Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
Хэргийн индекс | 128/2020/0046/З |
Дугаар | 128/ШШ2020/0213 |
Огноо | 2020-03-31 |
Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 128/ШШ2020/0213
2020 оны 03 сарын 31 өдөр | Дугаар 128/ШШ2020/0213 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар А ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Сангийн яам, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-д тус тус холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч: А ХХК /РД:*******/
Хариуцагч: Монгол Улсын Сангийн яам, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ
Нэхэмжлэлийн шаардлага:
Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн 1/1675 тоот албан бичигт дурьдсан шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож
Монгол Улсын Сангийн Яамны 2019 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 61/8289 тоот албан бичигт дурьдсан А ХХК-д холбогдох болон дүгнэлт хэсгийг хүчингүй болгож
Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас 2019 оны 12 дугаар сарын 27 ны өдөр ирүүлсэн 5/1764 тоот албан бичигт дурьдсан шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож
Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 09 цагт зарласан Автобусны жолоочийн ажлын цамц, хантааз хийлгэх" гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах НЗТНОНӨААТҮГ/201908012 дугаартай тендерт АХХК нь "хамгийн сайн үнэлгээ авсан тендер болохыг тогтоож, хариуцагч Зорчигч Тээврийн Нэгтгэл ОНӨААТҮГ-д А ХХК-нд гэрээ байгуулах эрх олгохыг даалгаж өгнө үү.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, өмгөөлөгч Г.Г, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, Б.Д шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн 1/1675 тоот албан бичигт дурьдсан шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгох
Монгол Улсын Сангийн Яамны 2019 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 61/8289 тоот албан бичигт дурьдсан А ХХК-д холбогдох болон дүгнэлт хэсгийг хүчингүй болгох
Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ирүүлсэн 5/1764 тоот албан бичигт дурьдсан шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгох
Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 09 цагт зарласан Автобусны жолоочийн ажлын цамц, хантааз хийлгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах НЗТНОНӨААТҮГ/201908012 дугаартай тендерт "сайн үнэлгээ авсан болохыг тогтоолгох
А ХХК нь Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 09 цагт зарласан Автобусны жолоочийн ажлын цамц, хантааз хийлгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах НЗТНОНӨААТҮГ/201908012 дугаартай тендерт Автобусны жолоочийн ажлын цамц, хантааз хийлгэх-ээр оролцсон болно.
Гэтэл захиалагч буюу Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ нь 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1/1675 тоотоор ... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтыг үндэслэн татгалзсан болохыг мэдэгдэж байна.,.. гэсэн шийдвэрийг ирүүлсэн.
Энэхүү 1/1675 тоот шийдвэр нь бодит үнэнийг илтэд гуйвуулсан, хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн байсан тул эс зөвшөөрч 2019- 12 -09 өдөр Сангийн яаманд гомдол гаргасан билээ.
Гэтэл Сангийн яам захиалагчийн үйлдэл, шийдвэр гаргасан үндэслэл болсон баримт бичгийг хянаж үзэлгүйгээр манай компанитай холбоотой үндэслэлгүй дүгнэлтийг хэвээр үлдээж, 2019 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 6-1/8289 тоот илтэд хохиролтой шийдвэрийг гаргасан болно.
Иймээс дээрхи Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас 2019 оны 12 дугаар сарын 03- ны өдөр ирүүлсэн 1/1675 болон 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ирүүлсэн 5/1764 тоот, Сангийн яамны 2019 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 6-1/8289 тоот шийдвэрүүд Монгол улсын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, тендерт оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаар байгаа тул хууль зүйн үндэслэл, баримт нотолгоо бүхий дараахь гомдлыг гаргаж байна.
Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ, Сангийн яам нь Монгол улсын Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана гэж заасныг үндэслэн бидний тендерээс татгалзаж, шалгаруулаагүй нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь тендер зарласантай холбоотой захиалагч байгууллагаас гаргасан үнийн саналын маягтын дагуу илгээсэн нь тендерийн баримт бичгийн !үнийн санал 19/631, бараа нийлүүлэлтийн хуваарь болон 19/631 тоот албан бичиг баримтуудаар нотолгоотой байна. автобусны жолоочийн ажлын цамц, хантааз хийлгэх тендер шалгаруулахад үнийн санал авах баримт бичигийн 4 дүгээр хуудас буюу ТШӨХ-ийн 7. Санал болгосон үнэ, түүнийг үнэлэх 7.1. Тендерт оролцогч үнийн саналдаа холбогдох бүх даатгал, тээврийн зардал, татвар, хураамжийг оруулж үнийн хуваарийн дагуу ирүүлнэ гэсэн заалтыг хүлээн авахаас татгалзсан гэснийг зөвшөөрөх боломжгүй бөгөөд тендерийн бичиг баримтыг маш ойлгомжтой, хуулийн дагуу, ил тод бүрдүүлж өгсөөр байхад манай компанийг үнийн санал өгөхдөө татгалзсан мэтээр үндэслэлгүйгээр гүтгэж илт сонирхлын зөрчилтзй шийдвэрийг гаргасан болно.
Түүнчлэн ТОӨЗ 3.1-д тухайн хуулийн зтгээдийн байнгын үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн шүүхийн тодорхойлолтыг ирүүлэх буюу одоогийн ба сүүлийн 3 жилийн хугацаанд тендерт оролцогчийн оролцсон аливаа шүүхийн зарга, маргааны талаарх мэдээлэл Шаардлагатай гэсний дагуу шүүхийн Ерөнхий зөвлөл, шүүхийн төрөлжсөн архивын баримтыг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас гаргасан баримтын хамт хавсаргасан байтал Нийслэлийн төрөлжсөн архивын тодорхойлолт 2019 оны 10 дугаар саоын 30-ны өдрөөс ИНЕГ-т хаягласан. ШШГА-ны тодорхойлолт 2019 оны 10 дугаар сарын 29-ны өдрөөр ирүулсэн нь тендер зарласан цаг хугацаанд хамааралгүй гэж дугнэсэн нь хууль зөрчсөн гэж үзэхээр байна. Учир нь Автобусны жолоочийн ажпын цамц. хантааз хийлгэх тендер шалгаруулалтын үнийн саналыг 2019 оны 11 дугээр сарын 22-ны өдрийн 09-н цагаас өмнө www.tеndег.gov.mn сайтаар тендерийн материал хүлээж авахаар зарлаж, үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2019 оны 11 дүгээр сарын 22-ны 09 цаг 30 минутад өөрийн байрны 206 тоот өрөөнд нээсэн бөгөөд ШШГА-ны тодорхойлолтын хүчинтэй хугацаа 30 хоног байхаар баримтад зааснаас харахад баримт нь хүчин төгөлдөр байсан байна. Төрөлжсен архивын баримтын хүчинтэй хугацаа нь хуульд заасны дагуу мэдээллээс шалтгаалан 30 буюу түүнээс дээш хоног хүчинтэйд тооцогддог бөгөөд дээрхи архивын баримт нь хуулийн хүчин төгөлдөр хугацаанд байжээ. А ХХК нь бүртгэлийн нэг л дугаартай тул аль ч газраас цахимаар шалгахад нэг л мэдээлэл гарах тул тодорхойлолтын толгой хаана байх нь тийм ч ач холбогдолтой биш мэдээлэл нь л ач холбогдолтой байвал техникийн жижиг нөхцөлөөс шалтгаалан тендерийг татгалзах хүртэл арга хэмжээ авсан нь үндэслэлгүй юм.
Гэтэл Сангийн яам Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Шийдвэр гүйцэтгэх албаны гаргасан өр төлбөргүй гэх баримтыг мушгин ШШГЕГ гаргаагүй мэтээр бичиж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд байгууллагын дотоод зохион байгуулалтын асуудлыг манай компанид хамааруулан буруутгаж дүгнэлт гаргасан нь хууль бус болжээ. Жишиг маягтын дагуу явуулсан үнийн саналыг хоёрын хоёр байгууллага олж харахгүй байгаад маш их гомдолтой байна.
Уг тендерт 2 компани оролцсон ба манай компани тендер шалгаруулалтад хамгийн бага үнийн дүнг санал болгосон бөгөөд техникийн болоод баримт бичгийн шаардлагыг бүрэн хангасан. Манай компани нь Монгол улсын Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдаж авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 -т худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална гэж заасныг хэрэгжүүлэн тендерт оролцож хамгийн бага үнийн саналыг өгсөн бөгөөд тухайн ажил үйлчилгээг авах хамгийн бага бодит үнийн санал байсан нь нэгэнт бусдад ил болсон болно.
Сангийн яам дахин үнэлгээ хийлгэхээр шийдвэрлэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдаж авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтад заасныг үндэслэсэн бөгөөд энэ нь зөрчлийг арилгасны дараа тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах үндэслэл юм. Өөрөөр хэлбэл зөрчлийг арилгах боломж олгох нөхцөл гэж үзэж болохоор байтал Зорчигч тзэврийн нэгтгэл ОНӨААТҮГ нь шууд тендерийг татгалзаж байгаа нь үнэхээр ашиг сонирхлын зөрчилтэй байсан болох нь харагдаж байна. Зүй нь хамгийн сайн үнэлэгдсэн Э******* ******* ХХК нь үнэхээр хамгийн наад захын шаардлага хангахааргүй байсан нь баримтаар нотлогдсон нь манай компани үнэлэгдэх бодит боломж байсан байтал шууд тендерээс татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдаж авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т Гомдлыг энэ хуулийн 55.2-т заасан хугацаанд шийдвэрлээгүй, эсхүл гаргасан шийдвэрийг нь эс зөвшөөрвөл тендерт оролцогч нь шүүхэд гомдол гаргаж болно гэж заасны дагуу знэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Монгол улсын хууль тогтоомж, баримт нотолгоо дээр үндэслэн гаргасан бидний энэхүү нэхэмжлэлийг харгалзан үзэж, хянан шийдвэрлэх хүртлэх хугацаанд захиалагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын гаргасан шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг түдгэлзүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын тодруулгадаа: Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн 1/1675 тоот албан бичигт дурьдсан шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож Монгол Улсын Сангийн Яамны 2019 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 61/8289 тоот албан бичигт дурьдсан А ХХК-д холбогдох болон дүгнэлт хэсгийг хүчингүй болгож Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас 2019 оны 12 дугаар сарын 27 ны өдөр ирүүлсэн 5/1764 тоот албан бичигт дурьдсан шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 09 цагт зарласан Автобусны жолоочийн ажпын цамц, хантааз хийлгэх" гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах НЗТНОНӨААТҮГ/201908012 дугаартай тендерт А ХХК нь "хамгийн сайн үнэлгээ авсан тендер болохыг тогтоож, хариуцагч Зорчигч Тээврийн Нэгтгэл ОНӨААТҮГ-д А ХХК-д гэрээ байгуулах эрх олгохыг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ шүүхэд ирүүлсэн бичгийн тайлбартаа: Зарлагдсан тендерийн дагуу захирлын 2019 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн А/46 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулагдсан. Тендерт оролцогчдын ирүүлсэн баримт бичигтэй танилцаж 2019 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр ажлын хэсэг хуралдаж үнэлгээ хийсэн. Ажлын хэсгийн шийдвэрээр Э******* ******* ххк нь тендерт шалгарч хуулийн дагуу холбогдох мэдэгдэлийг оролцогчидод хүргүүлсэн. Ингээд Сангийн яамнаас 2019 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 6-1/8078 тоот гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх агуулга бүхий албан бичиг ирсэн. Ирүүлсэн бичгийн дагуу 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр холбогдох тендерийн баримт бичгийг Сангийн яаманд хүргүүлсэн. 2019 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 6-1/8289 дугаартай гомдол хянасан тухай албан бичиг ирсэн. Сангийн яамнаас тендерийг дахин үнэлэхийг даалгасан. Ингээд 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ажлын хэсэг дахин хуралдаж үнэлгээ хийхэд дээрх 2 оролцогч нь ТББ-т тусгагдсан нөхцөл шаардлагыг нэгэн зэрэг хангаагүй буюу тус тендерүүдээс татгалзах саналтай байгаагаа гишүүд илэрхийлж ажлын хэсгийн хуралдаанаас гарсан зөвлөмжийг оролцогчдод хүргүүлсэн.
Тухайлбал: А ХХК үнийн саналыг маягтын дагуу бэлтгэж ирүүлэх гэсэн шаардлагыг хангаагүй буюу барааны үнийн хуваарийг тусгайлан ирүүлэхдээ хуваарийн хүснэгтийн багана бүрийг бөглөөгүй буюу дутуу бөглөсөн. Энэ нь 2019 5 оны 06 сарын 03-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр батлагдсан жишиг баримт бичгийн үнийн саналын маягтд заасан Бид тендерийг холбогдох журмын дагуу бусад тендерт оролцогчдод ил болгохыг уүгээр зөвшөөрч байна. Захиалагч бидний ирүулсэн тендерийг нууцлах аливаа үүргээс бүрэн чөлөөлөгдөнө гэсэн заалтыг тусгаагүй нь тендерийн маягтын агуулгатай холбоотой томоохон зөрүүнд тооцогдоно.
Түүнчилэн А ХХК нь үнийн саналаа ирүүлэхдээ нээлттэй тендер шалгаруулалтын тендерийн маягтын дагуу ирүүлсэн юм шиг боловч бараа нийлүүлэлтийн нээлттэй тендер шалгаруулалтын тендерийн жишиг маягт мөн хуулийн өөрчлөлтийг тусгасан дээрх агуулга бүхий өөрчлөлт байхад түүнийг оруулаагүйгээс тендерийн үнийг саналыг маягтаар ирүүлээгүй, агуулгын алдаатай санал ирүүлсзн Мөн ТОӨЗ 1,1 одоогийн ба сүүлийн 3 жилийн хугацаанд тендерт оролцогчийн оролцсон аливаа шүүхийн зарга, маргааны талаарх мэдээлэл шаардлагатай гэж зааснаар тухайн хуулийн этгээдийн байнгын үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн шүүхийн тодорхойлолтыг ирүүлэх /иргэн болон захиргааны хэргийн шүүх/ гэсэн шаардлагыг хангаагүй буюу тухайн тендер зарлаж байгаа цаг хугацаатай нийцээгүй тодорхойлолтыг ирүүлсэн байдаг.
ТОӨЗ 3,1-т мөн тендерт оролцогч нь тухайн барааны үнийн болон
нийлүүлэлтийн хуваарийг баталгаажуулан ирүүлэх ба нийт 30 хоногийн хугацаанд тус байгууллагын жолоочийн цамц хантаазыг бүрэн хийж гүйцэтгэн нийлүүлэх үүрэг хүлээнэ.Бараа нийлүүлэлтийн нарийвчилсан хуваарилалтыг баталгаажуулан ирүүлнэ гэж заасан байхад хуваарийг ерөнхий байдлаар бөглөн ирүүлсэн ба тус хуваарьт 30 хоногийн дотор гүйцэтгэх тухай тендерт оролцогч бөглөнө гэсэн шаардлагыг хүлээн аваагүй гэрээнд тусгасны дагуу ерөнхий үгээр санал болгосон ба энэ нь Захиалагчийн чухал гэж үзсэн нөхцөл шаардлагыг хүлээн авахаас татгалзсан гэсэн дүгнэлтэнд хүргэсэн.
Э******* ******* ХХК нь ерөнхий шаардлагыг биелүүлж байгаа хэдий ч цахим системээс санхүүгийн тайлангийн мэдээлэл татагдахгүй байгааг дахин тодруулах шаардлагатай байсан. Түүнчилэн бараа нийлүүлэлтийг хариуцан ажиллах голлох болон туслах ажилтны ажил байдлын тодорхойлолтыг холбогдох диплом, мэргэжлийн үнэмлэх, сертификатын хамт ирүулэх шаардлагыг бүрэн биелүүлээгүй байсан.
Иймд 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ажлын хэсгийн шийдвэрээр Автобусны жолоочийн ажлын цамц, хантааз хийлгэх гүйцэтгэгчийг сонгох шалгаруулах Н31 НОНӨААТҮГ/201908012 дугаартай тендерт шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй үндэслээр ТБОНӨХБАҮХА тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 1 заалтын дагуу бүх тендерээс татгалсан.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Монгол Улсын Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн бичгийн тайлбартаа: Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас зарласан Автобусны жолоочийн ажлын цамц, хантааз хийлгэх тендер шалгаруулалтад оролцсон А ХХК-аас гаргасан гомдлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хянан үзсэн.
Захиалагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ийн мэдэгдэлд А ХХК нь Тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 3.1-д ...Үнийн саналыг маягтын дагуу бэлтгэж, баталгаажуулж ирүүлнэ... гэж, ТОӨЗ 1.1-д ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт ирүүлнэ... гэж заасан шаардлагыг тус тус хангаагүй гэж татгалзсан байсан
А ХХК ирүүлсэн гомдолдоо захиалагчийн татгалзсан шийдвэр үндэслэлгүй, мөн шалгарсан Э******* ******* ХХК нь энэ салбарт үйл ажиллагаа явуулдаггүй талаар дурдан тендер шалгаруулалтыг хянан үзэхийг хүссэн.
А ХХК ирүүлсэн тендерийн материалыг хянан үзэхэд дээр дурдсан баримт бичгийн шаардлагын дагуу үнийн саналыг маягтын дагуу ирүүлээгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт нь Иргэний нисэхийн ерөнхий газарт хаяглаж ирүүлсэн нь мөн тухай тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн холбогдох хэсгийг хангаагүй байсан тул Захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж үзсэн.
Иймд А ХХК-ийн ирүүлсэн тендерийн материал тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн холбогдох заалтыг хангахгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭЛ:
Нэхэмжлэгч А ХХК нь эцсийн байдлаар дараах дөрвөн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан болно. Үүнд:
Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн 1/1675 тоот албан бичигт дурьдсан шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож
Монгол Улсын Сангийн Яамны 2019 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 61/8289 тоот албан бичигт дурьдсан А ХХК-д холбогдох болон дүгнэлт хэсгийг хүчингүй болгож
Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас 2019 оны 12 дугаар сарын 27 ны өдөр ирүүлсэн 5/1764 тоот албан бичигт дурьдсан шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож
Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 09 цагт зарласан Автобусны жолоочийн ажпын цамц, хантааз хийлгэх" гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах НЗТНОНӨААТҮГ/201908012 дугаартай тендерт АХХК нь "хамгийн сайн үнэлгээ авсан тендер болохыг тогтоож, хариуцагч Зорчигч Тээврийн Нэгтгэл ОНӨААТҮГ-д А ХХК-д гэрээ байгуулах эрх олгохыг даалгах
Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:
Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Мэдэгдэл хүргэх тухай №1/1675 тоот албан бичгээр Үнийн саналыг баталгаажуулан ирүүлэхдээ ТББ-ийн 12 дугаар хуудсанд хүргүүлсэн маягт буюу 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдсон үнийн саналын маягтын дагуу ирүүлээгүй. Мөн барааны үнийн хуваарийг тусгайлан ирүүлэхдээ маягтын бүрэн бөглөөгүй буюу зохих татвар бусад зардыг дутуу нөхөж санал ирүүлсэн нь ТОӨЗ-ны 7.1-д Тендерт оролцогч үнийн саналдаа холбогдох бүх даатгал, тээврийн зардал, татвар, хураамжийг оруулж үнийн хуваарийн дагуу ирүүлнэ гэсэн заалтыг ... Энэ нь Сангийн сайдын 2012 оны 194 дүгээр тушаалаар батлагдсан Тендерийн үнэлгээний зааврын 6.5.5 ТББ-т гүйцэтгэгчийн үүрэг, хариуцлага болгохоор заасан чухал ач холбогдол бүхий нөхцөлийг хүлээн авахаас татгалзсан гэж дүгнэгдсэн., Нийслэлийн төрөлжсөн архивын тодорхойлолт 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөр ИНЕГ-т хаягласан, ШШГА-ны тодорхойлолт 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөр ирүүлсэн зэрэг нь тухайн тендер зарласан хугацаанд хамааралгүй мэдээлэл ирүүлсэн гэсэн үндэслэлээр А ХХК-ийн тендерээс татгалзаж шийдвэрлэсэн байна.
Мөн Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Мэдэгдэл хүргэх тухай №5/1764 тоот албан бичгээр дээрх №1/1675 тоот албан бичигт заасан үндэслэлтэй адил үндэслэлээр А ХХК-ийн тендерээс татгалзаж шийдвэрлэсэн байна.
Монгол Улсын Сангийн яамны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Гомдол хянсан тухай №6-1/8289 тоот албан бичгээр А ХХК ирүүлсэн материалаас үзэхэд жишиг маягтын дагуу үнийн санал ирүүлээгүй нь тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 3.1-Д Үнийн саналыг маягтын дагуу бэлтгэж, баталгаажуулж ирүүлнэ гэж заасан шаардлага, түүнчлэн тус компанийн ирүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт Иргэний нисэхийн ерөнхий газарт хүргүүлсэн байгаа нь тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 1.1-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт ирүүлнэ гэж заасан шаардлагыг тус тус хангаагүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэж үзэж А ХХК-ийн гомдлыг хүлээн аваагүй байна.
А ХХК нь шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болохыг тодорхойлсон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн тодорхойлолтыг тендерийн материалдаа хавсаргасан байх ба уг тодорхойлолтод хүчинтэй байх хугацаа 30 хоног гэсэн байна.
Мөн А ХХК нь Шүүхийн төрөлжсөн архивын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №17134 тоот Иргэний нисэхийн ерөнхий газарт хаягласан тодорхойлолтыг тендерийн материалдаа хавсарган илгээсэн байна.
Хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ нь ... Үнийн саналыг баталгаажуулан ирүүлэхдээ ТББ-ийн 12 дугаар хуудсанд хүргүүлсэн маягт буюу 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдсон үнийн саналын маягтын дагуу ирүүлээгүй. Мөн барааны үнийн хуваарийг тусгайлан ирүүлэхдээ маягтын бүрэн бөглөөгүй буюу зохих татвар бусад зардыг дутуу нөхөж санал ирүүлсэн нь ТОӨЗ-ны 7.1-д Тендерт оролцогч үнийн саналдаа холбогдох бүх даатгал, тээврийн зардал, татвар, хураамжийг оруулж үнийн хуваарийн дагуу ирүүлнэ гэсэн заалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерээс татгалзсан нь үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
Учир нь А ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №19/631, №19/637 тоот зэрэг албан бичгүүдээр үнийн санал буюу тендерийн нийт үнийг тодорхой бичиж, үнийн саналд холбогдох бүх даатгал, тээврийн зардал, татвар хураамж багтсан болохыг мэдэгдэж, тайлбарласан байх тул нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй байна.
Мөн Нийслэлийн төрөлжсөн архивын тодорхойлолт 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөр ИНЕГ-т хаягласан, ШШГА-ны тодорхойлолт 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөр ирүүлсэн зэрэг нь тухайн тендер зарласан хугацаанд хамааралгүй мэдээлэл ирүүлсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерээс татгалзсан нь үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
Учир нь нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн тодорхойлолтыг тендерийн материалд илгээсэн, уг тодорхойлолтод хүчинтэй хугацаа 30 хоног гэж заасан байх тул тендерийг нээх үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тус тодорхойлолт хүчинтэй байсан байна.
Иймд тухайн тендер зарласан хугацаанд хамааралгүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тодорхойлолтыг ирүүлсэн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.
Мөн Шүүхийн төрөлжсөн архивын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №17134 тоот тодорхойлолт нь Иргэний нисэхийн ерөнхий газарт хаяглагдсан байх боловч энэ нь нэхэмжлэгчийн тендерээс татгалзах хэмжээний үндэслэл болж чадахгүй ба тус тодорхойлолт хаана хаяглагдсан байх нь тийм ч ач холбогдолтой биш мэдээлэл нь л ач холбогдолтой, техникийн жижиг санамсаргүй алдаанаас шалтгаалан манай тендерээс татгалзсан нь үндэслэлгүй гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлтэй байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавхи болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадлана, 12.2.-д Захиалагч тухайн тендер шалгаруулалтад тавигдах чадавхийн шалгуур үзүүлэлт, шаардлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд нийцүүлэн тогтоож, тендерийн баримт бичигт тусгана, 12.3-д Энэ хуулийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн тогтоосон чадварын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй тендерээс татгалзаж, энэ тухай тендер ирүүлсэн этгээдэд бичгээр мэдэгдэнэ, 15 дугаар зүйлийн 15.1-д -Захиалагч тендерт оролцогчоос гэрээний үүргийн биелэлтийг хангах санхүүгийн чадавхитайгаа баталсан нотолгоо ирүүлэхийг шаардаж болно, 16 дугаар зүйлийн 16.1-д Тендерт оролцогчийн техникийн чадавхи, туршлагыг ажил, бараа, үйлчилгээний агуулга, онцлог, тоо хэмжээг харгалзан дараахь үзүүлэлтийн аль нэгийг үндэслэн тогтооно гэж тус тус заасан байна.
Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд тендерт оролцогчийн чадварыг үнэлэх гол шалгуур үзүүлэлтүүд нь санхүүгийн чадавхи, техникийн чадавхи болон туршлага байна.
Иймд хариуцагч нь тендерт оролцогчийн санхүүгийн чадавхи, техникийн чадавхи болон туршлага зэрэг үндсэн шалгуур үзүүлэлтүүдээр тендерт оролцогчдын тендерийн материалыг хянан үзэх нь хуульд нийцэх ба харин ШШГА-ны тодорхойлолт тухайн тендер зарласан хугацаанд хамааралгүй, шүүхийн архивын тодорхойлолт буруу газар хаяглагдсан, үнийн саналыг маягтын дагуу бөглөж ирүүлээгүй зэрэг тендерт оролцогчийн чадвар, чадавхид хамааралгүй хэлбэрийн шинжтэй, ялимгүй шалтгаанаар А ХХК-ийн тендерээс татгалзсан нь хуульд нийцэхгүй гэж шүүх дүгнэлээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д Тендерийн агуулга, үнийг өөрчлөхөөс бусад асуудлаар тайлбар тодруулгыг бичгээр ирүүлэхийг захиалагч тендерт оролцогчоос шаардаж болно гэж заасан ба уг заалтын дагуу хариуцагч нь шүүхийн архивын тодорхойлолт буруу газар хаяглагдсан, үнийн саналыг маягтын дагуу бөглөж ирүүлээгүй зэрэг асуудлыг А ХХК-иас тодруулах боломжтой байсан байна.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагуудын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нэхэмжлэлийн шаардлагуудын тухайд:
Нэхэмжлэгч 4 дэх нэхэмжлэлийн шаардлагаа Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 09 цагт зарласан Автобусны жолоочийн ажпын цамц, хантааз хийлгэх" гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах НЗТНОНӨААТҮГ/201908012 дугаартай тендерт АХХК нь "хамгийн сайн үнэлгээ авсан тендер болохыг тогтоож, хариуцагч Зорчигч Тээврийн Нэгтгэл ОНӨААТҮГ-д А ХХК-д гэрээ байгуулах эрх олгохыг даалгах гэж тодорхойлсон байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.9-д үнэлгээний хороо гэж энэ хуульд заасан журмын дагуу тендер шалгаруулалтыг зохион байгуулах зорилгоор захиалагчийн байгуулсан ажлын хэсгийг; 46 дугаар зүйлийн 46.1-д Захиалагч бараа, ажил, үйлчилгээг худалдан авах талаар дараахь эрх, үүрэгтэй байна:, 46.1.1-д энэ хуульд заасны дагуу үнэлгээний хороо байгуулах;, 46.1.2.үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах;, 46.1.3.үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах;, 47 дугаар зүйлийн 47.2-т Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дор дурдсан чиг үүрэгтэй байна:, 47.2.2-т тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх гэж тус тус заасан байна.
Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах зэрэг асуудал нь үнэлгээний хороо болон захиалагчид хуулиар тусгайлан олгогдсон эрх хэмжээ, бүрэн эрхийн асуудал байх тул ...АХХК-ийн тендер "хамгийн сайн үнэлгээ авсан тендер болохыг тогтоож, хариуцагч Зорчигч Тээврийн Нэгтгэл ОНӨААТҮГ-д А ХХК-д гэрээ байгуулах эрх олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Иймд шүүх дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж буюу Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ийн 2019 оны №1/1675 тоот болон №5/1764 тоот албан бичгүүдийг, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны №6-1/8289 тоот албан бичгийн А ХХК-д холбогдох хэсгийг болон дүгнэлт хэсгийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох ...А ХХК нь "хамгийн сайн үнэлгээ авсан тендер болохыг тогтоож, хариуцагч Зорчигч Тээврийн Нэгтгэл ОНӨААТҮГ-д А ХХК-д гэрээ байгуулах эрх олгохыг даалгах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 12.3, 16 дугаар зүйлийн 16.1, 26 дугаар зүйлийн 26.9, 46 дугаар зүйлийн 46.1.2, 46.1.3, 47 дугаар зүйлийн 47.2.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Мэдэгдэл хүргэх тухай №1/1675 тоот, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Мэдэгдэл хүргэх тухай №5/1764 тоот албан бичгүүдийг болон Монгол Улсын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Гомдол хянасан тухай №6-1/8289 тоот албан бичгийн А ХХК-д холбогдох хэсгийг болон дүгнэлт хэсэг /иймд тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дугаар заалтад заасныг үндэслэн үүгээр мэдэгдье/-ийг тус тус хүчингүй болгож, үлдэх Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 09 цагт зарласан Автобусны жолоочийн ажпын цамц, хантааз хийлгэх" гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах НЗТНОНӨААТҮГ/201908012 дугаартай тендерт А ХХК нь "хамгийн сайн үнэлгээ авсан тендер болохыг тогтоож, хариуцагч Зорчигч Тээврийн Нэгтгэл ОНӨААТҮГ-д А ХХК-д гэрээ байгуулах эрх олгохыг даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч А ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас 35.100 төгрөгийг, Сангийн яамнаас 35.100 төгрөгийг тус тус гаргуулж А ХХК- д олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАТЗОРИГ