| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2018/02377/И |
| Дугаар | 183/ШШ2018/02138 |
| Огноо | 2018-09-27 |
| Маргааны төрөл | Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар , |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 183/ШШ2018/02138
| 2018 оны 09 сарын 27 өдөр | Дугаар 183/ШШ2018/02138 | Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Боржигон овогтой, Т.Ннэхэмжлэлтэй,
/Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, ************ тоотод оршин суух, регистрийн дугаар ***********/
Хариуцагч: Мичид овогтой, Д.О д холбогдох,
/Хан-Уул дүүрэг, 6 дугаар хороо, Нүхт ***************тоотод оршин суух, регистрийн дугаар
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Алаг адуу овогтой, Б .Ба,
/Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, *********** тоотод оршин суух, регистрийн дугаар
Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Зоригтбаатар, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Өршөөл, түүний өмгөөлөгч З.Ариунжаргал, нарийн бичгийн дарга Н.Бердигүл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Онь С.Ц 72.200.000 төгрөгийн зээл Т.А-ээс авсан хуурамч гэрээ үйлдэн, үүгээр орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийж, халхавчлан Улсын бүртгэлийн дугаар *********, гэрчилгээний дугаар 00630647, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ***********тоот хаягт байрлалтай, 48 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэн аваад, ямар ч төлбөр төлөлгүй сураггүй болсон. Д.Онь уг байрны баримт бичгийг ашиглаж зээл авах зорилгоор зээлийн гэрээг иргэн Т.А , С.Ц нарын хооронд 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр байгуулж, үүгээр халхавчилж орон сууц худалдах, худалдан авах гэрээг 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хийн Т.А ийн өмчийн дээрх орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлж авсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан нөхцөлөөр уг хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэв.
Хариуцагч Д.Оы итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гансүх шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч А ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Гуравдагч этгээд Б.Бгийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Өршөөл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хариуцагч Д.Од 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 30.000.000 төгрөг бэлнээр өгч улмаар өмчлөгч Д.Онь уг мөнгийг буцаан төлөөгүй тул өмчлөгч Д.Оы зөвшөөрлөөр түүний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөнгө болох Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 53 дугаар байр, 4 тоот орон сууцны өмчлөгч болсон. Иймд Б.Б миний бие уг орон сууцны шударга өмчлөгч тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Т.А ийн нэхэмжлэлтэй, Д.Од холбогдох, орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Д.О, Т.Ннарын хооронд 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-нд худалдагч Т.Ннь өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ************тоот хаягт байршилтай, 48 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 5.000.000 төгрөгөөр худалдан авагч Д.Од худалдахаар заасан байх бөгөөд уг гэрээний дагуу худалдан авагч 5.000.000 төгрөгийг худалдагч Т.А т шилжүүлэхээр заажээ.
Т.Ннь өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 53 дугаар байр, ************хаягт байршилтай, 48 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 5.000.000 төгрөгөөр Д.Од худалдах хүсэл зоригийг илэрхийлээгүй болох нь нэхэмжлэгчийн “...өөрийн өмчлөлийн орон сууцыг С.Ц ид 72.000.000 төгрөгөөр худалдахаар аман хэлцэл байгуулж, удахгүй төлбөрийг төлнө гэсний дагуу түүнтэй 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Зээлийн гэрээг байгуулсан, С.Ц нь орон сууцаа Д.Од 5.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлчих гэсний дагуу Д.Отай 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулсан” гэсэн тайлбар, хариуцагч талын “...нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн хариу тайлбар зэргээр тогтоогджээ.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу худалдагч Т.Ннь өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, *************тоот хаягт байршилтай, 48 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 5.000.000 төгрөгөөр худалдан авагч Д.Од худалдах хүсэл зоригийг илэрхийлээгүй бөгөөд харин С.Ц ид 72.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг халхавчлах зорилгоор дээрх гэрээг байгуулсан болох нь тогтоогдсон тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” буюу тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан гэж дүгнэв.
Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг баримтлан Д.О, Т.Ннарын хооронд 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг баримтлан 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.А ээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 94.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Оаас улсын тэмдэгтийн хураамжид 94.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД