,
4. Гэрч *ын өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 15-ны орой би *, *, Бямбасүрэн бид 4 дэлгүүр орж тамхи аваад *ийг буулгах гээд гэрийх нь гадаа очсон. Тэгсэн чинь тэнд * ирсэн байна гээд * уулзаад ирье гээд үлдсэн. Бид 3 машинаа тавъя гэж бодоод хашаандаа орсон * ирэхгүй болохоор нь хойноос нь очсон чинь тэр 2 маргалдаж байсан. Тэгсэн чинь *очоод барьцалдаад авсан. Тэгээд би *гийн хамтаар тэр гурвыг салгаад *г гэр лүү оруулсан. Тэгсэн чинь *машиных нь цонхийг хагалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/
5. Яллагдагч *ийн өгсөн: ...Би тэр үед *тэй маргалдаад заамдалцаад газар унасан ингэхэд хажууд байсан *, * нар салгасан. Өөр зүйл болоогүй. Би бусдын тээврийн хэрэгслийг хууль бусаар утсгаж, гэмтээсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.... гэх мэдүүлэг /хх-ийн 64 хуудас/
6. Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гаргасан 553 дугаартай
-*ийн биед баруун зүүн нүдний дээд зовхи, зүүн мөрөнд цус хуралт, баруун нүдний алиманд цус хуралт, дух цээж, хүзүүний баруун хажууд зулгаралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
-Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлыг зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас/,
7. 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Шинжээч *аас мэдүүлэгт: “*ийн биед учирсан гэмтлийг нэг удаа алгадах, хавсарч унагахад үүсэх боломтой юу гэсэн асуултанд уг гэмтэл нь нэг удаа алгадах, хавсарч унагаахад үүсэх боломжгүй, нэгээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэх тэмдэглэл /хх-ийн 47-р хуудас/
8. 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “*” ХХК-ийн “Авто машин техикийн үнэлгээний тайлан” хөрөнгийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 37-38-р хуудас/,
9. 2024 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” * дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 56-57-р хуудас/,
10. Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 68-р хуудас/,
11. Хувийн байдлыг тогтоосон баримтууд /Иргэний үнэмлэхний лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, нийгмийн халамжийн тодорхойлолт /хх-ийн 70-75-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хязгаарласан байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрдөг бөгөөд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь хэргийн үйл баримт болон зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Б.*нь согтуурсан үедээ /* нь *ийг далдуур хэл амаар доромжлох яриа өгүүлэмж гаргаж байсан гэх шалтгаанаар/ машиндаа унтаж байхад нь *ийг гаргаж ирэн бие эрх чөлөөнд нь халдан зодож баруун зүүн нүдний дээд зовхи, зүүн мөрөнд цус хуралт, баруун нүдний алиманд цус хуралт, дух цээж хүзүүний баруун хажууд зулгаралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал, гэмтэл учруулсны улмаас бие махбодид нь хөнгөн гэмтэл учирсан нь нотлогдсон бөгөөд *ийн үйлдэл хохирогчид учирсан гэмтэл /хохирол/ хоёр нь шалтгаант холбоотой бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Мөн шүүгдэгч Б.*нь хохирогч *ийн эзэмшлийн приус 20 маркийн * ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шил, зүүн урд хаалганы шил, зүүн урд хаалганы борооны хаалт, зүүн урд тольны гадна аяга, зүүн дээд мөр, каподны урд хар нүүр, урд буфер, баруун урд крыло, баруун дээд мөр зэргийг хаглаж, гэмтээсэн нь * ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байгаа ба шүүгдэгч *ийн цохьж хагалсан үйлдлийн улмаас машинд хохирол учирсан ба үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа болно.
Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар шүүгдэгч нь хүний биед халдвал, бусдын эд хөрөнгийг эвдэж, гэмтээвэл хохирол учирна гэдгийг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлджээ.
Тухайн хэрэг үйлдэгдэх үед хохирогч нь * нь “анх эхлээд *базар дуудаад намайг алгадаад хавсарч унагаасан. Харин *намайг заамдаад нүүрлүү 3-4 удаа гараараа цохьсон, унахад нурууруу өшиглөсөн” гэж мэдүүлдэг бөгөөд тухайн хэргийг Х.*базар хамтран үйлдсэн эсэхийг шалгахад шинжээч *ийн өгсөн “*ийн биед учирсан гэмтлийг нэг удаа алгадах, хавсарч унагахад үүсэх боломтой юу гэсэн асуултанд уг гэмтэл нь нэг удаа алгадах, хавсарч унагаахад үүсэх боломжгүй, нэгээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэх мэдүүлэгээр Х.*базар нь *ийн биед гэмтэл учруулсан нь нотлогдоогүй болно.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгч *ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч Б.*нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо төлсөн болох нь хохирогч *ийн: “Моломжамц * миний бие бусдад тээврийн хэрэгслээ эвдлүүлсэн болон бусдад зодуулж биедээ хөнгөн гэмтэл авсан хохиролд 1.600.000 төгрөг авсан тул цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх хүсэлтийг гаргасан байна.
Мөн 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хохирогчид 1.669.000 төгрөгийг шилжүүлсэн талаарх Хаан банкны депозит дансны хуулгаар нотлогдож байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т ...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн зарчмын дагуу шүүгдэгч *эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдааны хэлэлцүүлэгт улсын яллагч П.Даваасүрэн: “...Шүүгдэгч Б.*нь 2024 оны 06 сарын 14-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутаг дэвсгэрт согтуурсан хохирогч *тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, түүний эд хөрөнгийг нь устгаж гэмтээсэн гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн байна. Шүүгдэгчийн гэм бурууг нотолсон баримтууд нь хэрэгт авагдсан гэрч хохирогчийн мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг, эд хөрөнгөд үнэлгээ тогтоосон дүгнэлтүүдээр хангалттай нотлон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч *ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогчийн нэхэмжилсэн 1,669,200 төгрөгийг прокурорын шатанд төлөөгүй. Тийм учраас учраас хохирол прокурорын шатанд төлөгдөөгүй гэж улсын яллагчийн үгээс үзэж байна. Шүүхийн шатанд төлөгдсөн эсэх нь тодорхойгүй нөхцөл байдалтай байна. Энэ хэрэгт нэгтгэгдсэн хэрэггүй болохыг дурдаж, шүүгдэгч *ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг устгасан гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож мөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж, нийтдээ 1000 нэгж буюу 1,000,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна... гэв,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгч Б.*нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл болон бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрдөг. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан. Энэ дээр дансны хуулгаар *” гэсэн утгаар хийсэн байгаа. Огнооны хувьд 07 сарын 07-ны өдөр төлөгдсөн гэж өмгөөлөгчийн зүгээс тэгж харсан. Анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон байдал болон, гэмт хэргийн улмаас хохирол төлбөр төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож үзээч гэсэн саналыг гаргаж байна. Улсын яллагчийн зүгээс 500,000 төгрөгөөр тус тус торгож, нэмээд 1,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах санал гаргаж байна. Өмгөөлөгчийн зүгээс торгох ялыг хүлээн зөвшөөрч байгаа ба 1,000,000 төгрөгийг хэсэгчилж төлөхөөр тогтоож 1 сард 100,000 төгрөг төлөхөөр шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 68 хуудас/
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино... гэж тус тус заажээ.
Шүүгдэгч *эд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн/, гэмт хэргийн улмаас хохирогч *т учирсан хохирлыг төлсөн нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь тогтмол орлоготой болох нь шүүгдэгч *ийн Хаан банкны депозит дансны хуулгаар нотлогдож байх тул шүүгдэгчид торгох ялын төрлийг сонгож оногдуулах нь зохистой гэж үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасан байх ба шүүгдэгчийн эд хөрөнгийн байдал, орлого олох боломж нөхцөлийг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу 1,000,000 төгрөгийн торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй зэргийг шийтгэх тогтоолд тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч */РД:*/-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг, Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч *ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан 1,000,000 төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж,
6. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 1,669,000 төгрөг төлсөн ба бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН