Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 60

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                    Хэргийн индекс: 180/2017/0065/Э

 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг  шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн “А” танхимд  нээлттэй хийсэн хуралдаанд

 

Нарийн бичгийн дарга                        Н.Болор-Уянга,

Улсын яллагч                                      Я.Сансар,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч                           Д.Оюунцэцэг, Х.Биязхан,

Шүүгдэгч                                             Д.Өлзийбат, Э.Батбаяр нарыг  оролцуулан

 

            Тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Яичил овогт Дондовын Өлзийбат, Бугад овогт Банзрагчийн Батбаяр нарт холбогдох эрүүгийн 20172300076 дугаартай хэргийг 2017 оны 05 сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1969 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Дундговь аймгийн Гурвансайхан суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Сэлбийн 121-292 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй гэх, хэрэг хариуцах чадвартай Яичил овогт Дондовын Өлзийбат /РД: ЗГ69020912/

Монгол улсын иргэн, 1979 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Цаг уурын 1А-02 тоотод азар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй гэх, хэрэг хариуцах чадвартай Бугад овогт Банзрагчийн Батбаяр /РД: СЭ79120616/

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: /Яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/ Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг замчдын овоо гэх газарт 2017 оны 02 дугаар сарын 22-ны орой 21 цагийн орчимд Д.Өлзийбатын эзэмшлийн 30-16 ДУА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл зогсож байхад нь 88-00 ХЭҮ улсын дугаартай соната-7 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Батбаяр араас нь мөргөж зам тээврийн осол гаргаж соната-7 тээврийн хэрэгслийн зорчигч иргэн Б.Бадамын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн  судлав. Үүнд:

 Хохирогч Б.Бадамын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Улаанбаатар хотод хүүхдүүд дээрээ амарч, эмнэлэгээр үзүүлж байгаад 2017 оны 02 дугаар сарын 22-ны орой Хэнтий аймаг руу буцахаар болсон. Тэгээд би Улаанбаатар хотын Нарантуул зах дээр очиж Хэнтий аймаг явах замын унаанд суусан Тухайн үед цагаан өнгийн жижиг машин Хэнтий явна гэж байхаар нь би 15 цагийн алдад суусан. Тэгээд тухайн машин хүнээ дүүрэхээр гарна гээд зах дээр жаахан удсан. Тэгээд 18 цагийн алдад Улаанбаатар хотоос гараад явж байгаа Багануур дүүрэг өнгөрөөд явж байтал миний сууж байсан машин түс тас болоод юм мөргөх шиг болсон. Нэг мэдсэн чинь миний амьсгаа давчидаад ухаан орж гараад байж байтал нэг залуу ирээд намайг өргөөд машинд суулгаад Багануур дүүргийн эмнэлэг рүү аваачиж өгсөн Сүүлд сонсоход миний сууж явсан машин зам дээр байсан машиныг мөргөсөн гэж дуулсан гэсэн мэдүүлэг /хх-ийн  35-36 тал/,  

 

Гэрч А.Минжингийн хэрэг бүртгэлтэнд өгсөн : Би 2017 оны 02 дугаар сарын 22-ны орой 18 цагийн алдад Улаанбаатар хотоос Хэнтий аймаг орох унаа хайж байгаад нэг соната7 маркийн цагаан өнгийн жижиг тэрэг Хэнтий явна гэхээр нь суусан. Тухайн үед надаас гадна машинд жолоочтойгоо нийлээд дөрвөн хүн байсан. Жолоочийн эсрэг талын суудал дээр нэг эмээ суугаад арын суудал дээр нэг эгч хүүхэдтэйгээ сууж байсан. Тэгээд тухайн унаа хүн нь болсон гээд Улаанбаатар хотоос хөдлөөд явахад нь миний нойр хүрээд би унтсан. Тэгээд машин зогсохоор нь сэрээд хартал Багануур дүүрэг дээр ирсэн байсан. Тэгээд би дэлгүүрээс уух юм аваад машиндаа суугаад буцаад хөдлөх үед нь би ахиад нойрмоглоод унтсан. Тэгээд нэг мэдсэн чинь намайг хүн татаад наад машинаасаа хурдан буу гээд татаж байсан би гэнэт ухаан ороод хартал миний хамраас их цус гоожоод миний сууж явсан машин зам дээр зогсож байсан нүүрстэй машиныг мөргөсөн байдалтай зогсож байсан. Би тухайн үед хамраасаа цус их алдаад шоконд ороод манараад байж байтал замын унаа ирээд намайг болон урд сууж байсан эмээг аваад Багануур дүүргийн эмнэлэг дээр ирсэн. Тэгээд би эмнэлэгт нь үзүүлэхэд миний хамар хугарч дээд, доод уруул язарсан байна гэж хэлсэн. Дараа нь эмнэлэг дээр байхдаа бодож үзэхэд миний сууж явсан машин зам дээр зогсож байсан машины араас мөргөж зам тээврийн осол гаргасан байна гэж ойлгосон гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39 тал/,

 

Гэрч С.Эрдэнэбатын хэрэг бүртгэлтэнд өгсөн: Би 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод байж байгаад ээж Уранчимэгийн хамт Хэнтий аймаг явах гээд Нарантуул захаас цагаан өнгийн соната 7 маркийн машинд суусан. Тэгээд жолоочтой нийлээд тавуулаа Хэнтий аймаг явсан. Би ээжтэйгээ тэгээд нэг эгчийн хамт машины арын суудалд суугаад эмээ жолоочийн эсрэг талын суудалд суусан байсан. Тэгээд бид нар явж байгаад Багануур дүүрэг өнгөрөөд би жаахан зүүрмэглэсэн байдалтай явж байтал машины АБС хөдөлгүүр ажиллахаар нь би гайхаад урд замаа харах зуур гэнэт машин мөргөсөн. Тэгээд би буугаад ээж болон ард сууж байсан эгчийг буулгасан. Тухайн үед гэнэт машин тоормослох үед би урд замаа харах гэхэд машин мөргөсөн. Хормохон зуур болсон асуудал гэсэн мэдүүлэг /хх-ийн  15 тал/,

 

Яллагдагчаар Д.Өлзийбатын хэрэг бүртгэлтэнд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ Би 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймгаас Багануур дүүрэг рүү явсан. Тэгээд би 02 дугаар сарын 21-ний өдрөө Багануур дүүрэгт хоносон. Тэгээд 2017 оны 02 дугаар сарын 22-ний өглөө 09 цагт Багануурын уурхайгаас нүүрсээ ачаад өдөр 13 цагийн үед Хэнтий аймаг руу буцсан. Тэгээд замд явж байх үед Цэнхэрмандал сумын нутаг замчдын овоо өгсөх замд миний машины арын эд анги эвдэрч арын нэг талын дугуйны шаариг нь нураад  дугуйгаа зуураад хөдөлгөөнгүй зогссон. Тэгээд би буугаад тухайн эд ангийг янзлах гээд машинаа яг зогссон хэвээр нь данхраадаад арын дугуйг салгаад хагас голоо салгах гэж үзтэл болохгүй байсан. Тэгээд болохгүй болохоор нь буцаагаад дугуйгаа хийгээд данхраатай чигээр нь орхиод дөрвөн дугуйндаа чулуу ивээд данхраадаа унахаас хамгаалж чулуу мод хоёр эвсэн. Тэгээд гадаа харанхуй болохоор нь машиндаа орж суусан. Тэгээд машиндаа сууж байтал гэнэт араас нэг машин ирж хүчтэй мөргөсөн. Тухайн үед би ухаан алдаад юу болсныг мэдэхгүй байж байгаад сэрсэн чинь цагдаа ирсэн хэмжилт хийгээд байж байсан. Тэгээд арын мөргөсөн машины жолооч болон намайг аваад Багануур дүүргийн Цагдаагийн газар очсон гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 85-86 тал/,

 

Яллагдагчаар Э.Батбаярын хэрэг бүртгэлтэнд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 17 цагийн алдад Улаанбаатар хотоос өөрөөсөө гадна дөрвөн хүн аваад Хэнтий аймаг руу явсан. Тэгээд Хэнтий аймаг руу явах замдаа 21 цаг 30 минутын үед Цэнхэрмандал сумын нутаг Замчдын овоо гэх газар явж байгаад зам дээр зогсож байсан Портер маркийн машины араас мөргөсөн. Тухайн үед замын нөхцөл байдал харанхуй байсан ба өөдөөс нэг машин холын гэрэл дээрээ явж байгаад ойр дээрээ шилжүүлэхээр нь би бас гэрлээ ойр дээр нь шилжүүлсэн тэгээд тухайн машиныг өнгөхөөр нь гэрлээ хол дээрээ шилжүүлсэн чинь гэнэт урд зам дээр машин зогсож байхыг хараад тоормос гишгэхэд машины АБС төхөөрөмж ажлаад тухайн машины араас очиж мөргөсөн. Зам дээр зогсож байсан Портер маркийн машин ардаа ямар нэгэн аваарын тэмдэг тавиагүй гэрэл гэрэлтүүлэг асаагаагүй замаа бүрэн чөлөөлөөгүй зогсож байсан Тэгээд би машинаас хүмүүсээ буулгаад Багануур дүүргийн эмнэлэг рүү замын унаагаар явуулсан гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 83-84 тал/,

 

/2 дүгнэлтийг дүгнэлт хэсгийг бич хохирогч бадамын биед гэмтэл учирсан, нөгөө нь хх-ийн 66-67 талд байгаа/

 

Шинжээчийн дүгнэлт

Шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

Эвлэрлийн гэрээ

 

            Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалдсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг замчдын овоо гэх газарт 2017 оны 02 дугаар сарын 22-ны орой 21 цагийн орчимд шүүгдэгч Д.Өлзийбат, Б.Батбаяр нарыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсний улмаас /Д.Өлзийбатын эзэмшлийн 30-16 ДУА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг  зам дээр зогсож байхад нь 88-00 ХЭҮ улсын дугаартай соната-7 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Батбаяр араас нь мөргөж зам тээврийн осол гарган соната-7 тээврийн хэрэгслийн зорчигч/ иргэн Б.Бадамын бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Б.Батбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1. “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж ява ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтыг,

Шүүгдэгч Д.Өлзийбат нь ............ 

 

зөрчсний улмаас шүүгдэгч Б.Батбаярын жолоодож явсан тээврийн хэрэгслийн  зорчигт Б.Бадамын бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдээр нотлогдож байна.

Хохирогч Б.Бадам нь шүүгдэгч Б.Батбаяр, Д.Өлзийбат нараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй хэмээн эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүх шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй болно.

Шүүгдэгч нь Б.Батбаяр, Д.Өлзийбат нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Б.Бадам нь шүүгдэгч нартай сайн дураар эвлэрсэн байх тул шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Яичил овогт Дондовын Өлзийбат, Бугад овогт Банзрагчийн Батбаяр нарыг   тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг  үйлдсэн  гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Өлзийбат, Б.Батбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт  зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

            5. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч нарт авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Л.УЯНГА