Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 151/ШШ2021/00472

 

 

 

 

2021 06 18 151/ШШ2021/00472

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: К нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Л холбогдох,

Зээлийн төлбөр 30,070,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.”““““, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.”““““к /ҮД:1503/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.”““““эцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Дуламжав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.”““““ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч 3.”““““ миний төрсөн хүү Х.Айболат нь Т.”““““д 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 30 000 000 төгрөгийг зээлдүүлсэн юм. Т.”““““ 30 000 000 төгрөгийг тухайн өдөр өөрийнхөө Хаан банкны 5732018363 тоот данс руу шилжүүлэн авсан. 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Т.”““““тэй зээлийн гэрээ байгуулан, зээлийн гэрээний барьцаанд Т.”““““гийн төрсөн дүн Т.”““““ийн өмчлөлийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 15 дугаар хороолол, Хоршооллын хотхон Б.Доржийн гудамж 12 дугаар байрны 50 тоот хаягт байршилтай 69 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 15 дугаар хороолол, Хоршооллын хотхон Б.Доржийн гудамж 12 дугаар байрны 06 тоот хаяг 18 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 15 дугаар хороолол, хоршооллын хотхон Б.Доржийн гудамжны 12 дугаар байрны 14 тоот хаяг байршилтай 15 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалахаар болсон ч нотариатч ажиллаагүй тул зээлийн гэрээ болон барьцааны гэрээ хийж чадаагүй юм. Нэхэмжлэгч 3.”““““ миний төрсөн хүү Х.Айболат 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ослоор нас барсан ба хүү маань талийгаач болсноос хойш Т.”““““гээс хүүгийнхээ зээлдүүлсэн мөнгийг нэхээд өгнө гэж хойшлуулаад өдий хүрлээ. Т.”““““ 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн бараатай ирнэ. Тэр үед 30 000 000 төгрөгийн өрийг түргэн барагдуулна гэж бичиж гарын үсгээ зурсан ч төлөөгүй.

Нэхэмжлэгч З.”““““ би өв залгамжлагчийн өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авч хүүгийнхээ өмнөөс 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын 3 дугаар хэлтэст Миний хүү Айболат Т.”““““д 30 000 000 төгрөг залилуулсан... гэх утга өргөдөл гаргаж, хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгуулсан ч 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас хэрэг бүртгэлийн хэргийг хаасан байдаг. Т.”““““тэй холбоотой хэрэг бүртгэлтийн хэрэгт Монголын Холбооны хуульч, өмгөөлөгч Б.”““““ктэй хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ байгуулан өмгөөллийн хөлсөнд 1 000 000 төгрөг төлж өмгөөлөгчөөр оролцуулсан. Цагдаагийн байгууллага хэргийг шалгахад Т.”““““ би Айболатаас 30 000 000 төгрөгийг аваагүй “““““ авсан гэх утгатай мэдүүлэг өгдөг ба Монгол Улсын Гадаад Харилцааны Яамаар дамжуулан Бүгд Найрамдах Казакстан Улсын иргэн Бокашын “““““г гэрчээр асуулгахад би Т.”““““г Х.Айболат болон З.”““““ нараас мөнгө авч байсныг мэднэ. Мөн би 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 30 000 000 төгрөгийг түүнд шилжүүлэн өгч байхад хамт байсан. Т.”““““ Х.Айболатаас авсан 30 000 000 төгрөгөөр өөрийн зээлээ бүрэн төлсөн бөгөөд тодруулж хэлбэл, Монгол Улсын Улаанбаатар хотын 13 дугаар хороололд байрлах Үнэнч Итгэл банк бус санхүүгийн байгууллагад зээлээ төлж байхад би хамт байсан. Тэр надад ямар ч мөнгө өгч байгаагүй" гэсэн мэдүүлэг өгсөн байгаа. Нэхэмжлэгч З.”““““ би хариуцагч Т.”““““д холбогдуулан 30 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр тус шүүхэд гаргахад Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны едрийн 151/ШШ32020/04272 дугаартай захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч З.”““““ би өөрийн оршин суугаа газрын шүүх Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 70 200 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлж, Т.”““““г эрэн сурвалжилах хүсэлт гаргаж, тус шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний 03599 дугаартай шийдвэрээр Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтэс Т.”““““г эрэн сурвалжилан Төв аймгийн Аргалант сум 1 дүгээр багт оршин суудаг болохыг тогтоосон тул дахин нэхэмжлэл гаргаж байна. Иймээс нэхэмжлэгч З.”““““ надад хариуцагч Т.”““““гээс зээлийн гэрээний үүрэгт 30 000 000 төгрөг, эрэн сурвалжилахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.”““““к шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байна гэж тайлбарлаж байна. 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Т.”““““ өөрийн дансаар хүлээн авсан. Тухайн өдөр нотариат ажиллаж байсан бол Т.”““““гийн дүүгийн үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаанд тавьж, хүү, алдангийг бүгдийг тохиролцох байсан. Тэр өдөр нотариат ажиллаагүй учраас зээлийн гэрээг бичгээр байгуулж чадаагүй. Мөнгө шилжүүлсэн баримт дээр Т.”““““гийн дансанд зээл гэсэн утгаар шилжүүлсэн байгаа. Иймд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэж байгаа. Зээлдэгч маань өв залгамжлалын гэрчилгээ аван цагдаагийн байгууллагаар зээлийн төлбөрийг өгөхийг шаардсан. 2017 оны 10 дугаар сараас өгөхийг шаардаж явсаар байгаад 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хэрэг бүртгэлийн хэргийг хаасан. Гэмт хэргийн бүрэлдэхүүн гэж хаагаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.5 дахь хэсгийн 2 дахь заалтаар хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж оруулж ирээд, 2020 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн нэмэлт өөрчлөлтөөр уг заалтыг оруулж ирснээс болоод, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Түүнээс гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хэрэгсэхгүй болоогүй. Оросод байсан бараагаа хулгайд алдсан гэж тайлбарлаж байна. Үүнийг ч гэсэн Гадаад харилцааны яамаар дамжуулж шалгасан. Т.”““““тэй холбоотой ямар нэгэн гомдол бүртгэгдээгүй гэсэн хариу тайлбар өгсөн. З.”““““ гуай хүүхдээ мөнгө зээлчих гэж ятгасан ч гэсэн, мөнгө зээлсэн хүн нь түүний хүү. Өв залгамжлалын гэрчилгээтэй З.”““““ нь Т.”““““гээс мөнгөө шаардаж авах эрэхтэй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Т.”““““ шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.”““““эцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т.Луухуу би 2012 оны 07 дугаар сараас буюу 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа өдөр л Солонгос улсруу танилдаа машин захиад Замын-Үүдээс очиж аваад Казкастан улс руу гаргаж зардаг бизнесээ эхлүүлсэн. Sonata-7, Land cruser-100 болон 105 маркийн машинууд мөн Nissan Extera зэрэг машинуудыг 2017 он хүртэл Казкастан улс руу оруулж зарж борлуулах ажил хийсэн. Энэхүү бизнессийг хийж байхдаа буюу Казахстанд очиход Солонгост хамт байсан Казахстан залуу хилээр орж ирсэн машины бичиг баримтыг зохицуулж өгдөг энэ талаар сайн мэдэх хүн Б.”““““ гэх эмэгтэйтэй намайг танилцуулж өгсөн Б.”““““ нь Казкастан улсын нийслэлд Монгол барааны дэлгүүртэй Казкастан Монгол хоёрын хооронд бараа таваар зөөдөг хүн байсан. Би Казахстан руу машин оруулахдаа Б.”““““гийн Монголоос авсан барааг ачиж оруулж өгөөд өөрийнхөө зарахаар аваачсан машинуудынхаа бичиг баримтуудыг Б.”““““гээр янзлуудаг, тэгээд машинаа зарчихаад буцахдаа зарах машинаа бариулж ирсэн жолооч нараа авч явдаг автобусаараа Казкастанаас тамхи, архи зэрэг Б.”““““гийн бараануудыг Монгол руу оруулж өгдөг. Б.”““““ Монголд ирээд буудалд байрлаад байдаггүй манай гэрт бараагаа цуглуулж аваад буцдаг ийм л харилцаатай хүмүүс байсан 2016 онд бас нэг явалт дээр Казахстанаас Монгол руу ирэх гэж байхад нэг эмэгтэй Монгол руу мөнгийг нь өгөөд суугаад явъя гэхэд нь 150 доллараар авч явахаар тохироод машиндаа суулгасан. Тэр хүн бид нар танилцаад зам зуур ярилцаад явж байтал Б.”““““тэй худ ургууд болохоо мэдсэн. Б.”““““тэй орос хэлээр харьцдаг байсан. Б.”““““ Монгол хэл сайн мэддэггүй байсан. Харин 3.”““““ орос хэл мэдэхгүй надтай Монголоор харьцаж байсан. Тэр 2 хоорондоо Казакаар голчлон ярьдаг байсан би сайн ойлгодоггүй байсан.

Ингээд бид зам зуурт танилцаад Монголд ирсэн. Миний Солонгос руу захисан хоёр машин Замын-Үүдэд ирсэн байсан учраас би Замын-Үүд явж машинаа аваад ирэхэд Б.”““““ би авч ирсэн тамхиа 3.”““““ эгчид зарчихлаа. Би 3.”““““ эгчээс 30 сая төгрөг зээлээд 11 дүгээр сард 15 сая төгрөгийн бараа, 12 сар буюу шинэ жилээр 15 сая төгрөгийн бараа авч ирж өгөхөөр ярилцлаа гээд байж байсан. Тэгээд Б.”““““ Монгол улсад амьдардаггүй учраас намайг хаана амьдардаг, ямар нэгэн үл хөдлөх эд хөрөнгийн бичиг баримт байвал аваад ирээч гэхээр нь би дүүгийнхээ байрны бичиг баримтуудыг аваад очиход энэ баримтуудыг чинь барьцаанд тавъя гэхэд нь миний юм нэгдүгээрт биш, хоёрдугаарт та нарын хоорондын асуудалд би хөрөнгө энэ тэр барьцаалахгүй гэхэд тэгвэл бараа аваад иртэл би авч байя гээд л авсан. Тэрнээс бид ямар нэгэн гэрээ байгуулж би үл хөдлөх эд хөрөнгө улсын бүртгэлд бургуулж нотариатаар батлуулж ямар ч гэрээ 3.”““““ гэх хүнтэй байгуулаагүй. Ингээд Б.”““““, 3.”““““, бид гурав 1 дүгээр хороолол Цамба гаравын Хаан банк дээр байж байхад 3.”““““ эгчийн хүү цайны цаг дууслаа хуралтай яараад байна гэж ирээд УСУГАГ-т ажилладаг гэж байсан хурдхан нэг данс өгөөдөх гээд миний дансыг аваад 30 сая төгрөг надруу шилжүүлээд явсан. Б.”““““, 3.”““““ бид 3 үлдээд цайны цаг дуусангуут би банк руу ороод данснаасаа нийт 32 сая төгрөг аваад 32 сая төгрөгийг Б.”““““д өгсөн. Энэ бичлэг банкинд байгаа. Би Казахстан явах гэж байсан учраас 2 сая төгрөг замдаа хэрэглэхээр аваад нийт 32 сая төгрөг авсан дансны хуулга байгаа.

Ингээд би Замын үүдээс авч ирсэн машинаа зуны дугуйг өвлийн дугуйгаар солих бага зэрэг сэв зураасыг будуулах гээд ажилтай байсан учраас явсан. Ингээд ямар ч байсан Б.”““““ янмал гэх оймсны үйлдвэрээс 5,000 ширхэг оймс нэг бүрийн үнэ 3,000 хавьцаа байдаг 15 сая төгрөгөөр оймс аваад, мөн Нарантуул зах дээр байдаг лангуунаас ноос ноолуураар гараар гар урлал хийдэг хүмүүсээс 7, 8 сая шахуу төгрөгийн бараа, мөн Алтай Кашмер-ын ноолууран эдлэл хямдралтай байсан гээд бас 5, 6 сая төгрөгийн бараа, мөн Монголын арьс ширээр бэлэг дурсгал, түлхүүрийн оосор гэх мэт зүйл хийдэг компаниас 5, 6 сая гаруй төгрөгийн бараа авсныг манай гэрт орой компаниуудаас нь хүргэж ирж өөрөө манай гэрт цуг ирсэн. Ингээд бид машинууддаа бараагаа хийж аваад Сэлэнгэ рүү гараад эхний ээлжинд нэг машин дүүргэж тэр машинаар Б.”““““ түрүүлээд Казахстан руу гарсан. Би араас нь машинууддаа бараагаа хувааж хийн бараагаа зөөсөөр 4 хоногийн дотор Казахстан руу гарсан Тэр хооронд Б.”““““ машинуудын бичиг баримтуудыг янзлаад байж байсан. Ингээд буцах гэж байхад Б.”““““ 30 хайрцаг тамхи, 1 тонн варень, усан үзэм, жимс жимсгэнэ зэрэг барааг бэлдээд Ford transit машинд ачаад орос руу орж ирсэн. Монголд ирэхэд 1200 км дутуу байсан. Тэгэхэд машины бөгс эвдрээд би Эрхүү рүү буцаад сэлбэгэнд явтал Эрхүүд хайсан сэлбэг маань бүрэн биш бас үнэтэй байсан учраас Монголд байсан машиныхаа бөгсийг дүүдээ захиж авч ирүүлэхээр ярилцаад бид Алтанбулаг дээр уулзаад би сэлбэгээ аваад эргээд Орос руу машин дээрээ иртэл цайны газартай машины зогсоолтой газар машин зогсоогоод цонх хагарсан, бараанаасаа алдсан, мөн Б.”““““ хатгаа аваад эмнэлэгт хэвтсэн гээд байж байсан. Тэгэхэд Б.”““““ нөхөр хүүтэйгээ бид 4 хамт явж байсан юм уг нь.

Ингээд би энэ тухай 3.”““““ эгчид хэлсэн юм уу гэхэд хэлсэн гэж байсан. Ингээд бид Монголд ирэхэд 3, 4 хоноход 3.”““““ эгчийнд Б.”““““ нар тэднийд ярилцаад л хоол унд идээд байгаад л байсан. Би ажилтай байсан учраас нарийн ширийн юу ярьсан талаар мэдэхгүй. Би эргээд буцах болсон. Ингээд би орж гаргасаар л байсан. 2017 онд ингэж явсаар 3.”““““ эгчийн хүү харамсалтайгаар нас барсны дараа 3.”““““ эгч гэнэт л мөнгө нэхэж эхэлсэн. Ингээд Б.”““““ мөн орж гарч явж байгаад нэг 3.”““““ийн гэрт барьцаанд орсон. Тэр үед Казкастанд эдийн засгийн байдал хэцүүхэн байсан учраас Б.”““““гийн Монголоос авч очсон барааны эргэлт удааширч мөнгө багатай ч байсан байх тэгээд 3.”““““ эгч мөнгөө нэхээд байна гэж хэлж байсан. Түүнээс хойш Казкастан Монголын хооронд 7-8 удаа явсан байдаг энэ хооронд Б.”““““ архи, коняк, тамхи зэргийг машинд багтах хэмжээгээр явуулж байсан. Би бас Монголд ирээд ханиад хүрээд гэртээ ирээд хэвтэж байхад талийгаач хүү 2 найзтайгаа ирээд манай бэр барааг нь тоолоод хүлээлгэж өгч байсан. Ингээд 13,500,000 төгрөгийн барааг өгсөн гэдэг. Ийм байдалтай явж байтал Б.”““““г Монгол нэг ирэхэд нь 3.”““““ Б.”““““г гэртээ түгжээд гаргахгүй байна гээд над руу ярихад нь би дахин машин аваад Казахстан руу гарах хэрэгтэй байсан учраас 3.”““““ийнд очиход мөнгө өг гэж нэхэж байсан. Б.”““““ намайг мөнгө байвал өгчихөөч Казкастанд очоод өгье гэхэд нь би мөнгөө машин болгосон өгч чадахгүй гээд өгөөгүй. Харин намайг Б.”““““ Казкастанд очоод өгчихнөө тийм болохоор хохирлын мөнгө барагдуулах тухай бичиг хийгээд өгөөч гээд байхаар нь бичиг хийж өгсөн. Тэрнээс би бараа зөөж мөнгө олдог хүн биш. Тэгээд Б.”““““г аваад гарсан.

Ингээд нэг едер Б.”““““гийн бараанаас 50, 60 ширхэг коняк байсныг Б.”““““ над руу залгаад наад конякаа 3.”““““ эгчид битгий өгөөрэй гэж утастаж байна. Юу болсон юм гэхэд 3.”““““ эгчийн охин намайг Казкастаны нийгмийн сүлжээнд луйварчин монголчуудтай явалддаг янхан гэж бичиж доромжилсон гэж хэлсэн. Ингээд тэр 2 надаар дамжуулж хоорондоо холбогдож байгаад З.”““““ Казахстан улсад Б.”““““ дээр эрүүгийн хэрэг үүсгүүлсэн. Б.”““““ хилээр гарах эрхгүй болгосон гэж байсан. Ингээд сүүлдээ Б.”““““ ч надтай холбоо тасарсан. Корона вирусээс болоод хил хаагдсан. Ингээд сураг тасраад би ч ажил зогсоод мөн аавын маань бие муудаж хөдөө эмнэлэгт аавыгаа сахиад байж байтал намайг эрэн сурвалжлаад байгаа тухай нэг дүүгээсээ олж сонстол Сонгинохайрхан дүүргийн цагдаа дээр Б.”““““тэй нийлж хүн залилсан гэх хэргээр дуудсан. Ингээд бараг 3 жил шахуу цагдаагаар яваад энэ хэрэг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болсон. Гэтэл одоо иргэний журмаар Төв аймгийн шүүхэд надаас 30 сая төгрөг нэхэмжилж шүүхэд өгсөн байна. Миний хувьд огт танихгүй тэрхэн зам зуурт танилцсан хүнээс нэгдүгээрт мөнгө зээлэх ямар ч шалтгаан байхгүй тэгээд ч огт танихгүй хүнд бүхэл бүтэн 30 сая төгрөгийг эргэж төлөх графикгүй, нэг хувийн хүүгүй зээлэх ямар хүн байх вэ миний нэр дээрх ямар ч хөрөнгийг барьцаалагүй. Ердөө тэдгээр хүмүүст туслаж монгол данс байхгүй учраас дансаа ашиглуулсны төлөө би өнөөдөр хариуцагч болсон байна.

Дээр бичсэн зүйлийг нотлох баримт болох Казкастан Монгол хил нэвтэрч байсан тухай гадаад паспортны хуулбар, машин зарж борлуулж байсан тухай баримт, мөн бараа зөөж оруулж ирсэн барааны шинжилгээний бичиг гээд баримтуудыг тайлбартаа хавсаргаж өгнө. Мөн 30 сая төгрөг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 14 цаг 30 минутад дансанд орж ирээд ердөө 2 цагийн дараа 32 сая төгрөг зарлагдсан баримт байна. Хэрэв би ББСБ-д зээл төлөх байсан бол дансаар шилжүүлж өөртөө баримт болгож авч үлдэх байсан. 30 сая төгрөгийг монгол дансгүй Б.”““““д бэлнээр өгөхөөс гадна 2 сая төгрөгийг Казкастан явах замын зардалд Б.”““““д өгсөн. Мөнгө шилжүүлсэн утгыг хүн бүр бэлэн мөнгөний машин болон утаснаас юу ч гээд бичиж болно. Миний хувьд зээл авах тухай нэг ч үг үсэг яриагүй, тухайн үед Казахстан руу 2 машин зарахаар явж байсан. Нэхэмжлэгчийн яриад байгаа ББСБ-ын хувьд би 4 жил байнгын үйлчлүүлж байгаа найдвартай зээлдэгч нь би 30 сая төгрөг ч төлөөгүй 20 гаран сая төгрөг л машинаа зараад өөрийнхөө мөнгөөр төлсөн. Нэхэмжлэгч Зээлийн гэрээний үүрэг гэж 30 сая төгрөг нэхэмжилсэн байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт, Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан. Хуульд зааснаар, гэрээний гол нөхцөл тохиролцоог зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэг үүсгэхээр тохиролцсон байхаар тодорхойлсон байна. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39 1 дэх хэсэгт зааснаар хэлцэл нь тодорхой зорилго бүхий этгээдийн хүсэлт зоригийн илэрхийлэл бөгөөд тус илэрхийлэл нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар нөгөө тал хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болох зохицуулалттай.

Бидний хэн алиных нь тайлбараар зээлийн гэрээ байгуулах хүсэл зориг илэрхийлэгдэж, нэгдээгүй. Нэг талын үйлдсэн баримт нь зээлийн гэрээний гол нөхцлүүдийг нөгөө тал хүлээн зөвшөөрсөн буюу хүсэл зоригийн илэрхийлэл нэгдсэн, харилцан тохиролцож үүрэг хүлээснийг нотлохгүй. Иймээс бидний дунд ямар нэгэн зээлийн гэрээ байгуулагдаагуй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зуйлийн 115.2.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг шүүхээс хүсч байна. Хэрэв үнэхээр би энэ мөнгийг өөрөө аваад хэрэглэсэн бол хүү нь нас барсан эхийг би зовоогоод сууж байх зориг зүрх надад байхгүй саяхан төрсөн эцгээ алдсан хүний хувьд мөн хил гааль нээгдэхэд би тооцоо дуусаагүй машин байгаа тул Казкастан улс руу явах шаардлагатай байгаа тул Б.”““““тэй уулзаж энэ байдлын учрыг олж нэрээ цэвэрлэж авахаас гадна 3.”““““ийн хохирлыг барагдуулах талаар Б.”““““д шаардлага тавьж арга хэмжээ авах болно. Миний хувьд хорт хавдартай аавыгаа сахиж 78 настай ээжийгээ асарч байхад шүүх цагдаагаас дуудаж эрэн сурвалжилж маш их дарамттай байлаа. Өнөөдөр аавыгаа алдаад долоо ч хоноогүй байна. Шүүхээс энэ дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө гэдэгт итгэлтэй байна гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З.”““““ нь хариуцагч Т.”““““д холбогдуулан зээлийн төлбөр 30,070,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.”““““эцэг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

Шүүх нэхэмжлэгч З.”““““ын 30,070,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын 30,000,000 төгрөгийг хангаж, үлдэх 70 200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ... Миний төрсөн хүү Х.Айболат нь Т.”““““д 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ХААН банкны 5732018363 тоот дансаар 1 сарын хугацаанд буцааж өгнө гэж хэлээд 30,000,000 төгрөгийг авсан... ...Улмаар Х.Айболат нь 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ослоор нас барсан... ...Х.Айболат нь тусдаа гарсан гэр бүлгүй байсан бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Өвлөх эрхийн гэрчилгээгээр тус шилжүүлсэн 30,000,000 төгрөгийг хүүгийнхээ өмнөөс нэхэмжлэх эрхтэй болсон... ...2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 3-р хэлтэст Т.”““““д 30,000,000 төгрөг залилуулсан гэх утга бүхий өргөдөл гаргаж тус хэрэг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2431 дугаартай Прокурорын тогтоолоор хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хаасан... ...иймд Х.Айболатын Т.”““““д зээлдүүлсэн 30,000,000 төгрөг, шүүхэд Т.”““““г өгөхийн тулд түүний хаягийг эрэн сурвалжилж олсон бөгөөд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг нийт 30,070,200 төгрөгийг гаргуулж өгнө үү.. гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын хариу татгалзалын үндэслэлээ: ...миний бие хувиараа бизнесс эрхэлдэг бөгөөд ажлын шаардлагаар Б.”““““ гэх эмэгтэйтэй танилцсан... ...2016 онд Казкастанаас Монгол руу ирэх гэж байхад мөнгийг нь өгөөд суугаад явъя гэхэд нь 150 доллараар авч явахаар тохироод машиндаа суулган ирж “““““ бид нар танилууд болсон... ...Б.”““““, З.”““““ бид гурав 1-р хороолол Цамбагаравын ХААН банкан дээр байж байхад З.”““““ эгчийн хүү цайны цаг дууслаа яараад байна гэж ирээд 30,000,000 төгрөгийг над руу шилжүүлээд явсан... ... Тэгээд цайны цаг дуусангуут би банк руу ороод өөрийн данснаасаа нийт 32,000,000 төгрөг аваад Б.”““““д өгсөн... ... Энэ 30,000,000 төгрөгийг би зээлээгүй зөвхөн дансаа ашиглуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзан ... мэтгэлцэж байна.

Хэргийг шүүх хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хариуцагчийн тайлбар үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь дүгнэж шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч зээлийн төлбөрт 30,000,000 төгрөг гаргуулахаар маргасан бол хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ .... миний бие тухайн 30,000,000 төгрөгийг аваагүй Б.”““““ гэх эмэгтэйд өгсөн... гэж маргажээ.

2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Х.Айболат нь өөрийн Голомт банкны 1715015543 тоот данснаас Т.”““““гийн ХААН банкны 5732018363 тоот данс руу төлбөрийн зориулалт зээл гэх утгаар 30,000,000 төгрөгийг шилжүүлжээ. (хх-н 8-9-р хуудас)

Дээрх 30,000,000 төгрөгийг Х.Айболат шилжүүлж тус мөнгийг Т.”““““ хүлээж авсан үйлдэлд зохигчидын хэн аль нь маргахгүй байна.

Нэхэмжлэгч З.”““““ын шаардах эрхийн тухайд:

Х.Айболат нь 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ослоор нас барсан болох нь нэхэмжлэгч болон хариуцагч нарын тайлбар, өвлөх эрхийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байна. (хх-н 8-р хуудас)

Улмаар Х.Айболатыг гэр бүлгүй болохыг тодорхойлсон 169/008252 дугаартай гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаагаар тогтоогдож, тухайн иргэний хууль ёсны нэгдүгээр өвлөгч нь түүний эцэг, эх болохоор байна.

Иргэн З.”““““ нь 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зээлдүүлсэн 30,000,000 төгрөгийг иргэн Т.”““““гээс нэхэмжлэх эрхийг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн нотариатч Д.Хишигсүрэнгээс өвлөх эрхийн гэрчилгээгээр олгосон болох нь тогтоогдож байх тул Т.”““““гээс мөнгө нэхэмжлэх шаардах эрхтэй гэж үзлээ. (хх-н 5-6-р хуудас)

Талуудын хооронд байгуулагдсан хэлцэл нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрлийн тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байх бөгөөд зээлдүүлэгч, зээлдэгч нарын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна.

Хэдийгээр хариуцагч нь тухайн мөнгийг би аваагүй зөвхөн миний дансыг ашигласан гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хуулийн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасны дагуу зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд мөнгө, эд хөрөнгийг зээлдүүлэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэн зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд хэрэв зээлдэгч Т.”““““ ХААН банкны 5732018363 тоот дансаар 30,000,000 төгрөгийг зээл гэх утгаар авсан, мөн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн гар бичмэлд ...2017 оны 1 сарын 10-нд өөрийн бараатай ирнэ. Тэр үед 30,000,000 гучин сая төгрөгийн өрийг түргэн барагдуулна... гэж Т.”““““ гарын үсгээ зурж баталгаажуулсан байх тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар хэлцэл хүчин төгөлдөр гэж үзнэ.

Дээрхи тохиолдолд гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасантай харшлахгүй байна.

Зээлийн гэрээний гол шинж нь гэрээний зүйл болох хөрөнгийн үнэ цэнийг тодорхой хугацаанд ашиглуулах зорилгоор зээлдэгчийн өмчлөлд хөрөнгө шилжүүлдэгт оршино. Энэхүү шинжээрээ бусдын эзэмшил, ашиглалтад хөрөнгө шилжүүлэх гэрээ буюу эд хөрөнгө хөлслөх гэрээнээс ялгагддаг.

Мөн шүүхэд болон шүүх хуралдааны явцад хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагч Т.”““““г тухайн 30,000,000 төгрөг данс руу орж ирсэн гэхдээ тэр мөнгийг би аваагүй Б.”““““д өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, Мөн хуулийн 38.1-д заасан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй нотолж чадаагүй гэж үзэж байна.

Учир нь тухайн 30,000,000 төгрөгийг залилласан гэх үндэслэлээр нэхэмжлэгч З.”““““ нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3-р хэлтэст өргөдөл гаргасан бөгөөд тухайн ажиллагаанд Монгол Улсын Гадаад харилцааны яамаар дамжуулан Бүгд Найрамдах Казкастан Улсын иргэн Бокашын “““““г гэрчээр асуусан бөгөөд ...би Т.”““““г Х.Айболат болон З.”““““ нараас мөнгө авч байсныг мэднэ. Мөн би 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 30,000,000 төгрөгийг түүнд шилжүүлэн өгч байхад хамт байсан. Тухайн авсан мөнгөөрөө өөрийн зээлийг бүрэн төлж барагдуулсан... гэсэн мэдүүлэг, 2017 оны 01 сарын 01-ний өдрийн гар бичмэлд ...30,000,000 төгрөгийн өрийг... гэж бичиж өгсөн баримт, мөн тухайн маргаантай асуудлаар Б.”““““ гэх хүнд мөнгө өгсөн бол 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл тус хүнтэй холбогдуулан нэг ч удаа цагдаа болон шүүхийн байгууллагад хандаагүй гэж тайлбарлаж байгаа нь хэргийн бодит үнэнд нийцэхгүй гэж үзлээ. (хх-н 10, 14-15, 28-32-р хуудас)

Иймд талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйл, мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгэнэ, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасны дагуу хариуцагч нь зээлийн төлбөрийг буцаан төлж дууссан байх үүргээ биелүүлээгүй тул мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар зээлийн гэрээний үүргийн харилцаа тул үндсэн зээл болох 30,000,000 төгрөгийг хариуцагч Т.”““““гээс гаргуулах нь зүйтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд анх 31,070,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өмгөөлөгчийн зардал болох 1,000,000 төгрөгөөр багасган 30,070,200 төгрөг болгон нэхэмжилсэн бөгөөд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн гэх 70,200 төгрөг нь нэхэмжлэгч нэхэмжлэлээ шүүхэд гаргахын тулд хариуцагчийг эрэн сурвалжлуулах ажиллагаа хийсэн бөгөөд энэхүү төлбөрийг хариуцагч бүрэн хариуцах үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас 70,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож 30,000,000 төгрөгийг хариуцагч Т.”““““гээс гаргуулж нэхэмжлэгч З.”““““д олгох нь зүйтэй гэж дүгнэв.

Улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч З.”““““ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 313,301 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.”““““гээс 307,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.”““““д олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Т.”““““гээс 30,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.”““““д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 70,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч З.”““““ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 313,301 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.”““““гээс 307,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.”““““д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮВШИНЖАРГАЛ