Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2024/ШЦТ/355

 

                                  
                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л. даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Дөлгөөн
Улсын яллагч Д.Ганчимэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн хянан хэлэлцэв. 

    Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Матад суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эцэг, охины хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Өлзийтийн *******2  тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 5511.-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар, 
    Дорнод аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар  4 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, 
    Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ялаар,
    Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхий 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусга йангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.*******д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт, 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1 жилийн хорих ялыг 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж байсан, ******* овогт ******* /РД: /.

 Шүүгдэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 1*******ний өдрийн 19 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 24 дүгээр байрны гаднаас хохирогч өмчлөлийн Самсунг А-13 маркийн гар утсыг "яриад өгье" гэж илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 220,000 /хоёр зуун хорин мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Уул нь хохирогч утсаа архинд тавиад ир гэж намайг явуулсан юм. Гэхдээ би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Утсыг нь буцааж өгсөн...гэв. 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:  “...Би 2024 оны 05 дугаар сарын 1*******ний өдөр Хэрлэн сумын 6 дугаар баг 70 дугаар байр руу эгч гэр рүү орчхоод 19 цагийн орчим гараад аймгийн төвд байдаг гэр рүүгээ алхаад явж байсан. Ингээд 24 дүгээр байрны зүүн талд замын зүүн талаар алхаад явж байхад зүс таних гэдэг хүүхэд тааралдсан. Улмаар нь 2 хүнтэй  хамт явж байсан. ... надтай таараад ахаа утсаараа яриулаач гэж гуйгаад байсан. ... утсаа өгөөд хажууд нь байсан чинь гэдэг хүүхэд утсаар ярихгүй байгаад байсан. Улмаар замын зүүн талд байж байгаад замын баруун талд 24 дүгээр байр талдаа гарсан. Ингээд би гэдэг хүүхдээс яасан бэ ахын дүү ах нь явах гээд байна гэсэн чинь за байж бай ахаа би өгнө ш дээ гээд зогсоод байсан ба гэнэт хамт явж байсан 2 хүнтэйгээ 24 дүгээр байрны зүүн хойгуур гараад баруун тийш ээ эргээд зугтаачихсан. Араас нь хөөсөн боловч май энийгээ ав гээд шидсэн ба утсыг маань шидчихлээ гэж бодсон чинь гар утасны гэрийг маань шидээд утсыг нь маань аваад явсан байсан...” гэжээ. /хх-ийн 19-27 тал/
    Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хэрлэн сумын 6 дугаар баг Шүр захын ойр орчмоор архи ууж тухайн газраар эргэлддэг хүмүүстэй нийлдэг. ... тухайн үед тай хамт 24 дүгээр байрны хажууд байж байтал тэнд явж байсан нэг хөгшин хүнтэй уулзаад гар утсыг нь гуйгаад авч байсан. Гэхдээ тухайн гар утасны маркийг мэдэхгүй бөгөөд нь тухайн гар утсыг аваад 24 дүгээр байрны хойд хэсгээр гараад явчихсан. ... тухайн утасны эзэн нь хөгшин хүн байсан болохоор түүний араас гүйгээд гүйцээгүй...” гэжээ. /хх-ийн 32 тал/ 
    Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хэрлэн сумын 1 дүгээр баг Өлзийтийн *******2 тоотод хүү ын хамтаар амьдардаг. Миний хүү нь эрхэлсэн тодорхой ажилгүй. ... 2024 оны 05 дугаар сарын 13-ны өглөө саарал өнгийн гар утас олсон гээд гаргаж өгсөн. Би тухайн утсыг хүнээс авсан гэж мэдээгүй...” гэжээ. /хх-ийн 29-30 тал/

- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 13 тал/
- Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-15 тал/
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 16 тал/
- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 38-40 тал/
- *******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 5*******53 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч ******* овогт ******* нь 2024 оны 05 дугаар сарын 1*******ний өдрийн 19 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 24 дүгээр байрны гаднаас хохирогч өмчлөлийн Самсунг А-13 маркийн гар утсыг "яриад өгье" гэж илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 220,000 /хоёр зуун хорин мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч , гэрч , нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 
   
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлжээ.

Дээрэмдэх гэмт хэрэг гэж Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний “өмчлөх” эрхийг зөрчиж буюу хүний өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт  зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Шүүгдэгч ******* нь хохирогчийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр авч зугтааж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгосон атлаа тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас хохирогч д хохирол учруулсан ба шүүгдэгчээс гэм буруугийн санаатай хэлбэрээр, түүний гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  
Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч эд хөрөнгөд хохирол учирсан бөгөөд хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, өөрийн гар утсыг хүлээн авсан тул шүүгдэгчид гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй хэмээн шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.   


Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ын тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.


Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууулийн 36.2 дугаар зүйлийн *******4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ыг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 6 сар хугацаанд Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчийг хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн *******ын тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Л.БАТЖАРГАЛ