| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2024/1092/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1201 |
| Огноо | 2024-11-05 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.3.1., |
| Улсын яллагч | Ж.Бат-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1201
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ган-Эрдэнэ,
улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин,
шүүгдэгч ***********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч ***********холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408000000730 дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: **********
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч ***********согтуурсан үедээ 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ***********тоотод байхдаа хохирогч ***********гийн эзэмшлийн “Самсунг А71” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 310,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны өрхийн эмнэлгийн үүдэнд байрлуулан тавьсан хохирогч ***********гийн эзэмшлийн “Ruedadx фирмийн size-26” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 800,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг,
согтуурсан үедээ 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ******** дүгээр гудамжинд хохирогч ***********ын эзэмшлийн “Самсунг А33” загварын гар утсыг “ярьчихаад өгье” гэж хэлэн авч зугтааж, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан дээрэмдэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүгдэгч ***********шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Хохирлыг төлөөгүй байгаа, төлнө. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй. Гэмшиж байна, дахиж хэрэг хийхгүй, намайг уучлаарай” гэв.
Эрүүгийн 2408000000730 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
1. 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ***********тоотод байхдаа хохирогч ***********гийн эзэмшлийн “Самсунг А71” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 310,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн тухайд:
Хохирогч ***********гийн: “2024 оны 3 дугаар сарын 31-ний өдөр манай нөхөр *********** хашаандаа өөрийн Хово маркын тээврийн хэрэгслийн хойд талын дугуйг найз ***********, *********** нартай янзалж байхад 13 цагийн үед манай гэрээр орж гардаг *********** гэх хүн өөр нэг эрэгтэй дагуулаад орж ирсэн. Би 15 цагийн үед өөрийн “Самсунг А71” маркын гар утсаа гэртээ мартаад гарсан байсан. Орой ирээд утсаа хайсан чинь байхгүй, залгаж үзэхэд холбогдох боломжгүй, гэрт нөхөр *********** согтуу унтаж байхаар нь ***********, *********** нарын гэрт очоод гар утсаа асуухад “сүүлд орж ирсэн зүс таних барзгар нүүртэй залуу бариад сууж байсан. Тэгээд түрүүлээд гараад явсан” гэж байсан. ***********гийн дэлгүүрээс асуухад тухайн барзгар нүүртэй эрэгтэй хар өнгийн утас бариад орж ирсэн гэсэн. ...Миний биед сэтгэл санааны хохирол учраагүй, тогтоолгохгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13, 15 дахь тал),
“Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2024.04.05-ны өдрийн 24/009 дугаартай тайланд: “Самсунг фирм, А71 загварын гар утас 1 ширхэг 310,000 төгрөг” гэжээ (хавтаст хэргийн 35-36 дахь тал),
Гэрч ***********гийн: “2024 оны 3 дугаар сарын 31-ний өдөр ...“******” хүнсний дэлгүүрт худалдагчийн ажлаа хийж байхад 18 цагийн үед зүс таних *********** орж ирээд “Болор нэртэй архи авна” гэхээр нь тухайн архийг аваад лангуун дээр тавиад карт уншуулах гээд кодыг асуусан эргэлзээд байхаар нь би картны нэрийг харсан *********** гэсэн байхаар нь ***********ыг найзынхаа картыг авсан байна гэж бодоод ***********ын ...дугаарын утас руу залгаад “чиний картыг *********** гаргаж ирээд архи авах гээд байна, өгөх юм уу” гэж асуухад “өгөхгүй, та миний картыг аваад байж байгаарай” гэхээр нь би өгсөн архиа буцаан аваад картыг өгөөгүй. Удалгүй *********** утсаар ярьж байгаад гараад явсан. 30-40 минутын дараа *********** ...орж ирээд карт болон бэлнээр 30,000 төгрөгийг буцаан өгөөд явуулсан. ***********ын гэр манай дэлгүүрийн ойролцоо байдаг, байнгын үйлчлүүлэгч болохоор би таньдаг, эгч дүү шиг болсон. *********** нь ***********ын найз, дэлгүүрээр цуг орж гардаг болохоор танина. ...хар өнгийн утас гаргаж ирээд ***********тай яриад байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал),
Гэрч ***********: “2024 оны 3 дугаар сарын 31-ний өдөр ...найз ***********, *********** нар орж ирсэн. ***********ын төрсөн өдөр гэхээр нь баяр хүргээд би хоёр найзтайгаа дэлгүүр орж 3 шил архи аваад хашаандаа сууж хувааж уусан. ***********, ***********, *********** нарыг “би архи уучихлаа, маргааш өглөө янзалъя” гэж хэлээд явуулсан. Тэгээд ***********, *********** нарын хамт гэртээ үлдээд нэг мэдсэн согтоод унтсан байсан. Өглөө сэрсэн эхнэр *********** гар утас нэхээд байхаар нь ***********аас асуусан “Өчигдөр орой миний утсанд мессөж ирэхээр нь харсан, манай гэрийн дэлгүүрийн эгч *********** чиний картыг согтуу хүн уншуулаад байна” гэж хэлэхээр нь би “чиний утас руу залгасан *********** утсыг чинь авсан. Би тэгээд дэлгүүр дээр ирсэн Болор архи авсан байхаар нь буцаагаад явсан” гэж хэлсэн. ***********аас асуу гэхээр нь эхнэр ***********гийн утас руу залгахад холбогдох боломжгүй, гэрийн хаягаар нь очсон байхгүй байсан. Миний багын найз, бид хоёр 15 жил найзалж байгаа. Хэлж яриагүй, намайг унтаж байхад зөвшөөрөлгүй аваад явсан байсан. Дэлгүүрийн эгч *********** барьж явсныг харсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-23 дахь тал),
Гэрч ***********ын: “2024 оны 3 дугаар сарын 31-ний өдөр найз ***********гэрт очсон. Ажлынхаа хүмүүстэй машиныхаа дугуйг янзалж байсан. Тэгээд ...архи, ундаа аваад ***********хашаанд юм ярьж ууж дуусгаад сагсны талбай орж тоглоод дахин дэлгүүр орж 0,75 граммын архи аваад хашаанд нь сууж байгаад би 19 цагийн үед гэртээ ороод унтаж амрах гэж байхад миний картаас 30,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн байхаар нь ***********утас руу залгахад *********** аваад “*********** эгчийн дэлгүүр дээр байна” гэхээр нь “наанаа байж бай, би картаа авъя” гэхэд удалгүй *********** эгч залгаад “чиний картнаас *********** архи уншуулсан, өгөх юм уу” гэхээр нь би “өгөхгүй, очиж байна” гээд очоод архийг буцаалгаад картаа аваад гэртээ орсон. *********** салаад явсан. Маргааш өглөө найз *********** залгаад “утас алга болсон байна, харсан уу” гэж асуухаар нь би “данснаас мөнгө гарахаар нь чиний утас руу залгасан, *********** аваад ярьсан. Тэгээд би дэлгүүрээс салсан, хаашаа явсныг нь мэдэхгүй байна” гэсэн. Бид гурваас өөр хүн байгаагүй. Би өмнө архи ууж байхдаа ***********ад өөрийн Хаан банкны картаа өгч явуулсан байсан. Тэгээд гэр лүүгээ явахдаа мартаад явсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26, 28-29 дэх тал),
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7-9 дэх тал),
2. 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ****** дүгээр гудамжинд хохирогч ***********ын эзэмшлийн “Самсунг А33” загварын гар утсыг “ярьчихаад өгье” гэж хэлэн авч зугтааж, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 330,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн тухайд:
Хохирогч ***********ын: “2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 19 цагийн үед ажлаа тараад ажлынхантайгаа пиво уучихаад харих гээд Сонгинохайрхан дүүргийн ********** дүгээр гудамжинд явж байтал зүс таних *********** тэр үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай явж байсан. Тэгээд *********** надад “гар утсаа өгч байгаач, ярьчихаад өгье” гэхээр нь би халааснаасаа өөрийн Самсунг А33 маркын гар утсаа өгсөн чинь миний утсыг барьж байснаа гэнэт цаашаа хашаа тойроод гүйгээд явчихаар нь би “хөөе *********** аа” гээд орилоод хойноос нь гүйсэн боловч гүйцээгүй. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. 2 хоногийн дараа буюу 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдөр ******* цагдаатай ***********ыг хайгаад явж байхад *********** нь *********** гэдэг хүнд 50,000 төгрөгөөр зарчихсан байсан. Тэгээд цагдаа миний утсыг *********** гэдэг хүнээс бүрэн бүтэн буцааж авч өгсөн. Тэр үед миний гар утсанд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй бүрэн бүтэн байсан. Би сэтгэцэд учирсан хохирлоо тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 85 дахь тал),
“Тэргүүн үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2024.05.03-ны өдрийн 24/006 дугаартай тайланд: “Самсунг фирм, А33 загварын гар утас 1 ширхэг 330,000 төгрөг” гэжээ (хавтаст хэргийн 94-95 дахь тал),
3. 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны өрхийн эмнэлгийн үүдэнд байрлуулан тавьсан хохирогч ***********гийн эзэмшлийн “Ruedadx фирмийн size-26” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн талаар:
Хохирогч ***********гийн: “2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* авто сервис дээр борлуулалтын ажлаа хийж байхад аав миний хүүхдэдээ авч өгсөн RUEDADX нэртэй унадаг дугуйг унаж яваад Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны өрхийн эмнэлгийн үүдэнд тавиад орж эмчилгээ хийлгэж байхад нь зүс таних эрэгтэй хүн аваад явсан байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. Би Солонгос улсаас хүнд захиж 800,000 төгрөгөөр авч байсан. ...Би сэтгэцэд учирсан хохирлоо тогтоолгохгүй. Би хохирлоо барагдуулж аваагүй байгаа. Хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 137, 139 дэх тал),
“Тэргүүн үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2024.05.15-ны өдрийн 24/013 дугаартай тайланд: “Ruedadx фирмийн size-26 загварын 1 ширхэг унадаг дугуй 800,000 төгрөг” гэжээ (хавтаст хэргийн 142-143 дахь тал),
Камерын бичлэгт үзлэг хийсэн “...алдагдсан цагаан өнгийн унадаг дугуйг цагаан ултай бор өнгийн пүүзтэй, хар өнгийн өмдтэй, цагаан футболктой эрэгтэй хүн унаад явж байгаа хяналтын камерын бичлэг байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 133 дахь тал),
гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 146-150 дахь тал), мөрдөгчийн “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” санал (хх-151),
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-45), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-39), оршин суугаа хаягийн лавлагаа (хх-44), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хх-43), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-46), АСАП сангийн лавлагаа (хх-48-60) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг,
улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргаж өгсөн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 881 дүгээр гүйцэтгэх хуудасны хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг, шийдвэр гүйцэтгэгч ******* тайлбар зэрэг 5 хуудас баримтыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ***********согтуурсан үедээ 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ********** тоотод байхдаа хохирогч ***********гийн эзэмшлийн “Самсунг А71” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 310,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны өрхийн эмнэлгийн үүдэнд байрлуулан тавьсан хохирогч ***********гийн эзэмшлийн “Ruedadx фирмийн size-26” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 800,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад нийт 1,110,000 төгрөгийн хохирол учруулсан,
согтуурсан үедээ 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ********** дүгээр гудамжинд хохирогч ***********ын эзэмшлийн “Самсунг фирмийн А33” загварын гар утсыг “ярьчихаад өгье” гэж хэлэн авч зугтааж, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсны улмаас бусдад 330,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай. Хохирлын хувьд нийт 1,440,000 төгрөгийн хохирол учирсан. Үүнээс 1,110,000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй тул шүүгдэгчээс гаргуулах саналтай. Хохирогч нар сэтгэцийн хохирол нэхэмжлэхгүй гэсэн...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, маргахгүй байгаа. Хохирогч **********н хохирол биет байдлаар төлөгдсөн. Үлдсэн хохирлыг төлж барагдуулна” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч ***********согтуурсан үедээ 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ***********тоотод байхдаа хохирогч ***********гийн эзэмшлийн “Самсунг А71” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 310,000 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны өрхийн эмнэлгийн үүдэнд байрлуулан тавьсан хохирогч ***********гийн эзэмшлийн “Ruedadx фирмийн size-26” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 800,000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг,
согтуурсан үедээ 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ******** дүгээр гудамжинд хохирогч ***********ын эзэмшлийн “Самсунг А33” загварын гар утсыг “ярьчихаад өгье” гэж хэлэн авч зугтааж дээрэмдсэн нөхцөл байдал тус тус тогтоогдлоо.
Энэ нь хохирогч ***********гийн “...гар утсаа асуухад “сүүлд орж ирсэн зүс таних барзгар нүүртэй залуу бариад сууж байсан. Тэгээд түрүүлээд гараад явсан” гэж байсан...” гэх мэдүүлэг (хх-13, 15), хөрөнгийн үнэлгээний “Самсунг фирм, А71 загварын гар утас 1 ширхэг 310,000 төгрөг” гэх тайлан (хх-35-36), гэрч Л.***********гийн “...***********ын ...дугаар луу залгаад “чиний картыг *********** гаргаж ирээд архи авах гээд байна өгөх юм уу” гэж асуухад “өгөхгүй, та миний картыг аваад байж байгаарай” гэхээр нь би өгсөн архиа буцаан аваад картыг өгөөгүй...” гэх мэдүүлэг (хх-17-18), гэрч *********** “...***********аас асуусан “Өчигдөр орой миний утсанд мессөж ирэхээр нь харсан, дэлгүүрийн эгч *********** чиний картыг согтуу хүн уншуулаад байна” гэхээр нь би “чиний утас руу залгасан *********** утсыг чинь авсан, ***********аас асуу...” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-21-23), гэрч Н.***********ын “...*********** залгаад “утас алга болсон байна, харсан уу” гэж асуухаар нь би “данснаас мөнгө гарахаар нь чиний утас руу залгасан, *********** аваад ярьсан. Би дэлгүүрээс салсан, хаашаа явсныг нь мэдэхгүй. Миний мэдэхийн *********** утсаар нь яриад яваад байсан...” гэх мэдүүлэг (хх-25-29), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-7-9), хохирогч ***********ын “...*********** надад “гар утсаа өгч байгаач, ярьчихаад өгье” гэхээр нь би халааснаасаа өөрийн Самсунг А-33 маркын гар утсаа өгсөн чинь барьж байснаа гэнэт цаашаа хашаа тойроод гүйгээд явчихаар нь...” гэх мэдүүлэг (хх-85), хөрөнгийн үнэлгээний “Самсунг фирм, А33 загварын гар утас 1 ширхэг 330,000 төгрөг” гэх тайлан (хх-94-95), хохирогч ***********гийн “...өрхийн эмнэлгийн үүдэнд тавиад орж эмчилгээ хийлгэж байхад нь зүс таних эрэгтэй хүн аваад явсан байхаар нь цагдаад хандсан...” гэх мэдүүлэг (хх-137-139), хөрөнгийн үнэлгээний “Ruedadx фирмийн size-26 загварын 1 ширхэг унадаг дугуй 800,000 төгрөг” гэх тайлан (хх-142-143), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-133), гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-146-150) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч ***********ын хохирогч ***********гийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа гар утсыг ярьж хэрэглэж байгаад хулгайлан авч 310,000 төгрөгийн хохирол учруулсан,
хохирогч ***********гийн өрхийн эмнэлгийн үүдэнд үлдээсэн байсан унадаг дугуйг хулгайлан авч 800,000 төгрөгийн хохирол учруулсан санаатай үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийн,
мөн согтуурсан үедээ зүс таних хохирогч ***********ын гар утсыг “утсаар ярьчихаад өгье” гэж хэлээд авч зугтсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан дээрэмдэх гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Прокуророос ***********ын 2 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн гэмт хэрэгт тооцож яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлгүй гэж үзлээ. Шүүгдэгчийн 2 удаагийн гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн нэг зүйл, түүний нэг хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан боловч хоорондоо харилцан хамааралгүй, өөр өөр цаг хугацаа болон орон зайд үйлдэгдсэн, тус тусдаа бие даасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул үргэлжилсэн гэмт хэрэг үзэхгүй.
Дээрэмдэх гэмт хэргийн улмаас хохирогч ***********од 330,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хохирол биет байдлаар төлөгдсөн, хохирогчийн “Миний гар утсыг *********** гэдэг хүнээс бүрэн бүтэн буцааж авч өгсөн...” гэх мэдүүлэг (хх-85),
хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч ***********д 310,000 төгрөгийн, хохирогч ***********д 800,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч ***********гийн “...гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг (хх-15), мөн шүүхээс хурлын тов мэдэгдэхэд “гар утсаа авсан, гомдол саналгүй” гэснийг тус тус үндэслэн шүүгдэгч ***********хохирогч ***********, *********** нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч ***********гийн хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгч ***********аас 800,000 төгрөг гаргуулж, хохирогч *********** (************)-д олгохоор шийдвэрлэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ***********Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хорих ял, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хорих ял тус тус оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээрх ялуудыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 6 сараар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Өмнөх ялыг хэрэгсэхгүй болгох санал гаргаж байна...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Хоёр хохирогчид хохирол төлөгдсөн, гомдол саналгүй гэсэн. ********ийн хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ар гэрийн байдлыг харгалзан үзэж зорчих эрх хязгаарлах ял оногдуулж нийт хугацааг 1 жилээр тогтоож өгнө үү” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч согтуурсан үедээ, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, хохирогчийн гар утсыг илээр булааж зугтсан, мөн хохирогч нарын гар утас, унадаг дугуйг хууль бусаар авч хохирогчийн өмчлөх эрхэд халдсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогч ***********од 330,000 төгрөгийн, ***********д 310,000 төгрөгийн, хохирогч ***********д 800,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, хохирогч ***********, *********** нарын гар утсыг биет байдлаар буцаан өгч хохирол төлөгдсөн, хохирогч нар “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх, хохирогч ***********д хохирол төлөгдөөгүй, “Хохирлоо барагдуулж авмаар байна” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ажилд орсон гэх, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн хорих ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж үзэж Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч ***********Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 (гурван зуун жар) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 (найм) сарын хорих ял тус тус шийтгэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол ...нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасныг баримтлан шүүгдэгч ***********ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцон 45 хоног буюу 1 сар 15 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 9 сар 15 хоногоор тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ба шүүгдэгчийн хувьд 2 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг, 1 удаагийн үйлдлээр дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн, хохирлын хэмжээ, хохирол бүрэн төлөгдөөгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжгүй гэж үзлээ.
Шүүгдэгч ***********урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/444 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2/1324 дүгээр албан бичигт “...2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 881 дугаартай гүйцэтгэх хуудсыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байна. Жич: Хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн ялтныг шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүлээлгэн өгсөн тухай баримтыг хавсралтаар хүргүүлэв” гэж,
түүнчлэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 02/24354 дүгээр албан бичигт “...П.***********ад холбогдох 450,000 төгрөгийн торгох ял нь 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар цахим мэдээллийн санд бүртгэлгүй байна” гэж,
шийдвэр гүйцэтгэгч ******** “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гүйцэтгэх хуудас хүлээн авах баримт дээрх гарын үсэг нь миний гарын үсэг биш, ***********ад холбогдох шийтгэх тогтоол, гүйцэтгэх хуудас хүлээн аваагүй болно” гэх тайлбар зэргээс тухайн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/444 дүгээр шийтгэх тогтоолын биелэлттэй холбоотойгоор шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг хэрэглэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж дүгнэлээ. Иймд уг шүүхийн шийдвэр биелүүлэхтэй холбоотой зохих ажиллагааг хуульд нийцүүлэн хийх шаардлагатайг тэмдэглэж байна.
Эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 2 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ***********цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *********** овогт *******ийн ***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч ***********Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 (гурван зуун жар) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 (найм) сарын хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***********ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцон 45 хоног буюу 1 сар 15 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 9 сар 15 хоногоор тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********аас 800,000 төгрөг гаргуулж, хохирогч *********** (***********)-д олгосугай.
6. Эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 2 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ***********цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ***********, *********** нарт төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ***********ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР