Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2020/0229

 

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2020/0229

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй \шүүх хуралдаанаар Д.Бын нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн газарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Д.Б/РД:*********/

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн газар

Нэхэмжлэлийн шаардлага: Барьцааны гэрээ-г Улсын бүртгэлд бүртгэхээс Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019.07.24-ний өдрийн 980 дугаар шийдвэрийг хүчингүйд тооцож, тус Барьцааны гэрээ-г Улсын бүртгэлд бүртгэхийг Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчД.Л, гэрч М.Э шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бшүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3... хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана. гэснийг баримтлан:

Шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс хууль, эрх зүйн хэрэглээ талаас анхаарч ойлгоогүйн улмаас бусдын болон хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж үүгээр дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Энэ нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.02.15-ны өдрийн 183/ШШ2017/00422 дугаар шийдвэрийн зарим буюу ТОГТООХ хэсгийн 4-рт ... хүү Э.М 18 нас хүртэл уг орон сууцыг бусдад худалдах, бэлэглэх, түрээслэх, барьцаанд тавих зэргээр захиран зарцуулах эрхгүй... гэсэн хэсгийн утга, агуулгын эргэлзээгүй буюу шууд илэрхийллийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5... тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан гэх журмын дагуу Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2, 16 дугаар зүйлийн 16.1, 16.2 дэх заалтуудаар тус тус зохицуулсныг шүүхээс анхаарч шийдвэрлэсэн гэж үзэж байна. Гэтэл шийдвэрийн энэ хэсгээс үүдэн ХУД-ийн Улсын бүртгэлийн хэлтэс Барьцааны гэрээ-г Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан нь:

         Хүүхдийг төлөөлөх эх Д.Бын хууль ёсны төлөөлөх эрхийг

         Эцэг, эх асран хамгаалагчаар дамжуулан хэрэгжүүлэх насанд хүрээгүй буюу иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй хүүхэд /Э.М/-ийн эрхийг,

         Шүүхээс 4 хүний хамтран өмчлөх өмч гэж тогтоож, үл хөдлөхийн гэрчилгээнд 4 хүн хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн, гэтэл Э.М, Э.БД.Бнарын бусад 3 хүний өмчөө хамтран барьцаалах зэргээр захиран зарцуулах эрхийг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

Зээлдүүлэгч Д.Г зээлдэгч Д.Бнарын 2019.07.04-ний өдрийн 1335 дугаартай Зээлийн гэрээний мэдээлэл бүхий нотлох баримтад үндэслэсэн Үл хөдлөх эд хөрөнгийн 2019.07.04-ний өдрийн 1335 дугаар бүхий Барьцааны гэрээг тус тус нотариатаар баталгаажуулж талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангах болон эрх зүйн баталгааг бүрдүүлснээр Нотариатын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг хангасан.

Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1... нотариатын үйлдсэн буюу гэрчилсэн бусад баримт бичиг, түүний хуулбар, лавлагааг нотариатын баримт гэх ба мөн зүйлийн 11.2 Энэ хуульд заасны дагуу үйлдэж олгосон нотариатын баримт нотлох баримтын эх сурвалж болно.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 20 дугаар зүйлийн 20.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дэх заалтуудыг тус тус зөрчиж ХУД-ийн 11-р хорооны эд хөрөнгийн Улсын бүртгэгч тус Барьцааны гэрээг үндэслэлгүйгээр Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан учраас дээд шат буюу даргад нь гомдол гаргасан боловч тэрбээр 2019.07.24-ний өдрийн 980 тоот хариу бичгээр Улсын бүртгэгч хүүхдийн ээж болох Д.Бын төлөөлөх эрхийг хөндсөн зүйл үгүй бөгөөд гагцхуу эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүхийн шийдвэрийг зөрчиж болохгүй хэмээн, ойлголтын зөрүүтэй маргаан бүхий шүүхийн шийдвэрийн "... хүү Э.М 18 нас хүртэл уг орон сууцыг бусдад худалдах, бэлэглэх, түрээслэх, барьцаанд тавих зэргээр захиран зарцуулах эрхгүй... гэсэн хэсгийг чухам яаж ойлгож, Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан талаар хууль зүйн үндэслэлтэй, тодорхой хариу өгөөгүй.

Гэтэл хүүхдийн ээж болох Д.Бын төлөөлөх эрхийг хөндсөн зүйл үгүй гэж зөв ойлгосон хэдий ч үйлдэл дээрээ болон хууль хэрэглээ, шүүхийн шийдвэр биелүүлэх явцад шийдвэрийн энэ хэсгийг гуйвуулан тайлбарлаж хүүхдийг төлөөлөх эх Д.Бын хууль ёсны төлөөлөх эрхийг болон эцэг, эх, асран хамгаалагчаар дамжуулан хэрэгжүүлэх насанд хүрээгүй буюу иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй хүүхдийн эрхийг тус тус хөндөж Барьцааны гэрээ-г Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж ойлгомжгүй байдал үүсгэсэн.

Бид Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.Энз хуулийн 11 дүгээр зүйл болон улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасан журмыг зөрчсөн гэрээг улсын бүртгэлд бүртгэхийг хориглоно. гэснийг зөрчөөгүй бөгөөд энэ заалтад тусгасан Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-д заасныг Барьцааны гэрээнд бүрэн хангасан байх тул мөн зүйлийн 156.3-ийн шаардлагын дагуу бичгээр байгуулсан Барьцааны гэрээ хүчин төгөлдөр байна.

Барьцааны гэрээний:

         Барьцаалагч Д.Г

         барьцаалуулагч Д.Б, охин Э.М, хүү Э.М, хүү Э.Х нарын 4 хүн тус тус байгаа бөгөөд насанд хурээгүй буюу иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй 3-н хүүхдийн нэрийн өмнөөс Барьцааны гэрээ-нд хууль ёсны төлөөлөгч эх Д.Бтөлөөлж гарын үсэг зурсныг нотлох баримтын эх сурвалж буюу нотариатын баримт болгож хууль зүйн баталгааг бүрдүүлсэн болно.

Бусдын буюу ХУД-ийн Улсын бүртгэлийн хэлтсийн шүүхийн шийдвэрийн эргэлзээ бүхий ойлголттой зарим хэсгийг зөв ойлгож хэрэглэхэд дараах хуулиудын зохицуулалтыг шүүхээс анхаарч эвлэрлийн гэрээг баталгаажуулсан гэж үзэж байна.

Энэ нь: Гэр бүлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1. Гэр бүлийн эд хөрөнгийн харилцааг иргэний хуулиар зохицуулна.

1.             Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.Иргэний эрх зүйн бүрэн чадамж буюу иргэн өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадвар насанд хүрснээр буюу 18 наснаас бий болно.

Мөн зүйлийн 15.2.Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шуух 16-аас 18 хүртэлх насны иргэнийг, түүний хүсэлт, эцэг эх; асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрлөөр иргэний эрх зүйн бүрэн чадамжтай гэж тооцож болно.

16 дугаар зүйлийн 16-1-Насанд хүрээгүй буюу 14-өөс 18 хүртэлх насны этгээд иргэний эрх зүйн бурэн бүс чадамжтай байна.

Мөн зүйлийн 16.2.Насанд хүрээгүй иргэн хуулиар зөвшөөрснөөс бусад хэлцлийг хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, харгалзан дэмжигч/-ийн бичгээр олгосон зөвшөөрлийн үндсэн дээр хийнэ.

Харин мөн зүйлийн 16.3. Насанд хүрээгүй иргэн хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрөлгүйгээр дараахь эрхээ бие даан хэрэгжүүлж болно:

16.3.1.өөрийн хөдөлмөрийн хөлс, оюутны тэтгэлэг, тэдгээртэй адилтгах бусад орлого, тэдэнд өөрийн үзэмжээр захиран зарцуулахад нь зориулж шилжүүлсэн эд хөрөнгийг захиран зарцуулах.

16.3.2.өөртөө хохиролгүй бөгөөд хиймэгц биелэх ахуйн чанартай хэлцэл хийх.

16.3.3.Энэ хуулийн 16.3.1 -д заасан орлогыг банк, зээлийн байгууллагад хадгалуулах.

16.4. 16-аас 18 хүртэлх насны иргэн хоршооны гишүүн байж болно. гэсэн хуулийн эдгээр заалтууд шүүхийн шийдвэрт заасанчлан хүү Э.М нь 18 нас хүртэл үг орон сууцыг бусдад хүдалдах, бэлэглэх, түрээслэх, барьцаанд тавих зэрэг захиран зарцуулах эрхгүй эсхүл бие даан захиран зарцуулах эрхүүдийг нэг бүрчлэн тогтоож тэрбээр эрх зүйн бүрэн чадамжгүй бөгөөд 18 насанд хүрээгүй хүүхдийн үл хөдлөх болон бүсад хөрөнгө зарцуулах болон хийх үйлдлийн эрх, мэдлийн байдлыг ялган зааглаж, нэг мөр тодорхойлсон гэж үзэж байна.

Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2, 16 дугаар зүйлийн 16.1, 16. 2 дэх заалтын дагуу 18 насанд хүрээгүй буюу эрх зүйн бүрэн чадамжгүй хүүхдийн үл хөдлөх эд хөрөнгийг үл захиран зарцуулах эрх зүйн байдлыг шүүх шийдвэртээ зохигчийн хүсэлтийг хангаж ердийн журмаар тухайлан оруулж хуулинд заасныг зөвхөн тодотгож өгсөн ба шүүх үүнийгээ шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт: тал / эцэг, эх/-ууд сайн дурын үндсэн дээр уг гэрээг байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээд /хүү Э.М/-ийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж үзлээ гэж баталгаажуулсан гэж үэж байна

Түүнээс биш шүүхээс эцэг, эх, асран хамгаалагчаар төлөөлүүлэн эдлэх хүүхдийн эрхийг онцгой журмаар хязгаарласан, хориглосон, хүүхдийн эрхийг зөрчиж, эрх зүйн байдлыг доордуулсан шийдвэр биш гэж үзэж байгаа харин ч эсрэгээр хүүхэд 18 нас хүртэл үл хөдлөх хөрөнгө захиран зарцуулах эрхгүй юм шүү тиймээс хүүхдийн нэрийн өмнөөс аливаа үйлдлийг эх Д.Бөөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд гүйцэтгэх тэднийг өсгөн хүмүүжүүлэх, асран хамгаалах журамтай гэж эцэг, эхээр төлөөлүүлж хүүхдэд олгосон эрхийг баталгаажуулан шийдвэрт тусгасан болохоос эвлэрлийн гэрээний 3.2 заалтыг баримтлан Барьцааны гэрээ-г Улсын бүртгэлд бүртгэх үйлдэл нь хууль, шүүхийн шийдвэрт харшилна гэж шүүх хориглоогүй бөгөөд тогтоогоогүй байна.

Тэгээд ч насанд хүрээгүй буюу иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй нэг хүүхдийн эрхгүй гэж хуульд заасан зохицуулалтыг зөвхөн тодотгож шийдвэртээ тусгасан нь шүүхээр 4 хүнийг хамтран өмчлөгчөөр тогтоосон, үл хөдлөхийн гэрчилгээнд хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн нь эх, бусад 2 хүүхдэд өөрөөр хэлбэл 3 хүнд халдаан хэрэглэх хуулийн үндэслэлгүй билээ.

Өөрөөр хэлбэл 18 нас хүрээгүй 3-н хүүхдийн үл хөдлөх эд хөрөнгө үл захиран зарцуулах эрхгүй байдлаар дамжуулан түүний нэрийн өмнөөс үйлдэх хууль ёсны төлөөлөгч эх Д.Бын эрхийг хууль, шүүхийн шийдвэрээр хязгаарлаагүй байна.

Тиймээс Барьцааны гэрээн-д 3-н хүүхдийн нэрийн өмнөөс түүний хууль ёсны төлөөлөгч эх Д.Бтөлөөлж гарын үсэг зурсан нь хууль, шүүхийн шийдвэрийг зөрчөөгүй гэж үзэж байна.

Хэрэв хууль ёсны төлөөлөгч нь насанд хүрээгүй хүүхдийн нэрийн өмнөөс түүний аливаа эрх, ашиг сонирхлыг хамгаалаагүй, холбогдох үүргээ биелүүлээгүй бол харин ч эсрэгээр хүүхдийн эрх зөрчигдөх асуудал зүй ёсоор тавигдах ба Зөрчлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 3.7 дахь заалтаар эхэд нь хариуцлага тооцогдох ёстой байх.

ХУД-ийн Улсын бүртгэлийн хэлтсийн эс үйлдэхүйн улмаас эх, хүүхдийн зөрчигдсөн эрхийг дараах хуулиудын хүрээнд хамгаалж, сэргээх хууль, эрх зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Хан-Уул дүүргийн эд хөрөнгийн улсын бүртгэлийн хэлтсийн эс үйлдэхүйн улмаас эх Д.Борон сууцны байраа барьцаанд тавьж авсан мөнгө, төгрөгөөр бизнес, ажил, үйлчилгээ явуулж 3 хүүхдийн асрамж, эрүүл мэнд, хоол, хүнс, хувцас, зэрэг тэдний эрүүл өсөн бойжих, зөв хүмүүжил, төлөвшил авах, сургуульд сурах, боловсрол авах, ээлтэй орчин бүрдүүлэх болон хөгжих эрхийн хэрэгцээг хангах зэрэг хүүхдийн нэн тэргүүний язгуур эрх, ашиг сонирхлыг хамгаалахад шаардлагатай хөрөнгө мөнгөний эх үүсвэр олох боломжийг хаасан ба үүгээр дамжуулан үл хөдлөх хөрөнгө барьцаалах зэрэг бүрэн эрхийг зөрчсөн гэж үзэж байна.

Иймийн тулд:

1.            МУ-ын Үндсэн хуулийн: 14 дүгээр зүйл 1. Хүнийг хөрөнгө чинээр ...нь ялгаварлан гадуурхаж үл болно.

2.            16 дугаар зүйл. Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ.

3 ... үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй.

11/ Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална.

3. Гэр бүлийн тухай хуулийн: 4 дүгээр зүйлийн 4.4. Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална.

Мөн зүйлийн 4.5. Хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, хөгжүүлэх, түүний эрх, ашиг сонирхлыг нь нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэнэ.

5 дугаар зүйлийн 5.1. Шуухнь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль-д заасны дагуу гэр булийн эрхийг хамгаална.

Мөн зүйлийн 5.2. Төрийн захиргааны болон нийгмийн халамжийн байгууллага нь энэ хуульд заасны дагуу гэр булийн эрхийг хамгаална.

Зөрчлийн тухай хуулийн: 20 дугаар зүйлийн 3.7.Хүүхдийн эрхийг хангах талаар эцэг, эх. асран хамгаалагч, харгалзан дэмжигч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь эруугийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.             Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15 2, 16 дугаар зүйлийн 16.1, 16. 2 дэх заалт,

4.             Хүүхдийн эрхийн тухай хуулийн 2 дугаар бүлэг буюу 5-10 дугаар зүйлийн Хүүхдийн эрх, эцэг, эх, асран хамгаалагчийн үүргийг,

Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.Хүүхдийг төрсөн цагаас нь эхлэн 18 насанд хүртэлх эрхийг нь хангахад энэ хууль үйлчилнэ Мөн 4 дүгээр зүйлийн:

4.1.1 .хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй байх,

4.1.2.ТӨР, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг нэн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах зэрэг хүүхдийн эрхийн үндсэн зарчмыг

19 дүгээр зүйл. Хүүхдийн эрхийн талаар мэдээлэл өгөх, гомдол, нэхэмжлэл гаргах

19.1.Хүүхэд эрхээ зөрчигдсөн гэж үзвэл өөрөө болон эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, бусад иргэн, байгууллагаар уламжлан эрхээ хамгаалуулахаар хуүль тогтоомжид заасан журмын дагуу гомдол. нэхэмжлэл гаргана.

Хүүхэд хамгааллын тухай хуулийн 3 дугаар зүйлийн З.З.Монгол Улсын иргэн төрсөн цагаас эхлэн 18 нас хүртэл энэ хууль үйлчилнэ.

Мөн хуулийн 5 дугаар зүйл Гэр бүл дахь хүүхэд хамгааллын эрх, үүргийг тус тус ноцтой зөрчиж амьдрал ахуйд нь хүндрэл, бэрхшээл үүсгэж байнa.

5.Боловсролын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 иргэнийг хөрөнгө чинээгээр...нь ялгаварлан гадуурхахгүй байх, ...тэгш боломж, нөхцөлөөр хангана зэргийг тус тус үндэслэн эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн эх Д.Б, хүү М нарын талд ашигтайгаар шийдвэрлэх, тайлбарлах буюу буруу хэрэглэсэн хууль тогтоомжоос илүү тааламжтай нөхцөл олгож байгаа Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 зүйлийн үндсэн зарчим, зохицуулалтыг мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар хэрэглэх хуулийн үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд:Шүүх шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт: тал / эцэг, эх/- ууд сайн дурын үндсэн дээр уг гэрээг байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээд /хүү Э.М/-ийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж үзлээ гэж үндэслэсэн байх тул ХУД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.02.15-ны өдрийн 183/ШШ2017/00422 дугаар шийдвэрийн зарим буюу ТОГТООХ хэсгийн 4-рт: ... хүү Э.М 18 нас хүртэл үг орон сууцыг бусдад хүдалдах, бэлэглэх, түрээслэх, барьцаанд тавих зэргээр захиран зарцуулах эрхгүй... гэсэн хэсгийг Хан-Уул дүүргийн эд хөрөнгийн улсын бүртгэлийн газар хууль, эрх зүйн хэрэглээ талаас анхаарч ойлгоогүйн улмаас:

         Хүүхдийг төлөөлөх эх Д.Бын хууль ёсны төлөөлөх эрхийг,

         Эцэг, эх, асран хамгаалагчаар дамжуулан хэрэгжүүлэх насанд хүрээгүй буюу иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй Э.Мын эрхийг,

         Шүүхээс 4 хүний хамтран өмчлөх өмч гэж тогтоож, үл хөдлөхийн гэрчилгээнд 4 хүн хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн, гэтэл хүүхдүүд Э.М, Э.Бэх Д.Бнарын бусад 3 хүний өмчөө хамтран захиран зарцуулах эрхийг тус тус ноцтой зөрчиж эх Д.Бөөрийн болон 3 хүүхдийн нэрийн өмнөөс бүртгүүлэхээр өгсөн Үл хөдлөх эд хөрөнгийн Барьцааны гэрээ-г Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн үйлдэл нь хууль бус болохыг тогтоож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр шүүх хуралдаанд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын тодруулгадаа: Барьцааны гэрээ-г Улсын бүртгэлд бүртгэхээс Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019.07.24-ний өдрийн 980 дугаар шийдвэрийг хүчингүйд тооцож, тус Барьцааны гэрээ-г Улсын бүртгэлд бүртгэхийг Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчД.Л шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Эрхийн улсын бүртгэлийн **********дугаартай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж,******орон сууцны өмчлөгчөөр Д.Б, М.Э нар бүртгэлтэй байсан.

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Д.Бын нэхэмжлэлтэй, М.Эт холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцээд тус шүүхийн 2017.02.15-ны өдрийн 183/ШШ2017/00422 дугаар шийдвэрээр эрхийн улсын бүртгэлийн ******** дугаартай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж,******орон сууц болон тоот авто зогсоолын хамтран өмчлөгчөөс М.Э татгалзаж, Д.Бнь , Э.М, Э.Х нарыг хамтран өмчлөгчөөр нэмж бүртгүүлэх бөгөөд Э.М 18 нас хүртэл уг орон сууцыг бусдад худалдах, бэлэглэх, түрээслүүлэх, барьцаанд тавих зэргээр захиран зарцуулах эрхгүй болохыг талууд хүлээн зөвшөөрч, эрхийн улсын бүртгэлд зохих өөрчлөлтүүд оруулахыг Оюуны өмч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт даалгасугай гэж шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрийн дагуу эрхийн улсын бүртгэлд зохих өөрчлөлтүүд оруулахаар 2017.04.11-ний өдөр Д.Бнь мэдүүлэг гаргасныг үндэслэн дээрх орон сууцны өмчлөгчөөс М.Эыг хасч, Д.Б, Э.М, Э.М, Э.Х нарыг өмчлөгчөөр бүртгэж, өмчлөх эрхийн 00058 дугаартай гэрчилгээ олгосон байна.

М.Э, Д.Бнарын 2017.02.14-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээний 3.2-т хүүхдүүдийн дасан зохицсон амьдрах орчныг өөрчлөхгүй байх үүднээс шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц эрхийн улсын бүртгэлийн ******** дугаартай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж,******орон сууц болон тоот авто зогсоолын хамтран өмчлөгчөөс М.Э татгалзаж, Д.Бнь Э.М, Э.Х нарыг хамтран өмчлөгчөөр нэмж бүртгүүлэх бөгөөд Э.М 18 нас хүртэл уг орон сууцыг бусдад худалдах, бэлэглэх, түрээслүүлэх, барьцаанд тавих зэргээр захиран зарцуулах эрхгүй байна, гэрээний 3.3-т талууд эвлэрлийн гэрээ болон шүүхээр баталгаажуулсан шүүхийн шийдвэрийг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж заасан.

М.Э нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.02.15-ны өдрийн 183/ШШ2017/00422 дугаар шийдвэрийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30.1.4-т шүүх, арбитр, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гарсан тохиолдолд тусгай тэмдэглэл хийнэ гэж заасны дагуу Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.02.15-ны өдрийн 183/ШШ2017/00422 дугаар шийдвэрийг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн ******** дугаартай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж,******орон сууцны улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийсэн болно Д.Бнь дээрх орон сууцыг барьцаалж Д.Г байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ байгуулж эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлэг гаргасан байдаг. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29.1.1-д бүртгүүлэхээр мэдүүлсэн эрх нь энэ хуулийн 30 дугаар зүйлд заасан тусгай тэмдэглэлээр хориг тавьсан эрх, хязгаарын хүрээнд хамаарч байгаа бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана гэж заасныг үндэслэн уг барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан нь хууль зөрчөөгүй байна.

Д.Бнь дээрх орон сууцыг зээлийн барьцаанд бариулж байгаа нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.02.15-ны өдрийн 183/ШШ2017/00422 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 3-т гэр бүлийн тухай 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар Д.Бнь хүүхдүүдийг эрүүл аюулгүй орчинд амьдруулж, асран хамгаалах үүрэгтэй гэж заасан, эвлэрлийн гэрээний 3.2-т хүүхдүүдийн дасан зохицсон амьдрах орчныг өөрчлөхгүй байх үүднээс Э.М 18 нас хүртэл уг орон сууцыг бусдад худалдах, бэлэглэх, түрээслүүлэх, барьцаанд тавих зэргээр захиран зарцуулах эрхгүй байна гэж заасан үүргээ зөрчиж байна гэж үзэж байна.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй; 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана; Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт 41.1-д заасан барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй гэж заасан байдаг тул эрхийн улсын бүртгэлийн ******** дугаартай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж,******орон сууц барьцааны зүйл болж үүргийн гүйцэтгэлийг түүгээр хангуулах тохиолдолд хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орон байрны халдашгүй байдлаа хамгаалуулах эрх нь зөрчигдөх юм.

Нэхэмжлэлд Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтсийн эс үйлдэхүйн улмаас хүүхдийн нэн тэргүүний язгуур эрх, ашиг сонирхлыг хамгаалахад шаардлагатай хөрөнгө мөнгөний эх үүсвэр олох боломжийг хаасан ба үүгээр үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах зэрэг бүрэн эрхийг зөрчсөн гэж үзэж байна гэж дурджээ. Энэ нь үндэслэлгүй байна.Учир нь Д.Бнь өөрөө дээрх орон сууцыг тодорхой хугацааны дотор захиран зарцуулахгүй байхыг зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулж, шүүхээс өмчлөгчийн эрхийг хязгаарлаж шийдвэр гаргасан. Д.Бнь үүнээс өөр эд хөрөнгөө барьцаалж, бизнес хийж, хөрөнгө мөнгөний эх үүсвэр олох эрх нь нээлттэй байгаа болно. Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй болно.

Хууль болон шүүхийн шийдвэрийг үндэслэн Д.Бын барьцааны гэрээг эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхиж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар Барьцааны гэрээ-г Улсын бүртгэлд бүртгэхээс Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019.07.24-ний өдрийн 980 дугаар шийдвэрийг хүчингүйд тооцож, тус Барьцааны гэрээ-г Улсын бүртгэлд бүртгэхийг Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох гэж тодруулсан болно.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Гомдлын хариу хүргүүлэх тухай №980 тоот албан бичгээр ХУД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн гэрлэлт цуцлуулж, хамтран өмчлөх дундын хөрөнгөнөөс ногдох хэсгийг гаргуулах тухай 2017 оны 183 /ШШ2017/00422 дугаар шийдвэрт эрхийн улсын бүртгэлийн **********дугаартай ХУД 11 дүгээр хороо, Зайсан гудамж, байрны ******* орон сууцны өмчлөгчөөс Т.Э******* нь татгалзаж, уг эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр хүү Э.М /УП0*******/ нарын 3 хүүхдийг нэмж оруулах, ингэхдээ хүү Э.М /УП0*******/-ыг 18 нас хүртэл уг орон сууцыг худалдах, бэлэглэх, түрээслэх, барьцаанд тавих зэргээр захиран зарцуулах эрхгүйгээр шилжүүлэх, тухай харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсныг шүүхээс баталгаажуулсан байна. Улсын бүртгэгч хүүхдийн ээж болох Д.Бын төлөөлөх эрхийг хөндсөн зүйл үгүй бөгөөд, гагцхүү эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүхийн шийдвэрийг зөрчиж болохгүй тухай зөвлөсөн байна гэсэн хариуг Д.Бд өгсөн байна.

Мөн Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №1/1413 тоот албан бичгээр Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтсийн Д.Бд өгсөн дээрх 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн №980 тоот хариуг үндэслэлтэй гэж үзсэн байна.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 183 /ШШ2017/00422 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтаар Гэр бүлийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Б******* ******* хотхон******132м2 талбай бүхий орон сууц /Ү-220*******/ болон тус хаягт байрлах тоот авто зогсоолын хамтран өмчлөгчөөс А тал буюу М.Э нь татгалзаж Б тал буюу Д.Бнь охин Э.М, хүү Э.М, хүү Э.Х нарыг хамтран өмчлөгчөөр нэмж бүртгүүлэх бөгөөд хүү Э.М 18 нас хүртэл уг орон сууцыг бусдад худалдах, бэлэглэх, түрээслэх, барьцаанд тавих зэргээр захиран зарцуулах эрхгүй, мөн С******* дүүргийн 30 дугаар хороо, Ч*******ын  дугаар гудамжны  тоот хаягт байрлах 600.92м2 үйлдвэрийн зориулалттай 2 давхар үл хөдлөх эд хөрөнгө /Ү-2201*******/, 700м2 талбайтай үйлдвэрийн газрыг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг талууд хүлээн зөвшөөрч байгаа ба А тал буюу М.Э нь өөрт ногдох хэсгээсээ татгалзсан болохыг тус тус дурдаж, эрхийн улсын бүртгэлд зохих өөрчлөлтүүд оруулахыг Оюуны өмч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгө эрхийн бүртгэлийн газарт даалгасугай гэж шийдвэрлэсэн байна.

Дээрх 183 /ШШ2017/00422 дугаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон болох нь хэргийн оролцогчдын тайлбар Баянгол, Хан-Уул, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын 04 дүгээр сарын 03-ны өдрийн №300 тоот албан бичгээр нотлогдож байна.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1Улсын бүртгэгч дараах үндэслэлээр эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаана, 29.1.1бүртгүүлэхээр мэдүүлсэн эрх нь энэ хуулийн 30 дугаар зүйлд заасан тусгай тэмдэглэлээр хориг тавьсан эрх, хязгаарын хүрээнд хамаарч байгаа, 30 дугаар зүйлийн 30.1Эрхийн улсын бүртгэлд дараах тохиолдолд тусгай тэмдэглэл хийнэ, 30.1.4.шүүх, арбитр, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гарсан, мөн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4Улсын бүртгэгч нь дараах эрх, үүрэгтэй байна, 19.4.2энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах, 19.4.3энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах, 20 дугаар зүйлийн 20.1Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно, 20.1.10улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын бүртгэлийн байгууллагын дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх гэж тус тус заасан байна.

Хуулийн хүчин төгөлдөр болсон дээрх Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/00422 дугаар шийдвэр нь 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн эвлэрлийн гэрээнд үндэслэж гарсан байна.

Тус Эвлэрлийн гэрээний 3.2-т ... бөгөөд хүү Э.М 18 нас хүртэл уг орон сууцыг бусдад худалдах, бэлэглэх, түрээслүүлэх барьцаанд тавих зэргээр захиран зарцуулах эрхгүй байна гэж заасан, 183/ШШ2017/00422 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтад хүү Э.М 18 нас хүртэл уг орон сууцыг бусдад худалдах, бэлэглэх, түрээслүүлэх барьцаанд тавих зэргээр захиран зарцуулах эрхгүй гэж шийдвэрлэсэн байна.

Иймд дээрх Эвлэрлийн гэрээ болон шүүхийн шийдвэрт хүү Э.М 18 нас хүртэл уг орон сууцыг ... барьцаанд тавих зэргээр захиран зарцуулах эрхгүй гэж тодорхой заасан, дээрх шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул хариуцагчийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан үйлдэл нь хуульд нийцсэн байна гэж шүүх дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл дээр дурдсан хуулийн зохицуулалтууд, үйл баримтуудаас үэзхэд шүүхийн шийдвэрээр өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан, түдгэлзүүлсэн бол мэдүүлэг гаргагчийн мэдүүлгийг бүртгэхээс татгалзах агуулгаар хууль тогтоогч хуульчилсан, шүүхийн 183/ШШ2017/00422 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон болох нь нотлогдож байх тул бүртгэлийн байгууллагын бүртгэхээс татгалзсан үйлдэл хууль зөрчөөгүй байна гэж шүүх үзлээ.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 30 дугаар зүйлийн 30.1.4, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.2, 19.4.3, 20 дугаар зүйлийн 20.1.10-д заасныг тус тус баримтлан Барьцааны гэрээ-г Улсын бүртгэлд бүртгэхээс Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 980 дугаар шийдвэрийг хүчингүйд тооцож, тус Барьцааны гэрээ-г Улсын бүртгэлд бүртгэхийг Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлага бүхий Д.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Бын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАТЗОРИГ