Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
Хэргийн индекс | 135/2017/00020/И |
Дугаар | 135/ШШ2017/00177 |
Огноо | 2017-02-03 |
Маргааны төрөл | Төлбөр төлөгчийн цалин хөлс, түүнийтэй адилтгах бусад орлогоос төлбөр гаргуулсан маргаан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 135/ШШ2017/00177
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2017/00020/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны З.Тунгалагмаа ,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Шарын ******* сум, ******* ******* ******* ТӨХК-ний нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын ******** баг, ******* байр, ******** тоотод оршин суух ******* ******* /утас *******/-д холбогдох
7,400,764 төгрөг гаргуулах тухай .
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг .
:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ТӨХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Дархан-Уул аймгийн Шарын ******* сумын нутаг дэвсгэрт ******* ******* ХХК нь 2007 оноос 2010 оныг хүртэлхи тоосгоны үйлдвэрлэл эрхлэх хугацаанд манай компаниас цахилгааны эрчим хүчээр хангуулсны төлбөр 7,400,764 төгрөгийг төлөхгүй байгууллагыг хохироож байгаа тул 7,400,764 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Р.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа:
Энэ нэхэмжилж байгаа төлбөр нь ******* ******* ХХК-ний цахилгааны төлбөр бөгөөд 2007-2008 оных, 2009 онд тоосгоны үйлдвэр нь ажиллаагүй болно. 2008 оны эцэст цахилгааны төлбөр 2,100,000 төгрөг байсан. Уг компани дампуурсан болно. Яагаад 8 жилийн дараа нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Тухайн үед нэхэмжилсэн бол тоосгоны үйлдвэрийн 360,0 сая төгрөгийн хөрөнгийг банк шүүхээс битүүмжилсэн үед гаргуулан авах боломжтой байсан гэж бодож байна.
2009 оны 10 дугаар сарын 26-нд миний тархинд цус харвалт өгч 2 жилийн турш ухаан мэдрэлгүй байсан тэр үед тоосгоны үйлдвэрийн хөрөнгийг битүүмжлээд тухайн үед ажиллаж байсан банк шүүхийн хүмүүсийн хариуцлагагүй байдлаас болж 18,0 сая төгрөг төлүүлэх гэж 360,0 сая төгрөгийн хөрөнгийг тонуулж, хулгайлуулж, үрэгдүүлсэн билээ. Тэр үед нэхэмжлэл гаргасан бол төлүүлэх боломжтой байсан гэж бодож байна.
Компаний өр төлбөрийг барагдуулах гэж орон байраа зарж борлуулан орох оронгүй, сүүлийн 7 жил Дархан, ******* *******, Улаанбаатараар айл айлын хажууд толгой хоргодонявна. Миний биеийн байдал : тал бие мэдээгүй , байнгын даралт ихсэх өвчтэй, өөрийн мэдрэлгүй өтгөн шингэнээ гаргадаг, тархи толгой байнга өвдөж хүний асаргаанд байдаг билээ.
Надад хөрөнгө орлого байхгүй, энэ төлбөрийг төлөх боломжгүй байгаа учир миний хүнд байдлыг харгалзан үзэж төлбөрөөс чөлөөлж өгнө үү гэжээ.:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ТӨХК нь ******* ******* ХХК-ний 2007 оноос 2010 он хүртэл хугацаанд хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөр 7,400,764 төгрөгийг ******* ******* ХХК-ний захиралаар ажиллаж байсан Р.*******гаас гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал дээрх төлбөрийг иргэн Р.*******гаас гаргуулахаар нэхэмжилж байна гэж хариуцагчийг тодруулсан болно.
Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ гэж заасан байх тул ******* капитал ХХК-ний цахилгаан эрчим хүчний төлбөрийг иргэн Р.*******гаас гаргуулах хууль зүйн үндэслэл байхгүй болно.
Зохигч талууд болох ******* ******* ******* ТӨХК, Р.******* нарын хооронд цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ хэлцэл хийгдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд ******* ******* ******* ТӨХК-ний хариуцагч Р.*******гаас 7,400,764 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч ******* ******* ******* ТӨХК нь ...2007 оноос 2010 он хүртэлх хугацаанд хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөр 7,400,764 төгрөг... гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж хуульд заасан шаардлага гаргах хугацаа өнгөрсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Хариуцагч Р.*******д шүүх хуралдааны товыг албан ёсоор мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан ******* ******* ******* ТӨХК-ний хариуцагч Р.*******гаас 7,400,764 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133,363 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА