Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 135

 

С.Э нарын 16 хүнд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгч Г.Г-гийн өмгөөлөгч Л.Энхтунгалаг, шүүгдэгч Д.Г-гийн өмгөөлөгч Б.Оюунбилэг, шүүгдэгч Б.Т-гийн өмгөөлөгч О.Санчирбал, хохирогч М.Ж-гийн өмгөөлөгч Б.Даваасүрэн, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 356 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 905 дугаар магадлалтай, С.Э нарт холбогдох 201301030646 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Р.Б, шүүгдэгч Г.Г-гийн өмгөөлөгч Л.Энхтунгалаг, шүүгдэгч Д.Г-гийн өмгөөлөгч Б.Оюунбилэг, шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч О.Санчирбал, хохирогч М.Ж-гийн өмгөөлөгч Б.Даваасүрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, эрэгтэй, бага боловсролтой, ял шийтгэлгүй, Б овогт С-ийн Э,

2. Монгол Улсын иргэн, 1996 онд төрсөн, эрэгтэй, бага боловсролтой, ял шийтгэлгүй, А овогт Г-гийн Н,

3. Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 257 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Х овогт Х-гийн Ө,

4. Монгол Улсын иргэн, 1993 онд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 441 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Т овогт Б-гийн П нар нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт,

5. Монгол Улсын иргэн, 1990 онд төрсөн, эрэгтэй, бага боловсролтой, Багануур дүүргийн шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

мөн шүүхийн 2005 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 6 жил 10 хоног хорих ял шийтгүүлж, 2006 онд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д зааснаар эдлээгүй үлдсэн 4 жил 3 сар 11 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн,

мөн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 30А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6-д зааснаар 8 жил хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 6 жил хорих, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6-д зааснаар оногдуулсан 8 жил хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 жил хорих ялаас 2 жилийн хорих ялыг нэмж биечлэн эдлэх ялыг 10 жил хорих ялаар тогтоосныг Улсын дээд шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 113 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6-д заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 6 жил хорих ял шийтгүүлж, 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, Б овогт Г-гийн Э нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан “Дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт,

6. Монгол Улсын иргэн, 1986 онд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2005 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 10 хоног хорих ял, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял тус тус шийтгэж, хөнгөн ялыг хүндэд нь багтааж, нийт эдлэх ялыг 8 жил 10 хоног хорих ялаар тогтоосон,

Хэнтий аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сар хорих ял, 146 дугаар зүйлийн 146.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сар хорих ял тус тус шийтгэж, ялын заримыг нэмж, бүгд 7 жил хорих ялаар тогтоож, уг 7 жил хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 жил 10 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 жил 4 сар 25 хоногийн хорих ялын зарим болох 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 10 жил хорих ялаар тогтоосон, 2015 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, Б овогт Р-ийн Б нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан “Дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт,

7. Монгол Улсын иргэн, 1990 онд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 89 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, Ц овогт Г-гийн Г нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан “Дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас их хэмжээний хохирол учруулах”, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар зэвсэг хэрэглэн довтлох” гэмт хэрэгт,

8. Монгол Улсын иргэн, 1994 онд төрсөн, эрэгтэй, бага боловсролтой, ял шийтгэлгүй, Б овогт Г-гийн П нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас их хэмжээний хохирол учруулах”, 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт заасан “Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэх” гэмт хэрэгт,

9. Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, эрэгтэй, боловсролгүй, Баянгол дүүргийн шүүхийн 2001 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 28 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлсэн,

мөн шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 4 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар 7 жил 1 сар хорих ял, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял тус тус шийтгэж, 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг өршөөж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар оногдуулсан 7 жил 1 сарын хорих ялаас 3 жилийн хорих ялыг өршөөн хасч, биечлэн эдлэх ялыг 4 жил 1 сарын хугацаагаар тогтоосон,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 231 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 6 жил хорих ял шийтгүүлж, 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 1 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Г овогт П-гийн Д нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан “Дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулах”, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан “Мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийх” гэмт хэрэгт,

10. Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, эрэгтэй, бага боловсролтой, Хан-Уул дүүргийн шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 336 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял, 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жил хорих ял тус тус шийтгэж, хөнгөн ялыг хүндэд нь багтааж, биечлэн эдлэх ялыг 5 жилээр тогтоосон,

мөн шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 84 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял тус тус шийтгэж, хөнгөн ялыг хүндэд нь багтааж, биечлэн эдлэх ялыг 5 жил 1 сараар тогтоосон,

мөн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 279 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2013 оны 10 дугаар сарын 8-ны өдөр суллагдсан, Б овогт Г-гийн З нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт,

11. Монгол Улсын иргэн, 1981 онд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, Б овогт Д-гийн Б,

12. Монгол Улсын иргэн, 1982 онд төрсөн, эмэгтэй, боловсролгүй, ял шийтгэлгүй, Б овогт Э-гийн У нар нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Давтан үйлдлээр, бүлэглэж, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт,

13. Монгол Улсын иргэн, 1990 онд төрсөн, эрэгтэй, бага боловсролтой, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан, З овогт И-гийн Б нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Давтан үйлдлээр, бүлэглэж, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт,

14. Монгол Улсын иргэн, 1982 онд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ял шийтгэлгүй, Т овогт Ш-ийн Б нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэж, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт,

15. Монгол Улсын иргэн, 1982 онд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б-гийн Т нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авсны улмаас онц их хэмжээний хохирол учруулах”, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар зэвсэг хэрэглэн довтлох” гэмт хэрэгт,

16. Монгол Улсын иргэн, 1987 онд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, Ш овогт Д-гийн Г нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар зэвсэг хэрэглэн довтлох гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцох” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.Д-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар хэрэгсэхгүй болгож, шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас С.Э-д холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.4, шүүгдэгч Г.Н-д холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.4, шүүгдэгч Б.П-д холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.4, шүүгдэгч Х.Ө-д холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, шүүгдэгч Р.Б-д холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, шүүгдэгч Г.Э-д холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, шүүгдэгч Г.Г-д холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2, шүүгдэгч Г.П-д холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, шүүгдэгч П.Д-д холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, шүүгдэгч Б.Т-д холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2, шүүгдэгч Д.Г-д холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2 болгон тус тус өөрчлөн зүйлчилж,

шүүгдэгч С.Э-г хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байр, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан гэм буруутайд,

шүүгдэгч Г.Н-ыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байр, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан гэм буруутайд,

шүүгдэгч Б.П-г хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байр, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан гэм буруутайд,

шүүгдэгч Х.Ө-г хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байр, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Р.Б-г хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Г.Э-г хулгайлах гэмт хэргийг 33 удаагийн үйлдлээр, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Г.Г-г хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд, мөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Г.П-г хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байр, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд, мөн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэм буруутайд,

шүүгдэгч П.Д-г хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Г.З-г хулгайлах гэмт хэргийг 30 удаагийн давтан үйлдлээр, ганцаараа болон урьдчилан үгсэн тохиролцсон бүлэг, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, машин механизм ашиглаж бусдын орон байранд нэвтэрч, их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд,

шүүгдэгч Б.Т-г залилах гэмт хэргийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд, мөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Д.Г-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч И.Б-г бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг 8 удаагийн давтан үйлдлээр, урьдчилан тохиролцсон бүлэг, тусгайлсан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, машин механизм ашиглаж, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Д.Б-г бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг 5 удаагийн давтан үйлдлээр, урьдчилан тохиролцсон бүлэг, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, машин механизм ашиглаж, орон байр, агуулах саванд нэвтэрч, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд,

шүүгдэгч Э.У-г бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг 8 удаагийн давтан үйлдлээр, урьдчилан тохиролцсон бүлэг, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, машин механизм ашиглаж, орон байранд нэвтэрч, үлэмж хэмжээний хохирол учруулан үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Ш.Б-г бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг урьдчилан тохиролцсон бүлэг, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, машин механизм ашиглаж, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар шүүгдэгч С.Э-д 5 жил 6 сар хорих ял,

шүүгдэгч Г.Н-д 5 жил 6 сар хорих ял,

шүүгдэгч Б.П-д 6 жил хорих ял,

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Х.Ө-д 5 жил 2 сар хорих ял,

шүүгдэгч Р.Б-д 4 жил хорих ял,

шүүгдэгч Г.Э-д 5 жил 2 сар хорих ял,

шүүгдэгч Г.Г-д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар 5 жил хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2-т зааснаар 5 жил хорих ял,

шүүгдэгч Г.П-д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар 5 жил хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял,

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч П.Д-д 2 жил хорих ял,

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.З-д 5 жил 6 сар хорих ял,

шүүгдэгч Б.Т-д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 5 жил хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2-т зааснаар 5 жил хорих ял,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2-т зааснаар шүүгдэгч Д.Г-д 5 жил хорих ял,

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б-д эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сар хорих ял,

шүүгдэгч Д.Б-д эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил хорих ял,

шүүгдэгч Э.У-д эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сар хорих ял,

шүүгдэгч Ш.Б-д эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял тус тус шийтгэж,

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сар хорих ялыг, шүүгдэгч Ш.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг, шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил хорих ялыг тус тус өршөөн хэлтрүүлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 6 сарын хорих ялаас 2 жилийг өршөөн хасч, биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Т-д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар оногдуулсан 5 жил хорих ял дээр 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2-т зааснаар оногдуулсан 5 жил хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 10 жилийн хугацаагаар, шүүгдэгч Г.П-д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 5 жил хорих ял дээр 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 5 жил 6 сарын хугацаагаар, шүүгдэгч Г.Г-д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 5 жил хорих ял дээр 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2-т зааснаар оногдуулсан 5 жил хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 10 жилийн хугацаагаар тус тус тогтоож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э, Г.Н, Г.П, Х.Ө, П.Д, Р.Б, Г.Э, Г.Г, Б.П, Б.Т, Д.Г нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.З, Д.Б, И.Б, Ш.Б нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, шүүгдэгч Э.У-д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...шүүгдэгч Р.Б-д холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4...” гэснийг “...шүүгдэгч Р.Б-д холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2”,

“...шүүгдэгч П.Д-д холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1...” гэснийг “...шүүгдэгч П.Д-д холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2”,

“...шүүгдэгч Д.Г-д холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2 болгон тус тус өөрчилсүгэй” гэснийг “...шүүгдэгч Д.Г-д холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2 болгон тус тус өөрчлөн зүйлчилсүгэй” гэж тус тус өөрчлөн,

4 дэх заалтын “...шүүгдэгч Р.Б-д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар 4 жил хорих ял...” гэснийг “...шүүгдэгч Р.Б-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 жил хорих ял”,

“...шүүгдэгч П.Д-д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жил хорих ял...” гэснийг “...шүүгдэгч П.Д-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял”,

“...шүүгдэгч Г.З-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сар хорих ял...” гэснийг “...шүүгдэгч Г.З-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 50,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 6 сар хорих ял...” гэж тус тус өөрчлөн,

5 дахь заалтын “...Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Э.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сар хорих ялыг,

шүүгдэгч Ш.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг,

шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил хорих ялыг тус тус өршөөн хэлтрүүлсүгэй...” гэснийг “...Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У, шүүгдэгч Ш.Б, шүүгдэгч Д.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж,

“...Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасч биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай...” гэснийг “...Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 50,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 6 сар хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасч биечлэн эдлэх ялыг 50,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 3 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай...” гэж тус тус өөрчлөн,

7 дахь заалтын “...2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э, Г.Н, Г.П, Х.Ө, П.Д, Р.Б, Г.Э, Г.Г, Б.П, Б.Т, Д.Г нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад,

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.З, Д.Б, И.Б, Ш.Б нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, шүүгдэгч Э.У-д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй” гэснийг “...2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э, Г.Н, Г.П, Х.Ө, П.Д, Р.Б, Г.Э, Г.Г, Б.П, Б.Т, Д.Г, Г.З, Д.Б, И.Б, Ш.Б, Э.У нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Р.Б гаргасан гомдолдоо “...Анхан шатны шүүх надад 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар 4 жил хорих ял оногдуулсан. Харин давж заалдах шатны шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон өөрчилж, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль хэрэглэсэн ч оногдуулсан ялыг хэвээр үлдээсэнд гомдолтой байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болно” гэж заасан байхад шүүх яллах талын нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн атлаа ялыг ямар үндэслэлээр хэвээр үлдээж байгаагаа тодорхой тайлбарлаагүй. Хорих ял оногдуулахдаа ялгамжтай хандаагүй бөгөөд онц их хэмжээний хохирол учруулсан, 40-50 үйлдэлтэй этгээдүүдэд 5 жилийн хорих ял оногдуулсан атлаа мөрдөн байцаалтын шатнаас эхлэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлж, учруулсан хохирлоо төлнө гэдгээ дахин дахин илэрхийлсээр байгаа надад 4 жил хорих ял оногдуулсанд гомдолтой байна” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.Г-гийн өмгөөлөгч Л.Энхтунгалаг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Хулгайлах гэмт хэргийн хувьд миний үйлчлүүлэгч хохирогч М.Ж-гийн гэрт орж Б.П-тэй бүлэглэн хулгай хийгээгүй болох нь нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгч Г.Г-г бусадтай бүлэглэн 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр “Ө” ХХК-ийн барьцаат зээлийн газрын ажилтанд хутга, бууг зэвсгийн чанартай хэрэглэн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолсон гэж буруутган прокурор яллах дүгнэлт үйлдсэн. Энэ гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан хүүхдийн тоглоомон буу, хутгыг шүүх “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж үзсэн нь бодит байдалд нийцэхгүй байна. Хүүхдийн тоглоом нь бусдын биед гэмтэл учруулах эд зүйл биш, хүүхэд тоглож наадах зориулалттай зүйл болохоор дэлгүүрт худалдаалахыг зөвшөөрсөн байдаг ба шүүгдэгч нар өөрсдийн хийж буй үйлдэлдээ бусдыг айлган сүрдүүлэх, хүч нэмэгдүүлэх зорилгоор хэрэглэсэн нь тогтоогддог. Иймд Г.Г-гийн холбогдсон дээрэмдэх гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчлэх үндэслэлтэй гэж үзэж байна. 2015 оны Эрүүгийн хуульд “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулах тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно гэж заасан ба дээрэмдэх гэмт хэрэгт хэрэглэсэн хүүхдийн тоглоомон буу, хутга нь дээрх шаардлагыг хангахгүй байна. Гэмт хэрэг үйлдэхдээ бусдыг айлгахад хүч нэмэгдүүлэх зорилгоор тоглоомон буу, хутга ашигласан байгаа тул Г.Г-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах боломжтой байхад шүүх бодит байдалд буруу дүгнэлт хийсэн. Мөн мөрдөн байцаалтын явцад ямар хутга ашигласан талаар шалгаж тогтоогоогүй ба шүүгдэгч нар тоглоомон буу, хутга ашигласан тухайгаа тууштай мэдүүлсэн зэргийг харгалзан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломжтой юм. Иймд Г.Г-д холбогдох хэргийг шүүгдэгч гэм буруугаа хүлээж байгаа, төлбөрөө төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Г-гийн өмгөөлөгч Б.Оюунбилэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Б.Т, Г.Г, Д.Г нар дээрмийн гэмт хэргийг үйлдэхдээ тоглоомон буу, хутга хэрэглэсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэдгийг тайлбарласан бөгөөд үүнд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тоглоомон буу, хутга хамаарахгүй байна. Өөрөөр хэлбэл, эдгээр нь хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулах боломжгүй юм. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн хамжигчид гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанарыг харгалзан ял оногдуулахаар заасан. Шүүгдэгч Д.Г нь өөрийн авсан эд зүйлийг бүрэн буцаан өгсөн, хохирол төлбөрөө төлсөн хувийн байдал, хийсэн гэмт хэрэгтээ туйлын их гэмшиж байгаа зэргийг харгалзан Д.Г-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчилж, ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Т гаргасан гомдолдоо “...Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Миний үйлдсэн хэргийн харьяаллыг буруу тогтоосон. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2-т зааснаар зүйлчилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зэвсгийн чанартай зүйлийн аль нэг нь эд мөрийн баримтаар хураагдсан, эсхүл гэрч, хохирогч, шүүгдэгч нарын хэн нэг нь зэвсгийн чанартай зүйлийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласныг нотолсон, хүлээн зөвшөөрсөн, эсхүл нотлох баримт байсан бол хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрнө. Гэтэл зэвсэг хэрэглэсэн талаар нотлоогүй. Мөрдөн байцаалтын ажиллагаагаар тоглоомон буу байсан нь, хаанаас, хэн авсан нь тогтоогдсон. Дээрх тоглоомон бууг “айлгах” зорилгоор ашигласан гэх гэм буруутай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2-т зааснаар зүйлчилсэн нь буруу юм. Иймд хэргийн зүйлчлэлийг зөвтгөж өгнө үү. Хэргийн гол нотлох баримт болох камерын бичлэгт шүүгдэгч Г.Г нь “би” гэж заасан. Түүнтэй хамт явж байгаа хүнийг хэн болохыг нарийвчлан тогтоогоогүй. Уг камерын бичлэгт шинжээч томилоогүй. Гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон камерын бичлэгийн зөрүү, эргэлзээг бүрэн нотолж, тогтоож гаргаагүй, камерын бичлэгт байгаа хүнийг таньж олуулаагүй, хэргийг бүрэн дүүрэн нотолж, шалгаагүй байж надад ял шийтгэл оногдуулж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байна. Шүүгдэгч Г.Г надтай хамт ломбард руу орж дээрэм хийсэн гэсэн ямар ч нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байхад шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн хуулийн заалтыг зөрчсөн. 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст Ж.З-гийн эгч Т надтай ирж уулзаад миний дүүг хэрэгт татахгүй байвал хэргийг чинь хөнгөрүүлж өнгө шүү гэж хэлсэн болохоор Ж.З-г хэрэгт татан оролцуулаагүй. Цагдан хоригдож байхдаа уг буруутай үйлдлээ ухамсарлан хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Мөн Г.Г-д “шувуу” нэртэй захиа илгээсэн нь намайг буруутгах, Ж.З-г ял завшуулах үндэс болсонд харамсаж байна. Хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцааж, үнэн зөвөөр шийдвэрлүүлэх боломж байсан ч шүүгдэгч Г.Г нарын үйлдсэн хэрэгтэй нэгтгэн шалгаж уг боломжийг хаасан. Дээрх хэргийн шүүгдэгч нар 3 жил гаруй цагдан хоригдсон. Надад холбогдох хэргийг дахин шалгуулахаар буцаах юм бол шүүгдэгч нарыг суллах нөхцөл байдал үүснэ. Мөн шүүгдэгч нарын цагдан хоригдох хуулийн хугацаа дуусч байсан болохоор хэргийг яаралтай шийдвэрлэсэн нь миний эрх ашгийг хөндөж байна. Иймд миний үйлдсэн хэргийг тусгаарлан шалгаж өгнө үү. Хэргийг тусгаарлан шалгаснаар залилангийн гэмт хэргийн бодит хохирол тогтоогдож, төлж барагдуулах нөхцөл бүрдэнэ. Би учирсан хохирлыг биетээр болон бэлэн мөнгөөр тодорхой хэмжээнд төлж байсан. Гэтэл үнэлгээний дүн дээр маргаан гарсан учир зогсоосон. Шүүгдэгч нарт чирэгдэн хэргээ үнэн зөвөөр шийдвэрлүүлээгүйн улмаас хохирогч нарыг “хохирогч” хэвээр нь үлдээх, мөн миний эрх зүйн байдлыг дордуулсан зөрчлүүд байгааг анхаарч үзнэ үү. Хэрэв хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэвэл үлдсэн хохирлоо төлж барагдуулах боломжтой юм. Мөрдөн байцаалтын шатнаас эхлэн хэт нэг талыг барьж, хохирогчийн мэдүүлгийг эцсийн үнэн болгож, яллах талын нотлох баримтыг үндэслэн хэргийг зүйлчилж, шүүхэд шилжүүлсэн. Хохирогч С.А, С.Б нарын мэдүүлгийг “миний хийж байсан ажил, хохирогч нартай байгуулсан гэрээний дагуу төлж байсан төлбөр, мөн С.А-д миний ээж, ах, дүү нарын төлсөн мөнгө болон эд, материал өгсөн баримт” зэрэг нь одоо хүртэл байсаар байтал хавтаст хэрэгт хавсаргаагүй. С.Б-тэй гэрээг өөрийн нэрээр байгуулсан байхад гэрээний дагуу зохих мөнгө авсан, ажлаа дуусгаагүй байж Хятад улс руу явсан мэтээр буруу ойлголт төрүүлж, миний эрх зүйн байдлыг дордуулж байна. С.А 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрүүдэд манай ар гэрийнхнээс их хэмжээний мөнгө, эд зүйл авч луйвардсан, 2016 оны 4 дүгээр сард БНСУ-д суугаа ээж Б-гээс Ж.З, С.А нар “Инчеон” каргогоор дамжуулан 1500 ам.доллар авсан, 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр би өөрийн нэрээр ломбардад тавьсан байсан iPhone 6, iPhone 5 гар утсуудыг Б.Т-гийн эгч байна гээд аваад явсан зэргийг шалгаж тодруулаагүй. Үүнийг хохиролд тооцохгүй завшуулж байна. 2016 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр авга ах н.Г-гээс 1,000,000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр эгч Д-гээс Б.Т “ав” гэсэн гээд БНСУ-д үйлдвэрлэсэн унтлагын өрөөний иж бүрдэл залилан авсан. С.А нь анх гомдол гаргахдаа байр зарна гэж 14,000,000 төгрөг авсан гэсэн атлаа 2,706,000 төгрөг нэхэмжилж байгаад гайхаж байна. С.Б-гийн өмнөөс 7,000,000 төгрөгийн эд зүйл болон бэлэн мөнгө завшсан. Дээрх нотлох баримт байсаар байхад мөрдөн байцаах ажиллагааг дутуу явуулсан. С.А нь мөрдөн байцаагчид нөлөөлсөн. Мөн тэрээр энэ хэрэгт ямар ч хамааралгүй, С.Б-тэй байгуулсан гэрээний мөнгийг өмнөөс нь худал хэлэн завшсан. С.Б нь сүүлд энэ талаар мэдэж, 9,260,000 төгрөгийг авахаа больж, 2,000,000 төгрөг төлснөөр бид хоёрын тооцоо дууссан талаар гэрээ байгуулж нотариатаар батлуулсныг шалгаагүй. С.Б-тэй ажилчдын хоолны гэрээ байгуулахдаа өөрийн нэрээр болон Б-гийн нэрээр байгуулсан гэрээг 1, 1 хувь хувилан өгсөн. С.А 2015 оны 8 дугаар сард надад мөнгө зээлдүүлсэн гэж ойлгуулсан. Миний бие тухайн үед 2015 оны 8 дугаар сарын 1-ний өдөр “С” ХХК-ийн захирал З.Э-тэй гэрээ байгуулж, 8 дугаар сарын 3-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд очиж, 2 сар ажилласан учир С.А-гаас бэлэн мөнгө зээлэх боломжгүй. Намайг тухайн үед хаана байсан гэдгийг тогтоох ёстой байсан. Хохиролд хураагдсан миний “Note-3” гар утсанд С.Б-тэй байгуулсан гэрээний дуут бичлэг болон бусад нотлох баримт байсныг шалгуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээн аваагүй.  С.А нь “Т надад зээлсэн мөнгөө өгнө” гэсэн утга бүхий гэрээг бичгээр байгуулсан боловч мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд гаргаж өгөөгүй. Мөнгө залилан авсан талаар мэдүүлгийн эх сурвалжаа тодорхой зааж чадахгүй байхад надад ял шийтгэл оногдуулж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байна. Хэрэгт хяналт тавьж байсан прокурор хавтаст хэрэгтэй сайн танилцаагүй, өөрийн үзэмжээр хандсан. Хэрэг үүссэнээс хойш нийт 60 хоног хоригдсон. Гэтэл хяналтын прокурор Х.А давж заалдах шатны шүүхэд Б.Т 2015 оны 7 дугаар сараас хойш тогтмол гэмт хэрэг үйлдсэн гэж тайлбарласан нь миний эрх зүйн байдлыг дордуулж, хэт нэг талын барьсан тайлбар болсон. Мөн 71 өдөр өлсгөлөн зарлаж, 461 дүгээр ангийн даргын тушаалаар суллагдсан гэж бодит байдалтай нийцээгүй, хэргийг дутуу судалсан нь ажиглагдаж байна. Нийт 60 хоносон байхад 11 өдрөөр илүү бичсэн нь хяналтын прокурор өөрийн ажил, албан тушаалын байдлыг ашиглан хэргийн бодит байдалтай нийцэхгүй дүгнэлт гарган миний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчиж байна. Шүүгдэгч Ж.З-гийн эгч Баянгол дүүргийн прокурор Т нь шүүгдэгч Ж.З-г энэ хэрэгт холбогдуулан шалгаж байхад хэрэг гарснаас хойш 4 сарын дараа гэнэт гэрч гарч ирээд хэрэг гарсан өдөр Ж.З нь манайд байсан гэж мэдүүлснээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр “Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс”-ийн байцаагч нар гэрт нь очиход тэрээр гэртээ байхгүй байсан атлаа 4 сарын дараа гэрчээр мэдүүлэг өгч байгаа нь хачирхалтай санагдаж байна. Прокурор Х.А давж заалдах шатны шүүхэд худал баримтууд гаргасан нь дээрэм болон залилангийн хэрэг дахин шалгагдвал Ж.З татагдана гэдгийг ойлгон зохион байгуулж буй үйлдэл гэж үзэж байгаа учир миний хэргийг дээрх олон жил болсон, олон холбогдогчтой хэргээс тусгаарлан дахин шалгуулж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Т-гийн өмгөөлөгч О.Санчирбал гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шүүхээс Б.Т-г 8 удаагийн давтан үйлдлээр бусдыг залилан мэхэлж, нийт 55,331,048 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан, Г.Г, Д.Г нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж, 12,718,480 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэж буруутгасан. Бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн хэргийн тухайд, “Ө” ХХК /Б.Г/-ийн мэдүүлэгт дээрэмдүүлсэн эд зүйлийн нийт үнэлгээ 11,718,480 төгрөг гэсэн байхад шүүх 12,718,480 төгрөг гэж тогтоосон. Мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хүүхдийн тоглоомон буу, хутгыг “...хутга, бууг зэвсгийн чанартай хэрэглэн тулгаж” гэж дүгнэж, уг үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2-т зааснаар зүйлчилж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхдээ хүүхдийн хуванцар тоглоомон буу, хутга ашигласныг “зэвсэг… хэрэглэж үйлдсэн”, эсхүл “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн” гэж үзэж байгаагийн аль нь болох нь тодорхой бус байна. 2015 оны Эрүүгийн хуульд “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгохоор, “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно гэж ойлгомжтой тайлбарласан байтал шүүх хэргийг зүйлчлэхдээ гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хэрэгслийг “тоглоомон” гэдэг шинжийг санаатайгаар орхигдуулан, хуульд байхгүй “зэвсгийн чанартай хэрэглэх” гэдэг ойлголтыг гарган ирж, Эрүүгийн хуулийг илт гуйвуулан тайлбарласан ноцтой алдаа гаргасан. Б.Т нарын дээрэмдэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэх боломжтой юм. Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн тухайд мөрдөн байцаалтын явцад Б.Т нь хохирогч Н.Б-гийн хөөрөгний үнэ 7,800,000 төгрөг төлсөн, Д.Д, Ц.Х, Э.С нарын эд зүйлийг буцаан өгч хохирлыг барагдуулсан, тэдний зүгээс гомдол, саналгүй гэдгээ илэрхийлсэн, бусад хохирогч, иргэний нэхэмжлэгчдийн хохирлыг төлж барагдуулах бүрэн боломжтой гэдгээ илэрхийлж байсан. Түүнийг С.А-гаас 2,707,000 төгрөгийг зээлж авах нэрээр итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авсан гэх үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдоогүй байна. Тодруулбал, Б.Т нь С.А-гийн төрсөн эгч С.Б-д өглөгтэй байсан ба харин С.А нь дураар аашилж Б.Т болон түүний гэр бүлийнхэнд тэр хэмжээний хохирол учруулсан тул Б.Т, С.А, С.Б нарын хооронд үүссэн өглөг, авлагын асуудлыг харилцан суутган тооцож дуусгавар болгосон байтал С.А нь Б.Т-д мөнгө зээлсэн хэмээн худал мэдүүлж, түүнийг С.А-гаас 2,707,000 төгрөгийг зээлж авах нэрээр итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авсан гэх үйлдэлд буруутгаж, ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох, мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугүйд тооцох зарчмыг тус тус зөрчиж, Б.Т-гийн эрх зүйн байдлыг дордуулсан. Иймд Б.Т-д холбогдох хэргийг дээрх үндэслэл, тайлбаруудыг харгалзан бүхэлд нь хянан үзэж, Д.Г, Г.Г, Б.Т нарт холбогдох дээрэмдэх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчилж, Б.Т-д оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн өмгөөлөгч Б.Даваасүрэн гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шүүгдэгч Г.Э, Б.П нар нь анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт лам М.Ж-гийн эд зүйлийг мөрдөн байцаагч нарт хүлээлгэн өгсөн гэж мэдүүлсэн. Энэ талаар улсын яллагчаас хоёр удаа тодруулахад Х гэх ченжид эрүүгийн хэрэг үүсгэсэн боловч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ талаарх нотлох баримт хавтаст хэрэгт байгаа гэдэг ч хэддүгээр хавтаст хэрэгт байгаа эсэхийг тодруулахад хэлээгүй. Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгч энэ талаар асуухад бодитой хариу өгөөгүй, Х-г алт, мөнгөний дархан мэтээр зөрүүтэй тайлбар хийсэн. Улсын яллагч Х.А-д 2015 оноос хойш эд зүйлүүдийг ломбардаас авч өгөөч гэж удаа дараа шаардахад авч өгөхгүй өдий хүрсэн бөгөөд өөр өөр эд зүйлийн талаар ярьж байгаа нь эд зүйлийг өөрөө завшсан байж болзошгүй тул тогтоолгох хүсэлтэй байна. Шүүх мөнгөн мандалын хохирлыг шүүгдэгч нараас гаргуулж олгохоор шийдвэрлэсэн ч үнэлгээг нь нэг мөр гаргаж чадаагүй. Энэ хэрэгт чухал ач холбогдолтой байж болох нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж чадаагүй бөгөөд эргэлзээ бүхий баримтууд маш их байгаа. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...С.Э нарын 16 шүүгдэгчид холбогдох хулгайлах гэмт хэргийн тухайд хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон. Анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, хувийн байдал зэргийг нь харгалзан хуульд заасан төрөл, хэмжээний ял шийтгэлийг оногдуулсан байна. Өөрөөр хэлбэл, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Харин урьд өмнө нь удаа дараа хулгай, дээрэм, хүчин, хүний бие махбодид хүнд гэмтэл учруулж хорих ял эдэлж байсан шүүгдэгч нарын хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Тухайлбал, шүүгдэгч Х.Ө, Г.З, Г.Э, Б.П, Р.Б, Г.Г нарын хувьд хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Т-д холбогдох 8 удаагийн үйлдэлтэй залилах хэргийн хувьд мөрдөн байцаалтын явцад хэрэгт шалгавал зохих зүйлийг бүрэн шалгаж тогтоосон бөгөөд хохирогч нарын мэдүүлгээр шүүгдэгч Б.Т-гийн мэдүүлэг бүрэн үгүйсгэгддэг. Шүүгдэгч Б.Т, Г.Г, Д.Г нарт холбогдох дээрэмдэх гэмт хэргийн тухайд шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгчид дээрмийн гэмт хэрэг үйлдэхдээ тоглоомон буу, хутга хэрэглэсэн учир хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх ёстой гэж маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хохирогчийн зүгээс шүүгдэгч нарын хэрэглэсэн буу, хутга зэргийг тоглоом байсан гэж хэлдэггүй ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэгээс үзэхэд шүүгдэгч Г.Г-гийн барьж явсан 2 хутга нь жинхэнэ хутга гэж харагдана. Дээрх байдлаас үзэхэд шүүгдэгч нар дээрмийн гэмт хэрэг үйлдэхдээ буу, хутга зэргийг хэрэглэсэн болох нь бүрэн тогтоогдсон бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна. Харин шүүгдэгч Д.Г нь дээрмийн гэмт хэрэгт хамжигчаар оролцсон, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг байдлаараа гэмт хэргийг зохион байгуулж, гардан үйлдсэн бусад 2 шүүгдэгчээс ялгаатай байхад шүүх шүүгдэгч нарт ижил хэмжээний хорих ял оногдуулсан нь хуульд нийцэхгүй байна. Зэвсэг хэрэглэн дээрэмдсэн гэх хэргийг анхан шатны шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2-т зааснаар зүйлчилсэн нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээр байна. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэг нь таваас дээш арван жил хүртэл хорих ялтай бол 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2 нь таван жилээс арван хоёр жил хүртэл хорих ялтай байна. 2015 оны Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээ ихэссэн байгаа учраас шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг хүндрүүлсэн гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд хулгайлах гэмт хэрэгт ял шийтгүүлсэн нэр бүхий 6 шүүгдэгчийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, мөн зэвсэг хэрэглэн дээрэмдэх гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсгээр зүйлчлэх, дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгүүлсэн шүүгдэгч нарт ялыг ялгамжтай оногдуулах талаар өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан болон давж заалдах шатны шүүх С.Э нь ганцаараа болон бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл, машин механизм хэрэглэж 2011 оны 7 дугаар сараас 2016 оны 9 дүгээр сарын хооронд нийт 40 удаагийн үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлж 54,854,900 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан,

Г.Н нь бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл болон машин механизм хэрэглэж 2011 оны 7 дугаар сараас 2016 оны 9 дүгээр сарын хооронд нийт 41 удаагийн үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлж 56,381,600 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан,

Б.П нь ялтай байхдаа ганцаараа болон бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл болон машин механизм хэрэглэж 2013 оны 3 дугаар сараас 2016 оны 9 дүгээр сарын хооронд нийт 50 удаагийн үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлж 66,477,950 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан,

Г.Э нь урьд дээрмийн гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялтай байхдаа ганцаараа болон бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл, машин механизм хэрэглэж 2014 оны 7 дугаар сараас 2015 оны 11 дүгээр сарын хооронд нийт 33 удаагийн үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлж 39,315,062 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан,

Г.П нь ганцаараа болон бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл, машин механизм хэрэглэж 2011 оны 7 дугаар сараас 2016 оны 3 дугаар сарын хооронд нийт 38 удаагийн үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлж 36,983,900 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн,

Г.Г нь урьд дээрмийн гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялтай байхдаа ганцаараа болон бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл, машин механизм хэрэглэж 2013 оны 3 дугаар сараас 2016 оны 9 дүгээр сарын хооронд нийт 32 удаагийн үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлж 35,703,600 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр бусдын амь биед аюултайгаар зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн довтолж, эд хөрөнгө дээрэмдсэн,

Г.З нь ганцаараа болон бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл болон машин механизм хэрэглэж 2014 оны 6 дугаар сараас 2015 оны 5 дугаар сарын хооронд нийт 30 удаагийн үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлж 38,191,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

Х.Ө нь ганцаараа болон бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл болон машин механизм хэрэглэж 2013 оны 1 дүгээр сараас 2016 оны 9 дүгээр сарын хооронд нийт 36 удаагийн үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлж 39,488,500 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан,

И.Б нь бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл, машин механизм хэрэглэж 2013 оны 3 дугаар сараас 2016 оны 4 дүгээр сарын хооронд нийт 8 удаагийн үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлж 9,225,000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

Д.Б нь бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл, машин механизм хэрэглэж 2013 оны 1 дүгээр сараас 2013 оны 4 дүгээр сарын хооронд нийт 5 удаагийн үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлж 13,795,000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан,

П.Д нь урьд дээрмийн гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялтай байхдаа бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлж 4,475,000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

2017 оны 3 дугаар сарын 1-нээс 2017 оны 5 дугаар сарын 1 хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн,

Р.Б нь урьд дээрмийн гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялтай байхдаа бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл, машин механизм хэрэглэж 2015 оны 3 дугаар сарын 3-наас 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн хооронд нийт 10 удаагийн үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлж 20,403,000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан,

Э.У нь бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл, машин механизм хэрэглэж 2015 оны 3 дугаар сарын 3-наас 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн хооронд нийт 8 удаагийн үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлж 17,658,000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан,

Ш.Б нь бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл, машин механизм хэрэглэж 2013 оны 1 дүгээр сарын 31-нээс 2 дугаар сарын 1-нд шилжих шөнө бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлж 1,320,000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

Д.Г нь бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр бусдын амь биед аюултайгаар зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн довтолж, эд хөрөнгө дээрэмдэх гэмт хэрэгт хамжигчаар оролцсон,

Б.Т нь бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр бусдын амь биед аюултайгаар зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн довтолж, эд хөрөнгө дээрэмдсэн,

2015 оны 7 дугаар сараас 2016 оны 10 дугаар сарын хооронд 8 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэж авсны улмаас бусдад 55,331,048 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Прокуророос С.Э, Г.Н, Б.П, Г.Э, Г.П, Г.Г, Г.З, Х.Ө, И.Б, Д.Б, П.Д, Р.Б, Э.У, Ш.Б, Д.Г, Б.Т нарын үйлдсэн дээрх гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуулиар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь мөн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан “Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэсэн зарчимд нийцсэн байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэх цаг хугацаанд гэмт хэрэг үйлдэгдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулиас хөнгөн ялтай шинэ хууль мөрдөгдөж эхэлсэн бөгөөд үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх зарчим Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 15 дугаар зүйлийн 1, үндэсний хууль тогтоомж болох 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд тусгагдсан болно.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалд дээрх зарчим, хэм хэмжээг баримтлан шүүгдэгч П.Д-д холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарахгүй буюу гэмт хэрэгт тооцохгүй болсон үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч С.Э, Г.Н, Б.П нарт холбогдох бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар,

шүүгдэгч Х.Ө, Р.Б, Г.Э, Г.Г, Г.П нарт холбогдох бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар,

шүүгдэгч П.Д-д холбогдох бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар,

шүүгдэгч Г.З-д холбогдох бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч И.Б, Д.Б, Э.У, Ш.Б нарт холбогдох бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч Г.Г, Д.Г, Б.Т нарт холбогдох дээрэмдэх гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2-т зааснаар,

шүүгдэгч Б.Т-д холбогдох бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар,

шүүгдэгч Г.П-д холбогдох төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зөв зүйлчилж, шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон, хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулжээ.

Түүнчлэн шүүх Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Г.З-д оногдуулсан хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасч, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Д.Б, Э.У, Ш.Б нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль, Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв тайлбарлаж, хэрэглэсэн байна.

Харин давж заалдах шатны шүүх П.Д, Р.Б нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр өөрчилжээ.

Учир нь П.Д, Р.Б нар урьд дээрмийн гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялтай байх хугацаандаа бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэнээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээхээр байх ба уг гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Өршөөл үзүүлэх тухай хууль хамаарахгүй атал шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний “дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгүүлсэн” гэсэн шинжийг тусад нь салган авч Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан нь хууль зүйн үндэслэлгүй байх тул магадлалын П.Д, Р.Б нарт холбогдох өөрчлөлтийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Мөн хоёр шатны шүүх Б.П-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ түүний 2012 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилээр хянан харгалзсан хугацаанд дахин бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байхад энэхүү хоёр тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэх эсэхэд ямар нэг хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулжээ.

Шүүгдэгч Б.П нь 2012 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, хянан харгалзсан 2 жилийн хугацаа нь 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд шууд хамрагдах бөгөөд энэхүү хянан харгалзах хугацааг хэрэгсэхгүй болгосноор ял нэмж нэгтгэх асуудал үүсэхгүйг тэмдэглэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд дээрх дүгнэлтүүдийг үндэслэн хяналтын шатны шүүхэд оногдуулсан ялын талаар гаргасан шүүгдэгч Р.Б-гийн гомдол, дээрэмдэх гэмт хэргийн зүйлчлэлийн талаар гаргасан шүүгдэгч Г.Г-гийн өмгөөлөгч Л.Энхтунгалаг, шүүгдэгч Д.Г-гийн өмгөөлөгч Б.Оюунбилэг, шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч О.Санчирбал, хохирогч М.Ж-гийн өмгөөлөгч Б.Даваасүрэн нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан магадлалын зарим хэсгийг хүчингүй болгосон өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 356 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 905 дугаар магадлалын шүүгдэгч Р.Б, П.Д нарт холбогдох хэсэгт оруулсан өөрчлөлтийг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2. Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Р.Б, шүүгдэгч Г.Г-гийн өмгөөлөгч Л.Энхтунгалаг, шүүгдэгч Д.Г-гийн өмгөөлөгч Б.Оюунбилэг, шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч О.Санчирбал, хохирогч М.Ж-гийн өмгөөлөгч Б.Даваасүрэн нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                        С.БАТДЭЛГЭР

                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН