Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/259

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж, шүүгч Х.Талгат, шүүгч Ө.Бахытбек нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,

Иргэдийн төлөөлөгч Ж.Б,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-,

Шүүгдэгч Н.О-гийн өмгөөлөгч Х.Б-,

Шүүгдэгч Г.Э-ийн өмгөөлөгч Т.Б-,

шүүгдэгч Н.О-, Г.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар:

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Д.А-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.х овогт Н-гийн О, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Г-ын Э- нарт холбогдох эрүүгийн 2313003130098 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 19... оны .... дугаар сарын ...-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, дуу хөгжмийн багш мэргэжилтэй, .... ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ... дүгээр /Бүркит/ багийн ... дугаар гудамжны ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Х.х овогт Н-гийн О-, регистрийн дугаар: МК............;

2. Монгол Улсын иргэн, 19.... оны ... дугаар сарын ...-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, англи хэлний багш мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын .... дүгээр /Хуст арал/ багийн ... дугаар гудамжны .... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Х овогт Г-ын Э-, регистрийн дугаар: ДЮ..............;

Холбогдсон хэргийн талаар:

1. Шүүгдэгч Н.О- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захирлаар ажиллахдаа тус сургуулийн англи хэлний багшийн сонгон шалгаруулалтад орж нэгдүгээр байраар тэнцэж, англи хэлний багшаар ажиллах болзол хангасан иргэн Г.Э-ийг англи хэлний багшийн ажилд томилох шийдвэр гаргаж буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Өлгий сумын Ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захирлын албаны өрөөндөө байхдаа Г.Э-ээс 3,000,000 төгрөгийг бэлнээр авч, хахууль авах гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

- Шүүгдэгч Г.Э- нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн англи хэлний багшийн ажилд томилогдон ажиллах зорилгоор 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захирал Н.О-г албаны өрөөнд байхад нь түүнийг албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 3,000,000 төгрөгийг бэлнээр өгч, хахууль өгөх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал, дүгнэлт:

1. Улсын яллагч Д.А-ээс шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Н.О-г 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 3,000,000 төгрөг бэлнээр авч хахууль авах гэмт хэргийг Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,шүүгдэгч  Г.Э- нь Н.О-д 3,000,000 төгрөг өгч хахууль өгөх гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас хэн нэгэнд хохирол учраагүй тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна” гэв.

2. Шүүгдэгч Н.О- мэдүүлэхдээ: “Тухайн үед  хуулийн байгууллагад мэдэгдээгүй нь миний буруу. Энэ буруугаа  хүлээн зөвшөөрч байна. Би хясан богдуулсан үйлдэл гаргасан гэж бодохгүй байна. Байгууллагад ажилд орсон бүх хүнийг 3 сараар түр ажилд томилдог. Багшаар ажиллахдаа өөр тушаал гардаг. Г.Э- нь жижүүрээр ажиллаж байсан. Тушаал гаргаж ажилд авч байгаа ажилтан бүрд ажлын тодорхойлолтын талаар тайлбарладаг. Танилцуулсан зүйлийг Г.Э- тэгж ойлгосон байх гэж ойлгож байна” гэв.

3. Шүүгдэгч Г.Э- мэдүүлэхдээ: “Шүүгдэгч Н.О- нь намайг нэг бус удаа өрөөндөө дуудаж 3 сарын туршилтын хугацаа гэдгийг санаарай бүр гэсэн үг биш шүү гэж хэлж байсан. Намайг бүр ажилд томилохгүй байх гэж айсан тул аргагүй байдалд орж мөнгө өгсөн” гэв.

4. Шүүгдэгч Н.О-гийн өмгөөлөгч Х.Б-ээс шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Н.О-гийн өмгөөлөгчөөр мөрдөн байцаалтын шатнаас эхэлж оролцож байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дараах санал дүгнэлтээ гаргаж байна. Н.О- нь 2 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байхдаа англи хэлний багшийн ажилд томилох шийдвэр гаргахын тулд албан чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2022 оны 9 дүгээр сард Г.Э-ээс 3,000,000 төгрөг бэлнээр авч хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар дүгнэлтээ гаргаж байгаа. Өмгөөлөгчийн хувьд гэм буруугийн ямар нэгэн маргаан байхгүй. Өмнөх шүүх хуралдаанд хуулийг буцаан хэрэглэх талаар саналаа гаргаж байсан. Шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулж хэргийг прокурорт буцаасны дараа прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж хуулийн зохицуулалтыг хуулийн хүрээнд боловсруулж ирсэн байна. Гэм буруугийн асуудлыг зохих хуульд зааснаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэв.

5. Шүүгдэгч Г.Э-ийн өмгөөлөгч Т.Б-аас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Г.Э- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэм буруугийн маргаангүй. Г.Э- нь 2 дугаар сургуульд урьд нь жижүүр, англи хэлний багшаар ажиллаж байсан. 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр комисс байгуулах тухай тушаал гаргаж үндсэн багшийн орон тоонд багш шалгаруулж авахаар сонгон шалгаруулалт явуулахад Г.Э- нь 1 дүгээр байранд орж тэнссэн боловч 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр захирлын тушаалаар туршилтын хугацаагаар түр томилон ажиллуулж байсан. 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн бүр тушаал гаргасан. Түр тушаалаар ажиллаж байх үед багшийн ажлаас халж жижүүрээр ажиллах болов уу гэж бодоод 3,000,000 төгрөгийг цаасанд ороож захирлын өрөөний ширээнд тавьсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Өнөөдрийн шүүх хуралдаанд энэ талаар тодорхой мэдүүлж байна” гэв.

6. Иргэдийн төлөөлөгч Ж.Балжан  шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна” гэв.

Эрүүгийн 2313003130098 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

7. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл түүний хавсралтыг хүлээн авсан тэмдэглэл /01 дэх хавтаст хэргийн 05 дахь тал/,

8. Гэрч Б.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /01 дэх хавтаст хэргийн 09 дэх тал/,

9. Гэрч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /01 дэх хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

10. Гэрч Д.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /01 дэх хавтаст хэргийн 21-23 дахь тал/,

11. Гэрч М.Ц-А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /01 дэх хавтаст хэргийн 35-36 дахь тал/,

12. Гэрч Б.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /01 дэх хавтаст хэргийн 42-43 дахь тал/,

13. Гэрч Г.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /01 дэх хавтаст хэргийн 45-46 дахь тал/,

14. Гэрч Ө.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /01 дэх хавтаст хэргийн 50-51 дэх тал/,

15. Гэрч Х.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /01 дэх хавтаст хэргийн 53-54 дэх тал/,

16. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын лаборатри 2 дугаар сургуулийн захирлын 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн А/46 дугаартай “Багш, ажилтныг сонгон шалгаруулах журам”-ыг батлах тухай тушаал, түүний хавсаргалт /01 дэх хавтаст хэргийн 60-66 дахь тал/,

17. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын лаборатри 2 дугаар сургуулийн захирлын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/127 дугаартай Г.Э-ийг ажилд томилох тухай тушаал /01 дэх хавтаст хэргийн 67-68 дахь тал/,

18. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын лаборатри 2 дугаар сургуулийн захирлын 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн А/18 дугаартай “Багш сонгон шалгаруулах комисс байгуулах тухай” тушаал /01 дэх хавтаст хэргийн 69-70 дахь тал/,

19. Г.Э-ийн шалгалт өгсөн талаарх шалгалтын материал болон түүнийг 2021 онд цагийн багшаар, 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр англи хэлний багшаар түр томилсон тушаал /01 дэх хавтаст хэргийн 96-101 дэх тал/,

20. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын лаборатри 2 дугаар сургуулийн захирлын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/94 дугаартай “Г.Э-ийг үүрэгт ажпаас түр чөлөөлж, цагийн багшаар түр томилох” тухай тушаал /01 дэх хавтаст хэргийн 103 дахь тал/,

21. Монгол Улсын Боловсрол, шинжпэх уХы сайдын 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/25 дугаартай “Н.О-г ажилд томилох” тухай тушаал, түүний хавсаргалт /01 дэх хавтаст хэргийн 106 дахь тал/,

22. Монгол Улсын Боловсрол, шинжлэх уХы сайдын 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн А/282 дугаартай “Албан тушаалын тодорхойлолт батлах” тухай тушаал, түүний хавсаргалт /01 дэх хавтаст хэргийн 108-112 дахь тал/,

23. Х банканд байрших яллагдагч Г.Э-ийн эзэмшлийн ........... тоот, иргэн Д.Ж-ы эзэмшлийн ............ тоот данснуудын дэлгэрэнгүй хуулга болон үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /01 дэх хавтаст хэргийн 114-129 дэх тал/,

24. Х банкны 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 5180/03 дугаартай албан бичиг, түүний хавсаргалт /01 дэх хавтаст хэргийн 220 дахь тал/,

25. “Н” ББСБ-ын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 29 дугаартай албан бичиг, түүний хавсралт /02 дахь хавтаст хэргийн 215-227 дахь тал/,

26. Яллагдагч Г.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /03 дахь хавтаст хэргийн 25 дахь тал/,

27. Яллагдагч Н.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /03 дахь хавтаст хэргийн 63-64 дэх тал/ зэргийг,

28 Шүүгдэгч Н.О-гийн өмгөөлөгч Х.Б-ээс: “1 дүгээр хавтаст хэргийн 106 дугаар талд авагдсан Н.О-г ажилд томилсон Боловсрол шинжлэх уХы сайдын 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/25 дугаартай тушаал, 2 дугаар хавтаст хэргийн 240 дүгээр талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, 2 дугаар хавтаст хэргийн 241 дүгээр талд авагдсан Н.О-гийн нөхөр А-ийн иргэний бүртгэлийн лавлагаа, 2 дугаар хавтаст хэргийн 242 дугаар талд авагдсан гэрлэсний бүртгэлийн лавлагаа, 2 дугаар хавтаст хэргийн 244 дүгээр талд авагдсан эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, 3 дугаар хавтаст хэргийн 36 дугаар талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас,  3 дугаар хавтаст хэргийн 68 дугаар талд авагдсан оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, 3 дугаар хавтаст хэргийн 69 дүгээр талд авагдсан жолоочийн лавлагаа, 3 дугаар хавтаст хэргийн 75 дугаар талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тодорхойлолт, 3 дугаар хавтаст хэргийн 79 дүгээр талд авагдсан гэрч Н.О-ийн мэдүүлэг, А.Ү-, А.Ү-, А.Ц- нарын төрсний бүртгэлийн лавлагаа, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт байршилтай 164 м.кв талбайтай 2 давхар үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт байрлалтай 1140 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын лавлагаа, тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн лавлагаа, Н.О-, А- нарын нийгэм даатгалын шимтгэл төлөөлөлтийн талаарх тодорхойлолт” зэргийг,

29. Шүүгдэгч Г.Э-ийн өмгөөлөгч Т.Б-аас: “Хавтаст хэргийн 13-14 дэх талд авагдсан Г.Э-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

30. Эрүүгийн 2313003130098 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

31. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

32. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Н.О-, Г.Э- нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

Хэргийн үйл баримт:

33. Шүүгдэгч Н.О- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захирлаар ажиллахдаа тус сургуулийн англи хэлний багшийн сонгон шалгаруулалтад орж нэгдүгээр байраар тэнцэж, англи хэлний багшаар ажиллах болзол хангасан иргэн Г.Э-ийг англи хэлний багшийн ажилд томилох шийдвэр гаргаж буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Өлгий сумын Ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захирлын албаны өрөөндөө байхдаа Г.Э-ээс 3,000,000 төгрөгийг бэлнээр авсан, шүүгдэгч Г.Э- нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн англи хэлний багшийн ажилд томилогдон ажиллах зорилгоор 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захирал Н.О-г албаны өрөөнд байхад нь түүнийг албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 3,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэх хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд

34. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл түүний хавсралтыг хүлээн авсан тэмдэглэл /01 дэх хавтаст хэргийн 05 дахь тал/,

35. Гэрч Б.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Баян-Өлгий аймгаас манай бригадад барилгын туслах ажилтнаар ажиллахаар Д.Ж- гэх залуу өнгөрсөн 1 дүгээр сараас 7 дугаар сарыг дуустал ажилласан. Ингэж ажиллах хугацаандаа надад хэлэхдээ “Манай эхнэр Баян-Өлгий аймгийн сургуульд багшаар ажилд орохдоо 6 сая төгрөгийн хахуулийг сургуулийн захиралд өгсөн” гэж хэлсэн. Тус сургууль нь Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль гэж хэлсэн, ...мөнгийг нь бэлнээр өгсөн гэж байсан. Гэхдээ Д.Ж- өгөөгүй эхнэр нь өгсөн гэж хэлсэн. Д.Ж-ы эхнэрийг Г.Э- гэдэг...” гэх мэдүүлэг /01 дэх хавтаст хэргийн 09 дэх тал/,

36. Гэрч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Г.Э- болон түүний нөхөр Д.Ж- нарыг танина. Би Х банкны 5028233788 дугаарын дансыг ашигладаг, ...Д.Ж- нь тухайн үед надаас мөнгөний хэрэг байна мөнгө зээлээч гээд 1,000,0 000 төгрөг өөрийнхөө дансаар хүлээн авсан. Энэ зээлсэн мөнгөнөөс 2023 оны 6 сарын үед 400,000 төгрөг буцааж өгөөд үлдэгдэл 600,000 төгрөг одоо болтол өгөөгүй байгаа. Надаас зээлж авсан мөнгийг Д.Ж- юунд ашигласан талаар бол мэдэхгүй. Би өөрөө Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг бөгөөд Д.Ж- Баян-Өлгий аймагт байдаг болохоор юу хийсэн талаар мэдэхгүй байна...” гэх  мэдүүлэг /01 дэх хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

37. Гэрч Д.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Г.Э- бол манай төрсөн охин юм. Түүний нөхөр Д.Ж- бол манай хүргэн юм. Би Х банкны ......... тоот дансыг эзэмшиж ашигладаггүй. Энэ данс бол манай нөхөр Ганбаатарын данс юм. Манай нөхөр Ганбаатарын Х банкны ......... тоот данснаас 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр охин Г.Э-ийн Х банкны ........... тоот данс руу 1,000,000 төгрөгийг би банкны картыг ашиглан шилжүүлсэн. Надад хэлэхдээ хүүхдүүдийн хичээл сургууль ороход мөнгө хэрэгтэй байна, хоол унд авна гэж хэлээд авч байсан. Надаас авсан мөнгийг яг юунд хэрэглэсэн талаар бол мэдэхгүй байна...” гэх  мэдүүлэг /01 дэх хавтаст хэргийн 21-23 дахь тал/,

38. Гэрч М.Ц-А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Өлгий сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн А/18 дугаартай “Багшийг сонгон шалгаруулах комисс байгуулах тухай” тушаалаар 2022-2023 онд тус сургуульд бий болсон сул орон тоонд багшийг сонгон шалгаруулж авах ажлын хэсгийн /комиссын/ ахлагчаар миний бие ажилласан. Уг шалгалтыг 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ажпын хэсгийн бүрэлдэхүүний хамтаар сургууль дээр явуулсан. Хэлний үндсэн багшийн орон тоонд Г.Э- нь шалгарч байсан. Тэр манай сургуульд жижүүрийн үүрэг гүйцэтгэж ажиллаж байсан ба түүнээс өмнө англи хэлний багшаар түр болон цагаар ажиллаж байсан юм. Сонгон шалгаруулалтыг явуулахад Г.Э- нь бусдаасаа өндөр оноо авсан тул нэгдүгээр байраар шалгарсан. Манай сургуулийн захирал Н.О- нь багшаар шалгарсан Г.Э-ийг шалгаруулах талаар надад болон манай ажлын хэсэгт үүрэг чиглэл өгсөн, шаардсан удаа байхгүй. Бид сонгон шалгаруулалтыг шударгаар явуулсан, ...манай ажпын хэсгийн сонгон шалгаруулалтын дагуу англи хэлний үндсэн багшаар шалгарсан Г.Э- нь надад болон ажлын хэсгийн бусад хүмүүст шан харамж өгсөн, өгөхийг санал болгосон удаа байхгүй. Манай сургуульд үйлчлэгчээр ажилд орсон хүнээс сонгон шалгаруулалт авдаггүй, ...үйлчлэгч нарыг захирал өөрийн эрх мэдлийн хүрээнд авдаг юм. Сургуулийн захирал Н.О- нь хэн нэгнийг ажилд оруулахдаа шан харамж авсан талаар би сонсож байсан удаа байхгүй...” гэх мэдүүлэг /01 дэх хавтаст хэргийн 35-36 дахь тал/,  

39. Гэрч Б.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Өлгий сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн А/18 дугаартай “Багшийг сонгон шалгаруулах комисс байгуулах тухай” тушаалаар 2022-2023 онд тус сургуульд бий болсон сул орон тоонд багшийг сонгон шалгаруулж авах ажпын хэсгийн /комиссын/ гишүүнээр миний бие ажилласан. Тэгэхдээ тэр үед биологийн багш авагдаагүй тул миний бие бусад мэргэжпийн багш нарыг сонгон шалгаруулах үйл ажиллагаанд хянагч багшаар ажиллаж байсан.Таны асууж байгаа англи хэлний үндсэн багшийн орон тоонд Г.Э- нь шалгарч байсан. Энэ шалгалтыг авах явцад миний бие хянагч багшаар шалгалт авах үед нь хуулуулахгүй болон бусад байдлаар шалгалтыг хэвийн явуулах талаар ажиллаж байсан санагдаж байна. Түүнээс биш миний мэргэжпийн бус багшийн шалгалтын материалыг зассан, шалгасан удаа байхгүй. Сургуулийн захирлаас надад хэн нэгнийг сонгон шалгаруулах талаар үүрэг чиглэл өгч байсан удаа байхгүй. Манай ажпын хэсгийн сонгон шалгаруулалтын дагуу англи хэлний үндсэн багшаар шалгарсан Г.Э- нь надад болон ажпын хэсгийн бусад хүмүүст шан харамж өгсөн, өгөхийг санал болгосон удаа байхгүй. Манай сургуулийн захирал Н.О- нь хэн нэгнийг ажилд оруулахдаа шан харамж авсан талаар би сонсож байгаагүй...” гэх мэдүүлэг /01 дэх хавтаст хэргийн 42-43 дахь тал/,

40. Гэрч Г.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Өлгий сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн А/18 дугаартай “Багшийг сонгон шалгаруулах комисс байгуулах тухай” тушаалаар 2022-2023 онд тус сургуульд бий болсон сул орон тоонд багшийг сонгон шалгаруулж авах ажлын хэсгийн /комиссын/ гишүүнээр миний бие ажилласан. Таны асууж байгаа англи хэлний үндсэн багшийн орон тоонд Г.Э- нь шалгарч байсан. Тэгэхдээ миний бие уг шалгалтыг авахад оролцоогүй. Манай ажпын хэсгийн сонгон шалгаруулалтын дагуу англи хэлний үндсэн багшаар шалгарсан Г.Э- нь надад болон ажлын хэсгийн бусад хүмүүст шан харамж өгсөн, өгөхийг санал болгосон удаа байхгүй. Манай сургуулийн захирал Н.О- нь хэн нэгнийг ажилд оруулахдаа шан харамж авсан талаар би сонсож байгаагүй...” гэх мэдүүлэг /01 дэх хавтаст хэргийн 45-46 дахь тал/,

41. Гэрч Ө.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний бие сургуульд математик, мэдээлэл зүйн заах аргын нэгдэл, байгалийн уХы заах аргын нэгдэл, Дизайн технологийн заах аргын нэгдэл, биеийн тамирын заах аргын нэгдэл зэргийг хариуцсан сургалтын менежер юм. Би голдуу дунд ангийг хариуцдаг. Ц-А сургалтын менежер Монгол хэл уран зохиолын заах аргын нэгдэл, Нийгмийн уХы заах аргын нэгдэл, гадаад хэлний заах аргын нэгдэл зэргийг хариуцдаг. Мөн ахлах ангиудыг хариуцдаг. Би Өлгий сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын дээрх тушаалаар гишүүнээр ажиллаж байсан, ...Өөрөөр хэлбэл англи хэлний багш шалгаруулахаар бол англи хэлний багш, хариуцсан сургалтын менежерийн хамтаар авдаг, ...Г.Э- нь дээрх шалгалтад оржангли хэлний багшаар шалгарч байсан. Миний бие англи хэлний шалгалтыг аваагүй. Шалгалтыг 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр авсан. Г.Э- нь бүх багш нарын хамтаар эсээ бичлэгийн шалгалт өгсөн, түүний дараа мэргэжлийн хичээл болох англи хэлний шалгалтад хамрагдсан. Уг шалгалтыг англи хэлний багш Х.О- авч байсан. Түүнтэй хамт нэг сургалтын менежер орсон байх. Одоо бодвол М.Ц-А- байж мэднэ. Би англи хэлний хичээлийн заах аргын нэгдэлд байдгүй юм. Н.О- захирал надад хандан Г.Э-ийг шалгалтад тэнцүүлэх талаар үүрэг чиглэл өгч байсан удаа байхгүй. Шалгалтад шалгарсан Г.Э- нь надад болон ажпын хэсгийн бусад хүмүүст шан харамж өгсөн, өгөхийг санал болгосон удаа байхгүй. Манай сургуулийн захирал Н.О- нь хэн нэгнийг ажилд оруулахдаа шан харамж авсан талаар та сонсож байсан удаа байхгүй...” гэх мэдүүлэг /01 дэх хавтаст хэргийн 50-51 дэх тал/,

42. Гэрч Х.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн англи хэлний багш Г.Э-тэй төрөл садан, найз нөхдийн холбоо байхгүй. Тэр манай сургуульд жижүүрээр ажиллаж байгаад 2022 оны 8 дугаар сард сонгон шалгаруулалтад орж англи хэлний багш болсон. Түүнээс өмнө цагийн багшаар ажиллаж байсан удаатай. Би Өлгий сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын дээрх тушаалаар гишүүнээр ажиллаж байсан. Тэгэхдээ миний бие дээрх шалгалтаас англи хэлний багшийг сонгон шалгаруулах шалгалтыг бие дааж авч байсан. Би өөрийнхөө мэргэжпийн дагуу шалгалтыг авч засаад хамгийн өндөр оноо авсан эхний 5 хүний нэрийг сургалтын менежер М.Ц-А-ид өгч байсан. Миний мэдэхийн эхний 3 байран Болорцэцэг, Энхцэцэг, Сунхар гэх хүмүүс байсан санагдаж байна. Би эхний 5 байранд шалгарсан хүмүүсийг ярилцлагад орох талаар дуудаж байсан...Англи хэлний үндсэн багшаар Г.Э- шалгарч байсан. Тэгээд тэр одоог хүртэл манай сургуульд үндсэн багшаар ажиллаж байгаа....Манай сургуулийн жижүүрээр ажиллаж байсан Г.Э- нь дээрх шалгалтад орж англи хэлний багшаар шалгарч байсан. Миний бие англи хэлний мэргэжпийн шалгалтыг авсан ба хэн нэгэн нөлөөлж түүнийг шалгаруулах талаар надад үүрэг, чиглэл өгсөн удаа байхгүй. Би шалгалтыг 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр авсан. Таны асууж байгаа Н.О- захирал надад хандан Г.Э-ийг шалгалтад тэнцүүлэх талаар үүрэг чиглэл өгч байсан удаа байхгүй. Шалгалтад шалгарсан Г.Э- нь надад шан харамж өгсөн, өгөхийг санал болгосон удаа байхгүй. Г.Э-ээс би мэргэжлийн шалгалт авсан ба бусад шалгалтыг аваагүй. Шалгалт бүр тусгай комисс баг бүрдэж авч байгаа. Манай сургуулийн захирал Н.О- нь хэн нэгнийг ажилд оруулахдаа шан харамж авсан талаар сонсож байсан удаа байхгүй...” гэх мэдүүлэг /01 дэх хавтаст хэргийн 53-54 дэх тал/,

43. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын лаборатри 2 дугаар сургуулийн захирлын 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн А/46 дугаартай “Багш, ажилтныг сонгон шалгаруулах журам”-ыг батлах тухай тушаал, түүний хавсаргалт /01 дэх хавтаст хэргийн 60-66 дахь тал/,

44. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын лаборатри 2 дугаар сургуулийн захирлын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/127 дугаартай Г.Э-ийг ажилд томилох тухай тушаал /01 дэх хавтаст хэргийн 67-68 дахь тал/,

45. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын лаборатри 2 дугаар сургуулийн захирлын 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн А/18 дугаартай “Багш сонгон шалгаруулах комисс байгуулах тухай” тушаал /01 дэх хавтаст хэргийн 69-70 дахь тал/,

46. Г.Э-ийн шалгалт өгсөн талаарх шалгалтын материал болон түүнийг 2021 онд цагийн багшаар, 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр англи хэлний багшаар түр томилсон тушаал /01 дэх хавтаст хэргийн 96-101 дэх тал/,

47. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын лаборатри 2 дугаар сургуулийн захирлын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/94 дугаартай “Г.Э-ийг үүрэгт ажпаас түр чөлөөлж, цагийн багшаар түр томилох” тухай тушаал /01 дэх хавтаст хэргийн 103 дахь тал/,

48. Монгол Улсын Боловсрол, шинжпэх уХы сайдын 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/25 дугаартай “Н.О-г ажилд томилох” тухай тушаал, түүний хавсаргалт /01 дэх хавтаст хэргийн 106 дахь тал/,

49. Монгол Улсын Боловсрол, шинжлэх уХы сайдын 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн А/282 дугаартай “Албан тушаалын тодорхойлолт батлах” тухай тушаал, түүний хавсаргалт /01 дэх хавтаст хэргийн 108-112 дахь тал/,

50. Х банканд байрших яллагдагч Г.Э-ийн эзэмшлийн ........... тоот, иргэн Д.Ж-ы эзэмшлийн ............ тоот данснуудын дэлгэрэнгүй хуулга болон үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /01 дэх хавтаст хэргийн 114-129 дэх тал/,

51. Х банкны 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 5180/03 дугаартай “......... тоот дансыг ДЮ.......... регистрийн дугаартай Д- овогтой Г- эзэмшдэг. Утас-.........., ........... Гэрийн хаяг-ГАА Оргил 14-11 ....... тоот дансыг БЮ.......... регистрийн дугаартай Д- овогтой Б- эзэмшдэг. Утас-........., ............ ......... тоот дансыг ........... регистрийн дугаартай “Н финанс” корпораци ББСБ эзэмшдэг. Утас-..........., ......... Уг дансны 2022.08.20-2022.09.01-ний өдрийг хүртэлх хугацааны дэлгэрнгүй хуулга” гэх албан бичиг, түүний хавсаргалт /01 дэх хавтаст хэргийн 220 дахь тал/,

52. “Н” ББСБ-ын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 29 дугаартай албан бичиг, түүний хавсралт /02 дахь хавтаст хэргийн 215-227 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрх зүйн дүгнэлт:

53. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт байхгүй бөгөөд шүүгдэгч нар нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байна.

54. Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон шүүгдэгч нарын мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүгүй, цаг хугацаа, үйл баримтын талаар тохирч байна. Уг нотлох баримтуудыг цуглуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогч болон гэрчийн хуульд заасан эрхийг хязгаарласан, хангаагүй зэрэг байдал тогтоогдоогүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

55. Шүүгдэгч Н.О- нь 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байсан нь Боловсрол, шинжлэх уХы сайдын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар нотлогдож байна.

56. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.” гэж заасан байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хахууль авах” гэмт хэргийн субъектийг “нийтийн албан тушаалтан” гэж тодорхойлсон бөгөөд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалт, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалтад заасны дагуу төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтныг нийтийн албан тушаалтанд; мөн Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтад “төрийн албан хаагч” гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг тус тус ойлгохоор зохицуулжээ. Үүнээс дүгнэж үзэхэд шүүгдэгч Н.О-г гэмт хэрэг үйлдэх үед нийтийн албан тушаалтан гэж үзэх үндэслэл тогтоогджээ.  

57. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасан “Хахууль авах” гэмт хэргийн субъект нь нийтийн албан тушаалтан байх бөгөөд хууль бус үйлдлээ гүйцэлдүүлж бодит хор уршиг бий болгосон эсэхийг харгалзахгүй, хахууль авснаар төгсдөг бол хахууль өгөх гэмт хэргийн гол шинж нь хахууль өгөгч, авагч нарын харилцан ашиг сонирхол нэгдмэл байж, энэхүү хууль бус үйлдэл нь нийгмийн шударга ёсыг зөрчсөнд оршдог.

58. Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүхээс шүүгдэгч Н.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахуул өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

59. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс “шүүгдэгч нарыг гэм буруутай” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй бөгөөд энэхүү нөхцөл байдал нь шүүхээс шүүгдэгч Н.О-, Г.Э- нарыг гэм буруутайд тооцсон нотлох баримтуудын хүрээнд бүрэн тогтоогдсон болно.

60. Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч Н.О- нь нийтийн албан тушаалтны хувьд амар хялбар аргаар хөрөнгөжих, шүүгдэгч Г.Э- нь өөртөө давуу байдал олж авах буюу нийтийн албан тушаалд өөрийгөө шударга бус байдлаар томилуулах гэсэн гэм буруугийн шууд санаа нь энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь болсон гэж үзэх үндэслэлтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухайд.

61. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Н.О-, Г.Э- нар нь бусдад төлөх төлбөргүй болох нь тогтоогдсон тул шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын тухай.

62. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Шүүхээс шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ. Шүүгдэгч Г.Э- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Аргагүй нөхцөл байдалд орж тухайн хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн байна. Гэм буруугаа мөрдөн байцаалтын шатнаас эхэлж хүлээн зөвшөөрсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Гэмт хэрэгт хандсан хандлагыг хувийн байдалд тооцсон. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Уг торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх саналыг гаргаж байна. Н.О- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг оруулж тооцохгүй ч гэмт үйлдэлдээ хандсан хандлагыг хувийн байдалд оруулан үзэх боломжтой. Хийсэн үйлдэлдээ гэмшээгүй. Бусдаас буруу хайсан. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй ч анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг нь харгалзаж үзсэн. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу нийтийн албанд ажиллах эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 13,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Уг торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна” гэх дүгнэлтийг,

63. Шүүгдэгч Н.О-гийн өмгөөлөгч Х.Б-ээс: “Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зайлшгүй. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг харгалзан үзнэ. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ. Хахууль өгөхийг шаардсан зүйл байхгүй. Шударга байдлыг тогтоох гэж комисс байгуулж сонгон шалгаруулалт явуулж байсан. Г.Э-ийг 3 сарын туршилтын хугацаагаар томилж дараа нь жинхэлж томилсон. Хахууль өгөхийг шаардсан аргагүй байдалд оруулсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан үзнэ. Ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Урьд нь гэмт хэрэгт холбогдож эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. Нөхөр нь цэргийн ангид ажилладаг. Өөрийн гэсэн өмч хөрөнгөтэй. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 5-8 жилийн хугацаагаар хасахаар байгаа. Нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 6,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгөхийг хүсье. Уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. 3,000,000 төгрөгийг улсын орлоготой болгох дүгнэлттэй холбоотой хэлэх санал байхгүй. Мөрдөн байцаалтын шатанд албан тушаалыг нь түдгэлзүүлэх арга хэмжээ авдаг болохоос биш шүүхийн шатанд авах хуулийн зохицуулалт байхгүй тул улсын яллагчийн энэ саналыг дэмжихгүй байна” гэх дүгнэлтийг,

64. Шүүгдэгч Г.Э-ийн өмгөөлөгч Т.Б-аас: “Г.Э- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол байхгүй зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдоно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа. Шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд зааснаар шударга ёсны зарчмыг баримталж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг харгалзан үзэх ёстой. Г.Э- нь нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Нөхөр нь тодорхой эрхэлсэн ажилгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж уг торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна. Улсын яллагчийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасах саналыг гаргаж байна. Уг саналтай холбоотой хэлэх тайлбар байхгүй” гэх дүгнэлтийг гаргаж тус тус эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцсэн болно.

65. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Н.О-, Г.Э- нарын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

66. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

67. Шүүгдэгч Н.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

68. Шүүгдэгч Г.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсоныг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй байна.

69. Мөн шүүгдэгч Н.О-, Г.Э- нар урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

70. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт “ Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно”, мөн хуулийн 1.9 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж тус тус заажээ.

71. Шүүгдэгч Н.О-, Г.Э- нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр үйлдэгдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр торгох ялыг хасаж өөрчлөн найруулсан байх тул мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “оногдуулах ялыг хүндрүүлсэн хуулийг хэрэглэхгүй” гэж зааснаар хуулийн уг өөрчлөлтийг хэрэглэх боломжгүй байна.

72. Иймд шүүгдэгч Н.О- нь нийтийн албан тушаалтны хувьд шүүгдэгч Г.Э-ээс хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгч Н.О-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хувийн байдал, эд хөрөнгийн байдал зэргийг харгалзан нийтийн албанд томилогдох эрхийг 6 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 13,500 /арван гурван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13,500,000 /арван гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

73. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолно.

74. Мөн шүүгдэгч Г.Э- нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгч Г.Э-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хувийн байдлыг нь тус тус харгалзан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

75. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-т оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолно.

76. Шүүгдэгч Н.О-, Г.Э- нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 /хоёр/ жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

77. Шүүгдэгч Н.О-, Г.Э- нар нь шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж байна.

78. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ нь эрүүгийн хариуцлагын нэг төрөл юм.

79. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах, мөн гэм буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор тухайн этгээдийн хувьд ногдох хөрөнгийг албадан гаргуулах”-аар тус тус зохицуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах гэдэг нь гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ цэнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг гэм буруутай этгээдээс шууд хураан авч улсын төсөвт шилжүүлэх ойлголт юм.

80. Шүүгдэгч Н.О- нь шүүгдэгч Г.Э-ээс 3000.000 төгрөгийг бэлнээр авсан нь хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгч Г.Э-ийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байх тул дээрх 3000.000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэж олсон ашиг” гэж үзэн шүүгдэгч Н.О-гаас хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулж, улсын орлогод оруулах үндэслэлтэй байна.

81. Шүүгдэгч Н.О-, Г.Э- нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, тэдэнд авсан “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х.х овогт Н-гийн О-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахуул авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, 

- Шүүгдэгч Х овогт Г-ын Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахуул өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн  22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-гийн нийтийн албанд томилогдох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 13,500 /арван гурван мянган таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13,500,000 /арван гурван сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-ийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж,  3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-д оногдуулсан 13,500 /арван гурван мянган таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13,500,000 /арван гурван сая таван зуун мянган/ төгрөгөөр, шүүгдэгч Г.Э-т оногдуулсан 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг тус тус 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг сануулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-, Г.Э- нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

6. Шүүгдэгч Н.О-, Г.Э- нар нь шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-д зааснаар шүүгдэгч Н.О-гийн гэмт хэрэг үйлдэж олсон ашиг, орлого 3.000.000 /гурван сая/ төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

8. Шүүгдэгч Н.О-, Г.Э- нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, тэдэнд авсан “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      А.ДАУРЕНБЕК

                     ШҮҮГЧИД                                     Х.ТАЛГАТ

                                                                                                 Ө.БАХЫТБЕК