| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0225/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/230 |
| Огноо | 2024-11-25 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ж.Цээрүүгүндүү |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/230
2024/ШЦТ/230
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж
Улсын яллагч: Ж.Цээрүүгүндүү
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал
Шүүгдэгч: Б.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Бгийн Ад холбогдох 2212000670160 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр А аймгийн Э суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, барилгын армоторчин мэргэжилтэй, “Хашаа.мн” ХХК-нд блокчин ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт А аймгийн Э сумын .. дугаар багийн Аны .. тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1069 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар нийт 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан М овогт Бгийн А/РД: ../
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ань Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан А аймгийн Э сумын .. дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Б” буудлын .. тоот өрөөнд байхдаа 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Э.Аийн “Samsung А71” маркийн гар утас, “Х” болон “Т” банкны карт зэрэг эд зүйлийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогчид 650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2212000670160 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Аийн мэдүүлсэн: “...2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 16 цагийн орчимд би өөрийн найз залуу Ц.Гтай хамт А аймгийн Э сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” буудал гэх нэртэй буудлын 207 тоот өрөөнд өрөө авч орсон. Бид хоёр хамт байж байтал орой цагийн үед найз нь болох Б.Агар утсаар яриад бид хоёрын буудалласан “Б” буудлын 207 тоот өрөөнд найз Б, Сгэх 2 хүнтэй хамт ирсэн. Бид 5 хамт хөзөр тоглоод би хожигдсон юм. Цэргийн баяр болж байсан өдөр бөгөөд би ч хөзөр тоглоод хожсон болохоор тэр хэдэд 1 шил архи авч өгөхөөр болсон. Тухайн үед би “Б” буудлаас ганцаараа гарч дэлгүүр орж 1 шил архи авч байх явцад миний араас дэлгүүрт Б.Аороод ирсэн байсан. Тухайн үед би худалдан авалт хийж байх явцад дэлгүүрийн худалдагч та картын нууц кодоо хэлээрэй гэж байсан. Би ч нууц кодоо чанга дуугаар хэлсэн. Тэр үед миний хажууд Б.Ахамт зогсож байсан. Бид хоёр хамт тухайн дэлгүүрээс гараад “Б” буудлын 207 тоот өрөөнд хамт орцгоосон бөгөөд ороод тэндээ хөзөр тоглоод миний худалдаж авсан 1 шил архийг ууж дуусаад Б, С, А бид хэд явлаа, та 2 сайхан амраарай гээд явцгаасан. Би өрөөнөөс гарахаар нь үүдээ цоожлоод найз залуутайгаа хамт амарсан. Өглөө босоод гар утсаа “Хаан” банкны карт, “Т” банкны картаа хулгайд алдсанаа мэдсэн. Манай өрөөнд тэр гурваас өөр хүн орж ирээгүй. Мөн миний “Төрийн” банкны картаас 50.000 төгрөг зарлагадаж гарсан байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 08-09 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Аийн дахин мэдүүлсэн: ...Миний өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. ...Би хохирлоо бүрэн гүйцэд авсан. Хулгайд алдсан гар утсаа болон Хаан, Төрийн банкны картуудаа бүгдийг буцааж авсан. Одоо ямар нэгэн хохирол төлбөрийн маргаан байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 214-215 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Аийн мэдүүлсэн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн орой гадуур явж байтал М гэж дууддаг залуу над руу утсаар залгаж “Б” буудалд найз охинтойгоо байна, хүрээд ир гэсэн. Тэгээд би Б, Аын хамт “Б” буудалд орж Мын өрөөнд орж М найз охин хоёртой нь хамт нийт тавуулаа архи уусан юм. Би тухайн үед архи уугаад их муудсан байсан юм...Гэхдээ Агэх залууг гар утсыг нь авсан байж магадгүй гэж бодож байна. Учир нь Ад “Т” банкны карт харагдаж байсан. А нь гар утас барьж харагдсан бөгөөд утасны арын хавтсанд виза карт бас харагдаж байсан. А Ад виза картаа өгч харагдаагүй, харин өөрөө гарч дэлгүүрээс архи авсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-37 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Гын мэдүүлсэн: “...Манай найз А ирэхдээ /Б гэж дууддаг/ Г.Д, Б.А хамт ирсэн. Бид хэд буудлын өрөөнд архи ууж, хөзөр тоглож байтал цаг нэлээн орой болсон. Би тухайн үед архи уусандаа согтоод унтсан. Өглөө сэртэл манай найз бүсгүй Э.Аийн гар утас байхгүй байсан. Буудлын өрөөнөөс Г.Д, Б.А шөнө гараад явсан байсан. 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр буюу маргааш нь би найз бүсгүй Э.Аийн хамт “Т” банк орж дансаа шалгатал Э.Аийн данснаас 50.000 төгрөгийн гүйлгээ хийгдээд гарсан байсан. Э.Аийн “Т” банкны карт, “Х” банкны карт хулгайд алдагдсан бөгөөд гар утасны хавтсанд хавчуулсан байсан. Манай найз охин “Т” банкны картыг Б.Аашиглаж гүйлгээ хийж байгаа дүрс бичлэг АТМ-ын хяналтын камерт буусан байгааг би найз бүсгүйтэйгээ хамт “Т” банкны хяналтын камераас шүүж харсан...Манай найз бүсгүй картаа өөр хүнд өгдөггүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч П.Бгийн мэдүүлсэн: “...Намайг 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр өөрийн ажил буюу А аймгийн Э сумын .. дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А” төвийн 1 дүгээр давхарт ажлын байран дээрээ байхад Б.Аорж ирээд зарах утас байна, авах уу гэхээр нь үзье гээд нөгөө гар утсыг үзэхэд “Samsung А71” маркийн гар утас байсан. Тэгэхээр нь хэдээр авах юм гэтэл чи хэдээр авах юм гэж надаас асуухаар нь би бэлэн мөнгөөр авахгүй, харин өөрийнхөө гар утсан дээр зөрүү өгч авъя гэхэд за тэгье гээд бид өөрийнхөө утсыг 200.000 төгрөгөөр бодоод нэмж бэлнээр 300.000 төгрөг өгөөд авахаар болж нөгөө гар утсыг авсан юм. Тэгсэн чинь нэлээд хэд хоногийн дараа Цагдаагаас миний Б.Агээс худалдан авсан гар утсыг хулгайн гар утас байна гэсэн. Эхнэр барьж байсан гар утас байгаа юм. Яаралтай Улаанбаатар хот руу явах ажилтай болоод зарах гэж байгаа юм гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч П.Бгийн дахин мэдүүлсэн: “...Би хохирол, төлбөрөө аваагүй байгаа. Агэх хүний зарсан гар утсыг 510.000 төгрөгөөр бодож авсан. Тухайн мөнгөнөөс Анадад огт өгөөгүй. Тийм болохоор 510.000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 219-220 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Агийн мэдүүлсэн: “...Би тогтоолтой уншиж танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би уг үйлдлийг хүлээг зөвшөөрч байна. Миний үйлдэлтэй тохирч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69 хуу/
Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ний 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн АЦ-22-31 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 14-17 хуу/
“Мобиком корпораци” ХХК-иас IMEI код бүхий гар утсыг ашигласан иргэний нэрийг ирүүлсэн албан бичиг /хх-ийн 39 хуу/
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 113-114 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар А аймгийн Э сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Б” буудлын 207 тоот өрөөнд 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Э.Аийн “Samsung А71” маркийн гар утас, “Х” болон “Т” банкны карт зэрэг эд зүйл хулгайд алдагдаж, хохирогчид 650.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хулгайлах” гэмт хэрэг мөн байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар шүүгдэгч Б.Ань А аймгийн Э сумын .. дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Б” буудлын .. тоот өрөөнд байхдаа 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Э.Аийн “Samsung А71” маркийн гар утас, “Х” болон “Т” банкны карт зэрэг эд зүйлийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогчид 650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Аийн мэдүүлсэн: “...2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 16 цагийн орчимд би өөрийн найз залуу Ц.Гтай хамт А аймгийн Э сумын .. дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” буудал гэх нэртэй буудлын 207 тоот өрөөнд өрөө авч орсон. Бид хоёр хамт байж байтал орой цагийн үед найз нь болох Б.Агар утсаар яриад бид хоёрын буудалласан “Б” буудлын 207 тоот өрөөнд найз Б, Сгэх 2 хүнтэй хамт ирсэн. Бид 5 хамт хөзөр тоглоод би хожигдсон юм. Цэргийн баяр болж байсан өдөр бөгөөд би ч хөзөр тоглоод хожсон болохоор тэр хэдэд 1 шил архи авч өгөхөөр болсон. Тухайн үед би “Б” буудлаас ганцаараа гарч дэлгүүр орж 1 шил архи авч байх явцад миний араас дэлгүүрт Б.Аороод ирсэн байсан. Тухайн үед би худалдан авалт хийж байх явцад дэлгүүрийн худалдагч та картын нууц кодоо хэлээрэй гэж байсан. Би ч нууц кодоо чанга дуугаар хэлсэн. Тэр үед миний хажууд Б.Ахамт зогсож байсан. Бид хоёр хамт тухайн дэлгүүрээс гараад “Б” буудлын 207 тоот өрөөнд хамт орцгоосон бөгөөд ороод тэндээ хөзөр тоглоод миний худалдаж авсан 1 шил архийг ууж дуусаад Б, С, А бид хэд явлаа, та 2 сайхан амраарай гээд явцгаасан. Би өрөөнөөс гарахаар нь үүдээ цоожлоод найз залуутайгаа хамт амарсан. Өглөө босоод гар утсаа “Х” банкны карт, “Т” банкны картаа хулгайд алдсанаа мэдсэн. Манай өрөөнд тэр гурваас өөр хүн орж ирээгүй. Мөн миний “Төрийн” банкны картаас 50.000 төгрөг зарлагадаж гарсан байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 08-09/,
мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Аийн дахин мэдүүлсэн: ...Миний өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. ...Би хохирлоо бүрэн гүйцэд авсан. Хулгайд алдсан гар утсаа болон Хаан, Төрийн банкны картуудаа бүгдийг буцааж авсан. Одоо ямар нэгэн хохирол төлбөрийн маргаан байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 214-215/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Аийн мэдүүлсэн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн орой гадуур явж байтал М гэж дууддаг залуу над руу утсаар залгаж “Б” буудалд найз охинтойгоо байна, хүрээд ир гэсэн. Тэгээд би Б, Аын хамт “Б” буудалд орж Мын өрөөнд орж М найз охин хоёртой нь хамт нийт тавуулаа архи уусан юм. Би тухайн үед архи уугаад их муудсан байсан юм...Гэхдээ Агэх залууг гар утсыг нь авсан байж магадгүй гэж бодож байна. Учир нь Ад “Т” банкны карт харагдаж байсан. А нь гар утас барьж харагдсан бөгөөд утасны арын хавтсанд виза карт бас харагдаж байсан. А Ад виза картаа өгч харагдаагүй, харин өөрөө гарч дэлгүүрээс архи авсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-37/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Гын мэдүүлсэн: “...Манай найз А ирэхдээ /Б гэж дууддаг/ Г.Д, Б.А хамт ирсэн. Бид хэд буудлын өрөөнд архи ууж, хөзөр тоглож байтал цаг нэлээн орой болсон. Би тухайн үед архи уусандаа согтоод унтсан. Өглөө сэртэл манай найз бүсгүй Э.Аийн гар утас байхгүй байсан. Буудлын өрөөнөөс Г.Д, Б.А шөнө гараад явсан байсан. 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр буюу маргааш нь би найз бүсгүй Э.Аийн хамт “Т” банк орж дансаа шалгатал Э.Аийн данснаас 50.000 төгрөгийн гүйлгээ хийгдээд гарсан байсан. Э.Аийн “Т” банкны карт, “Х” банкны карт хулгайд алдагдсан бөгөөд гар утасны хавтсанд хавчуулсан байсан. Манай найз охин “Төрийн” банкны картыг Б.Аашиглаж гүйлгээ хийж байгаа дүрс бичлэг АТМ-ын хяналтын камерт буусан байгааг би найз бүсгүйтэйгээ хамт “Т” банкны хяналтын камераас шүүж харсан...Манай найз бүсгүй картаа өөр хүнд өгдөггүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/,
мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч П.Бгийн мэдүүлсэн: “...Намайг 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр өөрийн ажил буюу А аймгийн Э сумын .. дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Арвай” төвийн 1 дүгээр давхарт ажлын байран дээрээ байхад Б.Аорж ирээд зарах утас байна, авах уу гэхээр нь үзье гээд нөгөө гар утсыг үзэхэд “Samsung А71” маркийн гар утас байсан. Тэгэхээр нь хэдээр авах юм гэтэл чи хэдээр авах юм гэж надаас асуухаар нь би бэлэн мөнгөөр авахгүй, харин өөрийнхөө гар утсан дээр зөрүү өгч авъя гэхэд за тэгье гээд бид өөрийнхөө утсыг 200.000 төгрөгөөр бодоод нэмж бэлнээр 300.000 төгрөг өгөөд авахаар болж нөгөө гар утсыг авсан юм. Тэгсэн чинь нэлээд хэд хоногийн дараа Цагдаагаас миний Б.Агээс худалдан авсан гар утсыг хулгайн гар утас байна гэсэн. Эхнэр барьж байсан гар утас байгаа юм. Яаралтай Улаанбаатар хот руу явах ажилтай болоод зарах гэж байгаа юм гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76/,
мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч П.Бгийн дахин мэдүүлсэн: “...Би хохирол, төлбөрөө аваагүй байгаа. Агэх хүний зарсан гар утсыг 510.000 төгрөгөөр бодож авсан. Тухайн мөнгөнөөс Анадад огт өгөөгүй. Тийм болохоор 510.000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 219-220/,
мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Агийн мэдүүлсэн: “...Би тогтоолтой уншиж танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би уг үйлдлийг хүлээг зөвшөөрч байна. Миний үйлдэлтэй тохирч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69/,
Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ний 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн АЦ-22-31 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 14-17/, “Мобиком корпораци” ХХК-иас IMEI код бүхий гар утсыг ашигласан иргэний нэрийг ирүүлсэн албан бичиг /хх-ийн 39/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 113-114/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон дээр дурдсан хэргийн үйл баримтад үндэслэн шүүгдэгч Б.Аг А аймгийн Э сумын .. дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Б” буудлын .. тоот өрөөнд байхдаа 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Э.Аийн “Samsung А71” маркийн гар утас, “Х” болон “Т” банкны карт зэрэг эд зүйлийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогчид 650.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогчид 650.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч П.Бд 510.000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь шинжээчийн дүгнэлт, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Ань хулгайлсан эд зүйлсээ хохирогч Э.Ат буцаан өгч, хохиролгүй болгосон болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 53-54 дүгээр хуудас/, хохирогчийн хүсэлт /хавтаст хэргийн 127 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар, иргэний нэхэмжлэгч П.Бд учирсан хохирлыг нөхөн төлсөн болох нь шүүгдэгч Б.Агийн шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн “Х” банкны 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн орлогын мэдүүлэг зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Аг энэ шийтгэх тогтоолоор хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Агийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чА, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чА, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.Агийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чА, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чА, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Аг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 7 /долоо/ сарын хугацаагаар хориглож, шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдэж, оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Шүүхээс шүүгдэгч Б.Аг зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн тул шүүх хуралдааны танхимаас суллаж, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Ань энэ хэрэгт тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ЦХШЗ/40 дугаартай “яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” шүүгчийн захирамжаар, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ЦХШЗ/762 дугаартай “яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай” шүүгчийн захирамжаар 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 33 /гучин гурав/ хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 33 /гучин гурав/ хоногийг зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд оруулан тооцох үндэслэлтэй байна.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Б.Ань энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Э.А нь сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Монгол овогт Бгийн Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аг 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 7 /долоо/ сарын хугацаагаар хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ань шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Б.Ад мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Б.Аг шүүх хуралдааны танхимаас суллаж, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Агийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 17 цаг 50 минутаас 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 33 /гучин гурав/ хоногийг түүний эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялд оруулан тооцсугай.
8. Шүүгдэгч Б.Ань энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Э.А нь сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч /иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Ад авсан дээрх хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР