Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/00055

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

        ******* ******* ******* ******* ******* ******* шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж, улсын яллагчаар хяналтын прокурор *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ******* ******* ******* ******* ******* Сум прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт т холбогдох дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Монгол улсын иргэн, оны дүгээр сарын -ны өдөр ******* ******* ******* *******анд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт ******* ******* ******* *******ын багт оршин суух, РД:ПБ85, овогт .

Холбогдсон гэмт хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурьдснаар/

Шүүгдэгч ******* нь 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 21 цагийн орчимд ******* ******* ******* *******ын багийн нутаг нэгдлийн хэрэмний урд талын засмал замаар буюу дээрээс доош чиглэлд замын хөдөлгөөнд оролцохдоо “уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж мотоциклийн урьдаас явж байгаад дохио өгөхгүйгээр эсрэг урсгал руу орж мотоцикльтой мөргөлдсөний улмаас биед баруун хөлийн тавхайн 2,3,4 дүгээр шивнүүр ясны хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.       

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “…2024 оны 08 дугаар сарын эхээр би доороос ирээд гэр лүүгээ явж байтал араас мотоцикль ирээд мөргөсөн. Мөргөөд замын хажуу руу унасан. Тэгээд цагдаа дуудаад хүүхдийг эмнэлэгт хүргэсэн. Хохирогч сарвуу яснууд хугарч Улаанбаатар хот орж эмчилгээ хийлгэсэн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би 2015 онд жолооч болсон. Замын хөдөлгөөний дүрмийг уншиж судлаж байсан. Болгоомжгүй байдлаар бусдын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хохролд 4.800.000 төгрөг өгсөн. Одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн. Хохирлыг өөрийн эзэмшлийн мал зарж төлсөн. Надад бог бод нийлсэн 300 орчим тооны мал байгаа...” гэх мэдүүлэг,

           Насанд хүрээгүй хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: ”... 2024 оны 08 дугаар сарын 03-ны орой  харанхуй болж байх үеэр би аав улаан өнгийн Наоjie маркийн мотоцикпь жолоодож *******ын төвийн дэлгүүрээс гараад ******* *******ын баруун тийш явдаг засмал замаар доош явж байхад нэгдлийн хэрмийн урд талд засмал замаар миний урд нэг мотоцикль яваад араас нь явж байсан. Урдаас хоёр машин ирж явсан. Тэр хоёр машины эхний машины хажуугаар урд явсан мотоцикль явж өнгөрсөн. Араас нь би явах гэтэл нөгөө машин дохио өгөлгүй, зүүн гар тал руугаа дарж эсрэг урсгалд орж ирэх үеэр машины хойд гэрлийн хажуу мөргөж унасан. Тэгтэл машинаас 2 эмэгтэй, нэг эрэгтэй бууж ирээд нэг эмэгтэй нь намайг бос гэхээр босоод 2-3 алхаад хөл эвгүй болохоор замын хажуу талын боржуур дээр суусан. Нөгөө эмэгтэй жолоочид би чамд дохио өг гэж хэлсэн биз дээ гэсэн. Тэр үеэр машины хойд талаас нэг мотоцикльтэй 2 ах ирээд чи хүний хүүхэд алчихлаа дохиогоо өгөхгүй яасийм гэсэн. Би хөлөө тайлж харахад хавдаад, хажуу тийш эргэсэн байхаар уйлаад эгч би одоо яах бол гэхэд яадаг юм хөл чинь хугарсан бол тайраад хаячихна гэж хэлсэн. Эмнэлэгт очиж үзүүлэхэд баруун хөлний 3 хуруу хугарсан, 1 хуруу булгарсан гэж хэлсэн. Улаанбаатар хот орж эмчилгээ хийлгэх шаардлагатай гэхээр хот орж “Гэмтэл согог судлалын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж хагалгаа хийлгэж хадуулсан. Гэрэл шилжүүлж, дохио өгөлгүй зүүн гар тал руугаа  эргэсэн, бууж ирчихээд дохио өгсөн гэж яриад байгаа юм...” гэх мэдүүлэг, 

           Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2024 оны 08 дугаар сарын 03-ны өдөр найз эзэмшлийн 1030 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож эхнэр , найз нарыг суулгаж айлд очиж сууж байгаад 21 цагийн орчим гарч ирээд ******* *******ын төв гудамжаар баруунаас зүүн тийш явж байгаад нэгдлийн хэрэмийн урд талын замаар зүүн гар тийш эргэх гэхэд дээрээс ирж явсан мотоцикльтой хүн ирж машины арын хэсгээс төргөж унасан. Машинаас бууж очиход хүүхэд унаж явсан ба босоод зогссон байсан. Тухайн хүүхдээс яаж байна гэхэд агаа би явчихъяа ээж, аавд битгий хэл гэхээр явуулахгүй гээд эцэг, эхийн дуудаж ирүүлсэн...” гэх мэдүүлэг,

           ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...2024 оны 08 дугаар сарын 03-ны орой найз ын машиныг нөхөр Б. жолоодож айлаас гарч ******* *******ын цагаан дэлгүүүрээс буюу баруун талаас зүүн тийш чиглэн засмал замаар явж хуучин нэгдлийн хэрмийн урд талаар манай гэр лүү зүүн тийш эргэж замаар орох гээд дохио өгөөд зогсож байхад 2 мотоциклийн гэрэл гараад нэг мотоциклийг өнгөрөөхөд түүний араас ирж байсан мотоцикль нэлээн зайтай нэгдлийн хэрэм орох уулзварын дээд талд нээлээн  хурдтай ирж харагдсан. Тэгээд амжаад орно гэж зүүн гар тал руугаа эргээд орох үед машины баруун хойд талын гэрлийн орчимоор ирж мөргөсөн. Тэгээд машинаа байранд нь зогсоогоод бууж, мотоциклийн жолоочийн харахад хүүхэд байсан ба эмнэлэг, цагдаагийн  байгууллагад дуудлага өгөх гэтэл ээж, аав, цагдааг дуудаж хэрэггүй би ээж, ааваасаа айж байна гээд уйлсан. Тэгэхээр нь тэгж болохгүй, чиний хөл нэг сонин байна доош суу гээд  суулгаад оймсийн тайлуулахад хөлд нь ямар нэг зүйл харагдаагуй тухайн хүүхэд  зүгээр би явчихъяа гээд байхаар явж болохгүй гээд эцэг, эхийн дуудаж эмнэлэгт хүргүүлсэн юм. Машин, мотоциклийг хөдөлгөөд зам чөлөөлсний дараа хүүхдийн ээж утсаар залгаж цагдаа дуудаж шалгуулаарай гэж утсаар хэлэхээр би цагдаад дуудлага  өгсөн юм...” гэх мэдүүлэг,

           Насанд хүрээгүй хохирогч биед учирсан гэмтлийн талаар Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1575 дугаартай, 

            1. биед баруун хөлийн тавхайн 2,3,4-р шивнүүр ясны хугарал, баруун тохой, баруун өвдөгт зулгаралт, цус хуралт, баруун ташаанд нөсөө гэмтэл тогтоогдлоо.  биед баруун, зүүн шанаа, шууны хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

3. Уг гэмтлүүд нь олон удаагийн  үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.

           4. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.

           5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт,

           “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ-ийн гишүүн шинжээч 2024 оны дүгээр сарын 26-ны өдрийн 52/38, 24/261 дугаартай

           1. Toyota Premio 10-30 ХОҮ улсын дугаартай автомашины жолооч ******* Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.9 “ уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш  буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

           2. Улсын дугааргүй мотоциклийн жолооч Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид  дараах зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгсэлийг  жолоодох эрхгүй... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, в/ зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй, буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй, буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

          3. аав нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: б/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... хүнд жолоогоо шилжүүлэх” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

          4. Toyota Premio 10-30 ХОҮ улсын дугаартай автомашины жолооч ******* Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9 дэх заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна...” гэх дүгнэлт,

           -2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2437000175 дугаартай зөрчлийн хэрэг нээх тухай эрх бүхий албан тушаалтны тогтоол,

           - эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл,

           - гэрэл зургийн үзүүлэлт,

           - эрх бүхий албан тушаалтны магадлагаа,

           - тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл,

           - гэрэл зургийн үзүүлэлт,

           - нас тоолсон тухай тэмдэглэл,

           - Эрүүгийн  хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

              Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

2. Шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:  Шүүгдэгч ******* нь 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 21 цагийн орчимд ******* ******* ******* *******ын багийн нутаг нэгдлийн хэрэмний урд талын засмал замаар буюу дээрээс доош чиглэлд замын хөдөлгөөнд оролцохдоо “уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж мотоциклийн урьдаас явж байгаад дохио өгөхгүйгээр эсрэг урсгал руу орж  мотоцикльтой мөргөлдсөний улмаас биед баруун хөлийн тавхайн 2,3,4 дүгээр шивнүүр ясны хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

******* ******* ******* ******* ******* Сум прокурорын газраас *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тус тус харгалзан эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Шүүгдэгч ******* насанд хүрээгүй хохирогч д учруулсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгчээс хохирол нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

          Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

         1. Шүүгдэгч  овогт ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 3000 / гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг 5 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 ******* хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч  энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн зүйлгүй  болохыг тус тус дурдсугай.

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг ******* аймаг ******* Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хүргүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

           7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар ******* ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 Л.ТҮВШИНЖАРГАЛ