| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2024/0189/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/376 |
| Огноо | 2024-11-29 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/376
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг
Улсын яллагч М.Мэндбаяр
Гэрч ******* /цахимаар/
Шинжээч эмч ******* /цахимаар/
Шүүгдэгч-хохирогч П******* өмгөөлөгч Ч.Эрдэнэбат
Шүүгдэгч-хохирогч ******* өмгөөлөгч Д.Урансувд
Шүүгдэгч-хохирогч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Мэндбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт нарт холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч-хохирогч: Монгол Улсын иргэн, 1997 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, газрын тосны оператор мэргэжилтэй, “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ны газрын тосны 21-р талбайд ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, овогт /РД: /.
Шүүгдэгч-хохирогч: Монгол Улсын иргэн, 2001 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Халхгол суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эцэг, эхийн хамт, Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* ******* /РД: /.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч-хохирогч ******* ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 11-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт 2 дугаар багт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар баруун бугалган тус газар нь хазаж, сандал шидэж, толгойн тус газарт нь мөнгөн аяга бүхий зүйлийг шидэж эрүүл мэндэд нь “зулай орой хэсгийн шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч-хохирогч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 11-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт 2 дугаар багт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар баруун чихнээс нь хазаж эрүүл мэндэд нь баруун чихний дэлбэнгийн дээд ирмэгийн мөгөөрс тасарсан эдийн дутагдал бүхий шарх, хүзүүний зулгарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлт бичигдснээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч-хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ... Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй гэв.
Шүүгдэгч-хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2024 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө би аймгаас гэр рүүгээ очсон ба 00 цаг 45 минутад би галаа түлээд 01 цагийн үед ярьсан. намайг гэрээ дулаацах хооронд манайхаар хэсэхгүй юу даа гэхээр нь гэрт нь очсон. Намайг очиход энэ хэд нэг Сэрүүн пиво уугаад дуусгасан нэг пиво нь талдаа орсон байсан. Тэрнээс нь хамт уугаад дараа нь 0.75 -н хараа уусан. Дараа нь 0.5-н Агар гэдэг архинаас нэг нэг аваад байж байхад ******* “ эгчээ хоол идмээр байна” гэж хэлсэн. Тэгэхэд нь би ахын дүү шөнө орой болсон үед айл хүндрүүлээд яах юм бэ хүн унтаж байна гэж хэлсэн. Тэгээд миний өөдөөс чи миний идэхийг мэддэг юм уу гэж уурлаж над руу сандал шилсэн. Тэр үед би залуу хүмүүс согтож муудахын алийг нь тэр гэхэв дээ гэж бодоод нэг удаа чимээгүй өнгөрсөн. Тэгтэл над руу ширээн дээр байсан мөнгөн аягыг шидэж миний зулай хэсгийг оносон. Тухайн үед миний толгойноос их хэмжээний цус гарч нүд бүрэлзэж босоход толгой эргээд бие сонин болох хооронд ******* намайг хавирч унагааж дээр гарсан. Удаа дараа зүүн чамархай руу 3-4 удаа цохиж хамар хэсэг рүү оноход би бүр ухаан балартаж сонин байдалтай болсон. Төд удалгүй хүн аллаа гэж эмэгтэй хүн орилоод салгах гээд салгаж чадахгүй байсан. Тэр үед энийг танайд болохгүй бол гаргаад алчихъя гээд дайраад байхаар нь би ингэж хүний гарт үхнэ гэж юу байхав гэж бодсон. ******* намайг анх орж ирэхэд л дээгүүрээ нүцгэн сууж байсан ба тухайн үйл явдал болтол цээж нүцгэн л байсан. Надад ямар ч барьцгүй байгаагүй учраас би шилэн хүзүүнээс нь гараараа татахдаа хумсалсан байх. Би шилэн хүзүүнээс нь баруун сугаруугаа татаад тэврэхэд миний баруун суга руу судас шөрмөс тасарч байгаа юм шиг чанга хазсан. Тэгээд гар сулраад толгой нь тавигдаад ирэхэд дахиад намайг цохих байх гэж би бодоод баруун чихнээс нь хазахад цээж рүү хүчтэй түлхээд чихээ шувтарч авахдаа чихээ тасдчихсан. Надад чихийг тас хазах бодол байгаагүй. Түүнээс хойш чихээ бариад над руу дайрч цохиж байсан довтолгоо нь зогссон гэв.
Гэрч ******* шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 01 сарын 10-ны өдөр 23 цагийн орчимд манай хуурай дүү болох ******* 2 литр 500 граммын “Сэрүүн” нэртэй пиво хоёр ширхэг, 0,75 литрийн Хараа нэртэй 1 ширхэг архитай манай гэрт ирж надад хандан “дүү нь хөдөө явах гэсэн оройтчихлоо дүү нь танайд хоноод маргааш явъя хоёулаа миний авчирсан юмнуудыг хамт ууя” гэж хэлсэн. ...Муудалцсан шалтгаан нь манай эхнэрийг орон дээр хэвтэж байх үед ******* манай эхнэрт хандан “эгчээ хоол хийгээд өгчих” гэж хэлэхэд “айлд хүндрэл учруулаад яахав” гэж хэлсэн. Тэгтэл ******* “чамд ямар хамаатай юм” гэж хэлэн хажууд нь байсан хуванцар сандлыг авч гийн толгой тус газарт нь цохих үед нь би салгасан бөгөөд намайг салгах үед ******* “намайг тавьчих ахаа би энийг алчихъя хоёулаа гараад үзье” гээд рүү дайраад байсан. Тэгээд орон дээр суулгатал “танайхан угаасаа арчаагүй” гэж хэлээд ширээн дээр байсан мөнгөн аягыг авч рүү шидэх үед гийн толгой хэсэгт нь онож толгойг нь хагалсан. ... тэр хоёр үргэлжлүүлж муудалцаж ******* г унагааж дээр нь гарч гараараа гийн нүүрэн тус газарт нь 2-3 удаа цохисон бөгөөд би салгах гээд оролдсон боловч надад дийлдэхгүй байсан юм. Удалгүй ******* надад хандаж “ахаа чих хазчихлаа” гээд босож ирэх үед баруун чихнээс нь цус урсаж байсан. Тэгээд тэр хоёр салаад “гэртээ харилаа” гээд гараад явахад нь би хүргэж өгсөн...” гэжээ. /хх-ийн 41-42 тал/,
Шинжээч эмч ******* шүүх хуралдаанд цахимаар гаргасан тайлбартаа: П******* сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээг 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр сэтгэл зүйч Амар-амгалангийн хамт үзлэг шинжилгээ хийсэн. Үзлэг шинжилгээ нь ажиглалт, эмнэл зүйн ярилцлага, үндсэн асуулт тусгайлсан арга аргачлалын дагуу хийгддэг. Та надаас тусгайлсан хүснэгтээр хоёрдугаар зэрэг байгааг яагаад нэгдүгээр зэрэг гаргасан бэ гэж асууж байх шиг байна. Манайх 2023 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн Хууль зүйн дотоод хэргийн сайд Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал журмын дагуу үзлэг шинжилгээ хийдэг. Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч нарын 23 дугаар тогтоолоор манайд үзлэг шинжилгээ хийгддэггүй. Тиймээс П******* сэтгэл зүйн байдал дээрх үзлэг шинжилгээгээр тогтоогдсон учраас нэгдүгээр зэрэг гэсэн дүгнэлтийг гаргасан. Тусгайлсан хүснэгтэд 8 шалгуур үзүүлэлтүүд байдаг. П******* сэтгэцийн талаас ямар нэгэн эмгэг өөрчлөлтүүд одоогоор тогтоогдоогүй. Сэтгэцийн хувьд цаг хугацаа, орон зайн баримжаатай, оюун ухаан танин мэдэхүйн чадварууд, сэтгэн бодох чадварууд хэвийн байгаа. Үзлэгийн арга аргачлалаа нэгтгэхэд нэгдүгээр зэрэглэл байсан учраас нэгдүгээр зэрэглэл гэж гаргасан. Цаашдаа ******* сэтгэл зүйн тусламж үйлчилгээг үзүүлэх гэр бүлийн дэмжлэг бүхий орчин ямар байхаас засрал сайжралын байдал хамаарах учраас цаг хугацааг одоогоор тогтоож хэлэх боломжгүй гэв.
Шүүгдэгч-хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр манай найзууд болох , ******* түүний эхнэр болох Номин бид 4 хамтдаа Халхгол сумын Ялалт 2 дугаар багт байх *******ийн гэрт 2 литр 500 граммын савлагаатай пиво 1 ширхэг пиво ууж байсан. ... удалгүй гаднаас ******* гэх залуу орж ирж хамт архи согтууруулах ундаа уусан. Архи ууж байх явцад ******* нь надад хандан хараалын үг удаа дараа хэлж байсан би яг юу гэж хэлсэн гэдгийг нь тодорхой санахгүй байна. Улмаар тэр шөнө болох 2024 оны 01 дүгээр сарын 11-ний шөнийн 1 цагийн орчим би хамт байсан хүмүүсээ “хоол идье” гэж хэлэхэд ******* миний өөдөөс “би идэхгүй” гээд уурласан байдалтай хэлсэн. Тэгэхээр нь би “тэгвэл та идээд хэрэггүй ээ би идчихье” гэж хэлсэн. Тэгтэл ******* “би идэхгүй гээд байгаа юм биш үү” гэж уурлахаар нь би хуванцар сандлаар нуруу хэсэгт нь нэг цохисон юм. Тэгтэл ******* над руу дайрч миний өмсөж явсан подволкоор намайг боосон ба би ухаан алдах гэж байхад подволк урагдаад боолт нь тавигдах үед би рүү аяга шидсэн. Тэгтэл над руу дайрч миний баруун талын чихийг хазаад тавихгүй байсан ба би “чих хазчихлаа тавиач” гэж олон удаа хэлсэн боловч тавихгүй хазаад байсан. ... миний чихийг арагш зулгаахад миний баруун чих тасарчихсан юм. ... би чих тасалчихлаа гэж уурлахад над руу дахин дайрах үед нь хамт байсан ах болиулаад г гэрт нь хүргэж өгөх гээд явсан юм...” гэжээ. /хх-ийн 30-31 тал/,
Шүүгдэгч-хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Дорнод аймгаас Халхгол сумын Ялалт 2 дугаар багт байх гэртээ 01 цагийн орчимд очсон байсан ба гэртээ гал түлж дулаацуулаад байж байгаад гэх манай хөрш айлын залуу руу залгаж ярихад , ******* нартай хамт сууж байна “чи хүрээд ирээч” гэж хэлсэн. Улмаар би ийн гэрт очих үед тэд нар 2 литр 500 граммын Сэрүүн нэртэй пиво уугаад сууж байсан бөгөөд намайг ирэхийн өмнө нэгийг ууж дуусгасан гэж байсан. ...Тэгээд байж байтал *******, ийн эхнэрт хандан хоол идмээр байгаа тухайгаа хэлэхэд нь би “орой болсон байна ахын дүү айлд хүндрэл учруулаад хэрэггүй” гэхэд намайг “Д....ийн муу шээс” гэх мэтээр харааж байгаад хуванцар сандал авч миний мөр хэсэг рүү сандал шидсэн. Тэгэхэд нь би *******д хандан “Чи ахыгаа яаж байгаа юм бэ” гэхэд “чамайг яасан ч яадаг юм” гэж хэлэн ширээн дээр байсан мөнгөн аягыг авч над руу шидсэн бөгөөд тухайн мөнгөн аяга нь миний зулай хэсэгт онож цус гараад миний нүд рүү цус урссан. ... намайг дээшээ өндийх үед ******* намайг унагааж миний чамархай хэсэгт гараараа 3-4 удаа цохисон. Мөн хамар хэсэгт гараараа 1 удаа цохих үед нь миний ухаан балартаж унасан. Тэгээд намайг цохихоо болихгүй байхаар нь би өөрийгөө цохиулахгүй байхын тулд толгойг нь тэвэртэл миний суга хэсэгт халуун оргитол чанга хазсан. Тэгэхээр нь би чихийг нь хазчихвал толгойгоо өндийлгөж чадахгүй болж намайг цохихоо болих юм байна гэж бодоод чихнээс нь хазсан. Тэгтэл ******* намайг хоёр гараараа түлхэж дээшээ өндийсөн ба өндийх үед чих нь тасарчихсан байсан. Миний чихийг хазсан шалтгаан нь түүний над руу дайрах үйлдлийг нь зогсоох гэж л тийм үйлдэл хийсэн. ... намайг чихийг нь хазсаны дараагаар ******* над руу дайрахаа больсон. Хэрэв чихийг нь хазаагүй бол намайг цохихоо зогсоохгүй байсан байх...” гэжээ. /хх-ийн 35-36 тал/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр 23 цагийн орчим манай нөхрийн хуурай дүү гэх залуу 2 ширхэг 2 литр 500 граммын пиво болон 0,75 литрийн архитай манайд ирсэн. ... хүмүүс муудалцах чимээнээр намайг сэрэх үед манай гэрт түрүүлж ирсэн залуу ******* сүүлд ирсэн залуу буюу гийн толгой хэсэгт нь хуванцар сандлаар толгой хэсэгт нь цохиж манай нөхөр дундуур нь орж болиулах үед ******* гэх залуу болихгүй дайраад байсан ба арай гэж салгаад орон дээр суулгатал ширээн дээр байсан мөнгөн аягыг гэх залуу руу шидэж толгойг нь хагалчихсан. Тэгээд гэх залуугийн толгойноос нь их цус гарсан учраас би шалан дээр туссан цусыг нь цэвэрлэж байх үед ******* гэх залуу гэрийн багана цохиж гэх залуу руу дайраад байсан ба удалгүй ******* нь гийн дээр нь гараад суучихсан цохиж байсан. Би салгах гэсэн боловч өөрөө цохиулчих гээд байсан учраас ойртож чадахгүй байж байтал ******* гэх залуу “чих хазчихлаа” гэж хэлээд босож ирсэн ба баруун чихнээс нь цус гарч байсан. тэгээд манай нөхөр гэх залууг “гэрт нь хүргэж өгнө” гээд аваад явсан юм...” гэжээ. /хх-ийн 44-45 тал/,
Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Ж.Жаргалангийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №80 дугаартай дүгнэлтэд: “...*******ийн биед баруун чихний дэлбэнгийн ирмэгийн мөгөөрс тасарсан эдийн дутагдал бүхий шарх, хүзүүний зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх баруун чихний дэлбэнгийн дээд ирмэгийн мөгөөрс тасарсан эдийн дутагдал бүхий шарх нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь бүрдэл байдлаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги 5 хувь алдагдана” гэжээ. /хх-ийн 48-49 тал/,
Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Б.Өнөрборгилын 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №82 дугаартай дүгнэлтэд: “******* биед зулай орой хэсгийн шарх, баруун бугалганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. Дээрх зулайн орой хэсгийн шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун бугалганы зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 54-55 тал/,
- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 22 тал
- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 24-28 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч-хохирогч ******* ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт 2 дугаар багт согтуурсан үедээ *******тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар баруун бугалган тус газар нь хазаж, сандал шидэж, толгойн тус газарт нь мөнгөн аяга бүхий зүйлийг шидэж эрүүл мэндэд нь “зулай орой хэсгийн шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч-хохирогч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт 2 дугаар багт согтуурсан үедээ *******тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар баруун чихнээс нь хазаж эрүүл мэндэд нь баруун чихний дэлбэнгийн дээд ирмэгийн мөгөөрс тасарсан эдийн дутагдал бүхий шарх, хүзүүний зулгарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч П******* мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч-хохирогч *******, *******, гэрч *******, нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, анхны үзлэгийн тэмдэглэл, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Б.Өнөрборгилын 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №82 дугаартай дүгнэлт, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Ж.Жаргалангийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №80 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч-хохирогч П., түүний өмгөөлөгч Д.Урансувд нар нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд миний үйлчлүүлэгч аргагүй хамгаалалт хэрэглэсэн тул *******г цагаатгаж өгнө үү хэмээн маргаж мэтгэлцжээ.
Шүүхээс хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд болох шүүгдэгч-хохирогч П******* өгсөн: “...Тэгтэл ******* “би идэхгүй гээд байгаа юм биш үү” гэж уурлахаар нь би хуванцар сандлаар нуруу хэсэгт нь нэг цохисон юм. Тэгтэл ******* над руу дайрч миний өмсөж явсан подволкоор намайг боосон ба би ухаан алдах гэж байхад подволк урагдаад боолт нь тавигдах үед би рүү аяга шидсэн. Тэгтэл над руу дайрч миний баруун талын чихийг хазаад тавихгүй байсан ба би “чих хазчихлаа тавиач” гэж олон удаа хэлсэн боловч тавихгүй хазаад байсан. ... миний чихийг арагш зулгаахад миний баруун чих тасарчихсан юм. ... би чих тасалчихлаа гэж уурлахад над руу дахин дайрах үед нь хамт байсан ах болиулаад г гэрт нь хүргэж өгөх гээд явсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/, шүүгдэгч-хохирогч ******* өгсөн: “…Тэгээд намайг цохихоо болихгүй байхаар нь би өөрийгөө цохиулахгүй байхын тулд толгойг нь тэвэртэл миний суга хэсэгт халуун оргитол чанга хазсан. Тэгэхээр нь би чихийг нь хазчихвал толгойгоо өндийлгөж чадахгүй болж намайг цохихоо болих юм байна гэж бодоод чихнээс нь хазсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 тал/, гэрч *******ийн өгсөн: “..*******г орон дээр суулгатал “танайхан угаасаа арчаагүй” гэж хэлээд ширээн дээр байсан мөнгөн аягыг авч рүү шидэх үед гийн толгой хэсэгт нь онож толгойг нь хагалсан. ... тэр хоёр үргэлжлүүлж муудалцаж *******, г унагааж дээр нь гарч гараараа гийн нүүрэн тус газарт нь 2-3 удаа цохисон бөгөөд би салгах гээд оролдсон боловч надад дийлдэхгүй байсан юм. Удалгүй ******* надад хандаж “ахаа чих хазчихлаа” гээд босож ирэх үед баруун чихнээс нь цус урсаж байсан. Тэгээд тэр хоёр салаад “гэртээ харилаа” гээд гараад явахад нь би хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 тал/, шинжээч эмч Ж.Жаргалангийн: *******ийн биед баруун чихний дэлбэнгийн ирмэгийн мөгөөрс тасарсан эдийн дутагдал бүхий шарх, хүзүүний зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл...” шинжээчийн дүгнэлтээр гэмтэл учирсныг тогтоосон дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтыг шүүх бусад нотлох баримтуудтай харьцуулан үнэлж үзэхэд шүүгдэгч-хохирогч, гэрч, шүүхийн шинжилгээний шинжээч эмч нарын мэдүүлэг зэргээр аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэх нөхцөл байдал няцаагдаж байх тул шүүгдэгч-хохирогч *******, түүний өмгөөлөгч нарын гаргасан цагаатгаж өгнө үү гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Мөн *******, ******* нар нь “хоол иднэ, идэхгүй” гэх шалтгаанаар маргасан, өөр хоорондоо согтуурсан үедээ маргалдаж хэн хэнийгээ өдөөн хатгалт хийсний улмаас үүссэн таарамжгүй харилцааны явцад маргалдаж, улмаар харилцан бие биеийхээ эрх чөлөөнд халдсан үйл баримт авагджээ.
Шүүгдэгч-хохирогч нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх явцдаа харилцан маргалдаж, зодолдсоныг тухайн үед хамт байсан гэрч *******, нар хэрэгт бүрэн дүүрэн мэдүүлсэн ба хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч-хохирогч П******* үйлдлийн улмаас шүүгдэгч-хохирогч ******* ухаан балартсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан “Аливаа хүн мэргэжил, тусгай бэлтгэл, албан ажлын байдал, аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхтэй. Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус хадлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй.”гэж заасан.
Шүүгдэгч-хохирогч ******* хувьд, шүүгдэгч-хохирогч П*******н цохих, хазах, дээрээс дарах зэрэг довтолсон үйлдлийг эсэргүүцэж, таслан зогсоосны дараа буюу довтолгоо төгссөн үед чихнээс нь хазсан үйлдлийг аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх үндэслэлгүй юм.
Иймд шүүгдэгч-хохирогч *******, ******* нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч-хохирогч П*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч-хохирогч *******г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч-хохирогч *******, ******* нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Шүүгдэгч-хохирогч П******* гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч-хохирогч ******* гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч-хохирогч *******, ******* нарын эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирлууд учирсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч-хохирогч ******* нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч П*******г шүүгдэгч-хохирогч *******д эрүүл мэндэд учирсан хохирол төлөх төлбөргүй, харин шүүгдэгч-хохирогч ******* нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролд баримтаар 930,688 төгрөгийг нэхэмжилж байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 зааснаар шүүгдэгч-хохирогч *******гээс эрүүл мэндэд учирсан хохиролд 930,688 төгрөгийг гаргуулж, ******* овогт ******* ******* /РД: /-д олгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч-хохирогч *******, ******* нарын сэтгэцэд учирсан хохирол нь хүндэвтэр, хөнгөн гэж гарсан боловч шүүхээс шүүгдэгч хохирогч нар нь дахин шинжилгээ хийлгэж хохирлоо нэхэмжлэх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь сэтгэцэд учирсан хохирлыг хүснэгтээр тогтоосныг зөвшөөрөхгүй бол шинжээч томилж шинжилгээ хийлгэснээр сэтгэцэд учирсан бодит хохирол тогтоогдоно.
Иймд шүүгдэгч-хохирогч ******* нь чих хийлгэх, болон сэтгэцэд учирсан гэмт хорын хохирол, цаашид хийлгэх эмчилгээний зардлаа, шүүгдэгч-хохирогч ******* сэтгэцэд учирсан гэмт хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч-хохирогч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч-хохирогч ******* нь бусдын эрүүл мэндэд учирсан хохирол төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч-хохирогч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч-хохирогч ******* овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч-хохирогч овогт г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч-хохирогч *******г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч-хохирогч *******г 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч-хохирогч *******, ******* нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, шүүгдэгч-хохирогч *******гээс эрүүл мэндэд учирсан хохиролд 930,688 төгрөгийг гаргуулж, ******* овогт ******* ******* /РД: /-д олгосугай.
5. Шүүгдэгч-хохирогч ******* нь чих хийлгэх, болон сэтгэцэд учирсан гэмт хорын хохирол, цаашид хийлгэх эмчилгээний зардлаа, шүүгдэгч-хохирогч ******* сэтгэцэд учирсан гэмт хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч-хохирогч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч-хохирогч ******* нь бусдын эрүүл мэндэд учирсан хохирол төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч-хохирогч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч-хохирогч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ